 |
|
 |
|
Богдын газрыг авахад Соёлын сайд ч, Хотын дарга ч хүчин “мөхөс” |
|
|
 |
|
 |
Богдын газрыг авахад Соёлын сайд ч, Хотын дарга ч хүчин “мөхөс”
2014-05-03 
Монголын сүүлчийн хаан 9-р Жавзандамба хутагт буюу Богд хааны ордон 5.7 га газартай. Энэ газраас хэнд ч өгч болохгүй гэсэн засгийн газрын тогтоол, хуулийн заалт бий. Засгийн газрын тогтоол гарсан он сарыг нь харвал 2001 оны 4-р сарын 25-ны өдөр. Харин хуулийг нь судалбал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэд хэдэн заалтад Богдын музейн газрыг бусдад “шууд” өгчихөж болохгүйг тусгасан байгаа юм. Ийм байхад авилга хээл хахуулын “ач”-аар уу?, танил талаар уу?, бүр эсвэл хувийн хэвшлийнхэн хэт сэргэлэн зангаараа ч юмуу Богд хааны ордон музейн газраас авчихсан. Авах авахдаа дээр нь томоо гэгч нь барилга сүндэрлүүлчихсэн байгаа юм. Богдын музейн газар дээр “Нийслэл фитнесс”, “АПУ” нэрийн барааны дэлгүүр, хөлбөмбөг үзэх талбай, “Интермед” эмнэлэг, академич н.Цэрэнсодномын “Номун гэрэлт Уншлагат” төв зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Богдын газраас хамгийн их “хайчилж” авсан нь “Ван Трейд” компани. Тэд 1.6 га газрыг эзэмшиж байна. Харин энэ газар дээр нь “АПУ” компанийн тодотголтой “Нийслэл фитнесс”, “АПУ” нэрийн барааны дэлгүүр зэрэг байгууллагууд ажиллаж байгаа нь “Ван Трейд” нэртэй тэр багны цаана “АПУ” ХХК байна гэж хардахаар. “АПУ”-ийн гэж овоглогдож ирсэн Г.Батхүү эрхэм компанийнхаа үйл ажиллагаанд оролцохоо больсон, компанид ямар ч хамаагүй гэдэг ч ах дүү нар нь энэ компанийг ажиллуулдаг нь Монголын ард түмний өмнө илт. Үлгэр жишээч хүний дээд жишиг байх учиртай төрийн түшээгийн ах дүү нар эх түүхээ мэдэхгүйн гайгаар уу, эсвэл мэддэг ч бизнесийн эрх ашгаа бодоод уу? энэ газрыг өгөхгүй 10 гаруй жил гүдийж сууна. Төрийн байгууллагууд нь өгчих гэж гуйгаад ч, гуядаад ч дийлэлгүй өнөөдрийг хүрээд байна.
Хууль ярьвал Богд Хааны Ордон Музейн газарт хяналт тавих ёстой улс нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Соёлын сайд Ц.Оюунгэрэл нар. Тиймдээ ч бид салбарын сайдтай уулзаж эх түүхээ үгүй хийгчдийн гараас газраа хэзээ, хэрхэн авах талаар тодрууллаа.
Ц.Оюунгэрэл: Богдын газрыг буцааж “авна”
Богд хааны ордон музейн газраас өгч болохгүй гэсэн засгийн газрын тогтоол бий. Гэтэл энэ тогтоол өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй. Хэд хэдэн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Засгийн газрын тогтоол хууль биш болохоор хүчин мөхөс байна уу?
Засгийн газрын тогтоол хүчинтэй хэвээрээ байгаа. Засгийн Газар бол УИХ-аас олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд соёлын өвийг хамгаалах үүрэгтэй. Соёлын өвийг хамгаалахдаа эргэн тойрных нь газрыг хамгаална. Хамгаалалтын болон нөлөөллийн бүсэд нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулбал ирээдүйд энэ газар устахад ойрхон болно гэж үздэг учраас эргэн тойрных нь газрыг хамгаалдаг. Өөрөөр хэлбэл жирийн нэг газар биш, давхар цаашаа соёлын өвийг хамгаалах зориулалттай газар юм. Нэг хэсэг манай засгийн газруудад соёлын яам гэж байхгүй болоод соёлын яам, соёлын өвийг хамгаалдаг байгууллагуудынхаа бүтцийг эвдээд 20 гаруй жил явж байгаад сая нэг соёлын яамтай боллоо. Ингээд Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай болсон чинь маш их хуримтлагдсан асуудал гарч ирсэн. Засгийн газрын бүтэц доторхи янз бүрийн өөрчлөлтөөс болоод соёлын өвүүд рүү, соёлын өвийн эргэн тойрон дах газар руу довтолсон Улаанбаатар хотын янз бүрийн шийдвэрүүд гарч байна гэсэн гомдол өргөдөл их ирсэн. Тиймээс бид энэ асуудлыг дэс дараагаар нь аваад явж байгаа.
Сая таны хэлсэнчлэн үнэхээр соёлын өв рүү, соёлын өвийн эргэн тойрон дах газар руу довтолсон байгууллагууд олон байна. Үүний тод жишээ бол Богд хааны ордон музейн эргэн тойрны газрыг авсан явдал. Энэ газраа хэзээ буцааж авах юм бэ?
