 |
|
 |
|
ТӨСӨӨЛЖ Л ЧАДВАЛ ЮУГ Ч ЦЭЭЖИЛЖ ЧАДНА |
|
|
 |
|
 |
ТӨСӨӨЛЖ Л ЧАДВАЛ ЮУГ Ч ЦЭЭЖИЛЖ ЧАДНА
2013-12-09Британийн Монголчуудын Холбоо, Цахим Өртөө Холбооноос санаачлан Монгол Улсаас Их  Британид суугаа Элчин Сайдын Яам, Британийн Монгол Оюутны Холбоотой хамтран “Оюунлаг оршихуй” цуврал уулзалт ярилцлагыг зохион байгуулж эхлээд байгаа билээ.
Цуврал уулзалт №3-ийн зочноор Монголын Оюун Ухааны Академийн Захирал, Оюун Ухааны Олон Улсын мастер Х. Хатанбаатар болон 22 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол тамирчид уригдан оролцов.
Уулзалтын сэдэв “Суралцахад Суралцахуй” бөгөөд уулзалт уригдан оролцож байгаа зочдоо танилцуулснаар эхэлсэн юм.
Уулзалтын зочид 22 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд 33 орны 112 оюуны спортын тамирчид 10 төрлөөр оюун ухаанаараа өрсөлдөж байгаа юм. Манай улсаас Монголын Оюун Ухааны Академийн Захирал, ОУ-ын мастер Х.Хатанбаатар дасгалжуулагчтай 6 тамирчин оролцож байна.
Багийн бүрэлдэхүүн: Хандсүрэнгийн Хатанбаатар: Тэрбээр Турк улсад оюутан байхдаа Герман улсын оюуны спорт тэр дундаа ой тогтоолтын тэмцээнийг телевизээр үзсэн цагаас хойш мэдээллийг хурдтай мөн үлдэцтэйгээр тогтоож хэрэгтэй үедээ санаж сурах зорилгоор оюун ухааны спортыг анх сонирхон улмаар 1994 оны ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргаж байсан мөн олон гайхамшигтай рекордын эзэн Турк багшид анх шавиар орж хурдан уншлага, ой тогтоолтын арга техникт суралцсан байна. Тэр цагаас хойш Турк, Англи, Америк, Итали зэрэг хэд хэдэн улсад энэ чиглэлээр суралцаж байсан. 2008 онд Турк улсын хурдан уншлагын тэмцээнд анх удаагаа оролцож нэг минутанд дунджаар 836 үг уншиж, ойлгоц харин 80 хувьтайгаар 2-р байр эзлэж байсан. Түүнээс хойш оюун ухааны спортод сэтгэл зүрхээ зориулах болсон тэрбээр оюуны спортын олон төрлөөр олон улс, тив дэлхийн тэмцээнд орж байсан анхны Монгол тамирчин гэж бүртгэгддэг билээ.
Монгол Оюун Ухааны Академийн тамирчид: Г.Тэмүүлэн (12 настай) – Дэлхийн гурван дээд амжилтыг эзэмшигч Ц.Бат-Эрдэнэ (15 настай) – Дэлхийн дөрвөн дээд амжилтыг эзэмшигч Б.Намуунтуул (17 настай) – Дэлхийн нэг дээд амжилтыг эзэмшигч З.Цэцэгзул (13 настай) – Дэлхийн нэг дээд амжилтыг эзэмшигч С.Цогбадрах (21 настай) – Ой тогтоолтын Их Мастер, Оюуны Олимпын нэг дээд амжилт эзэмшигч Ө.Сэнгэсамдан (21 настай) – Ой тогтоолтын ОУ-ын Аварга
Өнөөдөр дэлхий дээр тоолж баршгүй олон төрлөөр тэмцээн уралдаан зохиогдож байна. Энэ дунд хүний хамгийн чухал эрхтэн болох тархины сэтгэх, бодох чадварыг шалгасан олон төрлийн оюуны спортын тэмцээн явагддаг. Оюуны спортын олон төрөл дунд хүний тогтоох, эргэн санах чадварыг шалгасан ой тогтоолтын тэмцээн уралдаан явагдаад багагүй хугацаа болжээ. Шатар, даам гэсэн оюуны спорттой харьцуулахад 1991 онд хэдий хожуу үүссэн ч гэсэн өнөөдөр энэ спортоор хичээллэгч улс орон, тамирчдын тоо огцом нэмэгдэж тэмцээнийг маш сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож байна. Өнөөдөр ой тогтоолтын спортоор 48 улсын мянга мянган тамирчид хичээллэж буй судалгаа байна. Тэмцээний үндсэн зорилго бол тамирчид өгөгдсөн хугацаанд аль болох олон нэгж мэдээлэл тогтоож алдалгүй санах чадвараараа өрсөлдөнө. Судлаачид арга техникт суралцаагүй дундаж хүн нэгж хугацаанд хоорондоо холбоогүй 7+- хоёр мэдээлэл тогтоон эргэн санах чадвартай гэж үздэг. Тэгвэл энэ төрлийн тэмцээн уралдаанд оролцож буй тамирчид нэгж хугацаанд хэдэн зуу тэр бүү хэл хэдэн мянган мэдээлэл тогтоон санаж чаддаг. Оюуны спортын энэ төрлөөр хичээллэж чадсанаар бидний ажил хөдөлмөр, сурч боловсроход эерэгээр нөлөөлдөг ач холбогдолтой.
