 |
|
 |
|
Г. Мэнд-Ооёо. Жаахан шаргын дууль ... /Өгүүллэг/ |
|
|
 |
|
 |
Г. Мэнд-Ооёо. Жаахан шаргын дууль ... /Өгүүллэг/
2014-01-04Эдүгээгээс нэг зуун тавин жилийн өмнөх Шилийн хэдэн уулс хэв хэвээрээ намбайж, түүнээс яг долоон жилийн өмнө Хөх 
нуурын хөвөөн дээрх довцог толгойн энгэрт тогтож ахуй найман шаргыг гийгүүлж асан тэр мөхдөлгүй наран саа мяндсан туяагаа салхинд бөхөлзөх сахлаг өвсний шилбэнд тусгасан нь үй түмэн алтан саадаг мэт бөлгөө. Элгэн биедээ алтлаг ягаан туяа түрхүүлж аваад нуун өнгөрөхийг харахул ямар нэгэн таатай үйл хэргийн үүсэх сэжим гэлтэй.
Алсаас үзвэл усан дундуур туучиж яваа нэгэн морьтон бол оноосон нэр нь Нанзад хэмээх олноо алдаршсан Торой банди ажгуу. Алдар нэр нь арван хушууг шуугиулж, халх дөрвөн аймаг, шавь таван хушуу, цаашлаад цахар найман хушуунд домог болон хэлцэгдэж идэр насны ааг омогтоо асаж шатаж яваа түүнийг зүйрлэн хэлэлцэх нь олонтаа ч зүсийг нь үзсэн хүн өдрийн од мэтээ. Олон хүний сэтгэлд ер бусын сүрлэг баатрын төрхийг санагдуулдаг тэрбээр бүсгүй хүнийх шиг урлаг цагаан царай, бүрдийн ус шиг мэлмэлзсэн тунгалаг хар нүдтэй, шогжхон биетэй нэгэн бөлгөө. Мөнөөх морьтон "сайран" хэмээх татсан нум шиг махир хээрийнхээ хойт дээгүүр газар шүргүүлэн азарган чонын арьс ганзгалжээ.
Түрүүхэн адууны захаар өнгөрөх үед сүрэг рүү гэтэж асан тэр боохой Торойн нүдний буланд торсхийж, “чөх” хэмээн эзнээ хэлэхийн зуурдгүй сайран хээр нь хэдийн "зэгэл саарлыг" гүйцээд доогуур нь орж ирэх эгшинд суман ташуур гозосхийх шиг болоод ган хийх буун дуун гарч нам гүм болсон билээ. Нэгээхэн мөчид өмнөх эл явдал түүний сэтгэлд нэгэнтээ жирэлзэн үзэгдэх эгшнийг залган нүдний нь үзүүрт юу нэгэн гялсхийх шиг болоход цааш лавлан ажиглавал адууны захад ухаагч гүнээс ухаа шарга зүсмийн унага газарт босоогоороо хөллөн бууж харагдвай. Ижилгүй сайн хүлэг эхээсээ босоо буудаг гэлцдэг. Өөрийгөө гүйцэх ажнай төрөхийг талын "хөх боохой' зөн совингоороо тааж мэдээд түүнийг анан гэтэж байдаг хэмээн ярилцдаг. Энэ хоёрын аль аль нь энд болов. Торой банди шөнийн тэнгэрийн цээл шиг сайхан хар нүдэндээ баярын гэрэл цацруулан ганцаар инээмсэглээд тэнтэр тунтар алхан эхийнхээ хөхийг эрэн тэмүүлэх ухаа шарга унагыг өхөөрдөн харж зогслоо.
Ээрэм талдаа шандаст хүлэг босоо мэндлэх тэр агшинд эр хүний сэтгэлд бодлын гуурст хүлэг мэндлэхийн хувийг тохиожээ. Байгаль ертөнцийн зурхайн таатай нэгэн одонд төрсөн шарга унаганы зөв талын ташаан дээр тэр өдөр тэнгэрээс дарсан тамга шиг чандмань гурван толбо байхыг Торойн сэтгэл тогтоон зурж авчээ. Явъя, явъя гэх шиг жолоогоо дугтчих хээр мориныхоо аясыг даган дөрөө дээрээ өндийхэд нь дөрвөн туурайн доор талын зоо дэлсэн хэнгэрэг шиг дэржигнэн үлдэхүйд эхээс сая мэндэлсэн унага чихээ соосойлгон сониучирхсаар хоцрох нь юуг эс зөгнөсөн гэх вэ?
