Мөрөөдлийн Эффель
2013-10-20МӨРӨӨДЛИЙН ЭФФЕЛЬ 2006 оны 01 сарын 11. №08, Франц улс, Леон хот.  Франц улсын Сэнт Этиен, Леон хотуудад хэд хоноод, нийслэл Парис хотыг нь “дайлахаар” шийдлээ. Найз Гарспар нийслэл ордог хурдны замын уулзвар дээр гаргаж өгөөд, би замын унаагаар Парис явахаар болов. Хурдны зам дээр зогсвол зуугаас дээш км цагийн хурдтай яваа машинд миний царай замхарна бас хурдны зам дээр унаа зогсоох хориотой байдаг тул хурдны замын төлбөр төлдөг газар луу эхний машинаар хүргүүллээ. Парис гэсэн бичгээ барин төлбөрөө төлж буй жолоочид харагдах газар зогсоход янз бүрийн машинууд өмнүүр өнгөрч байсан ч намайг тоож авах, зүг таарах унаа олдохгүй нилээд удав. Нэгэн араб царайтай хүн “Чиний бичиг баримт, виз зүгээр үү?” гэж асуугаад, асуудалгүй гэдгийг сонссоныхоо дараа “Тэгвэл суу, би бас Парис орно” гэж эелдэг өнгөөр хэллээ. Би өмнө нь хэзээ ч араб хүнтэй ойр дотно харьцаж үзээгүй тул бага зэргийн гайхсан байдалтай байв. Манайх шиг гадаад харилцаа султай, мэдээллээ Монгол сэтгүүлчдээсээ бус гадны мэдээллийн хэрэгслүүдээс орчуулж авдаг улс барууны хэвлэл мэдээллийн ухуулга суртлын нөлөөнд лав орсноос болж араб гэхээр л амиа золиослогч гэсэн ойлголт миний толгойноос гарахгүй байв.

Машин төлбөрөө төлөөд замаас гарч зогсох үед ачаанд нь цүнхээ хийгээд жолоочийн хажуугийн суудалд нэг л сэжиг тээж суув. Тэрээр Германаас хуучин машин авч, Мароккод зардаг гэж ажлаа танилцуулж, саяхан авсан Audi машинаараа Парист байгаа гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, ислам шашныхаа нэгэн баярыг хамт тэмдэглэх гэж байна гэв. Леон хотоос ямар ч унаа дамжилгүй шууд Парис орох болсондоо баяртай байлаа. Бид хөдлөөд нилээд хурдтай явж байсан ч манай хүн эргэн тойрноо байнга ажиглан “Францын нутагт маш анхааралтай машин барихгүй бол цагдаа нар нь их хүнд сурталтай, бас үндсэрхэг, арьс өнгөний үзэлтэй, баригдвал ёстой тамлаж гарна” гэлээ. Биднийг явж байх зуур нар жаргаж эхлэв. Мухамед гэж өөрийгөө танилцуулсан 45 орчим насны бавайсан сахалтай эр хурдны замын хажуугийн шулуун зураасыг даваад зогсчихлоо.

