 |
|
 |
|
Ийм нэгэн үлгэр (өгүүллэг) |
|
|
 |
|
 |
Ийм нэгэн үлгэр (өгүүллэг)
2014-03-18Миний ажилладаг долоон давхар саарал байшингийн ойролцоо нэгэн эмэгтэй байнга л тамхи ширхэглэн зарж суудаг юм.  Ширэлдэж арзайсан ширүүн хар үсээ ширхэг гутлын үдээсээр боосон тэр эмэгтэйн хувьд амьдрал тийм ч нигүүлсэнгүй байгаагүй гэдэг нь илт.
Нэгэн цагт гоо охин байсан ягаахан хацар нь дөрвөн улирлын тогтворгүй аалинд хууртагдан хуурайшаад, хэн нэгний өмнө ичингүйрэн нуугдасхийж байсан охин хонгор нүднийх нь гал цог цагийн салхинд онгож унтраад догшин, хэнэггүй, хүйтэн зэвэргэнээр орчноо зэрвэсхийн хараад, мойногтон эвдэрч хумсанд нь хир шигсэн ясархуу хар хуруунуудаараа хайрцаг тамхийг сурамгайхан задлаад өөрийнх нь хуруунаас ч бохир байж мэдэх хэдэн бор цаасны төлөө цаг наргүй ажилладаг байлаа. Бүсгүй хүнийх нь хувьд хүндэтгэн өрөвдье гэвч сэтгэл өчүүхэн ч уярахааргүйгээр амьдрал түүнийг нурааж сүйтгэсэн ажээ.
Өвлийн жихүүн жаварт хуруугаа хөлдөөх дөхөн суугаа тэр эмэгтэйн царай зүсийг тамхи татдаг цөөн хэдэн хүн ч анзаарч хардаггүй биз. Тийм л нэгэн хахир өвлийн өглөө хэвшил ёсоор тамхи ширхэглэгч эмэгтэйн дэргэд хөлсний унаанаас буугаад ажлынхаа дулаан байр руу яаран алхаж байхдаа би нэгэн чимээ сонссон юм. Хэн нэгэн бяцхан хүүхдийн эхээ загнан уурсан хашгирах тэр дуунаар эргэн харвал тамхи ширхэглэгч авгайн дэргэд 10 гаруй насны боломжийн хувцастай жаалхүү зогсоод хамаг барааг нь талаар нэг тараан хаяад хөлөөрөө няцлан гишгэлж байгаа харагдав. Хүүг харвал энгийн хэрнээ чамин тоноглолтой богино хүрэм өмсч, элдэв дээс үдээсээр гоёсон дэгжин үүргэвч үүрч, нэлээд зузаан ултай “nike” фирмийн цагаан пүүз өшиглөжээ. -Та ичихгүй байна уу? Дандаа гудамжинд шившиг болоод сууж байх юм. Би ичиж байна, мэдэв үү. Би таниас ичиж байна. Ийм балиар царайтай юм байж намайг хүүхдүүдтэй явж байхад битгий “Ээж нь, ээж нь” гэж гайхуулаад байгаач гэж тэр жаал бачимдан хашгирч газраар нэг цацагдсан тамхинуудыг гишгэлэн дэвхцэв. Тэр үнэхээр ямар нэг зүйлээс ихэд ичсэн бололтой минчийтлээ улайсан байх бөгөөд орчин тойрноо ч анзаарах сөхөөгүй бачимдан харуусч байгаа бололтой. Харин тамхи ширхэглэгч авгай будаа тонших саарал тагтаа мэт газар суугаад жаал хүүгийн тарааж цацсан тамхинуудыг дуугүйхэн түүн авах аж.
