 |
|
 |
|
Л.Ширчин : Монгол Эрийн Ухаан |
|
|
 |
|
 |
Л.Ширчин : Монгол Эрийн Ухаан
2014-03-04НЭГ.  Өндөр чацархаг биетэй, өвгөн Сандаг тос даасан үрчлээт нүүрнийхээ хөлсийг нударганыхаа араар шудраад хажуу дахь том хар чулууг эвэршиж мойнийсон хурууныхаа ширүүн өндгөөр дарж, тулан сэвхийн бослоо. Эр ямааны илгэн богцонд цүндийтэл юм чихэж баруун мөрөн дээгүүрээ тохжээ. Харваас өвгөнд богцтой юм хумхан, хуучирч муудсан илгэн сармай дээл, хөлс нэвтэрч халтартсан юүдэн малгай, тэмээний тавгийг нимгэн зүсч уланд нь наасан хуучин булигааран монгол гутал, сүүж манан хөөрөг, буйлаасны буурцгаар хийсэн шар эрхи, олон жилийн өмнөөс хүзүүнд нь зүүлттэй ижил дасал болсон, хөдсөн гэртэй сахиуснаас өөр өмч хөрөнгө, эд хогшил гэх юм алга.
Өвгөн хад асга нь арсайж, барсайсан говийн уулсын цухалдуу сайрыг уруудан, бүдэгхэн улбаа замаар том том алхсаар Зүүн Богд уулын Цагаан бургастайн аманд гарч ирлээ. Өргөн их говь, тал өмнө нь дэлгэгдэх шиг цэлийн зэрэглээтээд, түүнээс цааш Хан хөгшний нуруу сүүмийн цайвалзах нь намрын анхны цас аль хэдийн унасан ажгуу. Өвгөн төрсөн нутгийнхаа барааг санаа алдан, саравчлан харахад усхал зөөлөн нүднээс нь нулимс аяндаа цийлэгнэн урсахад, гарынхаа алганы уушгаар зөөлөн дарж шингээгээд ганцаар авч мушилзан инээх аядан, амандаа шивнэн бувтнах нь хар багаасаа сурсан зангаараа эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд гэж төвдөөр шивнэн шивнэн давтаж, гартаа атгасан эрхинийхээ товрууг имрэн имрэн, хэд алхан өнчин ургасан навтгар тооройн сүүдэрт ирж амран суулаа. Уулын бяцхан горхи хоржигнон урсах нь зүүхэн талд сонсогдоно. Өвгөн өврөө уудлан модон тагшаа гаргаж үлээснээ босч, горхины хажууд сөхөрч суугаад усанд хуруугаа дүрж, духандаа түрхээд богцоо уудлан хонины утсан илгээр хийсэн ташмагаа гарган тагшаараа уснаас хутган түүнийг дүүргэн, эргүүлж богцондоо хийх гэснээ болин, устай ташмагаа эргүүлж тойруулж харлаа: - Ай хөөрхий, Лхас хотоос үүнийг л авч гараа шив дээ гэж шивнээд богцон дахь өмбүү цөмбүү зүйлээ бодон бослоо. - Аа тийм, олон сар хоногоор мөрнөөсөө салгаагүй богцны ар нуруу уруу унжих гуянд усан үзэм, Төвдийн зэрлэг сонгино, үзэм, хүрэн зандан, цагаан зандан, хар улаан чавганы үрнүүдийг жаахан уутанд хийж дүүргэсэн нь нүдний нь өмнүүр жирэлзэн өнгөрөв. Нөгөө гуянд нь цай, давс, бяцхан хүрэл тогоо халивтайгаа, нүдсэн жаахан борц, үхрийн хатаасан цус, хөлдүү сүүг урь идүүлж бэлтгэсэн нунтаг хуурай сүү, ургамал амьтны гаралтай бүтээгдэхүүнээр эм бэлтгэх жорын ном мөн Хаш хайрцаг, Урлахуйн ухааны чуулган, Есөн хүслийг хангагч толь, Говийн зарим чулуун эм, Эрдэс шороон эмийн судар хэмээх номууд бас бий. Сандаг өвгөн арвандолоотойдоо аянчин жинчдийг дагаж, өмнө зүгийг чиглэн нутгаасаа намар өдийд гарснаа хааяа нэхэн санана. Тэр цагаас хойш дөчин жил өнгөрчээ. Өдөр шөнө ээлжлэн үхэх, төрөх хосолсон хорвоогийн жам ёсоор унтаж, босч, уйлж, инээж амьдарсаар өдийг хүрэхдээ төрсөн нутгийнхаа барааг харнаа гэж бодоогүй явсан өвгөн гавжтан нүдээ арчаад хангайнхаа нурууг дахин харахад эцэг, эхийн дүр тодрон, баяр учралын нулимс хацрыг нь даган урсана. Энэ сацуу гавжтан богцоо мөрнөөсөө мултлан уудалж, алд цагаан хадгийг гарган, хоёр гардан дэлгээд Хан хөгшний нуруу, Хайрхан дулаан уулаа харж сөхрөөд, ... Хан хөгшин аав минь Хайрхан дулаан ээж минь Ачит та хоёр минь Амар амгалан байна уу? Яван явсаар, алхан алхсаар Хайртай та хоёртоо Харийн орноос би чинь Хүрээд ирлээ хүү