 |
|
 |
|
Хэзээ нэгэн цагт "Шинэ Үе"-ийг авч үлдэнэ үү гэхээс биш өрх тусгаарлахгүй ээ |
|
|
 |
|
 |
Хэзээ нэгэн цагт "Шинэ Үе"-ийг авч үлдэнэ үү гэхээс биш өрх тусгаарлахгүй ээ
2014-04-03Энэ удаагийн дугаартаа "Шинэ үе" продакшны жүжигчин, МУСТА Л.Сөрөлттэй ярилцлаа.  -Ярилцлагаа таны жужигчин мэргэжлииг сонгосон тэр үеийн дурсамжаас эхэлье. Энэ мэргэжлийнхээ чухам юунд тэгтлээ их сэтгэл татагдав? -Яг нуулгүй хэлэхэд би дунд сургуулиа төгсөхдөө л Соёл урлагийн их сургуульд орно гээд шийдчихсэн байлаа. Гэхдээ дуулаачийн ангид орно, дуучин болно гэсэн бодолтой л байсан. Гэтэл Хөвсгөлд СУИС-ийн дуулаачийн ангийн хуваарь ирээгүй. Тэгээд ямар ч байсан СУИС-д л орно гэж шийдээд, жүжигчний ангид орсон. Жүжигчний ангид орсныхоо дараа ч дуулах ур зүйн хичээлдээ илүү сонирхолтой байлаа. Ингэж л жүжигчин мэргэжлээ сонгосон.
-Жүжигчин Н.Ариунболд / Бооёо/ та хоёр нэг багшийн шавь нар. Бооёо ах сургууль дээрээ ирэхээрээ таныг их дуулуулдаг байсан гэсэн? -Тэр үнэн шүү. Бооёо ах сургууль дээр багштай уулзах гэж их ирдэг. Тэгээд ирэхээр нь багш маань "Манай Сөрөлт сайхан Дуулдаг. Дуулж үзүүл" гээд л дуулуулдаг байсан даа. Миний багадаа дуулдаг байсан Дархад ардын дуу байдаг. Их богинохон мөртлөө хөгжилтэй. Тэрийг дуулдаг байсан. Тэр дуугаар их юмны нүүр тахалсан даа /инээв/.
-Багаасаа л урлагийн тэмцээн уралдаан, урлагийн үзлэгт оролцдог байв уу? -Өө бараг байнга л ордог байсан. Уг нь би математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль төгссөн хүн шүү дээ. Гэхдээ үнэндээ тэр сургуульдаа математикийн шалгалт өгч тэнцэж ороогүй. Харин урлагийн авьяасаараа л тэнцэж орж байлаа.
-Багадаа хэр хөдөлгөөнтэй хүү байв? -Сахилгагүй байсан. Гэхдээ тийм хорон хүүхэд бол байгаагүй. Их цайлган хүүхэд байсан. Яагаад ч юм манай ангийн охидууд надад Их сайн байдаг байлаа. Би наймдугаар анги төгсөтлөө Хатгалд сураад, аравдугаар ангиа Мөрөнд төгссөн юм. Охид надад их сайн байхаар зарим хөвгүүд их дургүйлхдэг байлаа. Дууны тэмцээн уралдаанд оролцох үед охид намайг ирж дэмждэг байсан. Тухайн үед "Охидтой нийлдэг жижигхэн юм" гээд л хөвгүүд ярьдаг байсан гэсэн.