Тэдний чимээ шуугианыг өглөөний ажилдаа яарсан хүмүүс төдий л хайхрахгүй байгаа бололтой тэрүүхэндээ саатасхийн ажих авч төдөлгүй тус тусынхаа замыг хөөн явцгаана. Хүү хэсэг зуур тийнхүү дэвхцэн уурсаж байгаад огцом эргэн зүүн зүг рүү гүйхэд авгай араас нь “Ми¬ний хүү, мөнгө авахгүй юм уу? Ээжийн хүү ээ” гэж царайчлан хашгирсаар хоцров. Харин жаалхүү түүнийг нь сонсоогүй юм уу эсвэл сонсохыг ч хүсээгүй байртай эргэж ч харалгүй чигээрээ хурдлан гүйсээр булан тойрлоо. Маргааш өглөө нь би урьдын адил хөлсний унаагаар ажилдаа ирээд дотогш орохоор алхаж явахдаа гэнэт тэр гудамжинд ямар нэг зүйл дутуу байгааг мэдрээд эргэн харав. Анзаарвал тамхи ширхэглэн зарж суудаг эмэгтэйн суудал хоосон байх агаад тэр анх удаа энэ өдөр ажилдаа ирсэнгүй. “Тэр хаачсан юм бол?” гэсэн сониуч бодол өдрийн турш толгойд эргэлдэж, өрөөнийхөө цонхоор суудаг газрыг нь харуулдсаар өдрийг өнгөрөөв. Yдшийн бүрий болсон ч тэр ажилдаа ирсэнгүй. Магадгүй тэр хүүдээ таалагдах гоо сайхныг эрж олохоор хаа нэг тийшээ явсан ч юм бил үү? Ийм бодол толгойд орж ирэх мөчид би нөгөөх удтал эрж хайсан эхийн тухай сэдвээ хаа нэгтэйгээс тэмтэрсээр татан гаргаж ирэв. Ингээд үеийн нөхдийнхөө дэргэд царай муут ээжээрээ “Миний хүү” гэж дуудуулах дургүй тэр жаалд зориулсан зохиолоо бичихээр үзгээ шүүрэн авлаа. Эхийн тухай үлгэр яг эндээс эхэлнэ. Цаг үеийн тухай асуудлыг энэ удаад түр хойш тавья. Тэр бүсгүй газар дээр санаж сарвайх цорын ганц хүүтэйгээ амьдран суудаг байсныг л онцлон санах хэрэгтэй. Тэр хүүд аав байсан эсэх тухай, тэр бүсгүйд садан төрөл байсан эсэх тухай ч энд үл өгүүлэх болно. Гагцхүү өглөөнөөс үдшийн бүрий болтол өнөөх бүсгүй хүүгийнхээ төлөө борви бохисхийлгүй ажиллаж, хүмүүсийн нүдэнд навсархай муу хувцастай, сэгсгэр үс, үрчлээт бор царайтай харагдах бөгөөд гоо үзэсгэлэн битгий хэл эмэгтэй хүний тухай яриа ч өрнүүлэхийг зөвшөөрч боломгүй үзэмжгүй нэгэн байсныг мэдэх юм. Бүсгүйн амьдралын хамаг утга учир, баяр баясгалан, үгээгүй ядуу амьдралынх нь гэрэл гэгээ нь мэдээж хүү байлаа. Бүсгүй өглөө эрт босож навсархай саарал хүрмээ углаад, гартаа нөхөөстэй тааран бээлий углаж аваад хаалга онгойлгож, эцэс төгсгөлгүй гуйланчлалын ертөнцөд хөл тавьдаг байв. Харин хүү саяхан түлсэн галын илчинд хацраа ягааруулан нойрсож, ээжийнхээ үнэр шингэсэн халуун хөнжилд тухлан нойрссоор үлдэнэ. Ийнхүү өдөр хоног эх хүү хоёрт өршөөлгүй хатуу хандсаар авч сар жилүүд юу ч болоогүй мэт урсан өнгөрсөөр байжээ. Хүү төдөлгүй өсөж том болоход бүсгүй санаж сарвайх ганц үрээ бусдын жишгээр эрдэм номтой, өмсөх хувцастай хүн болгохоор зориглож, жирийн хүүхдүүдийн нэгэн адил дутаж гуцах юмгүй бүрэн хувцаслаад анхны хичээлд нь хүргэж өгөв. Хүү ч бусдаас дутахгүйг хичээн ном эрдэмд шамдсаар хэдийнэ таван жилийг ардаа өнгөрүүлжээ.