чинь гэж хэлээд гурвантаа залбиран, гурвантаа мөргөлөө. Өвгөнд ингэх л дутуу байсан бололтой дотор нь онгойж, сэтгэл нь тэнийн дөчин жил биеэ барьж, айж явсан нь оргүй арилан санаа амарлаа. Сандаг гуай бяцхан гуван чулуугаар тулга засмагц, тогоондоо ус тавиад аргал хомоол хормойлж авчран, бадарсан улаан галаа асаан цайгаа чанаж суулаа. Тогооны халиван дахь зүүний сүвэгчин чинээ нүхээр уур цоргилон олгойдоход угалзын хуухнагаар хийсэн илгэн уутнаас шар тосонд багсарч, үрэл үрлээр бэлтгэсэн цайнаас хонины хорголон чинээг авч, мөн нөгөө нэг уутнаас ёотон шиг дөрвөлжин цагаан шаргал шахмалын хамт тогоонд даргилах ус руу хиймэгц шар тос ханхалсан сүүтэй цай хамар сэтлэм үнэртэв. Ийнхүү алс хол харийн газраас нутаг усаа зорихдоо бэлтгэсэн цай, хуурай сүүний үрэлнээс тав таван ширхэг үлдснийг бодоход Онгийн хүрээ хүртэл төдийчинээ цай чанаж уух нь тодорхой. Өвгөн бяцхан гуулин халбагаар цайнаасаа дээжлэн хутгаад Ноён хутагт Данзанравжаагийн нутаг орноо магтсан нэгэн шад шүлгээс ягнан уншиж, газар дэлхийдээ өргөснөө модон тагшиндаа цайнаас дүүргэн, завилан суухад төрж өссөн гэртээ эхийнхээ өвөр дээр эрхлэнхэн, эцгийнхээ хажууд наалданхан суугаа ч юм шиг сэтгэл нэг л өег, тэнэгэр ажээ. Тэрээр хоёр зээрдээрээ туулсан холын аяныхаа алжаалыг тайлан, түмнийг бодон цэлмэг хөх тэнгэрээ ширтэн хэсэгхэн хажуулснаа босч аянаа үргэлжлүүллээ. Бүрдний говийг туулаад Аргуйн голыг хүрэхэд хоёр өдөржингийн газар даа. Би чинь арвангуравтайдаа аавыг дагаж, Балдан засгийн цоохор Дамчаа гэдэг айлаас авлагаа нэхэж очоод буцахдаа арван тэмээ тэднийхээс тууж, энэ говийг туулж билээ. Газар нутгаа гэж яг л хэвээрээ таньдаг хүний нүүр адил байна даа хөөрхий гэж нутгаа бишрэн, эрхи ороосон дөрвөн хуруугаа тэнийлгэн залбирна. Төвд, Жагарын орноор тэнэж, юм үзэж нүд тайлж, бас ном сударт боловсрон, олон хэлийн хүнтэй нүүр учирч явахдаа зовох зүдрэх нь их байсан ч жаргах цаг үе үе тохиолддог байсныг Сандаг гуай юунд үгүйсгэх вэ. Тэгэхдээ л сэтгэлд нь ямар нэгэн юм үгүйлэгдэж, зайгаа эзэлсээр өдий хүрсэн нь эх орон, төрсөн нутаг байлаа. Аав, ээж хоёр минь ч аль хэдийн таалал болсон байх даа. Дүү минь амьд байгаа болов уу? Надаас хоёрхон дүү шүү дээ. Аав намайг төрийн хар хүн болгоно гэдэгсэн. Харин дүүг лам хувраг болгохоор есөн настайгаас нь хүрээн дээр авга ах Дамдиндорж гуайд шавь оруулж билээ гэж бодон өвгөн алсыг харан алхахад хэсэг бусаг харгана, буйлаас холилдон ургасан чулуурхаг сайрыг гатлан есөн тахь үргэн тоос татуулан давхихыг үзэж, сэтгэл баясан сүсэглэнэ. Уулын толгодын сүүдэр эрвийн сэрвийн уртсаад намрын шар наран Зүүн богд уулын баруун мөрөөр шижир туяагаа цацруулсаар мэлтрэн мэлтрэн далд орохуйд тэг дугуй том улаан сар урдах толгойн оройгоор манхайн шагайж, шингэх нарны алтан туяаг өөртөө тольдонхон шингээх адил мандлаа. Өнөөдөр намрын адаг сарын шинийн арван таван, сугар гариг. Би чинь Лхасдашлхүмбээс хаврын тэргүүн сарын шинийн гурванд гарсан юмдаг. Хөх хот хүртэл илжгээр, түүнээс нааш явганаар бадарчин маягтай явж ирлээ. Ай хөөрхий хүний амьдарлаа гэж бодоод, шөнийн сэрүүнд саран саруул тул газар жаахан дөхөхөөр хайрга чулуун хөрсөн дээр шижигнүүлэн алхана. Өвгөн сүүдэртэйгээ ханьсан, сарны гэрэлд чиг барьж алхсаар зургаан мичид гудайх үеэр Говийн бүрдэнд ирлээ. Бүрдний ус сарны туяанд хайлсан тугалга шиг мэлтрэн, усны үнэр сэнгэнэн сэрүү татуулна. Айлуудын намаржаа эзгүйрч дэрсэн толгой шөнийн зөөлөн салхинд бөхөлзөнө.