Богдын музейн хамгаалалтын бүсэд байгаа байгууллагуудыг гэрээгээ дуусангуут нь газраа чөлөөлж өгөх ёстой, та нарын байгуулсан гэрээ чинь 2015, 2017 онд дуусах юм байна. Үүнээс цаашаа бол соёлын яам соёлын өвийн эргэн тойрон дах газруудыг ашгийн зориулалттай ашиглуулахгүй гэсэн бичгүүдээ өгсөн. Бид мөн байгууллагууддаа ч хэлсэн. Өөр өөрийнхөө алдсан газар, соёлын өвөө хамгаал. Эргэж гомдлоо тавьж, тэмцлээ хийгээчээ гэдэг зүйлүүдийг өгсөн. Жишээлбэл Чойжин ламын сүм музей алдсан газраа буцааж авах шүүхийн шийдвэр гарчихаад байгаа. Богдын музейн газар дээр ч гэсэн бид аливаа нэг үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэж байгаа. Богдын музейн эргэн тойрон дах газар бол хамгаалалтын бүс л байх ёстой гэж үзэж байгаа.
Хамгаалалтын бүс хамгаалалтын бүс хэвээрээ л байх ёстой гэж та үзэж байгаа юм байна. Тэгвэл тэр газраа үнэхээр авах бүрэн боломжтой гэж харж байгаа юу? Яагаад ингэж асууж байна вэ гэхээр тэнд хэд хэдэн том обьект баригдсан байсан. Тэгэхээр тэр барилгуудыг нүүлгэн шилжүүлэх хэрэг гарах байх. Нүүлгэн шилжүүлнэ гэхээр буулгах нураах нүсэр ажил хийгдэх нээ дээ.
Янз бүрийн аргууд байна. Урд нь бол нураах, эсвэл нэг нь хэрэгт орох зэрэг ийм аргаар шийдэгдэж байсан. Одоо шүүхийн тухай шинэ багц хууль гарснаар иргэний хэрэг дээр, ялангуяа шийдвэрлэхэд бэрхшээлтэй хэрэг дээр шууд аль нэг талыг нь нураах гэдэг асуудал тавигдсан тохиолдолд ямар аргаар нөхөн төлбөр тооцох вэ?, ямар аргаар эвлэрүүлэн зуучлах вэ? Ямар аргаар газраа буцаан авах вэ гэдэг дээр үе шаттай гэрээ хийх, үе шаттай газраа буцааж авах янз бүрийн механизмууд шинээр орж ирсэн байгаа. Энэ боломжийг бид ашиглана. Энэ талаар маргалдаж байгаа бүх байгууллагуудтай бид уулзахад бэлэн байна. Ер нь ихэнх зөрчил яамнаас биш нийслэлээс гарсан байдаг. Тэгэхээр урд өмнөх нийслэлийн засаг дарга нар энэ соёлын өвд их хайхрамжгүй хандаж байсан гэж хэлмээр байна. Одоогийн энэ шинэ удирдлагуудад харин бид соёлын өвдөө ариг гамтай хандаач ээ гэсэн бичиг явуулсан.
Салбар хариуцсан сайд нь газраа буцааж авна гэж хэлсэн нь сайшаалтай. Гэвч хаа байсан газар өмчлөх гэрчилгээнийх нь хугацаа дууссаны дараа газраа авна гэх мэтээр “бүтэшгүй” мөрөөдөл шиг зүйл ярив. Анхнаасаа хууль бусаар авсан газрыг авахдаа хууль ёсоор авна гэх. Хууль бусаар авсан газар бол хууль бус л үйлдэл. Үүнийг нь өөгшүүлэх мэт гэрчилгээнийх нь хугацааг дуусахыг хүлээнэ гэх. Харин өнөөх байгууллагууд нь газар эзэмших гэрчилгээний хугацаа дуусаагүй байна гээд ахиад ч барилга сүндэрлүүлчих вий гэсэн айдас байна. Богдын Музейн газар дээр нураахад “хүнд” барилга баригдчихсан. Тэр нь “Интермэд” нэртэй эмнэлэг. Яг газраа авах дээрээ тулахад тэр их мөнгө зарцуулсан барилгыг нурааж, тэнд бий болсон ажлын байрыг үгүй хийх болно гээд бэрхшээл их бий. Барилгыг нь буулгахгүй л юм бол газраа буцааж авах арга байхгүй. Ингээд Монголд эмнэлэг хүрэлцээгүй байхад сүүлийн үеийн эмнэлгээ нурааж нүүлгэж болохгүй гэж давуу тал болгон ашиглаад эмнэлэг нэрээр бамбай хийх өдөр ирэх бий вий.
