 |
|
 |
|
Д.Эрдэнэбат: МАН-ынхан сөрөг хүчин гэхээсээ илүү отон тоглогчид болж хувирсан |
|
|
 |
|
 |
Д.Эрдэнэбат: МАН-ынхан сөрөг хүчин гэхээсээ илүү отон тоглогчид болж хувирсан
2013-12-09УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа. 
ШИНЭЧЛЭЛ ХИЙХИЙН ТУЛД ХУУЧИН АРГА БАРИЛААР ЯВМААРГҮЙ БАЙНА
-Төсөв баталчихсан учраас УИХ-ын гишүүдийн санаа амарчихаа юу даа. Сүүлийн үед чуулган, байнгын хороонд суух гишүүдийн идэвх буурч, хэлэлцэх асуудалгүй учраас хойшиллоо гэх зүйлүүд сонсогдож байна? -Гишүүдийн ирц бүрдэхгүй байна гэдэг асуудлаар их улстөрждөг болж. Төрийн ордонд 50 гаруй гишүүн ажилдаа ирж байгаа. Тэгэхээр ирц хангалттай гэсэн үг. Ердөө арав гаруй гишүүн гадаадад томилолтоор явсан.
-Тэгвэл ирц яагаад бүрдэхгүй байгаа юм бэ. Танай намын нэлээд гишүүн гадаадад явсан байна лээ? -Мэдээж хэрэг төсөв батлахын тулд УИХ үнэхээр ачаалалтай ажилласан. Гэхдээ үүнээс болоод хуралдаа суухгүй байгаа юм биш. Энэ парламентад олонхийг бүрдүүлж байгаа гишүүдээс 30 гаруй хүн хуралдаа суухад бэлэн. Цөөнхийн бүлгээс арваад гишүүн бэлэн. Асуудал юунд байна гэдгийг аваад үзье. Одоо хэлэлцэж байгаа хуулийн төслүүд дээр байр суурийн зөрчилдөөн бий учраас л тэр. Зарим хуулиудад хандаж байгаа олонхи болон цөөнхийн хандлага өөр байна. Шууд хэлбэл Ардын нам отон тоглолт хийгээд байна. Сүүлийн үед Ардын намынхан сөрөг хүчин гэхээсээ илүү отон тоглогчид болж хувирсан. Тэд “Олонхийн ирц хүрэхгүй бол бид хуралдаа суухгүй” гэсэн юм яриад сууж байна. Бид улс орны хөгжлийг урагш нь явуулах юмсан гэж зүтгээд байдаг. Энэ төрд үнэмлэхүй биш ч гэлээ олонхи болсныхоо хувьд “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газраа байгуулж, шинэчлэл хийхээр зорьж явна. Энэ шинэчлэлийг хийхийн тулд хуучирсан арга барилаар явмааргүй байна. Тиймээс бид бодлогын цоо шинэ замыг сонгож, түүгээрээ ажлаа ахиулахыг хичээж байна. Гэвч харамсалтай нь энэ замд Ардын намынхан саад болж, улс орныг хөгжүүлэхийн эсрэг зогсч байна гэж ойлгогдож байгаа.
-Та нар юун дээр зөрчилдөөд, санаа нийлэхгүй гацаанд оруулчихаад байгаа юм бэ? -Ашигт малтмалын тухай хуулиас Түгээмэл тархацтай ашигт малтмал, Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг салгаад, тусад нь баталъя гэхээр зөрчилдөөн үүсчихээд байна. Бусад орны жишгийг харахад элс хайргатай холбоотой асуудлууд Ашигт малтмалын хуульдаа байдаггүй. Алт, мөнгө, үнэт металлыг хадгалах, худалдаалах асуудал нь ч тусдаа хуулиар зохицуулагдсан байдаг. Тэгвэл манайд үгүй. Үүнээс болоод байр суурь, үзэл бодлын зөрчилдөөн үүссэн. Тэглээ гээд бид шинэчлэх алхмаасаа ухрахгүй.
