 |
|
 |
|
Ч.Даваабаяр: МҮОНТ-ийн уран бүтээлчид өөрсдөө шинэчлэлийг хүсэж байна |
|
|
 |
|
 |
Ч.Даваабаяр: МҮОНТ-ийн уран бүтээлчид өөрсдөө шинэчлэлийг хүсэж байна
2013-12-02МҮОНТ-ийн захирлын албан тушаалаас хэдхэн хоногийн өмнө чөлөөлөгдсөн Ч.Даваабаяртай ярилцлаа. 
-Та залуу хүний хувьд МҮОНТ-ийн захирлаар томилогдоод хэр тулгамдаж байсан бэ, анх?
Би хэвлэл мэдээллийн салбарт ажиллаад 16 жил болж байна. Миний хувьд энэ нь шинэ салбар биш. Ялгаа нь, өмнө нь би хувийн хэвшлийн салбарт ажилладаг байсан. Эхлүүлсэн, эрхэлсэн радио, сонин, сэтгүүлээ аль алиныг нь амжилтад хүргэсэн. ETV-ийн захирал нь байлаа. Хувийн хэвшил бол асар их өрсөлдөөн дунд оршин тогтнох эсэхээ шийддэг хатуу ертөнц. Ажил эрхэлж буй бол бүхий л мэдлэг чадвараа дайчлахыг шаарддаг онцлогтой. Тиймээс олон нийтийн статустай, өөрийн гэсэн хуультай МҮОНТ-ийг удирдах болсон нь надаас мэдлэг чадварын зэрэгцээ ихээхэн үүрэг хариуцлага үүрүүлж буйг ухамсарласан. Мэдээж залуу хүний хувьд Монгол улсад төдийгүй олон улсад Монголын хэвлэл мэдээллийн нүүр царай болдог байгууллагыг удирдана гэдэг нь миний хувьд хувь тохиол, нэр хүндийн асуудал байсан. Би ийм л бодолтой энэ ажлыг хүлээж авсан. Монголын ууган телевиз гэх энэ том “айл”-ыг өнөөдрийг хүртэл сайн сайхан авч явж ирсэн инженер техникийн ажилтнууд, сэтгүүлч, найруулагч, арын албаны ажилтнууд, нийт уран бүтээлч хамт олноор би ямагт бахархдаг.
-МҮОНТ-ийн уран бүтээлчид, ерөнхий захирал нь хүртэл “Бид Ч.Даваабаяраас өмнө шинэчлэлийн ажлаа эхлүүлчихсэн байсан” гээд HD форматад шилжүүлэх ажил өөрсдийнх нь сэдсэн ажил гэж тайлбарласан байна билээ?
Бодож олоод байх юм байхгүй бид нарт дуу дүрснийхээ чанарыг сайжруулахад шаардлагатай хоёр ажил байсан. Намайг ажлаа авсан өдрөөс л МҮОНТ-ийн гаралт цацалт муу байна гэдэг гомдол маш их ирдэг байсан. Тиймээс энэ асуудал дээр бүтэн гурван сар ажилласан. Аймаг, сумдаар явж юунаас болоод ийм гомдол ирэх болсныг холбогдох газруудын мэргэжилтнүүдтэй нь хамтарч ажиллаж шалгасны үр дүнд асуудлыг шийдсэн. Одоо бол муу гарч байна гэсэн гомдол гарахаа больчихсон. Ийм болсон болохоор дараагийн хийх ажил бол дуу, дүрсээ сайжруулах явдал байсан. Бусад телевизтэй харьцуулахад манай дүрсний чанар муу байгаа. Үүнийг чанаржуулахын тулд миний хувьд HD формат руу шилжүүлэх ажлыг эхлүүлэх гэж байсан юм. Аливаа байгууллага богино болон урт хугацааны төлөвлөгөөний дагуу явдаг. МҮОНТ 2009-2013 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөний дагуу тоон технологид шилжиж дууссан. Гэвч өнөөгийн телевизийн салбарын хөгжил Монголд үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүдийн чиг хандлага үзэгчдийн сонирхол зэргээс авч үзэхэд HD форматруу шилжих нь үзэгчээ алдахгүй байх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд чухал нөлөөтэй юм. Технологийн шинэчлэлийг үр ашиггүйгээр дахин давтан хийх нь оновчгүй байгааг олж харан HD форматруу шилжихийг яаравчлуулсан. Ер нь бид технологийн шинэчлэлийн төлөвлөгөөг шинэчлэхээс гадна үйл ажиллагааны арга хэлбэрээ шинэчлэх шаардлагатай болсон нь орчин үеийн медиа салбарын зах зээлийн шаардлага өрсөлдөөнөөс үзүүлэх нөлөө, үзэгчдийн мэдээлэл олж авах арга, сонирхолд зориулагдан үндсээрээ өөрчлөгдөж report publishing хэлбэрээс mass communication platform-д хэлбэрт шилжих шаардлагатай байна.
