 |
|
 |
|
Ц.Мөнхбаяр нар хорих ангиас захидал бичлээ |
|
|
 |
|
 |
Ц.Мөнхбаяр нар хорих ангиас захидал бичлээ
2014-03-11-Хөрстөд мандах хөх толбот монголчууддаа илгээх захидал-  Ц.Мөнхбаяр нарын хүмүус анхан шатны шүүхээс 21.5 жилийн ял сонсоод нэг сар 18 хоног өнгөрч байна. Журмын нөхөд нь тэднийг эх орныхоо газар шороог хамгаалахын төлөө урт нэртэй хуулийн хэрэгжилтийг нэхэж тэмцсэн, төрд болон олон нийтэд аюул занал учруулаагүй хэмээн мэдэгдсээр байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн Ц.Мөнхбаяр нар хорихоос ил захидал илгээснийг бүрэн эхээр нь нийтлэв.
Бид монгол хүн бүрт заяамал жам ёсны болон хууль ёсны эрх ашгийг өмгөөлөн хамгаалж, Монгол Улсын иргэний журамт үүргээ биелүүлэн Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, оршихуйн үндэс газар нутгийн бүрэн бүтэн байдалд тулгарсан бодит аюул занал хууль бус халдлагыг өөрсдийн сонгосон аргаар таслан зогсоосон. Улс үндэстнийхээ өмнө тулгарсан аюулыг зайлуулахыг тулд бидний сонгон авсан арга нь зайяшгүй байсан бөгөөд хэрэгжүүлэхдээ бусдад хор хохирол учруулахгүй байх зарчмыг хатуу баримталсан юм. Галт зэвсгийн тэсэрч дэлбэрэх аюул эрсдлийг баталгаатай хязгаарлан, бүрэн хяналтад байлгасан. Тулгарсан аюул: -Гол мөрний урсац бүрэддэх эх, усан сан бүхий газрын хвмгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2013 оны есдүгээр сарын 10-нд УИХ-д өргөн барьсан Засгийн газрын үйлдэл, түүнийг 2013 оны есдүгээр 16-нд У ИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр нам эвслийн бүлгүүд хэлэлцэж эхэлсэн үйл баримт/-нь шүүхийн шийдюр Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний тодорхой заалтуудыг зөрчсөн илт хууль бус улайрсан үйлдэл нь Монгол Улсын язгуур эрх ашиг болон хүн төрөлхтний нийтлэг эрх ашигт ноцтой хор уршиг дагуулах гэмт халдлагын шинжтэй болсон нь биднийг аргагүй хамгаалалт хийх гарцаагүй байдалд хүргэсэн билээ. Энэ тухай холбогдох эрхзүйн үндэслэл болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тодруулбал,
Нэг. Засгийн газар шүүхийн шийдвэрийг зөрчсөн эс үйлдэхүй, үйдлийн талаар 1.1 Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх 2011 оны аравдугаар сарын 20-ны өдрийн дугаар 687 тоот тогтоолоор "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэгдүтээр зүйл, Монгол Улсын Их хурлын 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгаснаас хойш хоёр жил дөрвөн сар өнгөрсөн боловч одоо болтол биелүүлээгүй, биедүүлэхгүй байна.
1,2 Засгийн газар 2013 оны есдүгээр сарын 10-нд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хорилох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн эсрэг шүүх эрх мэдэлд халдсан үйлдэл болсон. 1.3 Дээрх эс уйлдэхүй, үйлдлийн холбогдох нотлох баримтууд 14 дугээр хавтаст хэргийн хуудас 149-153, 237-246-д авагдсан.
Хоёр. Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн талаар 2.1 Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бухий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай /цаашид хууль гэх/ хууль батлагдаад дөрвөн жил долоон сар, хуулийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн тогтоол гараад хоёр жил, дөрвөн сар болоход Засгийн газар хуулийгхэрэгжүүлээгуй, хэрэгжүүлэхгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлэхгүй байна.