-Хэн хэн нь буулт хийхгүй бол гацаа үргэлжилсээр улсын ажил орхигдох байх даа? -Тэгвэл Монгол Улсыг ядуу байлгах сонирхол хаанаас, хэнээс гараад байгаа юм. Бид яагаад өнөөдрийг хүртэл ийм ядуу байсаар байгаа юм бэ. Яагаад гэвэл зөвхөн намынхаа болон хувийн эрх ашгаа дээдэлсэн энэ популист үйлдлүүд Монгол Улсын эдийн засагт гай чирч байна. Үүнээс татгалзах цаг нь болсон. Урд, хойд хоёр хөршөө хар. Хятад гэхэд алтны татвар нь хоёр, ОХУ-ын алтны татвар дөрвөн хувь байна. Гэтэл манай алтны татвар арван хувь. Хоёр хөршийн алтны нөөц мянга мянган тонноор хэмжигдэж байхад манай алтны нөөц ердөө таван тонн хүрэхгүй байна. Монголын алт нь бүгд гадагшаа урсаад гарч байна. Ийм байхад хуулиа өөрчлөхгүй гээд яах юм. Монгол Улс үнэ цэнэтэй байж ядуурлаас гарна. Үнэ цэнэтэй байхын тулд газар доорхи эрдэнээ өөрийнхөө авдарт хадгалж, түүгээрээ дамжуулан валютын нөөцөө нэмэгдүүлдэг байх ёстой. Ингэж байж хөгжлийн тухай ярина.
-Алтны татварыг 2.5 болгосноор үнэхээр Монголбанкинд тушаах алтны нөөц нэмэгдэх үү. Хүмүүс олборлосон алтаа Монголбанк руу бариад гүйгээд байна гэсэн баталгаа нь юундаа байна... -Нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Хэн ч гэсэн аль татвар багатай газраа алтаа тушаана. Алтны ил тод худалдааны хуулийн төсөлд алтаа зөвхөн Монголбанкинд тушаасан тохиолдолд татварыг 2.5 болгоё гэж байгаа юм. Оюутолгой бол тав юм билээ. Оюу толгой Монголбанкинд алтаа тушаасан тохиолдолд хөнгөлөлт эдэлнэ. Тиймээс хуулиа батлаад алтаа авах нь чухал. Хэрэв Оюутолгой үнэхээр ашгийн төлөө байгууллага юм бол татварынхаа зөрүүг тооцоод алтаа тушаана биз.
-Гэхдээ хамгийн сүүлийн мэдээгээр танай бүлэг алтны татварыг таван хувь болгох дээр тогтсон байна лээ? -Харин тэгсэн байна. Таван хувь болголоо гэхэд хөрш орнуудын татварын хэмжээнээс дахиад л их болчихож байгаа юм. Энэ нь нутагтаа алтаа аваад үлдэх баталгаа болох уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс Засгийн газраас анх оруулж ирсэн саналыг нь хэвээр хадгалах нь зөв гэж бодож байна. Гэвч хэлэлцүүлгийн явцад асуудал яаж эргэхийг мэдэхгүй.
-Алтны татварыг 2.5 болгосноор Оюу толгойг хөнгөлж чөлөөлөх нь гэдэг хардлага Ардын намд байгаа л даа? -Энэ нь хэнд ашигтай юм. Оюу толгойн 1800 тонн алт Монголд үлдэх нь бидэнд ашигтай юм уу, үгүй юм уу. Ийм л эрх ашгийг бодож байгаа болохоос Оюу толгойд ямар нэгэн байдлаар хөнгөлөлт үзүүлэх гээд улайраад байгаа юм огт алга. Ер нь ч уул уурхайн компаниудаас хамааралтайгаар хуулиа баталж болохгүй. Дотооддоо ямар хууль гаргах нь Монголын л асуудал. Үүнийг улс төр болгоод, шахалт үзүүлээд ч хэрэггүй. Оюу толгой алтаа тушаахдаа таван хувийн татвар төлдөг. Гэтэл үүнийг нь 2.5 болгож хөнгөлөх нь гэдэг зүйлийг л Ардын намынхан яриад байгаа. Ийм юм гэж юу байхав дээ.
