 |
|
 |
|
“Эдийн засгийн хүндрэл - иргэдийн амьжиргаа” илтгэл |
|
|
 |
|
 |
“Эдийн засгийн хүндрэл - иргэдийн амьжиргаа” илтгэл
2014-04-03Илтгэгч нь: УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд 
Хүндэт хатагтай, ноёд оо,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, бидний урилгыг хүлээн авч нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн явдалд чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.
Ардчиллын 20 гаруй жилийн хугацаанд улс төр, эдийн засаг, нийгмийн олон хүндрэл бэрхшээлийг бид хамтдаа даван туулж ирсэн. Гэвч сүүлийн нэг жил хагасын хугацаанд бий болсон эдийн засгийн хүндрэл бэрхшээл нь нийгмийн хүрээний олон асуудлыг бий болголоо. Зарим талаараа өмнөх ололт амжилтуудыг бууруулж, ахиц дэвшлийг ухрааж байна.
Ийм нөхцөл байдалаас гарах гарц, шийдвэрлэх арга замын талаар тодорхой бодлогын хувилбаруудыг санал болгохоор бэлтгэж байгаагийн зэрэгцээ анхааруулан сануулсаар ирсэн. Тухайлбал, өнгөрсөн оны 8 дугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж төсөвт тодотгол хийх талаар шаардлага хүргүүлсэн. Мөн 12 дугаар сард “Бизнесийн таатай орчин” сэдэвт уулзалт, одоогоос 20-иод хоногийн өмнө “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга замууд” сэдэвт хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан билээ. Эдгээр уулзалт хэлэлцүүлгийн дүнгээс үзвэл макро эдийн засгийн тогтвортой байдал алдагдаж, хямралын шинж тэмдэг олон үзүүлэлтээр илэрч эдийн засгийн байдал ноцтой хүндэрсэн байна.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан Эдийн засаг, нийгмийн байдлын 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдал Засгийн газрын гадаад, дотоод зээлийг оролцуулан тооцвол 1,3 их наяд буюу ДНБ-ий 7,5 хувьд хүрчээ. Гадаад худалдааны алдагдал 2 тэрбум ам.доллараас давж, төлбөрийн тэнцэл 3,2 тэрбум долларын алдагдалтай гарчээ. Гадаадын хөрөнгө оруулалт 54 хувиар буурсан байна. Эдийн засгийн өсөлт өмнөх оныхоос буурч 11,7 хувьтай гарлаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын гадаад өр 5 тэрбум 611 сая ам.доллар буюу 10 их наяд 15 тэрбум төгрөг, Засгийн газрын дотоод өр 1 их наяд 920 тэрбум төгрөгийг нэмж тооцвол 11 их наяд 935 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ний 68 хувиас даваад байна. Хувийн хэвшлийн гадаад өрийг оруулж тооцвол Монгол Улсын гадаад өр нийт дүнгээрээ 19 тэрбум 210 сая ам.доллар болж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2013 оны эцэст Монгол Улсын гадаад валютын албан нөөц 1 тэрбум 193 сая ам.доллар болж, сүүлийн нэг жилийн дотор 2 тэрбум 932 сая ам.доллараар буурчээ. Байдал ийм байхад эрх баригчид эдийн засаг хямраагүй, харин ч хөгжиж дэгжиж байна гэж ярьж суух нь бодит байдалд нийцэхгүй юм.
Эдийн засгийн хүндрэл иргэдийн хөдөлмөр эрхлэлт амьжиргаанд хэрхэн сөргөөр нөлөөлж байна вэ.
Нэг. Бизнесийн орчин муудаж, гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Зөвхөн сүүлийн нэг жилийн дотор бизнесийн хүрээ хэрхэн хумигдсан талаар зарим жишээ хэлье. 2012 онд ХАА-н чиглэлээр 2878 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 2013 онд 839 болж 3,4 дахин, уул уурхай салбарт 470 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байсан бол 70 болж 6,7 дахин, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 4492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 926 болж 4,9 дахин буурчээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын статистик мэдээллээс үзвэл ажилгүйдлийн тэтгэмж авсан иргэдийн тоо 2013 онд өмнөх оныхоос даруй 50,0 хувиар нэмэгдэв.