2.2 Дээрх байдал нь. Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зуйлийн нэг дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой ус, ургамал, -амьтан болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна" 50 дугаар зүйлийн хоёрдахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүухийн эцсийн шийдвэр байх бөгөөд туүнийг бух шүүх, бусад этгээд заавал'биелүүлнэ", 38 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн нэгт "Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэжмээ авах", 16 дугаар зүйлиин хоёрдахь хэсэгт "Эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхтэй", нэгдүгээр зүйлийн хоёрдахь хэсэгт "Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", 70 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт "Үндсэн хуульд нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино" гэснийг тус тус зөрчсөн болно.
Гурав. Засгийн газрын хууль хэрэгжүүлээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлэхгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хууль зөрчсөн тухай 3.1 Монгол Улсын Эрүүгийн хуулийн 258.1 -д "Хуулийн хучин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, магадлал, шүүхийн тогтоол, захирамжийг санаатай биелүүлээгүй, эсвэл биелүүлэхэд нь зориудаар саад учруулсан бол торгох, баривчлах, албадан ажил хийлгэх, хорих ялаар шийтгэхээр заасан байна. 3.2 Эрүүгийн хуулийн 1.1-д "Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт нь Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө нийтийн болон хувийн өмч, үндэсний баялаг, байгаль орчин эрх зүин журам, энхтайван, хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршино гэж тусгажээ.
3.2.1. Орчин үед хууль эрхзүйн дайн гэх томъёо олон улсын харилцаанд нэвтрээд учир холбогдол улам тодорхой болж байна. 2013 оны есдүгээр сарын 16-нд "Хуулийг дагаж мөрдох журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн үйл баримт" нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоолыг биелүүлэхэд зориуд саад учруулсан гэмт үйлдЭл болохын хамт гадаад дотоодын улстөр эдийн засгийн бүлэглэлийн явуулга захиалгаар Монголын төр ажилласан нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд нөлөөлсөн аюултай халдлага байлаа. /Энэ талаар шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар өгөх/
3.2.2 Хэрвээ 2013 оны есдүгээр сарын 16-ндхуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хууль бус уйлдэл, гэмт халдлагыг таслан зогсоогоогүй бол ашигт малтмалын 1782 тусгай зөвшөөрлийн эрх бүхэлдээ сэргэж, хайгуул ашиглалтын ажиллагаа явагдсанаар сүүлийн 20 орчим жилд 4000 гаруй гол горхи, булаг шанд тасран 1300 гаруй нуур цөөрөм ширгэсэн аймшигт үйл явц давтагдаж Монгол орны байгалийн тэнцвэрт байдал хадгалах онцгой нөлөөтэй бүс нутагт хэмжээлшгүй хор хохирол учрах байлаа. Дээрх 1782 зөвшөөрлөөс зөвхөн 235-д нь байгаль орчинд учруулсан хохирлыг 2011 онд холбогдох журам, аргачлалын дагуу тооцож гаргахад /нэг их наяд 161 тэрбум 451 сая 800 мянган төгрөг/ гэсэн хэмжээ тогтоогдсон.
3.2.3 Дээрх хууль бус үйлдэл гэмт халдлагыгтаслан зогсоогоогүй бол монголчууд бидний өмнөх үеэс өвлөн авсан үнэт зүйлийн эрхэм нандин бүхнийг тээн тэтгэгч бэлчээрийн эрх чөлөөт малчин амьдрал, 180 мянган малчин өрхийн амьдрал, нүүдэллэн амьдрах газар нутаг, 1782 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн техникийн хүчээр уулгалан дайрах халдлагад нэрвэгдэх байлаа. ' 3.2.4 Монгол орон газарзүйн байрлалын хувьд дэлхийн цэвэр усны хагалбар дээр оршин буй онцгой зүй тогтолтой. Тиймээс Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн дотогшоо урсгалтай ай сав газрын цэвэр усны нөөцийн арвидах, хомсдох, цэвэр тунгалаг байх эсэх нь Монгол Улсаас үлэмж хамааралтай байдаг. Дээрх хууль бус гэмт халдлага Монгол Улс дэлхийн цэвэр усны нөөц, эх ундаргыг хамгаалах олон улсын өмнө хүлээсэн онцгой үүргийг хөсөрдүүлснээр хүн төрөлхтний эсрэг гэмт халдлагын шинжийг давхар агуулсан билээ.
