 |
|
 |
|
О.Чинбаяр: Уран зохиолын төлөө амьдралаа золих залуусыг олмоор байна |
|
|
 |
|
 |
О.Чинбаяр: Уран зохиолын төлөө амьдралаа золих залуусыг олмоор байна
2013-10-21Модернист уран зохиолын “Загалмайлсан эцэг” хэмээн дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн ирланд эр Ж.Жойс  Монголд “хөл тавиад” дөрвөн жил өнгөрчээ. Түүний алдарт зохиолууд болох “Үлисс” 1992 онд, “Дүблинчүүд” 1925 онд хойд хөршийн уншигчдын хүртээл болсон бол Монголчуудад энэ боломж саяхан буюу 2009 онд тохиосон юм. “Үлисс” өдгөө дэлхийн 14 хэлээр дуун хөрвүүлэгдсэн билээ. Түүнээс гадна өнгөрсөн хавар Америкийн нэрт зохиолч Хэрман Мэлвиллын “Моби Дик” буюу Цагаан халим хэмээх романыг мөн л эх хэлнээ орчуулсан нь уншигчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Дээрх бүтээлүүд дэлхийн утга зохиолын ертөнцийг өнгөлсний учрыг тайлж, оюуны “цангаа”-гаа дарах гэсэн мянга мянган уншигчийн хүслийг биелүүлсэн нэгэн бол Монголын Орчуулагчдын Эвлэлийн ерөнхийлөгч, МЗЭ, Д.Нацагдоржийн нэрэмжит болон “Алтан Өд” шагналт О.Чинбаяр. Өнөөдрийг маргааштай холбож дэлхийг эх Монголтойгоо нэгтгэх эрдэмт орчуулагчдын залгамж халаа болсон түүнийг “Амьдралын тойрог” буландаа урьсан юм. АЙЛЫН БОСГО ДАВСАН ХЭДЭН ХОРОМ Орчуулагч эрхмийг танилцуулахын өмнө түүний өвөөгийн тухай цухасхан сөхье. Олон Улсын Олимпийн Хорооны хүндэт гишүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Магваны анхны ач нь манай нийтлэлийн гол баатар. Магван гуайг 44 насандаа ид хийж бүтээж байхад том хүү Онон нь бүл нэмж олондоо “Олимийн өвөө” хэмээн алдаршсан түүнийг амьдралын өвөө болгосон түүхтэй. Эмээ Жигжиджавын Намсрай нь 26 жил “Хөдөлмөр” сонинд бичээч хийсэн, бас л бичиг цаасны ажилд амьдралаа зориулсан нэгэн. О.Чинбаярын амьдралд өвөөгийнх нь шаргуу хөдөлмөрч, дайчин зан, эмээгийнх нь бичиг цаастай ойр зан чанар нь ихээхэн нөлөөлжээ. Тийм ч учраас нэг барьсан ажлаа дуусгаж байж санаа амардаг, уран зохиолд бие сэтгэлээ зориулж яваа нь буянт буурлынх нь ерөөл болов уу. Ер нь тэрээр арван жилдээ хамгийн томоотой цөөхөн хүүхдийн нэг байж. Ээж нь нягт нямбай, хатуу шаардлагатай багш хүн байсны дээр өөрөө айлын том хүү учир томоотой хариуцлагатай зан багаас нь өвлөгджээ. Түүний аав М.Онон 1970-аад оны үед ЗХУ-ын Ленинград хотод холбооны инженер мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд тэтгэвэрт гартлаа жирийн техникчээс байгууллагын дарга хүртэл дэвшин ажиллаж байв. М.