 |
|
 |
|
САЙН НӨХРӨӨ САНАХУЙ НАМРЫН САЛХИН УЙТАЙ (дурсамж) |
|
|
 |
|
 |
САЙН НӨХРӨӨ САНАХУЙ НАМРЫН САЛХИН УЙТАЙ (дурсамж)
2014-04-18Гурван гүрэн гурван талаас нь залбиран байдаг их цаст Алтайн уулсын элгэн дэх Монгол улсын хилийн 1-р  баганын харалдаа торгон хилийн застав дээр гялалзсан олон од түгсэн хүйтэн шөнө “ Таны найз Ж.Лхагваа насан өөд болов. яаралтай ир” гэсэн цахилгаан авч билээ. Үнэмшмээргүй гэнэтийн мэдээ байдаг ч энэ “хутга” шиг мэдээ намайг бодох ухаангүй болтол оносон… Намайг хүүхэд шиг дагадаг найз минь надтай цуг явж монголын их уулсыг үзнэ гэж олон хоног хөл хөөрцөг болсон доо. Хөдөө явахын урьд орой над руу утасдаж – Ажил их би явж чадахаа байлаа… гэж дуу муутайхан ярьсан. Лхагваа явахаа болилоо гэхээр миний ч урам хугарсан. Гэхдээ бид хоёрын дундуур орох их хагацлын чимээ тийм ойрхон сонсогдож байсныг анзаарах сөгөө байсангүй. Яг явах өдрийн өглөө Лхагва эрт утасдаж – сайн яваарай гэж хэлсэн үгээр бид хоёрын нарны дор ярих яриа дууссан байна лээ…Лхагвааг би дагаж, үгүйдээ бид 2-т утсаар ярилгүй өнжсөн өдөр арван хуруунаас цөөхөн байсан даа.Намайг явахад даралт нь байн байн 240 хүрч байсан.- би нэг л ядраад гэж хааяа хэлдэг ч үхэхийн тухай үг цухуйлгаж байгаагүй. Битүү цагаан цасан дундуур гаргасан жимээр баахан алхлаа.Зайчилсан хунгар миний бүсэлхийгээр татаж байв. Тэр их уулын өвөр цас унах биш, үүл тэр чигээрээ сунаж царцдаг юм шиг санагдсан… Цухал хүрч цээж багтран төдхөн нулимс унаж өгөхгүй нүд чинэрэн- Би яаж байна даа хэмээн өөрийгөө сэхэх тэнхэлгүй болсныг хожим мэдэрсэн… Пийшинд чихсэн гишүү дөлтэй тэрсэлдэн пис пас хийн тэрүүхэндээ тэсэрнэ… пийшингийн амнаас гарсан галын гэрэл тэрхэн орчиндоо томорч багасч албинтана. Тэр шөнө нойр гэдэг манант дарс миний ойр битгий хэл тэр хавьд ч алга. Толгой дотор Лхагва бид 2-ын гол дүрд тоглосон амьдралын кино л гарч байлаа. Бүүр мартчихсан үйл явдлууд хүртэл хаанаас гараад ирэв гэмээр тод үзэгдэнэ.Лхагваагийн амьдрал хүн болгонд хүртээлтэй дэлгэр үйл явдалтай байсан юм. Тэр хүн хорвоогийн дундуур “Галилейн” сүүлт од мэт гэрэл хөглөрүүлэн өнгөрсөн… Алив юманд үнэн голоосоо хандана. Харин энэ нь ой ухаан бие сэтгэлд нь нэвт шингэсэн зүйлд л гардаг байсан. Наанаа бол хүний амьдрал гээчтэй хөөцөлдөж тоглож байгаа хүүхэд шиг харьцдаг байлаа. Бодит үнэн гэж бодож байсан бүхэн минь ганцхан хар эгшинд алга урвуулах мэт өөрчлөгдөн дурсамж болон үлддэг байна. Хүмүүн гэгч гэгээн дурсамжийн босго дэрлэн унадаг бололтой. Бидний сэрүүн зүүдэлж явахдаа авахуулсан олон зураг л үлдэж дээ…Бодол болгон үхэлд тулж төгсч байв. Үхэл ямар том аугаа гашуун болохыг үлдэгсдэдээ ойлгуулах гэж жамын хаалгыг цувж алхдаг бололтой…”Жанжин” жагсаалын цэрэг бидэн он цагийг эгнэн гишгэлсээр атал бүтэн гэгдэх бүхэн эмтрэн байдгийг мэдэрсээр байх нь ухаарлын хаан номыг зузаалсаар байнам.