 |
|
 |
|
С.В.Паушок: Би монголчуудад туслахад хэзээд бэлэн |
|
|
 |
|
 |
С.В.Паушок: Би монголчуудад туслахад хэзээд бэлэн
2013-10-28“Ярилцах цаг” булангаараа нэгэн сонирхолтой эрхмийн яриаг хүргэе. Энэ бол “Алтан Дорнод Монгол” компанийг үүсгэн байгуулсан ОХУ-ын иргэн Сергей Викторович Паушок. Ноён С.В.Паушок ETV телевизийн “Чөлөөт сэдэв” нэвтрүүлэгт оролцож, хөтлөгч С.Жимсээтэй онлайнаар ярилцсан юм. Тэд Монголд бизнес эрхлэхэд ямар хүндрэл учирсан, эрх баригчдаас хэн ямар дарамт үзүүлдэг байсан тухай ний нуугүй ярилцжээ. С.В.Паушокийн ярилцлагыг албан ёсны зөвшөөрөлтэй хөрвүүлэн хүргэж байна.  -Сайн байна уу, Сергей Викторович. Танд өглөөний мэнд хүргэе?
-Баярлалаа. Танд ч гэсэн өглөөний мэнд хүргэе.
-ETV телевизийн урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань оролцох болсонд баяртай байна. Санал бодлоо бидэнтэй хуваалцахыг зөвшөөрсөн танд баярлалаа.
-Би ч гэсэн Монголын ард түмэнтэй холбогдож байгаад баяртай байна.
-Орос болон Монгол Улс он удаан жилийн туршид нөхөрсөг харьцаатай байсаар ирсэн. Хоёр орны хувь нийтлэг зүйлс ч их байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд өмнөх үеийн найрсаг, ах дүүсийн харилцаа өөрчлөгдөж байгаа мэт санагдах боллоо. Магадгүй би буруу дүгнэсэн байж болно. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?
-Үүнд хэд, хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, өмнөх Засгийн газартай холбон ярьж болох юм. Тэд сонгуулийн өмнөх компанит ажлынхаа үеэр Оросын компаниуд болон Оросын Засгийн газрын Монгол руу хандуулсан бизнесийн сонирхолыг ашигласан. Энэ үеэр ард түмэндээ олон зүйл амласан ч харамсалтай нь тэр амлалтууд нь биелээгүй. Энэ нь хоёр орны харилцаанд нөлөөлсөн. Хоёрдугаарт, манай хоёр улс түүхэн хөршүүд. “Бид хөршөө сонгодоггүй” гэдэг орос ардын цэцэн үг байдаг даа. Түүн шиг бид мөнхийн хөрш, нэг үндэстэй гэж хэлж болно. Хоёр орны хувьд нийтлэг зүйлс дэндүү олон. Олон жилийн туршид бие биедээ ахан дүүсийн ёсоор тусалж дэмжиж ирсэн ард түмэн. Тиймээс одоо тулгараад байгаа бага зэргийн асуудлыг хамтдаа ажрахгүй давж чадна гэж бодож байна.
-Та “Алтан Дорнод Монгол”-оос өөр компани удирдаж байсан уу?
-“Восток нефть газ” компанийг удирдаж байсан.
-“Алтан Дорнод Монгол” нь Монголд алт олборлодог хамгийн том компани байсан. Таныг энэ компанийг удирдаж байх үед Монголд алт олборлодог аж ахуйн нэгж 139 байсан гэдэг. Үүнээс “Алтан Дорнод Монгол” нийт олборлолтоороо хоёрдугаарт, ажилчдынхаа тоогоор нэгдүгээрт бичигдэж байсан. Түүнээс гадна томоохон татвар төлөгчдийн жагсаалтын гуравдугаарт жагсч байлаа. Ийм ашигтай, цар хүрээ өргөнтэй компаниа орхиод явахад юу нөлөөлсөн юм бэ. Засгийн газар, түүний бодлого уу?
