АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлаг-ийн (ҮАБА) тэргүүн Кит Александер түүний удирддаг газар америкийн удирдлагуудын хүсэлтээр гадаадын тэргүүнүүдийн утасны ярианы мэдээллийг цуглуулсан болохыг мэдэгджээ. Энэ тухай өчигдөр британий «Гардиан» сонины вэб-сайтад мэдээлсэн байна.

ҮАБА-ийн тэргүүний ярьснаар түүний удирдаж буй газарт иймэрхуу хүсэлтийг, тухайлбал, гадаад орнуудад байгаа дипломат төлөөлөгчийн газрын өндөр тушаалын төлөөлөгчид тавин хандаж байжээ. Үрьд нь АНУ-ын Терийн нарийн бичгийн дарга Жон Керри анх удаагаа америкийн тусгай алба бусад орныг тагнахдаа дэндүү их хэтэрснийг хүлээн зөвшөөрсөн билээ.

Үүний зэрэгцээ тэрбээр энэ үйл ажиллагаа голдуу ерөнхийлөгч Барак Обама, түүний засаг захиргаанд мэдэгдэлгүйгээр автоматаар явагдаж байсныг онцолсныг «Гардиан» сонин тэмдэглэсэн байна. Александер, америкчуудыг төдийгөй европын оршин суугчдыг янз бурийн аюул заналхийллээс хамгаалах боломжийг олгосон учир ҮАБА-ийн уйл ажиллагаа онц чухал болохыг мэдэгджээ.

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены зарлан мэдээлсэн материалуудад ҮАБА Герман, Итали, Грек, Франц болон бусад европын орнуудын засгийн газруудыг тагнан мөрдөж байжээ.

Оросын дуу хоолой