ХОЁР. Аргуй, Хужирт, Муруй гэгдэх нутгийн гурван голыг өгссөөр Хан хөгшний нурууны баруун суган дахь Бичигт хадны ёроолд түр саатан, цайгаа уугаад хоолоо хийж суугаа хүн бол өвгөн Сандаг болно. Маргааш үүрийн гэгээнээр хөдөлж, зам дагуу айлаас дүүгээ сураглая, ямархуу янзын айл амьдарч явдаг болдоо. Монгол нутаг руугаа хөл тавьснаар ганц ч айлын үүд сөхсөнгүй гэж бодон шөнийн тэнгэрт анивчин гялалзах оддыг ажиглан багадаа хөгнөөтэй хурган дунд унтчихдаг байснаа дурсан санаж хэвтснээ нам нойрсчээ. Адууч богширго исгэчин, эвэрт бялзуухай шулганалдан, Бичигт хадныхаа үүрэнд хоносон хоёр турлиах хадны ёроолд тайван нойрсох зочиндоо чимээ өгөх мэт хэд хэд дуугарснаа нисцгээн, хэн нэгэн айл зусландаа шаваастай нь орхисон үхрийн аргалан дээр очиж буулаа. Сандаг гуай зүүд нойрноосоо сэрээд хувцаслан, богцтой юмаа мөрөндөө тохон, уулын овоот хөтлийг чиглэн зүтгэв. Сарлагийн сэрвээ шиг дүнхийх Сайхан дэнжийн нурууны дээгүүр алтан наран шижиртэн тусахад аяншиж харшсан тас хар царайтай өвгөн Муруйн даваан дээр гарч, Мааньт, Тарималын голын хөндий дэх айлуудыг харан түр зогссоноо Уянгын өвөрт гэж л сурагладаг байх даа гэж өөрийн эрхгүй амандаа шивнэн, тэртээ харагдах хоёр бор гэрийг чиглэн шууд алхав. Энэ хэнийхний үр сад бол. Вандангийн Доржийнх хаана байна вэ? гэж л суръя гэж бодон явна. Хоёр гэрийн гадуур шаваастай аргал бараантан хэдэн сарлаг, хонь голдуу цөөн бог хэвтэх агаад баруун судагт шөнөжингөө идэж цадсан аргамжаатай хоёр морь үүрэглэн зогсоно. Сандаг өвгөнийг тэр нэгэн хот айлд дөхөж явтал зүүн урд талын жижиг бор гэрээс хуучин улаан чисчүү дээл нөмөрсөн, бөгтийж бөөцийсөн нэгэн чавганц гарч ирэн, хэдэн аргал хормойлсоор эргэн ороход төдөлгүй гэрийн тооноор аргалын утаа олгойдоно. Өвгөн гэрт ойртоод хий ханиалган, хоолой засч чимээ өгөхөд сүүлнийхээ ноос руу хоншоороо шигтгэн, цагираглан гэрийн хаяанд хэвтсэн хөгшин халтар нохой нүдээ залхуутайгаар нээж, анивчин харснаа хэвтээ хэвээрээ бүдэгхэн дуугаар хөв, хөв хуцахчаа аядахад мөнөөх эмээ эсгий ширмэл үүдийг арай ядан сөхөн гарч өвгөнийг хараад: - Энэ хар өглөөгүүр ямар амьтан явдаг билээ дээ байз гэж үглэн майжигнасаар хөгшин халтрын өмнө очоод: - За чи тэг, хүнд давхи чи гэж зандран хорьсноор өвгөн богцтой юмаа мөрнөөсөө мултлан гэр дээр тавиад: - Сайн байна уу? гэж эмгэнтэй мэндлэн гэрт орлоо. Өглөөний цай буцалж байхад ирдэг азтай буянтай хүн юм. Бас дүүрэн юмтай богцоо муу гэр дээр минь тавиад гэж эмгэн ихэд бэлэгшээн гэртээ оров. - Сайхан намаржиж