Дөрөв. Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн талаар4.1 Монгол Улсын Засгийн газар хуулийг дөрвөн жил долоон сар хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхгүй байгаа эс уйлдэхүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг санаатай биелүүлээгүй, биелүүлэхгүй байгаа хоёр жил, дөрвөн сарын эс үйлдэхүй, 2013 оны есдүгээр сарын 10-нд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэснээр шүухийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхэд зориуд саад учруулсан үйлдлүуд нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын дараах гэрээ заалтыг зөрчсөн болно.
4.2 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар нь хүн төрөлхтний нийтээр сэтгэл зовох зүйл болоод байгааг ухамсарлан-Улс орон бур өөрийн эрх мэдлийн болон хяналтын хүрээнд явуулах үйл ажиллагаандаа хилийн чанад дахь улсууд, нутаг дэвсгэрийн байгаль орчинд хохирол учруулахгүй байх явдлыг ханган хариуцлага хүлээнэ.-Өнөөдөр болон ирээдүй үеийнхний ашиг сонирхлын үүднээс уур амьсгалын тогтолцоог хамгаалах зориг шийдвэр төгс байгааг нотлоно гэснийг
4.3 Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, ялангуяа усны шувуу олноор амьдардаг орчны тухай конвенцийн-Ус намгархаг газрын ашиглалт түүнээс үүдэн гарах хор хохирол ирээдүйд улам бүр өсөх хандлагатай байгааг таслан зогсоохыг эрмэлзэнэ.-Хэлэлцэж тохирогч тал бүр ус намгархаг газар болон усны шувуудын хамгаалалтыг сайжруулах үүднээс тухайн газар жагсаалтад орсон эсэхийг үл хамааран байгалийн нөөц газар буй болгон зохих хамгаалалтаар хангах арга хэмжээ авна гэснийг
4.4 "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ын -Хүн төрөлхтний ам бүлийн гишүүн бухэнд угаасзаяасан нэр төр болон тэдний адил тэгш салшгүй эрхийг хүлээн зөвшеөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энхтайвны үндэс мөнийг иш үндэс болгон-Хүний эрхийг үл тоомсорлох басамжлах нь зон олны ариун сэтгэлийг сэвтээн жигшээсэн балмад үйлдэлд хүргэж байсан бөгөөд хүмүүс үгээ хэлэх, итгэл үнэмшилтэй байх, эрх чөлөө, түүнчлэн айх аюулгүй, гачигдах зовлонгүй, дэлхий ертөнцийг буй болгох нь хүн ардын Зрхэм дээд эрмэлзэл мөн хэмээн үзэж-Хүмүүс эзэрхэг засаглал, дарлалын эсрэг өөрийн эрхгуй эцсийн арга болгон зэвсэглэн босоход хүргэхгүйн тулд хүний эрхийг хамгаалах нь нэн чухал гэдгийг анхаарна гэснийг
4.5 Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын -Бүх ард түмэн харилцан ашигтай байх зарчим дээр тулгуурласан олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаагаар болон олон улсын эрхзүйгээр хүлээсэн аливаа үүргээ хохироохгүйгээр байгалийн баялаг, нөөцөө өөрийн зорилгод нийлүүлжзахиран зарцуулна. Аль ч ард түмнийг ямар ч тохиолдолд оршин тогтнох хэрэглүүрээс нь хагацааж үл болно. -Энэхүү пактад оролцогч улс бүр нутаг дэвсгэртэй болон харъяалалтай байгаа бүх хүний энэхүү пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг арьс, үндэс, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ бусад байдлаар ялгаварлахгүйгээр хүндэтгэн хандах үүрэгтэй гэснийгтустус зөрчсөн болно.