Онон гуайд очиж үзээгүй аймаг, сум гэж үгүй. Тэрээр радиотелевизийн хүлээн авах станц байгуулах ажлаар хөдөө гадаагүй явж, Монголын холбооны салбарын төлөө 38 жил нойр, хоолгүй зүтгэсэн ахмад холбоочин юм. Аав нь О.Чинбаярт “Амьдралд бид янз бүрийн хүнтэй учирдаг. Дарга, цэрэг байна уу, худалч, хулгайч нэгэн байна уу бүгдтэй нь ижил төвшинд харьцах хэрэгтэй. Чамд байхгүй авууштай зан чанартай хүн олон бий шүү. Хамгийн гол нь ухаантай л бай” хэмээн захидаг байжээ. Харин О.Чинбаярын ээж О.Чимэдцэрэн мөн л холбооны эдийн засагч, багш мэргэжилтэй бөгөөд Холбооны сургалтын төвд багшаар ажиллаж олон мянган шавь төрүүлсэн нь өдгөө манай орны өнцөг булан бүрт мэргэжлээрээ ажиллаж байна. О.Чинбаяр өвөөдөө ойр байх гэсэндээ Зайсанд гэр бүлээрээ нүүн иржээ. Хүүхдүүддээ агаар салхи сайтайг нь ч бас давхар тооцсон нь энэ гэнэ. Тэднийд ороход хүүхдүүд наадсан халуун дулаан орчин угтав. Дөрөв, таван настай болов уу гэж таасан тэрсхэн хүү, охин хоёр нь хүүхэлдэйн кино үзэж, дуулж, тоглож наадна. Нүдэнд дулаахан, сэргэлэн цовоо гэрийн эзэгтэй С.Алтанзул биднийг ирнэ гэж дуулаад өдрөөс эхлэн цай, хоол бэлджээ. Тэрээр нөхрийнхөө баруун гарын туслах бөгөөд ном бүтээлүүдийг нь олонд хүргэх ажилтай. Харин гэрийн эзэн ажлын хажуугаар хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх бас авчрах алба эрхэлж байна. Хананд эвтэй дөрвөн амьтны сийлбэр, Далай багштай хамт авахуулсан гэрийн эзний зураг байна. Үүдний өрөөнд нүүрэн талдаа тольтой ханын шүүгээ тавьжээ. Зочны өрөөнд хар эрээн буйдан ханын шүүгээтэйгээ хосолж харагдав. Гэрийн эзэн номын цуглуулгаа ажил дээрээ хадгалсан тул биднийг олон арван номын сан угтсангүй. Ойрын хугацаанд энэ тавилгаа сольж оронд нь номын цуглуулгаа нүүлгэн ирэхээр гэрийн эзэн төлөвлөж байгаа гэнэ. Нэг насны ая даах чансаатай эд авахаар сонголтоо ч хийчихсэн гэнэ лээ. Тэднийд зохиолч Г.Аюурзанын бэлэглэсэн шүлгийн сийлбэртэй дун, найз нөхдийн дурсгасан зааны баримал тэргүүтэй зурагтын тавиур бүхий ханын шүүгээн дэх цуглуулга байна. Шүүгээний шилэн хоргон дотор Далай багшийн шилмэл зохиолуудыг орчуулан хөрвүүлсэн номоо бас хүндэтгэн залжээ. ЯРУУ НАЙРАГТ СЭТГЭЛЭЭ ӨГСӨН БАГА НАС О.Чинбаяр нийслэлийн уугуул. 23 дугаар сургуулийг төгссөн түүнд орос багш нар хичээл заадаг байсан нь гадаад ертөнцийг эх нутгийнхаа хөрсөнд буулгах суурь болжээ. Ш.