-Оюутан болоод л анх хотод орж ирж байв уу. Тухайн үеийн сэтгэгдэл ямар байсан бол? -2003 онд СУИС-ийн оюутан болж анх хотод ирж байлаа. Юу ч мэдэхгүй амьтан байлаа шүү дээ. Одоо манай нэг найз намайг шоолдог юм. Тухайн үед манай тэр найз оюутны байранд "Атар" талх бариад ирж байлаа. Тэгэхэд нь би санаандгүй "Пөөх ийм том бөөрөнхий талх байдаг юм уу" гээд хэлчихсэн юм. Тэгээд л одоо болтол "Би! чамд анх бөөрөнхий талх идүүлсэн" гэж ирээд л шоолдог /инээв/. Оюутны байранд орохоосоо өмнө хэсэг Дарь-Эхэд амьдардаг байлаа. Дарь-Эхийн автобусанд сууж яваад Сүхбаатарын" талбай дээр буугаад л алхдаг байлаа. Нэг буудлын наана цаана андуурч буух тохиолдлууд байсаан байсан. Ангийн охид, хөвгүүд маань их л өөр харагддаг байж билээ. Их гоё стильтэй. Анх өөрийгөө их голдог байлаа.
-Нутагтаа хэр их очиж байна вэ. Зав гарах юмуу? -Байнга л очно доо. Яахав ажилд ороод эхний хэдэн жил очоогүй ээ. Би чинь учиргүй тарган цатгалан айлын хүүхэд биш, аав ээж сургууль соёлыг минь төгсгөөд өгч байхад би өөрөө амьдралаа аваад явах ёстой. Тэгэхээс ч аргагүй. Би чинь дөрвөн хүүтэй айлын дээрээсээ хоёр дахь хүүхэд шүү дээ. Орон байр, мөнгө төгрөг гээд тэр болгон нутагтаа очиж чаддаггүй байлаа. Сүүлийн жилүүдэд бол зав, боломж нь гарах юм бол нутаг руугаа давхичихаад байгаа. Шинийн 15-ндаа багтаад нутаг усандаа очиж ээж аавдаа золгочиход тэр жилдээ их өнгөлөг явдаг юм болов уу гэж бодогддог. Далай ээжийнхээ уснаас магнайдаа хүргээд, тэндээсээ гурав балгачихад их л сайхан санагддаг шүү.
-Оюутан байхдаа "халтуур" хэр хийдэг байв? -Хийнэ ээ. Улаан "халтуурчин" байлаа шүү дээ /инээв/, Ярихаас ичмээр юм даа. Их сургуулиудын урлагийн үзлэг бэлдүүлж хэдэн төгрөг олно. Тэрнээс гадна Мобикомын Мобимедиа гээд байдаг шүү дээ. Тэрэнд эротик өгүүллэг уншдаг байлаа. Дээд ангийнхаа ах, эгч хоёртой нэг жижиг студид ороод л уншдаг байсан. Эротик өгүүллэг гэхээр дуу хоолойноос авахуулаад их өөр зүйл шаардана шүү дээ. Гэхдээ би жүжигчин хүнийхээ хувьд тэрийг хийж гүйцэтгэх ёстой. Инээдтэй инээдтэй юм их л хийдэг байсандаа.
-Нууц биш бол тухайн үед эротик өгүүллэг уншаад хэдэн төгрөгний цалин авдаг байсан бол оо? -Ямар ч байсан хэд хоногтоо л бололцооны мөнгө олчихдог байсан шүү. Арав хоноод л 40-60 мянган төгрөгийн хооронд л авдаг байсан санагдана. Дээр нь албан байгууллагуудын шинэ жил их хөтөлнө. Эхэндээ ч үгээ урд хойно нь оруулаад, дарга захирлуудынх нь нэрийг хольж хутгаад бужигнуулж өгдөг байлаа. Хамгийн сонирхолтой нь би оюутан байхдаа "Шинэ үе" продакшныхаа шинэ жилийн үдэшлэгийг хөтөлж байлаа. Тэр үед Амбий ах, Хүрлээ ах, Бооёо ах эд нар чинь миний мөрөөдлийн хүмүүс байлаа шүү дээ.
