АНХНЫ “ГАДААД” БИЧИГ
2014-02-21Энэ удаа нэгэн чухал түүхэн баримтыг бяцхан тайлбартайгаар толилуулж байна. Энэ бол 1911 онд Монголын хаад ноёдоос Оросын цагаан  хаанд хандан тусламж гуйсан бичиг юм. Манай анхны гадаад жинтэй баримт бичиг, үндэсний сэргэн мандалтын эхлэлийг тавьсан нэн чухал баримт.
Гэвч монголчуудаас илүү гадаадынхан ихэд анхааран судалсан байдаг нь дэндүү харамсалтай. Уг нь олон удаа янз бүрийн ном бүтээлд хэвлэгдэж байсан боловч төрөлхийн номонд дургүй манайхан бараг тоож уншдаггүй юм. Намайг “юм” бичихээр “баримтаа үзүүл” гэж солиордог өвчтэй баагийнууд үүнийг уншина гэж ёстой номонд хазгай. Тэгсэн атлаа манайхан түүх мүүх гэж дэндүү их солиорно. Миний хувьд энэ агуу их түүхэн баримтыг муулдаггүй боловч онцгой их сайшаадаггүй. Гэвч миний дүгнэлтээс үл хамааран түүхэн үйл явдал болдгоороо болсон. Гэвч ярих, дүгнэх юм олон буй… Энэ бичигт манай түүхчид текстологийн болон агуулгын нарийвчилсан шинжилгээ одоо болтол хийж байгаагүй юм. Уг нь аль эрт хийчихсэн баймаар…
Бичгийн агуулга мэдээж Оросоос тусламж гуйж байгаа. Гэхдээ тусламж гуйж буй үндэслэл, шалтгаан, асуудал, зорилго, логик дараалал зэргийг аваад үзвэл дорно дахины болон монгол сэтгэлгээний онцлог илт харагдана. Мөн сайтар ажвал ангийн буюу “феодал” шинж тод үзэгдэнэ. Ямар ч гэсэн монголын хаад ноёд уламжлалт төрөө хадгалан үлдэхийг эрмэлзэж байжээ гэж баттай дүгнэж болно. Гэвч ямар уламжлалт төр гэсэн асуулт гарч ирнэ. Монголын эртний уламжлалт төр үү, эсвэл манжтай төстэй уламжлалт төр үү, эсвэл цоо шинэ шашинт төр үү гэдэг нь энэ бичигт мэдээж байхгүй. Гэхдээ монголын хаад ноёд “хуучин хэв суртлаа алдахгүй” гэсэн зарчим барьж байсан нь тодорхой байна. Энэхүү “хуучин хэв суртал” гэдэгт мэдээж Богд хаан, шарын шашин хоёр байх нь тодорхой боловч бусад асуудлууд байхгүй. Хэрэв зөвхөн энэ хоёр байх ахул “жижиг манж” улсаас онцын ялгаагүй болно. Эндээс Монголын хаад ноёд нийгмийн хувьсгал хийхээр тэмцэж байсан Орос, Хятад зэрэг олон орны хувьсгалчид болон реформаторуудаас сэтгэлгээ, үйлдлийн хувьд ихээхэн хоцорч байжээ гэж баттай дүгнэж болно. Түүнчлэн энэхүү 21 зүйлд асуудлыг тавьсан дэс дараа ихээхэн чухал юм. Учир нь хувийн асуудлыг тэргүүн ээлжинд тавьсан бол явцуу эрх ашгийг илэрхийлэх нь мэдээж. Яг үүнийг батлах гэсэн мэт Монголын хаад ноёд хамгийн эхэнд “хэргэм тушаал залгамжлах ёс алдагдсан” болон “тоо бүхий цалингаа” авч чадахгүй болсноо тусламж гуйх 1 болон 2 дугаар шалтгаан болгожээ. Магад энэ нь санамсаргүй байж ч болох. Гэхдээ л би ингэж бодохгүй байна. Энэ мэтчилэн шинжлэн үзвэл их олон чухал зүйлийг танин мэдэж болно. 1911 онд сонгон авсан төрийн хэлбэр яав ч монголын уламжлалт төр байгаагүй, харин шашин төрийг хослон барьсан буюу “шашинт төр” хэмээх цоо шинэ хэлбэр байсан. Энэ санааг би “Монголын анхны шашинт төр” өгүүлэлдээ нэгэнт бичсэн. Би өөрийн түвшинд иймэрхүү ажлууд хийж хэд хэдэн өгүүлэл бичсэн. Гэтэл монголын нэн шинэ түүхчид шинэлэг ажил хийхгүй атлаа намайг муу хэлсээр байна. Тэдний ажлын арга, арга зүй ихээхэн хоцрогдож, хамгийн гол нь ёс суртахууны наад захын “табу” алга болсон байна. Монголын нэн шинэ түүхчид судалгааны орчин үеийн аргуудыг огт мэдэхгүй байна. Иймээс тэд “шал буруу” түүх бичиж байна. Онолоо ч мэдэхгүй, практикаа ч мэдэхгүй бол түүхч гэж байсны хэрэг юун… Хүмүүсийн ажлыг өмнөөс нь хийх ёсгүй учраас би толилуулан буй баримт бичгийн дундуур бяцхан тайлбарууд хийв. Энэ нь түүх судлагч залуучууд цааш сонирхон үргэлжлүүлж текстологийн болон сэтгэл зүйн зэрэг янз бүрийн анализ хийхэд нь тус нэмэр болог гэж санасных юм. Ингээд мөнөөх алдарт баримт бичиг…
