 |
|
 |
|
Ц.Элбэгдорж: Эх хүний үгийг би хамгийн хүчтэй гэж боддог |
|
|
 |
|
 |
Ц.Элбэгдорж: Эх хүний үгийг би хамгийн хүчтэй гэж боддог
2014-03-09Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл 
дор уламжлал болон зохиогддог Эхийн алдар одонт мянган ээжийн чуулган Төрийн ордонд боллоо.
Чуулганд оролцогчдод хандаж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа, айл гэр бүрт байгаа ээжүүд, эмэгтэйчүүд, охид, бүсгүйчүүддээ эмэгтэйчүүдийн баярын халуун мэндийг дэвшүүлж, чин сэтгэлээсээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Алдарт эхийн одонтой зуун мянга гаруй ээжийг төлөөлж өнөөдөр Төрийн ордондоо хүрэлцэн ирж, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байгаа та бүхэнд мөн чин сэтгэлээсээ халуун баяр хүргэе. Алдарт эхийн одонтой ээжүүдийн чуулга уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээ жил бүр гуравдугаар сарын 8-нд болдог. Үүнийг ээжүүд хүлээдэг. Үр хүүхдүүд нь хүлээдэг. Ийм сайхан уламжлалт баяр, уламжлалт сайхан хүндэтгэлийн арга хэмжээ болж байгаад би туйлын их баяртай байдаг.
Манай ээжүүд зөвхөн гуравдугаар сарын 8-нд Төрийн ордонд цуглаж баярлахаас гадна ээжүүд, охид, эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн өмнө, Монголын гэр бүлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж, улс орон, бодлого тодорхойлж байгаа хүмүүст хүргэдэг уламжлал тогтсон юм. Би нэг зүйлд бүрэн итгэж явдаг. Улс орны сайн сайхан гэр бүлээс, айл өрхөөс эхэлдэг. Айл гэр дотор халуун дулаан уур амьсгал байх юм бол улс оронд халуун дулаан уур амьсгал байна гэсэн үг. Айл гэр элбэг хангалуун амьдралтай, баян чинээлэг, аз жаргалтай, хайранд умбасан, бие биеэ хайрласан, хүндэтгэсэн, аз жаргалтай байх юм бол манай улс орон ч гэсэн тийм л аз жаргалтай байна гэж боддог.
Нөгөө талаас, улс орон хүнээс эхэлдэг. Хүн дээрээ тогтдог. Тэгэхээр хүний сайн сайхан, хүний хүмүүжил, хүний явах гэж байгаа сайхан зам мөн гэр бүлээс эхэлдэг. Та бүхний өсгөж байгаа хүүхдүүд, өсгөөд, хөлд оруулаад, гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргээд явуулсан тэр хүмүүсийн хүмүүжил, тэдний ажил хэрэгч, бүтээлч сайхан хөдөлмөрөөс улс орны хөгжил бас шалтгаалдаг юм гэдгийг хэлье.

Гуравдугаар сарын 8-нд Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдтэй уулзаж, үг хэлдэг уламжлалтай. Тэр бүртээ би тодорхой санаанууд хэлдэг. Энэ удаа нэг чухал зүйлийг ээжүүддээ захия гэж бодсон юм. Ээжүүд охидоо ажилд сургах хэрэгтэй. Хөвгүүдээ ажилд сургах хэрэгтэй. Охидоороо хоол хийлгэж сургах хэрэгтэй. Юм оёдог болгох хэрэгтэй. Охидоо, хүүгээ, ач хүү, ач охиноо ажилтай болгох хэрэгтэй. Ажилтай хүн ам тосдоно гэдэг үг бий. Ажил хийж байгаа, санаачлагатай хүн бол сайхан амьдардаг нийгэм шүү дээ. Тийм учраас залхуугүй, буруу зуршилгүй, сайн охид, сайн хөвгүүдтэй байх юм бол Монгол орны хөгжил, Монгол орон ирээдүйтэй байна. Бидний олон зуун жил уламжилж ирсэн хүүхдүүдээ сургах монгол уламжлал, хүүгээ, охиноо амьдралд нь бэлддэг тэр зүйлд ээжүүд онцгой анхаарах ёстой гэж боддог. Үүнийг эмээ нар, алдарт эхийн одонтой ээжүүд сум, баг бүхэндээ, амьдарч байгаа газар бүртээ, гэр орондоо ярьж, Ерөнхийлөгч ингэж хэлсэн, үүн дээр бид анхаарах шаардлагатай болж байгаа гэж ярих юм бол энэ нь их зөв зүйл болно гэдгийг хэлье.