Сайн нөхрийн тухай халуун дурдатгал хөвөрсөөр…
1968 оны хаврын салхи өвөр суйлсан өдөр Улсын их дэлгүүрийн зүүн талын номын дэлгүүрт “Саарал даага” гэдэг жижигхэн ном хорин ширхгийг авч байгаа махлагдуу, нүүрэндээ томдсон алаг нүдтэй, И.Репиний зурсан “Мусоргскийн хөрөг"-тэй жигтэйхэн адилхан хүнтэй таарч,- Хүүхдийн баяраар бэлгэнд боох нь уу? гэж миний мулгуутан асуухад нөгөө хүн: – Миний бичсэн ном хүүхэд та хоёрт ахдах болов уу? гээд тагжгар шар шүдээ гарган инээсэн сэн… Бид хоёрын яриа хонин амаар нийлж, дэлгүүрээс гаран хамт алхах зуураа би бас л тэсэлгүйтэн шүлэг бичдэг санаатай гэж хэлтэл нөгөө хүн цочих мэт эвгүйхэн харснаа- Яруу найрагт чиний багтах зай байгаа юмуу гэж хэлчихээд нэг хүнийг дуудсанаа уулзаж, дуу шуу бололдон надад баяртай ч гэж хэлэлгүй явж одов. Араас нь харахад майга хөлний дундуур хуйларч байсан бүлээхэн салхи намайг дайрч дэнжигнүүлэх шиг болж билээ. Тэр хүн миний муу Лхагва байсан юм. - Оройн галт тэргээр буцна ч гэх шиг нөгөө сүйд болсон хүнтэйгээ ярих нь сонсогдоод тэр хоёрыг явахад хөдөө суудаг зохиолч л юм даа гэж бодсоор олны шуугиан дунд живсэн. Би орчлонгийн олон хүмүүн дундаас ингэж л Лхагваагийн зүсийг нүд сэтгэлдээ нээж билээ… Түүнээс хойш бид 2 Зохиолчдын хороо, гэрт нь, Р.Хорлоогийнд, Д.Урианхайнд, Д.Батбаярынд, Л.Дашнямынд, хөдөө хотгүй, Бээжинд, уран үгсийн чуулганд, ер хаа сайгүй, сайндаа сар хүрэхгүй завсарлагатайгаар гучин жил уулзаж хооронд нь хэрсэн адуу мэт үерхэж дээ. Лхагваа минь надтай хамт миний нутагт очиж тав хонож билээ. Миний нутгаас буцахдаа нутгийн минь уулсыг харснаа,- Чиний шүлэг шиг уул, ус юм гэж хэлсэн сэн… Зуны дэлгэр цагийн ногооны униар дунд бид хоёр тарваадсан морьд шиг явсан… Чамайг би нутагтаа аваачна. Миний унасан газар, Гурван хөвсгөл,Гуа тээг,Авлайг минь нэг үзээрэй, бие биендээ яаж заяав даа гэмээр нутаг бий гэхэд нь үнэтэй хөөрөгний толгой шиг хамрын самсаа нь сарталзан хэдэн том нулимс унасан нь одоо миний дэвтэр дээр под под хийн дусах мэт. Лхагва минь морин хуур сан бол биен дундуураа далд нэвт урссан чавхдастай хуур байж билээ… Аман дээрээ хэн нэгэнд шууд эв дүйгүй хатуу үг хэлж суухдаа дотор