-Өмнөх Засгийн газар болон “Алтан Дорнод Монгол” компани хоорондын үл ойлголцол юунаас үүдэлтэйг ярихаас өмнө асуудал яаж эхэлснийг хэлье. Хамгийн гол нь Монголын хууль маш ойр ойрхон өөрчлөгддөг. 1999 онд “Алтан Дорнод Монгол” компанийг үйл ажиллагаагаа эхэлж байхад Монголд хууль эрх зүйн маш таатай орчин бүрэлдчихсэн байсан. Оруулсан хөрөнгөөсөө ашиг гаргах баталгаа байсан. Энэ ч утгаар би 1999 онд “Алтан Дорнод Монгол” компанийг үүсгэн байгуулж Монголд алт олборлохоор болсон юм. Манай компанийг алтны салбарт орж ирж байхад Монгол орон даяр тонн хагас л алт олборлож байсан. Бид богино хугацаанд Монголын томоохон хөрөнгө оруулагчдын нэг нь болж чадсан. 1999, 2000 онд бараг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг шүү. Тухайн үед тооцвол энэ дүн багагүй мөнгө байсан юм. Та бүгд 1999 оныг санаж байгаа байх. Монголын эдийн засаг, банк санхүүгийн хөгжлийн эхэн үе болоод ч тэр үү хөрөнгө оруулагч маш цөөхөн. Ихэвчлэн худалдааны гүйлгээ хийгдэнэ. Харин уул уурхайн чиглэлд их хөрөнгө шаардлагатай байсан. Хожим олон компани уул уурхайн салбарт орж ирсэн болохоос анх бэлэн мөнгөөр их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн компани нь ганцхан “Алтан Дорнод” юм. Харин 2004 онд ээлжит Засгийн газар өөрчлөгдөж татвар дээр хатуу бодлого баримтлан тоглоомын дүрмээ өөрчилсөн. Хатуу дүрэм гэж нэрлэсэн учир нь гадны хөрөнгө оруулагчдад Монголын Засгийн газрын хандах хандлага, бодлого өөрчлөгдөж ирсэн гэсэн үг. Уг нь 2004 онд гэхэд эдийн засаг, уул уурхайн салбарт тодорхой хэмжээний өсөлт ахиц гарчихсан үе. Алт олборлох компаниудын тоо ч нэмэгдсэн байсан. Гэвч тухай үеийн Засгийн газар тоглоомын дүрмээ өөрчилж, хуульд өөрчлөлт оруулсан юм. Энэ өөрчлөлт нь хөрөнгө оруулагчдийн хууль, эрх зүйн орчинд сөргөөр нөлөөлсөн. Үүний оргил нь 68 хувийн татвар ногдуулахаар болсон үе. Өөрөөр хэлбэл, өмнөх үеийн Засгийн газрынхаа хатуу дүрмийг үргэжлүүлэх гэсэн үү 68 хувийн татвар гээчийг 2007 онд гаргаж ирсэн.
-Энэ тийм ч оновчтой хууль байгаагүй?
-Энэ хуулийг яагаад гаргах болсон талаар өөрийн саналаа хэлье. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үнийн өслөлтөөс олж байсан ихэнх орлого тухайн үеийн Засгийн газрын баг бүрэлдэхүүн, Ерөнхий сайд, “Эрдэнэт” үйлдвэрт хамааралтай байсан Мөнх-Оргил, Мөнх-Болд зэрэг хүмүүсээр тарах болсон. Ингээд Ардчилсан хүчнийхэн коммунистуудын орлогыг багасахын тулд Үнийн өсөлтийн тухай хууль баталж үүнээс гарсан зөрүүг төсөвт оруулахаар болсон. Энэ нь коммунист “лобби”-ийг бууруулах зорилгоор оролгыг нь багасгах зориулалттай байсан гэж болно. Үүнийг олонд дэлгэхгүйн тулд, бас дээрээс нь ОХУ-ын ашиг сонирхолыг шууд хөндөхгүйн тулд УИХ-аар энэ хуульд “алт” гэдэг үгийг нэмсэн. Үүнээс л эхлээд ямар ч судалгаа, эдийн засгийн тооцоо хийлгүй нэг унц алт 500 ам.доллараас илүү үнэтэй байвал 68 хувийн ашгийн татвар авахаар болсон. Үүнийгээ өнөөх улс төрчид нь мөнгө үндэсний санд орно, нийт ард олны хувь хишиг гэж тайлбарласан. Хамгийн харамсалтай нь, мөнгө үндэсний санд орно гэсэн нэрийдлээр Монгол дах алт олборлолтыг сүйрүүлсэн. Тухайн үед буюу 2007 он гэхэд 1999 онд олборлож байсан тонн хагас алттай харьцуулбал Монгол Улс жилдээ 22-23 тонн алт олборлодог болчихсон байсан. Энэ нь уг салбар ямар ахицтай урагшлаж байсныг харуулж байгаа юм.
