 |
|
 |
|
С.Лхагвасүрэн: Ээжийнхээ хувцсыг алдчихаад уйлсаар харьж билээ |
|
|
 |
|
 |
С.Лхагвасүрэн: Ээжийнхээ хувцсыг алдчихаад уйлсаар харьж билээ
2014-02-05"Эрхэм элч" продакшны захирал Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Лхагвасүрэнг зарим хүн Монголын Мистер Бэн  хэмээх. Царайны төрх, үг яриа, үйл хөдлөл гээд бүхий л зүйлээрээ үзэгчдийн магнайн үрчлээг тэнийлгэж чаддаг чадварлаг жүжигчний тайзан дээрх төрхийг хүн бүр таньдаг ч хувь хүнийх нь талаас сонин хэвлэл тэр бүр нийтлээд байдаггүй. Тэр өөрөө ч хэвлэлийн "баатар" болоод байхыг хүсдэггүй юм билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе. -Юуны өмнө Морин жилийн мэндийг хүргэе. Уран бүтээлийн олз омог арвин уу? -Баярлалаа. "Ган зам" сонины нийт уншигчиддаа мөн cap шинэ мэнд хүргэе. Миний хувьд 2014 оныг амжилт бүтээлийн ганзагадүүрэн угтаж байна. Зах зухаас нь дурьдвал өнгөрсөн онд хийсэн “Жексон амьд" УСК-ныгоо DVD болгон гаргаж байна. Сая хүмүүс утасдаад "DVD бэлэн болчихсон" гэлээ. Тэгээд л түүнийгээ авч, эх хувийг нь харах гээд явж байна. Морин жилийн босгон дээр энэ киноны маань DVD хувилбар "Hi-Fi Records"-ын салбаруудаар худалдагдах юм. Гэхдээ хийсэн бүтээлээ өөртөө хадгалах, авах сонирхолтой байгаа үзэгчиддээ хүргэх зорилгоор цөөн тоогоор хэвлүүлсэн. Манай "Эрхэм элч" уран бүтээлийн нэгдлийнхэн уран бүтээлээ цувралаар DVD болгон гаргадаг учраас тэдгээрийг хувийн цуглуулгадаа архивладаг хүмүүс бас байдаг юм билээ. Тиймээс тэднийхээ хүсэлтийн дагуу гаргадаг. Нөгөөтэйгүүр телевизүүдээр нийтийн хүртээл болчихсон учраас олон тоогоор гаргах нь зохимжгүй шүү дээ. Олон хувиар хэвлүүлэх нь эргээд оюуны хулгай хийдэг "урт гартнуудад" бас өртчих магадлалыг бүрдүүлдэг. -Та сонин хэвлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй болохоор хувь хүний тань тухайд тийм ч нээлттэй бус юм шиг? -Би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн. Бараг л дөнгөж мэндлээд Улаанбаатар хот руу ороод ирсэн юм билээ. Тийм болохоор нийслэлийн сургууль, цэцэрлэгт л сурч хүмүүжсэн хүүхэд л дээ. Зуныхаа амралтаар хөдөө гарч, өвөө, эмээдээ очдог байсан. Ахлах ангиас эхлээд дээд сургууль орсноосоо хойш тэр бүр хөдөө явж чадахгүй болсон. Хааяа Эрдэнэт рүү тоглолтоор явахдаа "Шинэ үе продакшин"- ынхан маань "Лхагваа ахынхаа төрсөн нутагт идээ будааныхаа дээж өргөж, дурсгалын зураг татуулъя" хэмээн түр саатдаг. Намайг хүндэлдэг, Бооёо тэргүүтэй "Шинэ үе продакшин"-ы дүү нартаа их баярлаж явдаг юм. -Хүмүүс "Хошин урлагийнхны царайг нь харахаас л инээд хүрдэг " хэмээн ярих нь бий. Багадаа хэр хөгжилтэй хүүхэд