чавхдас нь энэрлийн аялгуу хайлж байдагсан. Хүнтэй мөн ч амархан танилцана. Хоёр гурван үг сольсныхоо дараа Дурак минь гээд л ярьж гарна. Хэнийг ч хамаагүй загнана. Тэгснээ анекдотоо урсгаж эхэлнэ. Нэг хүнд нэг явган шогийг нэг л удаа ярина. Дахин давтагдахгүй их ойтой. Шар шүдээ гарган мартагдахын аргагүй инээнэ. Хүмүүстэй наргиж суугаад “Лхагваагийн ам чинь эмийн аптек юм шүү дээ” гэхэд-Яг. Миний ам ганцхан “Биомицин” зардаг юм шүү дээ. Надад үнсүүлсэн хүүхнүүдийн ханиад дороо эдгэнэ гээд л нэг их инээнэ. Шинэ янжуур аваад тагийг нь сөхөхөд Лхагва инээж байгаа юм шиг байдаг гээд хэлсэн чинь- Хуцаад бай.Дурак минь гэж загнасан. Их таатай юм өөрт нь хэлбэл Битгий хуцаад бай гээд л инээнэ. Таагүй юмандаа духаараа хараад л суучихна. Бөжигнөсөн өтгөн дуу гаргаад л дуулна.Лхагвааг дуулж байхад нь хэн бугай ч дуулах шаардлагагүй буюу,”хүчингүй” болно.Дуулж дуусаад "би чинь тавимал хоолойтой гоцлон дуулаач юм шүү дээ. Ардаа хоорын дуучид зогсоочихоод урд нь дуулж байгаа гоцлон дуулаач гэдэг чинь “ханан хадны өмнө асч байгаа зул шиг харагддаг юм" гээд ярьж гарна. Лхагваагийн дэргэд мэдэхгүй дууг нь дуулна гэж горьдохын хэрэггүй. Шинэ хуучин дууг бүгдийг нь мэднэ.Их амархан уйлна. “Мал сүрэг хотолсон үдшээр чамайгаа Санаад санаад ханашгүй еэ хө” гээд дуулахад – Тэгэхэд л нэг хүн санах зав гардагийм.. гээд уйлна. Лхагва жинхэнэ хөдөөний хүүхэд. Ярьж суухад нь үгнээс нь ааруул,агь хоёр үнэртэх шиг болдогсон.Бага сургуульд байхад нь залуу эхнэртэй өвгөн Лхагвааг дуудаж өргөдөл бичиж өгөөч гэж гуйжээ. Залуу эхнэр нь хөдөө дургиж,сумын төвд суудаг өвгөнөө их л гомдоосон бололтой гэнэ. Өвгөн,- За чи номтой хүн ,бичээд бай.
…Хөгшин намайг үхсэн мэт болвол Хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг минь Хөвсгөл сумын захиргаанд авчирч тушаа” гэж бичүүлсэн гэдэг. Гуравхан мөр энэ өргөдлөөр миний хорвоогийн амьдралтай хутгалдах их гараа эхэлсэн гэж нэгэнтээ ярьж билээ… Нутгаа их санана. Насаараа гэгээн сайхан нялх цагаан инээд цухалзсан уянга ухааны тэмцлийн эрэлд хатаж явсан даа. Бидэнд үхэл ,хагацал баяр баясгалан, ер нь хуваалцаагүй зовлон жаргал юусан билээ… Ёстой л… “Уулан хэцийн салхинд сүүлэн ширэлдээ задалж,усан дээр буусан сарыг тэнцүү хуваан залгилж” явсан даа. Дурсахын амтыг үйрүүлж хичнээн гаславч, шинэдийн саран,нарны дор дахин уулзах гэдэг нэгэнт өнгөрчээ. Лхагва минь жамын бугуйл намируулсаар , амьдралд хоргодсоор шингэх нартай цуг,мөнхийн хөтлийг дэндүү эрт, дэндүү гэнэт давж одлоо.