-МАН-ынхан энэ хуулийг Оюу толгойтой холбож хардаад байгаа учраас танай бүлэг аргаа барахдаа 2.5 биш таван хувь болгохоор болсон юм биш үү. Нэгэнт л Оюу толгой таван хувийн татвар төлдөг учраас одоо маргах зүйлгүй байх... -Мэдэхгүй юм. Миний хувьд Засгийн газраас оруулсан саналыг нь дэмжиж байгаа. Аливаа асуудлыг шинэчилье гэвэл бодит байдлаа улс төр, сэтгэлийн хөөрөлгүйгээр харах ёстой. Сүүлийн жилүүдэд алтны нөөц эрс багасч, валютын нөөц хомсдсон. Тэгэхээр монгол төгрөгийн үнэ цэнэ газарт унахгүй гээд яахав. Байдал ийм болчихоод байхад МАН-ынхан “Та нар валютын ханшийг унагалаа” гэх. Тэгвэл алт болон валютаа Монголдоо цуглуулж, энэ байдлыг засъя гэхээр “үгүй” гэх. Төсвөө хэмнээд, орлогоо нэмэгдүүлж, эдийн засгаа тэлье гэхэд ч үгүй гэсэн хэрнээ “цалин нэм” гээд дайрах. Сөрөг хүчин нь ийм хоёр гартай байж болох уу. Өөдрөг улс орнууд эдийн засгийн бололцоондоо тулгуурлаж, гадаадаас хүү багатай, урт хугацааны зээл авъя гэдэг байх ёстой. Гагцхүү авсан мөнгөө юунд зарцуулах вэ гэдэг дээр УИХ, Засгийн газрын ухаалаг хандлага чухал. Гэвч Монгол Улс зээл авах эрхээ сөрөг хүчний бойкотоос болж хязгаарлуулчихсан. Өчнөөн бүтээн байгуулалтууд хүлээгдэж байдаг. Үнэхээр Ардын намынхны энэ үйлдэл улс орны эрх ашгийн төлөө мөн үү гэдэгт эргэлзэж байна.
МОНГОЛОО ҮНЭ ЦЭНЭТЭЙ, ӨМЧТЭЙ БОЛГОХ БОЛОМЖ НЬ ЗЭЭЛ ГЭЖ ХАРЖ БАЙНА
-МАН-ыг отон тоглолтоос нь гаргачихаж болдоггүй юм уу. Юун төлөө олонхи билээ. Үнэхээр улс орны эрх ашгийн төлөө шийдвэр гаргах гээд байгаа юм бол олонхиороо асуудлаа шийдээд, ажлаа ахиулж болдоггүй юм уу. Тэртэй тэргүй МАН-ын суудлын тоо цөөхөн шүү дээ? -Бид ирцээ бүрдүүлээд олонхи болоод асуудлаа шийдээд явчихаж болно. Хамгийн гол нь сөрөг хүчиндээ энэ бүхнийг ойлгуулахыг хүсээд байгаа юм. Цөөнхөө сонсч, уян хатан бодлогоор төрөө авч явах хүсэл тэмүүлэл бидэнд өндөр байна. Гэвч тэдэнд хүсэл алга. Зөвхөн намынхаа эрх ашгийг бодож байна. Бүгдээрээ хамтраад улс орныхоо эрх ашгийн төлөө ажил хийе гэхээр “Та нар яагаад татвар хөнгөлөх гээд байна. Хаа-наас нь мөнгө унагаах нь уу” гэх мэтээр хуучин сэтгэхүйгээрээ хардаж байна. Өнгөрсөн хугацаанд Оюу толгойн хөрөнгө оруулалт Монгол Улсын эдийн засгийг огцом өсгөсөн нь үнэн. Гэхдээ үндэсний аюулгүй байдлаа бид заавал тооцох ёстой. Аливаа этгээд хөрөнгө оруулна гэдэг бол Монголд байршуулсан өмчөөрөө дамжуулж, захиран зарцуулж, хараат болгоно гэсэн үг. Дотооддоо алт, валютын нөөцтэй байх нь манайд ашигтай. Дээрээс нь бид зээлээс айх хэрэггүй. Гутранги үзэлтнүүд зээлийг “Хойч үедээ үлдээж байгаа өр” гэж ярьдаг. Монголын ирээдүйн төлөө гэх нэрээр өнөөдрийн боломжийг сүйтгэж