1911 оны зун цаг Халхын Жавзандамба хутагт ба дөрвөн хаадаас бүх Монгол үндэстэн нь Манж хятадын дарлал дор тэсэш үгүй болсон учрыг гаргаж, тусгаар улс байгуулахад тусламжийг гуйж Орос Улсын хаанд өргөсөн бичиг. Шашныг мандуулах амьтныг жаргуулагч Жавдандамба лам, Халхын Түшээт хан Дашням, Сэцэн хан Наваанцэрэн, Засагт хан Содномравдан, Сайн ноён хан Намнансүрэн нар хичээнгүйлэн, Их Орос улсын Их цагаан хааны амгаланг эрж үнэн байдал учрыг гаргаж айлтгах нь: Манай Халхын дөрвөн аймгийн монголчууд эртнээс нааш шарын шашныг шүтэж, өөрсдийн хэв суртлаар явтал, хожим манж хаан мандаж, шарын шашныг эрхэмнэн эрдэм өршөөлийг дэлгэрүүлсний тулд бидний багш анхлан үеийн Богд лам шарын шашныг эрхэмлэн манж хаанд шүтсээр хоёр зуу илүү он Монгол хан, ван, засгууд өөр өөрийн албат арддаа эзэн болж, газар орны ашгаа өөртөө эдэлж маш амар тайвнаар аж төрж буйд ойрноос нааш хятад түшмэд эрх барьж улсын эрхийг элдвээр самууруулахын дотор, ялангуяа шинэ засгийн дүрэм хэмээн нэрийдэж, завшаан дор монгол газрыг ашиг тариа хэмээх зэргээр эзлэн хуучин хэв суртлыг халж, эрх хүчийг бууруулан бүрэлгэх нь үнэхээр гашуун, үүнд Халх аймаг бүгдээр чармайн хэлэх нь манж хаан бурхан шашныг эрхэмлэж, эрдэм өршөөл маш бадарсны тулд урьд бид нар шүтэж дагасан нь эдүгээ нэр буй боловч үнэн үгүй дор хүрч, зовлон зүдгүүрийг үүсгэх нь цагаар нэмэгдэхийг аль хэн ч тодорхой мэдэх тулд эдүгээ хүсэх нь:
Тайлбар: 1. Монголчууд Манжийн үед “маш амар тайван” байсан, гэтэл сүүлийн үед төр хятаджаад “хуучин суртал” халагдаж зовлон зүдгүүр болсон байна. 2. Энд Манжийн төрийг огт муулаагүй байна. 3. Энэ бичиг халх дөрвөн аймгийг л төлөөлж байна. Их Орос улсын их Цагаан хаан эрдэм өршөөл утга хүчин нэн их дээр шарын шашныг бадруулж, буян чуулганыг хязгаарлашгүй хураахын тулд урьд ноёдын гуйснаар их улс дор шүтэж бага улсын ёсоор харилцан туслалцваас бидний хуучин хэв суртал алдагдах үгүй бөгөөд шарын шашин нэн бадарч ашид амар тайвнаар баймой. Ийм санаа хүсэлтэй нь Өвөр Монголд ч бас ажиглагдаж буй. Эдүгээ учрыг гаргаж туслах хамгаалахыг эрсүгэй хэмээн олноор санаа нийлж зөвлөлдөн тогтсон. Үүнд лам би санавал урьд хожид байдал төлөв үнэн бөгөөд миний санаа мөн. Хянахад олон улсын тогтоосон хуулинд аливаа төр бага улс болбоос чийрэг их улсыг түшиж өөртөө тогтнох чийрэг их улс төр бага улсыг тэтгэн туслах ёсон буй тул учрыг гаргаж бичиг өргөн тусгайлан жанжин чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, түшмэл Хайсан нарыг зарсаны тулд их хаан үнэн байдал төлөвийг нэвт толидож, агуу өршөөлөөр нигүүлсэн үзэж даруйхнаа хамгаалан туслахыг их ганд бороог хүсэх мэт сүсэглэн гуйж, чин үнэнийг илрүүлэн өчүүхэн бэлэг сэлтийг хичээнгүйлэн өргөв.