байна уу? - Таны лагшин тань сайн уу? Сүрэг мэнд байна уу? гэж мэндлээд өвгөнийг хөөргөө гаргаж тамхилахад эмгэн хариу мэдэх завсар ирсэн хүний царай өөд ажиглан манай эндхийн хүн биш шиг байна даа гэж бодсоноо нэг л үзсэн хүн шиг хэн билээ гэж гайхлаа. Сарлагийн сүүгээр өтгөн сүлж, шар тос орхисон цайнаас аягалж барихдаа ч эмгэн дахин ажсанаа нэр өгч арай л чадсангүй. - Хаанаас хаа хүрч яваа билээ. Хошуу нутаг хаана вэ? гэж асуув. - Би уул нь Сайн ноён хан аймгийн Хан хөгшин уулын хошууны хүн гэж хариулаад өвгөн цайнаас чимээгүй оочлох завсар эмгэний баруун хацар дээрх мэнгийг олж хараад: - За хө хэнсэн билээ. Аа тийм Санж гуайн Янжин ахайтан мөн шив дээ гэж бодон дотор хүнтэйгээ ярьж аягатай цайгаа оочлох зуур: - Та Янжин ахайтан мөн үү? гэж шууд асуутал, эмгэн хэсэгхэн бодол болсноо танив бололтой. - Тиймээ тийм, мөн. Чи чинь Вандангийн том баньд уу даа. Сандаг мөн үү? Бурхан болдгийн дуутай адилхан юм аа тэр гэв. Сандаг өвгөн ухасхийн босч, Янжин ахайтантай золгоод суун хөөргөө гарган, тамхиа татаж суухдаа аав минь өөд болжээ дээ. Ээж маань яасан бол ааваас нэг эгч гэдэг байсан. Одоо наяннайм хүрч байх ёстой. Дүү маань ч зуурдын юм тохиолдоогүй бол байгаа л байх . . . бодлыг таслан, Янжин эмээ тогоо, жалавчаа хөллөх зуураа: - Иш хөөрхий буянаа дэлгэр. Тэгээд хэзээ ирэв дээ. Аль газраар юу хийж яваад энэ билээ. Овоо л доо хүрээд ирдэг чинь. Дүүгийнх чинь манайтай айл байгаа. Энэ гэр. Манай хүргэн болсон шүү дээ. Манай илээд бүсгүйг чи танина даа айл саахалт өссөн улс. Зарим хүүхдүүд нь айл орон болж тусдаа гарцгаасан. . . Яагаав Дуламхорлоотой сууж долоон хүү, хоёр охинтой гэж яриад түр азнаснаа цааш яриагаа үргэлжлүүлэн: - Хүргэнийг маань эсэргүү нарт унаа залгуулсан гээд хоёр жилийн өмнө дотоодыг хамгаалахынхан барьж аваад явчихсан. Заяын хүрээнээс оргож зугтсан нэг ламд л муу хөгшин хээр морио өгч явуулсан юм гэнэлээ. Ээж чинь чамайг явдгийн хойтон жил өөд болсон. Харин муу аав чинь бурхан болоод ес хонож байна. Надаас долоохон ах хүн дээ, морьтой юм шүү дээ гэж яриад алтан хүрээтэй гуутай Намсрай бурханы өмнө бадмаалан байгаа мөнгөн цөгцтэй зул руугаа харлаа. Ил галын дэргэд утааны үнэр ханхлах нь эсгий гэрт төрж өссөн Сандаг өвгөнд нэн тааламжтай, шимийн архины ариухан үнэр ханхлан арцны хожуулаар хийсэн цоргоор жирэлзэн урсахад Янжин эмээ луун хээтэй мөнгөн аяганд тосч амсаад Сандаг гуайд хоёр гардан барьлаа. - Хүү минь холоос яваа хүн ядраа байлгүй. Эмээ нь гудас дэвсээд өгье. Амар амар гэж хэлнэ.
