 |
|
 |
|
Хүний хөгжил-Монголын хөгжил |
|
|
 |
|
 |
Хүний хөгжил-Монголын хөгжил
2014-03-24\ "Надад хэлэх үг байна-4" Вашингтон ДС-д болсон арга хэмжээний мэдээлэл\ 
"БИД ӨНГӨРСНИЙ ҮРГЭЛЖЛЭЛ, ИРЭЭДҮЙН ЭХЛЭЛ, ЭХ ОРНЫ ЭЗЭД" \баннер дээрх үг\ АНУ-д суралцаж, ажиллаж байгаа монгол оюутан залуусын "Надад хэлэх үг байна" нэртэй уламжлалт арга хэмжээ АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо 3 сарын 14-15 ны өдрүүдэд VIU \Birjinia International University\ сургууль дээр явагдаж өнгөрлөө. АНУ-ын Лос-Анжелос, Сан-Франциско, Денвер, Чикаго, Вашингтон ДС, Бостон зэрэг хотууд болон Пеннисилваниа, Миннесота, Миссиури зэрэг мужуудаас олон оюутан залуус энэ удаагийн арга хэмжээг зорьж, өөрсдийн зардлаараа ирж оролцов. Урьдчилж ирүүлсэн илтгэлүүдээс 16 илтгэл 2 өдөрт дараалан тавигдаж, хэлэлцүүлэгдсэн. *Нэг. ТАВИГДСАН ИЛТГЭЛҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА: 1. "Өнөөдрийн нийгмийн Хууль, Эрх Зүйн тогтолцоо ба Шинэчлэлт" Д.Жанцанхорол \University of California, Berkeley\ Political Science concentration in Comparative Politics & International Affairs 2. "Монголын ирээдүй бидний гарт" Б.Очир \Minnesota State University Moorhead\ finance 3. "Антибиотикийн зөв хэрэглээ" Э.Энхчимэг \Mercy high school San-Francisco\ student 4. "Улстөрчдийг хүмүүжүүлэх нь" Г.Цолмон \Colorado Shcool of Mines\ геологич 5. "Уул уурхайн салбар бидний өдөр тутмын амьдралд" Т.Тэмүүлэн \Colorado School of Mines\ mining ingineer 6. "Хүнсний аюулгүй байдал" Э.Эрдэнэмөнх \Santa Louis Community College\ business administration 7. "Ногоон эдийн засгаар-Ногоон хөгжил рүү" Б.Номин \ Virjinia NVCC\ economist 8. "Анхны тусламж-Амь нас аварна" Э.Маралхишиг \Diablo Valley College\ biology 9. "Баялгийн хараал" А.Мөнхтулга \Colorado School of Mines\ mineral and energy economist 10. "Монгол бичиг-Төрийн бичиг" Д.Болд \Pennisilvania state University\ үйлдвэрлэлийн инженер 11. "Иргэний төлөвшил" буюу "Хүн болох багаасаа" М.Маралмаа \California BYU-1\ business management-marketing 12. "Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслэлүүдийн үйлчилгээг сайжруулах нь" Э.Гуамарал \Diablo Valley College\ fine arts 13. "Оюутан"- онлайн орчуулгын товчоо" Б.Баясгалан \Lindenwood University\ masters oj business administration 14. "Хөгжилд хүн бүрийн хошуу" Г.Бадамсэрээжид \Minnesota state University Moorhead\ health service administration 15. "Улаанбаатар хотын утааг СЭХ ашиглан багасгах арга" Э.Мөнхбилэг \LUISS Business School of Italy\ MBA International business 16. "Эх оронч буюу залуу хүний манлайлал" Д.Отгонтамир \Lindenwood University\ finance ...