Ерөөс зөвхөн зураг тавилангаар болдог мэт заримдаа бух юмс санаандгүй, гэнэтийн тохиол аз эз хоёр дээр тогтдог юм шиг оньсогот хорвоод гагцхүү өдөр шөнө, наран саран хэмээх цаг мөнхийн хэмжүүр тоолон байх агаад ямарч эр хүн, ямарч шандаст хүлэг түүнээс сугарч үл үлдэнэ. Он жилүүд хүлэг морины эрчит дөрвөн туурайн тоосноо торойн торойн үлдсээр гэтсэн чонын улаан хөлийн урдуурхан мэндэлсэн шарга унага аварсан хийморьт эрийнхээ унаа болоод Шилийн Богдоос гарч шинийн сарыг хуучиртал, өргөн талд яргуй дэлбээлэхээс аваад өвсөн толгойд цан молцоглох хүртэл зуурам халуун цөлийг ч цайрам өндөр уулсыг ч шандсан доороо хэдэнтээ эвхжээ. Биеэр жаахан ч бэлчээрээр хосгүй шарга морь Торой бандийн унаа болсон нь басчуу сонин түүхтэй.
Шарга морь тэр намар адуун дундаа ёстой л нэг асгасан шагайн доторх ганц алтан шагай шиг өнгө зүс, ааг шандас ардаг тарга нь бүрэн тэнцсэн хүлэг идэшлэж явлаа. Таван уулын суга дахь бүрхэгдүү нэгэн шөнө үл таних таван хүн ирээд уургын хуйв тачигнуулан гурван шөнө, гурван өдөр ус бороо туучуулан туусаар 1 зүс буруу газарт аваачсан билээ. Уугаагүй ус, дасаагүй газар суран хуйвны аранга цахилгаан шиг ааг омогон доор үргэж хуйлран үймж бужигнасаар дахиад гурван хоногийг өнгөрөөж байтал шөнө дундаас хойхно хоёр хүн бас л нэг тийш нь элдэв. Хөөж яөаа хоёрын нэг нь лавтайяа эзний нь дуу болохыг адуун сүрэг таниад хөөсөн зүг рүү дуртайяа хандах бөгөөд ус нутгийн тийш чиглэснийг мэдээд бүүр таатай хатируулна. Дахиад гурав дахь хоногийн өглөө дассан газрынхаа өвсийг үмхэлж, уугуул нутгийнхаа усыг шимж зогсох, адуун сүргийн захад хоёр эр ийн ярилцаж суув:
- За хө, Торой минь! Чи байгаагүй бол Дарьгангын удамт хурднуудын эх сүрэг манжийн тогоог тослох байлаа. Эцгээс өв болгосон сурвалжит сүрэг минь энэ уснаасаа ууж, энэ өвсийг идэж, энэ шороон дээр гишгэж явах дээдсийн захиастай юм гэнэлээ. Эр хүнд хүлэг мориноос илүү юу хэрэгтэй гэхэв, удмын сүргээс минь дуртай нэг ажнайгаа барьж уна. Алтан овооны сүлдэн хийморьтой адуу юм шүү гэж Дамбийбалжир хэмээх махлаг шар эр адуугаа бахдалтайяа хараад тамхиа нэрж суулаа. Торой банди мэлмэн хар нүдээр анд нөхрөө хайрлан ширтхийлээд: - Арван хошууг алс гэлгүй, хорин хошууг хол гэлгүй, агтын манлай адууны сайхныг хөөхдөө амин хувийн ашиг, алд биеийн хонжоо харсан минь нэгээхэн ч үгүй. Хөх монголын адуу өөр өөрийнхөө хөндийд багтах учиртай. Монголын эрдэнэ, морьтны хишгийг торгондоо торлогдсон хэдхэн хүн ямба зугааны яль шальгүй юмхнаар панзалж, ядуусынхаа зовлог дээр алт жингэнүүлж суухад унтах нойр сэрвэлзэж уух идэх хоолойд тээглэж, дөрвөн