Тэгтэл эрдэмтэд томоохон нээлтүүдийнхээ 93 хувийг 26- гаас дээш настайдаа хийсэн нь тогтоогдов. Харин тэдний бүтээмж 30-40 насны хооронд дээд цэгтээ хүрч байсан гэнэ. Тухайн эрдэмтний суу билэг шинжлэх ухааны салбараас хамаарч өөр өөр байсан нь илэрчээ. Тухайлбал, физикийн шинжлэх ухааны эрдэмтэд 36 настайдаа дийлэнх нээлтийг хийсэн аж. Химич эрдэмтэд 39 настайдаа алдаршиж байсан бол физиологийн эрдэмтэд 41 настайдаа чухал нээлтүүдийг хийж байжээ.