Тэр хүүд ээж, аав байдаг гэдгийг хэн ч мэддэггүй төдийгүй тэгтлээ их сонирхдоггүй байсан тул хүү ээжийнхээ оёж өгсөн дэгжин хүрмийг өмсөөд өглөө бүр сургууль руугаа баяр хөөртэйгээр явдаг байлаа. Нэгэн өдөр хүү хичээлээ тараад үд дундын алдад үеийнхээ нөхөдтэй элдвийг хүүрнэн алхаж явтал зам дээр алхаж явсан ганган хувцастай эрхэмсэг эр алгаа тосон суусан нэгэн гуйлгачин эмэгтэйг учиргүй зандран загнаад хүмүүсийн өмнө шившиглэн доромжлохыг хүүхдүүд олж харжээ. Тэр эмэгтэйн сэгсгэр үс, өнгөгүй бор царай, үзээрийн муухай хувцас, хир даг болсон хар хуруунуудыг харсан хүүхдүүд шоолон инээлдэж, чулуугаар шидэн элдэн хөөж гарав. Харин жаалхүү л газарт хадагдсан мэт дороо зогсох бөгөөд олны нүдэнд доромжлогдон гутаагдсан тэрхүү гуйланч эмэгтэйн зүг жигшил зэвүүцэл дүүрэн нүдээр харан зогсож байлаа. Хүүхдүүд жаалхүүгээс өөрсдийн адил тэрхүү нийгмийн хог буртаг болсон эмэгтэйг хөөн зайлуулахыг хүсэв. Гэтэл бүсгүй хүүхдүүдийн зүг эргэн хараад хэсэг зогсож байснаа гэнэт шившиглэн доромжлогдсон бүхнээ умартаж, гуниггүйгээр инээмсэглээд “Өө, миний хүү…” гэж ер бишийн дотноор дуу алдаж орхижээ. Хүүхдүүд писхийтэл инээд алдацгааж, галзуу солиотой тэр эмэгтэйг улам ихээр дооглон хашгиралдав. Гэтэл гуйлгачин эмэгтэй хүүхдүүдийн зүг гунигтайхан харснаа цааш өөрийн замаа хөөн явлаа. Жаалхүү энэ мөчийг хүртэл ээжийнхээ ямар ажил хийдгийг огт мэддэггүй байж. Тиймээс шившигтэйгээр олны доог тохуу болсон тэр эмэгтэйг өөрийн ээж гэдэгт итгэж ядан гуниглаж, золгүй хувь заяандаа харуусан гашуудав. Тэр гэртээ харихыг ч хүссэнгүй. Ээж нь хүүгээ хүлээн өдрийн ажилдаа ч гарахаа байж хаалга чагнан гудамж харуулдан, сургуулийнх нь дэргэдүүр эргэлдэнэ. Ингээд нэгэн өдөр хүүтэйгээ тааралдахад жаалхүү чөтгөр шулам харсан мэт цочин зогтуссанаа ээж рүүгээ уурсан хашгирав.
-Та миний ээж биш. Миний ээж гуйлгачин байх ёсгүй. Миний ээж ийм хар муухай царайтай, олны шившиг байхыг би тэвчихгүй. Та өөрийгөө толинд харж үзсэн үү? Бурхан яагаад надад ийм муухай ээж заяаж байгаа юм бэ гэж халаглажээ. Ээж хүүгээ ширтэн хэсэг зогссоноо юу ч хэлэлгүйгээр олны дунд хутгалдан алга болов. Олон ч сар, олон ч хоног хүү ээжийгээ харсангүй. Тэр хичээлээ тараад гэртээ харих боловч ээж нь огт ирэхгүй байлаа. Эхэндээ хүү түүнийг үгүйлэн гунигласангүй. Төдөлгүй хүүгийн хоол хүнс барагдаж, гэр орон нь зэвхий даан тоосонд дарагдаж, өмссөн хувцас нь элэгдэн хуучрав. Хүү даарснаасаа болж хүндээр өвчлөн сургуульдаа явахаа больж, хөнжилдөө шурган хэвтсээр сүүлдээ ухаан нь балартан ээжийгээ эргээд ирж байна гэж хий хоосон зүйл харан дэмийрдэг болжээ. Түүнийг эргэж тойрох хүн ч байсангүй. Хорвоо дээр хоёулхнаа амьдардаг ээж, хүү хоёрыг хүмүүс огт үгүйлсэнгүй. Хүү бурхнаас өдөр бүр “Ээжийг минь ирүүлээч” гэж залбиран гуйдаг болов. Тэр дахин өндийн босох тэнхэлгүйгээр доройтон муудаж байгаагаа мэдэж байлаа. Бурхан харин таг дүлий мэт ганц ч хариу хэлсэнгүй. Хаврын нар цонхны хөшигний цаанаас ээсэн нэгэн дулаахан өдөр гэрийнх нь хаалга чахран онгойсноо жаалхүүгийн ээж гэрт орж ирэв. Хүү урьдахаасаа ч илүү үзэмжгүй муухай болон харагдах тэр эмэгтэйг өөрийнхөө ээжийг байгаасай гэж тун их хүссэн боловч нүдэндээ харагдаж байгаа тэр зургийг сүг сүнснүүдийн тохуурхал байх гэж боджээ. Тэр өөрийгөө дэмийрч хий юм харж байна гэж бодов. Гэхдээ л хүүд нүүр нь үрчлээгээр дүүрч, үс нь сэгсийн бууралтаж, хувцас нь тамтаг болтлоо урагдаж навсарсан тэр эмэгтэйг жинхэнээсээ өөрийнхөө ээж байгаасай гэж тун их хүсч байлаа. Хүү энэ сайхан зүүдээ үргээхгүйн тулд дахин гүн нойрондоо дарагдав.