Монгол хэлээр тавигдсан эдгээр илтгэлүүд нь Монгол орны хөгжилд хэрэг болох маш олон сэдвүүдийг хамарсан төдийгүй багагүй судалгаа баримтууд дээр түшиглэсэн, шинэ санаа болон хэрэгжиж эхэлж байгаа, хэрэгжих боломжтой төслүүдийг санал болгож байгаа нь хүмүүсийн сонирхлыг татаж байв. Илтгэлүүдийг нийтэд нь нэгтгээд анхаарахад "МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛ НЬ ХУВЬ ХҮМҮҮСИЙН ХӨГЖЛӨӨС ХАМААРАХ БОЛНО" гэсэн санаа тулгуур нь байлаа. Уул уурхай болон материаллаг баялгийн тухай ихэвчлэн ярьж, хүмүүсийн анхаарал сонирхлыг энэ зүгт татаж байгаа Монголын улстөрчдөөс огт өөрөөр, гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцаж, ажиллаж байгаа монгол залуус минь "ХҮНИЙ ХӨГЖИЛ" ярьж байгаа нь биднийг баярлуулсан. Бүх илтгэлүүд төгс төгөлдөр байгаагүй, зарим нь хийсвэр, алдаа оноотой байсан хэдий ч "Надад хэлэх үг байна-4" арга хэмжээний маш сайн үр дүн нь энэ юм. Баярлаж бахархмаар. Ийм арга хэмжээнд илтгэл тавихаар бэлтгэж, бэлтгэсэн илтгэлээ олны өмнө гарч танилцуулан хэлэлцүүлнэ гэдэг амаргүй. Тэр тусмаа ажил болоод хичээл сургалтдаа маш их цагаа зарцуулдаг залуусын хувьд. Хэдийгээр "илтгэлийн уралдаан" гэж нэрлэж байгаа боловч "байр эзэлж шагнал авна" гэхээсээ илүүтэй өөрийн санаа бодол, санаачлагаа өөрийнхөөрөө илэрхийлж бусадтай хуваалцана гэдэг л "хамгийн чухал зүйл" гэдэг санаан дээр залуус бүгдээрээ нэгдсэн. Залуусын тавьж байгаа илтгэлийн чанарыг сайжруулах, судалгаа болон баримтан дээр тулгуурлах, хийсвэр мөрөөдлөөс амьдрал дээр хэрэгжих бодит бололцоо руу ойртуулах зорилгоор шүүгчид илтгэлүүдийг шүүж, олны өмнө нээлттэй хэлэлцүүллээ. Бусдаас илүү сайн илтгэлүүдийг нэрлэж олны өмнө урамшуулах нь, дараа дараагийн олон арга хэмжээнүүдэд илтгэл тавьж оролцох залууст "сайн загвар", "сайн үлгэр жишээ" болох юм. *Хоёр. УРИГДСАН ЗОЧИД БОЛООД ШҮҮГЧИД, ШҮҮЛТ: 2011 онд Лос-Анжелосийн "Монгол Оюутны Холбоо" анх санаачилж эхлүүлсэн энэ арга хэмжээ 2012 онд Сан-Франциско хотноо, 2013 онд Чикаго хотноо тус тус зохион байгуулагдсан. Арга хэмжээ болгон дээр оюутан залуус цаг зав болон зардлаа зохицуулаад ирж илтгэл тавин, түүнийг нь зорин ирж сонирхож байгаа залуус сонсож, талархаад л өнгөрдөг. "Бодит үр дүн нь хаана байна вэ?" гэдэг асуулт, зохион байгуулагчид болон дэмжигчдийн сэтгэлд эргэлдэж байв. Монголын төрд болон залууст хандан "НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА" гэж хэлж байгаа санаа нь зөвхөн АНУ-д эргэлдээд байдаг. Хүрээгээ тэлж бодол санаа, санаачлагаа илүү олон хүмүүст хүргэх хэрэгтэй байв. "Надад хэлэх үг байна-4" арга хэмжээний зохион байгуулагчид дээрх санаан дээр анхаарлаа хандуулсан. АНУ-д суугаа Монголын ЭСЯ-аар дамжуулан Монголын нилээд олон байгууллага болон амжилттай бизнес эрхэлж байгаа компаниудад хандав. Түүндээ энэ арга хэмжээний зорилго болон мэдээллээ илгээгээд, энэ жилийн арга хэмжээг дэмжиж, "ирж оролцооч" гэж хүслээ. Энэ хүсэлтийг нь "Номин холдинг", "Моннис", "МАК" зэрэг томоохон компаниуд хүлээн авч энэ жилийн арга хэмжээг ивээн тэтгэсэн төдийгүй өөрсдийн төлөөлөгчдөө ирүүлэв. АНУ-д суралцаж ажиллаж байгаа залуусын дунд нөлөөлж чадах "үлгэр жишээ" зарим залуусыг ч урьж, санал болгосон. -Саналыг хүлээж авч ирж оролцсон зочид: 1.