байв? -Хүүхэд бүхэн л бага байхдаа хөгтэй, хөгжилтэй адал явдлуудтай учирч байдаг шүү дээ. Би багадаа их мариалаг хүүхэд байсан л даа. Одоогоор бол бараг сумо бөх шиг бандгар хүүхэд байсан болохоор тухайн үед тарган хүүхдийг юу гэж хочилдог байсан тэр нэр хочоор дуудуулаад л явдаг байлаа. Тийм байсан гэхэд одоо олон хүн итгэхгүй л дээ. Заримдаа захиалгаар бариу өмд хийлгэж өмсөөд тайзан дээр гарахад "Энэ Лхагваа жаахан таргалчихаасай" гэж ярьдаг тухай ч сонсогдож байсан. Намайг багад тохиолдож байсан нэг хөгтэй явдал бий. Нэг удаа ээж эмнэлэгт хэвтээд, надад хувцсаа алчуурт баадагнаж өгөөд гэр рүү явуулав. Ингээд л нөгөө баадантай хувцсаа аваад автобусанд суутал миний хажууд нэг ах суув. Тэгснээ "Ахын дүү хоёулаа гоё кино үзэх үү?" гэж байна. "үгүй ээ" гэлээ. "Тэгвэл хүүхдийн парк орж тоглох уу?" гэв. Бас л "Үгүй ээ" гэлээ. "Хоёулаа Музей үзье л дээ" гэж байна. Мөн л "Үгүй ээ" гэлээ. Тэгэхэд манайх Төрийн ордны ард байсан юм. Автобус ч Сүхбаатарын талбай дээр зогсож, би буух боллоо. Гэтэл нөгөө ах "Хоёулаа гоё хоол идэх үү?" гэж байна. Манай хүн "Ай хоол уу?" гээд эргэж харснаа уухайн тас л "За тэгье" гэж байгаа юм. Ингээд л тухайн үед 25 дугаар гуанз гэж байсан тэнд оров оо. Хувцсаа өлгүүлээд л нөгөө баадантай хувцсаа ч хамт өлгөөд ширээн дээр суулаа. Нөгөө ах их л сонирхолтой зүйл ярьж байснаа босоод явав. Би ч хоол захиалж байна гэсэн бодолтой сууж байтал нөгөө хүн буцаж ирдэггүй дээ. Нэлээд хүлээж суугаад ирэхгүй болохоор нь өлгүүр рүү очоод "Надтай хамт орж ирсэн ах хаачсан бэ?" гэвэл "Гараад явчихсан ш дээ" гэж байна. "За тэгвэл хувцсаа авъя" гэтэл нөгөө баадантай хувцас маань байдаггүй. Ээжийнхээ хувцсыг алдчихсандаа харамсаж уйлсаар харьж билээ. Гэрийнхэн маань энэ тухай сонсоод "За тэр хувцас ч яамай. Миний хүү чинь уг нь мөн ч их гүрийж дээ" гэцгээж билээ(инээв) -Таныг хошин урлагийн тайз рүү хөтөлж оруулсан хүчин зүйл юу байв? -Сурагч байсан үе. Сургуулийн их засварлагаа болж байтал "Сэлэм" Тогмид нарын хэдэн жүжигчин орж ирэхээр нь хүүхдүүд таньж "Хөөх, кинон дээр гардаг хүмүүс явж байна" гэцгээгээд л сонирхож байлаа. Тэд хүүхдүүдийг тойруулан харж байснаа намайг дуудаад "Чи маргааш кино үйлдвэр дээр очоорой" гэв. Маргааш нь, Монгол кино үйлдвэр дээр яваад очтол хүүхдийн киноны нэрт найруулагч Х.