Тусгай үүрэг гүйцэтгэгч
2014-04-09
Тагнуулын байгууллагын 90 жилийн ойд
Монгол улсын гавъяат хуульч хурандаа Санжнйн Рэнцэнхорлоо гуайг нийгмийн хэв журам сахиулж, гэмт хэрэгтэй тэмцэж явсан цагдаагийн удирдах ахмад ажилтан гэдгийг монголчууд сайн мэддэг билээ. Харин түүнийг тагнуулын байгууллагын чиглэлээр тусгай үүрэг гүйцэтгэж явсан гэдгийг тэр бүр мэддэггүй юм. С.Рэнцэнхорлоо 1936-1973 он хүртэл цагдаагаас цагдаагийн ерөнхий газрын дарга хүртэл олон жил идэвхи зүтгэл үр дүнтэй ажилласан ба тэрээр ажилласан хугацааны багагүй хэсгийг нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажилласан байдаг юм. Тийм учир нийслэлийн цагдаагийн газрын төв байрны хананд С.Рэнцэнхорлоо гуайд зориулан хүндэтгэл үзүүлэн дурсгалын самбар байрлуулсан байдаг.
С.Рэнцэнхорлоо гуайг хотын цагдаагийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан тэр үед 1942 оны хавар ДЯЯ-ны сайд Б.Шагдаржав, Дотоод яамны зөвлөх Скоков нар хэсэг нөхдийн хамт дуудан ирүүлж маршал Х.Чойбалсантай уулзуулан тусгай үүрэг даалгавар биелүүлэх зорилгоор ЗХУ-д сурган бэлтгэхээр явуулахаар шийдвэрлэснийг дуулган зөвлөлтийн тагнуулын мэргэжилтний заасан болгоныг сайтар суралцан ирэх өндөр шаардлага, үүрэг өгчээ. Х.Чойбалсан тэдэнд дайны хүнд үе байгаа тул хоол ундгүй, унтах ор хөнжилгүй зэрэг элдэв бэрхшээл тулгарах тул түүнийг даван туулж нэг жил орчим суралцана гэдгийг хэлж зөвлөх Скоков болон элчин сайд Иванов /Монголд ЗХУ-аас сууж байсан/ зааварчилгаа өгснөөр Д.Батаагаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажилтнууд Москвад 1942 оны 6-р сард хүрэлцэн очжээ. Эхний сард тэднийг радио холбооны чиглэл дээр тэр дундаа радио хүлээн авагчийн тухай голчлон сургаснаас гадна бие хамгаалах зэвсэг эзэмших, гранат шидэх, гар буугаар буудах дасгал сургуульд сургажээ. Харин тэдэнд урьд нь Монголд ажиллаж байсан Вильфсон, Балданов нар орчуулга хийж өгдөг байв. Харин үлдсэн хугацаанд морзчины мэргэжилд сургах болон дайсны ар талд тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, тэсэрч дэлбэлэх галт хэрэгсэл эзэмших, өөрсдөө бэлтгэх зэрэг арга барилд сурган бэлтгэжээ. Мөн тэднийг Японы цэрэг, зэвсэглэл тэр дундаа зүүн өмнөд ази /Хятад, Солонгос нутаг/-д байрласан Японы цэргийн зохион байгуулалт, япон хүний зан заншил, уламжлалт ёс, дарга цэргийн харилцааны байдлыг ч судлуулан зааж сургажээ. Тэд сургалтаа дуусгаад 1943 оны 2-р сард эх орондоо эргэн ирж С.Рэнцэнхорлоо цагдаагийн байгууллагынхаа даргаар томилогдон ажиллажээ. Гэвч 1943 оны сүүлчээс Монгол орны баруун хязгаарын байдал дахин хүндэрч Шинжаанд байсан гоминданы цэргийн түрэмгийллийн эсрэг олон үндэстэн, ястны бослого хөдөлгөөн улам идэвхжсэн үед С.Рэнцнхорлоог сурсан мэргэжлийн нь дагуу ДЯЯ-ны удирдлагын шийдвэр гарч тэр чиглэлд тусгай үүрэг гүйцэтгэх анхны даалгавар өгөн ажиллуулсан юм.