Яах гэж хурдны замын зурвасыг давж зогсож байгаа юм бол доо гэж бага зэрэг айдастайгаар бодож байтал тэрээр машиныхаа өмнө жижигхэн хивс дэвсээд машины зүг мөргөж эхэллээ. Нийт хүн амын 3% нь ислам шашинтай улсад төрж өссөн хэрнээ юу хийгээд байгааг ойлгохгүй, машиндаа мөргөж буй үйлдлийг гайхан харж зогсов. Бараагаа борлуулаад, мөнгөөрөө үлдсэн бараагаа цохиж мялаадаг ёс Монголын наймаачдад байдагтай адил үйлдэл юм болов уу ч гэж бодлоо. Мусульманууд (Ислам шашныг шүтдэг хүмүүс) Саудын Араб улсад байдаг “Мекка” гэх ислам шашныг үндэслэгч Мухамедын шарилын зүг залбирдаг юм гэж машиндаа суусны дараа тэрээр тайлбарлах үед худалдах гэж буй машин үүнд ямар ч хамаагүйг, зүг чиг нь тэгж таарсныг ойлголоо. Би ислам шашинтай хүмүүсийг олноороо сүмд нэгэн зэрэг мөргөж, уншлагаа хэлж буйг зурагтаар бишгүй харсан ч энэ удаа миний хажууд мөргөж, зан үйлээ хийж байсан нь үнэхээр сонин байв. Энэ шашныг нэг бүрчлэн судалж сурах хэрэгтэй юм байна. Би Тэнгэр шүтдэг, Буддын гүн ухааны сургаалыг дагадаг хүний хувьд газар өвдөглөж, урагш бөхийж мөргөхдөө «Ум Мани Бадми Хум» гэж залбирдаг, харин ислам шашинтай энэ хүн ном судраа бүгдийг нь цээжээрээ уншиж, мөргөлийн үйлдлүүдээ яг нэг бүрчлэн хийж байсан нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүлж, тун сонирхолтой санагдлаа. Жижиг савтай ус гаргаж алганаасаа тохой хүртэл угааж, гутлаа тайлж, хөлөө бас цэвэрлэсэн нь гайхшралыг улам ихэсгэв. Аяллынхаа төдийгүй амьдралдаа анх удаа араб хүнтэй нэг машинд сууж, мөргөл үйлдэж, залбирч байхыг нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрлээ. Америк улсад арабуудын оршин суудаг дүүргийн хажуугаар анх удаа машинтай явж байхдаа тэднийг хараад, террористууд явж байгаа мэт харагдаж байсан нь дэлхийн мэдээллийн хэрэгслэлийг гартаа атгасан улсуудын улс төрийн тархи угаалга надад хэрхэн нөлөөлснийг харуулж байв. Зам дээр ганцаар зогсож буй Ази, Монгол төрхтэй аянчныг унаандаа аваад, хоолоор дайлсан араб хүнийг хараад “Арабууд гэж хэн юм бол оо?” гэж би өөрийн эрхгүй бодлоо. Мароккогийн хөгжим тоглуулсан машин хурдны замаар баруун зүг хөдөлж, маш уянгалаг гоё аялгуутай дууг нь сонсоод арабууд үнэхээрийн сайхан урлагтай юм шиг санагдлаа. Францын нийслэлийг “дайлаад” цааш Англи, Америкийн Нэгдсэн Улсыг туулж эх орондоо жил хагасын дараа харих төлөвлөгөөнд минь өөрчлөлт орж эхэлснийг би тухайн үед мэдээгүй байв. Эртний гэх соёлтой энэ хүмүүс хэн юм бол оо? Хэдэн цаг гаруй явсны эцэст Парис хотын зах руу орж эхэллээ. Олон зүг салж нийлсэн хурдны замын хаагуур нь яаж яваад байгааг ойлгохгүй байсан ч “Paris” гэсэн бичигтэй том ногоон самбарыг дагаад байвал хотын төв рүү орж болно гэдгийг хэлийг нь мэдэхгүй хүний нутагт гадарлаж байв. Эффелийн цамхаг гэх төмөр байгууламж