-Тухайн үед танай компани хэчнээн ажилчинтай байсан юм бэ?
-“Алтан Дорнод Монгол” компанид нийт 1500 орчим хүн ажиллаж байсан. Үүний 700 орчим нь монгол, үлдсэн 800 нь гадны 68 үндэстнээс бүрдсэн ажилчид байсан.
-Өнөөдөр Монголд хөрөнгө оруулагчдийн ихэнхи хувийг БНХАУ болон бусад орны хөрөнгө оруулагч эзэлж байна. Тэгвэл таны бодлоор Монголд ОХУ-ын хөрөнгө оруулагчдийн тоо яагаад цөөн байна. Тэдэнд юу саад болж байна?
-Хамгийн гол нь Монголын хууль байнга өөрчлөгдөж байна. Ойр, ойрхон шүү. Дээрээс нь одоо үйлчилж байгаа хууль, эрх зүйн орчинд бизнес эрхлэж болохоор харагдаж байгаа ч авилга, хээл хахууль газар авсан учраас их төвөгтэй. Уул уурхай эвсэл дэд бүтцэд хөрөнгө оруулъя гэхээр үндсэн хөрөнгө оруулалтаасаа илүү хэн нэгний хувийн бизнесийн ашиг сонирхолтой тулгардаг. Энэ их төвөгтэй. Тэгээд л нөгөө “Өөрийнхөө мөнгөөр ийм, ийм бүтээн байгуулалт хийе. Дэмжээд өгөөч” гэж хүн бүрийг царайчлаад явах хэрэг гарна. Тэдний эрх ашиг, хүсэл сонирхлыг бүрдүүлэхгүйгээр бизнес эрхлэх маш хэцүү. Би эргээд тухайн үеийн Орос, Монголын Засгийн газрын талаар яримаар байна. Тухайн үед Монголын тал уул уурхай, ураны олборлолт, дэд бүтцийн тал дээр хамтран ажиллая. Үүний тулд бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж өгнө гэж амласан ч энэ нь бодит байдалд хэрэгжээгүй. Энэ мэт асуудлаас болоод ОХУ-ын хөрөнгө оруулагчдын итгэл буурсан байж болох юм. Ядаж байхад Монгол Улсад авилга, хээл хахууль маш их газар авсан байдаг. Энэ бол хөрөнгө оруулагчдад яахын аргагүй сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг.
-Та ураны талаар хөндлөө. Манай улс ураны нөөцөөр дэлхийн орнуудаас дээгүүр байрт ордог. Сэтгүүлч миний хувьд уранаа олборлох ёстой гэсэн байр суурьтай явдаг. Гэхдээ Монгол хүмүүсийн олонхи нь уран олборлолтын эсрэг байна. Таны бодлоор Монгол ураны нөөцийг ашиглах нь зөв үү?