-Уран бүтээл, нэгдэл нь муу сайн байна уу хамаагүй төлөвлөсөн хугацаандаа нэвтрүүлэг бэлтгэсэн бол тэр нь шууд гардаг. Үүнээс болж нэвтрүүлгийн чанарын асуудал яригдах болсон. Харин та үүнд томоохон өөрчлөлт хийхээр зэхэж байсан байх аа?
-Телевизэд шинэчлэх ажил их байна. Техник технологийн шинэчлэлийн зэрэгцээ уран бүтээлийн шинэчлэл хийх цаг болсон. Энэ үүднээс программд шинэчлэл хийхээр төлөвлөж байсан. Одоо мөрдөж буй туршлагаар, уран бүтээлчдийн өгсөн нэвтрүүлгийг л авч программаа баталдаг. Ирэх оны шинэчилсэн программын бодлогоор уран бүтээлчдээс юу өгснийг авах биш удирдлага нь бодлогоор программаа барьж, уран бүтээлчдэдээ захиалга өгч нэвтрүүлгээ хийлгэнэ. Телевиз өөрөө нэвтрүүлгийн бодлогоо барьж эхэлж байна гэсэн үг л дээ. Нэвтрүүлгийн ийм шинэчлэсэн бодлогыг тодорхой уран бүтээлчдийн оролцоо дэмжлэгтэйгээр боловсруулсан. Продюссерт тулгуурласан бодлого ч гэж хэлж болно. Продюссерын систем гэдэг нь өрсөлдөөнөөс чанарыг олж авах, уран бүтээлчдийн оролцоо үр дүнгээр нь цалинжуулах орчин үеийн телевизүүдийн бас нэгэн үр ашигтай хувилбар юм аа.
-МҮОНТ-ийн уран бүтээлчид “Ч.Даваабаяр манай телевизийг зөвхөн бизнесмэний ухаанаараа авч явах гээд байна. Энэ бол бизнесийн биш олон нийтийн байгууллага шүү” гэж ярихыг сонссон. Гэтэл Монголын томоохон бизнесмэнүүд олон нийтийн, улсын байгууллага ч ашигтай ажиллах ёстой гэж байр сууриа илэрхийлж байна?
-Олон жил нэг хүний, нэг багийн арга барилаар явж ирсэн зүйлийг өөрчлөх хэцүү л дээ. Хэцүү байдаг гэдэг нь сая харагдлаа. Ганцаараа өөрчлөлтийг хийхгүй юм байна, нийгмээрээ, олон нийтээрээ өөрчлөлтийг хийх ёстой юм байна гэдгийг ойлголоо. Би өөрөө очоод хичнээн сайхан юм хийе, нэвтрүүлье гээд нэмэргүйг мэдэрлээ. Би бизнесийн салбарт ажилладаг байхдаа талбай бүрийг үр дүнтэй болгодог туршлагатай байсан. Үйл ажиллагаа бүр нь өөрөө өөрийнхөө зардлыг нөхдөг, байгууллагадаа ашигтай байх зарчмыг хувийн хэвшил баримталдаг. Энэ үүднээс хүмүүсээ ажлын байранд зөв байрлуулах ёстой. Түүнээс биш МҮОНТ-д нэвтэрсэн, чи энэ алба, нэгдэлд харьяалагд гээд хуваарилчихдаг зарчмаар хол явахгүй ээ. Би бүх юмыг нь үр дүнтэй, энэ байгууллагад хэмнэлттэй байгаасай гэж хүссэн, мөнгөний далд урсгалыг ил болгохыг шаардсан. Хэмнэсэн мөнгө, гарч байгаа үр дүн нь ажилчдынхаа цалинг нэмэгдүүлж, нийгмийн асуудлыг шийдчихдэг байх тийм л юм харагдаад байгаа юм. Өнгөрсөн жил энэ ажлыг авахад миний өмнөх захирлуудад тэрбум дотор л орлогын төлөвлөгөө өгдөг байсан. Гэтэл надад энэ онд бараг хоёр тэрбум төгрөгийн орлогын төлөвлөгөө тавьж өгсөн. Гуравдугаар улирлын байдлаар миний орлогын төлөвлөгөө биелээд л явж байгаа байхгүй юу. Ер нь өнгөрсөн жил гаруйн хугацаанд олон ажил санаачилсан.