Энэ бол эдийн засгийн байдал хүндэрч, бизнесийн орчин муудсаны тод илрэл мөн. Бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 23,0 хувь нь үйл ажиллагаагаа түр болон бүр зогсоож байхад Засгийн газрын “Ажилтай, орлоготой Монгол” зорилт хэрхэн хэрэгжиж буй нь эргэлзээтэй байна. Иргэд ажлын байрны өсөлт, ажилд орох боломжийн талаар дараахь байр суурийг илэрхийлж байгаа юм. Тухайлбал, Стратеги Академиас өнгөрсөн 7 хоногт явуулсан судалгаанд оролцсон иргэдийн 28,9 хувь нь ажлын байр олддогггүй, 32,2 хувь нь олдсон ч танил тал, авлигаар ордог, 8,5 хувь бизнес хаагдсан, 6,1 хувь нь ажлын байраа алдсан гэж хариулсан байна. Энэ нь ажлын байрны олдоц муу, хөдөлмөрийн хүрээнд хүнд суртал, хууль бус үйлдэл байсаар буйг нотолж байна.
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байна. Хөдөлмөрийн зах зээлийн 2013 оны төлөв байдлын мэдээгээр ажил олгогчоос ирүүлсэн ажлын байрны захиалгын дөнгөж 30 хувийг ажиллах хүчээр хангасан байна. Гэтэл нийт ажлын байрны захиалгын 51,5 хувь нь дотоодын зах зээлээс хангах боломжтой, олдоцтой ажил мэргэжлийн, тэдгээрийн 40 хувь нь энгийн ажил мэргэжил шаардах ажил байгаа юм.
Хоёр. Өнгөрсөн онд инфляци 12.5 хувьд хүрч гол нэрийн өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнэ 20-40 хувь өсчээ. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларсан байна. Эдгээр тоо баримтаас үзэхэд өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд иргэдийн худалдан авах чадвар 40 хувиар буурсан байна. Инфляци, хэрэглээний үнийн өсөлт нь иргэдийн худалдан авах чадвар, зайлшгүй хэрэглээг бууруулж тэднийг бүсээ чангалж амьдрахад хүргэж байна. Судалгааны байгууллагуудын хийж буй тандалт, судалгаа ч үүнийг нотолж байна. Тухайлбал, өнгөрсөн 7 хоногт Стратеги Академиас иргэдийн дунд явуулсан түүвэр судалгаанд оролцогсдын 38,1 хувь нь сүүлийн нэг жилд миний амьжиргааны түвшин буурсан гэж хариулсан байна. Энэ нь 2004, 2008, 2012 онд явуулсан судалгаануудын ижил төрлийн асуултад өгч байсан хариулттай харьцуулбал даруй 15-18 пунктээр илүү байна. Мөн амьжиргааны түвшин буурахад хүнсний барааны үнийн өсөлт нөлөөлсөн гэж судалгаанд оролцогчдын 41,2 хувь нь, ажилгүйдэл гэж 21,8 хувь хариулсан байна. Иргэд үнийн өсөлтийг хэрхэн давж байгаа талаарх асуултад 24,8 хувь нь бүх хэрэглээгээ багасгаж, 19,4 хувь нь хоол хүнснээс бусад хэрэглээгээ хасч, 12,6 хувь нь бусдаас дэмжлэг авч, 21,4 хувь нь цалин, тэтгэврийн зээл авч байна гэж хариулжээ. Үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа нь хувийн жижиг бизнес эрхлэгчид, оюутан, ажилгүйчүүд, тэтгэврийн хөгшчүүд байна.
Засгийн газраас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр Монгол банктай хамтран 3,0 их наяд төгрөгийг цөөн хэдэн компанид маш бага хүүтэй олгосон боловч үр дүн нь гарсангүй. Харин ч хөтөлбөр хэрэгжихээс өмнө орон сууцны 1м2-ын үнэ 1,2 сая төгрөг байсан бол одоо 2,5 сая төгрөг болж 2,1 дахин, Алтан тарианы 1-р гурилын үнэ 680 төгрөг байсан бол одоо 770 төгрөг болж 13,2 хувиар, нэг литр АИ-92 бензины үнэ 1600 төгрөг байсан бол одоо 1790 төгрөг болж 11,8 хувиар, хонины нэг килограмм ястай махны үнэ 5943 төгрөг байсан бол одоо 7025 төгрөг болж 18,2 хувиар, үхрийн нэг килограмм ястай махны үнэ 6728 байсан бол одоо 8625 төгрөг болж 28,2 хувиар тус тус нэмэгдсэн байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд ялгавартай хандаж цөөн тооны компаниудад давуу эрх олгосон төдийгүй мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн буруу бодлого гэж бид анхнаас нь шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ шүүмжлэл үндэслэлтэй болохыг өнөөдөр үүссэн нөхцөл байдал харуулж байна. Уг хөтөлбөр үр дүнгээ өгөөгүйн дээр тус хөтөлбөрт хамрагдсан бүтээгдэхүүнүүдийн жижиглэн худалдаа эрхлэгчид үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн байна.