Ой сайтай эсвэл муутай гэсэн ойлголт байх ёсгүй. Хөгжүүлсэн болон хөгжүүлээгүй ой санамж гэдгээрээ л ялгаатай. Тиймээс хүн бүр ой санамжаа дээд зэргээр хөгжүүлэх боломжтой. Гэтэл өдөр тутам ой санамжтой холбоотой бэрхшээлүүд хүн бүрт тулгарч байна. Барьж байсан зүйлээ хаана орхисноо мартах, танилцсан хүнийхээ нэрийг дахин уулзах үедээ санахгүй байх, уншсан сэдвээ хэдхэн хоногийн дараа санах боломжгүй болох гээд нэрлээд байвал олон бэрхшээл бий. Оюун ухааны суурийг ой санамж гэдэг. Тэгвэл энэ бэрхшээлийг давж туулан өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун явах боломж хүн бүрт бий. Үүний тулд хүн “Суралцахуйд Суралцах” ёстой. Суралцах чадвар бол аливаа зүйлд бүтээлчээр, бие даан, үр дүнтэй арга барилаар хурдтай суралцах ур чадвар юм. Хамгийн гол нь бидний уураг тархи гэж юу болох, бүтэц үйл ажиллагаа, тархинд мэдээлэл хэрхэн тарханд, мэдээлэл хүлээж авах явцад хоёр тархины оролцоо зэрэг маш олон асуултын хариултыг мэдэж байх хэрэгтэй. Тархины талаар хэдий чинээ их мэдээлэлтэй байх тусам энэ гайхалтай зүйлд итгэх итгэл төдийн чинээ нэмэгдэнэ. Түүнчлэн мэдээлэл хүлээж авахад уураг тархины ажиллах горимд тохирох аргыг мэдэх нь чухал. Эдгээр арга техникт суралцаж ой санамжаа хөгжүүлж байгаа хүмүүс ямар гайхалтай үр дүнд хүрч байгааг хийгдсэн туршилтууд бэлхнээ харуулж байна.
Мэдээллийг хэрхэн хялбар тогтоох вэ?
Аливаа мэдээллийг тогтоохын тулд төсөөлөх чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Дотроо ургуулан бодож төсөөлж харж л чадвал хялбархан тогтоох боломжтой. Учир нь зарим судалгаагаар тухайн хүний хувьд өнөөдрийг хүртэл авсан мэдээллийн 80 орчим хувь харах эрхтэн болох нүдээр авсан мэдээлэл байдаг гэж үздэг. Тэгвэл харсан зүйлээ хүн илүү санах магадлалтай. Тиймээс унших болон тогтоох явцдаа аль болох дотроо дүрслэн харах хэрэгтэй. Гэвч зарим төрлийн мэдээлэл төсөөлөгдөх боломжгүй хийсвэр байдаг. Жишээ нь, янз бүрийн тоон мэдээлэл, томъёо, код гэх мэт.. Ой тогтоолтын аргачлал болох мнемотехникт суралцсанаар энэ асуудлыг шийдэх боломжтой. Мөн өөр нэг анхаарах зүйл гол зарчим бол төсөөлж буй мэдээллээ аль болох хошин, хөгжилтэй хэлбэрээр төсөөлж харах хэрэгтэй. Яагаад гэвэл хүн сэтгэл хөдлөл оролцсон мэдээллийг мартдаггүй учир. Жишээ нь, та бүхэнд онцгой байсан ямар нэгэн тэмдэглэлт өдрийг хэзээ ч мартдаггүй. Яг үүнтэй адилаар уншиж, тогтоох гэж буй мэдээллээ төсөөлөхдөө хошин мэдрэмжийг оруулах хэрэгтэй. Ингэж чадвал эргэн санх үйл явц маш хялбар байх болно.
