 |
|
 |
|
М.Ходорковский: Орост дахин нэг В.Путин хэрэггүй |
|
|
 |
|
 |
М.Ходорковский: Орост дахин нэг В.Путин хэрэггүй
2013-12-26BBC телевизийн “Hard Talk” нэвтрүүлгийн хөтлөгч Стивен Сакура 10 гаруй жил хоригдсоны эцэст саяхан суллагдсан  Михаил Ходорковский болон түүний хүү Павел нартай ярилцжээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Таны хувьд Карелийн хорих лагериас Берлиний тансаг зочид буудалд ирсэн гайхалтай өдрүүд болж өнгөрлөө. Сэтгэгдэл ямар байна вэ? Михаил Ходорковский: Сэтгэл санаа маш тайван байна. Энэ буудалд ирснээс хойш өнгөрсөн хүнд хэцүү 10 жил огт байгаагүй юм шиг санагдлаа. Баривчлагдахынхаа өмнөхөн би энд ирж байсан л даа. Одоо миний санааг зовоож байгаа ганц зүйл бол хамтран зүтгэгчдийн маань хувь заяа. Таныг шоронд байхад төрсөн, өмнө нь хэзээ ч харж байгаагүй дөрвөн настай ач охиноо анх харахад ямар санагдав? М.Х.: Би түүнийг хэрхэн өсч торниж байгааг гэрэл зургаас нь харж байсан л даа. Гэрэл зургаар нь төсөөлж байснаар хөгжилтэй, хөдөлгөөнтэй Дианаг бодитоор харах үнэхээр гайхалтай байлаа. Би дөрвөн хүүхэдтэй, тэдний нэг нь одоо намайг сонсоод сууж байна. Намайг өөрийн хүүхдүүдтэйгээ уулзахдаа ач охиноо анх хараад төрсөн шиг тийм мэдрэмж төрж байгаагүй гэж хэлбэл тэр надад гомдохгүй байх. Бид таны гэр бүл, баяр хөөрийн тань тухай эргэн ярих болно. Харин одоо би Оросын шоронгийн системийн талаар ярилцахыг хүсч байна. Та энэ системийн дарамт дор сөхрөхөд хэр ойрхон очсон бэ? М.Х: Өнөөгийн Оросын шорон бол Зөвлөлт засгийн үеийн ГУЛАГ биш... Гэхдээ л тэнд хэцүү. Ялангуяа ганцаарчилсан хорионд байх маш хэцүү байх? М.Х: Сталины үеийн хорих лагериудад байсан хүйтэн, өлсгөлөн тамлал одоо бараг байхгүй. Зарим нэг журам гажуудуулсан юм байдаг. Гэхдээ л шорон бол шорон шүү дээ. Надтай хамт хоригдож байсан хүмүүсийг бодвол надад арай хөнгөн байлаа. Яагаад гэвэл би насанд хүрсэн, байр сууриа олсон байхдаа шоронд орсон. Оросын шоронд хоригдож буй хүмүүсийн ихэнх нь залуучууд байна. Хоёрдугаарт, би өөрийнхөө буруугүй, шударга ёсыг тогтоохын төлөө байгаа гэдэгтээ итгэлтэй байсан. Та 2010 онд “Шоронд үхэхийг хүсэхгүй байна. Гэхдээ шаардлагатай бол огтхон ч эргэлзэхгүй” гэж хэлсэн. Хэзээ ч эрх чөлөөтэй болохгүй гэж бодогдсон тийм үе байсан уу? М.Х: Тийм үе хэд хэдэн удаа тохиолдсон. Сүүлчийнх нь суллагдахаас гурав хоногийн өмнө. Хоригдлын эдлэх ял дуусах дөхөж, эрх чөлөөний зах зухаас дөнгөж мэдэрч эхэлж байхад ялыг нь нэмдэг. Энэ бол Зөвлөлтийн, Сталины үеийн арга барил. 2006 онд надад ийм явдал анх тохиолдсон. Тэгэхэд Оросын хуулиар хугацаанаасаа өмнө магадлангаар суллагдахад надад ердөө хагас жил хүрэхгүй хугацаа үлдээд байв. Гэтэл “Танд шинэ хэрэг үүсгэж, өмнөх найман жил дээр чинь 10 жилийн хорих ял нэмэгдсэн” гэж надад хэлсэн. Тэгэхэд л анх шоронгоос хэзээ ч гарахгүй байж магадгүй гэж бодож билээ. Хутга барьсан хоригдлын дайралт, хаа сайгүй ажиглалтын камер, дарамт шахалтаас болж энэ бүгдийг хурдхан дуусгая гэсэн бодол төрж байсан уу? М.