харанхуйд маш үзэсгэлэнтэй харагддагийг дэлгэцээр болон зургууд дээр харж байсан бөгөөд хот руу орж ирэхэд шууд харагдах байх гэж найдсан ч Парис гэх хот нь Европт төдийгүй дэлхийн хамгийн том хотуудын нэг гэдгийг тухайн үед бүрэн ойлгоогүй байлаа. Захын дүүргүүдээр нилээн удаан явлаа. Мухамед: “Би уул нь энд хурдны замаас гараад харих ёстой юм. Гэхдээ чамайг төв рүү бага зэрэг дөхүүлье, чи хаашаа хүрмээр байгаа юм?” гэж надаас асуулаа. Би аялж эхэлсэн цагаас хойш яг ийм тийм гэсэн төлөвлөгөө хийхгүй хувь заяагаа дагаж байгаа болохоор “Парис хотын төв хүрвэл сайн байна” гэж хариуллаа. Бид хоёр хэд хэдэн сүлжээ замаар явсаар нэг тунелийн доор тэрээр огцом зогслоо. “За, чи маш хурдан буугаарай, би энд зогсож болохгүй, эндээс би буцаад явна. Чи замаас гараад нийтийн тээвэрт сууж хотын төв рүү дөх. Хэрвээ би хурдны замаас гарвал буцаад орох гэж маш холуур тойрох болно. Чамайг хүргээд өгчихмөөр л байна, даанч амжихгүй нь, уучлаарай найз минь” гэж хэлэх үед “Юундаа уучлалт гуйгаад байгаа юм бэ? Намайг хотын төв рүү ойртуулж өгсөнд баярлалаа. Аян замдаа сайн яваарай” гээд хүнд төвөг болохгүйн тулд машинаас хурдан бууж, том үүргэвч, цүнхээ аваад тунелийн дээш зүлгэн дээгүүр эгц алхаж гарлаа. Хотын төвөөс нилээд зайтай байсан ч миний хүрэхийг хүсэж байсан, магадгүй дэлхийн хүн амын хагасаас илүү хувь нь мөрөөддөг Эффелийн цамхаг холын хол харагдаж, сийлсэн мэт гэрлээ асаан намайг дуудаж байгаа мэт санагдлаа. Хурдны замын бүсээс гарч цамхгийн зүг үүргэвчээ үүрэн нилээд алхсаны эцэст ядраад замын хажууд түр суулаа. Яаж ч байсан алхаж хүрэх тэнхэл үгүй гэдгийг ойлгож, замаар явж байсан хүнээс хэрхэн автобусаар төв рүү хүрч болохыг лавлаад, автобусанд суув. Автобус Эффелийн цамхгаас холгүй зогслоо. Хотын гудамжны завсраар харагдах, алхам бүрт ойртож буй гэрэлт цамхаг миний мөрөөдөлдөө хүрэх шуналыг өдөөж, улам бүр догдлуулж байв. “Palais De Chaillot” гэх хос барилгын хооронд буй талбай дээрх шатуудыг нь алгасан үсэрч, гарч ирэх үед Эффель гэх үзэсгэлэнт цамхаг үлгэрийн фон дээр зурсан зураг мэт миний өмнө хамаг чимгээ зүүн сүндэрлэж байв. Өмнө нь зурагтаар харж байхдаа “хэзээ нэгэн цагт өмнө нь зогсож байх болно” гэж мөрөөдөж байсан газраа ирснээ мэдээд маш их баярлаж хашгирмаар болов. 2006 оны 01 сарын 11-ний өдөр, аяллынхаа 8 дахь улсын нийслэл Парис хотыг албан ёсоор “дайлсанд” тооцлоо! Гэрэлт цамхгийн өмнө зургаа авахуулах тэр мөчид дээвэр дээр асаж байсан гэрэл яг л надад баяр хүргэж буй мэт миний зүг тэнгэрт туслаа. Франц улсын нийслэл хүртэл 2 сар хагас амаргүй замыг туулсан тул бэрхшээлүүдийг давж чадсанаа тэмдэглэмээр санагдсан ч “Аз жаргалтай давтагдашгүй мөчөө хуваалцах хүн” хажууд байхгүй байгааг аяллаа эхэлснээс хойш би энд ирж байж анзаарлаа.