Нарантуяа хэмээх Монгол хэлний багш нь түүнийг шүлэг, зохиол бичихэд нь дэмжиж, урамшуулж ирсэн нь өнөөдрийн амжилтын эхлэл байв. Монгол хэлээ дээдэлж уран зохиолд сэтгэлээ өгөх ирээдүй нь гуравдугаар ангиас нь илэрсэн байна. Ингэхдээ “Миний эх орон“ зохион бичлэгийн даалгавраа их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт хөглөгдөн яруу найраг болгон бичжээ. Шүлгийг нь үзсэн багш “Танай ангиас яруу найрагч төрөх нь ээ” гээд “Онц нэмэх” гэсэн тухайн үед үзэгдэж харагдаагүй дүн тавьсан нь бяцхан хүүд ихийг бүтээх урам хайрлав. Үе үехэн мөр холбож онгодоо хөглөсөн бүтээлүүдийг нь Цэндийн Нямаа агсан үзчихээд “Чи яруу найрагч болоод хэрэггүй байх. Харин богино өгүүллэг бичвэл яасан юм” гэж зөвлөсөн гэдэг. Бараг л яруу найрагч болно гээд шийдчихсэн байсан хүүд энэ таатай сонсогдоогүй нь мэдээж. Гэхдээ л багшийн үг алт болохоор зөвлөснийх нь дагуу богино өгүүллэгэд шамджээ. Ингээд хэдэн өгүүлэл бичээд “Пионерийн үнэн” сонинд илгээх болсноор есдүгээр ангидаа тус сонины орчуулгын өгүүллийн уралдааны хоёрдугаар байрт шалгарч өсвөрийн сурвалжлагч болсон байв. Энэ цагаас эхлэн түүнд ОХУ-д М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурах ховорхон тохиол ойртсоор байжээ. Хичээл зүтгэлтэйг нь анзаарсан хичээлийн эрхлэгч нь түүнд энэ сургуулийн хуваарь удахгүй ирэх гэж буйг дуулгаж, өрсөлдөөнд бэлтгэхийг зөвлөсөн байна. Ингэснээр Зохиолчдын эвлэлийн орчуулгын дугуйлан болон Пионерийн ордны Утга зохиолын дугуйланд сурч 130-аад хүүхдээс шигшигдсэн таван ялагчийн тоонд багтаж чадсан юм. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн орчуулагч Х.Мэргэн, зохиолч Цэндийн Нямаа агсан гээд үе үеийн алдартнууд О.Чинбаярт хичээл зааж байсан юм. Энэ олон багшаасаа нэг юм сонсч, бичвэрээ улаан эрээн болтол нь засуулж байж түүний санаа сая нэг амардаг байсан гэдэг. Хатуу ширүүн шүүмжлэл, зэмлэлээс айх биш харин “Намайг улам сайжруулах гэж өгч буй урам юм” хэмээн хүлээж авч, өөрийгөө хурцалдаг зантай байж. “Миний орчуулгыг буруу, муу болсон байна” гэж багш шүүмжлэхэд “Би буруу л хийсэн юм байна. Тэгвэл засаад болчих юм байна даа” гэж хандаж байснаас биш би чадахгүй юм байна гэж шантарч явсангүй. Ийм болохоор би багшийн заасан эрдэм номын буянаар өдий зэрэгтэй явна гэж боддог юм” гэж тэрээр хуучлав. 1989-1994 онд тэрээр М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд уран зохиолын орчуулагч мэргэжлээр суралцан дүүргэснээр мөрөөдлөө биелүүлж явна. Тэр сургуульд суралцана гэдэг Монголчуудын хувьд алдаж боломгүй боломж. Өнөөдрийг хүртэл тэнд Монголоос хоёр удаа л орчуулгын мэргэжлээр оюутан элсүүлжээ. ЦЭНДИЙН НЯМААГИЙН ХАЙРТАЙ ШАВЬ 1994 онд сургуулиа төгсч ирмэгц О.