Манайхан барилгаа эхэлж барьчихаад сүүлд нь газар зэрэг бусад зөвшөөрлөө авдаг нь нууц биш. Нэгэнт баригдсан барилгыг нураалтай биш одоо зөвшөөрлүүдээ өгцгөө гэж шантаажилдаг улс. Ийм жишгээр Богдын музейн газар дээр барилга баригдчихбал юун нөгөө эх түүхээ байгаагаар нь ирээдүйдээ өвлүүлэх. Богдын орднууд баригдаж байгаа барилгынхаа балгаар нураад уначихгүй үлдвэл зол болох биз. Ингэж хэлж байгаагийн учир нь зуны улирал ирэнгүүт Богдын музейн газар хөлбөмбөг үзэх талбай болж хувирна. Их хотын олон залуус цэнгэлдэх тэр зуур Богдын орднууд болон үзмэрүүд нь ганхаж, нурж унах мэт хөдөлдөг байна. Байнгын хөдөлгөөнд орчихсон эртний модон барилга энэ мэт цаг хугацааг элээсээр байвал барилгын насжилт богиносно уу л гэхээс уртсахгүй. Барилгын насжилтыг богиносгох аюулыг авчраад байгаа улс бол өнөөх л АПУ. Учир нь тэдний асарт залуус цугларч хөлбөмбөг үздэг. Удахгүй дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн болно. Энэ үеэр Богдын барилга тэсч үлдээсэй гэж залбирагсад ч байна. Тэд бол Богд Хааны ордон музейн ажиллагсад юм.
Сайдын хэлснээр Богдын музейн газрыг нийслэлийн хуучин удирдлагууд л бусдад өгчихсөн. Тиймээ үнэн сайдын зөв. Нийслэлийн хуучин удирдлагууд засгийн газраас гаргасан тогтоолоо, биелүүлэх ёстой хуулиа мэдэхгүй байлтай. Мэдсээр байж дурсгалт газраасаа хувийн хэвшлийнхэнд өгснийг харахад авилгын хэлхээс гүйж явахыг үгүйсгэхгүй юм. За яая гэхэв өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээе. Хуучин нийслэлийн удирдлагууд өгөө л биз. Харин одоо газраа авая гэж хэлж болох ч бас л болохгүй байна. Учир нь Ц.Оюунгэрэл сайд одоогийн удирдлагуудад соёлын өвдөө ариг гамтай хандаач ээ гэсэн бичиг явуулсан гэх. Гэтэл Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс энэ талаар тодруулахад: “Ер нь бол Богдын музейн газрыг өгчих л хэрэгтэй байгаа юм л даа” гэснээс өөр дорвитой зүйл яриагүй. Шууд хэлж, шулуухан ярьдаг хотын мээр маань ингэж бөөрөнхий хариулт өгөхийн учир юу вэ? Сэтгүүлч бидэнд олгогдсон хардах эрхийн дагуу Богдын музейн газраас хамгийн ихийг нь хумслаад байгаа “Ван Трейд” нэртэй тэр компанийн цаад эзэд нь АПУ. Тэгвэл АПУ-ийн үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн Г.Батхүү. Нэг намынхаа нөхрийн гэр бүлийн бизнест нь халдаж зүрхлэхгүй болохоор Ц.Оюунгэрэл, Э.Бат-Үүл нар хөдөлж чадахгүй ч байж мэднэ. Эсвэл өөр ашиг сонирхол байгаа учраас Монголын түүхийг гэрчлэх сүүлийн хааны ордноо хайчлуулсаар байна уу?. Уг нь хууль болоод засгийн газрын тогтоолоо бариад гүйвэл хэнд ч хэний ч өмнө хууль бусаар олгогдсон, хууль бусаар авсан газар гэдэг нь бэлхнээ ил. Зургаан настай Цэцэгээ охин, зургаан буудлын Долгор эмээ ч ухаж ойлгохоор ийм энгийн асуудлыг ТӨР шийдэж чадахгүй л байна. Засгийн газрын тогтоол багадаж, хуулийн заалт хүчгүйдэж, Салбарын сайд Ц.Оюунгэрэл, Хотын мээр Э.Бат-үүл нар хүчин мөхөсдөж, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар бол бүр ч жижигдэж байна. “Нийслэл фитнесс”, “АПУ” нэрийн барааны дэлгүүр, Академич н.Цэрэнсодномын төв, “Интермэд” эмнэлэг гэсэн эдгээр байгууллагуудад юу ч үйлчилж чадахгүй байгааг харахад гадаадын кинон дээр гардаг улс төр бизнесийн бүлэглэлийнхэнтэй адилхан гэмээр. Кинон дээрээс биш Монголд Монгол компаниуд, хувь хүмүүс эх түүх рүүгээ өшигчиж, эх түүхээ ирээдүйд “тахир дутуу” өвлүүлэхэд гар бие оролцож байгааг та бид гэрчилж сууна. Хэнд ч үл дийлдэх эдгээр байгууллагууд, байгууллага гэх гоё үгний цаадах муухай Монгол хүмүүс ирээдүйн 22, 23-р зууны ард түмэнд зүхэгдэх өдөх ирэх вий.
Үргэлжлэл бий...