... Хүү дулаахан сайхан нарны туяа нүд рүү нь гялбасан ногоон талд ээжийнхээ өвөр дээр эрхлэн хэвтэж байлаа. Ээжийнх нь дотно үнэр хаа сайгүй сэнгэнэх бөгөөд дулаахан гар нь алжааж ядарсан зовхийг нь илэн нээлээ. Энэ агшинд ногоон тал гэрэл муутай хавчиг муу байшингийнх нь дотор тал болон хувирав. Хүү нүдээ нээгээд ээжийнхээ хайр гэрэлтсэн нүдийг олж харав. Тэгээд омголтож хатсан уруулаа арайхийн хөдөлгөөд, -Ээж ээ, та хаана байсан юм бэ? Би таныг хичнээн их хүлээсэн гээч гэлээ. Ээжийнх нь зовлонд гандсан нүүрнийх нь үрчлээс болгонд гэрэл цацрах шиг болсноо, -Ээж нь гоо үзэсгэлэнг эрж олохоор явсан юм гэж хариулав. Хүү ээжийнхээ харж ханамгүй дотно дулаахан царай руу харж байснаа, -Та тэртэй тэргүй хамгийн сайхан нь шүү дээ гэж амандаа бувтнахад ээжээс нь туяа цацарч байх шиг санагдана. Саяхан л харанхуй, хүйтэн ноёрхож байсан гэр нь бүхэлдээ гэрэл гэгээ татан уужим том болсон ч юм шиг ... Ийм нэгэн үлгэрийг бичиж дуусаад сая нэг уужим амьсгаа авав. Гэтэл нөгөөх сэтгэл дотор байраа зассан үзэгний маань хурц хошуу дахиад л хаа нэгтэйгээс дуу алдтал хатгууллаа. Би тэрхүү ханаж цадашгүй үл үзэгдэх шаналгаатай ам уралцан үзэлцмээр санагдав. -Чи ханахгүй байна уу? Би бичлээ шүү дээ. Yүнээс илүү юу хүсээд байгаа юм бэ гэж уурсан үглэхэд тээр дотроос өнөөх зовлонтой өдөөн хатгалга дахиад л өвдтөл хатгуулав. Би бачимдан сандрахдаа үзгээ шүүрэн аваад ширээгээ цоортол хатгавал үзэг цааш өөрөө чихран хөдөлж ээжийн тухай ийм нэгэн домгийг цаасан дээр буулгаж эхэллээ.