Чинбаяр “Ардын эрх” сонины “Хоёр нарны хооронд” албанд туршилтаар ажиллаж эхэлжээ. Энэ албанд орсон хойно нь Цэндийн Нямаа багш нь Сэлэнгээс утсаар мэдээ дамжуулдаг болсноор олон жилийн дараа тэд мэнд мэдэлцжээ. Харилцуурын цаанаас “уулздаг” багш нь нэг өдөр хот орж ирэхдээ бэлэг сэлт болсоор шавьтайгаа уулзав. “Би Пионерийн ордны Утга зохиолын дугуйланд 300 шавь төгсгөсөн. Ганц чи л миний төгссөн сургуулийг дүүргээд ирлээ” гэж шавьдаа урам, омгорхол, хүндэтгэлээ хайрласан гэдэг. О.Чинбаяр “Ардын эрх” сонинд ажиллаж байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агснаас номын дуу сонсч, сонины халуун тогоонд чанагдсан он жилүүдийг үдсэн. Тухайн үед сонинд ажилд орохын тулд туршилтаар явна гэдэг айхтар өндөр даваа байв. Ямар сайндаа л “Чиний сууж байгаа ширээнд өнгөрсөн жил хэдэн хүн суусан гэж бодож байна даа” хэмээх ёжтой асуулттай таарч л явж. Эрүүл мэндийн сайд асан С.Сонингоос авахуулаад олон томчууд өнөөх туршилтын сурвалжлагчдын ширээг тойрч өнгөрөөгүй байв. Ингээд туршилтаа арай чамай амжилттай даваад Гадаад мэдээний албанд мэдээний орчуулагчаар томилогджээ. Үүний дараа тэрээр чөлөөт хэвлэлд хөл тавьсан юм. Ингэхдээ “Ардын эрх” сонины дэргэдэх “Ням гариг” сонинг гаргаж байсан Б.Цэдэнтэй хамтран “Толь” сониныг 1996 онд хөл дээр нь босгож тав хоног тутмын сонин болгосон түүхтэй. 12-13 мянган хувь хэвлэгддэг, нэг ч буцаалт ирдэггүй байсан болохоор энэ хэвлэл тухайн үеийнхээ амьд гэрч байлаа. 1997 оны дундуур яруу найрагч Ц.Буянзаяатай хамтран “Маш нууц” сониныг эрхлэн гаргаад, 2001 онд эрхлэгчийн ажлаа дүү О.Чинзоригт хариуцуулж, өөрөө сүүлийн арав гаруй жил Далай багшийн есөн ботийн орчуулга, уран зохиолын сонгодог бүтээлүүдийн орчуулга дээр ажиллажээ. Дээрхийн гэгээнтний бичсэн “Шинэ мянганы хүмүүн төрөлхтөний ёс зүй” хэмээх номыг орчуулах саналыг түүнд Ю.Цэдэнбал даргын хүү Зориг тавьсан гэдэг. Тэдний танилцсан түүх бас их сонин. М.Горькийн сургуульд О.Чинбаяртай нэг ангид сурч байсан Р.Дариймаа хэмээх буриад бүсгүй Ц.Зоригтой ханилж, Монголд хуримаа хийх үеэр нь танилцсан гэнэ. “Угаасаа л нийгэм маань буддын шашны ном зохиолоор цангаж, энгийн ойлгомжтой бичсэн ном зохиолоор дутаж байсан. Би шүтлэггүй ч ард олондоо хэрэгтэй номыг нь орчуулбал буян болох байх гэж санасан” хэмээн О.Чинбаяр Далай багшийн номыг эх хэлнээ хөрвүүлснээ учирлав. Бас 2001 онд эмээ нь бурхан болсон тул эмээгийнхээ дурсгалд зориулан эдгээр бүтээлээ олонд хүргэх ажилдаа шамджээ. КАРАОКЕД ТАНИЛЦСАН ХОЁР Гэрийн эзэгтэй С.