Тэр орчлонгоос зөндөө юмыг эрдэг байсан. Огт хүн хэлээгүй үгийг,санааг, охиндоо ирэх аз жаргалыг эрдэг байсан… Өөрийнхөө төрсөн эцгийг эрдэг байсан… Нэгэнтээ надад – Өчигдөр нэг сэтгүүлч надад ирээд "Эмнэлгээс саяхан гарлаа, надтай цуг хэвтсэн нэг өвгөн яг чиний эцэг байсан" гэж хэллээ…Би хөл ул болж гүйгээд очсон чинь тэр өвгөн эмнэлгээс гараад явчихсан байна… гээд урамгүйхэн ярьснаа,- Миний эцэг Цагаан гэрийн заставт алба хааж байсан цэргийн дарга хүн юм гэнэ лээ. Төв аймгийн хүн байсан гээд санаа алдсансан. Хүнд загнуулах дургүй,загнасан хүний өөдөөс үгээ эвлүүлж хэлж чадахгүй дүлэгнэн “ухааны уучаар” нөгөө хүнээ хэлтрүүлдэг. Нэгэнтээ "Лхагвасүрээн , элдвийн хүнд загнуулах ер нь дэмий шүү.Хүний загнаад байх нь ер нь ус цацаад байх шиг. Ханьдаа бол яахав дээ. Манай Цэцэгмаа чинь сүү цацаж байгаа юм шиг загнана.Орой хариад гадуур хувцсаа тайлахад загнасан үг нь баатар вангийн хувцаснаас унадаг сум шиг асгараад уначихдаг юм" гэж билээ. Ханьдаа чанадын хайртай хүн байлаа. Орчлонг орхихынхоо өглөө ханьдаа сүүгээр бульдсан цай чанаж өгөөд гарсан гэдэг. Тэгээд эргэж ирээгүй. Тээр жил охиндоо Нарандулам гэдэг нэр өгчихөөд “Наран эх “гэдэг нэр өглөө.Дулмаа гэдэг чинь түвдээр эх гэсэн үг хэмээн баярлан ярьж ,-намайг нар элс хоёр хүн болгосон гэж хөхүүн суусан сан.
Сайн нөхөр маань үе үе яс янгинатал бодогдох юм. Алив юманд түүртэгдэхгүй их бодож,ярьж явж явж, суугаад л бичнэ.Ухааны их нөөцтэй агаад зарим юман дээр бид хэдийг маргаж суухад духаараа хараад л суугаад байна. Хэтийдсэн ухааны өндөрлөгөөс биднийг харахад инээдэмтэй байдаг байсан бизээ…Одоо бодоход… Гэрт байхдаа гал их түлэх дуртай, хоол яггүй хийнэ.Алив юманд тухлах дуртай байсан. Бүхий л амьдралдаа ан ав гэж яриагүй хүн байх. Буу, хутга ч гэж дурсахгүй. Жаахан халамцуу оройтох тоолондоо малгайгаа их булаалгана. Нэг жилийн өвөл гурван ч сэгсгэр булаалгасан дуулдана. Нэгэн удаа толгой руу нь цохиод малгайг нь булаасан хүний хойноос ,- чи толгой руу цохиод байхдаа яадаг юм. Малгай л авна биз. Толгой нь надад хэрэгтэй , малгай нь чамд хэрэгтэй л юм байгаа биз гэж хашгирсан гэдэг…Хэтэрхий хэнэггүй гудиггүй хүн гэж Лхагва минь л байсан… Нэг удаа Т.Галсан, П.Пүрэвсүрэн,Ж.Лхагва бид дөрөв Тэрэлжийн амралтанд амрах, уран бүтээл хийхээр явцгаалаа.1982 он юмсан.