Аз жаргал хүчирхийлэл дор цэцэглэхгүй
Сая ярьснаас гадна хүн тэр бүр хөндөөд байдаггүй, ярихаасаа зайлсхийдэг асуудлууд байдаг. Энэ индэр бол бас тэр асуудлыг гаргаж ярьдаг тийм индэр юм. Энэ жил Иргэний танхимд эмэгтэйчүүдийн төлөөлөл, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладаг байгууллагуудын төлөөллийг цуглуулж гэр бүлийн хүчирхийлэлд онцгой анхаарал хандуулсан. Ингэж анхаарал хандуулж ярьсан тэр зүйл бас хүмүүст хүрч, олон газар хөдөлгөөн, ажил өрнөж, энэ асуудлыг гаргаж ярья гэсэн. Олон хүний нүдэн дээр нэг хүн алгадчихвал тэр нь гэмт хэрэг болдог. Гэтэл гэртээ эмэгтэй хүнийг хөх няц болтол нүдээд байхад тэр нь зүгээр л ахуйн зөрчил болдог утгагүй байдал Монголд байсан. Олон эмэгтэй, олон ээж, эхнэрүүд Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, бүдүүлэг авиртай хүмүүсийн гарт өртдөг хандлага байгаа. Энэ байдлыг бид ил ярьж хэлэх цаг болсон. Охид, эмэгтэйчүүд бие, сэтгэлийн хүчирхийлэлд өртдөг энэ байдлыг гаргаж ярих хэрэгтэй.
“Алтан гургалдай торон дотроо дуулдаггүй” гэж ярьдаг. Аз жаргал хүчирхийлэл дор цэцэглэхгүй. Зодуур, нүдүүр дор цэцэглэхгүй. Ийм учраас үүнд анхаарал хандуулах цаг болсон. Манай эрчүүд ээжүүдээ, эмэгтэйчүүдээ, охидоо хайрлах ёстой. Эмэгтэй хүнд гар хүрдэг эр хүн бол сайн эр хүн биш шүү дээ. Ийм учраас би нийт эрчүүддээ, аавууддаа, залуучууддаа, хөвгүүддээ хандаж “Бүгдээрээ сайн эрчүүд байя. Эмээ нараа хайрлая. Ээжүүдээ хайрлая. Эхнэрээ хайрлая. Охидоо хайрлая ” гэж уриалж байна. Тэднийг сайн сайхан амьдрахад нь чадлынхаа хэрээр туслая гэж уриалъя.
Монгол Улс хүчирхийллийн эсрэг санаачлагад нэгдэн орсон 64 дэх орон боллоо
Бид нэг сайхан санаачлагад нэгдэж орж байгаа. Сая гуравдугаар сарын 6-нд би түүнд гарын үсэг зурсан. Миний хийсэн мэдэгдлийг НҮБ-ын эмэгтэйчүүд, эхчүүдийн эрхийг хамгаалдаг байгууллага сонсч, мэдсэн байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч маш чухал зүйлийг улс орондоо гаргаж тавилаа гэсэн. Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг өмнө нь гэмт хэрэг гэж үздэггүй, зөрчил гээд орхидог байсан. Хүчирхийлэлд өртдөг эмэгтэй олон давхар хүнд амьдрал туулж, маш их хохирдог байсан. Тийм учраас гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг, шийтгэдэг байя. Энэ чиглэлд хууль бодлогоо чангаруулъя гэсэн санаачилга гаргасан. Үүнийг НҮБ, дэлхийн хамтын нийгэмлэг дэмжсэн.
Монгол Улс сая гуравдугаар сарын 6-нд энэ санаачлагад нэгдэн орсон 64 дэх орон боллоо, 64 дэх улс, 64 дэх Ерөнхийлөгч боллоо. Бид одоо дэлхийн олон нийтийн өмнө энэ талаар үүрэг хүлээдэг болсон. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төсөл дээр одоо ажиллаж байна. Үүнд би маш их анхаарч байгаа. Олон хүний санаа бодлыг авч байгаа. Олон орны туршлагыг судалж байна. Хуучин Эрүүгийн хууль гэж нэрлэж байсан хуулийг одоо Гэмт хэргийн тухай хууль болгож байгаа. Энэ хуульд хүчирхийллийн асуудлуудыг зохицуулж оруулж байна. Гэртээ хүчирхийлэл үйлдсэн бол үүнийг өмнө нь зөрчил гэдэг байсан бол одоо гэмт хэрэг гэж үздэг болох гэж байна. Ийм бодлоготой улс болж байгаа шүү, Монгол Улс. Ээжүүд, эмээ нар та бүхэн энэ үгийг цааш нь дамжуулж, хэлж өгөөрэй.