Хүн яагаад мартдаг вэ? Ой санамжид нөлөөлдөг олон хүчин зүйлс бий. Гадны механик нөлөөллүүд жишээ нь тархи толгойгоо гэмтээх, наркозонд удаа дараа орох; Цаашлаад амьдралын буруу хэвшил, буруу дадал. Жишээ нь, өөрийгөө маш ихээр ядраах, нойр дутуу байх, архи тамхи хэрэглэх, хөдөлгөөний дутагдал зэрэг. Марталтанд нөлөөлж буй гол зүйл бол стресс. Яагаад гэвэд өдөрт хүний тархинд 60,000 гаран бодол эргэлддэг гэж үздэг. Маш олон зүйлд санаа зовж сэтгэл зовнидог. Ингэснээрээ яг гол хийж буй үйлдэл дээрээ анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Тэгэхээр энэ байдлаас бид бүхэн тодорхой хэмжээнд гарч сурах хэрэгтэй.
Оюун ухаанаа хөгжүүлэхийн тулд бид юу хийх ёстой вэ? Оюун ухаанаа хөгжүүлэх сэргэг байлгахын тулд хамгийн чухал дасгал бол ном унших. Өдөрт 30 минут ном уншлаг хүний уураг тархи, ой санамж гайхалтай ажилладаг гэж үздэг. Түүнчлэн оюун ухаан хөгжүүлэхтэй холбоотой оньсон тоглоом, шатар, даам тоглох зэрэг байж болно. Хааяадаа үгийн сүлжээ, судоку бөглөдөг цаашлаад ой тогтоолтын арга техниктэй суралцаад дасгал сургуулилт хийгээд эхлэвэл богино хугацаанд үр дүнг нь үзэх боломжтой. Тархи ажиллах тусам л сэтгэж бодох чадвар төдийчинээ нэмэгдэнэ.
Сонирхолтой үзүүлбэрүүд үзүүлэв Уулзалтад уригдан оролцсон тамирчид маань хурсан олонд сонирхуулан дараахь үзүүлбэрүүдийг үзүүлсэн юм. Үүнд: Х.Хатанбаатар: Хүмүүсээс төрсөн он, сар, өдрийг нь асууж төрсөн гарагийг нь алдалгүй хэлэв. Ө.Сэнгэсамдан: Хоёр багц нийт 104 хөзрийг 2 минутад тогтоож нэрлэв. Г.Тэмүүлэн: Маш богино хугацаанд шоо эвлүүлэв. Б.Намуунтуул: 1 цифр алдвал тал оноо, 2 цифр алдвал ямарч оноо авдаггүй хатуу дүрэмтэй болохыг танилцуулж 300 цифр тоог 3 минут тогтоож хариулав. Ц.Батэрдэнэ: 81 нүдтэй самбарт бичсэн 9 хүртлэх дурын цифрүүдыг цөөн секундэд харж тогтоосны дараа цээжээр хариулав. С.Цогбадрах: Хатанбаатрын анхны шавь тэрбээр нүдээ таглаж 1-30 хүртэлх тоонуудын дагуу үзэгчдээс ямарч хамаагүй 30 үг асууж самбар дээр бичүүлэн хариулав. Үзүүлбэрүүд маш сонирхолтой байсан бөгөөд хуран цугласан олон тамирчдыг бишрэн алаг ташилтыг харамгүй өгч байв. Дээрх үзүүлбэрүүдийг эзэмшиж, гартаа оруулахын тулд нэн тэргүүнд оюун ухааны аргачлалд суралцах нь гол түлхүүр юм.
Зүүн болон баруун тархины ялгаа Хүний тархийг бүдүүвчлэн авч үзвэл сэтгэл хөдлөл боловсруулдаг баруун, логик боловсруулалт хийдэг зүүн гэсэн хоёр хэсэгт хуваадаг аж. Баруун тархи нь биеийн зүүн хэсгийг зүүн тархи нь баруун хэсгийг удирддаг гэнэ. Солгой хүнийг баруун тархитан, зөв гартай хүнийг зүүн тархитан гэж нэрлэх нь бий.