Үнийн өсөлт, инфляцийн түвшинтэй уялдуулан цалин, тэтгэврийг жил тутам нэмэгдүүлж байх талаарх үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтоо хэрэгжүүлэхэд Засгийн газар тун хойрго хандаж байна. Үнийн өсөлт, инфляцийн түвшинтэй уялдуулан цалин, тэтгэврийг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагыг манай намын бүлгээс удаа дараа Засгийн газарт тавьж шахаж шаардаж ирсэн. Үүний үр дүнд Засгийн газар энэ оны 2 дугаар сараас тэтгэврийг 2,5-15 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тэтгэвэр нэмэгдүүлсэн хувь хэмжээ нь 2012-2013 оны үнийн өсөлт, инфляцийн түвшний дөнгөж 40 хувийг л нөхөх төдий байна.
Ахмадын тэтгэврийн нэмэгдэл асуудал, шүүмжлэл дагуулсан учраас цалингийн нэмэгдлийг нууцын зэрэглэлд орууллаа. Өөрөөр хэлбэл эрх баригчид шүүмжлүүлэх зүйлээ нууцалж ард түмний анхаарлаас холдуулдаг боллоо.
Гурав. Өрхийн орлогыг бүрдүүлдэг эх үүсвэрүүд өөрчлөгдсөн байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өрхийн мөнгөн орлого 2012 онд өмнөх оныхоос 40 хувиар өссөн бол 2013 онд ердөө 14,2 хувиар өсчээ. 2012 онд өрхийн орлогыг нэмэгдүүлсэн гол эх үүсвэр нь цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговор байсан бол 2013 онд өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд цалин хөлс бага зэрэг нөлөөлж тэтгэвэр, тэтгэмжийн орлого өмнөхөөсөө буурсан байна. Тэгвэл 2013 онд цалин хөлсний өсөлт боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур, зочид буудал, байр сууц, нийтийн хоолны үйлчилгээ, барилгын салбарт зонхилж гарсан бол эдгээр салбарын бүтээгдэхүүний өсөлт инфляцийг нэмэгдүүлэхэд голлож нөлөөлжээ. Энэ нь хүнсний болон өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үнэ нэмж олсон ашгаасаа ажилчдынхаа цалинг нэмсэн гэсэн үг юм.
Орлогын тэгш бус байдал нэмэгдэж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзвэл 2013 онд хүн амын хамгийн чинээлэг 20 хувийн хэрэглээ нь нийт хүн амын 60 хувийг эзэлж буй орлого багатай бүлгийн хэрэглээнээс 5,7 пунктээр илүү байна. Хамгийн өндөр орлоготой нэг хүний сарын дундаж хэрэглээ хамгийн бага орлоготой нэг хүний сарын дундаж хэрэглээнээс 8,3 дахин өндөр байна. Ийнхүү баян хоосны ялгаа нэмэгдэж, бага орлоготой өрхийн хэрэглээ хумигдаж байхад Засгийн газар энэ талаар тодорхой арга хэмжээ авахгүй, Нийгмийн халамжийн тухай хуульд заасан нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүдэд тэтгэмж олгох арга хэмжээг хэрэгжүүлэлгүй 2 жил шахам болж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм.
Дөрөв. Банк, санхүүгийн зах зээлийн байдал иргэдийн амьжиргаа, худалдан авах чадвар дордож байгааг харуулж байна. Монгол улс гадаадад их хэмжээний өртэй төдийгүй иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь дотооддоо өр зээлийн сүлжээнд орж байна. Банкны чанаргүй зээлийн хэмжээ 598 тэрбум төгрөг болж 95 хувиар өсчээ. Иргэдийн төгрөгийн хадгаламжийн дүн буурсан бөгөөд хадгаламж эзэмшигчдийн 8,4 хувь нь нийт хадгаламжийн 70,9 хувийг эзэмшиж байна.
Орлого хүн амын цөөн хэсэгт төвлөрч байхад иргэдийн дийлэнхи нь тэтгэвэр, цалингийн зээлтэй, амьдралаа тарчигхан залгуулж байна. Нийт тэтгэвэр авагчдын 83,2 хувь нь 294,2 тэрбум төгрөгийн тэтгэврийн, нийт ажиллагчдын 30,5 хувь нь 1,2 их наяд төгрөгийн цалингийн зээлтэй байна. Түүнчлэн иргэдийн худалдан авах чадварын өөрчлөлтийн талаарх асуултад Стратеги Академиас явуулсан судалгаанд оролцогчдын 11,9 хувь нь сайжирч байгаа, 27,8 хувь нь нэг их өөрчлөлт ороогүй, 58,8 хувь нь улам бүр муудаж байгаа гэж хариулсан байна.