Монгол Улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэл 2. Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны ерөнхий консул Д.Мөнхжаргал 3."МАК" компаны Бизнесийн хөгжил, Хамтын ажиллагааны газрын захирал Б.Энхмандах 4. "МАК" компаны Хүний нөөцийн мэргэжилтэн Үрэл-Эрдэнэ 5. "МОННИС Интернэшнл" ХХК- ны Үйл ажиллагааны газрын ерөнхий менежэр Б.Сэргэлэн 6. Бостон дахь TUFT -ийн Их Сургуулийн Флечерийн сургуулийн мастерын оюутан Б.Хонгорзул Энэ жилийн арга хэмжээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголоос ирж оролцож байгаа зочдыг оролцуулах нь, мөнөөх илтгэлүүдийн "Монголын хөрсөн дээр буух" боломжийг "тандсан" хэрэг. Бид өөрсдөө болон илтгэл тавьж байгаа оюутан залуус ч Монголынхоо өнөөгийн байдал болон боломж нөхцлийн талаар тэдэн шиг мэдэхгүй. -Энэ жилийн арга хэмжээг шүүсэн шүүгчид: 1. Д.Мөнхжаргал \ЭСЯ-ны төлөөлөл\ 2. Б.Энхмандах \"МАК" компаны төлөөлөл\ 3. Г.Галбадрах \Зохион байгуулагчдын төлөөлөл\ 4. Б. Сэргэлэн \"МОННИС" компаны төлөөлөл\ 5. Б.Хонгорзул \АНУ-д суралцаж байгаа оюутан залуусын төлөөлөл\ -Шүүгчдийн бүрэлдэхүүн, тавигдаж хэлэлцүүлэгдсэн илтгэлүүдийг: а. Асуудлыг гаргаж хөндсөн байдал б.Уг асуудлын шийдэл в. Судалгаа болон баримтууд г.Илтгэх ур чадвар зэрэг үзүүлэлтүүдэд оноо өгч \ олон улсын жишгээр\ уг онооноос гадна, шүүгч тус бүр эхний 3 байр эзлэх илтгэгчийг санал болгон харьцуулах маягаар дүгнэлээ. Илтгэлүүд нийтдээ чанартай, бас сонирхолтой байснаас гадна сэдвүүдийн агуулгууд нь өргөн хүрээтэй, илтгэгчид нь ахлах сургуулийн сурагч, бакалавр, мастераар суралцаж байгаа болон мэргэжлээрээ ажиллаж байгаа зэрэг үзүүлэлтүүд нь харьцуулан дүгнэхэд амаргүй байв. Шүүгчид өөрсдийн дүгнэлт, харьцуулалтаа танилцуулж, санал зөрсөн зарим асуудлуудаар санал хурааж, олонхиор шийдэх зарчмаар байр эзлүүлсэн. *Гурав. ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД: -"Тэргүүн байр" М.Маралмаа "Иргэний төлөвшил" буюу "Хүн болох багаасаа" \"Пирамид Граните" компани ивээн тэтгэв\ -"Дэд байр" Г.Цолмон "Улстөрчдийг хүмүүжүүлэх нь" \"Монгол Америкийн Худалдааны Танхим ивээн тэтгэв\ -"Гутгаар байр" А.Мөнхтулга "Баялгийн хараал" \"Member s Granite" А.Ганбат ивээн тэтгэв\ -"Тусгай шагнал" \Зохион байгуулагчдын шагнал\ Д.Болд "Монгол бичиг-Төрийн бичиг" Э.Мөнхбилэг "Улаанбаатар хотын утааг СЭХ ашиглан багасгах арга" Энэ жилийн арга хэмжээг зохион байгуулахад Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, VIU \Virjinia International University\ "МАК", "МОННИС" групп, "Номин холдинг" компани, "Пирамид" компани, А.Ганбат, Цолмон, Энэбиш, Баярмаа, Халиун, Энхцэцэг зэрэг хувь хүмүүс ивээн тэтгэж оролцлоо. * Дөрөв. ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД: ...Өнгөрсөн жил Чикагод болж өнгөрсөн "Надад хэлэх үг байна-3" арга хэмжээний дараа, үргэлжлүүлээд болох газрын талаар чимээ хүлээсэн боловч "таг чиг" байлаа. Энэ арга хэмжээг "тасалж болохгүй" гэдэг зовинол миний сэтгэлд байв. Тэгээд Ц.Бархас руу холбогдож " Энэ жил уг арга хэмжээг Вашингтон ДС хотноо зохион байгуулах ажлыг хариуцаач" гэдэг санал тавьсан. Ц.Бархас маань өнгөрсөн жилийн "Надад хэлэх үг байна-3" арга хэмжээний "тэргүүн" байрын шагналт шилдэг илтгэгч, нэг бус арга хэмжээн дээр бид уулзаж ярилцаж байсан болохоор түүнд хандсан хэрэг. Миний саналыг хүлээж авсан тэд, үнэхээр сайн баг бүрдүүлжээ. Ц.Бархас, Б.Баярмөнх бид гурав лав л гурван удаа уулзаж ярилцснаас гадна, мэдээллүүдээ байнга харилцан солилцож, хамтран ажиллаа. Тэдний ажил хэрэгч, шуурхай байдал нь надад их таалагдаж байсан төдийгүй "Энэ жилийн арга хэмжээ санасан түвшинд хүрч чадах нээ" гэдэг итгэл сэтгэлд минь асч байв. Зохион байгуулах багийн залуус минь маш сайн ажилласан. Хэн нэгэн индэр гарахаасаа өмнө "Одоо яанаа" хэмээн чанга чанга цохилох зүрхний хэмнэлдээ тэвддэг тэвдэлтийн оронд, "За залуус аа, би жаахан тэвдээд байна. Гэхдээ дажгүй шүү" гэж хэлж хамтдаа инээлдэх хөгжөлдөөн нь танхимын "албархуу "уур амьсгалын "ёсорхуу" төрхийг эвдэж байв. 1. Ц. Бархас -Ерөнхий зохион байгуулагч 2.Б.Баярмөнх -Тэмцээний зохицуулагч 3.Т.Болормаа- Тэмцээний зохицуулагч 4. Э.Энхдалай -IT координатор 5.Т.Хишигбаяр - IT координатор 6.Э. Энхтамир -IT координатор 7. Б.Урин -Тэмцээний зурагчин 8.Н.Ананд - Тэмцээний зурагчин 9. Т.Энхжин -Илтгэлд холбоос хийгч 10. Мишээл -Цаг бүртгэгч 11. Д.Сайнноён -Цаг бүртгэгч 12. Б.Ундрам- Хөтлөгч 13. Ц.Батзориг -Хөтлөгч 14. Б.Номинсүрэн -Арын алба Хөтлөгч Б.Ундрам, Ц.Батзориг нартай тааралдаад "мундаг байна залуус минь" гэсэн талархлын хариуд "Яанаа, би анх удаа л арга хэмжээг хөтөлж үзэж байгаа юм шүү дээ. Гайгүй байж чадсан уу?" гэж санаа зовинонгүй асууна. Арга хэмжээ болгоны дараа "Естой сайхан боллоо шүү" хэмээн сэтгэлдээ талархал тээдэг хүмүүс, энэ "сайхныг" нь бий болгох гэж хичээж зүтгэж, шаналж тэвддэг "арын алба" ны багийнхны жаргал зовлонг тэгтлээ мэдэхгүй. Залуус маань сэтгэлээрээ нэгдэж, багаар ажиллаж чаддаг болж байна. Талархахгүй байхын аргагүй залуус. * Тав. АРГА ХЭМЖЭЭНИЙ БОДИТ ҮР ДҮНГҮҮД: -Энэ жилийн арга хэмжээ зөвхөн "НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА" илтгэлээр хязгаарлагдсангүй. "НАДАД ҮЗЭХ ЗҮЙЛ БАЙНА" арга хэмжээгээрээ "Sundog" үйлдвэр, АНУ-ын Конгрессийн ордон "Капитол"-ыг үзэж сонирхон, "НАДАД СУРАХ ЗҮЙЛ БАЙНА" мөчүүдээр Монголоос ирсэн зочид болох Б.Энхмандах \"МАК" компаны танилцуулга\, Б.Сэргэлэн \"МОННИС Интернэшнл" компаны танилцуулга", Б.Хонгорзул \Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тэтгэлэгтэйгээр суралцах боломжууд\, М.