…Төрүүлсэн үр нь ээжээсээ ичиж явдгийг дуулсан эхийн дотор харанхуйлж хэсэг зуур хүүгээ ширтэн тээнэгэлзсэнээ огцом эргэн алхав. Гэхдээ тэр хүүдээ огт гомдсонгүй. Нэгэнт л өрцнөөс нь унасан юм болохоор эх нь хүүгийнхээ үгийг зөв гэж бодож байлаа. Ингээд ээж хүүдээ таалагдах гоо сайхныг эрж олохоор алсын аянд гарчээ. Цас хуйсганан нүүр лүү ороолгосоор байсан боловч ээж сиймхий муу хувцсандаа улам гүн шигдээд хунгар туучин алхаад л байлаа. Амьтай болгоныг сөхрүүлэн сөгдүүлж, халуун амьсгалыг царцаан жиндүүлдэг нүд гялбам цагаан цас ээжийн тийнхүү эр зоригтойгоор урагшилж байгаад гайхсан боловч сурсан зангаараа нүүр нүдгүй хайран жиндүүлсээр л байлаа. Харин ээжийн хүүгээ гэсэн сэтгэл ер бусын халуун илч түгээж, суусан газрынх нь цасыг хайлуулан урсгана. Сүүлдээ ээжийн өмнө цас өөрөө сөхрөн суухад хүрэв. Тэгээд цас ээжээс, -Та ингэхэд юуны төлөө ингэтлээ хөр цасыг хайлуулан зүтгээд байгаа юм бэ гэж гайхан асуув. Ээж, -Би хүүдээ дулаахан сайхан харагдахыг хүсэж байна. Тиймээс гоо сайхныг эрж хайж явна гэж хариулав. Цас ээжийг дагуулан харж хөл доор нь үзэсгэлэнт ширхэгүүдээ дэвсэн зөөллөөд,
-Миний анзаарснаар та энэ хорвоогийн хамгийн илчтэй халуун эмэгтэй юм. Тийм дулаанд хүмүүс дуртай байдаг биз дээ. Таны хүү танаас дулаахан ээж хаанаас олж болохыг би хэлж мэдэхгүй байна. Та буцаад гэртээ харьсан нь дээр байх гэв. Харин ээж, -Хүссэнээ олж аваагүй цагт би эргэж харихгүй гэж хэлээд цааш эрслэн алхав. Цас түүнд энэ хорвоогийн хамгийн гоо сайхан зүйл болох үзэсгэлэнт марал бугыг зааж өгөөд ээжийг аян замд нь үджээ. Ээж цааш сар, өдрийг алгасан явсаар марал буга дээр очив. Танхил ногоон нугадаа идээшлэн байсан марал буга ээжийг мөргөхөөр завдан мөнгөн эврээ гялтгануулан, цомбон туурайгаараа газрын хөрсийг малтан зогсоход ээж, эелдэг зөөлнөөр инээмсэглээд газраас шүүслэг сайхан өвс тасдан аваад түүн рүү аажимхан дөхөн очив. Харцнаас нь хайр гэрэлтэж, нүүрнээс нь туяа цацарсан тэр эмэгтэйн зөөлөн аалинд уярсан марал буга гараас нь шүүслэг өвсийг амтархан идээд ямар хэргээр хаа хүрэх гэж зорьж явааг нь асуулаа. Ээж хүүдээ сайхан харагдах гэж гоо сайхны эрэлд гарснаа хэлэхэд марал буга ихэд гайхаад,
-Хүмүүс бүгдээрээ л буу шагайж намайг хөнөөхийг хүсдэг. Харин та надад энэ нугаас хэзээ ч олж амтлаагүй хамгийн сайхан өвсийг олж өглөө. Таны харц хамгийн зөөлөн бас хамгийн их гэрэлтэй болохыг би анзаарлаа. Тэгэхээр энэ орчлонд танаас сайхан хүн гэж үгүй байх гэж эсэргүүцээд гэр лүүгээ буцахыг зөвлөв. Харин ээж санаснаа олж авахаас нааш буцахгүй гэдгээ хэлээд цааш үргэлжлүүлэн явахад марал буга сэтгэл догдлуулан солонгыг зааж өгөөд “Энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол солонго гэж би бодож байна. Магадгүй тэр танд туслах биз” гээд хаа байгааг нь зааж өгчээ. Ээж солонгыг хайсаар алжааж ядрахаа ч умартан цааш алхав. Хуурай салхи нүүр алгадан давчдуулах хэдий ч ээж явсаар өнгийн солонгын амьдардаг газарт хүрч очжээ. Борооны дараахан өнгө өнгийн цагиргаараа амьтай болгоныг гайхуулан баясаж байсан солонго гэнэт аяншиж ядарсан ээжийг олж харав. Ээжээс нүдэнд үл үзэгдэм ер бусын гэрэл цацарч байх шиг санагдахад солонго уулын цаанаас түүн рүү өнгийгөөд хаа хүрч явааг нь сонирхон асуулаа. Ээж, -Та энэ хорвоогийн хамгийн сайхан өнгөнүүдийг өөртөө шингээсэн гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг билээ. Би танаас тэрхүү гоо үзэсгэлэнгээсээ ямхыг ч болов өгөөч гэж хүсэхээр зорьж ирлээ. Хүү минь намайг илүү сайхан байлгахыг хүссэн юм гэв. Солонго ээжийн зүг туяаран харснаа,