Тайлбар: 1. “Хуучин хэв суртал” буюу манжийн төрийн хэв маягийг хэвээр хадгална гэдгээ тодорхой хэлж байна. 2. Олон улсын хэм хэмжээг дурдаж байна. Цагаагчин гахай жилийн зуны сүүл сарын шинийн дөрвөн. Хятад түшмэл манай Манж улсын эрхийг эзэлж эрт эдүгээ дор олон монголыг хилс бэрхээр дарлан зовоож хашруулан бүхий учрыг эдүгээ бидний мэдсэн амссан төдийгөөс товчлон гаргаж мэдүүлэхүй нь: Нэгэн зүйл. Манай монгол хан вангуудаас дараалан засаг ба засаг бус олон түшмэд хэргэм тушаал залгамжлах зэрэг жинхэнэ хууль ёсоор явуулбаас зохих хэрэг зүйлд хятад түшмэд ямагт өчнөөн түмэн мянган лан мөнгө албадан хянан авч сая айлтгаж залгамжлуулах болсон бөгөөд хэрэв мөнгө зоос үлэмж хараахан тушааж чадахгүйг нь боогдуулан хойшлуулсаар энэ хэр зэрэг залгамжлан чадаагүй өчнөөн төчнөөн жилээр хүлээсэн засаг ба засаг бус ихээхэн бага түшмэд маш олон. Тайлбар: 1. Хамгийн эхний асуудал бол “хэргэм тушаал залгамжлах”-ыг алдагдуулсан явдал болж байна. 2. Манжаас цол хэргэм авахдаа “өчнөөн түмэн лан мөнгөний” авилга өгдөг байжээ. 3. Хэргэм тушаал залгамжлан авч чадаагүй олон ноёд тусламж гуйж байна. Нэгэн зүйл. Эзэн хаан жил бүр манай монгол олон ван засгуудад хууль ёсоор шагнаваас зохих торго будааны зэрэг тоо бүхий юмыг олон он дор өгсөнгүй. Манж хятад түшмэд завсраас шүүрэн авч ашиглаад эрх сүрээрээ айлгаж, ер нэг ч гомдох газар үгүй болсон билээ. Тайлбар: 1. Удаах “том” асуудал бол манжийн төрөөс авч чадахгүй байгаа “тоо бүхий юм” буюу цалин байна. “Төрийн” цалин пүнлүүгүй болсон учир тусламж гуйж байна. Нэгэн зүйл. Иргэн Монгол харилцан холбогдсон хэрэг зүйл байхул чухам алиний үнэн ташааг магадлахгүй ямагт Монголыг дарлан мушгиж, эд юмсыг аван хилс гүжир ял оноон алах, цөлөх зэргээр шийтгэх нь нэн олон болж, гашуудлыг хэлэх газар үгүйд хүрсэн бөгөөд иргэн ямар хүнд ялтай хэрэг дэгдээвч ер цээрлүүлэн шийтгэх явдал үгүй. Монгол хүн хааяа эндэгдэл буй ахул огт хамаарахгүй хүнийг боловч хүчээр холбогдуулан үг өчиг огт үгүйгээр онц хүнд ял оноох нь хилс бэрхийн туйл дор хүрсэн билээ. Нэгэн зүйл. Монгол сайн хүнийг цухалдуулсаар бие зугтан гарах замын зуур тохиолдсон хошуудыг нам нийлэв хэмээн гүтгэж өчнөөн түмэн лан мөнгө албадан төлүүлэхээр тулган зовоож хэрэг шийтгэх түшмэдийг чандлан хадгалж буй нь үнэхээр хилстэй билээ. Тайлбар: 1. Дээрх 2 зүйлд шүүхийн шударга бус, үндэстнээр ялгаварладаг байдлыг өгүүлж байна.