-Монголчууд ураны асуудалд одоо биш 1990, 2000 оноос эхлэн анхаарал хандуулах ёстой байсан болов уу. Яагаад гэвэл 2000 онд ураны сонирхол маш их, оргил үедээ байсан гэж болно. Дэлхийн олон оронд атомын цахилгаан станцууд барьж байсан үе. Харин өнөөдөр дэлхий даяараа ураны хэмжээг бууруулах чиг хандлагатай байна. Ураны үнэ огцом унаж, хэрэгцээ нь ч дагаад багасч байна. Оросын компаниудыг ажиглахад уранаас илүүтэй газрын тос руу чиглэж байх шиг ээ. Хүмүүс хөгжингүй гэхээс илүү аюулгүй эрүүл орчинд амьдрахыг хүсч байгаа учраас ураны үе аажимдаа буурч байна. Тэр байтугай Европ, Герман, Япон зэрэг орнууд атомын цахилгаан станцуудаа цөөлж байна. Тиймээс Монгол Улс тухайн мөчийг ашиглан уранд арай эрт анхаарал хандуулах хэрэгтэй байсан биз. Би Монголд ураны чиглэлээр ажиллаж байсан. Монголд уран олборлолтын өртөг ихтэй. Энэ өртгийг нь өнөөгийн ураны үнэтэй харьцуулбал ашиг маш бага. Тиймээс уран олборлолт эсэргүүцэгчдийн тэмцэлтэй, тэмцэлгүй энэ салбар намжмал байх хэрэгтэй болов уу. Мэдээж ураны салбар дээшлэх хүртэл шүү дээ. Одоо бол уран тийм ч сонин биш болсон.
-Та Монгол орны талаарх мэдээллийг хаанаас авч байна. Мэдээж танд монгол найз нөхөд байдаг байх?
-Би өдөр бүр Монгол оронтой хамт байдаг гэж хэлж болно. Монголд болж байгаа үйл явдлын мэдээллийг та бүхнээс дутахааргүй авдаг.
-Саяхан УИХ-аас Хөрөнгө оруулалтын тухай хууль баталлаа. Мэдээж та энэ хуулийн талаар сонссон биз дээ. Монголд хөрөнгө оруулж байсан хүний хувьд энэ хуульд ямар дүн тавьж байна?
-Ямар ч хууль байлаа гэсэн гадны хөрөнгө оруулагчдийн сонирхлыг татах нь дамжиггүй. Би түрүүнд хэлсэн дээ. Монголд хууль ойр ойрхон өөрчлөгддөг гэж. Монголд 16 жил ажиллаж амьдрахдаа дөрвөн Ерөнхийлөгч, таван Засгийн газар, бүх Ерөнхий сайдыг үзлээ. Мөн нөхцөл байдлыг улам бүр дордуулсан хуулийн гурван өөрчлөлт гарахыг үзлээ. Шинэ хууль ямар ч асуудлыг эергээр шийдэх байсан ч хөрөнгө оруулагч нар заавал Засгийн газартай ярилцаж, дарга нартай нь уулзаж тохиролцохыг хичээдэг. Яг энэ үед авилгын шинж чанартай зүйлс эхэлдэг шүү дээ. Засгийн эрхэнд байгаа хүмүүс өөрсдийн гэсэн бизнестэй. Тэд бизнестэй учраас хөрөнгө оруулагч эрт орой хэзээ нэгэн цагт заавал энэ хүмүүсийн ашиг сонирхолтой тулна. Энэ утгаар авч үзвэл саяхан баталсан тэр хуулийн ашиг тус бага байх болов уу. Энэ бол миний бодол шүү. Та бид бүгд мэднэ. Монголын нийслэл Улаанбаатарын дээгүүр нисэхэд хот утаанаас болоод бараг харагддаггүй гэж. Ийм агаараар өнөөдөр нийслэлд байгаа нэг сая орчим хүн амьсгалж байна. Хэн ч энэ асуудлыг шийддэггүй. Харин бид агаарын бохирдлыг нефть боловсруулах үйлдвэр барих замаар шийдье гэж байсан. Гэвч энэ санал С.Баярын доор байсан нефть бүтээгдэхүүн оруулж ирдэг гурван компанийн ашиг сонирхолтой зөрөлдсөн учир зүгээр л хэрэггүй болсон. Тэд надаар нефть бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг хэзээ ч бариулахгүй юм билээ. Энэ нь тухайн үед надад хүчтэй мэдрэгдэж байсан. Ард олон шинэ Засгийн газар байгуулагдах бүрт ихийг хүлээдэг ч үнэндээ өөрчлөлт байдаггүй. Тэд “Алтан Дорнод Монгол” компани төдийгүй Монголын стратегийн аюулгүй байдлыг хангах, хотын агаарын бохирдлыг бууруулах боломжийг олгох нефть химийн үйлдвэр барих сонирхолтой байсан “Восток нефть газ” компанииг мөн л хаасан. Энэ бүгд хэн нэгний бизнесийн ашиг сонирхолд нийцээгүйтэй холбоотой. Хэн нэгэнд гаднаас нефтийн бүтээгдэхүүн оруулж ирэх нь хамаагүй ашигтай байсан юм шиг байна.