Тав. Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэг, нэг талыг барьсан, гүйцэд биш хийгдсэн тухай5.1 Бид хэрэгт чухал- ач холбогдол бүхий хүмүүсээс мэдүүлэг, тайлбар авахыг прокурор Б.Эрхэмбаяр, шүүгч М.Алдар нарт удаа дараа хүссэн боловч тухай бүр үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзан бидний хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлан боогдуулж ирснээх хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг илрүулэх, тогтоох арилгах арга хэмжээ огт авагдаагүй болно.
Зургаа. Шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй талаар 6.1 Нэгэнт шалтгаан нөхцлийг илрүүлэх, тогтоох ажиллагаа явагдаагүй тул шүүх яллах талын дүгнэлтэд хөтлөгдөн хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой үйл баримтыг үнэлэлгүй орхигдуулж хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй тогтоол гаргасан. Шүүх, Засгийн газрын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн илт хууль бус эс үйлдэхүй, үйдлийг өмгөөлөн Монгол Улсын нэрийн өмнөөс Монгол Улсын язгуур эрх ашиг, хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн эсрэг шийдвэр гаргасанд харамсаад баршгүй.
6.2 Шүүхийн тогтоолд дурдсан шиг шаардлагыг биелүүлэхгүй бол тэслэнэ, дэлбэлнэ гэсэн сүрдүүлэг бидний зүгээс огтхон ч гаргаагүй бөгөөд харин ч хуулиар хамгаалагдсан нийтийн эрх ашгийг даруй хангаж Засгийн газрын хууль бус гэмт халдлагыг цаг алдалгүй таслан зогсоох аргагүй хамгаалалт хийсэн нь амжилттай болж нийтэд аюултай бус ашигтай тустай үр дүн авчирч чадсан нь бодит үнэн юм. Мөн тогтоолын 25 дугаар хуудсанд шүүгдэгч Ц.Мөнхбаярт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлээр яллах дүгнэлт ирүүлснийг Эрүүгийн байиаан шийтгэх хуулийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай гэсэн нь тогтоолын хуудас 15-д байгаа ашиг олох зэрэг үйл ажиллагаа явуулсан шүүгдэгч нарын үйлдэл нь зохион байгуулалттай бүлгийн шинжийг бүрэн агуулсан байна гэж дүгнэснээ үгүйсгэж байгаа болно. "Бид улс үндэстнээ аваръя" гэсэн эрхэм зорилготой улс үндэстний эрх ашигт аюул тулгарсан үед өөрсдийн амь биеийг үл хайрлан хамгаалах андгай тангарагтай. Бусдыг айлган сүрдүүлэх, элэг нэгт монгол ахан дүүсийнхээ амь насанд аюул учруулах зорилго үйлдлииг бид хүсээгүй, хийгээгүй. Бууны гол хамгаалагч дараатай /бууны их дарагдахгүйгээр/ хамгаалагдсан байсан бөгөөд гранат, тортел тус бүр тэслэгч угсрагдаагүйгээр тэсрэх аюулгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх тэсэрч дэлбэрсэн бол тийм аюултай байсан гэх "ирээдүй цаг" дээр хийсвэрлэн таамагласан прокурорын үндэслэлгүй дүгнэлтийг хамгаалан хэт нэг талыг баримталжээ. Мөн үлдэгдэл гранат, тортелыг өөрсдийн санаачлагаар тагнуулын ажилтнуудад авчирч өгсөн. Сэтгүүлчид болон цагдаагийн газарт тэдгээрийн байршлыг зааж өгсөн, мэдээлэл өгсөн, аюулгүй болгохыг хүссэн үйл баримт .нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байтал шүүх анхааран үзэлгүйгээр орхигдуулжээ.