2. Хошуу нутагт ногдуулсан төлбөрт нийтээрээ том жижиггүй хохирдог байжээ. Нэгэн зүйл. Манай ганц эрхэмлэх шарын шашны үндэс охь манлайн баруун зуугийн зальхай хэдэн түшмэд эзлэн завших арга мэх зохиож агсаар далай ламыг шахамдуулан гажуудуулж, айлган зайлуулаад одоо элдэв зүйлээр дарлаж, маш санааны даваар эзлээд буй нь манай шарын шашин үнэхээр үнэ үгүй хөнгөн болж, бас ханалыг мэдэхгүй манай олон монголыг нэгэн адил болгоё хэмээх санаа үзтэл илэрхий тул гомдолтой бөгөөд эмгэнэлтэй билээ. Тайлбар: Манайд онцын их хамаагүй жишээ авч байна. Нэгэн зүйл. Монгол газар шинэ засаг дэлгэрүүлэх нэрээр шалтгаалж олон иргэнийг нэн үлэмж хуруулан халхын хойт хязгаарын хэд хэдэн хошууны нутгийг зөнд нь хагалан тариа тариулж, нутаглан суулгахаар нэгэнт тогтоон бүхий нь монголын амьдралыг нэгмөсөн тасалж, хойт хязгаар захыг батлая хэмээсэн санаа лавтай мөн тул нэн цухалдаж хорсох билээ. Нэгэн зүйл. Зах залгаалдаж суух олон хошуунд хятадаар тариа тариулж завдмагц харуулын монгол цэргийг татаж хятад цэрэг суулгаваас Орос Монгол хоёр харилцан найралдаж чадахгүй болно хэмээн зөвлөж буй нь сайн санаа бус үзтэл Хөлөн буйрын захын арван илүү харуулын монгол цэргийг татаад хятад цэргийг суулгаад хэдэн жил болов. Энэ нь манай Орос Монгол хоёрын харилцан туслалцах явдлыг таслая хэмээсэн маш хортой санаа билээ.
Нэгэн зүйл. Монгол газар олон иргэнийг элсэн хуруулж муж байгуулан олон хятад түшмэдээр Монголын олон засгуудын эрх хүчийг бууруулан хасахаар зөвшиж бүхий нь үнэхээр тачияадалтай билээ. Тайлбар: 1. Энд засаг (ноёдын) эрх хүч буурах тухай ярьж байна, зүй нь монголын нийгэм, үндэстний тухай ярих ёстой. Ноёдын эрх хүч буурах нь тэвчихийн аргагүй асуудал болж байна. Нэгэн зүйл. Хятад түшмэд шарын шашныг огт хэрэг үгүй дор үзэж, насан идэр лам нарыг цэргийн сургууль хийлгэн хурлын сүмийг цэргийн гэр болгон зул хүжийн хөрөнгийг цэргийн хэрэгсэл болгохоор зөвшиж бүхий нь үнэхээрийн хартай харгисийн туйл болсон билээ. Нэгэн зүйл. Ойрхи хэдэн жилд олон иргэн олон замаар анги хуваан өчнөөн төчнөөнөөр нийлж цувалдсаар Хүрээний газар ба үүгээр түүгээр орж ирсэн нь маш олон бөгөөд хэрэв урьд Бадаргуулт төрийн арван долдугаар онд манай Өвөр монголын Ёст, Зуу, Уд хоёр чуулганы газар тариалан суусан олон иргэд гэнэт санаа нийлэн урваж, Монголын шар хар хөгшин залуу эр эм олон хүнийг ялгалгүй гэр оронг халдаж сүйтгэсний адил болоход хүрвээс үнэхээр гашууны туйл билээ. Тайлбар: 1.Уг бичгийн гарчиг Халх дөрвөн аймгийг л төлөөлсөн, одоо Өвөр монгол орж ирж байна. Энэ нь Өвөр Монголын талаар хоёрдмол байр суурьтай байсныг харуулж байна. Нэгэн зүйл. Манай Монгол манж улсад дагаж орсноос хойш олон зальхай иргэд маймаа худалдааны учир өөрсдийн юмыг онц их үнээр худалдан өгөх бөгөөд манай Монголын мал юмыг боогдуулан хялбар үнэ дор авах ба мөнгө зээлдүүлбээс хүүнээс хүү үржүүлж авсаар манай Монголыг нэгэнт яс чөмгөнд хүртэл ядууруулсан бөгөөтөл одоо шинэ засаг хэмээн нэрийдэж олон зүйлийн юмаас цөм гааль татвар хурааж, улмаар мөлжин элдэв зүйлээр үрэгдүүлэн бүхий нь манай Монголын хүчин яахин тэсэх билээ. Тайлбар: 1. Эдийн засгийн талаар ямар ч бодлого алга байна.