Бидний зарим нь юманд илүү няхуур учир шалтгаантай ханддаг байхад зарим нь аливаа зүйлийг ерөнхийлөн төсөөлж, хийсвэрлэн хүлээж авдаг. Энэ нь аливаа асуудалд баруун ба зүүн тархинууд өөр өөр өнцгөөс ханддаг гэсэн үг. Гэхдээ аль аль нь өөрийн гэсэн өвөрмөц давуу талуудтай бөгөөд бие биесээ нөхсөн шинж чанартай. Оюун ухаанаар хичээллэдэг хүмүүс баруун зүүн тархиа жигд хөгжүүлсэн байдаг бөгөөд тэдгээрийн хоорондох мэдээлэл солилцох боломжийг дээд зэргээр ашигласаж чаддаг. Зүүн баруун тархины үйл ажиллагааг авч үзвэл. Зүүн тархи нь тусгайгаас ерөнхий боловсруулалт хийдэг. Өөрөөр хэлбэл нэгж баримтуудад илүү анхаарч түүнийг цуглуулах замаар эцсийн оюун дүгнэлт хийдэг гэсэн үг. Харин Баруун тархи ерөнхийгөөс тусгайд боловсруулалт хийдэг. Эхлээд ерөнхий дүр зурагт тулгуурлан оюун дүгнэлтээ хийчихдэг бөгөөд нэгж баримтуудад ач холбогдол бага өгдөг. Мөн зүүн тархи боловсруулалтыг дэс дараалсан байдлаар цэгцтэй хийдэг. Баруун тархи асуудлыг дэс дараалсан байдлаар авч үзэхгүй хэсэгчлэн тасдаж санамсаргүй боловсруулалт хийдэг гэнэ. Бид логиктой сэтгэх гэж ярьдаг. Зүүн тархитны эрхэмлэдэг зүйл нь логик байхад баруун тархитных сэтгэл хөдлөл байдаг. Эцсийн дүндээ баруун зүүн тархи аль аль нь өндөр хөгжвөл сайн бөгөөд тэдгээрийн хоорондох мэдээлэл солилцоог хурдасгах нь чухал бололтой. Тархины нууц тайлагдах хэмжээгээр түүнийг хөгжүүлэх арга тестүүд боловсронгуй болох биз ээ.
Ой ухааныг сайжруулах аргууд Ой тогтоолт бол сурах чадвар учир үүнийг хөгжүүлж болдог. Аливаа зүйл суралцахад цаг хугацаа, хичээл зүтгэл, тэвчээр, оролдлого шаарддаг шиг ой тогтоолтыг хөгжүүлэх аргуудын хувьд ч энэ бас ялгаагүй ижил юм. Ой ухаан сайн байх явдал нь төрөлхийн ой тогтоох чадвараас бус ой тогтоолтын аргуудыг хэр зэрэг сайн эзэмшсэнээс хамаардаг. Тиймээс хүн ой тогтоолтын аль болох олон аргад суралцах аваас ой тогтоолт аяндаа хөгждөг. Ой тогтоолтын аргачлалуудаас аливаа мэдээллийг дэс дараатай санах хамгийн энгийн аргачлал болох “Гинж буюу Холбох” арга дээр ярилцъя.
Гинж буюу Холбох арга Жишээ нь үгсийн жагсаалтыг дэс дараатай санахын тулд гинж байдлаар холбож төсөөлнө. Яагаад гэхээр гинжний эхний цагираг хоёртоо холбогдоно. Хоёр нь гуравтайгаа гэх мэтчилэн ар арын цагирагтай холбогдсоо байх болно. Эндээс санаа аван бид цээжлэх мэдээллээ өөр хооронд нь маш сайн холбож төсөөлнө. Сэтгэл хөдлөл оролцсон мэдээллийг хүн мартдаггүй учих төсөөлөл дэх үйл явдал аль болох хошин байх ёстой.
Холбох аргыг заасны дараа 20 үгийг холбох дасгал ажиллуулав. Дасгал ажил маш сонирхолтой үр дүнтэй байсан бөгөөд үзэгчдын ихэнх хэсэг уг дасгалыг амжилттай гүйцэтгэсэн юм.
Гадаад үг хэрхэн тогтоох вэ? Гадаад хэлний шинэ үг тогтооно гэдэг хэл сурч буй хүний хувьд ихэнхдээ төвөгтэй байдаг. Шалтгаан нь тухайн гадаад үгийг харж төсөөлж харж чадахгүй оршино. Учир гадаад үг бол хийсвэр мэдээлэл юм. Үндсэндээ ямарч гадаад хэлний шинэ үгийг төсөөллийн болон хошин байх гэсэн зарчим дээр тулгуурлан богино хугацаанд, хурдтай, хөгжилтэйгөөр цээжлэх боломжтой. Бидний хийх ёстой зүйл бол тухайн гадаад үгтэй дуудлага төстэй монгол үг олох явдал юм. Дуудлага яг ижил биш төстэй үг байх учир ямар ч гадаад үгэд 100% дуудлага төстэй үг олдох боломжтой. Гэхдээ үндсэн аргачлалуудаа өмнө нь маш сайн үзсэн байх хэрэгтэй. Гадаад үгний хувьд жишээ болгож sever – таслах, огтлох, салгах гэсэн утгатай үгийг авъя. Sever –тэй дуудлага төстэй монгол үг Сэвүүр байж болно. Санах сэжүүр болох үгийг л гаргах нь чухал. Сэвүүр гэсэн монгол үгнээс дараа нь Sever гэсэн англи үгийг санах бүрэн боломжтой. Ингээд хошин эсвэл ер бусын төсөөллийг харж эхэлнэ. Сэвүүр барьчихсан эргэн тойронд буй бүх зүйлийг тасдаж, салгаж байгаагаар өөрийгөө харах нь чухал. Ингэснээр дараа нь sever гэсэн үг хэлэхэд төсөөлөл бодогдож таслах, салгах гэсэн үгээ шууд санах боломжтой.