Х: Үгүй. Харин ч эсрэгээрээ шоронд орсны дараа хэрвээ засаг намайг энд үүрд үлдээж, эсвэл устгахыг хүсч байгаа бол хичээх хэрэгтэй гэж би өөртөө хэлсэн. Би тэдэнд хүслээ биелүүлэхэд нь хэзээ ч туслахгүй гэж боддог байсан. В.Путин, та хоёрын хооронд ямар нэг улс төрийн асуудал гаргахгүй, Орост эргэж ирэхгүй байх нууц тохиролцоо хийсэн гэх яриа Москвад сонсогдож байна. Үнэхээр ийм тохиролцоо хийсэн юм уу? М.Х: Нууцлаад байх юу ч байхгүй. Гэм буруугаа хүлээхгүйгээр хугацаанаасаа өмнө суллагдах боломжтой гэж ноён Геншер ярьсан тухай миний өмгөөлөгчид арваннэгдүгээр сарын 12-нд надад хэлсэн юм. В.Путины нэр дээр илгээсэн түүний захидлыг уншсаны дараа би өршөөл үзүүлэхийг хүссэн захидлаа бичсэн. Улс төрийн болон өөр ямар нэг шаардлага байгаагүй. Засгийн эрх болон хуучин компанийнхаа хувьцааны төлөө тэмцэхгүй гэдгээ би олон жилийн турш ярьж байгаа, энэ бол гарцаагүй үнэн. Худлаа хэлэхгүй байх нь миний баримталдаг гол зарчим. Та “Намайг иргэний нийгмийн хүчин чармайлт ямар ч боломжгүй гэж үзэж байсан хүмүүсийг ч эрх чөлөөтэй болгох чадвартай гэдгийг харуулсан үлгэр жишээ гэж хүлээж авахыг хүсч байна” гэж хэлсэн. Үүний зэрэгцээ улс төрөөр оролдох бодолгүй байгаагаа мэдэгдсэн. Гэтэл улстөрч болохгүйгээр яаж хууль бусаар хоригдсон хүмүүсийг суллаж, шоронгийн системийн шинэчлэлийг түргэвчлэх юм бэ? М.Х: Улс төрийн тэмцэл бол төрийн өндөр албан тушаал авах гэсэн хүний эрх мэдлийн төлөөх тэмцэл. Ийм зүйл миний сонирхлыг татахгүй байна. Оросын хууль ч миний энэ замыг хаасан. Энэ ч ойлгомжтой. Гэхдээ энд В.Путинд дарамт шахалт үзүүлэхийн тулд аль болох их улс төрийн дуулиан шуугиан дэгдээх талаар ярьж байна. “Pussy Riot” хамтлагийн гишүүдийг хамгаалах кампанит ажлыг жишээ татья. Тэднийг өршөөлөөр сулласан. Харин тэд үүнийг доромжлол, пиар хэмээн мэдэгдэж, нэг нь бүр “В.Путингүй Орос орон” гэж хашгирч байсан. Тэд өөрсдийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ тодорхой ойлгуулсан. Та цаашид дуулиан шуугиан дэгдээхэд бэлэн байна уу? М.Х: Миний хувьд Оросын шоронд байгаа улс төрийн хоригдлуудын асуудлыг хамгийн түрүүнд тавина. Гэхдээ манай улсын хувьд нийгэм өөрөө өөрийгөө удирдахад бэлэн биш байгаа нь хамгийн том асуудал. Чухам үүнээс л болж хариуцлага хүлээхийг хүсдэггүй идэвхигүй олонхи дээр тулгуурлах боломжийг Ерөнхийлөгч В.Путинд олгож байна. Гэхдээ азаар эрхийнхээ төлөө тэмцэж, амьдралын зорилгоо өөрөө тодорхойлохыг хүсдэг хүн олон болжээ. Нийгмийн энэ хэсгийг илүү чанартай болгоход тусламж үзүүлэх нь миний гол үүрэг гэж бодож байна. Одоо чухам юу болоод байгааг тайлбарлах гээд үзье. Таныг суллачихлаа. “Pussy Riot”-ыг ч мөн адил. Үүнээс харахад В.