-Ноён Сергей Викторович танд Монголд дуусгалгүй үлдээсэн ажил бас өр бий юу?
-2007 онд бараг нэг өдрийн дотор компаниа хаалгасан миний хувьд эд материалын болоод сэтгэл санааны хувьд дундуурхан зүйлс бий. Хийнэ гэж төлөвлөж байсан төслүүдээ хэрэгжүүлэх боломж гараагүй. Мэдээж Монгол оронд надад хийлгүй үлдээсэн, дуусгаагүй ажил бас өглөг авлага байгаа.
-Нууц биш бол өглөг авлагынхаа хэмжээг хэлж болох уу?
-Нуугаад байх юм алга. Хувь хүмүүсийг тооцолгүй банк болон хөрөнгө оруулагчыг тооцвол ойролцоогоор 100 тэрбум төгрөг болно. Одоо хамгийн гол нь Монголын Засгийн газар байгаа хуулиа ядаж 10 жилдээ өөрчлөхгүй гэсэн баталгааг л гаргах хэрэгтэй. Хөрөнгө оруулагч Засгийн газартай тогтвортой байдлын талаар хэлэлцэж гарын үсэг зурсан ч, энэ нь хөрөнгө оруулагчдад хангалттай баталгаа болж өгөхгүй. Учир нь Монголын шүүх үүнийг цуцалчихаж болно. Би Монголын бүх шүүхээр явсан. Тэгээд эцэс сүүлдээ Олон улсын шүүхэд хандсан. Энэ бүхэнд таван жил зарцуулсан. Ойролцоогоор найман сая ам.доллар зарцуулсан. Өөр ямар ч компани ингэж их хүч хөрөнгө зарцуулж чадахгүй байсан байх. Түүнээс гадна өөрсдийн дотоодын хөрөнгө оруулагчдыг ч мартаж болохгүй. Эх орондоо бус харь оронд мөнгө санхүүжилт оруулж Монголоос мөнгө гаргаж байгаа нь бас нэг аюул юм шүү.
-Бид өөрсдөөсөө айж байгаа хэрэг шүү дээ?
-Та зөв хэллээ. Бид та нараас эмээж байгаатай адил та нар ч өөрсдөөсөө айж байна. Өнөөдөр монголчууд эх орондоо тодорхой хэмжээний мөнгө олчихоод үүнийгээ болж өгвөл гадагш нь гаргахыг зорьж байна. Яагаад гэвэл нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөж олсон мөнгөнөөсөө салах вий гэж айж байгаа хэрэг шүү дээ. Миний хувьд манай компанийг үйл ажиллагааг доголдуулсан, хааж боосон олон хүн бий. Энэ хүмүүсийн тоонд С.Баяр, Ц.Нямдорж, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил зэрэг хүмүүс багтах байх. Энэ дөрөв зөвхөн С.В.Паушокийг устгасан бус бусад олон алт олборлогчдын хувь заяагаар тоглосон гэж хэлж болно. Үүнийг дайн гэж дөвийлгөх нь хаашаа юм. Гэхдээ энэ хүмүүс зөвхөн өөрсдийнхөө эдийн засгийн, бизнесийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлсэн. Гол дүрээр Сү.Батболд, С.Баяр тоглосон бол Ц.Нямдорж зөвхөн тэдний тушаалыг гүйцэтгэсэн.
-Та энэ хүмүүсийг ард түмний эрх ашгийн төлөө бус зөвхөн өөрсдийнхөө материаллаг эрх ашгийн төлөө ажилласан гэж хэлж байна уу?