ГУРАВ. Шивээ овооны урд Тарималын голын хөвөөнд хоёр жижигхэн дүнзэн байшин барьж сумын захиргаа, ардын сургуулийг оруулжээ. Онгийн хүрээний сүм дуганууд оргүй устгагдаж, овоолоостой шороо харагдахад энэ сургууль, захиргааг тэр сайхан бэлэн байранд оруулахгүй яасан юм бол доо гэж Сандаг гуай Шивээ овоон дээр гарч орчныг ажиглахдаа бодлоо. Баюуны хонхороос хөх тоосго үүрч Цогчин дуганыг барихад бидний үеийн зуун хүүхэд завсар чөлөөгүй өдөр шөнийн хоёрт зөөж билээ. Баюуны цоохор данжаад гуай ер нь яасан сүрхий хүн байгаа вэ? Хөх тоосго. . . Одоо ч энэ тэнд хэвээрээ хэвтэж байх юм. Тэр олон бурхан шүтээн, бүрээ бишгүүр, цамын өмсгөлүүд, ном судруудыг хэн авч явсан бол доо. Дуган сүмийн байшин барилгыг ингэж нурааж эвдэж, сүйтгэснийг бодоход хайран юмсыг бас алга хийж шатааж устгасан, үрэн таран хийснээс гарцаагүй. Шүрийн хонхор гэж энэ хүрээний бүх шүр, сувд, оюу, номинг цуглуулж шатаасан газар байгааг бодоход . . . Хайран юм. Хайран юм. Бидний зиндааныхнаас Дамдин, Пүрэв, Ядам, Лодойсамбуу нар л байх шив дээ. Ихэнх нөхдийг маань барьж аваад явсан л гэнэм. Сүүлдээ асуухаа болилоо. Баригдаа биз гэж бодогдоно. Онгийн хүрээний ном судрыг овоолж шатаасан гэгдэх түлэгдэж, харлан өгөршсөн үнсэн хөх өнгөөр сааралтах хэсэг газрыг харан харамсаж халаглан, сэтгэл дотроо уйлж Шивээ овооноос гэр лүүгээ сажлан яваа энэ хүн өвгөн Сандаг байлаа. Тэрвээр өнгөрсөн, эдүгээгээ эргэцүүлэн бодсоор хашааныхаа хаалганд тулаад түгжээг мултлан өтгөн ургаж, гандаж шарласан өвсний дундуур зурайх явган хүний нарийн жимийг даган алхсаар гэртээ орж, өврөө уудлан Шивээ овоон дээрээс авсан Ногоон дарь эх бурхныг тахилын хэдэн гуулин цөгцтэй гаргаж, утаа тортогонд харласан жижиг бор авдран дээрээ тавиад, хайран ч юм, зүүн гарыг нь хуга цохьсноос биш галбир нь бүтэн үлджээ гэж авчирсан бурхнаа ажиглан гарыг нь гүйцээж, шүншиглэн аравнайлаад шүтэх бодол төрнө. Хашааны хаалган дахь хонх жингэнэн дуугарч, ач хүү Дамдин ямаан тулман намагтай айраг тэвэрсээр орж ирлээ. Дүүгийн минь хэдэн хүүхэд л тус болж байна даа. Төрсөн биенээс өөр юмгүй надад гэр барьж өгөн, хашаатай болголоо. Ноднингийн өдийд Янжин ахайнд орсноос эхлэн би нутгийн ах дүүсийн буянд жаргалтай сайхан амьдарч байна. Миний хийж бүтээсэн юм гэж юу байх вэ дээ, буян бодож ерэн есөн морь сийлж амьтан ах дүүст өглөө. Бас гуйгаад болохгүй болохоор нь арав гаруй айлын хөгшид, өвгөдөд ногоон дарь эхийг хуулбарлан өгч шүтүүллээ гэж айраг аягалах зуураа бодно. - Дамдин! Хүү минь морь авчирсан уу? гэж өвгөнийг асуухад: - Авчирсаан. Та эмээл, хазаартай номхон морь хэлүүлсэн байсан. Манжаа хаа хүрэх нь вэ? гэж хариулж асуулаа. Өвгөн Лхасаас авч гарсан ямааны илгэн богцоо хяламхийн хараад: - Хоёулаа явнаа. Их холдохгүй, Зүүн улаан өөд гараад ирье. Эртхэн шиг хөдөлье. Тэр богцтой юм аваад моринд