Замбэлэхийн1 арга хэмжээнд оролцсон нь:
Энэ арга хэмжээг 1944-4-17-оос эхэлж Өмнөговь аймаг дахь хилийн 7,8-р отрядын баазыг түшиглүүлэн ДЯЯ-ны орлогч сайд Б.Дордог, зөвлөх Н.Фридгут нараар удирдуулан тусгай ангийг байгуулан энэ арга хэмжээ тагнуулын байгууллагын түүхэнд “Замбэлэхийн арга хэмжээ” гэж нэрлэгдэн үлдсэн юм. Энэ анги нь дотроо хоёр тусгай отряд, тагнуулын группээс бүрдэж байв. Энэ арга хэмжээнд тагнуулын албаны ажилтнуудаас гадна хилийн ба армийн тусгайлан бэлтгэгдсэн зарим салбар нэгж, Говь-Алтай, Өмнөговь аймгийн хил орчмын сумдаас 30 гаруй иргэд оролцноос гадна мөн гэмт хэрэг үйлдэн 10-аас дээш ял авч хоригдож байсан “зарим сайн эрчүүд” арваад хүнийг сурган бэлтгэж оролцуулсан юм.
С.Рэнцэнхорлоо гуайд эхлээд отрядын нэг чухал үүрэг болох хорлон сүйтгэх ажиллагаанд тухайлбал амьд хэд олзлох, тэсэрч дэлбэрэх болон галт зэвсэг ашиглах үйл ажиллагааг удирдах зааварлагчаар томилон ажиллуулж Замбэлэхэд богино хугацаанд цэрэг, энгийн нилээд хүмүүсийг сурган бэлтгүүлжээ.
Замбэлэхийн арга хэмжээг явуулах төлөвлөгөө зохиож, үйл ажиллагааны чиглэл, байршлыг зургаар тодорхойлон гаргажээ.
1Замбэлэх гэдэг нь Баянхонгор аймгийн нутагт байдаг хилийн застав байрлаж байсан газрын нэр, энэ арга хэмжээг удирдан явуулах төв нь энд ажиллаж байв.
Тус арга хэмжээ нь Хятадын Шинжаанд гарсан олон үндэстэн ястны эрх чолөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийг дэмжих, хятадын төв хэсгээс Шинжаан руу явуулж буй гоминданы цэргийн үйл ажиллагааг саатуулах тухайлбал Гансуй мужийн Анши, Хами чиглэлээс Шинжаан нутаг руу орох төв замыг бүрэн хяналтандаа авч түүгээр ирэх цэргийн цуваа, зэвсэг, техник шатахууныг Шинжаанд нэвтрүүлэхгүй саатуулах гол зорилготой байв.
Цэрэг дайчид, тагнуулчид болон нутгийн иргэдээс бүрдсэн 2 отряд /120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй/ 1944 оны 6-р сараас эхлэн хил нэвтрэн Хятадын Гансуй мужид нууцаар нэвтрэн хилээс 100-300 км-ийн гүнд тодорхой сайтар халхавчлагдсан байршилд суурыпин тагнуулын ба хорлон сүйтгэх ажиллагааг 1946 оны 5-р сар дуустал амжилттай хэрэгжүүлсэн юм.
С.Рэнцэнхорлоо энэ арга хэмжээнд зааварлагчаас эхлээд отрядын штабын даргаар ажиллаж үүргээ нэр төртэй биелүүлсэн юм. С.Рэнцэнхорлоогийн шууд удирдлага дор Анши, Хами чиглэлийн төв замыг бүрэн хяналтандаа авч сайтар халхавчлагдсан хорлон сүйтгэх ажиллагааг олон удаа явуулсны дүнд гоминданы цэргийн том жижиг хэд хэдэн салбарын Шинжаанд нэвтрэх замыг таслан саатуулж нилээд хэмжээний зэвсэг техник болон шатахууны баазыг дэлбэлэн устгаж байжээ. Мөн гоминданы цэргийнхэнтэй хэд хэдэн удаа тулгаран байлдаж 200 гаруй цэргийг устган амьд хэл олзлох, гоминданы цэргийн цаашдын үйл ажиллагаа урьдчилан мэдэж чадсан байдаг юм.