-С.Баяр бол улс төрд мөнгө хийх гэж л орж ирсэн хүн. Ард түмний эрх ашиг С.Баярт огтхон ч сонин биш байсан. Сү.Батболд бол ард түмний эрх ашгийг өөрийн эдийн засгийн эрх ашигт ашиглаж хөрөнгөө босгож амжсан эр. Бүр маш их хэмжээний шүү. Тэд эрх мэдэлд байгаа богинохон хугацаанд яаж тийм их хөрөнгийг босгосон бэ гэдэг нь тодорхой. Тэдэнд зориулж ганц тодорхойлолт хэлье. Тэд бол долларын тэрбумтнууд.
-Богино хугацаанд долларын тэрбумтнууд болно гэдэг чинь маш их хөдөлмөрч хүмүүс юм биш үү?
-Төгрөгийн тэрбумтнууд биш долларын тэрбумтнууд шүү. Энэ хоёрын хооронд том ялгаа бий. Тэд яг л зөгий шиг өглөөнөөс орой болтол ажилласан. Миний бодлоор Ц.Нямдорж холын бодолгүй юм шиг. Зөвхөн тэдний гар хөл байсан учраас өгсөн даалгаврыг нь гүйцэтгэсэн байх. Тэдний гол зорилго “Алтан Дорнод Монгол” компани биш. Татвар ч биш. Зөвхөн Паушок л байсан. Яагаад гэхээр Паушок дандаа үнэнийг хэлдэг байсан. Тэр хүмүүстэй харьцуулахад дандаа үнэнийг ярьдаг байсан. Би дургүйцлээ хэзээ ч нууж байгаагүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн эрх мэдлээ эрх ашгийнхаа төлөө ашиглаж, ойр хавийнхаа бүхнийг авлигын сүлжээнд оруулж ард түмнийг хохироож байгаа нь надад таалагдаагүй. Бас нэгэн том зөрчлийн шалтгаан нь миний барихыг хүссэн нефть боловсруулах үйлдвэр. Барих үйлдвэр маань орлогыг нь багасгах учраас тэр. Хоёр сая хүн хортой агаараар амьсгалж, хордож, элдэв өвчнөөр өвчилж, дундаж наслалт богиносч байгаа нь ердөө сонин биш. Тэд намайг гадны хүн Монголд ирээд яг хаан шиг авирлаж байна гэдэг байсан боловч яг үнэндээ надад хааны шилтгээн байгаагүй. Би хөдөлмөрлөж олсон мөнгөө Монголд оруулсан. Манай найзууд ч гэсэн хэлдэг юм. “Чи хөдөлмөрлөж олсон мөнгөө Монголд буцаагаад хөрөнгө оруулчихсан байна шүү” гэж гайхдаг. Гадны би Монголд хөрөнгө оруулаад байхад ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллах ёстой төрийн өндөр албан тушаалтнууд мөнгөө гадагш нь гаргаж байгааг нь хараад ойлгохгүй байна. Тухайлбал, тэр С.Баяр Засгийн эрхэнд гарч мөнгө олох зорилгоо биелүүлчихээд буучихсан. Үнэн худлыг нь мэдэхгүй юм, Канадын иргэн болсон гэж сонссон. Яаж түүнд тийм хурдан иргэншил олгож, өртөг өндөртэй газар амьдраад байгаа нь сонирхолтой
-Та одоо Орост ямар бизнес эрхэлж байна?
-Би эрчим хүний бизнес эрхэлж байна. Эрчим хүч болон дулаанаар хангадаг төвүүдийг барьж байна. Том компани болгох зорилттой.
-Шинэ бизнес тань сайн биз дээ. Бас гэр бүлийнхэн тань сайн биз. Танай гэр бүлийнхэн таныг дагаад Монголд ажиллаж амьдарсан байх аа?
-Гэр бүлд маань санаа тавьсанд баярлалаа. Амьдрал дажгүй. Хүүхдүүдийн маань нэг нь төгссөн. Бусад нь суралцаж байна. Бизнесээ босгох гээд хоёр жил зүтгэж явна. Дөрвөн жилийн дараа “Алтан Дорнод”-ын хэмжээтэй болчих байх гэж найдаж байна.