Ойрын үед гэр бүлтэй холбоотой олон чухал хууль, тогтоомжийг ярих гэж байгаа. Монгол Улсад хүн амын талаар төрөөс баримтлах бодлого гэж их чухал бодлого байдаг. Үүнийг шинэчилж гаргахаар ажиллаж байна. Энэ бодлогыг амьтай бодлого болгох хэрэгтэй. Зөв бодлого болгох хэрэгтэй. Бид их олон хөтөлбөр, бодлого гаргадаг. Тэр нь муу хэрэгждэг. Тэр нь хүний амьдралд наалддаггүй байсан. Одоо наалддаг болгоё. Наалддаг болгохын тулд ээжүүдийн, эхчүүдийн, энэ чиглэлд ажилладаг судлаачдын саналыг авъя.
Энэ саналуудыг, та бүхний санаа, оноог бид бодлогодоо заавал тусгах ёстой. Ингэж бид бодит амьдралд хэрэгжих бодлого гаргахаар ажиллаж байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэхээр төлөвлөж байгаа. Өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн бодлогод нийцүүлэн уг хуулийг шинэчлэн гаргана. Мөн Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг гаргах гэж байгаа.
Бид өчигдөр буюу гуравдугаар сарын 7-нд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан. Үүгээр бид охид, эмэгтэйчүүдэд тулгамдаад байгаа асуудлыг хэлэлцдэг уламжлал тогтоож байгаа юм. Та бүхний төлөөлөл болсон олон хүмүүстэй бид олон асуудлыг ярилцсан. Энэхүү уулзалтаар бид өнгөрсөн жилийнхээ асуудлыг дахин хэлэлцэж, хүрсэн үр дүнгийнхээ талаар тайлагнадаг болъё гэж тогтсон. Ийм учраас манай эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудалд Төрийн тэргүүнээс эхлээд улам их анхаарал хандуулан ажилладаг уламжлал тогтоож байгаа юм.
Ээжүүдийн дуу хоолой, гэртээ хэлдэг үг, тогтоосон эмх цэгц, сахилга бат Монгол Улсад хамгийн чухал юм шүү
Би өөрөө өнөр өтгөн олуулаа өссөн. Аливаа гэр бүлд олон хүүхэд мэндэлж, монголчууд олуулаа болох тусам би баярладаг. Нөгөөтэйгүүр хүүхэд төрүүлнэ гэдэг эмэгтэй хүний хувьд ачаалал болох ёсгүй. Шинээр төрсөн хүүхэд гэр бүлд баяр баясгалан авчрах ёстой. Тэр хүүхдийн өсөн бойжих орчин бүрдсэн байх ёстой. Үүнийг Монголын төр анхаарах ёстой.
Хүүхэд эрүүл мэнд бойжих орчин гэж чухам юуг хэлж байна гэвэл тухайн эмэгтэй хүнийг хөл хүнд болохоос эхлээд хяналт тавьдаг эмч нар, хэвтэх эмнэлэг, шинээр төрөх газар байгуулах, шинээр эмч мэргэжилтнүүд бэлтгэх гэх мэт олон асуудлыг хамарна. Төрөх газрын хүрэлцээ хомс, эмнэлгийн үйлчилгээний чанар өнөөг хүртэл муу байсаар байна. Мөн хотын агаарын бохирдол гээд энэ бүх асуудалд бид анхаарлаа хандуулахгүй байхын аргагүй юм. Шинээр төрсөн хүүхдийг дагаад маш олон асуудал бэрхшээл гарч ирдэг. Энэ бүгдэд бид анхаарлаа хандуулах ёстой. Би олон жил ээжүүдтэй уулзахдаа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдээ дэмжье гэж олонтаа уриалсан. Энэхүү уриалга өнөөдөр үр дүнд хүрч байгаа. Нэг үе УИХ-д хоёр эмэгтэй гишүүн байсан бол өнөөдөр 11 эмэгтэй гишүүнтэй болсон шүү дээ. Тэгэхээр УИХ-ын эмэгтэй гишүүд болон орон нутаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй гишүүд маань дээр дурдсан асуудлыг онцгой анхаарах юм. Манай эрэгтэйчүүд мөн адил нэг зүйлийг онцгой анхаарах ёстой. Эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал гэдэг нь зөвхөн тэдний бус, Монгол Улсын бодлого юм. Эмэгтэйчүүд, хүүхдүүд, ядуу буурай иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахаас эхлээд Монгол Улсын хүнийг эрхийн асуудал хамаардаг юм.