Энэ арга хэмжээнд Гансуй болон Шинжаанд амьдарч байсан олон зуун монгол иргэдийн байдалд судалгаа хийн тэднээс нилээд хүнийг өөрсдийн үйл ажиллагаанд татан оролцуулсан юм. Тэдгээр монгол иргэд нь дээрэмчин Дамбийжаагийн хүчинд автагдан монголоос гарч явсан болон 1920-оод оны сүүлч, 1930-аад оны эхэн үед бусдын ятгалганд орж дүрвэн гарсан иргэд байсан юм. Эдгээр иргэдийн дунд ухуулга сурталчилгааг явуулсны дүнд тэднээс 1000 гаруй хүнтэй 185 айлыг эх орондоо нүүлгэн авчирсан нь энэ арга хэмжээний бас нэг үр дүн болсон юм. Анши орчим амьдарч байсан монгол, казак, торгууд, уйгар иргэдийг Шинжаанд гарсан эрх чөлөө, тусгаар тогтнолын хөдөлгөөнд хамруулах ухуулга сурталчилгаа явуулж бослого тэмцэлд татан оролцуулах ажлыг зохион явуулсан нь тагнуулын группын ажлын нэг чухал үүрэг байсан юм. Үүний үр дүн олон хүнийг хамарсан эрх чөлөөний хөдөлгөөн улмаар энэ хөдөлгөөн Хятадын 8-р армийн Шинжаны нутгийг Гоминдааны дарангуйллаас чөлөөлөх тэмцэлтэй нэндэн нийлсэн байна. Замбэлэхийн тусгай арга хэмжээнд оролцогсдын 2 хүн гоминданы цэргийнхэнд алагдаж амь эрсдсэн ба олон хүн үүргээ нэр төртэй сайтар биелүүлж, эрэлхэг гавьяа байгуулан төрийн одон медалиар шагнуулсан байна. Замбэлэхийн арга хэмжээнд сайн ажилласны учир С.Рэнцэнхорлоог “Хүндэт чекист” тэмдэгээр шагнасан юм. Замбэлэхийн арга хэмжээ дуусахаас өмнөхөн 1945 оны 12-р сарын сүүлчээр С.Рэнцэнхорлоо нийслэлдээ ирээд 6 хоногийн дараа Өвөрмонголын нутагт тагнуулын тусгай үүрэг гүйцэтгэхээр томилогдон явжээ.
Тагнуулын үүрэг гүйцэтгэсэн нь:
С.Рэнцэнхорлоо 1946 оны 1 сард тагнуулын группын нөхдийнхөө хамт Жанчхүүд ирж Өвөрмонголын нутаг дахь гоминданы цэргийн байдал, японы эзлэн түрэмгийлэлийн үед тэдний тусгай албанд ажиллаж байгаад нуугдан үлдсэн тагнуулчдыг илрүүлэх, хятадын эв хамт /коммунист/ намын үйл ажиллагаанд туслах гэхдээ гоминданы засаг захиргаа, цэргийнхэн болон тэдэнд тусалдаг гадаадын тусгай албадын тагнуулын ба дайсагнасан ажиллагаанаас хятадын 8-р армийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тагнуулын ажлыг явуулах зорилгыг биелүүлэх үүрэгтэйгээр С.Рэнцэнхорлоогийн групп ажлаа явуулсан юм. Тус групп юуны өмнө монголоос урьд нь ирүүлж суурьшуулсан тагнуулчидтайгаа ажиллах, өвөрмонгол нутгийн болон Дэ вангийн захиргаанд байж байгаад гоминданы цэргийн мэдлээс гарч байсан цэргийнхний дундаас мэдээлэгчдийг олж элсүүлэн авахаас ажлаа эхэлж байв.
Түүнчлэн тус групп орон нутгийн иргэдийн санал сэтгэгдэл, шашины нөлөөлөл, эв хамт нам, гоминданы засаг захиргааны удирдлагын орон нутагт явуулж буй ажлын талаар бодит мэдээлэл олоход анхаарал тавин ажиллаж байжээ. Өвөрмонголын Эв хамт намын болон 8-р армийн удирдлагуудтай нягт харилцаа тогтоон хамтран ажиллажээ. Тус групп Жанчхүү орчмоос америкийн талд ажиллаж байсан 2 ч тагнуулчныг илрүүлж хятадын чөлөөлөх армийн удирдлагад шилжүүлэн өгөхөөс эхлээд өвөрмонголын хэд хэдэн газарт радио буудлууд байгуулан тэнд өөрийн итгэлт тагнуулчдыг зохих халхавчийн дор ажиллуулж байлаа.