___________________________________________________________ Асуулт хариулт Асуулт: Хичээлээ онлайнаар заах арга байгаа юу? Хариулт: Энэ талаар нилээн олон санал ирж байгаа. Он гаргаад Онлайнаар заах боломжийг судална.
Асуулт: Оюун ухааны дасгал хийж байхдаа анхаарлаа хэрхэн яаж төвлөрүүлэх вэ? Хариулт: Анхаарлаа төвлөрүүлэхэд зориулсан хийдэг дасгалууд гэж байдаг. Хүн бүрийн нас, онцлогт тохирсон дасгалууд байдаг. Энэ талаар манай вэб сайт болон фэйсбүүк хуудсаар орж сонирхоорой.
Асуулт: Ой тогтоолтын яг хэдэн арга байдаг вэ? Тэдгээрээс хэдийг нь хэрэгжүүлвэл тохиромжтой вэ? Хариулт: Ерөнхий суурь 20 гаран аргачлалуудыг мэддэг байхад түүн дээр үндэслэн бусад шинэ аргуудыг өөрөө зохион гаргаж ирж болдог. Өөрөөр хэлбэл эдгээр үндсэн аргуудыг хооронд нь хослуулан өөрт тохирсон шинэ аргуудыг бий болгоно гэсэн үг юм.
Асуулт: Монголын Оюун Ухааны Академийн байршил хаана вэ? Хариулт: Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж 16/3, “G&D” center, 403 тоот /Арслантай гүүрний хойд талд/, Утас: 7011-9200, 9712-9200 Вэб хаяг: www.mindsport.mn
Асуулт: Он, сар, өдрийг яаж цээжлэх вэ? Хариулт: Он, сар, өдөр гэсэн тоон мэдээлэл цээжилж сурахын тулд бид бүхэн Үсэг Тооны Код аргыг мэдэж байх хэрэгтэй. Аргачлалуудыг тайлбарласан ном тун удахгүй хэвлэгдэж гарна.
https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=YZckb6OYIx0
Ном зүй
Хэрвээ та яаг одоо оюуны спортоор хичээллэхээр шийдсэн бол дараах ном, зохиолууд танд хэрэг болж магадгүй юм.
- Raymond Keene, 2013, “The Official Biography of Tony Buzan: The Man Who Introduced the World to Mind Maps”
- Dominic O'Brien, 2012, “The Brilliant Memory Tool Kit: Tips, Tricks and Techniques to Boost Your Memory Power”
- Dominic O'Brien, 2012, “How to Develop a Perfect Memory”
- Dominic O'Brien, 2011, “You Can Have an Amazing Memory”
- Dominic O'Brien, 2002, “Numbers and Dates (Never Forget)”
- Dominic O'Brien, 2002, “Names and Faces (Never Forget)”
- Dominic O'Brien, 2001, “Quantum Memory Power: 8 volume set”
- Tony Buzan, 2011, “Buzan's Study Skills: Mind Maps, Memory Techniques, Speed Reading and More!” (Mind Set)
- Tony Buzan, 2011, “Age-Proof Your Brain: Sharpen Your Memory in 7 Days”
- Tony Buzan, 2009, “Mind Maps for Business: Revolutionise Your Business Thinking and Practise”
- Tony Buzan, 2003, “Mind Maps For Kids: An Introduction”
- Carol Turkington, 1996, “12 Steps To Be Better Memory”
- Edelman, Shimon, 2008, "Computing the Mind: How the Mind Really Works"
Уулзалтад 100 гаруй хүн хүрэлцэн ирж, гурван цаг гаруй үргэлжилж 2013 оны 11 дүгээр сар 28-нд 21 цаг 16 минутад уулзалт өндөрлөв. Энэ удаагийн уулзалтыг анх удаа онлайн дамжууллаа.
