 |
|
 |
|
М.Амарбаяр : Хар бөмбөг ӨГҮҮЛЛЭГ |
|
|
 |
|
 |
М.Амарбаяр : Хар бөмбөг ӨГҮҮЛЛЭГ
2014-01-24Түвшин гэрийн зүг гунигтайхан алхаж явлаа. Замын хажуугаар алхаж яваа түүний дэргэдүүр хаа нэг хөлсний  тэрэг өнгөрөхдөө хурдаа хасч, жолооч нь явах уу гэсэн байртай цонхоороо сайтар гэгч ажиглана. Шар өнгөтэй жижиг тэрэг мөн л энэ маягаар хурдаа хасч, хэсэг зуур зэрэгцэн явсанд Түвшин, -Үгүй ээ, суухгүй “ гэсэн дохио болгож гараа савчаад алхахдаа уур нь бүр ч их хүрч байлаа. Хармаандаа сохор зоосгүйг мэдсэн юм шиг зөрсөн тэрэг болгон зогсож, орилоо Баасангаас ч илүү уур цухлыг нь хүргэнэ. -Яадаг тэнэгүүд вэ? Орилоо Баасантайгаа цуг далд ор” гэж өөрийн эрхгүй цухалдан хараагаад Түвшин гэнэт ганцаараа ярьснаа анзаарч, эргэн тойрноо ажвал ашгүй ойр тойрон хүн амьтан нэгээхэн ч үгүй. Нээрэн ч шөнө дунд өнгөрч байхад түүнээс өөр ингээд харьж явдаг хүн тийм ч олонгүй л болов уу. Гэхдээ мэдээж түүнтэй хамт тоглодог хэд бол өдийд л харьдаг л даа. -Үгүй ээ, нээрээ ёндоогүй байна шүү. Орилоо Баасанд ингэтлээ дээрэлхүүлж, хармаагаа хоосортол хожигдоод зогсохгүй үгээр идүүлж, хор шараа маажуулах ч гэж. Ёстой нүдээ аниад цохиход орохоор бөмбөгийг хүртэл алддаг байна шүү. Арай ч дээ” хэмээн бодох тусам уур нь хүрч, бас өнөөдөр хамаг аз, хийморийг нь аваад явчихсан хувь тавиланд гомдох ч шиг. Арваад жил биллиард тоглож, найз нөхдийнх нь хэлдгээр бараг мэргэжлийн болсон хүн өнөөдрийнх шиг ийм муу тоглоно гэж байх уу. -Аз намайг ивээсэнгүй, түүнээс биш яагаад ч ингэж муу тоглох ёсгүй. Болдоггүй юм гэж байдаг юм байж ээ” гэсэн бодол төрсөн ч тэрээр нэг л тайвширч өгөхгүй байлаа. Хамгийн сүүлийн хар бөмбөг яг нүхнийхээ амсар дээр байсан. Хэрчээ Түвшин гэж алдаршсан, хэр баргийн аавын хүүд хожигддоггүй сайн тоглогч байтугай дөнгөж биллиард гэдэг тоглоом заалгаж байгаа хүн ч цохиод авчихаар тийм боломжтой “шаар” байсан. Хагас сая төгрөг халаасанд орчихлоо хэмээн бодохуй Түвшингийн зүрхний цохилт түргэсэж, бушуухан л тэрхүү хар бөмбөгийг нүхэнд нь цохиж оруулаад, алдсан мөнгөө буцааж авах, бас дээрээс нь өнөөдөржин бөөн баяр хөөр болж, урьд урьдынхаасаа ч илүү хоржоонтой орилж хашгирсан орилоо Баасангийн царай хэрхэн барайхыг харахсан гэхээс зүрхний цохилтоо арайхийн дараад цохитол бөмбөг нүхний амсар дээр хэд эргэлдэснээ уналгүй тогтчихсон билээ.Тэгэхэд орилоо Баасангийн хөөр болж, хашгирч орилсоныг юу гэхэв. “Орилоо Баасангийн од гийсэн өдөр байна.Алив тэр мөнгөө. Хагас сая төгрөг хожсон хүн байна даа. Нөхөдөө дайлна аа. За юу ууцгаах вэ” хэмээн Баасан онгирч, биллиардны танхимд байсан хүмүүст архи, шар айраг авч өгч эхэлсэн. Мөнгөө алдаад царай нь хүрлийж, хөмсөг зангидсан Түвшинд тэрээр, “Хэрчээ Түвшинг хожиж, түрвийвчийг нь хоосолно гэдэг хэр баргийн аавын хүүд олдох завшаан биш шүү. Миний найз уурлаагүй биз дээ. Мөрийтэй тоглоом гэдэг чинь авч өгдөг эд шүү дээ. Найз нь дайлна аа, юу уух вэ. Идээ эзнээ танихгүй