5. Төрийн үйлчилгээ иргэдээсээ холдож, чанар хүртээмж нь муудаж өртөг зардал нь шууд бусаар нэмэгдэж амьжиргаанд нь хүндрэл учруулж байна. Аливаа өөрчлөлт, шинэчлэл иргэд рүүгээ хандсан, тэдэнд ойртсон байх учиртай атал өнөөдөр бүх юм эсрэгээрээ хийгдэж байгааг иргэд хэлж сануулсаар байна. Тухайбал, сумын эмнэлгийг эрүүл мэндийн төв болгон өөрчилж, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх зардлыг төсөвт нь тусгаагүйгээс эмнэлгийн тусламж дуудсан иргэд дуудлагын машины бензин шатахууны үнийг бүрэн болон хэсэгчлэн төлдөг. Мөн сумын эрүүл мэндийн төв төрөх, эх барихын тусламж үзүүлэх чадамж муутайгаас эхчүүд сум дундын болон аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж төрөхийн тулд зардал чирэгдэл их хэмжээгээр гаргах болжээ. Сүүлийн жишээ гэхэд шүүхийг тойргийн зарчмаар зохион байгуулахдаа давж заалдах шатны шүүхийн тойргийг аймаг дамжуулан томсгосон нь иргэдэд ихээхэн чирэгдэлтэй, эрхээ хамгаалахад нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй болоод байна.
Хууль бус татвар хураамж хирээс хэтэрч, иргэдийн халаасыг суйлж байна. Тухайлбал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгсэл жилд нэг удаа тухайн тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран 20000 – 70000 төгрөгийг авто зам ашигласны төлбөрт төлөхөөр журамлаж, үүнээс энэ онд 9,3 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Түүнчлэн Улаанбаатар хотын 2014 оны төсөвт “хүү торгуулийн орлого”-ыг 2,6 дахин нэмэгдүүлж 12,5 тэрбум төгрөг байхаар тусгасан нь нийслэлийн нэг иргэнд 10420 төгрөг ногдож байна. Бизнесийн орчин муудаж, татварын орлого буурахаар иргэдээ торгож байж орлого бүрдүүлэх явдал нэмэгдэх хандлагатай болж байна. Энэ мэт иргэдээсээ холдсон төрийн үйлчилгээ, нуугдмал мөлжлөг ард иргэдийн амьжиргаанд хир хүнд тусч байгааг судалж, тодорхой арга хэмжээ авах цаг болсон байна.
Ийнхүү эдийн засгийн хүндрэл иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргаанд хүндээр тусч байгаа нь тодорхой байхад хамгийн их төсөв, хөрөнгөтэй, боломж нөөцтэй Засгийн газар яагаад шийдвэрлэж чадахгүй байна вэ гэдгийг засаглалын чадамжтай холбож үзэхээс өөр аргагүй юм. Засгийн газар төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхдөө чиг үүргийн оновчтой хуваарилалт хийж, өмнөхөөс нь сайжруулахын оронд үндсээр нь өөрчлөх хоосон хийрхэлд автсаны хор уршгаар төрийн бүтэц данхайж, бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдал, уялдаа холбоо нь алдагджээ.
Хэдийгээр яамдын тоо нэмэгдсэн ч агентлагуудыг цөөрүүлсэн гэх боловч тэдгээрийн чиг үүргийг хариуцсан төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олноор байгуулсан, төрийн бүх шатанд орон тоо нэмэгдүүлсэн зэргээс төрийн албанд ажиллагчдын тоо ганцхан жилийн дотор 30 гаруй хувиар нэмэгдэж 200,0 мянга хол давсан байна. Төрийн албан хаагчдыг улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж халж солих хууль бус үйлдэл газар авснаас төрийн бодлогын залгамж алдагдан засаглалын чадавхи ноцтой сулрахад хүргэсэн байна.
Энэ нь өнөөгийн эрх баригчдыг олонхийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргах, улс орноо нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлэх, хүндрэл бэрхшээлийг урьдчилан тооцоолж сэргийлэх болон хохирол багатай даван туулах арга замыг боловсруулах чадвар чадамжгүй болгож, улмаар төрийн дархлааг сулруулжээ. Тэгэхээр өнөөдрийн эдийн засгийн хүндрэл нь дэлхийн эдийн засгийн хямрал, эсхүл хөрш зэргэлдээ орнуудын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаагүй, харин манай төрийн чадамж, олонхийн эрх ашгийг хамгаалсан тогтвортой бодлогогүйгээс үүдэлтэй байна.