-Ээж минь, та надаас нэг өнгөөр илүү харагдаж байна. Энэ орчлонд байдаг бүх өнгийг би мэдэх боловч танаас цацарч байгаа тэр сайхан өнгөнд чинь атаархаж байна.Тэр бол хайр гэдэг өнгө байна. Надад танд өгөөд байх зүйл алга даа. Та хүүдээ эргэж очсон нь дээр биз ээ гэж хариулав. Ээж санасандаа хүрэхээс нааш гэртээ буцахгүйгээ хэлээд цааш явахаар завдахад солонго ээжид энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл болох дэлгэрч байгаа цэцэг мэт үзэсгэлэнт охиныг зааж өгчээ. Ээж охины амьдарч байгаа газрыг эрэн явлаа. Явсаар солонго ч атаархан өнгөө бүдгэрүүлмээр танхил гоо биетэй туяарсан ягаан хацартай, салхи ч хүртэл хайрлаад ширүүхэн үлээж чадамгүй нэгэн гоо охин дээр хүрч очив. Ээж тэр охиныг хармагцаа хоёр нүднээсээ ганц ганцхан дусал нулимс тогхийтэл унагаад өөрийн алдсан бүхнээ олж харах шиг болжээ. Охин ядарч зүдэрсэн ээжийн нулимсыг зөөлхөн алгаараа арчиж өгөөд яагаад уйлсныг нь асуув. Ээж хүн бүхэнд хайрлагдам гоо үзэсгэлэнг эрж яваагаа хэлэхэд охин гунигтайгаар санаа алдаад,
-Миний гоо үзэсгэлэнд харсан бүхэн сөхрөн унадаг нь үнэн. Гэхдээ би төгс биш. Учир нь жинхэнэ гоо үзэсгэлэнг ээж болоод л мэдэрдэг гэнэм. Би хэдийгээр бурханы хамгийн сайхан бүтээл мөн ч гэлээ ээж болсон цагтаа юугаар ч солимгүй тийм гоо үзэсгэлэнгээр үр хүүхдэдээ хайрлагдахыг хүсч байна. Тэгэхээр би энэ орчлонгийн хамгийн сайхан нь биш. Харин та бол тэр төгс гоо үзэсгэлэн яах аргагүй мөн гэжээ. Ингээд охин ээжийг ятган сэнхрүүлсээр нэгэнт ганцаардан зовж байгаа хүү дээрээ очихыг зөвлөв. Ээж цас, бороо, солонго, үзэсгэлэнт охиныг алмайруулам хүнд бодолдоо автсаар улам бөгтөр, улам жижигхэн, улам хөгшрөн муухай болоод хөлөө арай ядан зөөж алхсаар гэртээ хүрч иржээ. Гэртээ ирээд хүүгээ харж сэтгэл нь бага зэрэг тайвширсан эх тэр үед “Эвий хүү минь, эрх танхил үр минь. Чи л ганцаараа миний гоо үзэсгэлэнг голон гоморхдог. Тэгэхлээр энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол хүү минь, чи минь л байж таарна” гэж бодож байсан юм даа. |
| Ийм нэгэн үлгэр (өгүүллэг) |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр албан ёсоор эхэллээ 20:32 Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна.
|
Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна. »»
|
|
Нийслэлийн хүрээний анги, байгууллагын хүйтний улирлын дүрэмт хувцасны үзлэгийг зохион байгууллаа 20:15 Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй
|
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй »»
|
|
Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ 15:37 Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм.
|
Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм. »»
|
|
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй 15:03 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны
|
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны »»
|
|
МИАТ Улаанбаатар-Баянхонгор чиглэл дэх нислэгээ эхлүүллээ 14:00 МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн
|
МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн »»
|
|
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13:54 Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор
|
Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор »»
|
|
12 хүртэлх насны хүүхэдтэй асран хамгаалагчийн аль нэгийг цахимаар ажиллуулахыг уриаллаа 11:11 Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна.