цагийг дөрөөн дээр элээх нь тэнгэрээс надад оноосон тавилан биз ээ. Ядуу хүнийг бол явгалахгүй ээ, яахав чи хэдэн азарга адуутай хүн, унаагаа юүлээд мордъё хэмээн адууны захад сэртэлзэж байгаа шарга морийг заав. - За хө, наадах чинь хоёр хөлтийг нуруу дээрээ гаргаагүй амьтан даа, түүнээс биш чиг олон үеийн шаргуудын удам байгаа юм сан даа гэж хэлэхийн зуурдгүй бугуйлын үзүүр эрчлэн шүнгэнэж адуун дундуур бүмбэ шиг сүлбэх бага насны шарга морины алхан эрдэнийн толгойд эргэлдэн буувай. Торой банди: - Сайн нөхөр болсон сайран хээрээ чинийхээ адуунд тавья даа. Удам угшил нь ч энэ дотор бий л байх. Эзнээ явгалаагүй хүлэг минь эрдэнийн нуруу алтан туурайгаа амрааг даа хэмээн ямар өнгөтэй байсан нь үл мэдэгдэх гандсан нударгаараа хондлойгий нь илээд мориныхоо хазаарыг мултлав. Сайран хээр эээндээ эргэж нэгэнтээ үүрсэж гурвант хөрвөөгөөд их сүрэгт ижилдэн нийлж байна. Эрийн сэтгэл уярчээ. Тээр жил арван тавны цагдаад туугдаад Алтан-Овооны зүүн урд руу хээр морьтойгоо хэрхэн бууснаа Торой банди бодож зогсов. Дээр нь мордсноос хойш бүдэрч нэг ч үзээгүй хээр мориныхоо шандсанд тэгтлээ найдаж хийсэхээс өөрөө бууж боломгүй тэр эгц рүү яваад орчихож болмоор юм шиг санагдаад "Алтан- Овоо минь өршөө" хэмээн амандаа хэлээд морио гуядаад ертөнцийн ангал руу аз шоодон ниссэн билээ. Хээр морь хэд алхаад хөл алдаж шогнойн суусан чигээрээ хүрмэн ягаан чулуу дундуур тэртээ доош хурдлан гулссан билээ.
Эмээлийн хойт дээр мордож, хүлгийнхээ хондлой даган хойш налж хэвтээд мэнэрсэн хөх тэнгэрийг мэлмэн хар нүдээр ширтэн, азын тэнгэртээ бүхнийг даатган бууж явахдаа амин сүлдий нь дааж яваа мэт дээр нь нисэх бүргэд шувуунд бэлэгшээн нэг баярлаж хөөрхий молор эрдэнэ морь минь, хайран сайхан хүлэг минь хэмээн харуусан нэг бодож байтал бэл рүү хүрч ирэхэд дав ч үгүй цааш давхин одсон сон. Алтан Овоо өршөөсөн биз, тэгтэл харанхуй манан татаж билээ. Хээр морины хойт хөлийн хөрс улаан нялга болтлоо зулгарч, түүнээсхойш үс ургаагүй агаад олон түмнээ Торой бандийн сайран хээр хэмээн алдарших болсон нь тийн бөлгөө. Торой банди шарга морийг эмээллэн мордоход адууны эзэн "За ёстой од тоолон булгилдаг байх даа" хэмээн бодож зогстол, товолзтол алхсаар одлоо. Мань хүн эр хүний цайлган эангаар "хачин юм даа, хүлэг заяаны эзнээ олохоороо булгидаггүй юм биш байгаа даа" гэх шүү бодоод мориндоо мордов. Өнгөрсөн намар нойтон шамарга хаялсан нэг өдөр шилийн ууланд явгарсан Торой шарга морийг барьж хөл залган номхроогоод гурав хоногийн дараа адуунд буцааж тавьсныг тэр цайлган сайхан эр яахин мэдэх билээ. Ард олондоо