Путины сөрөг хүчнийхэнд үзүүлдэг хандлага өөрчлөгдсөн гэсэн үг үү? М.Х: В.Путин оноо авах үүднээс л ийм алхам хийсэн гэдэгт итгэлтэй байна. Энэ нь ямар нэг өөрчлөлтийн илэрхийлэл биш. Гэхдээ сайн ажиллавал ийм өөрчлөлт гарч болно. Би шууд асууя. Та айж байна уу. В.Путин болон түүний Орос орны тухай хамаагүй ярьж болохгүй гэсэн бодол танд төрдөг үү. Учир нь таны дотны найз, хамтран зүтгэгч Платон Лебедев шоронд үлдсэн шүү дээ? М.Х: Миний сайн нөхдийг оролцуулаад олон хоригдол шоронд байгаа гэдгийг бодолцож үзэхээс өөр аргагүй. Зорьсон зорилгодоо хүрэх өөр арга зам бидэнд байгаа. Хэрвээ нийгмийн идэвхигүй олонхи 62 биш 50, идэвхтэй хэсэг нь 15-20 биш ядаж 30 хувь болчихвол В.Путины бодлого эрс өөрчлөгдөх нь гарцаагүй. Сүүлийн 10 жилд та болон В.Путины хооронд тулаан болж өнгөрлөө. Та энэ 10 жилд эрх чөлөө, бизнесийн эзэнт улсаа алдаж, одоо бараг л цөллөгөнд байна. Тэгэхээр энэ тулаанд В.Путин ялсан хэрэг үү? М.Х: Хэрвээ В.Путин намайг буруугаа хүлээхийг шаардсаар байсан бол би шоронд үлдэх байсан. Гэхдээ л тэр таныг бут цохьсон гэхэд болно. Амьдралын 10 жил, бизнес, эд хөрөнгөөс авахуулаад ойрын хэдэн жил, магадгүй үлдсэн амьдралаа эх орноосоо харь холд өнгөрөөж магадгүй болоод байна шүү дээ? М.Х.: Миний хувийн амьдралыг тооцохгүй бол өнгөрсөн арван жил оюун санааг минь огтхон ч эвдээгүй. Харин ч миний боломж нэмэгдсэн. Эрх баригчид тавьсан зорилгодоо хүрээгүй гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Тэд өрсөлдөгчийг нь нийгэм ор тас мартахыг хүсч байсан. Гэвч намайг мартаагүй. Би эрх баригчдын хувьд урьдын адил ноцтой асуудал хэвээр байгаа бололтой. Нөгөө талаар өнөөгийн нөхцөлд “Би ялсан, тэр ялагдсан”, эсвэл “Чи ялсан, би ялагдсан” гэж ярих нь утгагүй. Намайг чөлөөлсөн нь Путин болон сөрөг хүчнийхний харилцан буулт хийсний үр дүн. Та хэзээ нэгэн цагт Москвад буцаж очих уу? М.Х: Тэгнэ гэдэгтээ итгэлтэй байна. В.Путины үед үү, эсвэл түүнийг төрийн эрхээс буусны дараа юу? М.Х: В.Путины үед. Баруун болон В.Путины тухай таны бодол юу вэ. Үнэн хэрэг дээрээ Баруун түүнийг ойлгодог гэж та боддог уу. Сүүлийн хэдэн сар В.Путин Сири, Украины талаар болон эрчим хүчний зах зээлд хатуу байр суурь баримталж байгаа. Барууны лидерүүд, тэр дундаа Барак Обама түүнтэй яаж харьцах аргаа олохгүй байгаа юм шиг санагддаг. Олон тохиолдолд тэр илүү хүчтэй харагдаж байна. Барууныхан түүнийг буруу ойлгоод байна уу? М.Х: Барууны тэргүүлэгч улстөрчид гол өрсөлдөгчөө ойлгодоггүй гэвэл миний урам их хугарна. Тэдний чадвар үүнд хангалттай хүрнэ гэж бодож байна. Харин В.Путины тактикийн эсрэг хариу тактик хэрэглэж чадах уу гэдэгт гол асуудал байгаа юм. Тэгээд бас тэд хариу барихыг хүсч байгаа эсэх нь чухал. Миний бодлоор Сири болон эрчим хүчний асуудлаар В.Путины хийж буй зүйл барууны улстөрчдөд нэг бол ашигтай, эсвэл ямар ч хамаагүй бололтой. Украиныг аваад үзье. Европын холбооны хувьд В.