-Тэдгээр ажлуудаас товчхон дурдвал болох уу?
-Намайг очиход 600-гийн их студи агуулах шиг л болчихсон байсан юм. Нэвтрүүлэг явуулахад хүндрэлтэй байсан учир зайчилж, чөлөөлсөн. Гаднаас ирсэн бүхий л зочин энэ студид л ирдэг, манай телевизийн нүүр царай шүү дээ. Гэтэл тэр студид урьсан зочдоо модон, төмрөн сандал дээр суулгаад байвал болохгүй шүү дээ. Тиймээс автомат сандлыг санаачилгаараа авч өгсөн. Одоо хэрэглээд л явж байна. Хана руу нь шахаад хураачихна, автоматаар наашаа гараад ирдэг юм.
Гар утасны цэсэнд МҮОНТ-ийг суулгасан. Ингэснээр хүмүүс хаанаас ч хэзээ манай телевизийг үздэг болсон.
МҮОНТ анх удаа Цагаан сарын баяраар 24 цагаар тасралтгүй гурван өдөр эфирээ цацсан. Түүхэндээ анх удаа үндэсний телевиз маань эфирээ 24 цагаар цацсан нь энэ.
Хамт олонтойгоо нийлээд телевизийнхээ нэгдүгээр давхарт “Кофе корнер” байгуулсан. Манай уран бүтээлчид гаднаас ирж байгаа зочдоо өрөөндөө хүлээн авч кофе уудаг байсан. Энэ нь ажлын цаг ашиглалтад нөлөөлөөд байсан бас зочдоо авчраад өрөө өрөөндөө суугаад байхаар тухгүй байсан учир би өөрөө санаачлаад кафегаа нээсэн юм. Одоо манайхан тэндээ зочидтойгоо ажил төрлийн яриагаа өрнүүлээд л суудаг болсон. Халуун цай, кофе ууж, зууш идэнгээ халуун сайхан яриа өрнүүлдэг тийм л газар. Захирал байхдаа уран бүтээлчдэдээ зориулж хийсэн ажил даа.
46 жилийн түүхэнд МҮОНТ-ийн үе үеийн уран бүтээлчдийн хийсэн бүтээлүүдийг бүгдийг нь Оюуны өмчийн газарт бүртгүүлж, хамгаалсан. Энэ бол миний захирлаар ажиллаж байхдаа МҮОНТ-д хийж гүйцэтгэсэн үнэ цэнэтэй ажлын нэг. Ганцхан жил ажиллахдаа уран бүтээлчдийнхээ түүхийг, бүтээлийг баталгаажууллаа. Энэ бол жилээс жилд улам л үнэ цэнэд орно оо.
1967 онд МҮОНТ эфирээ цацаж эхлэхдээ наадмыг бүрэн бүрэлдэхүүнээр шууд дамжуулж байсан түүхтэй. Харин бид өнөө жилийн наадмаар дахин бүрэн бүрэлдэхүүнээр, 200 гаруй хүн ажиллаж, дөрвөн газраас телемост хийж, баяр наадмыг шууд дамжуулсан.
-Хаана хаанаас шууд дамжууллаа?
-Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Сүхбаатарын талбай, 600-гийн их студиэс шууд дамжуулсан. Энд манай ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Энэ том ажлын ард гарчихаад дараа нь манай гавьяатууд, олон жил ажилласан уран бүтээлчид маань “1967 онд наадмаар ажиллаж байсан сайхан үе санаанд бууж байна. Одоо л ингэж өөрчлөлт шинэчлэл хийж байна. Багаараа ажиллах ямар гоё юм бэ” гэж байсан. Баяр наадмын дараа манай телевизийн рейтинг огцом нэмэгдсэн. Уран бүтээлчдийн маань урам зориг сэргэсэн.