У.Сэргэлэн HUNNU MN |
Богдын газрыг авахад Соёлын сайд ч, Хотын дарга ч хүчин “мөхөс” |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт 16:49 Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан хамааралтай байдаг. Өвөр Монгол системтэй арга барилыг баримталж, уул ус, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөлийн менежментийг зохицуулж байна. Хэтийн төлөвөөр экологийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг төлөвлөж, экосистемийн чанар, тогтвортой байдлыг сайжруулан, хүн ба байгаль хоёрын эв найртай зэрэгцэн орших Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ алсын харааг бий болгож байна.
|
Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан хамааралтай байдаг. Өвөр Монгол системтэй арга барилыг баримталж, уул ус, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөлийн менежментийг зохицуулж байна. Хэтийн төлөвөөр экологийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг төлөвлөж, экосистемийн чанар, тогтвортой байдлыг сайжруулан, хүн ба байгаль хоёрын эв найртай зэрэгцэн орших Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ алсын харааг бий болгож байна. »»
|
|
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл 16:47 “Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл
"Ногоон гайхамшиг" булан эхлэх үг:
Хятад улс дэлхийн цөлжилттэй тэмцэх аянд тууштай үйл ажиллагаагаар ногоон мэргэн ухааныг дэлхий нийтэд хүргэж байна. Өвөр Монгол нь экологийн засаглалын хувьд гайхалтай үр дүнд хүрсэн. Өнөөдрөөс эхлэн бид "Ногоон гайхамшиг" булангаа нээж, элстэй тэмцэх шинэ санаанууд, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, элстэй тэмцэх шинэ загвар, элсний аж үйлдвэрийг бий болгохоос эхлэн "Уул ус, гол мөрөн, ой мод, бэлчээр нутаг, элсэн цөл"-ийг системтэй зохицуулах хүртэл, Өвөр Монгол бүх талаар шинийг санаачилж, тууштай байхыг баримталж, экологи, ард түмний амьжиргааны төлөө хоёуланд нь ашигтай үр дүнд хүрсэн Хятадын шийдлийг гаргасан байна.
"Ногоон гайхамшиг" -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл
|
|
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ 16:43 Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн тутамд нэг л тохиолддог EGPA өвчин туссан Монгол Улсын өвчтөнийг нарийн оношлон, амжилттай эмчилж, амийг нь аварлаа. Энэ нь анагаах ухаан, олон улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болж, хоёр орны эмч нарын мэргэжлийн ур чадварыг харууллаа.
|
|
Кёкүшюзан Д.Батбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Т.Баясгаланг цагаатгав 14:59 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог хөнөөсөн этгээдийг 2026 оны нэгдүгээр сард яллана 14:46 Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны
|
Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны »»
|
|
Тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалсан гэх хэргийг илрүүлэн шалгаж байна 14:33 Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
|
Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. »»
|
|
Б.Баасандорж: УИХ-ын байнгын хорооноос ирсэн саналын дагуу хэлэлцэх асуудал хойшлогдсон тул чуулганы хуралдаан байхгүй 14:25 Улсын Их Хурлын Ерөнхий Нарийн бичгийн дарга Б.Баасандорж сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.
|
Улсын Их Хурлын Ерөнхий Нарийн бичгийн дарга Б.Баасандорж сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа. »»
|
|
Дүүжин замын тээвэр төсөлд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй арматурыг ашиглаж байна 13:14 Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох,
|
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох, »»
|
|
”Торгоны зам”-Дүн Хуаны олон улсын соёлын VIII экспо 12:26
|
|
“Дэлхийн Дүн Хуан”-тай танилцъя 12:14
|
|
SportStar хэт хөнгөн онгоц Баянхонгор нисэх буудалд буух үедээ хөндлөнгийн салхинд цохиулж унажээ 11:40 Өчигдөр буюу аравдугаар сарын 2-ны өдрийн /2025.10.02/ 12:38 цагт Баянхонгор аймгийн нисэх зурваст хоёр SportStar
|
Өчигдөр буюу аравдугаар сарын 2-ны өдрийн /2025.10.02/ 12:38 цагт Баянхонгор аймгийн нисэх зурваст хоёр SportStar »»
|
|
"OpenAI" дэлхийн хамгийн үнэ цэнтэй гарааны компани болжээ 11:25 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 3 /DW/. Хиймэл оюуны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 3 /DW/. Хиймэл оюуны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг »»
|
|
"Номын баяр"-ын асраа авалгүй үлдээсэн тул албадан буулгалаа 10:48 СБД-ийн нэгдүгээр хороо, Д.Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 19, 20, 21-нд "Номын баяр" болсон.
|
СБД-ийн нэгдүгээр хороо, Д.Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 19, 20, 21-нд "Номын баяр" болсон. »»
|
|
Манчестер дэх Еврей шашны сүмд террорист халдлага болж хоёр хүн амь үрэгджээ 10:02 Пүрэв гарагт /2025.10.02/ Их Британийн Манчестер хотод Еврей шашны сүмд террорист халдлага болсны улмаас хоёр
|
Пүрэв гарагт /2025.10.02/ Их Британийн Манчестер хотод Еврей шашны сүмд террорист халдлага болсны улмаас хоёр »»
|
|
А.Дэлгэржаргал: Дарга нар Хүүхдийн номын байшинг өөрийн гараар нураана хэмээн сүрдүүлж байгаа нь харамсалтай 16:54 Монголын хүүхдүүдийн хамгийн их шимтэн уншдаг “Цондоолой Цүндээлэй хоёр”, “Динза” зурагт номын зохиолч, уран бүтээлчид хотын удирдлагуудын алдаатай бодлогын балгаар хохирол амсаад байгаа аж.
