БНХАУ-ын Төв телевиз анх удаагаа хятадын цөмийн шумбагч онгоцны дүрс бичлэгийг үзүүллээ. Энэхүү шумбагч онгоц нь хятадын усан онгоцны салбарын 40 жилийн хөгжлийн үр дүнд юм. Субмарины бүхээгт цэргийнхнээс гадна сэтгүүлчдийг нэвтрүүлжээ.

ХМХ-үүдийн мэдээлснээр, нийтийн хүртээл болсон энэхүү дүрс бичлэг нь хятадын эхний үеийн ПЛАРБ -баллистик пуужинтай цөмийн шумбагч онгоцнуудад харъяалагдах 092 төслийн “Ся” шумбагчууд бөгөөд БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Хойд тэнгисийн флотын бүрэлдэхүүнд ордог аж.

Циндао баазын улстөрийн комиссар контр-адмирал Ли Янмин мэдэгдэлдээ, дэлхий дахинд бидний эрс шийдэмгий байдал болон энх тайвныг хамгаалах боломжуудыг харуулж, манай хүмүүст энэхүү “нууцлаг хүчний” тухай ярих цаг ирлээ” гэв.