Дөрвүүлээ хачин сайхан байцгаасан. Инээж хөхөрч, бие биенээ шоолж, шоглож, бүтээлээ хийж, гол ус атаархам амарцгаав. Амралтаас ирээд хоёр ,гурван сарын дараа Урианхай ,Батбаяр хэдүүлээ Лхагваагийндаа цуглаж орой болтол наргицгаалаа. Нэлээд халамцсан Лхагва маань амралт ярьж гарснаа,- Амралт ч яахав дээ сайхан байсан даа, Үсчин хүүхнүүд энэ тэр Лхагвасүрэнг тойрч эргэлдээд, би Лхагвасүрэнгийн голсныг нь дагуулаад болоод л байлаа гэж ярих нь тэр. Манай эхнэрийн нүүр ул бутраад явчихлаа. Надад орох газар олддоггүй,- Үгүй Лхагва чи юу яриад байнаа гэсэн чинь Баасан та хоёр шиг салах нь өнгөрсөн улсуудад л зориулж ярьж байна гэдэг байгаа… Дэндүү гудиггүй эр хүн сэн…
Тэрэлжийн шар шугуйд би саяхан эхнэр хүүхдүүдээ дагуулж нэг очлоо. Хаашаа л харвал Лхагва бид нарын явж суусан газар.Намрын шар навчны халуун , үл мартагдах нөхрийн тухай дурсамж шажигнаж,хүүрнэж гишгэх газар олдохгүй мэт санагдаж,найзын минь гэгээн мөр өөр юуг ч бодуулахгүй сэтгэлийг хаанчлан байлаа. Бид хоорондоо дэндүү их дассан, олон он жилүүдийг хамт туулж дээ. Тэгэхдээ бүр бие биенийхээ сэтгэлд хумсын чинээ бөрт унагалгүй шүү. Бид тавын үерхэл нөхөрлөл тэр болгонд тийм амархан заяахааргүй хэлхээ юм. Хэдийгээр нэгэн цул гэлээ ч хэн нь ч хэнийгээ нөхөж чадахгүй бие хүмүүс билээ гэдгийг хоногийн эрхийг эргүүлэх тоолондоо ойлгож сууна.
Хүн гэдэг хагацал харуусалтай хэдий эртний танил гэлээ ч үхэл болгон адилхан мөртлөө шинэ юм шиг ирж элэг эмтэлнэ. Гүн ухаан гэдэг хамгийн энгийн юмны хэцүү тайлбар шиг санагддаг шиг… Баяр баясгалан хэзээ ч бие биетэйгээ адилхан байдаггүй аж… Лхагва маань яруу найраг, үргэлжилсэн үг хоёрын бие биедээ үл уусах хутганы мөр шиг зайг дүүргэж оюуны бяраар ширээсэн уянгын өгүүллэгийн эзэн байлаа.Тэр зай зөвхөн Лхагвааг хүлээсэн орон зай юм шиг санагддаг… Хатуу хүүрнэлийн дэгийг мэдсээр мөртлөө, уянгаар түрэмгийлдэг нь өөрийн олсон жимээс гадна хөндлөнгөөс харахад олсоор торго нэхэх шиг ховор чухагаар мэдэгддэгсэн… Балжирын Догмидыг Лхагваагийн дэргэд сууж байгааг нь харахад сая гарсан нойтон унага эхийгээ түшин дэнжигнэж байх шиг харагддагсан. Лхагваагийн олсон уянгын эрлийг Догмид өө хэлсэн хүнд нялуун болгосон юм… Лхагва гаднаа юманд зовдоггүй хүн шиг дүр эсгэдэг мөртлөө дотуураа их шанална. Догмид бол Лхагваад бурхан даалгаж өгсөн “зовлон”,”жаргал” хоёр нь байсан. Догмидыг сайн саар алин явахад дандаа үгүйлж сууна. Догмидын хөдөөх гэнэн баяр гунигийг зэмлэж, соргог уянгын сэрлийг нь тэнгэрт тултал дэвэргэж явна. Амьтны хэл ам алив бүгдээс өмгөөлж “амандаа хүлхэж” өдий дайтай “нэрт зохиолч” болгосон гэхэд ташаа үл болмуй. Дутна дутна гэхэд дундуур болтол дутах анд минь хүн шиг хүн байлаа…
Тэнэгхэн би вээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа,- Намайг үхэхэд Лхагва эзгүй ч байж мэднэ. Тэгэхдээ үхэхэд минь ирсэн хүмүүсээс илүү гуньж явах найз минь … гэж хэлсэнсэн. Гэтэл энэ өгүүлбэр орвонгоороо эргэж Лхагваагаа насан өөд болоход нь харин би эзгүй байдаг байгаа. Нутаглуулах өдрөөс нь өмнө амжиж ирэх гэж Ховд хотын онгоцны буудал дээр өдөржин суухад , хот руу нисэх онгоц битгий хэл шувуу ч байгаагүй өдөр таарч билээ.