гэдэг дээ” хэмээн, улам ч чангаар хэлэхэд Түвшин хариугүй дэлбэрэх шахлаа. Гэсэн ч тэр биеэ барьж, -За чи битгий ингэж юм үзээгүй царайлж бай. Таван зуун мянган төгрөг хожчихоод юун их юм болдог юм. Ямар таван сая төгрөг авчихсан биш” гээд инээх гэсэн ч нэг л бүтэлтэй болж өгсөнгүй. Тэнд байсан хүмүүс бүгд л “орилоог” магтан хөөргөж, урьд өмнө нь Түвшинг бусдын мөнгийг хармаалж байхад дөвийлгөн магтаж байсан шигээ Баасантай гар барьж, баяр хүргэн нялуурцгаахад Түвшингийн дургүй хүрч, -За за, явлаа. Дараа даагаа нэхнээ” гэчихээд шууд гарсан юм. Шөнийн харанхуй түүнийг угтахад гэр хүртэл нэлээд зайтай гэдгээ санаж, -Эргэж ороод орилоо Баасангаас ядаж таксины мөнгө авья. Таван зуун мянган төгрөгөө алдчихаад таван зууг авахад юу нь болохгүй байна “ хэмээн бодогдсон ч Түвшингийн хөл хөдөлсөнгүй. “Орилоогоос мөнгө гуйхгүй юм шүү” гэсэн шаралхуу бодол түүнийг гэрийн зүг хөтөлж, хоёр зээрдээрээ зам хороож яваа нь энэ. Өмнө нь авч, өгч, алдаж хожиж байсан удаа бишгүй. Гэхдээ л өнөөдөр яагаад ч юм Түвшинд нэг л гунигтай байлаа. Одоо ингээд хариад очиход түүнийг хүйт даасан гэр угтана. Хань ижил, үр хүүхэд байх биш. Гэрт минь хүлээж суугаа хүн байхгүй шүү дээ гэхээс алхаа нь өөрийн эрхгүй саарч, харанхуй, эзгүй шөнийн гудамжаар дахиад ч жаахан алхмаар. Түвшин гэртээ дөнгөж оруут, гэрлээ ч асаасан юмгүй шууд л орон дээрээ унаад өглөө. “40-40 дугаартай хар жийп” хэмээн хошигнон нэрлэдэг гутлаа ч тайлсангүй. Юунд ч юм гомдол төрж, орон дээрээ толгойгоо салаавчлан хэвтэв. Юун дээр, юун дээр би алдав” хэмээн тэрээр өөрөөсөө асууж, сэтгэлд нь аман дээр тогтчихоод нүхэндээ ороогүй хар бөмбөг, орилоо Баасан, орилоог хөөргөн магтах хүмүүс үзэгдэнэ. Чихээ таглаж нүдээ анивч Баасанг дэмжиж хашгирч байсан тэр хүмүүсийн дуу сонстож, үйл хөдлөл нь нүдэнд нь харагдана. -Тэр муу согтуу Догоо хүртэл “орилоо”-г дэмжээд, намайг бөмбөг алдахаар баярлаад гүйгээд байж гэнэ. Чамд би бишгүй дээ л нэг архи пиво авч өгч байсан. Өөдгүй амьтан бэ?За яахав, чи дахиад надаас юм ууна аа?. Горьдохын ч хэрэггүй” Бараг ганцаараа ярин алдаад хорссондоо түй хэмээн нулимав. Бодох тусам өөрийг нь хожиж мөнгийг нь авсан Баасангаас илүү танхимд Баасанг дэмжин хашгираад байсан хамт биллиард тоглодог хэддээ уур нь хүрч байлаа. -За яахав дээ, би дандаа л хожиж байдаг болохоор хэн л надад дуртай байв гэж. Цаанаа бол дургүй л байгаа ш дээ. Тэр нь ч өнөөдөр харагдаж байна” гэж бодсон хэр нь Түвшингийн уур тайлагдсангүй. Яагаад ч юм нэг их ганцаардсан мэт сэтгэгдэл төрөхөд “Тэр муусайнтай хамт тоглохоо л больчихьё” гэсэн бодол түүнд төрлөө. Харин хэдэн хормын дараа бүр тэр даруйдаа буцаж очиж тоглоод, орилоо Баасанг хожиж, Баасанг дэмжиж гүйгээд байсан хүмүүсийн амыг асуумаар ч санагдана. Гэвч маргааш өглөө болохоор танилуудаасаа мөнгө зээлэхгүй бол хармаандаа сохор зоосгүй болсноо санаад унтахаас өөр гарц байхгүй болсныг ухаарч, бодолдоо дарагдан хэвтлээ.