болохгүй. Өнөөдрийн боломж байхгүй болох юм бол ирээдүйн талаар ярих ч шаардлага байхгүй болно. Тиймээс бид зээлийг Монголоо үнэ цэнэтэй болгох, иргэдээ өмчтэй байлгах, баялаг бүтээгчтэй болгох, дэд бүтцээ хөгжүүлэх, үндэсний үйлд-вэрүүдтэй болох боломж гэж харж байна. Энэ нь бидний ирээдүйн хөгжлийн суурь нь юм. Харах өнцгийн асар том ялгаа энд л байна. Ямар ч бизнес зээлээр босдог гэдгийг бизнес эрхэлдэг хүн бүхэн мэднэ. Ингэж бий болгосон ашгаасаа зээлээ эргүүлж төлдөг. Зээлээр бий болсон зүйл нь өөрийнх нь өмч болон үлддэг. Тиймээс Монголын өмч Монголдоо үлдэх гарц нь урт хугацааны хүү багатай зээл. Гадаадын шууд хөрөнгө оруулалт бол гадаадынх л шүү дээ. Оюу толгойн гуравны хоёр нь бидний өмч биш болчихсон. Ийм байдлаар бидний биш өмчүүд Монголоор нэг тарах юм бол Монгол Улс юу болж хувирах юм. Тэгэхээр юундаа эхэлж ач холбогдол өгөх вэ гэдгээ олон талаас нь бодож, анхаарах хэрэгтэй.
-Оюу толгой Монголын өмч биш гэж хэллээ гээд маргаашнаас таныг балбаад эхлэх байх даа? -Яалт ч үгүй манайх 34, Рио тинто 66 хувийг эзэмшдэг нь үнэн биз дээ. Хэн үүнтэй зөрөлдөх юм. Харин зэсийн үйлдвэрээ хөнгөлөлттэй зээлээр бариад, төр хувийн хэвшлийнхээ түншлэлийг оруулаад явъя. Эцэст нь энэ үйлдвэр Монголын өмч болоод үлдэнэ. Үүнийг хийж чадахгүй юм бол улс гэж байгаад яах юм бэ. Харамсалтай нь өнөөдөр бид үүнийг хийж чадахгүй байна.
-Таны энэ үгнүүд татаж ядаж байгаа гадаад хөрөнгө оруулалтыг үргээчих юм биш биз дээ? -Гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй гэж яриагүй. Гадаадын хөрөнгө оруулалт, зээл хоёрыг зэрэг л авч явах ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт ашигтай бизнест өөрөө ороод ирнэ. Тэгээд ч хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хууль гарсан. Энэ хуулийг намайг хэллээ гээд нураана гэж байхгүй. Эрсдэл юундаа байна гэдгийг л тайлбарлаж байна. Гадаадын хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт давамгайлж орж ирнэ. Учир нь уул уурхай, эрдэс баялаг бол дэлхий нийтийн үнэ цэнэтэй бизнес. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт манай баялагт эзэн суух юм бол Үндэсний аюулгүй байдал юу болох билээ гэдгээ давхар бодолцох ёстой. Хэрэв гадны хөрөнгө оруулалтыг татвал Монгол Улсын эзэмших хувь нь ахиу байх ёстой. Төрийн оролцооны эдийн засгийн боломж, компани, хувь хүмүүсийн эдийн засгийн чадавхи дээр тулгуурлаж хийнэ. Тэгэхээр бид эхлээд өөрсдийгөө чадавхитай болгох шаардлагатай. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн хувь эзэмшил 51:49 байгаа нь болж байна. Монгол Улс 51 хувийг эзэмшдэг. Тийм ч учраас олон жил Монгол Улсыг тэжээлээ шүү дээ.