Алтанзул нягтлан бодогч мэргэжилтэй. Номын эрдмээр сэтгэлээ чимсэн энэ хосын танилцсан түүхийг сийрүүлье. Тэрээр найзуудтайгаа караокед дуулж яваад амьдралын ханьтайгаа учирчээ. Тэдний хоёр том хүүхэд нь Канадын Торонто хотод суралцдаг бөгөөд том хүү Ч.Буянцогт нь Улс төр судлал, сэтгэл судлалын хос мэргэжлээр, том охин Ч.Чинхүслэн нь арваннэгдүгээр ангид суралцаж байна. Бага охин Ч.Чинсэцэн, хүү Ч.Чинбилэг нар цэцэрлэгийн алба хашдаг аж. “Миний хань анх харахад ном бичдэг, их намбалаг нүдэнд дулаахан залуу байсан. Энэ занд нь үргэлж татагдаж, бас бахархаж явдаг даа” хэмээн гэрийн эзэгтэй ярив. Бөхчүүд дасгал сургуулилт гээд цаг завгүй явдагтай адилаар орчуулагч хүн ширээний араас өндийх сөхөөгүй ном шагайдаг. Гэр орон, үр хүүхэд гэж санаа зовох ч цаггүй уран бүтээлдээ уусчихдаг онцлогтой. Ийм болохоор гэр орны өдөр тутмын ажил, үр хүүхдээ асарч өсгөх нүсэр үүрэг гэрийн эзэгтэйд ногджээ. Ялангуяа “Үлисс”-ийг орчуулахад О.Чинбаяр хоёр жил гаруй хугацааг тасралтгүй зориулсан байна. Хэр баргийн хүн энэ зохиолыг ойлгохын тулд 2-3 удаа унших шаардлага тулгардаг бол энэ зохиолыг орчуулах нь хэчнээн хүнд хөдөлмөр болох нь ойлгомжтой. “Орчуулагчийн ажил маш хэцүү. “Үлисс”-ийг орчуулахад өдөрт 12 цаг суудаг байсан. Би ч бүр дасчихсан. Энэ зохиолд шинжлэх ухааны олон хүнд үг хэллэг байсан. Ядаж л орчуулгыг нь хэсэгчилж тусалж чаддаггүй юм гэхэд ганц хоёр үг ч болтугай “тольдож” өгье гэж хичээдэг байсан даа” гэж С.Алтанзул ярьсан юм. Нөхөр нь өглөө ажилдаа гарахдаа мэдэхгүй үгнүүдээ улаанаар тэмдэглээд орхидог байжээ. Гэрийн эзэгтэй бие давхар, бас гэрээ сахидаг байсан болохоор өнөөх тэмдэглэсэн үгсийг орчуулж бичих ажилтай болсон байна. Ингэхдээ 10 гаруй мянган үгийг толь бичигнээс хайж, “Үлисс”-ийн орчуулгад хувь нэмрээ оруулжээ. “Сайн хань, ар гэрийн санаа зовоохооргүй амьдрал ахуй л хүнд амжилт гаргах боломж олгодог юм байна. Би гэр орон гэж санаа зоволгүй барьж авсан бүтээлүүдээ эх барьж чадсан. Энэ бол ханийн минь хичээл зүтгэлийн гавьяа” гэж О.Чинбаяр ярьж байна. Үнэхээр л чансаатай бүтээл туурвия гэвэл сэтгэлээ чөлөөлж байж л сая нэг бүтдэг билээ. Ямар сайндаа л Оросын нэрт зохиолч Владимир Набоков зохиолоо бичихийн тулд ганц байсан машинаа зарж, олсон хэдэн цаасаар нь амьдарч, бүтээл туурвилаа үргэлжлүүлэн романаа дуусгаж байхав... “БИ ХЭЗЭЭ Ч ГУЙЛГЫН НОМ ОРЧУУЛЖ БООЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХГҮЙ” Сургуулиа төгсч ирснээс хойш О.