Дамдин гуайн "Нэг ангийн хоёр" гэдэг киноны жижигхэн үзэгдэлд проб авч байсан юм билээ. Зөндөө л хүүхэд ирчихсэн байсан. Тэдний дундаас би нэг хүүхдийн хамт шалгарсан даа. Тэр пробд орохдоо ёстой нөгөө "үгүй ээ" гэдгийнхээ эсрэгээр "чадна аа" л гээд байсан. Ингээд л анх удаа кинонд тоглосон. Нүүрээ будуулаад л, том жүжигчид яаж тоглодгийг хараад их хөөрцөглөж байсан. Тэр цагаас эхлэн гэртээ орж ирэв үү үгүй юу өөрийгөө толинд харж суугаад л нүүр, амаа янз бүр болгож, уйлж, инээж, уурлаж, тоглоомнуудтайгаа ярьж тоглодог болсон доо. Өвөө эмээ маань намайг багадаа өөрөө өөртэйгээ ярьж тоглох дуртай хүүхэд байсан гэлцдэг сэн. Үүнээс улбаалан манай гэрийнхэн тухайн үеийн Монголын пионерийн ордны дэргэдэх жүжгийн дугуйланд оруулсан юм. Намайг өмнө нь кинонд тоглож байсан гэдгийг тэндхийн багш нар мэддэг байсан болохоор шалгуулалгүйгээр орохгүй юу. Дараа нь хамт сурч байсан хүүхдүүд "Чамайг анх орж ирэхэд энэ "арын хаалганы" хүүхэд гэдэг байж билээ" хэмээсэн. Тэдэнтэйгээ аравдугаар анги хүртлээ хамт хичээллэж, тоглолтод орж явсаар бие биеэ сайн мэддэг болцгоосон л доо. Тэр үед жүжигчний мэргэжлийг гэхэд дөрвөн жилд нэг л удаа бэлтгэдэг төлөвлөгөөтэй байсан л даа. Сүүлд хоёр жилд нэг удаа бэлтгэдэг болоод миний үед азаар жил өнжих байсан ч хүүхэд элсүүлсэн. Манай ангийн багш "Говийн зэрэглээ"-гийн Арсланд тоглодог Доржсамбуу гарын шавь нараа бэлтгэх гэж хот, хөдөөнөөс хүүхэд шалгаруулж авсных нь дотор би багтсандаа өнөөг хүртэл баярлаж явдаг. -Хүн бүр амьдралдаа давтагдашгүй онцлогтой байдгийн адил "Эрхэм элч уран бүтээлийн нэгдэл "-ийн уран бүтээлүүдийг хараад байхад бусдаасаа арай л ондоо өгүүлэмж илэрхийлээд байх шиг санагддаг? - Би үзэгчиддээ хүргэх гэж хичээдэг нэг л зүйл бий. Хошин урлагийг хүмүүс янз бүрээр л ойлгодог. Инээдмийн урлаг гэхээрээ л нүүр, амаа хөдөлгөөд ч юм уу нэг тийм хөнгөн аясаар гаргачихдаг гэж ойлгох хүмүүс байна. Г.Доржсамбуу багш маань "Би жаахан ч болов уран бүтээл хийхдээ инээдмийн өнгө аяс л шигтгэчих гээд байх юм. Энэ маань, зөв юм болов уу буруу, юм болов уу" гээд бидэнтэй санал бодлоо солилцдог байсан. Багш хамгийн анх "Найрийн ширээний ууц" нэртэй инээдмийн жүжгээ найруулж байхад нь бид нэгдүгээр курст орж байсан юм. Дөрвөн жилийн дараа бид төгсөхөд тэр жүжиг маань тоглогдож л байсан. Үзэгчдэд маш эрэлт хэрэгцээтэй байсан л даа. Дадлагын ажлаа хийж би тэр жүжгийн хэд хэдэн үзэгдэлд тоглосон. Сургуулиа төгссөний дараа Драмын театрт манай ангийн хэдэн хүүхдийг шалгаруулж авахад би бас шалгараад дахиад нөгөө "Найрын ширээний ууц"-даа тоглож байлаа. Ингээд бодохоор зөв зааж чиглүүлэх талаасаа инээдмийн төрөл рүү багш маань надад их нөлөөлсөн юм болов уу гэж боддог. Өнгө аясын тухайд анхнаасаа драмын театр руу орсон болоод ч тэр үү аливаа уран бүтээлээ учир зүйн логиктой гаргах юмсан л гэж их хичээдэг. Анх Г.Мягмарнаран ах, Д.