-Биллиардны бөмбөгөөр яривал согтуу Догоо хэн юм бэ? Хамгийн бага оноотой улаан бөмбөг л биз дээ”. Байнга архи уусаар, хамар нь хүртэл улайчихсан. Яг улаан бөмбөг л дөө. -Байз байз, улаан бөмбөг өөрөө нэгхэн оноо ч улааныг авсаны шагналд бусад бөмбөгийг цохиж оноо авах боломжийг нээдэг. Тэгэхээр улаан бөмбөг чинь хамгийн оноо багатай биш, харин хамгийн их боломж нээдэг бөмбөг юм байна. Тэгвэл шагнал ч дагуулдаггүй, хоёрхон оноогоор хэмжигддэг шар бөмбөг Догоод яг таарна. Өнгө нь ч шар. Улааныг үзэж урвадаг, шарыг үзэж шарвадаг шарвагануур шар Догоо гэе. Ийн бодоод Түвшингийн сэтгэл арай л тайвширлаа. Тэгээд тэр цааш нь биллиардын хэдээ, найз нөхдөө биллиардны ширээн дээрх бөмбөг байвал ямар өнгөтэй, хэдэн онооны бөмбөг байх вэ гэж үргэлжлүүлэн бодож эхлэв. -Орилоо Баасан бол яахав дээ, согтуу Догоогоос арай дээр, гурван онооны ногоон бөмбөг шүү дээ. Бусдын мөнгийг шулах гээд л ногоон нүдээ эргэлдүүлээд, шүлсээ үсчүүлээд явж байдаг амьтан. Авьяас чадвараараа ч, амьдрал ахуйгаараа ч тэр бол яг л гурван онооноос дээш гарахгүй нөхөр. Магадгүй сургуульд байхдаа ч бас эх орны алтан гураваас салдаггүй сурагч байсан байх. Хэрвээ хүнийг нийгэмд эзлэж байгаа суурь, бусдад үнэлэгдэх үнэлэмжээр нь нэгээс долоон онооны хооронд дүгнэвэл найз нөхөд нь Баасанд гурав л тавина гэдэгт Түвшин огт эргэлзсэнгүй. Яагаад ч юм өөрийнх нь өгч буй тодорхойлолт, алтан дундаж гурван оноо Баасанд бүр нэг тохирсон мэт санагдаад байлаа. Тэгвэл хамгийн өндөр оноо авчирдаг хар бөмбөг хэн бэ? Хаа нэг ирдэг, ирэх бүрдээ хожигдлоо энэ тэр гэж нэг их харамсдаггүй, бөөн бөөн мөнгө гарган хамаа намаагүй тооцоо хийчихээд явдаг өндөр Болдоо хар бөмбөгтэй тэнцэх үү? Гүдэсхэн, нүнжигтэй эр шүү бас гэж бодсон ч хамгийн дээд онооны хар бөмбөгтэй биш харин түүний дараагийн оноо болох ягаан, эсвэл цэнхэр бөмбөгтэй Болдоо дүймээр. Илүү дутуу ааш авир гаргадаггүй сайн залуу. Түүний хармаанд байсан мөнгө нэг мэдэхэд Түвшингийнх болчихсон үе олон бий. Гэсэн хэр нь л тэр түүнд “дээд оноо” тавьж чадахгүй байлаа, Түвшин. ...Орилоо Баасанг хожиж, хамаг мөнгийг нь авч байна” хэмээн зүүдэлсээр сэрвэл өдөр дунд өнгөрчээ. Сэрэнгүүтээ л Түвшин, “За байз, хаанаас мөнгө олох вэ “гэсэн бодолд автаж, хэсэг бодсоны эцэст багынхаа найзаас хэдэн төгрөг зээлэхээр шийдэн утас цохивол ашгүй”. Хэдэн төгрөг байна. Хурдхан буцааж өгөх юм бол ав л даа” гэх нь тэр. Бөөн баяр болсон Түвшин нэг л мэдэхэд