Химийн зэвсгээ устгах хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой Сирийн хүчин чармайлтуудыг Москва өндөр үнэлж байна. Энэ тухай өнөөдөр ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгдэв.

Түүний яриагаар, химийн зэвсгийг устгах ажиллагаа нь Дамаск, НҮБ болон Олон улсын химийн зэвсгийг хориглох байгууллагын хооронд байгуулсан гэрээний дагуу “асар богино хугацаанд “ хэрэгжиж байна.

Сири улсын өөрийн химийн зэвсгүүдийг утсгахад чиглэгдсэн үйл ажиллагаа нь Ойрхи-Дорнодын бүсэд үй олноор устгах зэвсгээс чөлөөтэй үзэл санааг хэрэгжүүлэх асуудлаар зохион явуулах олон улсын бага хуралд оруулж байгаа “чухал хувь нэмэр төдийгүй, сайхан жишээ” болж байна гэж Сергей Лавров тэмдэглэв.

Лавров Сирийн сөрөг хүчнийг “Женев-2” бага хурлыг чуулахыг хүлээлгүйгээр Дамасктай терроризмын эсрэг нэгдэн тэмцэхийг уриалсан. Тэрээр Дамаскийг хүн амд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг аль болохоор шуурхай дээд зэргээр хангахыг уриалсан.

Сирийн хүмүүнлэгийн тусламжийг хааж байгаа тэдгээр алан хядагчдад Москва “маш хатуу дохио “илгээж байна гэж тэр цохон тэмдэглэв. Хүмүүнлэгийн тусламжийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх болон “Женев-2” хурлыг шуурхайлан явуулах нь хамгийн чухлаар тавигдаж байна гэж Лавров онцлов.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