|
Монголын хүүхдүүдийн хамгийн их шимтэн уншдаг “Цондоолой Цүндээлэй хоёр”, “Динза” зурагт номын зохиолч, уран бүтээлчид хотын удирдлагуудын алдаатай бодлогын балгаар хохирол амсаад байгаа аж. »»
|
|
НЕБ-ын 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас Энхтайван хотхон хүртэлх замыг хааж, шинэчилнэ 16:31 Хан-Уул дүүргийн 1, 15 дугаар хороо, Чимэд-Осорын гудамж, 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас
|
Хан-Уул дүүргийн 1, 15 дугаар хороо, Чимэд-Осорын гудамж, 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас »»
|
|
Хүний арьсны ДНХ-ээс үр хөврөл бий болгох шинэ аргыг боловсруулжээ 15:04 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 2 /BBC/. АНУ-ын эрдэмтэд хүний арьсны эсээс гаргаж авсан ДНХ-г
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 2 /BBC/. АНУ-ын эрдэмтэд хүний арьсны эсээс гаргаж авсан ДНХ-г »»
|
|
Б.Алтанчимэг холимог тулаанаар залуучуудын дэлхийн аварга боллоо 14:13 Гүржийн Тбилиси хотноо болж буй холимог тулааны 2025 оны насанд хүрэгчид, залуучуудын ДАШТ-ээс Б.Алтанчимэг
|
Гүржийн Тбилиси хотноо болж буй холимог тулааны 2025 оны насанд хүрэгчид, залуучуудын ДАШТ-ээс Б.Алтанчимэг »»
|
|
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ТЭРБУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРҮҮД ЭХЭЛЛЭЭ 11:14 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 9 дүгээр сарын “Бямба, Ням” гарагуудад Тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан.
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 9 дүгээр сарын “Бямба, Ням” гарагуудад Тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан. »»
|
|
Зөгийн хор хөхний хавдрын эсийг дарангуйлж болзошгүйг эрдэмтэд тогтоожээ 10:52 Эрдэмтэд зөгийн хорны найрлагад байдаг melittin хэмээх бодис хөхний хавдрын эсийн өсөлт, тархалтыг сааруулж, эсийн
|
Эрдэмтэд зөгийн хорны найрлагад байдаг melittin хэмээх бодис хөхний хавдрын эсийн өсөлт, тархалтыг сааруулж, эсийн »»
|
|
Жюү жицү-гийн Зүүн Азийн наадмын “U14”, “U16”, “U18” ангиллаас медаль хүртлээ 10:17 Өмнөд Солонгосын Жонжу хотноо Зүүн Азийн аварга шалгаруулах жюү жицүгийн тэмцээн үргэлжилж байна.
|
Өмнөд Солонгосын Жонжу хотноо Зүүн Азийн аварга шалгаруулах жюү жицүгийн тэмцээн үргэлжилж байна. »»
|
|
Монголын хиргисүүрээс олдсон хүний ДНХ нь хүрлийн үеийн нийгмийн байдлыг харуулжээ 09:42 Эртний олон ард түмний тухайд булшнаас өөр ямар ч ул мөр үлдээгүй байдаг. Гэхдээ оршуулгын ёс заншил болон
|
Эртний олон ард түмний тухайд булшнаас өөр ямар ч ул мөр үлдээгүй байдаг. Гэхдээ оршуулгын ёс заншил болон »»
|
|
“Чимээгүй хотын жолооч” кино Монголыг төлөөлж “Оскар”-т өрсөлдөхөөр боллоо 09:37 “Академи авардс” буюу 98 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний урьдчилсан
|
“Академи авардс” буюу 98 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний урьдчилсан »»
|
|
Монгол Улсын арслан Энхтүвшиний Батмагнай: "Одоо л түрүүлэхгүй бол дараа жил дахиад арслангийн төлөө барилдана шүү дээ" гэж бодоод л зүтгэсэн дээ 09:18 “Бөх” сонин энэ намрын эхний зочноороо Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Монгол Улсын шинэ, залуу арслан
|
“Бөх” сонин энэ намрын эхний зочноороо Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Монгол Улсын шинэ, залуу арслан »»
|
|
Саудын Арабын элсэн цөлөөс эртний амьтдын хадны зураг олджээ 09:15 Хадны зургууд нь ойролцоогоор 12 мянган жилийн өмнөх үеийнх бөгөөд ихэнх нь 1.8 м-ээс дээш өндөртэй байна.
|
Хадны зургууд нь ойролцоогоор 12 мянган жилийн өмнөх үеийнх бөгөөд ихэнх нь 1.8 м-ээс дээш өндөртэй байна. »»
|
|
Балет бүжгийг Дүн Хуангийн ханын зургуудаас санаа авч бүтээжээ 17:54
|
|
Дэлхийн соёлын өв Дүн Хуаны Мөгао агуй 17:49
|
|
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан 17:44 Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад улсын цөлжилттэй тэмцэх гол бүс нутаг болохын хувьд Өвөр Монгол үндэсний Хятадын Зүүн хойд, Төв, Баруун хойд нутгийн ойн халхавчийн төслийн зургаа дахь шатны цөлжилттэй тэмцэх ажлын 60 хувийг хариуцан гүйцэтгэж байдаг. Өвөр Монголын бүх бүс нутаг өөр өөрийн гэсэн элс, цөлжилтэй тэмцэх шинэ технологи тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн нь шинжлэх ухаан технологийн үндэслэлтэй мэргэн ухааныг нь харуулсан байна. Өвөр Монголын цөлжилттэй тэмцсэн тоо баримтаас харахад, 30 жилийн хугацаанд Хөвчийн элсэн цөлийн 6000 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайг ногооруулжээ. Муу-Усын элсэн цөлийн ногооруулалтын түвшин 80 хувьд хүрч, "Хулан-Шарга даага элсэн цөлийн өмнөд захад 400 гаруй километр урт “Экологийн ногоон хана босгожээ.