Би энд байхдаа нэгэн хэвийн байсан юмыг нь өөрчлөхийг хичээж, өөрчлөөд л яваад байсан. Сая есдүгээр сарын 27-нд телевизийн баярын өдрөөр тоон технологийн нээлтэд тууз хайчилж таарсан. Хуучин манай нэг, хоёрдугаар суваг тусдаа эфир явдаг байсан бол сая удирдлагын төв аппарат ашиглалтад орсноор нэг дор дөрвөн телевизийн эфир явах боломжтой болж байна. Энэ боломжуудыг ашиглахын тулд дараа жил дахиад хоёр телевизийн суваг нээе гэж төлөвлөгөөндөө тусгачихсан байсан. Би энэ тухайгаа ерөнхий захиралдаа танилцуулсан. Мэдээ болон спортоо тусад нь суваг болгож, ирэх онд дөрвөн сувагтайгаар үйл ажиллагаагаа явуулъя гэж төлөвлөж байсан.
-Сүүлийн үед МҮОНТ-ийг хувьчлах, менежментийн хувьд өөрчлөх асуудал яригдаж байна. Та уг телевизэд өөрчлөлтийг аль хувилбараар нь хийхийг зорьж байсан бэ?
-Хувьчлалыг би огт дэмжихгүй. Харин бүтцийн өөрчлөлт хийхийг зуун хувь дэмжиж байгаа. Миний төлөвлөчихсөн том ажлуудыг хийхийн тулд заавал бүтцийн шинэчлэл хийх ёстой. Болж өгвөл энэ байгууллагыг нэг өдөр татан буулгаад шууд тушаал гаргаад бүх ажилчдыг нь чөлөөлж нөхөн олговрыг нь олгоно. Тэгээд маргааш нь сонгон шалгаруулалт явуулаад ажилчдаа шинээр сонгох ёстой. Гэхдээ эхний ээлжинд хуучин байсан ажилчдаа сонгон шалгаруулалтад давуу эрхтэйгээр оруулах ёстой. Бас нэг хувилбар буюу миний бодож байгаа өөрчлөлтөөр одоо байгаа ажилчдаасаа нэг ч хүнийг халахгүйгээр бүтцийн шинэчлэл хийхийн тулд тодорхой хэмжээний шалгуур тавина. Нэгдлийн дарга бол төдөн жил ажилласан байх ёстой, багаар бодоход магистрын зэрэгтэй байх ёстой гэдэг ч юм уу, хэрвээ энэ хүн 2014 онд нэгдлийн даргаар ажиллах юм бол ямар ямар бодлогын чанартай ажлуудад оролцох юм гээд удирдлагууд нь дунд шатны менежерүүдтэйгээ илүү ойртож ажиллах ёстой байхгүй юу.
Нэгдлийн даргын ур чадвар хэр сайн байна, тэр хэрээр тэндээс гарч буй контент нэвтрүүлэг олон нийтийн телевизээр нэвтрэх ёстой байхгүй юу. Миний ганц тэмцээд байгаа юм бол дунд шатны менежерүүд маань өөрсдийгөө байнга хөгжүүлж, энэ зах зээл дээр ажил мэргэжлийн өрсөлдөөнд бэлэн байлгах ёстой. Чадвартай нэгдлийн дарга нартай л байх ёстой. Хамгийн өндөр шаардлага, хариуцлага, боловсролтой байх ёстой хүмүүс бол алба, нэгдлийн дарга нар. Гэтэл энэ дарга нар өөрсдөө телевиз дотор телевиз байгуулчихаад байна. Дарга нар нь бие биедээ шаардлага тавьж чадахгүй болсон. Ийм болохоор ямар юмных нь мундаг чадвартай боловсон хүчин байх вэ. Ингэхээр нэгдлийн дарга нар нь манлайлагч байж чадахаа больчихож байгаа юм. Бид бүх шатандаа манлайлагчдыг бэлтгэх ёстой. Ингэж байж л МҮОНТ орчин үеийн зах зээл дээр одоо байгаа брэндээ улам илүү гялтгануулж, гялалзуулж явна аа гэсэн үг. Удирдлагын баг нь муу ажиллах юм бол мянган хүчтэй брэнд байгаад яах юм бэ.
-Ч.Даваабаяр гэдэг хүн МҮОНТ-д үнэхээр их юм хийе, өөрчилье, шинэчилье гэсэн сэтгэл өвөртлөн ирсэн байжээ гэсэн сэтгэгдэл таны ярианаас анзаарагдлаа. Их сайхан ажлууд төлөвлөөд эхлүүлээд явж байхад таныг хамт олны зарим нь эсэргүүцэж, өргөх бичиг барьж, ажлаас халуулахаар хөдөлж эхлэхэд танд яг юу бодогдсон бэ, хувь хүн талаасаа эмзэглэсэн үү?
