 |
|
 |
|
Д.Содном: Парламент хоёр танхимтай болвол засгийн эрх ард түмэнд очно |
|
|
 |
|
 |
Д.Содном: Парламент хоёр танхимтай болвол засгийн эрх ард түмэнд очно
2014-02-04Ч.ҮЛ-ОЛДОХ 
“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор Ерөнхий сайд асан Д.Содномыг урилаа.
-Улс төрийн нам байх хэрэгтэй, хэрэггүй гэсэн яриа сүүлийн үед гарах боллоо. Ер нь нам байх ёстой юу, байх ёстой бол ямар байвал хүмүүсийн итгэлийг илүүтэй хүлээх бол. Төрд он удаан жил ажилласан хүний хувьд та юу гэж бодож байна?
-Улс төрийн нам миний ойлгодгоор үзэл бодлоороо нийлсэн хүмүүсийн нэгдэл юм. Би тэгж л ойлгодог шүү дээ. Харин нам гэхээр манайхан арван мянга, зуун мянган гишүүнтэй гэж ярьдаг. Тэр ч яахав, нэг талаас өөрийн намд гишүүн болж элсээч гэдэг, нөгөө талаас намын гишүүн болох зүгээр ч юм уу гэж боддог, тэгээд танай намын гишүүн байя гэсэн хүмүүсийн бүртгэл болж байгаа юм.
Үнэндээ бол тухайн намын бодлого, үйл ажиллагаа олныг хамарсан нэгдэл болж чаддаггүй. Харин намын удирдлагад байгаа цөөн хүн үзэл бодлоо нэгтгэж, түүнийгээ нам гээд явдаг. Тэгэхээр нам хэрэгтэй юу, үгүй юу гэвэл хэрэгтэй. Үзэл бодол,эв эеэ нэгтгэсэн, гол нь улс орныхоо төлөө бодитой, ухаалаг бодлого гаргаж чаддаг, тэр нь ард түмний сэтгэлд нийцэж байдаг, түүнийгээ тууштай хэрэгжүүлж чаддаг тийм нам байх нь зайлшгүй хэрэгтэй болов уу.
-Үүнээс уламжлаад бодоход одоогийн манайд байгаа улс төрийн хүчнүүд нам байх шаардлагад зохицож ажиллаж чадаж байна уу, үгүй юу?
-Үүнийг л харин ихээхэн бодолцох хэрэгтэй юм. Би улс төрийн намуудын үйл ажиллагаа, одоогийн байгаа байдалд шүүмжлэлтэй ханддаг. Монгол Улсыг хөгжүүлэх цэгцтэй, алсыг харсан сайхан бодлого боловсруулчихсан, хэрэгжүүлэх ямар арга зам, төсөл хөтөлбөр байхыг тодорхойлчихсон, түүнийгээ ард түмэндээ танилцуулсан, бодлогоо боловсруулж Улсын Их хуралдаа оруулж илтгээд, Их хурал нь хэлэлцэж зүгээр нэг зөвшөөрсөн юм уу, зөвлөмж болгосон тогтоол гарах бус намуудаас гаргасан хөгжлийн бодлого, төлөвлөгөөг нь хуульчилж баталсан байдаг бол улс төрийн намын нэг үзүүлэлт юм. Их хурлын сонгуулийн үеэр намууд тус тусдаа бус нэгдсэн журмаар төсөл, хөтөлбөр гаргадаг. Тэр төсөл, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх арга замаараа өрсөлддөг байвал зөв санагдана.
-Тийм байж чадахгүй байгаа учраас одоогийн улс төрийн намуудын тухайд шүүмжилмээр зүйл байна гэж та үзэж байна уу. Тэгвэл чухам юуг нь онцолж хэлэх бол?