|
Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад улсын цөлжилттэй тэмцэх гол бүс нутаг болохын хувьд Өвөр Монгол үндэсний Хятадын Зүүн хойд, Төв, Баруун хойд нутгийн ойн халхавчийн төслийн зургаа дахь шатны цөлжилттэй тэмцэх ажлын 60 хувийг хариуцан гүйцэтгэж байдаг. Өвөр Монголын бүх бүс нутаг өөр өөрийн гэсэн элс, цөлжилтэй тэмцэх шинэ технологи тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн нь шинжлэх ухаан технологийн үндэслэлтэй мэргэн ухааныг нь харуулсан байна. Өвөр Монголын цөлжилттэй тэмцсэн тоо баримтаас харахад, 30 жилийн хугацаанд Хөвчийн элсэн цөлийн 6000 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайг ногооруулжээ. Муу-Усын элсэн цөлийн ногооруулалтын түвшин 80 хувьд хүрч, "Хулан-Шарга даага элсэн цөлийн өмнөд захад 400 гаруй километр урт “Экологийн ногоон хана босгожээ. »»
|
|
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл 17:39 БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй бүс нутгийн нэг юм. Өвөр Монгол олон жилийн турш элстэй тэмцэх олон төрлийн үр дүнтэй шийдлийг судалж, салхи, элсний эсрэг тэмцэлдээ элсийн засаж ногооруулсаар байгаа билээ.
|
БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй бүс нутгийн нэг юм. Өвөр Монгол олон жилийн турш элстэй тэмцэх олон төрлийн үр дүнтэй шийдлийг судалж, салхи, элсний эсрэг тэмцэлдээ элсийн засаж ногооруулсаар байгаа билээ. »»
|
|
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч 17:35 Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин гэрэлт цахилгааны хавтангийн цэнхэр далай, цагаан гоёоны алтан дуудлагын карт, элсэрхэг хурдны замаар давхиж буй машинууд
Цөл нь зөвхөн тэмээний хонхны дууж хангинасан , ганцаардлаар дүүрэн нутаг байхаа больсон. Мөн нарны гэрлээр цахилгаан гаргах хавтангийн цэнхэр далай, цагаан гоёоны ургацын далай болж, элсэн цөлийн хурдны замаар давхих машинууд нь элсэн цөлд хөгжил дэвшил авчирч буй юм.
|
Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин гэрэлт цахилгааны хавтангийн цэнхэр далай, цагаан гоёоны алтан дуудлагын карт, элсэрхэг хурдны замаар давхиж буй машинууд
Цөл нь зөвхөн тэмээний хонхны дууж хангинасан , ганцаардлаар дүүрэн нутаг байхаа больсон. Мөн нарны гэрлээр цахилгаан гаргах хавтангийн цэнхэр далай, цагаан гоёоны ургацын далай болж, элсэн цөлийн хурдны замаар давхих машинууд нь элсэн цөлд хөгжил дэвшил авчирч буй юм.
»»
|
|
Ордуудын аравдугаар сарын зурхай 16:48 Ордуудын аравдугаар сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын аравдугаар сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
К.Мбаппе Аваргуудын лигийн 60 дахь гоолоо оруулжээ 16:44 АЛМАТЫ, 2025 оны аравдугаар сарын 1 /BBC/. Испанийн “Реал Мадрид” клуб мягмар гарагт Казахстаны
|
АЛМАТЫ, 2025 оны аравдугаар сарын 1 /BBC/. Испанийн “Реал Мадрид” клуб мягмар гарагт Казахстаны »»
|
|
ЭТТ ХК есдүгээр сард хамгийн өндөр экспорт хийлээ 16:14 "Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны наймдугаар сард 2.7 сая тонн нүүрс экспортолсон бол 2025 оны есдүгээр сард 3.2 сая
|
"Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны наймдугаар сард 2.7 сая тонн нүүрс экспортолсон бол 2025 оны есдүгээр сард 3.2 сая »»
|
|
ChatGPT-д эцэг, эхийн хяналтын функц нэмэгджээ 16:00 АНУ-ын OpenAI компани өөрийн боловсруулсан ChatGPT хиймэл оюун ухааны загвартаа эцэг, эхийн хяналтын функцийг нэмж байна.