-Гэхдээ төрийн мэдлийн хувь нэмэгдээд ирэхээрээ авлига, хүнд суртал үүрлэж, ажил нь ахидаггүй дампуурдаг жишээ олон байна шүү дээ, Оюу толгой, Таван толгойгоос эхлээд. Тэгэхээр уул уурхайн салбарыг хувийн хэвшлийнхэнд даатгачих хэрэгтэй юм биш үү? -Нэг зүйлийг бодмоор юм билээ. Үндсэн хуульд газар доорхи баялаг ард түмний өмч гээд заачихсан. Ард түмний өмч гэдэг нь Төрийн мэдэлд байна гэсэн үг. Гэсэн ч Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулахдаа уул уурхайн салбарт хувийн хэвшлийг түлхүү оруулна гээд тусгачихсан. Мэдээж хэрэг нэг хэсэг нь хувийн хэвшилд очих ёстой. Нөгөө хэсэг нь төрийн оролцоо давуу байх хэрэгтэй гэж үзэж байна. Миний бодлоор төрийн оролцоог огт орхигдуулж болохгүй. Төрийн оролцоо байна гэдэг нь ард түмний өмчийг төр төлөөлж хийнэ гэсэн утга. Нөгөөтэйгүүр хувийн хэвшил ч энэ салбарт орох ёстой. Гэхдээ үндэсний аюулгүй байдалд яаж нөлөөлөх вэ гэдгийг давхар заавал тооцох хэрэгтэй.
-Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогоо баталсны дараа уулс уурхайн салбарын бусад хуулиудаа гаргая гэдэг зүйлийг МАН-ынхан яриад байгаа? -Монгол бодлогогүй явж ирж. Нэг салбарынхаа бодлогыг цэгцлээд гаргачихъя гэхээр ухаантай хүмүүс гарч ирээд байх юм. Төрөөс баримтлах эрдэс баялгийн бодлогыг Засгийн газар оруулж ирлээ. Цаашид гаргах олон бодлого байгаа. Тухайлбал, боловсрол шинжлэх ухааны төрөөс баримтлах бодлого гэж бий. Энэ яригдаж байгаа баримт бичгүүд Монгол Улсын бодлого болохоос хэн нэгний лоббигоор батлагдах бодлого биш.
-Гацаа хэзээ арилж, хэдийд хуулиудаа батлах бол? -Хуулийн төслүүдийг энэ чуулганаар баталж дуусгана.
ДЭЛХИЙН УЛС УТААНААСАА “АРДЧИЛСАН” АРГААР САЛЖ БАЙГААГҮЙ
-Улаанбаатарын утааны асуудал өвөл болохоор л яригдаж эхэлдэг. Энэ жил өмнөх жилүүдийнхээс харьцангуй их байна гэж ярих боллоо. Утааг арилгах талаар ямар бодлого барьж ажиллах вэ? Бид Улаанбаатарын утааг багасгая гэж олон жил ярилаа. Өвөл болохоор улстөржиж, эрх баригчид руугаа дайрдаг. Үнэндээ Улаанбаатар хот хуаран болсон. Монголын хүн амын 50 хувь энд шигдсэн. Улаанбаатарыг хот болгоё гэвэл үнэ цэнтэй, зохион байгуулалттай хатуу төлөвлөлттэй хот байх ёстой. Хотын иргэд хариуцлага хүлээдэг байх ёстой. Болохгүй байгаа зарим асуудлыг хуулиар зохицуулах хэрэгтэй. Дэлхийн түүхэнд ямар ч улс хотын утаанаасаа салахдаа “ардчилсан” аргаар шийдэж байгаагүй. Үүнийг хуулийн аргаар шийдсэн байдаг.
-Яаж? -Английн Лондон хот яндангаас гарч буй утааны хорт хийг багасгах хяналтыг чангасгаж яндангуудыг хааж байсан. Гэхдээ үүнийг авч хэрэгжүүлэхийн тулд урьдчилсан нөхцөлийг нь төрөөс хангах үүрэгтэй. “Нийс-лэлийн цэвэр агаарын тухай хууль”-ийг боловсруулах, нүүрснээс хий боловсруулах үйлдвэрийг зээлээр барих ёстой. Үүнээс гадна бид автомашины дугуйны судалгаа гаргуулж байгаа. Монголд импортоор ирж буй хэдэн хувь шинэ, хэдэн хувь хуучин дугуй байгаа эсэхийг судалгаа явуулж байна. Тэдний хог хаягдлын асуудлыг хэр-хэн шийдвэрлэж байгаа талаар судалгаа явуулж байна. Ихэнх нь зууханд түлэгдэж байна гэсэн мэдээлэл байдаг. Бид манай гэр л дулаан байвал боллоо гэж боддог. Яг үнэндээ хүний эрх гэдэг чинь бусдын амьд явах эрүүл амьдрах эрхээр хязгаарлагддаг юм. Үүнийг ойлгох цаг болсон. Тиймээс нэн түрүүнд дугуй шатааж байгаа зуухны янданг хориглох ёстой. Олон жил зуух тараалаа үр дүн нь хаана байна. Тиймээс бид үүнийг эрхзүй, эдийн засаг, үйлдвэрийн орчинд нь шинээр судалж, цаашид шийдэх хэрэгтэй.