-Хэдэн жил Монголд ирсэнгүй вэ. Таны Монгол Улсад нэвтрэн орох эрхийг хаачихсан уу?
-Монгол Улсад нэвтрэн орох эрхийг хаачихсан эсэх талаар мэдэхгүй юм. 2007 оны арванхоёрдугаар сард би Монголоос явсан. Түүнээс хойш очсонгүй. Монголоос ирж байгаа хүмүүсээс л мэдээлэл авч байна. Үүнээс өмнө Засгийн газар надтай шүүхдэлцэж байхад Ц.Нямдорж намайг олон улсын интерполоор эрэн сурвалжлуулсан. Би маш удаан хугацаанд эрэн сурвалжлагдсан. Шинэ засаг төрд гарсны дараа надад үүсгэсэн эрүүгийн хэргийг прокурор шалгаж үзээд миний буруугүйг тогтоож хэргийг хаасан. Үнэн худал ялгарсанд баяртай явдгаа хэлэх хэрэгтэй. Харин өмнөх үеийн Засгийн газар намайг дуугүй байлгах гэж бүхнийг хийсэн. Тэр байтугай намайг бизнес, орлогын эх үүсвэр, найз нөхдөөс минь хүртэл салгасан. Гэвч дөрвөн жилийн дараах шалгалтаар надаас болон манай компаниас татварын болон ямар нэгэн зөрчил илрээгүй учраас хэргийг маань хаасан. Энэ дашрамд үнэнийг олж өгсөн хүмүүст баярласнаа илэрхийлье. Мөн миний орлогчийн үхэлд буруутай Ц.Нямдоржид өнөөдөр ямар ч хариуцлага хүлээлгээгүй. Юу гэхээр орлогч дарга Игошин маань зүрхний хүнд өвчтэй. Яаралтай эмчлүүлэх шаардлагатай гэсэн эмнэлгийн бичгийн дагуу манай Элчин сайд болон төрийн эрх мэдэлтнүүд, анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай гээд бүгдээрээ “Энэ хүнийг ОХУ-д очиж эмчлүүлье. Амь нас нь хутганы ирэн дээр байна, туслаач” гэж Ц.Нямдоржоос гуйсан ч Монголоос гаргахгүй байлгасаар орлогч нас барсан. Ердөө долоо хоногийн дараа шүү дээ. Орлогч дарга маань 24 жил Монголд ажиллаж амьдарсан хүн байсан. Хийж бүтээсэн ажлынхаа амжилтаар Монголын төрөөс “Алтангадас” одонгоор хүртэл шагнуулж явсан хүн шүү. Тэр Монголын төлөө бүхнээ зориулан зүтгэсэн боловч зарим нэг Монгол хүнээс болж тэндээ насан эцэслэсэн дээ. Ц.Нямдорж болон Ц.Мөнх-Оргил нар ард түмэн дээрээ туршилт хийж дураараа дургиж байгаа үйлдэлдээ хариуцлага хүлээх цаг болсон гэж үзэж байна. Би тэр явдлыг аллага гэж үздэгээ нуухгүй.
-Хөндүүр сэдвийг тань хөндсөнд уучлаарай. Таны ажилд тань амжилт гэр бүлд танд аз жаргалыг хүсье. Бидний дунд хурсан хар үүл хэзээ нэгэн цагт цэлмэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Хүнд асуудал үүсч байсан ч гэсэн би монголчуудад гомдоогүй. Хэрэв миний зүгээс тусалж чадах оюун санааны болон материаллаг тусламж байвал хэзээд туслахад бэлэн. Яагаад гэхээр Монгол орон надад миний гэр бүлд маш их үнэ цэнэтэй. Би дотроо хорсол тээж явдаг хүн биш. Монголчууд юунд ч буруугүй. Бүх улс оронд муу үлгэр дуурайлалтай хүмүүс байдаг шүү дээ. Намайг нэвтрүүлэгтээ оролцуулж сэтгэгдлээс минь хуваалцсанд баяртай байна. Танай ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсье.
С.ЖИМСЭЭ
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН |
| С.В.Паушок: Би монголчуудад туслахад хэзээд бэлэн |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|