Мэндбаяр эгч нарын хүмүүс драмын театраасаа хэдэн хүн аваад, улсаас мөнгө авалгүйгээр, өөрийгөө санхүүжүүлэх зорилготой "Бага театр" гэж байгуулсан юм. Тэгэхэд би "Найрын ширээний ууц"-д хамт тоглож байсан хүмүүстээ зориулж "Битгий хэлээрэй" нэртэй инээдмийн жүжиг бичихгүй юу. Тэрийг маань манай хэд сайшааж, Г.Мягмарнаран ах тоглолтод оролцолгүйгээр, өөрөө найруулна гээд тайзнаа тавьсан юм. Сүүлд тэр жүжгийг маань урлаг судлаач С.Дашдондог үзээд "Та бүхний энэ жүжгийг үзээд ичиж инээсэнгүй. Шоолж инээсэнгүй. Яг л үйл явдалд нь орж хөтлөгдөөд инээлээ. Үнэхээр зөв тавьсан, сайхан жүжиг болжээ" хэмээн урмын үг хайрласан. Тэр цагаас хойш агуулга хэлбэрийн зөрчил гэдэг талаас нь их боддог болсон доо. -Хошин урлагийн төрөл жанр рүү нэгэнт орсон болохоор өнөөгийн жүжигчдийн ур чадварын талаар асууя гэж бодлоо. Зарим хүн "хошин урлагийнхан хүн инээлгэж чадахгүй болжээ " гэж шүүмлэх нь ч бий. Энэ юутай холбоотой вэ. Магадгүй хүн бүр бие даах гээд тус тусдаа продакшин байгуулах болсонтой ч холбоотой байж болох юм? -Хүмүүс өөрсдөө бодитой шүүмжлэлийг бусдад хүргэж байгаасай. Хүмүүстэй уулзаж ярилцахаар бодитой, баримттай зүйл огт байдаггүй л дээ. Аль продакшны ямар тоглолтыг үзэхэд ямар шүүмжлэл хэлмээр санагдсан ч гэх юм уу. Хамт уран бүтээл туурвихаа болиод тус тусдаа уран бүтээл хийж байгаа нь хүч муудаж байна гэх шүүмжлэл дагуулж болох талтай. Гэхдээ нөгөө талдаа бүх л продакшн үзэгчддээ сайн зүйл хүргэхийн төлөө л зорилго нэгтэй хөдөлмөрлөж яваа хүмүүс шүү дээ. Зах зээлийн хууль гэдэг өөрөө хатуу. Нэг л удаа муу тоглолт тавилаа гэхэд маргаашаас нь үзэгчдийн тоо эрс цөөрөх жишээтэй. Тэгэхээр хошин урлагийнхан бүгд тоглоод тэднийг үзэгчид үзээд байна гэдэг нь нийгэмдээ эрэлт хэрэгцээ үүсгэж байгаагийн нэгэн илрэл. Мэдээж, нэг тоглолтод зургаа, долоон үзэгдэл байлаа гэж бодоход нэг, хоёр үзэгдэл нь жаахан сул өгүүлэмжтэй байх нь бий. Ямар ч өө сэвгүй зүйл ер нь ховор шүү дээ. Миний хувьд хошин урлагийг хөгжиж байна гэж боддог шүү. Залуу уран бүтээлчид эрчимтэй гарч ирж байна. Тэд маань инээдмийн жүжгүүдээр тавих, олон төрлийн жүжгийг нэг тоглолтоор багцлан хүргэх зэрэг олон янзаар эрэлхийлэх боллоо. Тэгэхээр энэ урлаг улам л боловсронгуй болоод байна гэсэн үг. -Таны тайзан дээр бүтээж байгаа дүрүүд, амьдралдаа бүтээсэн дүртэй хэр ойролцоо вэ? -Би хувьдаа тэс өөр л гэж боддог. Тайзан дээр бүтээж байгаа дүрээрээ би нийгэмд болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг шүүмжлэхийг хүсдэг. Тухайлбал, саяхан "Шинэ үе продакшин"-ынхантай хамт авлигын талаар шүүмжилсэн жүжиг тавилаа. -Уран