Түүнчлэн ЗХУ-ын тагнуулын группүүдтэй холбоо тогтоон оросын оргодлуудаас япон, америк, гоминданы цэргийнхэнтэй хамтран ажилладаг хүмүүсийг олж тогтоон тэдний ажиллагааг хянах, зарим бүлэглэлд нь тагнуул нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байв. Манайхаас Вангийн сүм, /Б.Банзрагч даргатай групп/, Хайлаарт /Х.Намсрай/ суурыпсан төвийн тагнуулын ажилтнуудтай нягт холбоо тогтоон хамтын ажиллагаагаа нилээд сайжруулсан зэрэг ажлыг С.Рэнцэнхорлоо зохих ёсоор сайтар зохион байгуулан ажиллаж байв. С.Рэнцэнхорлоогийн холбоочноор туршлагатай ажилтан Өлзийтоггох ажиллаж байжээ. С.Рэнцэнхорлоо 1946 оны дунд үеэс хятадын ардын чөлөөлөх армийн байдал нилээд хүндэрч гоминданы цэргийн дайралтанд өртөн хүч нь сарниж партизаны дайны байдалд шилжсэн тэр нөхцөлд өвөрмонголын ард түмнийг гоминданы түрэмгийлэлийн эсрэг тэмцэлд удирдаж байсан Улаанхүү тэргүүтэй хүмүүсийг аюулгүй орчинд авчрах, улмаар монголд авчрах ажлыг ч тэд амжилттай зохион байгуулж байв.
С.Рэнцэнхорлоогийн групп хятад дахь нөхцөл байдлын талаар төвдөө цаг алдалгүй мэдээлж байжээ. Түүний ирүүлж байсан мэдээнээс жишээ болгон дурьдахад: америкийн Бээжин дэх хятадыг хянах байгууллагын ажилтнууд Жанчхүү ирэх нь ихсэж байна. Тэдний зорилго нь 8-р арми, Өвөрмонголын хоёр СССР ба гадаад монголтой ямар нууц харилцаа тогтоож байгааг нягтлан судлан илрүүлэх” , “... Сүүлийн 10 хоногт Бээжингээс гоминданы 300 гаруй тагнуулчдыг Жанчхүүд худалдаа хийх, гуйлга гуйх нэрийдлээр оруулж ирлээ...” гэх мэтийн цаг үеийн шаардлага хангасан мэдээ олж ирүүлж байв.
С.Рэнцэнхорлоо энэ үед ДЯЯ-ны тагнуулын 4-р газрын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан юм.
Хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Вангийн сүм, Хайлаарт ажиллаж буй тагнуулын төвүүдийнхээ ажлыг шалган зааварчлах, тэр нутгийн талаар зохих судалгааг нарийвчлан хийх, өвөрмонголын улс төрийн хүчин, иргэдийн дотор Өвөрмонголыг тусгаар тогносон улс болгох хөдөлгөөн өрнөж буй байдлыг нарийвчлан судлах, өвөрмонголчуудын амьдрал ахуй, гоминданы болон ардын чөлөөлөх хөдөлгөөний талаар судалгааны ажлыг цаг үеийг нь олж мэдээллийг улам сайжруулах талаар үүрэг даалгавараар хангасан нь тухайн үедээ чухал шаардлага хангасан чиглэл болж байжээ. С.Рэнцэнхорлоо 1947 оны 8-р сард Шилийн гол, Улаанцавын чуулганаар дахин явж мал худалдан авч хилийн отрядын махны хэрэгцээг хангах худалдааны халхавчаар 1949 оны төгсгөл хүртэл тагнуулын төвөө удирдан ажиллуулсан юм. Түүний удирдан чиглүүлсэн салбарууд Шилийн гол, Улаанцавын чуулганаас гадна Хайлаар, Харбин зэрэг газруудад ажиллаж үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байв. Дээрхи чиглэлд суурин тагнуул, маршрут болон холбоочдыг идэвхтэй, итгэлтэй хүмүүсээр бэхжүүлж чадсан байна. Энэ үед хятадын ардын чөлөөлөх арми, эв хамт намын үйл ажиллагаа улам идэвхжиж нөлөө цар хүрээ нь өргөжин түүнийг дэмжих, гоминданы засаглалыг түлхэн унагаах цаг ойртож байсан юм. Манай тагнуулын төвүүд хятадын ардын чөлөөлөх арми, эв хамт намын үйл ажиллагааны эсрэг гоминданы тусгай албад, төр засгаас тусгай зэвсэглэсэн хэсэг, бүлгүүдийг олноор байгуулан ажилладаг байсан учир тэдний гишүүд, толгойлогчдыг илчлэн илрүүлж эв хамт намын удирдлагад мэдээлэх, устгуулах, хятадын томоохон пүүс, аж ахуй эрхлэгчид үнэт ховор эдлэлийг их хэмжээгээр цуглуулан нууцаар гадаадад гаргаж байгаа болон хятадын чөлөөлөгдсөн нутагт гоминданы тусгай албанд өөрсдийн туршуул, хорлон сүйтгэгчдээ шургуулан галдан шатаах, дэлбэлэх, аллага үйлдэх ажиллагааг илрүүлэхэд С.Рэнцэнхорлоо өөрийн удирдсан төвүүдийн үйл ажиллагааг чиглүүлэн ажиллуулж үр дүнд хүрч байв. Тухайлбал Шилийн гол, Улаанцавын чуулган, Бээжингийн чиглэлд 15 хүртэл суурин тагнуулчдыг тодорхой удирдлагаар ханган ажиллуулж байв.