Чинбаярт ном зохиолын ажлаа эхлэх эрмэлзэл эртнээс байжээ. Гэвч туршлага бага, ахуй амьдрал нь цэгцрээгүй үе байсан болохоор дан уран бүтээлдээ шамдах боломж олдоогүй юм. Ер нь өнөөдрийн Монголын нийгмийг харахад уран бүтээлчид ахуй амьдрал, санхүүгийн бэрхшээлдээ дарагдаад цэвэр уран бүтээл, чансаатай зохиол туурвих боломж хомсхон байгаа нь үнэн. Ийм болохоор өнгөрсөн хугацаанд Монголчуудын оюуны царааг нэмэх дэлхийн сонгодог зохиолуудын орчуулга нэг хэсэгтээ тасраад харин ч арилжааны буюу адал явдалт, элдэв зөвлөгөө, бизнесийн ёс дүрэм, эрүүл мэндийн зэрэг номын болсон болоогүй орчуулга ноёрхох болсон. “Номын орлогоор амьдрахад болохгүй юм байхгүй. Энэ бол шууд хувь хүнтэй холбоотой. Ямар зардал гаргана түүнийгээ давах чансаатай орчуулга, ном зохиол гаргах нь л чухал. Гэхдээ ямар ч тохиолдолд тодорхой хэмжээний бизнес буюу санхүүгийн хөшүүрэгтэй байж л чанартай бүтээл хийнэ” гэж О.Чинбаяр ярьсан. Түүний хувьд захиалгын ном орчуулаад борлуулалтыг нь харж амьдарна гэдэг өөрийгөө доромжилсон хэрэг. “Би хэзээ ч гуйлгын ном орчуулж, боолын хөдөлмөр эрхлэхгүй гэж боддог. Ингэлээ гээд муу юм байхгүй. Миний бизнес, сонин хэвлэлийн ажил дампуураагүй, дандаа цэцэглэж байсан. Эхнээсээ л зорьсондоо хүрэхийн төлөө тэмцдэг бага ч атугай хөдөлмөрч зан чанар минь эрхэлсэн ажилд маань тусгалаа олсон болов уу” гэж Ш.Магваны ач ярьж байна. Орчуулагчийн анги, элдэв курс төгсөгчид болсон болоогүй янз бүрийн ном гаргаж, найруулга, үг үсгийн наад захын алдааг тоомжиргүй хэвлэх болсон нь өнөөгийн Монголын хөгжлийн асуудал болоод байгаа билээ. Үүнийг цэгцлэхийн тулд яах аргагүй О.Чинбаярын хэлсэнчлэн уран бүтээлд сэтгэлтэй залуусын арми хэрэгтэй байна. ҮРГЭЛЖИЛСЭН ҮГИЙН ЗОХИОЛ БИЧИХЭЭР ШИЙДЖЭЭ Тэрээр сүүлийн арав гаруй жилд томоохон хэмжээний үргэлжилсэн үгийн зохиол бичье гэсэн бодлоо сэтгэлдээ тээж явна. Энэ бүтээл нь ойрын 1-2 жилд багтан уншигчдад хүрэх бололтой. “Хүмүүс “Үлисс”, “Моби Дик”-ийг уншаад надаас дараагийн орчуулгыг маань хүлээж байгаа байх. Уншигчдадаа орчуулгын бүтээлээс гадна анхныхаа үргэлжилсэн үгийн зохиолыг өргөн барих бодол бий. Дандаа хүний зохиол хөрвүүлнэ гэдэг нэг бодлын уйтгартай шүү дээ” гэж тэр ярьсан. 1997 онд түүний гаргасан “Ганцхан чамдаа” яруу найргийн номыг эс тооцвол түүний бичихээр зэхэж буй бүтээл нь анхны томоохон хэмжээний үргэлжилсэн үгийн зохиол болох юм. Үүнээс гадна түүний дараагийн төлөвлөсөн ажил нь хэдэн сайхан шавьтай болох гэнэ. Монголд мэргэжлийн уран зохиолын орчуулагч тасарч буй энэ үед сайн дурын уран сайханчдаас илүү жинхэнэ орчуулагчдыг төрүүлэх цаг ирснийг тэр олж харжээ. “Уран зохиолын төлөө амьдралаа золиослох эр зоригтой залуус байж гэмээнэ орчуулгын уран зохиол хөгжинө. Ийм сэтгэлтэй залуусыг ганц хоёр ч байсан олох юмсан. Ер нь ч ойрын үед ийм залуучууд олдох байх гэж бодож байна” гэж тэрээр ярилаа. Одоогоор О.