Дэлгэрцогт \АНУ-д бизнес эрхлэх боломж\ нарын мэдээлэл, зөвлөмжийг сонсч, "НАДАД ХЭЛЭХ УРИАЛГА БАЙНА" цагаараа илтгэгчид өөрсдийгөө танилцуулан сэтгэгдлээ ярьж, оролцогч бусад залуусаа өөрсдийн хэлэх үгээрээ "уриаллаа". -АНУ-д суралцаж, ажиллаж байгаа залуус минь энэ арга хэмжээнд ирж оролцсоноор өөртэйгээ адил сэтгэлийн гал тээж, хүсэл мөрөөдлийн их давалгаанд сэлж яваа үе тэнгийн олон залуустайгаа уулзаж "сэтгэлийн их цэнгэл"-ийг эдлэв. Ямар ч шоунаас илүүтэй. Тэдэнд бие биетэйгээ санаа бодлоо хуваалцахаас гадна дотно танилцаж нөхөрлөх, туршлагаа хуваалцаж, ирээдүйнхээ талаар зөгнөн ярилцах боломжийг энэ арга хэмжээ олголоо. Нууранд бууж цэнгэлдсэн шувууд нуураа орхиод нисэх төдийд, нуурын мандал дээр гунигийн мяралзаа үүсдэг шиг, нутаг нутгаа зорин буцаж очсон хойноо ч "Та нарыгаа санаж байна шүү, бид ямар гоё байваа. Дараагийн уулзалтыг тэсэн ядан хүлээж байна" гэж фейсбуук групп дээрээ бичсэн сэтгэлийн уулга алдалт, санаашрал нь энэ арга хэмжээний бодит үр дүн юм. -Монголоос зорьж ирсэн "МАК", "МОННИС" компаныхантай залуус минь уулзаж холбоо тогтоон, тэдний мэдээллийг сонсож, ажилд орох боломж, хамтран ажиллах гэрээ, ахуй нөхцлийн талаар илэн далангүй асууж ойлголцов. Энэ л хөдөлгөөн бужигнаан нь АНУ-д сурч ажиллаж байгаа монгол залуусын сэтгэлийн тэртээд оршиж байгаа "Боломж нь олдвол Монголдоо очоод ажиллах юм сан" гэх хүсэл мөрөөдлийн илрэл. Залуус минь Монголдоо очиж ажиллахад тохиолдож болох хүндрэл, "хүнд суртал" хийгээд бодит боломжийн талаар "тодорхой" мэдээлэл, төсөөлөл авсан байх. Монголоос ирж энэ арга хэмжээнд оролцсон бизнесийнхэн ч АНУ-д сурч ажиллаж байгаа монгол залуусын мэдлэг чадварын түвшин, өөрсдийгөө илэрхийлж байгаа чадвар, мөрөөдөж зорьж байгаа өндөрлөгийг анзаарсан биз. Оролцогчид ч, дэмжигчид ч, зохион байгуулагчид ч сэтгэл хангалуун байсан нь сайн үр дүн. - Виржина мужид ажилладаг Т.Хишигбаяр, Э.Энхтамир нар саяхнаас эхлүүлж байгаа "онлайн бизнес"-ийнхээ талаар танилцуулж, МУИС-ийн доктарант Б.Бат-Эрдэнийн "Залуучуудын талаар Монголын төрөөс баримтлах бодлого" сэдвээр санал бодлоо хуваалцаж, сонирхогчид илтгэгч залуустай "дуусашгүй яриа" өрнүүлж байсан нь энэ арга хэмжээний өргөн цар хүрээний илрэл юм. Арга хэмжээний эхний орой, залуусын байрласан зочид буудалд оюутан залуус бид хамтдаа нилээд удаан цагийг ярилцаж өнгөрүүлэв. АНУ-д суралцаж ажиллаж байгаа залуусын нэгдлийг хэрхэн бий болгох, хот хотуудад ажиллаж байгаа "Монгол Оюутны Холбоо"д үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, өдгөө уламжлал болж байгаа "Надад хэлэх үг байна" арга хэмжээг цаашид тасралтгүй хэрхэн явуулж, хэрхэн өргөжүүлж болох талаар илэн далангүй ярилцаж, тодорхой шийдэлд хүрцгээлээ. Тэр болгон уулзалдаж амждаггүй залууст боломжийг мэдрүүлсэн сайн ажил. -Бид, зохион байгуулагчидтай хамтран "Надад хэлэх үг