-Хувь хүн талаасаа эмзэглэж хүлээж авсан. Харамсалтай байсан. Гэхдээ нэгэнт л олон хүний гарын үсэг цуглараад намайг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол өөрийн хүсэлтээр ажлаа өгөх нь миний хувьд ёсзүйн асуудал. Хоёрдугаарт, эр зоригийн асуудал. Үндэсний зөвлөлийн зарим гишүүдтэй уулзаад “Хамт олон бүгдээрээ ингэж байгаа бол би ажлаа өгье. Гэхдээ би ийм ийм ажил хийхээр төлөвлөж байсан юм. Одоо энд ажиллаж байгаа дунд шатны менежерүүд болон удирдаж байгаа удирдлагуудын арга барил дэндүү хоцрогдсон байна” гэдгийг хэлээд гараад явж байхад “Даваабаярыг төрхөмд нь буцаая” гэдэг нийтлэл маш олон сайтууд дээр төлбөртэйгөөр гарч эхэлсэн. Тэгэхээр нь би “Зүгээр байхад яагаад дахин дахин оролдоод байгаа юм бол оо, би МҮОНТ-ийг яаж хохироов, би эндээс юу идэж ууж вэ” гэж бодсон. Харин ч эсрэгээр би энэ телевизийн ажлыг явуулахын тулд хувиасаа хүртэл юм гаргаж байсан. Миний хувиасаа гаргасан юмнуудыг тэр өргөх бичигт жагсаачихсан байна лээ. Ажилчдаа хоолоор дайлсан, хувийнхаа машинаар ажлаа хийсэн, хувийнхаа камерыг өгсөн, ажилчдынхаа хүүхдүүддээ билет өгч тоглолт үзүүлсэн гээд. Тэнд миний улсын телевизэд хувиасаа гаргасан юмнуудыг харин ч дутуу биччихсэн байна лээ. Тэрийг манай уран бүтээлчид мэдэж байгаа байх аа. Би ажлыг явуулахын тулд хувиасаа гаргаж байсан болохоос биш ямар нэгэн байдлаар эдийн засгийн давуу байдал тогтоох гэж энэ ажлыг хийж ирсэнгүй. Гэвч эргээд тэр нь зарим хүмүүст буруу ойлгогддог юм байна гэдгийг би хатуу ойлгосон. Тийм учраас би энэ ажлыг явуулахын тулд эрх мэдлийн хүрээнд болон хувийнхаа юмыг гаргаж ирсэн. Зарим юмыг хувиасаа гаргахгүйгээр ажил явахгүй тохиолдол байдаг юм. Сэтгэл зүрх байхад, намайг 250 хүн хараад байж байхад хамгийн өндөр цалин өгч чаддаггүй юмаа гэхэд боломжийн цалин, урамшуулал өгөөд, эмчилгээнд нь явуулаад, амраагаад бүхий л зүйлийг нь би зохицуулах ёстой. Яагаад гэвэл би урьд нь өөр газарт ажиллаж байхдаа 1000 гаруй хүнийг удирдаад л явж байсан. Тэр хүмүүсийг удирдахдаа зовлон жаргалыг хуваалцаад л ирсэн. Тиймээс өнөөдөр 250 хүнийг удирдахад ямар ч асуудалгүй. 250 хүнийг удирдаад сайхан авч явахад надад олгогдсон эрх мэдэл нь хүрэлцээгүй. Шийдвэр гаргаж хүрэлцэхгүй байсан учраас зарим юмыг нь би хувийнхаа юмнаас хийж явсан минь үнэн шүү дээ. Улсын ажлыг явуулж байгаа төр засгийн дарга нар маань иймэрхүү жишээ, үлгэр дуурайлал авч ажиллаасай гэж бодож байгаа. Ирэх жилийн төсөвт машин, компьютер авах төсвийг тэглэчихсэн байгаа. Ийм нөхцөлд ажлаа яаж явуулах уу гэхээр тэр даргын менежментийн асуудал яригдана.
-МҮОНТ-тэй холбоотой ярьж байгаа зүйлсээс тань одоо ч гэсэн хүсэл тэмүүлэл, зорилго мэдрэгдээд байх шиг санагдаж байна?