Энэ хүмүүсийн хажууд ажиллах юмсан гэж боддог байлаа. Тэр үдэшлэгт нь манай сургуулийн багш нараас авахуулаад хошин урлагийн барагбүх л томчууд, театрын уран бүтээлчид цугласан байсан. Би ч салгалчихсан. Ээрч муураад л, тэнэг юм яриад л. Сүүлдээ ярих юм олдохгүй болохоор нь "Та бүхнийг бүжигт урьж байна" гээд хэлж үзлээ. Тэгсэн чинь босч бүжиглэдэг хүн байдаггүй ээ. Аргагүй шүү дээ, баяр дөнгөж эхэлж байхад хэн бүжиглэх вэ дээ. Тэгээд бүр сүүлдээ аргаа бараад "Би та нарыг бүжгэнд урьж байна, бүжиглээч гэж гуйж байна" гээд хэлчихсэн. Тэгсэн чинь Бооёо ах нэг хүнд "Наад хүүхэд чинь одоо юу яриад байгаа юм бэ. Наадахаа болиул" гэж хэлүүлсэн байсан. Тэгэнгүүт нь бүр их сандраад, микрофон барьж тайз руу гарна гэхээс л халгаад байгаа юм чинь. Үнэхээр хүнд байдалд орж билээ. (Одоо бол тэгж буруу зөрүү ярьж дадлага сургууль хийснийхээ хүчинд таван хүний өмнө гараад юм хөтлөхөд гологдохооргүй болсон шүү.
-Дөнгөж сургууль төгссөн шинэхэн жүжигчин яагаад заавал хошин урлагийг сонгох болов. Тухайн үед өөр сонголтууд байсан л байх?
-Хошин урлаг хүнийг хамгийн их хөгжүүлэх талбар гэж би боддог Тухайн үед телевизийн мэдээний нэвтрүүлэгч, орчуулгын киноны дуу оруулагч, театрын дагалдан жүжигчин гээд өөр сонголтууд байсан. Гэхдээ би "Шинэ үе"-ийг сонгосон. Зураг, төөрөг минь л тийм байсан юм байлгүй.
-Хамгийн анх "Шинэ үе" продакшндаа харьяалагдаад ямар дүрээр тайзан дээр гарав? -"Нутгаа мартсан нь" гээд номерь байдаг. Тэрэнд л анх орж байсан санагдана.
-Дэлгэцийн уран бүтээлийн тухай ярья. Анх ямар дүрээр камерийн өмнө гарч байсан бэ? -Манай Хөвсгөлийн нэг залуу бас кино урлагийн чиглэлийн сургууль төгсч байсан юм. Тэр дадлагын ажил болгож "Навчны нулимс" гээд кино хийсэн. Би аравдугаар ангид байхдаа тэр кинонд нь тоглож байсан юм. Тэрнээс болоод би хонхны баяртаа оролцож чадаагүй юм байна. Уран бүтээл гэх нь хаашаа ч юм. Яахав хамгийн анх камерийн өмнө гарсан явдал л гэх юм даа.
-"Шинэ үе" продакшн бусад продакшнуудыг бодвол залуу уран бүтээлчдэд их нээлттэй ханддаг. Энэ тухайд? -Сая манайд арваад шинэ уран бүтээлчид орсон. Ер нь бол "Шинэ үе" гэсэн нэрнээсээ эхлээд л тодорхой. Чадаж байвал уран бүтээлээ хийгээд байж болно, чадахгүй бол дараагийн шинэ хүн хүлээж байгаа. Тэр хүмүүст боломж олгоно гэсэн зарчимтай.
-Урлагийн хүн болоогүй байсан бол өөр ямар мэргэжил сонгох байсан бол? -Түүх, нийгэм талаараа л явах байсан болов уу. Нийгмийн хичээлийн олимпиадуудад оролцдог байсан. Мэтгэлцээний клубт явдаг байлаа. Тэгэхээр тэр чиглэлийн л хүн болох байсан. ер нь бол яалт ч үгүй л олон нийттэй харьцах хүн болох байж дээ /инээв/.