-Намуудыг харж байхад төр, засгийн эрхийг авна гэж л тэмцэлдээд байдаг. Гэтэл яах гэж авах гээд байна гэхээр өнөө улс орныг хөгжүүлэх цэгцтэй бодлого, төлөвлөгөө байхгүй учраас утгагүй болчихож байгаа юм. Тиймээс намуудад замын дундаас ямар хүмүүс шургалж ороод байна вэ гэхээр улсыг хөгжүүлэх бодлоготон бус засаг, төрд гарч ирж түр байж байгаад ашиг хонжоо хайх зорилготой нөхдүүд байдаг. Түүнийхээ учрыг олж, тэднээсээ зайлж чадахгүй байна. Тиймээс манай улс төрийн намууд итгэхэд их хэцүү. Намууд сүүлийн үед Үндсэн хуулийнхаа суурь заалтуудыг зөрчих болсон. Манай улс УИХ-аа дөрвөн жилд нэг удаа сонгодог. Сонгуулиар иргэд сонгох, сонгогдох эрхээ эдэлж чаддаггүй. Их хурлын гишүүдийг ард түмэн, сонгогчид шууд сонгох ёстой. Гэтэл нэр дэвшүүлэх эрхийг ард түмэн эдэлдэггүй, улс төрийн намууд санал болгодог болчихсон. Ард иргэд төр дэх төлөөллөө шууд сонгох ёстой байтал намуудаас нэр дэвшүүлсэн хүмүүсийн аль нэгийнх нь нэрийн урд тэмдэг тавьж сонгосон болж байгаа юм. Тэгэхээр энэ шууд сонголт биш. 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр ард түмний шууд сонгох эрх бүр бүдүүлгээр зөрчигдсөн. Пропорциональ систем гэж нэрлэн намдаа шахаж байж саналыг нь авчихаад, намаас шууд томилдог болчихсон. Их хурлын 76 гишүүний 28 нь намаас томилогдож байна шүү дээ. Их хурлын гишүүдийн бараг 40 хувь нь ард түмнээс биш намаас сонгогдсон хүмүүс байгааг би шүүмжилж байгаа юм. Энэ Үндсэн хуулийн суурь заалт, УИХ-ын гишүүдийг сонгогчид өөрсдөө шууд сонгож байх эрхийг маш бүдүүлгээр зөрчсөн. Улс төрийн намууд төрийн эрхийн төлөө тэмцдэг, тэгэхдээ хууль бусаар тэмцэлдэж байна гэж миний шүүмжлээд байгаа нь энэ.
-Улс төрийн намын гишүүд өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн болчихоод байж байна. Тэгэхээр намын гишүүнчлэл байх нь зөв үү, буруу юу. Та юу гэж үзэж байна?
-УИХ дотор улс төрийн намын гишүүн биш хүн байхгүй байх аа. Бүгдээрээ улс төрийн намын гишүүн байгаа. Гэтэл Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. Тэгвэл төрд ард түмнийг төлөөлж хэн сууж байна вэ гэвэл, 76 гишүүн байна. 76 гэдэг тоог аваад үзэх юм бол гурван сая хүн амтай ард түмнийг тэд төлөөлж чадахгүй, цөөдөж байна. 76 гишүүн бүгд улс төрийн намд хуваагдчихсан, 40 хувь нь намаас томилогдсон байна. Тийм учраас манай УИХ ард түмний төлөөлөл болж үнэхээр чадаж байна уу, үгүй юу гэдгийг эргэж харахаас өөр аргагүй. Үндсэн хуулиараа ийм юм чинь, ингэж байхаас гээд цаад суурь заалтыг нь харахгүй байж болохгүй. Ард түмний мэдэлд засгийн бүх эрхийг яаж өгөх вэ гэдгийг одооноос бодох хэрэгтэй. Үндсэн хуульд ч өөрчлөлт оруулахаас аргагүй. Би ийм л санал хэлдэг хүн байгаа юм.
-76 хүн ард түмнийг төлөөлөхөд цөөдөж байгаа бол төрийн бүтэц, тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн үг үү?