Гэр, эх орноо орхин явж байхдаа зөвхөн урагшаа харж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд бүх анхаарлаа төвлөрүүлж, эрч хүчээ дайчилж байхдаа юунаас холдож буйгаа тухайн үед мэдээгүй юм. Өмнө бараг мэдэрч байгаагүй Европ гэх тивийн, Франц гэх улсын нийслэл эртний гайхамшигт Парис гэх хотын төвд буусандаа бардам байсан ч, баяр хөөр маань уйтгараар солигдож, хүний нутагт гэр бүл, найз нөхөргүй ганцаараа, сэтгэлээ тайлж, хамт аз жаргалаа хуваалцах хүнгүй зогсох ямар хүнд бөгөөд гунигтай байдгийг амьдралдаа анх удаа мэдэрлээ. Аз жаргалаа хуваалцах хүнгүй бүх юм утгагүй мэт санагдав. Аяллынхаа хамгийн анхны ганцаардлыг мэдэрсэн ч, дэлхийн хүн амын олонх нь амьдралдаа хийж чадахгүй зүйлийг хийх гэж байгаа гэдгээр гунигаа тайтгаруулав. Цаг оройтсон, бас бага зэргийн хүйтэн байсан тул талбай дээр зураг дарж өгөх хүн олох гэж хэсэг хугацаа зарцууллаа. Дурсгалынхаа зургаа даруулаад, миний хүүхэд насны мөрөөдөл Эффелийн цамхаг дээр гарч үзэхээр шатаар доош бууж, Трокадерогийн талбайгаар Эффелийн зүг алхлаа. “Гэр бүлтэйгээ, хайртай хүнтэйгээ, эсвэл найз нөхөдтэйгөө энд хамт аялж байсан бол ямар сайхан байхсан бол оо” гэсэн бодол намайг огт орхихгүй байв. 1889 онд Францын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан “Дэлхийн үзэсгэлэн”-г Парис хотод зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд зориулан Густав Эффель гэх хүн энэ цамхгийг бүтээжээ. Тухайн үеийн олон сая хүний сонирхлыг татсан уг бүтээлийг эхний зургаан сарын хугацаанд 2 сая гаруй хүн үзэж, жилийн дотор нийт зардлынхаа дөрөвний гурвыг нь нөхсөн байна.
Ашиглалтад орсноос хойш 20 жилийн дараа хотын төвөөс буулгах төлөвлөгөөтэй байсан уг барилга нь эртний архитектуртай Парис хотын зүс царайг алдагдуулж байна гэж олон хүн шүүмжилж, хэд хэдэн удаа нураах шийдвэр гаргаж байсан ч өнөөг хүртэл оршин тогтнож чадсан нэг шалтгаан нь 1906 онд анх удаа радио станцыг батлан хамгаалахын зориулалтаар өндөр цамхаг дээр байрлуулж, ашиглаж эхэлсэнтэй холбоотой аж. Өнөө цагийн Парис хотын гол билэг тэмдэг болсон уг барилга руу ойртох тусам тэрээр улам үзэсгэлэнтэй харагдаж, Францчуудын урлаг, гоо сайханд ханддаг байдал, ирсэн очсон зочин бүрийн эмоцийг хөдөлгөж чаддаг авьяасыг нь би гайхан биширч байлаа. Эффель рүү дөхөж ирэх үед цамхгийн бүх ханаар олон мянган одод шиг гэрэл ямар ч дараалалгүй, замбараагүй мэт цацарч, миний гайхширлыг эцэст нь тулгав. Би өөрийн эрхгүй пөөх, пөөх, пөөх гээд л зогсоод байлаа. Даахад бэрх хүнд үүргэвчээ газарт тавих ухаангүй дээш харж, гэрэл цацарч дуустал нь зогслоо. Эргэн тойронд гадаад дотоодын олон жуулчид болж буй үйл явдлыг харж бишрэн, өөрийн хальсандаа буулгаж байсан бөгөөд томоос том үүргэвч үүрэн гайхамшигт бүтээлийг үзэх гэж зам дээрээс шууд ирсэн ганц хүн нь би байлаа. Франц Улс дэлхийн хамгийн олон жуулчин хүлээж авдаг улс, тэгвэл Эффелийн цамхаг тэдгээр жуулчдын хэдэн хувийг илбэдэн дууддаг бол оо? Монгол уламжлалт сайхан соёлтой ч жуулчдад үзүүлж, хойч үедээ үлдээж болох урлагийн ямар бүтээл, барилга байгууламж байдаг билээ? гэж би бодлоо.