-Гэр бүлийн хүнээ танилцуулаач. Анх яаж танилцаж байв? -Миний хань Дэлгэрзаяа гэж бүсгүй бий. Миний өдий зэрэгтэй яваад эхнэрийн минь хувь нэмэр их. Надад ар гэртээ огт санаа зоволгүйгээр ажлаа хийх боломжийг миний хань маш сайн олгодог. Энэ л урлагийн хүний хувьд хамгийн чухал зүйл байхгүй юу. Эхнэртэйгээ нэг сувиллын газар танилцаж байлаа. Жүжигчин Отгонтуяа бид хоёр тэр сувиллын рекламанд тоглохоор очсон. Харин эхнэр маань тэнд амарч байсан. Манай хүн өөрөө их нээлттэй хүн л дээ. Тэр өдрөө танилцаж, үүр цайтал юм ярьж зугаалаад л. Тэгээд маргааш нь хот руу буцахдаа утасных нь дугаарыг арай гэж аваад явсан л даа. Хотод ирээд залгаад л байлаа. Утас нь холбогддоггүй ээ. Хэд хоног залгаж байж арай гэж нэг холбоо барьж байлаа. Эмэгтэй хүн дасч дурладаг гэдэг шүү дээ. Анх танилцахдаа бол учиргүй таалагдаагүй юм шиг байгаа юм. Тэгээд уулзаж, болздог боллоо. Нэг л мэдэхэд өөрийн болгосон доо.
-Удахгүй хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байна. Ингэхэд яваандаа хүүгээ урлагийн хүн болно гэсэн шийдвэр гаргавал хэрхэн хүлээж авах вэ? -Дэмжинэ шүү. Үнэхээр мундаг материалтай байх юм бол дуучин болно гэсэн ч дургүйцэхгүй. Гэхдээ үнэхээр авьяас гээч зүйл заяагаагүй байхад сонирхол нь даваад байвал бас хэцүү. Харин авьяас байгаад сонирхолтой бол хамаагүй ээ.
-Ер нь таны гэр бүлийнхэн дунд урлагийн хүн бий юу. Энэ сайхан хоолой, авьяасыг хэнээс өвлөчихөв? -Миний аавын аав, ээж их сайхан дуулдаг хүмүүс бий. Өвөө минь залуудаа Улаанбаатар хотод урлагийн их наадамд оролцоод, түрүүлж мянган төгрөгөөр шагнуулж байсан гэдэг. Тэгээд "Мянгын хоолойт Цэнджав" гэж хочтой хүн байсан. Эмээ минь одоо 80 настай хүн гэхэд Дархад дуунуудаа сайхан дуулдаг, цангинасан хоолойтой хөгшин бий.
-Номтой хэр ойр хүн бэ. Номын ач холбогдлын тухайд? -Яг одоо бол их уншдаг гэж худлаа хэлэхгүй ээ. Харин ойр байсан үе бол бий. Одоо бол учиргүй ном шагайгаад сууж үнэндээ чадахгүй байна. Ер нь сүүлийн үед хүмүүс ном уншихаас илүү интернэтээс мэдээлэл их авдаг болж. Уг нь бол номыг гараараа бариад уншина гэдэг илүү амттай, бодитой шүү дээ.
-Залуу уран бүтээлчдийг шар хэвлэл, сайтаар янз бүрээр л бичдэг. Таны хувьд эмзэглэхээр гүтгүүлж байсан тохиолдол бий юу?
-Зарим сайтууд ч цэнэггүй авдаг шүү дээ. "Сөрөлт өөрөөсөө эгч, баян эхнэртэй. Түүгээрээ тэтгүүлж амьдардаг" гэж ирээд л бичсэн байсан. Муухай л даа. Тухайн үед миний ханьд ч гэсэн онцгүй л санагдаж байсан байх. Юм хийх гэж ядаж яваа залуу уран бүтээлчдээ тэгж муухайгаар хэлж яах нь вэ дээ. Уг нь гоё дэмжээсэй гэж хүсдэг юм. Би папараци.мн гээд сайтынханд "Намайг сайн ч явсан, муу ч явсан гэсэн миний тухай дахиж битгий бичээрэй" гэж бүр албан ёсоор хэлж, гуйж байсан. Тэр хүмүүсийг доромжилж, дарамталсан сэтгэгдлүүд бас байна. Би ч одоо тэрийг уншихаа ч больсон.