Долоо. Онцгой ач холбогдол бүхий нотлох баримтын зөрүүтэй байдал шүүх нэг талыг баримталсан талаар 7.1 Шүүх "Гол мөрнйй урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг /цаашид хуулийн төсөл гэх/ УИХ-аас эргүүлэн татах, "хуулийн хэрэгжилтийг хангах тухай" тогтоолыг батлахыг Засгийн газраас шаардсаныг биднийг буруутгах гол үндэслэлээ болгожээ. Харин хуулийн төслийг өргөн барьсан Засгийн газрын үйлдэл хууль ёсны эсэх, хууль болон дээд шүүхийн хяналтын шатны тогтоолыг биелүүлээгүй, биелүүлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй, хууль ёсны эсэхийг авч үзэлгүй орхигдуулж, түүнийг үгүйсгэсэн үндэслэлййг заагаагүй, гэтэл дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх 2011 оны аравдугаар сарын 20-ны өдөр 687 дугаар тогтоолоор "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэгдүгээр зүйл, Хууль батлагдсантай холбогдуулах авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар топгоолыг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Иймд хавтаст хэрэгт авагдсан Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2011 оны аравдугаар сарйн 20-ны дугаар 687 тооттогтоол "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль", УИХ-ын 2009 оны долдугаар сарын 16-ны 55 дугаар тогтоол, хуулиар цуцлагдвал зохих 1782 лицензийн жагсаалт, үүнээс 234 алтны шороон ордын байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ зэрэг шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэхгүйгээр биднийг гэмт буруутай эсэхийг зөв тогтоох, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үндэслэлгүй юм.
Найм. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар 8.1 2013 оны есдүгээр сарын 16-нд Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, монголчуудын эрүүл аюулгүй амьдрах эрх, эрх чөлөө, байгаль орчин хүн төрөлхтний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулах, Засгийн газрын илт хууль бус /эрхзүйн журмыг зөрчсөн/ гэмт халдлагыг таслан зогсоосон бидний тэмиэл нь:Эрүүгийн хуулийн есдүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар аргагүй хамгаалалтын байдалд, өөрөөр хэлбэл энэ хуулиар хамгаалагдсан төр нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах халдашгүй, чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж халдагч этгээдэт гэмт хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй гэснээр-Хүн бүр албан тушаалын байдал, мэргэжил, хуулиар хүлээсэн үүрэг, албаны тусгай бэлтгэсэн бэлтгэлээр хамаарахгүйгээр аргагүй хамгаалалт хийх эрхтэй. -Хамгаалагч нийгэмд аюултай халдлагаас зайлсхийх, төрийн байгууллага, албан тушаалтан, бусад хүмүүсээс тусламж хүсэх боломжтой байсан эсэх нь аргагүй хамгаалалт.хийх эрхэд нөлөөлехгүи гэснээр -Эрүү^ийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар: энэ хуулиар хамгаалагдсан төр нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах эрх, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх эрх чөлөөнд тулгарсан аюулыг зайлуулахын тулд энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийж, учруулсан хохирол нь учирч болох байсан хохирлоос бага бөгөөд уг аюулыг тухайн нөхцөлд өөр аргаар зайлуулах бЬломжгүй байсан бол уг үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэснээр тус тус биднийг гэмт буруугүйд тогтоох бүрэн үндэслэлтэй.
8.2 2013 оны есдүгээр сарын 16-ны үйл баримт нь буедад ямар нэгэн хор хохирол учруулаагүй, хохирогч тогтоогдоогүй, нийгэмд аюулгүй, МонголУлсын язгуур эрх ашгийг бататган хамгаалж чадсан, нийтэд ашигтай үйлдэл болсон тул Эрүүгийн хуулийк 16.2-т зааснаар Эрүүтийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч нйигэмд ялимгүй учирч нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэснээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах хуульзүйн үндэслэлтэй.
