Сирийн аж үйлдвэр улс оронд иргэний мөргөлдөөн үргэлжилж байгаа 2,5 жилд сирийн 336 тэрбүм фунт ( 2,2 тэрбүм доллар) алдаад байна гэж өчигдөр тус улсын аж үйлдвэрийн сайд Камаледдин Тохме мэдэгдэв. Сайдын хэлснээр эдийн засгийн амины сектор сирийн 230 тэрбүм фунт (1,5 тэрбум доллар), улсынх 106 тэрбүм фунт алдаад байна. Эдгээр нь урьдчилсан тоо баримт юм. Учир нь засгийн газрын цэрэгтэй байлдан дайтаж байгаа террористудын хяналтдаа авсан нутгийн зарим үйлдвэрийн газарт орох аргагүй. Сирид эрх баригчид, сөрөг хүчний хоорондын мөргөлдөөн 2011 оны 3-р сараас өдгөө хүртэл үргэлжилж байна. Энэ завсар тус улсад 100 мянга орчим хүн амь үрэгджээ. Гаднаас дэмжлэг авч байгаа сайн зэвсэглэсэн террористууд эсэргүүцэл үзүүлж байна гэж Сирийн эрх баригчид мэдэгджээ.