Путины байр суурь мэдээж ашигтай. Украинд 30 тэрбум доллар хэрэгтэй болсон. Үүнийг нь Европ, эсвэл В.Путин өгөх ёстой байж. Орос энэ 30 тэрбумыг нь өглөө. Тэгэхээр Европ наанаа тааламжгүй царай гаргаж байгаа ч үнэн хэрэгтээ алга ташиж байгаа шүү дээ. Шоронд юм бодох хугацаа их байдаг байх. Энэ үед 1990-ээс 2000-аад оны эхэн хүртэл бизнесээ босгохдоо ямар ноцтой алдаа гаргасан талаараа бодож үзсэн үү. Та дэлхийн баячуудын нэгж болж, “Forbes” хөрөнгийг тань 15 тэрбум доллараар үнэлж байлаа. Энэ их хөрөнгийн ихэнх хэсгийг улсын мэдлийн нефть, байгалийн хийн үйлдвэрүүдийн хувьчлал, худалдаанаас олсон. Та өөрийн хийсэн энэ бүх үйлдлээ алдаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна уу? М.Х: Аж үйлдвэрлэлийг сэргээсэн эдгээр алхмуудыг зөв байсан гэж боддогоо би хэзээ ч нуудаггүй. Орос гаднаас бензин импортолж, газрын тосны салбар бараг л ёроолдоо уначихсан байхад бид өөд нь татсан. Орос гаднаас бензин импортолж байна гээд бодоод үз дээ. Биднийг авснаар нефть олборлолт хоёр дахин, манай компанид бүр гурав дахин өссөн. Гэхдээ л та хожим ЮКОС компани болсон хувьцааг 300 сая ам.доллараар авч, тэр нь тэрбум болж өссөн. Олон хүмүүс таныг луйвар хийж, хувьцааг хямдаар авсан гэж үздэг? М.Х: Коммунист намыг дагалдагчид үүнийг надад яривал би тайван хүлээж авдаг. Харин таниас сонсоход таагүй байна. Бид дөрвөн тэрбум долларын өртэй компанийн хувьцааг 300 саяар худалдаж авсан юм. Жилийн дараа зургаан тэрбум болж өссөн ч хойтон жил нь (1998 он) эдийн засгийн хямрал нүүрлэснээр 180 сая болж буурсан. Гэвч таван жилийн дараа 30 тэрбум хүрч байлаа. Энэ чинь л зах зээл шүү дээ. 1998 онд би бараг л мөнгөгүй хоцорсон. Асуудлын нөгөө тал нь хаана би ноцтой алдаа гаргасан бэ гэдэгт байна. Би хүмүүстэй ажиллаж, тэдэнд туслаж байх ёстой үедээ аж үйлдвэрлэлийг сэргээхээр ажиллаж байжээ. Харамсалтай нь хүмүүс миний хүчин чармайлтыг үнэлээгүй. Тэдэнд аж үйлдвэрлэл хэрэггүй байсан бололтой. Гэхдээ тэр үед хүмүүсийн амьдрал үнэхээр хүнд байсан л даа. 2003 онд Платон Лебедевийг баривчлах үед та АНУ-д байсан. Бас Орост эргэж очвол таныг ч бас баривчилна гэдгийг мэдэж байсан байх. Хүү тань үүнийг анхааруулахад “Би буцаж очих ёстой” гэж хариулсан гэдэг. Та яагаад аюул байгааг мэдсээр байж Орост ирсэн юм бэ? М.Х: Бүгд бууж өгөөд байвал нийгэм байхгүй болно. Эрх мэдэл нийгмийг няц дарна. Иймээс хэн нэгэн бууж өгөхгүй байх хэрэгтэй. Тэгэхээр тэр хүн нь яагаад би байж болохгүй гэж. Яагаад үүнийг миний найз нөхөд, хамтран зүтгэгчид үүрэх ёстой юм бэ. Павел танд одоо ямар сэтгэгдэл төрж байна. Аавынхаа 2003 онд гаргасан шийдвэрийг дэмжиж байсан уу? Павел Ходорковский: 10 жил гэдэг их хугацаа. Аавтай хамгийн сүүлд Бостонд уулзахад 18 настай байсан. Тэгэхэд би “Аав шийдвэр гаргасан, бидний үүрэг бол асуулт тавихгүй байх” л гэж бодож байлаа. Михаил Ходорковский өнгөрсөн 10 жил таныг эрс өөрчилсөн гэж бодож байна уу? М.