тусыг бодож амь насаа дэнчинд тавьсан сайхан сэтгэлт эрийн аз хийморийг алтан шарга морь минь түшиж явах болтугай хэмээн дотроо залбирч явлаа. Ер хүн чинь санаанаасаа сүжиглэн бодож чадваас тэр нь хүрэх ёстой эзэндээ ач гучийг үзүүлдэг нь хорвоогийн нууцат нэгэн зүйл агаад түмний ерөөл энэ эрийг хайзайх газар нь түшиж, хальтрах газар нь ивж өгсөөр тоостой хорвоод торойсоор яваа бөлгөө. Гурван хөтөл давахын алдтай сайхан дууны аялгуу хээрийн салхитай хамт сэвэлзэнхэн айсуй нь Торой бандийн дуу ажгуу. Морьтон эр хүлгийнхээ амыг татаж чагнавай. ТОРОЙ БАНДИЙНДУУ Элэгдэхийн өмнө элэгддэг Энгэр тохой хайрангүй Дээж баялаг нь элэгдэх Дээдсийн нутаг хайран! Зовохын цагтаа зовдог Зовлого бие хайрангүй, Өвгөдийн өрсөж хамгаалсан Өрлөг түүх минь хайран! Төрсний эцэст төгсдөг Төөхөн бие хайрангүй Эрх ямбанд эвдүүлсэн Эртний ёс хайран! Уул даваа нь хэрэмгүй ч Хууль цаазан хэрэмтэй Олныхоо сэтгэлийг огоорсон Одоогийн ёсыг сэтлэнэ... Хээр хөдөө нь хэмжээгүй ч Хэлэх үг нь хэмжээтэй Түмнийхээ эрхийг боогдуулсан Төрийн цаазыг сэтлэнэ... Эвийн зангиа таслахгүй Эрийн тангараг няцахгүй Үргэвэл тоосондоо цуглана Үрэгдвэл ясандаа цуглана! Дууны аялгуу улам алслан бүдгэрсээр тэнгэр газрын савслаганд уусан замхарвай. ХОЁР Ерөөл талбисан тэр өдрөөс хойш хоног хугацаа ус руу цувсан адуу шиг хушууран өнгөрвэй. Торой жаахан шаргын нуруунд мордсоноос хойш арав шахам жилийг ардаа орхиж, дөчин нас нэгэнт дөвийжээ.Энэ хооронд жаахан шаргын гавьяаг хэмживч баршгүй. Хорин өртөө хол орших
Мэргэн вангийн хушууг нэвт туулж овооны наадам дээр болзсон хүнтэйгээ уулзаад эгэх замдаа хэвтээ зээр хараад Чөх! гэхэд босч амжаагүй байхад нь нөмрөөд буучихаж асан нь хэдхэн хоногийн өмнө билээ. Энэ удаа Торой банди гэр лүүгээ харьж явлаа. Мориныхоо таавыг дагаж, энэ хол ойрыг бодмоглон галигуулж явтал төдийлөн холгүй болтой нэгэн хүн тэнгэр цэнхэрлүүлэн, салхи сэрчигнуүлэн дуулах агаад дууны нь аялгуу ганцаардаж гансарсан байдалтай, нугалаа ширхэг нь Онгон элсний их манхны бидэр шиг үелэн хээтэх бөлгөө. Өмнө нь бараан морь унасан залуу гарч ирэв. Хэт нутаг хаана, хэрэг зориг юунд буйгаа ярилцан танилцах зуур мөнөөх залуу эр өөрийг нь таньж байгаа аятай нэгэн зүйл аминчлан ярих бололтой халираад буйг Торой ажиглаадахаж. - Залуу хүн чи их л чухал юманд яарч явах шиг байна. Ахдаа үнэнээ өчсүгэй гэсэнд Цэрэнноров хэмээх залуу эр удам судраа өчиж;