-Юу юугүй янданг нь буулгах харгис бодлого биш үү. Хүмүүсийг хөлдөж үх гэлтэй нь биш? -Тийм учраас нүүрснээс хий боловсруулах үйлдвэрийг Багануурт барьж, Улаанбаатар руу хийн хоолой татах ажлыг гурван жилийн дотор Засгийн газар хийх ёстой. Үүний дараа Улаанбаатарт айлуудын янданг шат дараатай буулгана. Ингэж байж бид энэ утааны асуудлыг шийднэ. Тиймээс үүнийг шахаж хийх ёстой ажлын эхэнд тавьж байгаа юм. Ерөнхий сайд Хятад улс руу айлчилж ирсэн үр дүнтэй ажлын эхний нэг дохио нь гэж ч харж байна. Янданг цэгцэлсний дараа гэр хорооллыг халаах олон арга байна. Цахилгаанаар халааж болно. Цахилгаанаар халаавал төрөөс цахилгааны төлбөр мөнгийг нь бодлогоор шийднэ.
-Хятад улс зээл өгье гэсэн юм уу? -Хятад улс ганцхан зүйлийг ярьсан. Ийм эдийн засгийн үр ашигтай төсөлд урт хугацаатай зээл олгоход бэлэн гэдгээ мэдэгдчихсэн. Гэтэл бид зээл авах гэхээр хууль ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй гээд хязгаарласан байдаг.
-Нэгэнт хөдөөнөөс хотод шилжигсдийг одоо хааш нь явуулах вэ? -Улаанбаатар бол улсын нийслэл. Хүн болгон энэ хотод татвараа төлөөд амьдрах ёстой. Хэрвээ татвараа төлөхгүй, яндангүй амьдарч чадахгүй бол зэргэлдээх татвар авдаггүй, гэртээ чөлөөтэй амьдраад малаа хариулж болох газарт амьдарч болно. Энэ эрхийг хаагаагүй. Тэнд харьцангуй өөр нөхцөлтэй шүү дээ. Хөдөөнийхөн хөдөөдөө сайхан амьдрах боломж байна. Харин төрөөс аймаг сумдын шинэчлэл буюу шинэ сум төслийн хэрэгжилтийг шуурхайлах нь чухал.
-Тэгэхээр хөдөөгийнхөн “Бид яачихсан хүмүүс юм” юм гээд гомдоллоод унана даа. Хөдөөгөө хөгжүүлээгүй байж шууд тэгж болох уу? -Хөдөөгийхөн сумандаа амьдармаар байна гэвэл дэмжье. Хотын татварын санд цугласан мөнгөө хотоос нүүх иргэдэд зориулъя. Хөдөө очиж амьдар тэгвэл дэмжье гэдэг бодлого. Заавал амьдралын түвшин нь хүрэхгүй газар ирчихээд зүдэрч явснаас төрсөн нутагтаа хөрөнгө чинээтэй хүн шиг амьдар. Энэ нөхцөлийг нь бүрдүүлэхийн төлөө бид ажиллаж болно. Ингэж хэлснийхээ төлөө маш их улс төрийн оноо алдах болно. Гэхдээ популист алхам хиймээргүй байна.