байна-4" арга хэмжээний үр дүнг олон нийтэд илүү сайнаар түгээхээр ярилцаж байгаа. Нийтдээ тавигдсан 16 илтгэл бүрийг редакторлон нэгтгэж, бичмэлээр болон цахим хэлбрээр товхимол болгох, арга хэмжээний дүрс бичлэг болон фото зургуудыг нэгтгэн ДВД болгож оролцогчид болон ивээн тэтгэгчид, бусад олон залуучуудын байгууллага, бизнесийн компаниудад илгээхээр төлөвлөж байгаа. Багагүй цаг хугацаа зарцуулах ажил. Мэдээж сонирхож, санал тавьсан хүмүүст ч хүргэх боломжийг олох болно. Тийм болохоор энэ удаагийн бичлэгтээ илтгэгчдийн илтгэл бүрийн талаар товч боловч дурдсангүй. "Ажил хийвэл дуустал" гэдэг дээ. *НАДАД ТӨРСӨН БОДОЛ: ...Одоогоос 4 жилийн өмнө Лос-Анжелосийн "Монгол Оюутны Холбоо"-ны тэргүүн Мөнх-Өргөө намайг онгоцны буудлаас тосч авахдаа санал болгон ярьж байсан "Надад хэлэх үг байна" нэртэй энэ арга хэмжээг хамтдаа эхлүүлж, энэ жил Ц.Бархаст би өөрөө санал тавих хүртэлх бүх арга хэмжээнүүдэд очиж оролцжээ. Залуу хүмүүсийн санал санаачлагыг дэмжих сэн, тэдний урмыг нь хугалж цөхрөөхгүй юм сан гэх зовинол минь Монгол орны ирээдүйд сэтгэл чилэх шаналалтай минь холилдож байдаг. Яг л гал шиг асч бадарч байгаа залуу насны эрч хүчээ дэлхийн түвшингийн мэдлэг чадвараар сүлж байгаа ийм залуус Монголын минь хөгжлийн ирээдүй. Тэдний цог золбоо, эрч хүч, өөртөө итгэх итгэл, ирээдүйгээ харж байгаа сайхан төсөөллүүдийг мэдрэх бүрдээ "Монгол орон минь сайхан хөгжинөө" гэсэн итгэл сэтгэлд минь бадарч байдаг юм. Заримдаа "бусдаас мундаг" гэж өөрийгөө тоосон эрхэмсэг төрх, гэнэдээд алдахдаа цайлганаар инээд алдаж өөрийнхөө "дорой" г мэдрэх ичингүйрэл, болгоомжтойгоор эргэн тойрноо ажиж өөрийн дотоод сэтгэлтэйгээ харьцуулах харьцуулалт. Энэ бүхэн өнөөгийн залуусын нийтлэг төрх. Амьдралын их давалгааг цахлай мэт зүсээд л гарна гэж төсөөлж, залуу нас гэдэг гоёлоороо бусдад гайхуулж бардамнаж яваа энэ л залуус бидний хойч үе. Тэдэнд бид хэрэгтэй, бидэнд ч тэд хэрэгтэй. Тэдэнтэй найзалж нөхөрлөж, тэднийг зөв тийш нь чиглүүлж, хамтран ажиллах нь бидний үүрэг. Монголд минь "газар авч" хөгшин залуугүй талцуулж байгаа улстөрийн болхи хуваагдал, ийм залуусыг бүү хамраасай гэж би шаналдаг. Ямар нэгэн арга хэмжээн дээр хэн нэгэн "дарганцар "ирж оролцохдоо, халаасалж ирсэн "тэмдэг"-үүдээ хэн нэгэнд "тараах"-ыг би хүсэхгүй байгаа. Яагаад ? гэвэл ийм залуус яг одоо чин сэтгэлээрээ нэгдэж эхэлж байна. Энэ бүхэн нь монголчууд бидний хүсч мөрөөдөөд байгаа их эвлэрэл, нэгдлийн эхлэл байж магадгүй. "НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА" үнэхээр сайхан хэллэг. АНУ-д суралцаж ажиллаж байгаа залуусын энэ санаачлага, дэлхий даяар тархан суугаа оюутан залуусыг хамраасай гэж бид хүсч байна. Залуу хүн бүрийн сэтгэл дотор "ХЭЛЭХ ҮГ" нь эргэлдэж байгаа. Эрүүл сэтгэлгээ, адил төстэй хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэд нэгдэхийг хүсч