-Би энд ямар санал дэвшүүлж байна вэ гэвэл, УИХ гэдэг бүтэц байна, түүний зэрэгцээ Улсын Бага хурлыг бий болгоё. Өөрөөр хэлбэл, хоёр танхимтай парламенттай больё. Энэ манайд өмнө нь байсан. УИХ, Улсын Бага хурал гээд уламжлаад явж байсан. Одоо тэр уламжлалаа дагахгүй бол өөрчилснөөс болж олон зүйл буруу болсныг өнгөрсөн хугацаа хангалттай харууллаа. Гэхдээ УИХ 300-400 гишүүнтэй байх хэрэгтэй байна. Тэгвэл төрд эрх биш ард түмнээс сонгогдсон төлөөлөл түлхүү орох болов уу. Сум болгоноос, дүүрэг бүрээс, жижиг сум, дүүрэг бол гурвыг нийлүүлээд ерөнхийдөө сум, дүүргүүдээс сонгогдсон хүн Их хуралд сууж байх хэрэгтэй. Олонхи нь өөрийн сонгогдсон дүүрэгт ажиллаж, амьдардаг, УИХ-ын хувьд жилд 3-4 удаа хуралддаг байх хэрэгтэй. Сум, дүүргээс сонгосон гишүүндээ иргэд, сонгогчид нь захиа даалгавраа өгнө. Гаргаж байгаа хууль, журам нь зохицож байна уу, үгүй юу гэдгийг хэлнэ. Тэд энд баталсан хуулиа тэндээ аваачиж ярьж, тайлбарлана. Санал, бодлыг нь сонсч, нэгтгэж аваад буцаагаад Их хурал дээрээ ярина. Ингээд ард түмэн, Их хурал хоёрын хооронд эргэх холбоо бий болно.
- Бага хурлын тухайд жаахан тодруулахгүй юу, тухайлбал та ямар санал хэлмээр байна?
- Бага хурал нь байнгын ажиллагаатай, 30-40 хүнтэй, сайн хуульч, эдийн засагч, улстөрчдөөс бүрддэг байя. Тэд хуулиа боловсруулдаг, тэр нь буруу юу, зөв үү гэдгийг Их хурал нь хянадаг. Зөв байвал баталдаг, буруу байвал үүрэг өгч засуулдаг байх хэрэгтэй. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн суурь заалт ингэж хангагдана. Энд хоёр зүйлийг хэлж байгаа юм. Нэгдүгээрт, засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгөх ёстой, тэр заалтыг амьдралд яаж хэрэгжүүлэх вэ. Энэ талаас хоёр танхимтай парламентыг санал болгож байгаа юм. Гишүүдийг сонгохдоо намуудаар дамжиж биш ард түмэн өөрсдөө нэрээ дэвшүүлдэг, өөрсдөө шууд сонгодог болох хэрэгтэй. Намаас томилогддог гажуудыг даруй засах ёстой.
- Ганц төр ч биш, аливаа зүйлд уламжлал зайлшүй байх ёстой болов уу. Тэгэхээр сая таны ярьснаас улбаалаад төрийн бодлого, залгамж чанарын тухай яривал ямар вэ?
-Төрийн тогтолцоо, үйл ажиллагааны залгамж чанар гэвэл, миний түрүүнд хэлсэн УИХ, Улсын Бага хурал гэж байсан тухай эргэж ярих болно. УИХ нь ард түмнээс сонгогдсон олон төлөөлөлтэй байсан. Түүнийгээ бид одоо залгамж чанар болгож буцаан авах нь. Үндсэн хуулийг 1992 онд хэлэлцэж, батлахад би оролцож байсан. Тэр 430 депутатын тоонд нь орж явлаа. Хуулийн төслийг Их хурлаар хэлэлцэж байхад УИХ, Бага хуралтай байсан өмнөх бүтцээ залгамжилж цааш авч явах нь дээр биш үү гэж би санал хэлж байсан. Тэр үед шинэчилье гэсэн үзэл давамгайлсан учраас миний санал яваагүй юм. Одоо амьдрал хангалттай харууллаа, хуучин бүтцээ залгамжлах нь хэрэгтэйг хүмүүс ойлгож байгаа байх.
-Эдийн засгийн залгамж чанарын тухай ч бас ярих учиртай байх. Учир нь эдийн засаг бодлого төлөвлөлтгүй байгаа нь шүүмжлэл дагуулах болсон. Гэтэл бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг хоцрогдсон гээд орхисон. Тэгэхээр ямар гарц байна вэ?