Ийм бүтээл нь Хархорин мөн боловч 1970-аад онд шинэчлэн барьсан тул түүхэн бүтээл болтол дахиад 100-гаад жил хэрэгтэй. Урлагийн хамгийн гайхамшигт бүтээл гэж бид бахархан ярьдаг. Гэтэл Өмнөд Азийн Буддын шашны барилгын дурсгалуудыг хүндлэхээс аргагүй. Бид Пирамид, Эффель, Улаан Талбай шиг гайхамшигт бүтээл хийвэл манай хойч үеийн бахархал болж, жуулчлалаар эдийн засгаа тэтгээд байж болох юм шиг санагдлаа. Би хурдхан дээшээ гарахын хүсэлд автаж, олон хүн оочирлож зогссон үүдэн дээр нь очиж хүлээгээд, 8 евро төлж дотогш орлоо. Зогсолтгүй шахуу энэ олон мянган жуулчид оочирлоод мөнгө төлж байгааг хараад Эффелийн цамхаг өдөртөө олж буй орлогоороо манай Эрдэнэттэй зүйрлэхээр байна даа гэж бодогдлоо. Ашиглалтад орсон цагаасаа хойш 200 гаруй сая хүн нэвтэрсэн гээд байгаа юм даа. Үүдэнд тасалбараа автал хамгаалалтынхан намайг сонирхон шалгаж эхэллээ. Нэг их том үүргэвчтэй залуу яах гэж дээшээ гарах гэж байгаа нь сонин байсан байж таараа. Европ, Америкт терроризмын айдас ихтэй тул шалгалт гэдэг зүйлд байнга бэлэн байх ёстой гэдгийг мэдэж байсан тул рентген шалгагчид том цүнхээ оруулаад, биеэ төмөр шалгагчаар сайтар шалгуулж дотогш орлоо. Үнэхээр эдийн засгаа тэтгэдэг хамгийн чухал байгууламжаа ингэж хамгаалахаас өөр яах билээ дээ. Аз болж би Ази царайтай байсан тул гайгүй өнгөрөв. Араб байсан бол Эффель рүү дөхөх үед автомат буу барьсан цэрэг хувцастай хамгаалалтын хүмүүс миний том цүнхнээс болж энэ бүсэд ойртуулахгүй байсан биз.
Цахилгаан шатаар дээрээс бууж ирсэн хүмүүсийг эсрэг талын хаалгаар гарахыг нь хүлээж байгаад эгц дээшээ бус, баруун дээш өгсдөг хуучны гэмээр цахилгаан шатанд суулаа. Цахилгаан шатанд үйлчилдэг ажилчид нь хоорондоо орос хэлээр яриад байсан нь сонин санагдав. Яагаад Эффелийн цамхаг дээр тийм олон Орос хүмүүс ажилладаг юм бол оо? 2 дугаар давхарт нь гарлаа. Дахиад дээшилмээр байвал мөнгө нэмж төлөх ёстой. Энэ удаа анхлан үзээд, дараагийн удаа амрахаар ирэхдээ тухтай үзэхээр шийдлээ. Тус давхарт нь байрлах ресторанд нь хооллох төсөв байгаагүй ч музейг сонирхон үзлээ. Хүн үсэрч амиа хорлохоос сэргийлсэн, гар багтах төдий зайтай төмөр тор нүдний өмнө харагдаад байсныг эс тооцвол 60 метрийн өндрөөс шөнийн Парис хот үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байв. Энэ хотод төрж өссөн хүмүүс азтай байдаг байх аа. Хүмүүс нь өөрийнхөөрөө, тайван чөлөөтэй байж чаддаг. Тоос шороо гэж байхгүй, ногоон байгууламж ихтэй, барилга байшингууд нь зохион байгуулалт, бодлого сайтай. Төмрийн цуглуулга гэж зарим нь хэлдэг Эффелийн гайхамшигт цамхаг хотын төвд 100 жилийн өмнө босож байхад их тэмцэл, дургүйцэлтэй тулгарч байсан нь түүх, уламжлалаа хүндэтгэдэг францчуудын хувьд аргагүй болов уу. 84 давхар байшингийн өндөртэй Эффелийн цамхгийг холоос харагдуулахын тулд хажуу хавьд нь өндөр барилга барихыг хотын удирдлага хориглосон байдаг ажээ.

