Сирийн сөрөг хүчин «Женева-2» бага хурлыг зарлан хуралдуулахтай холбогдуулан маш олон болзол урьдчилан тавих ёсгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров үзэж байна. Өнеедер Москвад тэрээр хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ Сирийн засгийн газар сирийн хямралыг эв зүйгээр зохицуулах асуудлаархи олон улсын бага хуралд оролцоход бэлэн байгаагаа удаа дараа баталсан. Харин сөрөг хүчин урьдчилан шинэ шинэ болзол тавьсаар байна гэж мэдэгдэв.

Энэ нь сирийн өнөөгийн дэглэмийг өдөөн хатгах ажиллагаа гэж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн хэллээ. «Үндэсний эвсэл үүсэн байгуулагдаж байсан үедээ ч өргөн дэмжлэг хүлээхгүй байсан гэж өрнөдийнхөн ч үзэж байна. Асадын дэглэмийг эсэргүүцэгдийн үр нөлөө одоо үнэн чанартаа огт өөр хүмүүст шилжиж байна» гэж Сергей Лавров тэмдэглэн хэлжээ

 

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