Яруугийн мод ургаж байдаг Ховд хотод дулаахан нар ээж байлаа… ашгүй дээ маргааш хот дулаахан байх нь… Найзын маань нарнаас нуугдах өдөр тэнгэр цэлмэг байгаасай… гэж бодож холхиж өнжсөн урамгүй тэр урт өдөр, уйт өдөр…жигүүргүй төрсөндөө харамссан өдөр… Лхагва маань дандаа өөдөөсөө айсуй яваа цагаан унага бичдэгсэн. Гэтэл тэр минь өөрөө харанхуй мунхаг,шог хорвоогийн амьдралыг орхин алсын цэнхэр талын хөтөл дээгүүр, хагацлаар төөрсөн цагаан унага мэт бүртийсээр давлаа…Нулимстай нүдний үзүүрт ганцхан цагаан цэг бүртийсээр .. намайг нүдээ мөнх анихын цагт хамт чулуужна. Сайн нөхрөө санахуй намрын салхи хавирга нэвт үлээнэ.
/Б.Лхагвасүрэн 1997.10-р сар/ |
| САЙН НӨХРӨӨ САНАХУЙ НАМРЫН САЛХИН УЙТАЙ (дурсамж) |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Эдийн засгийн хүчирхийллээс болж эрүүл мэндээрээ хохирчээ 17:35 Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэрт хуваадаг. Бие махбодын хүчирхийлэл, Сэтгэл санааны
|
Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэрт хуваадаг. Бие махбодын хүчирхийлэл, Сэтгэл санааны »»
|
|
Талийгаач охины ээж О.Отгонтуяа: Эхлэл нь таны хүү болох Э.Г байсан шүү 17:32 2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 10 гаруйхан хоногийн
|
2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 10 гаруйхан хоногийн »»
|
|
“Цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ? 17:28 Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан
|
Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан »»
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Ватиканы Апостолын номын сан дахь Монголын түүхтэй холбоотой судалгааны материалыг судална 17:03 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн »»
|
|
Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа 16:57 НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт нийт
|
НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт нийт »»
|
|
“Говь” ХК-ийн албан тушаалтан хахууль авсан хэрэгтээ торгох ял шийтгүүлэв 14:00 Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыхаа холбогдсон хэргийн дуулианы дараа хэлбэрээ өөрчлөн хаалттай, хязгаарлагдмал
|
Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыхаа холбогдсон хэргийн дуулианы дараа хэлбэрээ өөрчлөн хаалттай, хязгаарлагдмал »»
|
|
Ирэх даваа гаригаас ЕБС-ийн бага ангийнхан танхимаар хичээллэнэ 13:57 Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий
|
Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий »»
|
|
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирлаар М.Нарангэрэл сонгогдлоо 13:21 Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нийт 17 хүний материал
|
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нийт 17 хүний материал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 3.933 нэгж талбарын газар чөлөөлөлтийг хийж 11.575 айлын орон сууц барих суурь нөхцөл бүрдэв 12:57 Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1.021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2.332 нэгж
|
Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1.021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2.332 нэгж »»
|
|
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа 12:52 Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цус ойртолт хавдрын суурь болдог 12:48 -Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь
|
-Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь »»
|
|
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар таван сард 3 сая тонн нүүрс тээвэрлэв 12:47 Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг
|
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг »»
|
|
Олон улсын эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж байна 12:44 Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай
|
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай »»
|
|
Нисгэгч, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг онцоллоо 17:07 ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж
|
ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж »»
|
|
NETFLIX-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болжээ 16:46 Netflix “Physical Asia: Welcome to Mongolia” нэртэй шинэ тусгай дугаарыг үзэгчдэд хүргэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ.