- Их булгийн хийдэд унзад байгаад хар болсон. Суух гэж байсан хүүхнээ Жааяа ноёнд булаалгачихаад буцааж авчрах санаатай явж байгаа минь энэ хэмээн аврал гуйсан харцаар Торойг ажив. Торой энэ залуугийн дууг нэг бус сонссон билээ. Уржнан өвөр сүржийн хүр лүү бууж явтал өртөө хирийн зайтай их булгийн хийдээс дуурсах дууг сонсоод ямар хүн ингэтэл бүхний зүрхэнд шингэцтэй сайхан татнав хэмээн сэтгэл баясаж, ноднин айлын найран дээр Магнай түргэнийг дуулж суухад нь Дарьгангыг алдаршуулах даанч сайхан дууч хүү төрсөн юм байна хэмээн бахархаж суусан зэргээ зурвасхан санах залуу эрд яасхийж тус хүргэе дээ хэмээн бодлоо. - Тэднийх чинь Наранбулгийн урд дээр биз дээ гэж асуунгаа морийг нь нэг, өөрийг нь нэг харав. Чухал хэрэгт хөтөлгөө морь гэдэг чухамхүү ямар хэрэгтэйг сайн мэдэх Торой банди өчүүхэн ч үл түдгэлзэн мориноосоо бууж жаахан шаргынхаа цулбуурыг Цэрэнноровт бариулаад;
- Ах нь өвчтэй эхээ сахиж байгаа болохоор биеэр тус хүргэж чадахгүй минь харамсалтай байна. Харин хүнээс дутуугүй ачтай хүлэг сайн морио Дарьгангынхаа хүү чиний дуу сэтгэл хоёрт өргөн барья. Санасан бүхэн чинь бүтнэ хэмээн түс тас эргэхэд нь залуу эр дэмий л мэлмэрэн гайхаж зогслоо. Торой: - Манайх энүүхэн хонхорт байгаа хэмээн элэгдэж хуучирсан жанчхүү наамлынхаа улаар элс бужигнуулан тэв тэв алхалсаар яваад өглөө. Залуу эр жаахан шаргын нуруунд эмээлээ тохож байхдаа ч салхи сэвэлзүүлэн алхуулж байхдаа ч, сайр чулуу үсчүүлэн нисэх мэт хурдлуулан давхиж байхдаа ч энэ бүхнээ зүүд биш байгаа гэж итгэж ядан явлаа. Орчлон хорвоо нэн уужим агаад тал зэрэглээтэн намилзаж дууны аялгуунд уусан живээд тэр өдөр тэнгэрээс морь хүлэглэсэн дуу юмуу, аль эсвэл дуу хүлэглэсэн хүн юмуу ер гайхамшигт нэгэн чавхдас хээр хөдөөгийн энгэр дүүлэн байвай. Жаахан шаргын шогшоонд нь Томоо муухай тасарлаа Жаахан түний аашинд нь Сэтгэл баахан гунилаа... Хоёр морьтой гарлаа даа Хонгорын ширээг давлаа даа Хоносонгүйгий нь бодохоос Хоёр нүдэндээ нулимстай... Намрын Ганга нуурын мандлаас сүрэг сүрэг хун шувуу тасран тасран нисэх шиг дуучин эрийн сэтгэлээс цаглашгүй сайхан дууны аялгуу өдлөн өдлөн хээр талын дээгүүр жигүүр дэлэн ахуйд тэнгэр газар энгээ улам тэлсээр тэрхүү сайхан аялгуу эрчилж нийтгэсэн мяндас шиг хөврөн тэнгэрийн хаяаг давж хором ч сааталгүй явсаар найман ханатай цагаан өргөөнөө хөлчүүрсэн олон найрчдын дунд дөчин хоёр дахь бадган дээрээ үргэлжилж байсан гэдэг шүү. "... Наран булгийн эхэнд Наран шингэтэл хүлээнэ Анхны сэтгэл янзаараа бол Амжаад ирэхээ мэдээрэй" Зөвхөн нэгэн үе нь мөчийн хиртэй солонгорох энэ дуу үгийнхээ утгыг аялгуун чанадаа нууцалж, ганцхан хүнд гансруулан хэлсэн нь өдтэй бичгийг орлоод наран шингэхийн үесэд Наран булгийн эхэнд хайртай хүнээ "Жаахан шаргын" нуруунд мордуулсан гэнэм.