-Хүний асуудлыг ярьж байгаа бол тухайн хүнийг байлгах ёстой. Гэтэл Үндэсний зөвлөл нь уран бүтээлчидтэй хаалттай уулзсан. Ерөнхий захирал нь хамт олны асуудал яригдаж байхад Үндэсний зөвлөлийн хуралд ирээгүй бас маргааш нь ч гэсэн ажилдаа ирээгүй байж байгаад илбийн юм шиг ажил тарах үед тушаал гаргаад Даваабаярыг ажлаас нь халчихаж байна.
Би хүн шүү дээ. Би МҮОНТ-ээс гарч ч болно. Эргээд орж ч болно. Гэтэл би МҮОНТ-д өөрийн сэтгэл зүрхээрээ сонгон шалгаруулалтад нь орж, сэтгэлээрээ энэ телевизийг хөгжүүлэхийн төлөө хувиасаа хүртэл юм гаргаад л ажиллаж байсан шүү дээ. Энэ миний сэтгэл зүрхний асуудал. Гэтэл би албаны юмаа албандаа ашиглаад хувийнхаа юмаа ч албандаа ашиглаж байсан. Ар гэр, эхнэрийнхээ компаниас татвар нь төлөгдчихсөн асуудалгүй мөнгө, бүтээгдэхүүнийг энэ телевиз рүү оруулж, машиндаа бензин тосоо хувиасаа хийгээд л явж байсан. Ингэж явахад манай ар гэр, компанийнхан дургүй л байсан байх. Гэхдээ ажлаа явуулахын тулд тэдний дургүй байх нь хамаагүй, аваад тийшээ оруулж л байсан. Телевизийн ажлын үр дүн сайн гаргах л ёстой. Том зорилгын төлөө тодорхой хэмжээний эрсдэл, зардал гаргаж байж амжилт ирдэг. Би зардал гаргасан. Эрсдэл нь ч одоо гарч байна. Намайг дэмжиж байгаа олон хүн манай уран бүтээлчид дунд байгаа. Яаж мэдэрсэн бэ гэхээр халагдах тушаал гарсны дараа даваа гарагийн нийтийн хуралд ороод “Жил дөрвөн сарын хугацаанд хамтарч ажилласан хамт олон та бүхэндээ баярлалаа. Намайг дэмжиж байсан хүмүүстээ баярлаж байна” гэж хэлэхэд миний хажуу талд ерөнхий захирал, тамгын газрын дарга нар гэсэн хүмүүс зэрэгцээд сууж байсан. Тэгтэл тэнд байсан уран бүтээлчид намайг дэмжиж нижигнэтэл алга ташиж байсан. Тэд шинэчлэлийг хүсч байна. Дунд шатны дарга нарыг өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгөөд шалгуул гээд байгаа маань дараагийн ирэх даргын ажлын хөрс суурийг бэлдэж өгч байгаа юм. Дараа нь ирэх даргад сайхан боломжийг нь олгоод сайхан ажиллуулаад өгөөсэй гэж хүсч байна. Бас ингээд л нэг өдөр хөөгөөд явуулчихвал энэ телевиз хэзээ ч шинэчлэгдэхгүй, хөгжихгүй.
Алба, нэгдлийн дарга нарыг өөрсдийнхөө хүсэлтээр ажлаа өгөөд шалгуулаарай гэхэд уран бүтээлчид алга ташиж байгаа байхгүй юу. Тэр уур амьсгал өнөөдөр надад эрч хүч энерги өгч байна. Шинэчлэгдэх цаг нь аль хэдийнэ болчихсон. Хэтэрхий оройтоод байгаа, шинэчлэлийг дотроосоо хүсээд байгаа гэдгээ алга ташилтаараа надад мэдрүүлсэн.
Ажлаасаа халагдаад явж байгаа хүнийг хэзээ алга ташиж үдэж байлаа. Үлдэж байгаа хүмүүст халагдаад явж байгаа хүнийг дэмжинэ гэдэг эрсдэлтэй. Тэр бол том эр зориг. Та нартаа баярлалаа гэж дахин хэлье. Хамтарч ажиллахад сайхан байсан. МҮОНТ миний зүрх сэтгэлд цаашдаа ч байна. Яадаг ч байсан телевизээ хөгжөөсэй гэж зүтгэсэн. Энэ бодолдоо үнэнч байна, цаашдаа ч.
Ярилцсан: Д.ГАНСАРУУЛ dorgio.mn |
| Ч.Даваабаяр: МҮОНТ-ийн уран бүтээлчид өөрсдөө шинэчлэлийг хүсэж байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|