тохоорой гээд өвгөн хувцсаа сольж өмслөө. Дамдин богцтой юмыг авч өөрийнхөө унаж ирсэн хүрэн мориндоо тохоод, бүдүүн хээрийн чөдрийг авч ганзаганд нь бөхлөн, өвгөнийг сугадаж мордуулав. Тэр хоёр энэ тэрхнийг ярилцан явсаар Бөөрөлжүүтийг өгсөн Хүрэн хамрын өвөлжөөг дайрч, Зүүн улааны хадтай, хавцалтай уулын энгэрт ирж бууцгаан морьдоо хантайрч бөхөллөө. Өвгөн Дамдин руу харж: - За хүүхээ, богцоо аваарай гэж хэлээд ташуураа тулан хадат өндрийн орой өөд зүтгэлээ. Дамдин, өвгөн ах ер нь юу хийх гээд яваа юм болдоо гэж гайхан богцтой юмыг авч, мөрөн дээрээ тохоод араас нь дагана. Сандаг гуай уулын оройд гарч алсын хөтөл, хад асга, уул нурууг хүртэл ажиглан, энэ тийм газар юм. Тэр орчны хад чулуу, байгалийн тогтолцоо, өвс ургамлыг ажиглан хөтлөөр их салхи цохино, энэ хадны завсраар шуурга хүчтэй урсаж ирнэ гэж Дамдинд баахан яриад: - За энэ хавьд чинь. Тэр улаан хадтай уулын энгэрт л болно доо гэж хэлээд бослоо. Манжаа маань юу болох нь энэ вэ? Эрүүл л байдаг байгаа даа гэж айх гайхах зэрэгцэн Дамдин хойноос нь дагалаа. Өвгөн тавхалзтал алхсаар нөгөө газраа ирээд завилан сууж, богцоо уудлан арцны том зэсэн хутгуур, илгэн ууттай юм гаргаж нямбайлан тавив. Богцоо дахин уудлан модон тэвш, илгэн ташмаг гарган, тэвшиндээ ташмагнаасаа ус хийж тавиад нөгөө илгэн уутнаас шар будаа шиг жижиг хар үрийг эмийн тунгийн хутгуураар хэдэн удаа хутган тэвштэй ус руу хийж хадны ёроолд нарлуулж тавьлаа. Тэгснээ босон арцны зэсэн хутгуураар газар хатган нүх гаргаад дахин зэрэгцүүлэн мөн тийм нүх гаргана. Хажуудаа салахгүй ажиглан дагах ач хүүдээ хандан: - Дамдиан! Энэ хар үр бол Төвдийн Тэнгэр уулнаас түүж ирсэн зэрлэг сонгины үр. Манай энэ хавьд сонгино ургадаггүй байх аа. Энд Төвдийн сонгино ургах нөхцөл бүрдсэн газар байна. Чи бид хоёрын сонгосон энэ газар өвөл хаврын цас хунгарлах, салхины цохилборгүй, наран ээвэр, хөрс шимээр сайн, мал ихээр явахгүй газар. Энэ зэсэн хутгуурын хэмжээтэй, нэг хуруу, хоёр хуруу, гурван хуруу, дөрвөн хуруу дарам газруудад нь хэрчлээс гаргаж тэмдэглэснээс үзүүлээд сонгинынхоо үрийг энэ дөрвөн янзын хэмжээгээр хөрсөнд суулгаж, хойтон жилийн соёололт, ургалтын байдлаар аль сайн тохирох суулгацын гүнийг сонгох юм гэж яриад ойлгов уу гэсэн шиг Дамдинг харлаа. Хооронд нь хоёр төө хирийн зайтай хутгуураар хурууны хэмжээнд хүртэл хатгаж нүхлээд бай гэж хэлээд өвгөн Дамдинд зэсэн хутгуураа өгөв. Тэгээд гурав, дөрвөн хуруу дарам гүнтэй хэсгүүдээр нь хатгуулан тавь, тавин нийт хоёр зуун нүх гаргуулан, нүх бүрт гурав, гурван үр хийж, дээрээс нь жаахан ус дусаагаад хөрсөөр нь эргүүлж булна. - Энэ ус учиртай. Төвдийн өндөрлөгийн голоос ширгээж, хандлан өнгөртүүлээд, тэр өнгөрийг нь хадгалж авчирсан, түүнийгээ эндэхийн голын усаар дэвтээж бэлтгэсэн юм гэж өвгөн нэмж ярьлаа. Түүнээс ч нууц юм бас л байгаа бололтой.
