Шинэ улсыг элсүүлэх замаар Бразили,Орос,Энэтхэг,Хятад ӨАБНУлс зэрэг таван орныг нэгтгэсэн БРИКС бүлгийг цаашид өргөжүүлэх санал одоогоор аваагүй гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх ОХУ-д айлчилж эхлэхийнхээ өмнө оросын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө өгүүлэв.

Ерөнхий сайдын хэолснээр БРИКС бол «олон туйлт дэлхийд чухал санаачилга» болсон юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БРИКС-ыг төлөвшүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байна гэж Сингх тэмдэглэн хэлэв.

БРИКС харилцан сонирхогч эдийн засаг, улс төрийн тулгамдсан асуудлаар үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, зөвлөлдөх олон улсын буурьтай форум болж байгаа нь таатай» гэж Манмохан Сингх хэлжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх 10-р сарын 20-22-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийх юм. Тэрээр орос-энэтхэгийн жил дутмын 14 дэх дээд хэмжээний уулзалтад оролцоно. Сингх Ерөнхийлөгч Владимир Путинтай 10-р сарын 21-нд хэлэлцээ хийнэ.

Ийм дээд хэмжээний уулзалт 2000 оноос хойш хоёр жилд нэг удаа Орос, Энэтхэг хоёр улсад ээлжлэн хийж байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Орос Улсад айлчлаад 10-р сарын 22-24-нд албан ёсны айлчлал хийхээр Хятадад хүрэлцэн очно.

Оросын дуу хоолой