ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин албан ёсны айлчлалаар Вьетнамд хүрэлцэн очлоо. Тэрээр Ерөнхийлөгч Чыонг Тан болон вьетнамын бусад удирдагчидтай хэлэлцээ хийнэ. Вьетнам болон Гаалийн холбооны хооронд чөлөөт худалдааны бүс Евразийн эдийн засгийн комиссын хүрээнд байгуулах нь хэлэлцээний гол сэдвийн нэг билээ. Орос,Казахстан, Белорус улсууд Гаалийн холбоонд нэгдсэн юм.

2012 онд Евразийн эдийн засгийн комисс ийм хэлэлцээр байгуулах асуудлыг вьетнамын түншүүдтэй хамт судлаж, энэ онд хэлэлцээ хийж эхэллээ. Гурван үеийн хэлэлцээ хийсэн. Бүх оролцогч нь үр дүнд нь сэтгэл ханамжтай байна. Евразийн эдийн засгийн комисс болон Вьетнамын төлөөлөгчид ээлжит хэлэлцээ 12-р сард хийх тухай байгууллагын төлөөлөгч «Ведомости» сонинд мэдээлэв.

2012 онд Орос,Вьетнамын хоорондын бараа эргэлт 3 тэрбум 66 сая долларт хүрчээ.Вьетнам оросын гадаад худалдаанд 0,4, Орос вьетнамын бараа гүйлгээнд 1 хувь тус тус эзлэж байна. Вьетнам улсаас хүнсний бүтээгдэхүүн (загас, тэнгис далайн бүтээгдэхүүн, жимс,ногоо, цай, кофе) ба хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн ОУ-д нийлүүлдэг.

Харин энэ оны эхний хагаст электрон эдлэл 50 хувь эзлэв. Чөлөөт худалдааны бүс байгуулснаар 2015 он гэхэд бараа таваарын эргэлт 7,2020 он гэхэд 10 тэруб долларт хүрнэ гэж ОУ найдаж байна. Эдүгээ ОУ-аас гол төлөв машины аж үйлдвэр, түлш-эрчим хүчний цогцолборын бүтээгдэхүүнийг тус улсад нийлүүлж байна.

Чөлөөт худалдааны бүс зах зээлийг илүү өргөн нээж хүртээлтэй болгоно гэж Оросын эдийн засгийн сургуулийн профессор Наталья Волчкова үзэж байна. Сүүлийн 10 жилд вьетнамын эдийн засаг давшингуй хөгжиж байна.

Түүний хэлснээр Вьетнам хятадын олон төрлийн бараа таваарыг орлож мэднэ. Хятадын үйлдвэрүүд ч үйлдвэрлэлээ тус улсад шилжүүлж байна. Орос Вьетнамын хоорондын бараа эргэлт одоогоор ялимгүй байна. Саад тотгорыг арилгах нь хоёр улсад ашиг тустай болно гэж Наталья Волчкова үзэж байна.