-Хөдөөгийнхнийг хот руу оруулахгүй. Айлуудын өмч хураана гэдэг чинь хуучирсан алхам юм биш үү? -Хэн дуртай нь байшингийн буланд очиж бие засдаг, гудамжинд нус, цэр, хогоо хаядаг, хаа дуртай газраа архи уудаг байдал хэтэрхий бүдүүлэг юм. Тиймээс хотод амьдрах эрхийг нь хааж байгаа биш татвараа төлөөд хариуцлагатай амьдар гэж байгаа юм. Улаанбаатарын өртөг хөдөө орон нутгийнхаас их гэдгийг тоо-цож орж ир. Улаанбаатарт гэрээ ачиж ирэн шинээр гэр хороолол үүсгэх боломжгүй болсон. Ийм л шаардла-гыг тавьж хотын даацыг хэмжээнд нь барьж утааг багасгая. Ардчилал бол хариуцлага. Хариуцлагагүй ардчиллаар арав гаруй жил явж ирлээ. “Ардчилал хүнийг эрхийн тэнэг болгоод байна. Аав, ээждээ эрхэлж өссөн эрхийн тэнэг хүүхэд том болоод ямар хүн болдгийг мэднэ биз дээ” гэж хэлж байсан сонгогчийн үг маань санаанаас гардаггүй.
-Төгсгөлд нь Р.Амаржаргал гишүүний тухай асууя. Энэ хүн яагаад ийм шийдвэр гаргах болов. Та юу гэж бодож байна вэ? -Р.Амаржаргал гишүүн бид хоёр дотнын найз нөхөд. Гэлээ ч энэ шийдвэрийн тухайд байр суурь өөр байж магадгүй. Анд маань олон жил парламентад суусан туршлагатай гишүүн мөртлөө буруу л шийдвэр гаргачих шиг санагдаад байх юм. Тийм учраас улс төрийн талаар сайн, муу бүхнийг мэдэрч байх ёстой хүний нэг. Р.Амаржаргал бүлгийнхээ хуралд ядаж нэг удаа орж ирээд санал бодлоо хуваалцчихсан бол би түүний өмнө хариуцлага хүлээж болно. Р.Амаржаргал Ардчилсан намын өмнө хариуцлага хүлээхгүй байж болно. Гэхдээ Сүхбаатар дүүргийн сонгогч, иргэдийн өмнө “Олон зүйл хийнэ” гэж энэ намын нэрээр гарч ирсэн гэдгээ бодох ёстой. УИХ-д олонхи болж байгаа хэсэг энэ улс орны шинэчлэлийн төлөө сайн, муугаар хэлүүлээд ажиллаж байна. Мэдээж алдаа, оноо байгаа. Тэр болгоны тоогоор ухарч болохгүй. Засгийн эрхийг барьж буй олонхид нэг хүн дутуу байх нь бодлогоо хэрэгжүүлэх боломжийг алдах эрсдлийг дагуулна. Өөрийн саналаа хуваалцаж, халуун тогоонд орж хэлэлцэж болохгүй бол хэрэлдээд ч болов суугаасай гэж хүсч байна. Р.Амаржаргал гишүүний асуудлыг ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцэнэ. Харин түүнийг энэ хугацаанд “бодооч” гэж байгаа юм. Энэ улс төрд чинь гундах, сөхрөх, хүсэл биелэхгүй байх олон асуудал гардаг. Тэр болгоныг сөрж гарах тэнхээгүй юм бол яах гэж өдий болтол бид хамт явсан юм. Надтай ижил бодолтой олон хүн байгаа гэж найдъя.
-Хуучин Хувьсгалт намынхан намаа шүүмжилсэн хүнийг хөөдөг үзэгдлийг ардчилалгүй гэж шүүмжилдэг. Тэгвэл өөрийнхөө хүсэлтээр явах гээд байгаа хүнийг суллахгүй зуураад байгаа АН-ын энэ үзэгдэл ч ардчилалгүй байдал юм биш үү? -Хүсэхэд хясах зүйл хорвоо дээр зөндөө байдаг юм. Хэн ч бай ямар ч нөхцөлд үнэ цэнэтэй зүйлээсээ салах дургүй байдаг. Би Р.Амаржаргал гишүүний хувийн араншингийн талаар яриагүй. Түүний энэ танхимд байх мөн чанарын тухай илэн далангүй хэллээ.
-Р.Амаржаргалыг гомдоож дургүйг нь хүргэсэн хүн нь таныг гэж бичигдээд байсан? -Р.Амаржаргал гишүүн бид хоёрын хувьд бие биедээ гомдох шалтгаан огт байхгүй.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
|
| Д.Эрдэнэбат: МАН-ынхан сөрөг хүчин гэхээсээ илүү отон тоглогчид болж хувирсан |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|