Тэмдэглэл хөтөлсөн:Улаанхүүгийн Ганзориг (Цахим Өртөө Холбоо ТББ-ын Англи дахь Бүс Нутгийн Төлөөлөгч) Зураг бичлэгийг үйлдсэн. Ц.Азхүү, Azaa studio Онлайн шууд дамжуулалтыг бэлтгэн хийсэн: Бизнесийн удирдлагын мэдээллийн зүйн докторант Б.Будхүү
|
| ТӨСӨӨЛЖ Л ЧАДВАЛ ЮУГ Ч ЦЭЭЖИЛЖ ЧАДНА |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Өнгөрөгч 10 хоногт 1981 оноос хойшхи хамгийн хүйтэн хоногууд тохиолоо 15:24 Аравдугаар сарын дунд 10 хоногийн /2025.10.11-20/ агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг бол энэ жил
|
Аравдугаар сарын дунд 10 хоногийн /2025.10.11-20/ агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг бол энэ жил »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Senzu дахин мэргэжлийн түвшинд тоглохгүй гэв үү? 10:08 Цахим спортын "CS2"-ийн ертөнцөд "Senzu"-ийн талаарх дуулиан шуугиан намжаагүй явна. "The MongolZ" гэнэтийн
|
Цахим спортын "CS2"-ийн ертөнцөд "Senzu"-ийн талаарх дуулиан шуугиан намжаагүй явна. "The MongolZ" гэнэтийн »»
|
|
Нийт нутгийн 46 хувьд цастай байна 08:53 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
|
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр »»
|
|
"Төрийн албан хаагчийн ёс зүй" сэдэвт сургалт боллоо 15:28 Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн
|
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна 12:07 Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
|
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. »»
|
|
Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна 12:03 Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна. Мөн ойрын 7 хоног салхи шуургагүй нийт нутгаар цаг агаар тогтуун байна
|
Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна. Мөн ойрын 7 хоног салхи шуургагүй нийт нутгаар цаг агаар тогтуун байна »»
|
|
Казахстаны атомын цахилгаан станцын төслийн эргэн тойронд 12:00 Казахстаны Засгийн газар атомын цахилгаан станц (АЦС) барих төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Анх 2021 онд ээлжит
|
Казахстаны Засгийн газар атомын цахилгаан станц (АЦС) барих төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Анх 2021 онд ээлжит »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ 09:43 Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий.
|
Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий. »»
|
|
Эдийн засагч Д.Ангар: НДШ бол Монголын хамгийн том луйвар 09:40 10 хүн байж гэж бодъё. Нэг хүнээ дундаасаа сонгож менежер болгоод тэр нь үлдсэн 9 хүнийхээ бизнесийн орлогоос сар бүр
|
10 хүн байж гэж бодъё. Нэг хүнээ дундаасаа сонгож менежер болгоод тэр нь үлдсэн 9 хүнийхээ бизнесийн орлогоос сар бүр »»
|
|
Надад алдах юм байхгүй учраас Н.Энхбаяр таниас айх юм байхгүй 09:39 Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид
|
Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид »»
|
|
Дэлхийн цоохор ирвэсийн өдөр 09:36 Монгол орны нэн ховор амьтан, өндөр уулын экосистемийн индикатор болох цоохор ирвэс нь дэлхийн 12 оронд тархсан
|
Монгол орны нэн ховор амьтан, өндөр уулын экосистемийн индикатор болох цоохор ирвэс нь дэлхийн 12 оронд тархсан »»
|
|
НҮБ болон Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагаа 09:32 Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд НҮБ болон Онцгой байдлын
|
Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд НҮБ болон Онцгой байдлын »»
|
|
Орос, Беларусийн цаначдыг Олимпод оролцуулахгүйгээр шийдвэрлэжээ 17:10 Орос, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Олон улсын цанын ба сноубордын
|
Орос, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Олон улсын цанын ба сноубордын »»
|
|
Хятадаас авах АИ-92 шатахууныг 2 дахин нэмэгдүүлжээ 15:59 4680 ТОНН АИ-92 ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭГДЭН ИРЖ БАЙГАА АЖ
|
4680 ТОНН АИ-92 ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭГДЭН ИРЖ БАЙГАА АЖ »»
|
|
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ 15:53 Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг
|
Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно 13:17 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын
|
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа 11:00 Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин
|
Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин »»
|
|
Шадар сайд Т.Доржханд Британи улсад ажлын айлчлал хийж байна 10:55 Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийн
|
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийн »»
|
|
24 дүгээр зүйл. Цэцийн хуралдааныг зарлах 10:48 2.Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, Төрийн болон албаны
|
2.Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, Төрийн болон албаны »»
|
|
Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна 09:29 “Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 12 бүртгэгдсэн.