|
Netflix “Physical Asia: Welcome to Mongolia” нэртэй шинэ тусгай дугаарыг үзэгчдэд хүргэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ. »»
|
|
Монгол улс “Азийн гамшгийн бэлэн байдлын төв”-д гишүүнээр элсэнэ 16:32 Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын
|
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын »»
|
|
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо 15:49 2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр Хөххотод боллоо. Тус хуралд мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн ахлах мэргэжилтэн, олон салбарын төлөөлөгчид оролцож, ӨМӨЗО-ны дүр төрхийг харуулах, Өвөр Монголын түүхийг үр дүнтэйгээр хүргэх, Өвөр Монголын дуу хоолойг түгээн дэлгэрүүлэх шинэ арга замыг хэлэлцсэн байна.
|
|
Зулын 25-ны их дүйчэн өдөр энэ сарын 14-нд тохионо 14:58 Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн
|
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн »»
|
|
Төсвийн байнгын хорооны даргад Н.Наранбаатарыг нэр дэвшүүлж дэмжив 14:56 Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/- ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн
|
Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/- ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн »»
|
|
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов 14:44
|
|
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа 14:26 Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал,
|
Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, »»
|
|
"Хот энэ жил газар чөлөөлөлтийн сантай болсон. Ирэх оноос санхүүжилт нь бэхжинэ" 12:26 Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын
|
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Японы хий үзэгдэлт арал Хашима 12:09 Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос
|
Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос »»
|
|
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна 11:21 Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын
|
Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын »»
|
|
Үхэлтэй зургаан хоног тэмцсэн Ц.Түмэндэлгэр /Бодит явдал/ 11:20 Өвлийн тэсгим хүйтэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү.
|
Өвлийн тэсгим хүйтэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү. »»
|
|
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Итали–Монголын бизнес форумын хаалтад үг хэлэв 11:17 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд »»
|
|
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл 16:33 Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ"
|
Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
Б.Энх-Оргил “One Championship” холбооны аварга болох эсэх нь ирэх баасан гарагт шийдэгдэнэ 15:30 Netflix-ийн Physical: 100 Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил энэ сарын 5-нд Тайландын Бангкокт
|
Netflix-ийн Physical: 100 Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил энэ сарын 5-нд Тайландын Бангкокт »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Сэрэмжлүүлэг: 11 настай хүүхэд балны таг залгисны улмаас амьсгалын зам руу орсон тохиолдолыг амжилттай авчээ 14:14 Эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүйгээр гаднын биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнхдээ ходоод руу ордог ч
|
Эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүйгээр гаднын биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнхдээ ходоод руу ордог ч »»
|
|
НҮБ: Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд саарна 14:09 ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй
|
ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй »»
|
|
Багануурын уурхайд ХОЁР ХҮН амь насаа алджээ 13:50 Багануурын уурхайд хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна.
|
Багануурын уурхайд хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна. »»
|
|
207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна 11:45 Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,
|
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, »»
|
|
“Админерал” компанид давуу байдал үүсгэсэн албан тушаалтнуудыг шүүхээр шийтгэжээ 11:30 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа »»
|
|
Б.Хуягбаатар: НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ 11:18 Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.30 м2
|
Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.30 м2 »»
|
|
Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ 11:12 Өнгөрсөн сарын 28-наас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.