бүтээлч хүмүүс гэр бүлдээ зориулах цаг заваар хомс байдаг. Таны хувьд хэр сайн аав бэ? -Ер нь, энэ талаараа урлагийнхан хэцүү л дээ. Анх урлагийн тайзанд хөл тавьж байхад хүүхэд маань бага байлаа. Нийтээрээ л ажил төрөл, ахуй амьдралаа хэрхэн авч явах талаар шаргуу хөдөлмөрлөж байсан даа. Тэр үед жүжигчдийн цалин хөлс ч бага. Драмын театрын жүжигчид дээд тал нь 60, хамгийн багадаа 30 хоногоос доошгүй тоглолтоор явдаг болохоор гэртээ ер нь цөөхөн цагийг өнгөрөөдөг байлаа. Ялангуяа, баяр ёслолын үеэр гэртээ тогтохгүй. -Хошин урлагийнхан галт тэргээр явахад амархан цаг өнгөрөөдөг байх тийм үү? - Нэг удаа социалист орнуудын театрын фествил болоход ахмад уран бүтээлч, залуустайгаа гал тэргэнд зургаа хоногийг аялж өнгөрөөсөн. Тэр үеийн дурсамж их сайхан санаддаг юм. Москва орохдоо, тэндээс ирэхдээ замд уйдсан хүмүүс купе, купегээр дамжаад л их хөгжилтэй явж билээ. Гэхдээ би галт тэргэнд олуулаа явахаас илүүтэй хоёр ортой өрөөнд нь явах дуртай. Тухтай санагддаг юм. Би уг нь тайзан дээрээ л ажлаа хийчихээд бусад үед бол энгийн явмаар байдаг ч олон хүнтэй явахаар тэд намайг тэгээч ингээч гээд "ажлыг маань" бас хийлгэчих гээд байдаг болохоор галт тэргээр явах шаардлага гарвал хоёр ортой өрөөг нь л захиалдаг даа(инээв). -Танаас хамгийн их чадвар, хөдөлмөр шаардаж байсан нь ямар дүр вэ? -Тийм тохиолдол зөндөө. Жишээ нь, эмэгтэй хүний хувцас өмсөх, эмгэн болж дүр бүтээх тийм ч амаргүй. Драмын театрт байхдаа Хөхөлдэй хүүгийн дүрийг бүтээсэн маань үнэхээр хэцүү байж билээ. Хяналт шалгалт ихтэй. Тэр жүжгийг маань социализмын нийгмийг далд утгаар шүүмжилсэн аястай юм биш үү гэж хардаж сэрдээд. Энэ үед урлагт хөл тавиад удаагүй миний хувьд хэцүү санагдаж байсан л даа. Б.Дэлгэрхишиг Эх сурвалж: “Ганзам” сонин |
| С.Лхагвасүрэн: Ээжийнхээ хувцсыг алдчихаад уйлсаар харьж билээ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА 17:23 Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна.
|
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна. »»
|
|
Нийтийн тээврийн дараах гурван чиглэлд өөрчлөлт оруулжээ 16:49 Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.
|
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ. »»
|
|
Чуулган: Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээ 15:58 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл »»
|
|
Ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцлоо 15:54 Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын
|
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 13:50 НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө.