Мөнөөх дуу тэндээсээ хөтөл хөтлийг давж, хөндий хөндийг гэтэлсээр бор гэрийнхээ босгыг алхсан гэнэм. Мөнөөх дуу бор гэрээсээ босон суун жиргэж, нутаг нугаараа жигүүрлэн нисч, түмэн олны сэтгэлд хоногшин шингэж хожим нь Инжээнноров гэх болсон Цэрэнноров сайхан хүүхэн Чимидлхам хоёр дуутай, хүлэгтэй хорвоод дутуу юмгүй амар сайхан аж төрөн жаргасан үнэн түүхийн нэгэн зурвас ийн ажгуу. Ийнхүү "Жаахан шарга" хэмээх хүлэг морин монголын хоёр суу билигт хүмүүнийг нуруундаа унуулан, зуун зууныг давах уртыг аялгуут эмээл дээрээсээ монголын тэнгэрт нисгэсэн агаад энэ дуу цааш хаа эс хүрэхийг хэн хэлж чаднам билээ? ГУРАВ Жаахан шарга морины түүх үгээр шувтарсангүй. Дуу мэндэлсэн тэр талын дээгүүр нисэн давхилдах хүлгийн хоёр ч үеийн туурайн мөр цувран өнгөрч Дарьганга нутагт дахиад өөр төрийн буухиаг морин төвөргөөн авчирвай.
Хойморын авдран дээр нь модон гүнгэрваанд тос ис болсон хөх чулууг залж наана нь мөнгөн цөгцтэй зүл сүүмэлзүүлсэн нүүрэндээ гүн үрчлээт нэгэн өвгөний өвөр дээр алд хирийн мод бүүвэйлүүлэх мэт уртлаг шөрмөст гарын нь нааш цааш хөдлөхөд модны зоргодос цасан ширхэг лугаа цайран бууж дөрвөн тотгот тулгын зүмбэр улаан галын туяанд эрдэнийн шинж төгссөн хүлэг морины тэргүүн янцгаах шахан амилсаар байваа. Өвгөн сэтгэлдээ "Жаахан шарга" дууг тасралтгүй аялах бөгөөд гүн алсад бодлын нь харгуйд тэрхүү ижилгүй сайхан хүлэг үзэгдсээр нар унийн углуургаас, ханын толгойд, ханын толгойноос хоймор голлон найлайхы г ч эс анзааран, төдөлгүй нар огшиж тоонын дунгал дээгүүр туяагаа эвхэхийг ч тэргүүн өргөн харахын сэхээгүй.
Эрчит дөрвөн туурай нь мянган хигээст алтан хүрдний эргэлт юуныг орчуулсан мэт аад, самбай хадган дэл нь салхинаа намилзаж, нарны цацраг лугаа найрссан нь мяндас сэмэлсэн мэт үзэгдээд, хаяагүй хөх талын дундуур сүмбэ шиг зүсэн өнгөрөх тэнгэр бурхны хүлэглэсэн эрдэнийн ногоон ажнай өвгөний сэтгэлд хэдэн өдөр үзэгдэж, хээр талаар тэрхүү бодлын сүнс мэт хүлэг морьд сүлжилдэн давхилдана.
Холын холд тэмүүлэн үүрсэж бүхий тэр сайхан амьтан голын ус шиг мэлтэлзэх дууны толион дундаас урган урган улмаар өвгөний өвөр дээрээс ханхар цээжийг нь түшин босож ирлээ. Тэгэж босохдоо зүгээр нэг боссонгүй. Матар хэмээх амьтны амаар нэвт сүлбэж, ар дагзаар нь өөдөө цойлон гарч ирсэн нь эртний нэгэн домгийн тайлал ажээ. Манжууд монголын хуурын толгойд матарыг гаргаж ирээд айл хотлоор тараажээ. Үүний далд санааг мэдсэн монгол урчууд морин эрдэнийн тэргүүнийг матараас дээгүүр залсан учиртай билээ. Чухамхүү жаахан шарга бол манжийн талхин доороос ойлон дүүлсэн түүхэн хүлгийн нэгэн болой.
Эх сурвалж Г. Мэнд-Ооёо. Дарьгангын хөх шастир
|
| Г. Мэнд-Ооёо. Жаахан шаргын дууль ... /Өгүүллэг/ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|