байгаа. Тэд Монголын Төрийн өнөөгийн "заваан" тогтолцоог өөрчилж, Монгол орныхоо зөв сайн хөгжилд өөрийн мэдлэг чадвар, авьяас билгээ зориулахыг хүсч байна. Үүнд хамаагүй монгол хүн бий гэж үү? "НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА-4" арга хэмжээнд илтгэл тавьж оролцсон, дэмжиж оролцсон, зохион байгуулсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. ТА НАР ҮНЭХЭЭР МУНДАГ БАЙСАН ШҮҮ. "МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛ- ИРГЭН НЬ БОЛСОН ХУВЬ ХҮН БҮРИЙН ХӨГЖЛӨӨС Л ШАЛТГААЛНА" Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах e-mail: gala_mn@yahoo.com |
| Хүний хөгжил-Монголын хөгжил |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
Энэ онд нөхөн төлбөртэйгөөр газар чөлөөлөх байршлууд 09:32 Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна.
|
Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна. »»
|
|
Орон нутагт ажиллаж, иргэдээ сонсоно 09:31 Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж УИХ-аас
|
Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж УИХ-аас »»
|
|
Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төлөвлөгөөг батлууллаа 09:24 Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог
|
Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог »»
|
|
Орон сууцад хүн буудаж шархдуулжээ 17:47 Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг
|
Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг »»
|
|
Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй гэх 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн 17:43 Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор
|
Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор »»
|
|
Дөрвөн настай охиныг ээжийнх нь хамт хутгалж, амь насыг нь хохироожээ 17:21 БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн
|
БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн »»
|
|
Зэсийн үнэ 2025 онд 31.1 хувиар өсжээ 16:47 2025 онд зэсийн ханш шинжээчдийн таамагласнаар 9000 ам.долларыг давж, тонн нь 11.768 ам.доллар болж өсжээ.
|
2025 онд зэсийн ханш шинжээчдийн таамагласнаар 9000 ам.долларыг давж, тонн нь 11.768 ам.доллар болж өсжээ. »»
|
|
"Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг бодитоор хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав 16:44 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг, »»
|
|
Энэ сарын 09-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна 16:40 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны ээлжит шуурхай хуралдаан боллоо 12:23 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж,
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, »»
|
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
Зеленский Путинийг дайсан гэж нэрлэсэн ч хэлэлцээ хийхэд бэлэн гэв 12:45 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|