|
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө. »»
|
|
ГЕГ: 2025 онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна 13:48 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх
|
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин болон багш нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 12:19 С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
|
С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ »»
|
|
Н.Учрал: Зөвшөөрөл нэртэй хориглолт, хүнд суртлаас чөлөөлье! 12:13 Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй
|
Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ 12:05 2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны
|
2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны »»
|
|
21 улсад суух Элчин сайд нарыг томиллоо 19:07 Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. »»
|
|
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 18:36 Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн
|
Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн »»
|
|
Чуулган: Монгол улсаас гадаад улсад суух элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай Монгол улсын ерөнхийлөгчийн саналыг дэмжив 18:33 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн »»
|
|
Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ 15:48 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг
|
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг »»
|
|
Өнөөдрөөс цас орж, цасан шуурга шуурахыг малчдад анхааруулж байна 14:23 Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө
|
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө »»
|
|
Ахмадууд шинэ зээл хүсэхэд банк “хуучнаа сунга” гэж байна 13:16 Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад
|
Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад »»
|
|
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг "Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв"-д нэгтгэлээ 13:02 Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг
|
Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг »»
|
|
Сэтгүүл зүйн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг боллоо 13:00 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага,
|
2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага, »»
|
|
Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна 13:00 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос »»
|
|
Эрчим хүчний дэд сайд Сугаржавын Далхаасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа 12:59 Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон
|
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон »»
|
|
Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халжээ 12:46 Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халж буйгаа мэдээлжээ. Үүнийг Ферберийн арга
|
Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халж буйгаа мэдээлжээ. Үүнийг Ферберийн арга »»
|
|
Мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд устаж болзошгүй 12:44 БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд
|
БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд »»
|
|
Сэрэмжлүүлэг: Салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг хэрэглэснээс болгоомжилно уу 18:00 Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон
|
Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон »»
|
|
ГЕГ: Их хэмжээний байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүллээ 17:48 Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу
|
Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу »»
|
|
Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна 17:30 Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар »»
|
|
Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ 17:22 Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож
|
Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож »»
|
|
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ 10:23 Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн
|
Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн »»
|
|
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 10:21 1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт
|
1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт »»
|
|
Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10:20 Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч
|
Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч »»
|
|
"Тэргүүн хурд-2026" уралдаан зохион байгуулах эрх авах аймгуудын уяачид, холбоодоос санал авч байна 10:13 Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан
|
Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан »»
|
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг хүлээн авч уулзлаа 10:10 Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Чингэлтэйн нэгдсэн эмнэлэгт ажиллав 10:04 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн »»
|
|
Өдөр бүр олон тооны энергийн ундаа ууснаас болж цус харважээ 09:54 Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн
|
Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн »»
|
|
Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 09:51 БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа
|
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна 16:44 Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо,
|
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, »»
|
|
Гаалийнханы авлигын асуудал дуусахгүй нь бололтой 16:42 Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас
|
Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас »»
|
|
Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо 16:42 “Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны
|
“Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны »»
|
|
Цагааннуур сум дахь эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагааг эхлүүллээ 16:40 Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах
|
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах »»
|
|
Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл "Маш их" байна 13:04 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг »»
|
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ 10:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх »»
|
|
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо 10:24 Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний
|
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний »»
|
|
Монголоос явахдаа заавал авч явах ёстой хоол-"Талын Монгол" брэнд 10:21 2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна.
|
2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна. »»
|
|
О.Уранбаяр: Цаг дуусах мөчид ганц л тэсэрье гэж бодсон 10:21 Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл
|
Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл »»
|
|
Э.Ганхүүг 48 цаг баривчлаад суллаж, хилээр гарахыг хориглов 10:18 “Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн
|
“Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн »»
|
|
Монгол Улс энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар захиалгаа баталгаажуулжээ 09:29 Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг.
|
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. »»
|
|
Х.Нямбаатар: Ирэх оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2030 онд хүлээлгэж өгнө 16:37 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа гэв 15:24 Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан.
|
Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан. »»
|
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|