Нэгэн зүйл. Угаас тогтсон хууль дор монгол иргэн харилцан ураг барилдах ёсонгүй бөгөөтөл одоо шинэ засгаар шалтгаалж хуучин хуулийг халж, монгол иргэн харилцан ураг барилдахаар ноднин жил зарласан нь үнэхээр хортой санаа мөн бөгөөд энэ мэт харанхуй засгийг манай монгол яахин дагаж чадах билээ. Нэгэн зүйл. Манай олон монгол хошуунд бэлтгэсэн цэрэг үгүй боловч үлэмжхэн хурц зэвсэг олбоос эндэх хятад цэрэг хэдэн зуугаас илүү үгүй болхул ер айх явдал үгүй гагцхүү далдуур нууц бэлтгэсэн цэрэг олон байх ба дотоод газраас их цэрэг гаргаж ирэх болбоос хүчин тэнцэх үгүй болох тул одоо даруй энэ тэнгэрийн цэрэг илгээж туслан хамгаалахыг хүсэх билээ. Тайлбар: 1. Зориг нэлээд шийдмэг байна. 2.Шууд цэргийн тусламж хүсэж байна. Нэгэн зүйл. Манай Богд лам эхлэн дөрвөн хан олон ноёдын ийнхүү зөвөлгөөнийг манж хятадын этгээд сонсож мэдсэн нь магад буй за. Үүнийг урьдаар нэн даруй хянан сэрэмжилж бэлтгэх үгүй байгаад нэгэнт Хүрээний газар хор хөнөөлийг амсах дор хүрвээс дахин олон монголчууд санаа нийлж тус хамгааллыг хүртэж амьжрах үнэхээр бэрх болмой. Тайлбар: 1. Манж, эсвэл хятадын тагнуул, эсвэл тэдэнд ховлон мэдээлэгчид байжээ. 2. Үүнийг тэд өөрсдөө ч сайн мэдэж байна. 3. Монголын голлох газар нь Хүрээ болох нь тодорхой байна. 4. Мөн тэд өөрсдийгөө монголын хамгийн чухал хүмүүс гэдэгт итгэлтэй байна. Нэгэн зүйл. Эдүгээ Монгол нутгийн зах хязгаар харуулын газар цэрэг олныг цуглуулан тариа тариулах хэмээж буй нь тариачин хятад олширвоос ганц манай монголд хор болох төдий бус их улс дор мөн тус үгүй болох учрыг нарийвчлан мэдүүлэх юун хэрэг билээ.
Тайлбар: 1. Энэ санаа дээр гарсан. Гэхдээ энд бол оросуудыг хятадаар сүрдүүлж байна. Дээрээс нэвт толилсоор буй аж. Нэгэн зүйл. Эдүгээ манай монголчууд бүгдээр санаа нийлсэн ба их улс гадаад олон улс лугаа найр найрамдах болсны дээр манж улсын харъяат дотор газар бошгыг халах нам хэмээх муу хятад энд тэнд олон дэгдэж, самууныг үүсгэн бүхий ба цаазын засгийг байгуулан завдаагүй үес чухам манай орос монгол хоёрын найрамдах цаг болсон. Хэрэв энэ сайн тухай үеийг алдваас хожим алин этгээдийн хэрэг бүтэх үгүй, гэмшвээс гүйцэх үгүй болохыг мөн айлдан толилсоор байгаа буй за. Тайлбар: Энд Сун ятсений удирдсан Түнмэнхой буюу Хувьсгалт Холбоог хэлж буй бололтой. Түнмэнхой 1905 онд байгуулагдаж Манжийн төрийг унагасан Синхайн хувьсгалд идэвхитэй оролцсон юм.