Тэгвэл цаашид яах вэ гэдэгт иргэдийн санал хүсэлт, өнөөдрийн хэлэлцүүлгийн дүн чухал ач холбогдолтой. Иргэд цаашид Засгийн газраас юу хүсч байгаа талаарх асуултад өмнө дурдсан судалгаанд оролцогчдын 59,9 хувь нь цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх, 18,4 хувь нь валютын ханш бууруулах, 9,5 хувь нь бизнесийн орчинг сайжруулах, 6,6 хувь нь ажлын байр нэмэгдүүлэх, 2,2 хувь нь жижиг, дунд бизнесийг дэмжих, 1,1 хувь нь нийгмийн халамжийг нэмэгдүүлэх гэж хариулсан байна.
Энэ нь манай намаас баримталж ирсэн байр суурь, УИХ дахь намын бүлгээрээ дамжуулан эрх баригчдад удаа дараа тавьж байсан санал шаардлагын агуулгатай үндсэндээ нийцэж байгаа юм. УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар манай намын бүлгийн гишүүдийн 21 аймагт иргэдтэй хийсэн уулзалтууд болон Улаанбаатар хотын худалдаа үйлчилгээний томоохон төв, захуудад ажиллах үеэр иргэдийн тавьсан санал, шаардлагууд нь эдийн засгийн хүндрэл иргэдийн ажлын байр, орлогод сөргөөр нөлөөлж байгааг нотолж байна.
Тиймээс бид дараахь чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхжүүлж ажиллах болно:
1) Тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлэх төрийн байгууллагын тогтвортой бүтэц зохион байгуулалтын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал чухал байна. Ингэснээр төрийн бодлогын уламжлал, залгамж чанарыг алдагдуулж аль нэгэн нам, хэн нэгэн албан тушаалтны хүсэл сонирхолоор төрийн бодлого явагддаг, төрийн бүтцийг дураараа өөрчилж, албан хаагчдыг бөөнөөр нь халж сольдог явдал зогсоно гэж үзэж байна.
2) Ойрын хугацаанд хүндрэлээс гарахын тулд “Оюутолгой”, “Таван толгой” зэрэг стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн томоохон төслүүдийг идэвхжүүлэх арга хэмжээг яаралтай авах нь чухал байна. Энэ талаар эрх баригчдаас гаргасан санал санаачилгыг манай нам нухацтай авч үзэж тухай бүр байр сууриа илэрхийлж ажиллах болно.
3) Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх талаар өмнө тавьж байсан санал шаардлагаа хэрэгжүүлэхийг эрх баригчдаас шаардаж ажиллах болно. Түүнчлэн УИХ-д өргөн бариад байгаа цалин, тэтгэврийг индексжүүлэхтэй холбоотой хуулиудын төслийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах, ялангуяа хувийн хэвшилд ажиллагчдын цалин хөлсний зохицуулалтыг нийгмийн зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж байх үүднээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт бүтцийг боловсронгуй болгох, эрх мэдэл, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг шийдвэрлэхийн төлөө идэвхтэй ажиллана.
4) Эдийн засгийн хүндрэл нь иргэдийн ажлын байр орлогод сөргөөр нөлөөлж буйг УИХ-д суудал бүхий улс төрийн намууд хүлээн зөвшөөрч үүнээс гарах арга замыг хамтран тодорхойлох нь чухал байна.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн төлөө Та бүхнийг үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэхийг хүсч байна. Мөн бизнес дэх төрийн оролцоог багасгаж бизнес эрхлэгчдэд шударга өрсөлдөөн бий болгох, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийн бодлогыг тодорхойлж улмаар чинээлэг дундаж давхарга нь хүн амын олонхи болох тогтвортой бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна. Нийгэмд зөвшилцөлийг бий болгож төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийг бэхжүүлснээр дээрх зорилтуудыг шийдвэрлэж, жинхэнэ утгаараа хүн бүр Монголдоо сайхан амьдрах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Үүний төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг МАН, түүний УИХ дахь бүлэг хийж, та бүхний дуу хоолой болж ажиллах болно.
Анхаарал тавьсанд баярлалаа.
|
| “Эдийн засгийн хүндрэл - иргэдийн амьжиргаа” илтгэл |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|