|
АНУ-ын OpenAI компани өөрийн боловсруулсан ChatGPT хиймэл оюун ухааны загвартаа эцэг, эхийн хяналтын функцийг нэмж байна. »»
|
|
CU сүлжээ дэлгүүрт унтаж буй үйлчлүүлэгчийн утсыг хулгайлсан этгээдийг олжээ 15:42 Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "CU" сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэн унтаж байсан иргэний
|
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "CU" сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэн унтаж байсан иргэний »»
|
|
“OpenAI” компани “TikTok”-той төстэй аппликейшн танилцуулжээ 15:41 САН-ФРАНЦИСКО, 2025 оны аравдугаар сарын 1 /AFP/. Америкийн “OpenAI” компани дүрс бичлэг бүтээх хамгийн
|
САН-ФРАНЦИСКО, 2025 оны аравдугаар сарын 1 /AFP/. Америкийн “OpenAI” компани дүрс бичлэг бүтээх хамгийн »»
|
|
Самарт яваад сураггүй алга болсон эрэгтэй нас барсан байдалтай олджээ 12:13 Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км,
|
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км, »»
|
|
Авто тээврийн хэрэгслээс ялгарах хаягдал утааны хэмжилт хийж байна 11:40 Авто замын хөдөлгөөнд оролцож буй бензин болон дизель хөдөлгүүрт хөдөлгөөнт тээврийн хэрэгслийн хаягдал утаан дахь бохирдуулагч бодисын агууламжийг тодорхойлж, үнэлгээ дүгнэлт өгөх хяналт шалгалтыг Тээврийн цагдаагийн алба, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулж ажиллаж байна.
|
Авто замын хөдөлгөөнд оролцож буй бензин болон дизель хөдөлгүүрт хөдөлгөөнт тээврийн хэрэгслийн хаягдал утаан дахь бохирдуулагч бодисын агууламжийг тодорхойлж, үнэлгээ дүгнэлт өгөх хяналт шалгалтыг Тээврийн цагдаагийн алба, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулж ажиллаж байна. »»
|
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 11:11 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай »»
|
|
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 11:10 ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 30 /Reuters/. АНУ-д бодлогын хүү буурах магадлал, засгийн газрын үйл ажиллагаа
|
ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 30 /Reuters/. АНУ-д бодлогын хүү буурах магадлал, засгийн газрын үйл ажиллагаа »»
|
|
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв 08:23 ”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум 09-р сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.
|
|
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ 08:16
|
|
Афганистан даяар интернэт тасарчээ 13:48 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 30 /DW/. Афганистаны бүх нутаг дэвсгэрт интернэт холболт тасарсан тухай олон
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 30 /DW/. Афганистаны бүх нутаг дэвсгэрт интернэт холболт тасарсан тухай олон »»
|
|
HLTV: The MongolZ баг Vitality-г гүйцэж, дэлхийн #1 баг боллоо 11:21 Цахим спортын "CS2" төрөлд дэлхийн чансааг тодорхойлдог хоёр гол байгууллага бий. Нэг нь тус тоглоомыг хөгжүүлэгч
|
Цахим спортын "CS2" төрөлд дэлхийн чансааг тодорхойлдог хоёр гол байгууллага бий. Нэг нь тус тоглоомыг хөгжүүлэгч »»
|
|
Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 5 хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа 11:17 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн »»
|
|
“Эрдэнэт үйлдвэр“-ийн Ж.Ганзоригийн тендерт шалгаруулсан компаниасаа 301.4 саяын хахууль авсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ 11:10 Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55,300 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
|
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55,300 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. »»
|
|
Явган хүний гарц голлож автомашинаа байрлуулсан жолоочид хариуцлага тооцжээ 09:32 Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан жолоочид хариуцлага тооцсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
|
Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан жолоочид хариуцлага тооцсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. »»
|
|
Даваасүрэн Ган-Очир: ШИНЭ НОМОО ТОСОН АВЛАА 09:30 Би тал нутгийн унаган хүү. Уугуул, суугуул нутгийн замд явахдаа сэтгэлдээ үргэлж тээж явсан бодол маань өнөөдөр бодит
|
Би тал нутгийн унаган хүү. Уугуул, суугуул нутгийн замд явахдаа сэтгэлдээ үргэлж тээж явсан бодол маань өнөөдөр бодит »»
|
|
Хятад Улс дэлхийн хамгийн том ус ашиглалтын дэд бүтцийн системийг байгуулжээ 09:30 9-р сарын 29-нд буюу өнөөдөр Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийж, тус улсын
|
9-р сарын 29-нд буюу өнөөдөр Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийж, тус улсын »»
|
|
30 настай эмэгтэйг 45 настай хамтран амьдрагч эрэгтэй нь хөнөөгөөд, хувцасны шүүгээндээ нуусан болохыг олж тогтоожээ 09:28 Талийгаач 30 настай эмэгтэй бөгөөд түүнийг 45 настай хамтран амьдрагч эрэгтэй нь хөнөөгөөд, хувцасны шүүгээндээ нуусан болохыг олж тогтоожээ.