Х: Тийм ээ. Яаж? М.Х: Нас ахиснаас авахуулаад бүхий л талаар. Арван жилийн өмнө би зөвхөн ялж, эсвэл ялагдаж болно гэж боддог байсан. Тэгвэл одоо өрсөлдөгч талууд хоёулаа өөрсдийгөө ялагч гэж бодвол дээр гэдгийг ойлгосон. Таныг улс төрийн талбарт дахин гарахаас татгалзсан гэж ярьж байгаа ч Владимир Путинтай өрсөлдөж, Орос орныг өөрчлөх боломжтой цорын ганц хүн гэж үзэх нь байна. Яагаад та үүнийг хийж болохгүй гэж? М.Х: Би Орос орныг өөрчлөхийн төлөө хичээл зүтгэл гаргах хүмүүсийн нэг байх нь гарцаагүй. Гэхдээ Оросыг өөрчлөхийн тулд өнөөгийн дэглэмийн байр сууринд очих нь утгагүй хэрэг. Орос оронд өөр нэг Путин хэрэггүй гэдэгт би итгэлтэй байна. Өөр нэртэй байсан ч хэрэггүй. Бидэнд ардчилсан улс хэрэгтэй. Энэ бол огт өөр зорилго. Та үүний төлөө тэмцэнэ биз дээ? М.Х: Мэдээж. Б.Мишээл  |
| М.Ходорковский: Орост дахин нэг В.Путин хэрэггүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин оросод путин шиг л хун хэрэгтэй ардчил******** зохихгуй
2014-09-04 | 16:23:32 | 202.179.20.140 | |
|
|
|
|
|

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
Дөрвөн дансны арга гээч схем 09:37 • 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
|
• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ. »»
|
|
Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ 09:36 Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
|
Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх »»
|
|
Б.Гончигсүрэн улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ 09:27 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон. »»
|
|
-90 кг-д А.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 09:26 Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
|
Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин »»
|
|
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 09:23 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 09:18 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашин, тоног төхөөрөмж, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ 13:58 Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
|
Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд »»
|
|
Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
|
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо »»
|
|
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
|
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. »»
|
|
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
|
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй »»
|
|
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
Үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple тэргүүлжээ 10:41 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|