8.3 Сэтгүүлчид болон цагдаагийн 102 руу утастаж тортел байрлуулсан газрын байршлыг зааж өгсөн, аюулгүй болгохыг хүссэн мэдээлэл өгсөн, тагнуулын эрх бүхий албан тушаалтанд бид өерсдийн санаачилгаар үлдэгдэл гранат, тортелын байгаа газрыг зааж авчирж өгсөн үйл баримт нь Эрүүгийн хуулийн 177.2-ын тайлбарт ...Эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдсэн, эсвэл энэ үйлдлийг таслан зогсоохонд идэвхтэй оролцсон бөгөөд түүний үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол эрүүгийн харицлагаас чөлөөлж болно гэснээр Эрүүгийн хуулийн 185:2-ын тайлбарт -галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодисыг зохих зөвшөөрөлгүй хадгалж байгаад зохих байгууллагад сайн дураараа авчирж өгсөн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэснээр тус тус эрүүтийн хариуцлагаас чөлөөлөгдөх хуульзүйн үндэслэлтэй билээ. Иймд хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй, буруу хэрэглэсэн, бидэнд хилсээр хүнд ял оноосон дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүтээр шүүхийн 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн дугаар 126 шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож бидний зөрчигдсөн эрх нэр төрийг сэргээнэ үү.
Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан ёсоор шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд бйеэр оролцон тайлбар мэдүүлэг өгөх боломжийг хангана уу. Тал харахгүй шударга шүүх шийдвэр гаргахдаа -Монголын төр Монгол Улсын язгуур эрх ашгаас урвдн тэрсэлсэн шийдвэр гаргахаар завдсаныг -Энэ завдалт нь эрхзүйн журмыг илт зөрчсөн хууль бус гэмт халдлага болохыг -Гэмт халдлага биелэгдвэл Монгол Улсын язгуур эрх ашиг, хүн төрөлхтөн болон дэлхий дахинд хүнд гарз хохирол дагуулахыг -Гадаад дотоодын улотөр эдийн засгийн бүлэглэл, Монголын төрд нелөөлөн шийдвэр гаргах нөхцөл шалтгаан арилаагүй байгаа нь -Анхан шатны шүүх биднийг хилсээр яллан буруутгаснаар дээрх гэмт халдлага, хор хохирол бодитой нүүрлэх эрсдэл нэмэгдсэнийг онцгойлон анхаарч үзэхийг хүсье. Гомдол гаргасан Ц.Мөнхбаяр Д.Төмөрбаатар Г.Болдбаатар |
| Ц.Мөнхбаяр нар хорих ангиас захидал бичлээ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (5) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин тэнэг амитадийг амиа гуйт******** ни хорих хэрэгтэй ********а ********лг********гуй гэрт ороогуй аав мин гэж дуу бдаг юм
2014-03-13 | 13:46:53 | 103.29.144.28 | |
Зочин та нарт дэндүү хатуу ял тулгасан шуу. энэ монголийн хуули дэндүү 1 т********ийг барисан байна ш дээ. эдгээр з********уусийг суллах хэрэгтэй !!!! та нарийг дэмжиж байна
2014-03-12 | 07:58:06 | 103.26.194.19 | |
Зочин Зөв зөв ард түмэн дэмжих хэрэгтэй
2014-03-11 | 14:07:49 | 103.26.194.12 | |
Зочин ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА
2014-03-11 | 12:03:57 | 103.9.90.130 | |
|
|
|
|
|

Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
Монголын нүүрсний экспорт ба өрсөлдөх чадварт бодит байдлын үнэлгээ хийх боломж алга уу?! 10:20 Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх
|
Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх »»
|
|
11 яам, 3 агентлагийн удирдах албан тушаалтнуудтай санал солилцох уулзалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар зохион байгууллаа 10:16 Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас
|
Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас »»
|
|
Х.Нямбаатар: "ДЦС-5" төсөл 658 сая ам.долларын санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл шийдэх боломжтой 10:15 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн »»
|
|
И.Маскийн хөрөнгө 800 тэрбум ам.доллароос давжээ 10:15 НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа
|
НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа »»
|
|
"Гадаадын банк” Монголд давуу тал уу, далд эрсдэл үү? 10:11 ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн
|
ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн »»
|
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжааллаа 10:09 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн »»
|
|
Алба хаагчид барилгын тэсвэржилт, хүчитгэлийн чиглэлээр мэдлэг, ойлголтоо дээшлүүлэв 10:04 Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн
|
Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн »»
|
|
"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|