Барилга байгууламжийн соёл маш олон жилийн түүхэн уламжлалтай тул шинээр барих гэж буй байгууламж гоо сайхан, өнгө үзэмж, хамгийн гол нь бусад орчинтойгоо зохицож байгааг тусгай хянадаг байгууллагаар шалгуулдаг ажээ. Хуучны түүхийн дурсгалт байшингуудын хажууд үзэмжгүй тоосгон барилга, орчин үеийн шилэн барилга ч бариулахгүй гэсэн үг! Бид хотын соёлын талаар өөрсдөө туршиж үзэх бус эдгээр өндөр хөгжсөн улсуудын алдаа онооноос суралцмаар ч юм шиг санагдах юм. Олон давхар орон сууцнууд өөрийн тагт, ханаа янз бүрээр будаж эхэлснээс хойш Улаанбаатарын барилгууд алаг эрээн болсон. Хотын архитектурын ямар ч мэдлэггүй хүмүүсийг ийм албан тушаалд тавьж эхэлсэн цагаас ямар муу үр дүн гарсныг дэлхийн улс орны архитектурын сургуулиудад жишээ болгон манай Улаанбаатарыг үзүүлж мэдэх юм. Ийнхүү цамхгийн гайхамшгийг мэдрээд, дараагийн удаа хэн нэгэнтэй Парист ирэхдээ үзэх юм үлдээхээр шийдлээ. Цамхгаас буугаад Монголын Элчин сайдын яаманд хэрхэн хүрэх тухай бодлоо. Берлинд байхад Монголын Элчин сайд Ганбаатар гуай Франц дахь Элчин сайдын яам руу миний дэлхийг тойрч буй аяллын талаар мэдэгдээд намайг очихыг хэлчихнэ гэсэн тул санаа зовохгүй байлаа. Европын хотуудад буухдаа том зочид буудлын хүлээн авахаас хотынх нь газрын зургийг лавлан авч болдог ч энэ удаа харанхуйд хотод буусан тул газрын зураг олж чадалгүй ойр харагдсан цагдаагийн газар луу орлоо. Монголын Элчин сайдын яам хаана байрладаг талаар асуутал нэг цагдаа: “Би мэднэ, жаахан хүлээвэл бид чамайг тэнд хүргээд өгье” гэлээ. Бөөн аз! Цагдаагаар хүргүүлэхээр боллоо. Ийнхүү бага зэрэг хүлээгээд 2 цагдаа намайг Элчин сайдын яаман дээр хүргэж өгөхөөр боллоо. Машиндаа суугаад хаалгаа хаахад 6 еврогоос тоолуур нь эхэлдэг дэлхийн хэмжээний үнэтэй том хотод хол газар такси авах тухай бодолтгүй. Би арын суудал дээр суух үедээ “Амьдралдаа анх удаа цагдаагийн албаны машинд сууж байгаа юм байна” гэж бодлоо. Аяллынхаа турш хөлөглөсөн бүх тээврийн хэрэгслүүдийн талаар бичиж, зургийг нь дарж байгаа бөгөөд цагдаагийн машины ард сууж явах ямар байснаа сүүлд хуваалцана аа. Шөнийн Парис хотыг цагдаагийн машины цонхоор харж явах сонирхолтой байв. Нэг гудамж руу эргэтэл замын дагуу зогсож байсан богино банзал өмссөн олон охид пэрр хийгээд зугтаж байгаа харагдлаа. “Нээрээ би цагдаагийн машинд байгаа шүү дээ”. Машин барьж байсан цагдаа маш муу англи хэлээр -Чи эдгээрийг авч болохгүй шүү! -Хүүхнүүдийг үү? гэсэн чинь -Чамд л тэгж харагдаж байгаа юм! гээд тэр хоёр инээлдэж, нэг цагдаа нь ямар нэг зүйлийг тэдэн рүү цонхоор хашгирч хэллээ. Франц улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны үүдэн дээр бид удалгүй ирлээ. Би ачаанаас нь цүнхээ аваад хаалганы хонхыг дарах үедээ цагдаа нарт “Та нарт баярлалаа, зургаа даруулъя!” гэж гуйгаад гараа хол барьж