С.Рэнцэнхорлоогийн удирдсан группээс 1948-1949 онд Өвөрмонгол, хятадын мужуудын дотоод байдал, цаг үеийн асуудлаар төвдөө 120 гаруй мэдээ ирүүлж байсан байдаг. Түүнчлэн өвөрмонголд буй шарын шашны болон Ванчин богдоос монголын талаар баримтлах бодлого, чиглэл, монголоос дүрвэн гарсан иргэдийн байдал, Хайлаар, Манжуурт оросоос ирж суурьшсан иргэд, японы эзэмшилд байх үед японы цэргийн тусгай албадтай нягт хамтран ажиллаж байгаад нуугдан үлдсэн иргэдийн талаар чухал мэдээлэл олж байжээ.
1949 оны эхээр Хайлаарт ажиллаж байсан гадаадын тагнуулын хятад иргэн болон гоминданы тусгай албаны тагнуулын томоохон бүлгийг илрүүлж хятадын эв хамтын захиргаанд шилжүүлэн өгч байжээ. С.Рэнцэнхорлоогийн удирдлагад ажиллагсадаас олон тагнуулчид идэвх зүтгэл гарган чадамгай сайн ажиллаж байсан юм. Тухайлбал Э.Билгүүнгэрэл, Осоржав, Жамсран, Шилинг зэрэг үнэнч шудрага итгэл найдвартай тагнуулчид үүргээ нэр төртэй биелүүлж иржээ.
1949 оны 10-р сарын 01 -нд Хятадын эв хамтын намын их хурал болж БНХАУ-ыг тунхаглан засгийн газраа байгуулсан тул хятадын нутагт ажиллаж байсан манай тагнуулын группүүд үүргээ биелүүлж эх орондоо буцан ирсэн юм. Харин хятадын нутагг буй болгосон тагнуулын сүлжээ тагнуулчдаа Хятадын Аюулаас хамгаалах байгууллагад шилжүүлэн өгсөн юм.
С.Рэнцэнхорлоо гуай 1949 оны сүүлчээр эх орондоо ирж цагдаагийн байгууллагад дахин томилогдон ажилласан юм.
С.Рэнцэнхорлоо тагнуулчын үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн энэ байгууллагадаа тодорхой гавьяа байгуулсан ахмад ажилтан байсан билээ. С.Рэнцэнхорлоо гуай НАХЯ-ны цагдаа, тагнуулын байгууллагад олон жил идэвхи зүтгэл гаргаж ажилласныг үнэлэн Алтангадас одонгоор 2 удаа, Цэргийн гавъяаны одон, Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн ба цэргийн хүндэт болон ой медалиуд, хүндэт чекист, онц сэргийлэгч, ЗХУ-ын ба Унгар улсын одонгоор тус тус шагнагдсан юм. С.Рэнцэнхорлоо гуай хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол улсын гавъяат хуульч, төрийн тусгай албаны алдар хүндтэй ахмад ажилтан байсан юм.
Гавъяат хуульч, Я.Батсуурь
"Зууны мэдээ" сонин 2012.06.29, №156
|
| Тусгай үүрэг гүйцэтгэгч |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|