|
“Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 12 бүртгэгдсэн. »»
|
|
“Roblox”-той холбоотой аюулгүй байдлын эрсдэлийг үнэлнэ 09:24 АМСТЕРДАМ, 2025 оны аравдугаар сарын 20 /Anadolu/. Нидерландын Засгийн газар цахим тоглоомын “Roblox”
|
АМСТЕРДАМ, 2025 оны аравдугаар сарын 20 /Anadolu/. Нидерландын Засгийн газар цахим тоглоомын “Roblox” »»
|
|
Мансууруулах бодис гэртээ бэлтгэж байсан болон Туркээс нийлүүлэгч залуусыг баривчлав 09:23 Мансууруулах бодис хэрэглэдэг, бэлтгэдэг, борлуулдаг, хилээр нэвтрүүлдэг хүмүүсийг Хар тамхитай тэмцэх газрын
|
Мансууруулах бодис хэрэглэдэг, бэлтгэдэг, борлуулдаг, хилээр нэвтрүүлдэг хүмүүсийг Хар тамхитай тэмцэх газрын »»
|
|
Өнгөрөгч есдүгээр сар 10 дахь дулаан сар болж өнгөрлөө 09:18 Өнгөрөгч есдүгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.6°С-аар, олон жилийн дунджаас 0.9°С-аар тус тус
|
Өнгөрөгч есдүгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.6°С-аар, олон жилийн дунджаас 0.9°С-аар тус тус »»
|
|
Ц.Алтанзул: Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадууд Төрийн ордны гадаа 40 шахам хоног сууж, заримынх нь бие муудсан 18:10 Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг
|
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг »»
|
|
Ө.Сумъяабаатар: Гурвалжингийн гүүрний тохижилтын ажил он дамжин үргэлжилнэ 18:08 Дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай
|
Дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай »»
|
|
Дуучин С.Бичүүгийн Итгэлт анд минь дууны клипэнд түүний охин тогложээ 12:15 Монголын урлагийн ертөнцөд сэтгэлд хүрсэн дуунууд, эерэг уур амьсгалыг түгээж ирсэн дуучин С.Бичүү энэ удаа
|
Монголын урлагийн ертөнцөд сэтгэлд хүрсэн дуунууд, эерэг уур амьсгалыг түгээж ирсэн дуучин С.Бичүү энэ удаа »»
|
|
Хяналтын камераар улсын дугааргүй тээврийн хэрэгслийг илрүүлэн зөрчлийг арилгуулж байна 12:00 Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Теле хяналтын камераар ухаалаг систем ашиглан улсын
|
Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Теле хяналтын камераар ухаалаг систем ашиглан улсын »»
|
|
Согтуу залуус хоорондоо маргалдан нэгнийгээ зам руу түлхэснээс амиа алджээ 11:55 Согтуу хүмүүс маргалдаж, нэгийгээ зам руу түлхсэний улмаас 30 гаруй насны залуу машинд дайруулж амиа алджээ.
|
Согтуу хүмүүс маргалдаж, нэгийгээ зам руу түлхсэний улмаас 30 гаруй насны залуу машинд дайруулж амиа алджээ. »»
|
|
Зам, тээврийн улсын албанд бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна 11:31 Монгол Улсын Шадар сайдын 139 дүгээр тушаалаар баталсан удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын
|
Монгол Улсын Шадар сайдын 139 дүгээр тушаалаар баталсан удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын »»
|
|
Хонконгт ачааны нисэх онгоц осолджээ 10:21 Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх
|
Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх »»
|
|
Нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ 10:15 Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна
|
Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна »»
|
|
"Астана дэлхийн цом-2025" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ 09:25 Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025"
|
Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025" »»
|
|
Автомашинаараа мөргөж, хүний амь хохироохыг завдсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ 16:03 Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан, бусдын амь насыг хохироохыг завдсан хэрэгт хянан шалгах
|
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан, бусдын амь насыг хохироохыг завдсан хэрэгт хянан шалгах »»
|
|
Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ 15:55 Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум
|
Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум »»
|
|
Н.Намуу: Зөрчил гаргасан жолооч торгуулиа хугацаа хэтэрч төлсөн бол нэмэгдсэн үнийн дүнгээс иргэнд урамшуулал олгоно 15:18 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэн болон ААН-д урамшуулал олгохоор болоод буй.
|
2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэн болон ААН-д урамшуулал олгохоор болоод буй. »»
|
|
Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний хариу арга хэмжээний багт ажилласан ажилтнуудад талархал гардууллаа 15:02 Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд бүртгэгдсэн тарваган тахлын голомтын хариу арга хэмжээнд ажиллаж, голомтыг
|
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд бүртгэгдсэн тарваган тахлын голомтын хариу арга хэмжээнд ажиллаж, голомтыг »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлагаар ажиллаж, 29 иргэний амь насыг авран хамгаалав 14:34 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.13-10.19/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.13-10.19/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын »»
|
|
Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина 14:26 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэв.