-Жүжигчин хүний хувьд сонгодог бүтээлд ажиллах юмсан гэсэн бодол байдаг уу? -Учиргүй зорьсон, бодсон юм бол одоогоор алга. Тоглохоо хүрвэл тоглоно шүү дээ. Чадахгүй гэх биш, харин ч илүү тоглоно.
-Сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлийн санал хэр их ирж байна вэ? -Яахав ирдэг л юм. Зохиол, ажиллах баг, ажлын хөлс зэргээ харж байж шийддэг дээ. Гэхдээ ойрд дэлгэцийн уран бүтээлд ажиллаагуй байгаа. Боломж нь бүрдэж өгөхгүй юм. Би өөрөө ч дэлгэцээс илүү тайзандаа их дуртай юм даа.
-"Шинэ үе" продакшн тоглолт болгондоо элэглэлийн үзүүлбэр /пароди/ багтаадаг. Та хэнийг дуурайж хийсэн элэглэлдээ их дуртай байдаг вэ? -Зөндөө хүмүүсээр элэглэл хийсэн! Голдуу дуучид байдаг юм байна. Дуучин Бүрнээбаяр эгч, Батбаяр ах, Намсрайноров, Жастин Бибер ч болж байлаа. Би Намсрайноровынхоо элэглэлд арай илүү дуртай. Хөмсөг зурж гараад л үзүүлнэ шүү дээ.
-Бүтээхийг хүсч явдаг, дотроос тань шатаадаг дүр, зохиолын баатар байдаг уу? -Тэгж шунан дурласан дүр байхгүй ээ. Гэхдээ би сайн жүжигчин болох юмсан л гэж мөрөөддөг. Түүнээс биш тэр дүрд л би тоглох юмсан гэж туйлширч боддоггүй ээ.
-Хошин урлагийнхныг мөнгөний төлөө тоглодог, мөнгө их олдог гэж хүмүүс хардаг байх. Яг бодит байдал дээр тэгтлээ их мөнгө олж чадаж байна уу? -Олохгүй биш олно. Харин мөнгөний төлөө тоглодог гэдэг бол худлаа. "Бид хийж бүтээж байгаа болохоор бусдад гэрэл шиг бас өргөс шиг харагддаг байх" гэж манай Бооёо ахын хэлсэн үг байдаг.
-"Хтүц" продакшны залуу уран: бүтээлчид "Эмоци" продакшныг, нэгэн үе танай продакшнаар овоглож байсан уран бүтээлчид "Мөрөөдлийн театр" байгуулаад тусдаа гарлаа. Хэзээ нэгэн цагт Сөрөлт "Шинэ үе"-ээс өрх тусгаарлах болов уу? -Надад тийм бодол байхгүй. Шинэ залуу хамтлагууд төрөн гарч байгаа нь мэдээж сайхан. Эндээс уран бүтээлийн өрсөлдөөн үүснэ, залуучуудын ур чадвар сайжирна. Миний хувьд хэзээ нэгэн цагт "Шинэ үе"-ийг авч үлдэнэ үү гэхээс биш өрх тусгаарлахгүй ээ.
А.ХАЛИУН
|
| Хэзээ нэгэн цагт "Шинэ Үе"-ийг авч үлдэнэ үү гэхээс биш өрх тусгаарлахгүй ээ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
Мал өвөлжилт нийт нутгийн 50%-д дунд, 17%-д бага зэрэг хүндрэлтэй байхаар байна 09:15 Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд,
|
Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд, »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|