Хүүхдээ харж буй эхчүүдийн тэтгэмжийн асуудлыг бид олонтаа ярьсан. Хүүхдийг 0-2 нас хүртэл нь улсаас тэтгэмж тогтмол олгодог байх талаар хууль тогтоомж боловсруулъя гэж ярилцсан. Хүүхэд хоёр нас хүрсний дараа цэцэрлэгийн асуудал хөндөгдөнө. Бид гэр цэцэрлэгийн санаачлагыг ноднингоос эхлээд эрчимтэй ярилцаж эхэлсэн. Албан байгууллага, хувийн хэвшлийнхний дэргэд цэцэрлэг байгуулахыг дэмжье, тодорхой шаардлага хангавал ээжүүдэд гэр цэцэрлэг байгуулах боломж олгоё гэж ярилцсан. Гэр цэцэрлэгтэй холбоотой та бүхний санаачилгыг бид үргэлж дэмжинэ.
Монгол Улсад хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай байх ёстой. Ийм боломж бий. Энэ боломжийг төр, засгийн байгууллагууд, орон нутгийн удирдлагууд санхүүгийн болон бусад аргаар дэмжих ёстой. Эхлээд бид хууль эрхзүйн орчноо бүрдүүлэх тал дээр ажиллаж байгаа. Энэ тал дээр хууль гаргаж, удахгүй өргөн барихаар төлөвлөж байна. Ингээд бид ээжүүдтэйгээ хойтон уулзахад эдгээр асуудлын дийлэнх хэсгийг шийдсэн байх болно гэж найдаж байна.
Бага сургуулийг дэмжих асуудлыг бид олонтаа ярьсан. Хэрэв бид 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд зориулж гэрт нь ойрхон, тусад нь бага сургууль байгуулж өгвөл дунд сургуулийн ачаалал багасна, тухайн бага сургуулийн балчир хүүхдийн сурлагад ч мөн адил сайнаар нөлөөлөх боломжтой. Мөн үүнийгээ дагаад олон ажлын байр шинээр бий болох боломжтой. Энэ тал дээр манай нийслэл, аймаг, сумдын удирдлага санаачлага гарган ажиллаж байгаа.
Аливаа айл гэрт ээж нь орж ирэхэд эмх цэгц тогтдог. “Энэ гэр чинь яасан юм бэ? Хоол цайгаа хийгээгүй юм уу?” гэж асуухад хойморт суугаа аав хүртэл айж эмээдэг учиртай. Тэгэхээр эх хүний үгийг би хамгийн хүчтэй гэж боддог. Тийм учраас та бүхний дуу хоолой, гэртээ хэлдэг үг, гэртээ тогтоосон эмх цэгц, сахилга бат бол Монгол Улсад хамгийн чухал юм шүү. Иймээс та бүхний дуу хоолой, хүүхдээ сурган хүмүүжүүлэх ухаан цаашид уламжлагдан үлдээсэй гэж хүсч байна.

Ээжүүд бол миний хамгийн дотнын дэмжигчид юм. Би гуравдугаар сарын 8-ны өдөр төрсөн. Ээжийнхээ найм дахь хүү нь болж, айлын отгон хүү нь болж, ээжийнхээ Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонгийн хүү нь болж төрсөн. Миний ээж намайг өнөөдөр төрүүлсэн нь бас их учиртай байх гэж боддог. Эмэгтэй хүний жаргал зовлонд ойрхон, энэ асуудлыг дэвшүүлэн гаргаж яваарай, та бүхэнтэй ингэж уулзаж, асуудал бэрхшээлийг нь анхаарч яваарай гэж энэ өдөр төрүүлсэн юм болов уу гэж боддог. Ингээд төрсөн өдрөө та бүхэнтэй хамт тэмдэглэж, уулзаж байгаадаа ихэд баяртай байна.
Энд хүрэлцэн ирсэн нийт ээжүүддээ, энэ арга хэмжээг цэнхэр дэлгэцээр харан суугаа ээжүүд, аавууд, охид бүсгүйчүүддээ чин сэтгэлээсээ халуун баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Эрчүүд бид чинь охид, бүсгүйчүүд, ээжүүд, эмээ нартаа маш их хайртай. Та бүхнийгээ баярлуулж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтран зүтгэнэ ээ. Сайн сайхныг хүсье. Баярлалаа” гэв.
|
| Ц.Элбэгдорж: Эх хүний үгийг би хамгийн хүчтэй гэж боддог |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|