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэв. »»
|
|
Тархийг компьютерт холбох мэс заслыг Европт анх удаа хийжээ 11:04 Мюнхений техникийн их сургуулийн дэргэдэх клиник эмнэлгийн эмч нар хүзүүнээс доош хэсэг нь саажсан 25 настай
|
Мюнхений техникийн их сургуулийн дэргэдэх клиник эмнэлгийн эмч нар хүзүүнээс доош хэсэг нь саажсан 25 настай »»
|
|
Энхийн төлөөх IPO 10:53 XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт
|
XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт »»
|
|
Бие даалтын 7 хоногоор музейд зочлоорой 10:51 Чингис хаан Үндэсний музей нь орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн стандарт шаардлага, техник, тоног төхөөрөмжөөр
|
Чингис хаан Үндэсний музей нь орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн стандарт шаардлага, техник, тоног төхөөрөмжөөр »»
|
|
Л.Болд: С.Шаарийбуу гуайтай хамт хэвлэлийн хурал хийхэд бэлэн байна 10:06 Хэн нэгэнд нь намайг гүтгэж, доромжлох хэрэгцээ гарсан юм байлгүй дээ. Нөгөө нэг "Үнэн гутлаа өмсөх зуур худал уул давдаг" гэдэг шиг.
|
Хэн нэгэнд нь намайг гүтгэж, доромжлох хэрэгцээ гарсан юм байлгүй дээ. Нөгөө нэг "Үнэн гутлаа өмсөх зуур худал уул давдаг" гэдэг шиг. »»
|
|
Бүдүүн гэдэсээ дурандуулах бол дараах зүйлийг анхаар 10:05 Бүдүүн гэдэсний өвчлөлийн үед илрэх сэрүүлэг шинжүүд гэж бий. Тухайлбал,
|
Бүдүүн гэдэсний өвчлөлийн үед илрэх сэрүүлэг шинжүүд гэж бий. Тухайлбал, »»
|
|
Т.Даваадалай: Шалгалтын явцад “Ил Сонг” ХХК-ийн үйл ажиллагаанд зарим зөрчлийг илрүүллээ 10:03 Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд, хотын төвөөс 15 км зайд 2007 айлын орон
|
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд, хотын төвөөс 15 км зайд 2007 айлын орон »»
|
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
|
ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »»
|
|
Такаичи Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
|
Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »»
|
|
Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. »»
|
|
Хонконгт ачааны нисэх онгоц осолджээ 10:21 Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх
|
Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх »»
|
|
Зеленский: Дайны төгсгөл ойртож байна 09:33 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн мэдэгдэлдээ Оросын эсрэг дайн төгсгөлдөө ойртож байж магадгүй гэсэн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн мэдэгдэлдээ Оросын эсрэг дайн төгсгөлдөө ойртож байж магадгүй гэсэн »»
|
|
Луврын музейгээс Францын хатдын титэм, энгэрийн зүүлт зэрэг найман үнэт эдлэл алдагджээ 16:45 Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт
|
Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт »»
|
|
Энхийн төлөөх IPO 10:53 XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт
|
XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт »»
|
|
Зеленский: Унгарт болох Трамп-Путин нарын уулзалтад оролцох хүсэлтэй байна 10:26 10-р сарын 19-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Унгарын нийслэл Будапешт
|
10-р сарын 19-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Унгарын нийслэл Будапешт »»
|
|
Трамп Зеленскийд: "Бууж өгөхгүй бол Путин та нарыг устгана” гэжээ 10:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны »»
|
|
Стив Жобсын дүрийг зоосон дээр мөнхөлнө 09:41 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн »»
|
|
Хачижожимаг дайрсан хоёр хар салхины улмаас 200 орчим байшин сүйрчээ 18:24 Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи
|
Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи »»
|
|
Трамп Тагнуулын төв газартаа Венесуэлд тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгчээ 13:40 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав. »»
|
|
Энэтхэгийн ерөнхий сайд Оросоос газрын тос худалдаж авахгүй гэдгээ Трампад амласан гэв 12:31 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан гэв.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан гэв. »»
|
|
Трамп: Оросын эдийн засаг нуран унаж байна 13:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|