|
Өнгөрсөн сарын 28-наас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ. »»
|
|
Биткойны ханш эрчимтэй унаж байна 10:54 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойн арваннэгдүгээр сард уналттай байсан. Тэгвэл арванхоёрдугаар сар
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойн арваннэгдүгээр сард уналттай байсан. Тэгвэл арванхоёрдугаар сар »»
|
|
Онлайн покер ажиллуулсан иргэдийн 2.1 тэрбум төгрөгийг хурааж, 1.6-3 жил хорих ял оноолоо 10:54 Гар утасны "Pokerrr 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн
|
Гар утасны "Pokerrr 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн »»
|
|
Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ 10:48 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн хяналтын үндэсний лавлагаа лаборатори 2026 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно 10:44 Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа.
|
Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа. »»
|
|
БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар: 2025 онд дүүрэгт хэрэгжсэн хөрөнгө оруулалтын ажил 92.3 хувийн хэрэгжилттэй байна 10:36 Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай
|
Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай »»
|
|
Нийслэл улсын төсөвт 263 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ 10:33 НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны
|
НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны »»
|
|
2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-ныг дуустал 6-9 дүгээр ангийнхан цахимаар хичээллэнэ 10:31 Даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн.
|
Даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн. »»
|
|
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлт тавилаа 10:28 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа »»
|
|
Гэр хорооллын 872 өрхийг дулаалж, 165 айлд “Нүүдэлчин эко зуух” олгожээ 10:26 Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд
|
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд »»
|
|
Sabrina Carpenter “Алиса гайхамшгийн оронд”-оос сэдэвлэсэн шинэ кинонд гол дүр бүтээнэ 10:23 Sabrina Carpenter жүжигчний карьертаа илүү анхаарах болж, Льюис Кэрроллын алдарт “Алиса гайхамшгийн оронд”
|
Sabrina Carpenter жүжигчний карьертаа илүү анхаарах болж, Льюис Кэрроллын алдарт “Алиса гайхамшгийн оронд” »»
|
|
Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага 17:55 НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар 1 /Forbes/. 2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар 1 /Forbes/. 2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын »»
|
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Путин: Донбассаас украинчууд ухарна эсвэл цэргийн хүчээр хяналтдаа авна 13:54 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ. »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Д.Трамп: В.Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 12:19 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг »»
|
|
Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна 11:53 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Кремль: Путин, Уиткофф нар Украины асуудлаар тохиролцоонд хүрээгүй 13:37 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын »»
|
|
Баяннуур хот хужирлаг газрыг сайжруулан ургац хурааж байна 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16 »»
|
|
Хамтарсан сурвалжилгын хүрээнд сэтгүүлчид ӨМӨЗО-ны Ордос нутгийн малчны хотонд 15:48
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
»»
|
|
Нарны эрчим хүчний толины үйлдвэрлэлтэй танилцана уу? 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13 »»
|
|
Гайхамшигт торгоны зам 13:30 Гайхамшигт торгоны зам
|
Гайхамшигт торгоны зам »»
|
|
Хонконгийн орон сууцанд гарсан гал түймэрт амиа алдсан хүний тоо 146 хүрлээ 08:55 Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ.
|
Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ. »»
|
|
Цэлгэр талын дуулал 08:45 Цэлгэр талын дуулал
|
|
|
600 орчим дроноор Украинд халдав 07:24 ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ.
|
ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ. »»
|
|
Хятад даяар галын аюулгүй байдлын шалгалтыг эхлүүллээ 06:40 Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад
|
Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад »»
|
|
Ийм загварын хүнд ачааны машиныг Монгол Улсад экспортолдог юм байна 06:31 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -11
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -11 »»
|
|
Норд бэнзийнхэн “ногоон” машин үйлдвэрлээд эхэлжээ 06:18 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -10
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -10 »»
|
|
230 гаруй жилийн түүхтэй зоосон мөнгөний үйлдвэрлэлийг зогсоов 14:33 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint”
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint” »»
|
|
Цайны магтаал 14:07 Цайны магтаал
|
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|