ДӨРӨВ. Намрын өглөө гялтганан гялалзах анхны хяруу, мандах наран гоо хоёроо зэрэг угтаж явлаа. Ондилтийн даваагаар гурван морьтон нарны туяан доогуур шурган, сүүдрүүд нь уртсан уртассаар сүүхийлцэн далд орон ортол Янжин ахай зэсэн савхантай бүлээн сүүнээс есөн тахилийн хонхор, арван хоёр жилийг урнаар сийлбэрлэсэн, арцны хожуулан цацлаар өргөн өргөсөөр зогсоход Сандаг өвгөний бэр мөн л сүүгээ өргөсөөр гэрийнхээ гадаа үлджээ. Сандаг гуай зэрэгцэн, дөрөө харшуулан явах дотоодыг хамгаалахын төлөөний хүнээс: - Хүүхдүүд ээ! Энэ даваан дээр буулгаад хөдлөхгүй юу? Овоонд чулуу нэмье. Төрж өссөн нутгийнхаа барааг хармаар байна гэж гуйлаа. Ташаандаа гар буу зүүж, эмээл дээрээ хөндлөн суусан тэр нэгэн хүн өвгөн рүү хараад: - Бид замдаа саатах ёсгүй. Та эсэргүүн, улс төрийн хэрэгтэн хүн шүү дээ гээд зөвшөөрсөнгүй. Сандаг өвгөн: - Уйлж дуулж, төрж өссөн Унаган сайхан нутаг минь Эх болсон Онги минь Эцэг болсон хангай минь гэж шивнэн уншаад эмээлт морин дээрээсээ эргэж нутаг ус, нугынхаа айлууд, адуу малыг хараад сэтгэл шулуудлаа.
ТАВ. Үүр цүүрээр мордсон Дамдин Уянгын хяраас унагатай адуугаа туусаар зэлэн дээрээ ирж, дөрвөн унагаа чагтлаад гэртээ оров. Ээж нь эмээтэй нь ямар нэгэн юм ярьж уйлж сууцгаав. Эмээ нь нулимсаа арчин зээ хүү рүүгээ хараад: -Хүү минь яасан барагддаггүй үйл лайтай улс вэ? Манжаа өвгөнийг бас л бариад явчихлаа. Сая манайд дайрч буугаад аяга цай ч уулгасангүй. Мориндоо мордох зуур нь ганц хоёр үг солилоо. Дамдинд хэлээрэй . Хашааны зүүн урд буланд хавтгай чулуу хэдэн хөх тоосго бий. Түүний дор ном судар бурхан тахилын хэрэгсэл, ургамлын үрнүүд, тайлбар бичиг булсан шүү. Түүнийг өвөлж авахыг бодоорой, авгад нь хийсэн хэрэг байхгүй гэж хэлээрэй. Би удахгүй буцаж ирэх байхаа сайн сууцгааж байгаарай гээд л яваад өглөө. Аав чинь мөн л тэгээд явсан, одоо гурван жилийн нүүр үзлээ. Сураг чимээ алга л байна шүү дээ. Хүү минь гэж хэлээд бослоо. Аягатай цай оочлон, чагнаж суусан Дамдин: - Ааваасаа ч, авга ахаасаа ч үг дуулж хоцрох хувь надад байсангүй гэж бодоод эсгий үүдний баруун талыг сөхөн, ташуураа шидээд гарлаа. Дамдин явуут дундаа ташуураа шүүрч аван, хэдэн хоногийн өмнө наадамд уралдуулахаар хагсрааж тавиад сая барьж уясан хээр морио эмээллэж, унаад Ондилтийн давааг чиглэн ухасхийв. Морины хар гүйхээр давхиулсаар хэд хэдэн гүвээ толгод, хөтлийг давбал гурван морьтны бараа харагдлаа. Дамдин уртын дуу аялсаар шууд гүйцэн очоод тэдэнтэй ханьсан, зам нийлэн гэлдрүүлэв. Өвгөн Дамдингаас: - Хаа хүрэх вэ? Нутаг хаана вэ? гэж огт танихгүй хүн болон асуугаад, авч яваа төлөөлөгч, улаа нэхсэн хар хүн хоёрыг нүдний булангаар ажиглав. - Дэлгэрэх оръё. Хэдэн адуугаа алдчихсан. Арвайн тал руу сураг гарлаа. Та нар хаа хүрэх вэ? гэж Дамдин хэлээд жолоогоо дугтрахад хээр морь ялаархаж, толгой хаялан дөмөлзтөл алхална. - За, залуу сайхан дуулдаг хүн байна. "Жаахан шарга"-ыг нэг аваатхаач гэж улаа нэхэгч гэж хэлээд эмээл дээрээ хөндлөн сууж, гаанс тамхиа гаргав. - За болъё доо. Хоолой саргичихна. Энүүхэн Өгөөмөрт баян Батынх найр хийж байгаа. Тэнд очиж дуулсан нь дээр байхаа гэж Дамдин хээвнэг хариулна. Зам хол яарч яваа хүмүүст бүү саад болоорой гэж авч яваа хүн эвгүй