найзынхаа ажил дээр давхиад хүрчихсэн байв. Найзынхаа ажлаас хармаандаа хэдэн зуун мянган төгрөг хийчихээд гарч явахдаа Түвшинд “өнөө хэр баргийн хүнтэй адилтгаж чадахгүй байсан хар бөмбөгтэй нь энэ найз нь тэнцэх юм шиг санагдав. Тийм ээ, хар бөмбөг. Өнгө нь хар ч дээд оноо. Гэхдээ ургуулан бодвол найз нь биш харин Түвшин өөрөө хар бөмбөг ч юм шиг. Түүнээс найз нь огт харамлалгүйгээр худан зуун мянган төгрөг зээлчихэж байнаа гэдэг чинь Түвшин найз нөхөддөө “хамгийн дээд оноо буюу хар бөмбөг” шиг үнэлэгддэг хэрэг бус уу. Амьдрал, хүмүүсийг ногоон цэмбээр бүрсэн чулуун тавцан дээрх хэдэн бөмбөгтэй зүйрлэн бодсоор байнгын дасал болсон биллиардны газраар очвол нөгөө л тэрүүгээр эргэлддэг хэд хоёр гурван ширээн дээр хуваагдчихсан тоглож байлаа. Орилоо Баасан түүнийг харангуутаа л дуу алдаж, -Хөөе, Түвшин аварга. Даагаа нэхэх үү” хэмээн ориллоо. Чухам үүнийг л хүсч ирсэн Түвшин ч -За эхлэе. Хадгалуулахаар өгсөн мөнгө маань байгаа биз. Хүүтэй авна аа” гэснээр тоглолт эхэллээ. Шөнө дунд өнгөрч байхад Түвшин “Орилоо Баасангийн хөөрч баяссан дууг хаалганы цаана үлдээгээд, дахиад л өчигдрийнхөө замаар гутруухан алхаж явлаа. Амьдрал нь ямар ч утга учиргүй мэт санагдан, мөнгөө алдсан хорсол, тоглоомонд хожигдсон шаралхал, аз дутсандаа гомдсон гоморхол алин болохыг бүү мэд нэг дусал нулимс хацрыг нь даган сэмхээн алдуурч, “40-40 дугаартай хар жийп”-ний хамар дээр дусан шингэлээ. Мөрийтэй тоглоомоор өдрийг өнгөрөөж яваа тэрээр амьдралын их урсгалд биллиардны ширээн дээр өнхрөх бөмбөлөгнөөс ялгарах юмгүй болсноо гэнэт мэдэрч “Дахиад тоглохгүй, дахиж мөрийтэй тоглохгүй “хэмээн сэтгэлдээ шивнэлээ. Түүнд гэр бүл, эхнэр, хүүхэд, ажил төрөл, хамт олон ч гэж алга. Ажлын газар нь тамхины утаа хөвсөн биллиардны газар, хамт олон нь Орилоо Баасан мэтийн тэндхийн байнгын үйлчлүүлэгч болсон хэдэн нөхөд. Чухам энэ газаргүйгээр тэр амьдралаа төсөөлнө гэхээс санаанд нь үл багтана. Дахиад тоглохгүй ээ “ хэмээн шивнэвч худлаа гэдгээ, маргааш өдөр босоод л тамхины утаа хөшиглөж, архины эхүүн үнэр ханхалсан тэр газарруу зүглэнэ гэдгээ мэдэрч байлаа. Биллиардын ширээн дээр хар өнгийн бөмбөлөг хамгийн их оноог авчирдаг, тэр хэрээрээ тоглоомонд хожих хожигдохыг шийддэг. “Амьдралын нугачаанд хэдэн онооны бөмбөгний дайтай амьдарч яваагаа харин Түвшин өөрөө ч хэлж мэдэхгүй байлаа. |
| М.Амарбаяр : Хар бөмбөг ӨГҮҮЛЛЭГ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|