|
Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна. »»
|
|
“Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа 10:29 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл »»
|
|
Усан спортын тамирчин Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ 09:37 Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.
|
Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулжээ 09:11 Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус
|
Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус »»
|
|
Хүн бүрийн аюулгүй байдал өөрийн мэдлэг, чадвар, зөв дадал, хэвшилээс шалтгаална 08:33 Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын
|
Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын »»
|
|
Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх үндэсний төвтэй болох нь 18:32 Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим
|
Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим »»
|
|
Байгалийн баялгийн өгөөж ард түмэнд илүү ирэх ёстой 18:06 Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ
|
Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ »»
|
|
Харааг хэсэгчлэн сэргээх шинэ технологи зохион бүтээлээ 17:58 Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу
|
Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу »»
|
|
Айдас биш хариуцлага энэ мэргэжлийг сонгосон шалтгаан, бахархал хоёрын үндэс болдог 15:43 Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай.
|
Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай. »»
|
|
Ухаахудгийг хянан шалгар түр хороо баыйгуулах Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана 14:57 Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн
|
Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн »»
|
|
Гал унтраах техник спортын сургалтын цамхагтай боллоо 14:36 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын »»
|
|
1973 айлын орон сууцны төлөвлөлттэй Дамбадаржаа дэд төв 11:59 Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.
|
Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. »»
|
|
Нийт нутгийн 46 хувьд цастай байна 11:40 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
|
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Цэцэрлэгийн эмч нар цэвэрлэгээ, үйлчилгээ шалгахаас хэтрэхгүй байна 08:17 Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй.
|
Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй. »»
|
|
Хайчлуулж хэрчүүлж, хайлуулж шатаалгасан ч өндийж боссон Монгол кино 08:16 Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн
|
Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
“Samsung”-ын гурав эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцуулна 20:39 СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт
|
СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт »»
|
|
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна 15:26 Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан.
|
Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. »»
|
|
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ 12:06 ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал
|
ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал »»
|
|
Ангарагийн жалга хэрхэн үүссэнийг тогтоов 12:00 Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл
|
Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал 11:38 2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн
|
2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн »»
|
|
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ сард багтаж олгоно 09:54 НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ.
|
НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ. »»
|
|
Шуурхай штабын хуралдаан боллоо 09:03 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо.
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо. »»
|
|
Батлан хамгаалах салбарын нэгтгэл, анги нэгжүүдийг нэмэлт орлого олох боломжоор хангана 09:01 Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги
|
Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 08:39 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн »»
|
|
Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо Ерөнхийлөгч татан авлаа 17:43 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 »»
|
|
Туул голын усны нян стандартаас 2.8 дахин их гарчээ 14:35 Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.
|
Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ. »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийдсэн эмнэлэг түүхий нүүрсний хэрэглээг халж, 39.6 сая төгрөг хэмнэх боломж бүрдлээ 12:39 Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.
|
Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ. »»
|
|
“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоолоо 12:28 “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/
|
“Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ »»
|
|
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй 10:36 Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.
|
Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо. »»
|
|
Монгол төрийн хямрал 09:24 Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.
|
Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм. »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 09:16 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Э.Батмагнай ахлагчтай “MCS ENERGY”, Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ, СКАЙТЕЛ” багууд Алтан цомд эхний ялалтаа авлаа 09:01 Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр
|
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Медаль хүртсэн тамирчдад хүндэстгэл үзүүллээ 08:49 “БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй
|
“БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй »»
|
|
Г.Занданшатар: Шатар зөвхөн спорт бус хүүхэд залуусын сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх үндэсний боловсролын чухал хэсэг гэж үздэг 08:32 Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь
|
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь »»
|
|
Цахилгаан шугам сүлжээний газраас дараах нөхцөлийг хангасан гэр хороололд орших айл өрх шөнийн тариф хөнгөлөлтөнд шилжинэ 08:14 Үүнд:
|
|
|
Хотын стандарт, хяналтын газрын орлогч дарга О.Оджаргалыг шүүхэд шилжүүллээ 08:08 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт,
|
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, »»
|
|
УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавыг цагдаа шалгаж байна 19:17 УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр
|
УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр »»
|
|
|
CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »»
|
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »»
|
|
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
|
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
|
ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »»
|
|
Такаичи Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
|
Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »»
|
|
Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|