харж ташаан дахь буугаа дарж үзнэ. Сандаг өвгөн сая ам нээж: - Газар холын улс гангар гунгар гэж явцгаая. Газар дөхөхөд амар шүү дээ гэж хэлээд Дамдинг харахад "Эмээ чинь юм хэлсэн биз дээ" гэх шиг боллоо. Тэгээд өвгөн ийнхүү ярив. ... Дээр үед Үйзэн гүний хошууны одоогийн Мазарын голын хөвөөнд Базархааны Мазар хот гэж байжээ. Тэнд жимс тарьж, төгөл ургуулж, намар болоход хушга, усан үзэм хурааж авдаг байжээ. Хушга үзэмний мод ургасаар шугуй болж, адуу үхэр дунд нь явахад үзэгддэггүй байсан гэдэг. Одоо ч тэнд хушганы иш, үзэмний иш гэж нэрлэгдэх өгөрч хувхайрсан бут байдаг юм даа. Услах горим, арчилж тордох, хамгаалахыг мартсанаас тэр дээ, хөөрхий гэж хэлээд дөрөөн дээрээ өндийн мориндоо ташуур өгч хатируулахад хамт яваа гурав ч давхиулцгаав. - Сонин л юм байна даа. Яаж тарьж ургуулж, жимс авдаг байсан юм бол гэж Дамдин сонирхсон аятай асуув. - Тэр тухай ном байдаг юм гэнэ билээ. Та нар залуу улс, номыг нь олж үзээд усан үзэм, хушга ургуулаарай. Өөр надад ярих юм алга даа гэснээр авга, ач хоёрын нууц яриа дуусав бололтой. - Ах нар аа, аян замдаа сайн яваарай. Хүссэн есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэх болтугай гэж Дамдин билэгдэн ерөөгөөд, эрлийн хүн эрэлдээ, замын хүн замаа хөөе дөө гээд мориныхоо амыг эргүүлж, Авзага хайрханыг чиглэн тоосруулан давхиуллаа. Дамдин тэднээс нэлээд холдоод жолоогоо татаж галгиулан, түмнийг бодон явснаа эргэж харвал нөгөө гурав маань Дэлгэрэхийн хөтлөөр даваад бараагүй алга болжээ. Дамдин эргэж, ирсэн замаараа галгиулсаар шөнө орой ах өвгөнийхөө захисан ёсоор хашаанд нь ирж буулаа. Өвгөний бор гэрийг битүүмжлэн цоожилжээ. Хашааны зүүн өнцөг дэх хэдэн судар, нөгөө богцтой юмыг нь авч ганзагалан гэрийн зүг дэргүүлэв. Намрын шөнө нам гүм, хотон дахь хоньд яраглан, гиваантай үхэр амьсгаадан, алсад үнэг хуцах нь сонсогдоно. Хойморын бор авдран дээрх гүнгэрваатай Намсрай бурхны өмнөх зулын гэрэлд дөхөн завилан суугаад Дамдин өвгөний үлдээсэн богцыг нэгд нэгэнгүй уудлан үзнэ. Богцны баруунд нь ургамлын үрнүүд, аяны тогоо, аяга халбага, цай давс хүртэл байх ажээ. Зүүн талд нь олон янзын баринтагтэй том, жижиг судрууд, бурхны тахил, нарс модоор сийлсэн морь байна. Сийлбэр морины зогсоолын хэсэгт монгол үсгээр "Зуун нэгдэх морь. Өвгөн Вандангийн Сандаг" гэжээ. Дамдин энэ бүхнийг сонирхон цааш уудалтал жижиг модон хайрцаг гарч ирэв. Хайрцган дотроос муутуу цаасан дээр хар бэхээр хичээнгүйлэн бичсэн захиас байлаа. Тэр бичгэнд "Миний ач Дамдин Танаа, хүсэмжлэх нь. Авгийнхаа санаж явсан зүйлийг гүйцэлдүүлээрэй. Үүний тулд миний бие Жагар, Төвдийн орноор олон жил хэрэн тэнэхдээ сурснаасаа үзсэн нь их бөлгөө. Тарьсан сонгиноо хамгаал. Мазар, Богдын голд хушга, усан үзэм тарьж ургуул. Зүүн Богдын өвөрт хүрэн зандан, ард нь цагаан зандан тарьснийг олж үз" гэхчлэн бичиж үлдээсэн нь одоо ч надад хадгалаатай байдаг юм. Онгийн голын эх, Бөөрөлжүүтийн голын баруунтай дүнхийх Зүүн Улаан ууланд тарьсан үр ургасаар Сонгинот хэмээн нэрлэгдэх арвин их сонгинотой газар эдүгээ дархлагдсаар байгаа нь сонин шүү.
Монгол эрийн холч ухаан гэдэг ийм болно. |
| Л.Ширчин : Монгол Эрийн Ухаан |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|