Чинбаярт шавь болъё гэсэн хүн хандаагүй байгаа гэнэ. Монголчуудын нэрэлхүү, өөрийгөө голдог зантай нь ч энэ нь холбоотой байж мэдэх л юм. БЛИЦ: -1971 онд нийслэл хотод төрсөн -1989 онд арван жилийн 23 дугаар дунд сургууль төгссөн -1989-1994 онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгссөн -1994-1996 онд “Ардын эрх” сонинд сурвалжлагч -1996-1997 онд “Толь” сонины ерөнхий эрхлэгч -1997-2001 онд “Маш нууц” сонины ерөнхий эрхлэгч -2000-2010 онд Монголын Чөлөөт Сонинуудын Холбооны ерөнхийлөгч -2013 онд Монголын Орчуулагчдын Эвлэлийн ерөнхийлөгчөөр томилогдсон 47 ТӨГРӨГИЙН “ЦАЛИН”-ТАЙ АХЛАХ ТОГООЧ ЯВЖЭЭ О.Чинбаяраас зарим асуултад хариулт авлаа. -Аав тань танд юу гэж захидаг вэ? -Амьдралдаа хүн янз бүрийн хүнтэй учирдаг. Тиймээс дарга, цэрэг байна уу, худалч, хулгайч нэгэн байна уу бүгдтэй нь ижил төвшинд харьцдаг байх хэрэгтэй. Тэдгээр сайн, муу, алдаж оносон хүмүүсийн дотор чамд байхгүй авууштай зан чанартай хүн олон бий шүү. Энэ бүхнийг сайтар эргэцүүлж, тунгааж яв гэж хэлдэг дээ. -Тэгвэл аавын тань хэлсэн сэтгэлд үлдсэн үг? -Хамгийн гол нь ухаантай л бай! -Гадаадын хэдэн орноор аялсан бэ? -14-15 орноор аялсан юм байна. -Багын сэтгэлд хоногшсон дурсамжаасаа хуваалцана уу? -Надад нэг сайхан дурсамж бий. Бүр цэцэрлэгт байхдаа “Хөдөлмөр” сонинд очоод эмээгийнхээ бичгийн машиныг оролдож тоглодог байсан минь санаанаас гардаггүй. Бичгийн машины дуу сонсч өссөн болохоор уран зохиолд дуртай болсон юм болов уу. Бас наймдугаар анги төгссөн жил Батсүмбэрийн сангийн аж ахуйн минж үржүүлэх фермийн хашааг ангиараа барьж байсан юм. Тэгэхэд явсан 27 хүүхдийн хоолыг хийх ахлах тогоочоор томилогдон ажиллаж, хүний хүүхдүүдийг өлсгөлгүй авчирсан. Тэгээд хүүхэд болгон 47 төгрөгний “цалин” авч байлаа. Түүгээр нь дэлгүүр орж гэртээ түргэн буцалгагч, хоёр ширхэг барааны саван, бага дүүдээ тоглоомон машин авч байсан маань одоо санахад инээд хүрмээр байдаг юм. -Таны хобби юу вэ? -Чөлөө заваараа тархиа амрааж хөгжим сонсч, сэтгэлээ сэргэтэл дуулах дуртай. -Тэгвэл мөрөөдөл тань? -Цагийн аясаар мартагдахааргүй чанартай сайн роман бичих. -Залуус, дүү нартаа хандаж ямар зөвлөгөө хэлэх бол? -Хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байвал бүх зүйл бүтнэ. Ж.Цогзолмаа

|
| О.Чинбаяр: Уран зохиолын төлөө амьдралаа золих залуусыг олмоор байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|