-Эдийн засгийн салбарт хуучнаас авах юм бий шүү. Социализмын үед улс орноо хөгжүүлэх арав, 15, 20 жилийн төлөвлөгөө гаргадаг байсан. Түүнийгээ зүгээр нэг тунхаг бус ямар төсөл арга хэмжээгээр дамжуулж хэрэгжүүлэхээ төлөвлөдөг байсан юм. 1970 -1990 он хүртэл тэр бүх тооцоо бодогдчихсон байсан юм. Тухайн үед бид ЗХУ болон хамтын нөхөрлөлийн орнуудад тэр схемээ танилцуулж, тэд үзээд Монгол Улс хөгжих нарийн төлөвлөгөөтэй, түүнийгээ хэрэгжүүлэх схемээ гаргасан тооцоо судалгаатай юм байна, үүнд нь тусалъя гээд тал талаас тусламж өгч байсан юм шүү дээ. Манайхан 1990 онд “Бид арван тэрбумын өртэй улс болжээ” гээд ярьж байсан. Үнэхээр тийм байсан. Гэтэл тэр арван тэрбумаар 1970-1990 оны хооронд маш том бүтээн байгуулалтуудыг хийсэн. Одоогийн бидний түшиж байгаа үйлдвэрлэлийн гол дэд бүтцүүд, хот хөдөөгүй баригдсан олон барилгын ихэнх нь тэр үед бий болсон. Яагаад тэр их зээл, тусламжийг авч чадсан бэ гэхээр, хэтийг харсан төлөвлөгөөг сайн боловсруулж байсны үр дүн юм. Эдийн засгаа хөгжүүлэхэд бид юуг залгамжилж авах ёстой вэ гэвэл, хэтийг харсан нарийн тодорхой төлөвлөгөө, бодлоготой болох ёстой.
-Эдийн засгийн алуурчид орж ирлээ, манай улс эдийн засгаар бараг 100 хувь гаднын хараат болчихлоо гэх зэргээр болгоомжилсон, зарим тохиолдолд хэт туйлширсан мэдээллүүд нэлээдгүй гардаг. Бодит байдал ямар байгаа бол?
-Эдийн засаг 100 хувь гаднын хараат байна гэж хэлж чадахгүй. Эрх биш бид өөрсдийн дотоод нөөц бололцоогоор амьдарч чадаж байгаа юм бий шүү дээ. Ер нь огт хараат биш байдал руу орно гэвэл тэр худал. Ялангуяа манай улсын хувьд хоёр хөршөөсөө хамааралгүй байх аргагүй. Харин энэ хамаарлыг яаж өөрийнхөө улс руу хохиролгүй гэх юм уу, бага хохиролтой, бүр ашигтайгаар эргүүлэх вэ. Яаж хоёр хөрштэйгээ зохицож амьдрах вэ гэдгээ сайн бодож байх хэрэгтэй. Энэ чинь өнөөх засаг, төрийн зохистой бодлого, төлөвлөгөө дотор бодогддог зүйл шүү дээ. Одоогийн байдлаас ажиглаж байхад манай улс урд хөрштэйгээ нягт уялдаатай ажиллаж байна. Энд буруу юм байхгүй. Урд хөрш маань хүчирхэг том эдийн засагтай, дэлхийд нөлөө бүхий гүрэн болж маш хурдацтай хөгжиж байна. Ийм их хурдацтай хөгжиж буй хүчирхэг гүрэнтэй хил залган амьдарч байгаа нь бидэнд харин завшаан байх ёстой. Нөгөө талаас хойд хөрш ОХУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа анхаарах хэрэгтэй байна. Сүүлийн 20-оод жил ямар байдалд хүрчихэв гэдгээ бодитой харах хэрэгтэй. Бид 1990 оныг хүртэл бүх талаараа ЗХУ-тай хамтарч ажиллаж байсан. Өнөөдөр манай эдийн засгийн хамтын ажиллагаа хойд хөрштэй миний бодоход чамлахаар байдалд хүрчихээд байгаа. Монгол Улсаас гадаадад гаргаж байгаа экспортын тав хүрэхгүй хувь нь Орос руу гаргаж байгаа бүтээгдэхүүн. Гадаадаас импортоор оруулж ирдэг бүтээгдэхүүн дотор Оросоос авч байгаа нь 60-70 хувьтай байна. Тэр дотор бид бензин, шатахуун, нефтийн бүтээгдэхүүн голлон авч байна. Тиймээс нефтийн бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангая, үйлдвэрлэгч болъё гэж ярьж байгаа, тэр зөв. Энэ талаар манайх алхам хийж чадна. Олборлож байгаа газрын тос, нефтиэсээ түүхий эдээ хангана. Нөгөө хэсгийг нь нүүрсээ боловсруулж, шингэрүүлэх замаар хангана. Цаана нь шатдаг занарын тухай асуудал ярьж байна. Ингэж дотоодын хэрэгцээгээ хангах боломж бүрдэнэ.