Нэгэн зүйл. Хятад хүн болбоос угаас төрөлх чанар муу, урвах дуртай. Орчим жилээс дотоод газар байн байн урваж, улсын цэргийг зүдээн, эдийг хоосруулсан ба нийт гадаад олон улсын хүнийг думдад улсын хамаатай газар байлгах үгүй үлдэн арилгамой хэмээн их самууныг үүсгэж, эртнээс үгүү гамшиг зовлонг өдөж, олон улс дор их дуут цэргийн зүйл төлүүлэн улсын сан хөмрөгийг нэгмөсөн хоосон хөндий болгоод, одоо манай Монголын язгуураас нутагласаар ирсэн хөрөнгө газрыг албадан тариулж, амьдралыг таслан, газрын тарилга мөнгийг хятад түшмэд хуваан авч, амьд бүхнийг аврагч шарын шашныг хөнгөтгөн харгислаж, туйлын хилс болсныг үнэхээр хүлцэхүйеэ бэрх бөгөөд хятад хүн эл хүрсэн газраа элдвээр самууныг дэгдээхүй нь тэдний сурамгай зан мөн. Хэрэв манай халхын хойт хязгаар тултал хятадын тариалан суулгаваас эртнээс найр найрамдахаар ирсэн их улс лугаа магад завшин халдаж манай Монголыг дагалдуулан мохош үгүй хор зовлонг амсуулахад хүрүүлэх нь нэн эмээлтэй билээ. Тайлбар: 1. Энд хятадуудын манжийн төрөөс урваж, төр самууруулсныг шүүмжилж байна. 2. Хятадууд танай руу дайрна, тэгэхдээ монголыг заавал оролцуулна гэдгийг сануулж байна. Нэгэн зүйл. Манай олон хан ван засгууд олноор санаа нийлж, Монгол бүхний оройг дээд чимэг Богдыг хаан өргөмжилж Монгол Улс болон Их Улс дор түшиглэн ач тусыг шүтэж ашиг зовлонг хамтатган үүрд найртай сайнаар явахыг хүссэн билээ. Олдвоос дээрээс нигүүлсэн толилох ажаам уу.
Нэгэн зүйл. Манай Монгол Их улсыг түшиж бага улс болон өөртөө тогтнож болох болбол нууц болзоо гэрээ бичиг байгуулж хэн алинийг бат итгэмжийг илрүүлж болох ба үгүйг дээрээс толилон тогтоомуу. Тайлбар: 1. Ил биш, нууц гэрээ хийнэ гэдгээ хэлж байна. Нэгэн зүйл. Нууц болзооны гэрээ бичиг байгуулж болох бөгөөс тэр гэрээнд Монголын газар яахин Оросын худалдаа гүйлгээ, төмөр зам хийх, өртөө байгуулах, алт мөнгө зоорь нээлгэх, бичиг цэргийн сургууль байгуулах зэрэг зүйлийг нарийвчлан хэлэлцэж тогтоовоос болох болбу. Тайлбар: 1. Нууц атлаа их өргөн хүрээтэй хамтын ажиллагаа санал болгож байна. Нэгэн зүйл. Манай халхын газар байх хятад худалдааг бүрэн үлдэж гаргаад Орос худалдаа элсэхээр одоо зөвлөн тогтож буй. Ганц худалдаа арилжаа хэмээгч олны аж төрөх амьдралд холбогдох чухал хэрэг мөн тул орос худалдааг одоо манай монгол газар яахин цэргээр хамгаалуулан аргацаан оруулахыг урьдаар бэлтгэн аваас болох болбу. Тайлбар: 1. Эрс өөрчлөлт, тухайлбал хятадын худалдааг бүрэн гаргах, оросын худалдааг цэргээр хамгаалах зэрэг асуудлыг хөндөж байна. Олдвоос дээрээс нигүүлсэн толилох ажаам уу. Энэ хорин нэгэн зүйлийг илүү зургаан сарын хорин гурванд Гадаад Хэргийн журганд мэдүүлэв.
Дахин сийрүүлж нэмэлт тайлбар хийсэн: Судлаач Х.Д.Ганхуяг.
|
| АНХНЫ “ГАДААД” БИЧИГ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|