Японы осол гарсан «Фукусима-1» АЦС-ын бохир шингэн хадгалдаг цистерний эргэн тойронд хамгаалалтын хашилтаас гадагшлан борооны усанд урсан гарсан радио идэвхт стронци-90 бодисын хэмжээ байх ёстой хэмжээнээс 70 дахин илүү гарчээ. Хамгийн өндөр агууламж Эйч-2 бүсэд тэмдэглэгдсэн бөгөөд литр шингэнд ойролцоогоор 710 беккерель тэмдэглэгдсэнийг ТЭПКО компанид мэдээлжээ. Урсан гарсан ус хөрсөнд хэсэгчлэн шингэж, гэвч далай луу ороогүй байх.

Компаний мэдээгээр шүүрлийн шалтгаан нь өнгөрсөн 7 хоногийн турш станцийн дүүрэгт орсон аадар бороо, амралтын өдрүүдээр улам ширүүссэнтэй холбоотой байна. 10 сарын эхнээс «Фукусима-1» дээр борооны устай холбоотой нилээд тохиолдлууд гарсан юм. 2011 онд АЦС дээр газар хөдлөлт, хуй салхитай холбоотой ослууд гарсан билээ. Үүний үр дүнд цацраг идэвхт бодисын шүүрэл болж, агаар, хөрс, эрэг орчмын далайн ус бохирдсон байна.

Оросын дуу хоолой