-Тэр тохиолдолд хойд хөрштэй харилцаа, хамтын ажиллагаа ямар болох вэ?
-ОХУ шинжлэх ухаан, техникийн хөгжлөөрөө тэргүүлэх улсын нэг. Энэ салбарт маш их нөөцтэй. Эдийн засгийн хувьд ч өндөр хөгжилтэй. Манайтай бол харьцуулахын аргагүй амьдралын төвшин тэнд байна. Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Орос улсад хүмүүсийн дундаж цалин 900 ам.долларт хүрч байна гэж телевизээр ярьсан. Тэгвэл манайх ямар байна вэ, миний багцаалж байгаагаар дундаж цалин 300 ам.доллар байсан. Хоёр жилийн өмнө бол 300 ам.доллар гэдэг 400-гаад мянган төгрөг гэсэн үг. Одоо тэр хэмжээндээ л байна. Гэтэл төгрөгийн ханш уначихлаа. Хоёр жилийн өмнө ам.доллар 1200 төгрөг байсан байх. Одоо 1700 болчихож. Тэгэхээр бид дундаж цалин буюу худалдан авах чадвараа буцаагаад ам.доллар руу шилжүүлээд үзэх хэрэгтэй. Өнөөдрийн 400 мянган төгрөгийн цалин хоёр жилийн өмнөх ам.долларын ханшид шилжүүлэхэд 300 орчим ам.доллар. Тэгвэл өнөөдрийн 400 мянган төгрөгийн цалин ам.долларын одоогийн ханшид шилжүүлвэл 200-270 орчим мянган төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл, бидний худалдан авах чадвар ам.доллар руу шилжүүлээд үзэхэд 30 хувиар буучихаад байна. Тэгэхээр Оросын дундаж цалингаас манай дундаж цалин гурав дахин буусан байна. Ингэж харьцуулж үзмээр байгаа юм.
-Эдийн засгийн асуудлаас үүдэж, та хоёр хөршийн тухай сэдэв хөндлөө. Тэгвэл үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын тухай ямар бодолтой явдгийг тань сонсмоор байна?
-Бид улс төрийн тусгаар тогтнолын хувьд санаа зовох юмгүй болсон. Харин эдийн засгийн тусгаар тогтнол, энэ талаар бие даасан байх тухай асуудал маш чухал болчихоод байгаа. Энд миний түрүүний ярьсан хоёр хөрштэйгээ яаж эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулж, тэнцвэржүүлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Эдийн засгийн аюулгүй байдал, нэг улсаас хэт хамааралтай болохгүй байх тухай өөр нэг асуудал бол гадаадын хөрөнгө оруулалтын тухай юм. Хөрөнгө оруулагч нартаа их ухаан гаргаж, тухайн байгууллагатай хийх гэрээ, түүний нөхцлийг сайн хийж байх ёстой. Эдийн засгийн алуурчид орж ирнэ шүү гэж бодож сэрэмжтэй байх нь үүнтэй холбогдсон маш чухал асуудал.
ЗУУНЫ МЭДЭЭ |
| Д.Содном: Парламент хоёр танхимтай болвол засгийн эрх ард түмэнд очно |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин 100 ÿìààíä 60 óõíà ãýã÷ýýð ÓÈÕ 2 òàíõèìòàé áàéæ òºñâèéí ìºíãèéã ¿ðýýä ÿàõàâ. 76 ãèø¿¿íèéã öººëºõ íü ýñõ¿ë á¿õ àðä ò¿ìíýýñ ñîíãîäîã áîëîõ.
2014-06-28 | 23:12:49 | 182.160.44.149 | |
|
|
|
|
|

2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
Мал өвөлжилт нийт нутгийн 50%-д дунд, 17%-д бага зэрэг хүндрэлтэй байхаар байна 09:15 Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд,
|
Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд, »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|