байгаад зураг дарлаа. Үүд нээгдээгүй байсан бөгөөд “Та хоёр явмаар байвал явахгүй юу даа” гэхэд “Зүгээр ээ, чамайг оруулж, аюулгүй байгааг чинь мэдээд бид хөдөлье” гэж хариулав. Франц цагдаа нар ийм хүнлэг юм байх даа? Машины дээрх улаан, цэнхэр гэрэл асаж унтарсан хэвээр... Хаалганы хонхыг хоёр гурав дарсны дараа “Хэн бэ?” гэсэн монгол хүн сонсогдлоо. -Сайн байна уу? Би Дэлхийг тойрч яваа Амай гэж хүн байна. Намайг ирнэ гэж та нарт мэдэгдсэн байх ёстой гэтэл -Мэдэхгүй, одоо очлоо, байж бай гэх сонсогдов. Францад байгаа Монголын цагаачид болон хууль бусаар ажилладаг хүмүүс архидалт, хулгай, бас зодооны хэргээр олноороо баривчлагдаж, Элчин сайдын яамныхны чихэнд байнга хонх уяж, сандраадаг гэсэн. Элчин сайдын яамны үүдэн дээр 2 цагдаагийн хамт намайг ирэхэд тэд баярлаагүй нь ойлгомжтой. Хаалганы цаана чимээ сонссон цагдаа нар машиндаа суугаад хөдөллөө.

Хэсэг хугацааны дараа нэгэн хүн хаалга тайлж намайг юу хийж байгааг асуух үед дэлхийг тойрч байгаагаа тайлбарлаад маргааш өглөө Элчин сайдад бараалхах хүсэлтэйгээ хэллээ. Тэрээр: -Элчин сайд байхгүй байгаа, маргаашаас ирнэ. -Нэгэнт оройтсон байгаа юм чинь би энд өртөөлөх боломж байна уу? -Паспортоо өг дөө гээд намайг дагуулж дотогш орлоо. Гал тогооны өрөөндөө намайг орхиод Америк, Япон, Европын визтэй паспортыг авч цааш орлоо. “За за, өнөөдөртөө чи энд унтчих, маргааш консултай уулз” гээд Элчин сайдын яамны гал тогоонд эвхдэг ор, гудас авчирч өглөө. Монгол гэрийг эс тооцвол гал тогооны өрөөнд унтаж байсан удаа үгүй тул “унтсан газрууд” гэдэг зургийн цуглуулгадаа эвхдэг ороо орууллаа. Аяллаа эхлэх үеэс гадаадад байгаа Монголын бүх элчин сайдын яаманд өртөөлж, тэдгээрийн тухай бичих төлөвлөгөөтэй байгаа юм. Харамсалтай нь Москва дахь Элчин сайдын яамтай холбогдох үед байнга бизнес ярьж очдог Монголчуудаасаа залхсан тэд намайг авч хэлэлцээгүй юм. Би унтлагын уутаа дэлгээд, маш их өлссөн байсан тул шидэт борцтой шөлнөөсөө хийж идэхээр шийдлээ. Хаалга тайлж өгсөн хүн Элчин сайдын яамны жолооч байсан бөгөөд гэртээ орохдоо Амай гэж залуу дэлхийг тойрч байгаа гэж хэлсэн бололтой. Хэдэн минутын дараа түүний охин над дээр ирж “Та Амай мөн үү? Би таны “Би чамд хайртай” дуунд дуртай шүү, Та цай уух уу?” гээд дүрдэг цай, элсэн чихэр авчирлаа. Би хоолоо идчихээд гал тогооны өрөөнд Эффелийн цамхаг үзсэн сэтгэгдлээ бодож байгаад унтлаа. Венец хотод байхдаа Парис болон Милан хотуудын зурагтай CD-гээ гээсэн тул эдгээр сэдвүүдээр зураг хомс байгааг хэлье. Парис хотод дахин нэг айлчилж, гээсэн зургуудаа нөхөж авна аа.
Эх сурвалж: Аmai.mn. Та бүхэн http://www.amai.mn/archives/1956 линкээр орж Амайгийн "Монгол бадарчин" ном болон бусад тэмдэглэлүүдийнх нь тухай мэдээллийг авч болно. |
| Мөрөөдлийн Эффель |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|