|
Талийгаач 30 настай эмэгтэй бөгөөд түүнийг 45 настай хамтран амьдрагч эрэгтэй нь хөнөөгөөд, хувцасны шүүгээндээ нуусан болохыг олж тогтоожээ. »»
|
|
|
Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог хөнөөсөн этгээдийг 2026 оны нэгдүгээр сард яллана 14:46 Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны
|
Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны »»
|
|
Манчестер дэх Еврей шашны сүмд террорист халдлага болж хоёр хүн амь үрэгджээ 10:02 Пүрэв гарагт /2025.10.02/ Их Британийн Манчестер хотод Еврей шашны сүмд террорист халдлага болсны улмаас хоёр
|
Пүрэв гарагт /2025.10.02/ Их Британийн Манчестер хотод Еврей шашны сүмд террорист халдлага болсны улмаас хоёр »»
|
|
Путин: Олон туйлт дэлхий аль хэдийнээ бүрэлдсэн 09:47 Барууны орнууд дэлхий нийтийг ноёрхох оролдлого хийсний үр дүнд өнөөдөр олон туйлт дэлхийн дэг журам тогтсон гэж
|
Барууны орнууд дэлхий нийтийг ноёрхох оролдлого хийсний үр дүнд өнөөдөр олон туйлт дэлхийн дэг журам тогтсон гэж »»
|
|
Н.Тавинбэх: Энэ өвлийн оргил ачаалал тооцоолсон хэмжээнээс давахгүй бол цахилгаан эрчим хүч хязгаарлахгүй 12:00 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц (ДЦС-3)” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц (ДЦС-3)” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн »»
|
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 11:11 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай »»
|
|
Афганистан даяар интернэт тасарчээ 13:48 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 30 /DW/. Афганистаны бүх нутаг дэвсгэрт интернэт холболт тасарсан тухай олон
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 30 /DW/. Афганистаны бүх нутаг дэвсгэрт интернэт холболт тасарсан тухай олон »»
|
|
Украин АНУ-тай дөрвөн чухал баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна 10:58 Украины тал Вашингтонтой зэвсгийн нийлүүлэлт, дрон үйлдвэрлэл, чөлөөт худалдаа болон аюулгүй байдлын баталгааны
|
Украины тал Вашингтонтой зэвсгийн нийлүүлэлт, дрон үйлдвэрлэл, чөлөөт худалдаа болон аюулгүй байдлын баталгааны »»
|
|
Биньямин Нетаньяхуг үг хэлэх үеэр хүмүүс танхимыг орхижээ 13:17 Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхээр индэрт гарч ирэх үед
|
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхээр индэрт гарч ирэх үед »»
|
|
Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози 5 жилийн хорих ял сонслоо 13:01 Францын улс төрийн түүхэнд томоохон цочрол дагуулсан үйл явдал энэ сарын 25-нд тохиов. Парисын шүүхээс тус улсын
|
Францын улс төрийн түүхэнд томоохон цочрол дагуулсан үйл явдал энэ сарын 25-нд тохиов. Парисын шүүхээс тус улсын »»
|
|
ОХУ-ын эдийн засаг ба хориг арга хэмжээний үр нөлөө 10:24 Украины дайн эхэлснээс хойш 2025 оны хагас жилийн байдлаар ОХУ-ын эсрэг 25 мянга гаруй хориг арга хэмжээ үйлчилж байна.
|
Украины дайн эхэлснээс хойш 2025 оны хагас жилийн байдлаар ОХУ-ын эсрэг 25 мянга гаруй хориг арга хэмжээ үйлчилж байна. »»
|
|
Дэлхийн шилдэг санхүүгийн төвүүдийн жагсаалтыг Нью-Йорк тэргүүлжээ 11:40 ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 26 /zyen.com/. АНУ-ын Нью-Йорк хот 2018 оны намраас хойш дэлхийн
|
ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 26 /zyen.com/. АНУ-ын Нью-Йорк хот 2018 оны намраас хойш дэлхийн »»
|
|
Зеленский ОХУ-ыг зогсоохыг Ерөнхий Ассамблейд уриалав 14:43 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гарагт /2025.09.24/ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өмнө үг хэлэхдээ
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гарагт /2025.09.24/ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өмнө үг хэлэхдээ »»
|
|
Дайнаас хүнд сэтгэл зүйтэй эргэн ирэх цэргүүдэд ОХУ-ын нийгэм бэлэн үү 10:18 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайнд оролцсон ахмад дайчдыг “Эх орноо хамгаалж буй шилдгүүд” хэмээн магтсан.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайнд оролцсон ахмад дайчдыг “Эх орноо хамгаалж буй шилдгүүд” хэмээн магтсан. »»
|
|
Оросоос газрын тос, байгалийн хий худалдаж авахаа зогсоохыг Эрдоганд уриалжээ 10:17 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн Ерөнхийлөгч
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн Ерөнхийлөгч »»
|
|
ОХУ шатахууны экспортын хоригоо 2025 он дуустал сунгалаа 09:35 ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлд үүсээд буй шатахууны хомсдолтой холбогдуулан олон улсад нийлүүлдэг
|
ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлд үүсээд буй шатахууны хомсдолтой холбогдуулан олон улсад нийлүүлдэг »»
|
|
Бангкокт зам нурсны улмаас том нүх үүсжээ 17:16 БАНГКОК, 2025 оны есдүгээр сарын 25 /AP/. Лхагва гарагт Тайландын нийслэл Бангкок хотын замын хэсэг нурж том
|
БАНГКОК, 2025 оны есдүгээр сарын 25 /AP/. Лхагва гарагт Тайландын нийслэл Бангкок хотын замын хэсэг нурж том »»
|
|
Японд хүний шүдийг ургуулдаг эмийн туршилт хийгджээ 12:32 Японы эрдэмтэд хүний дутуу шүдийг сэргээн ургуулах шинэ төрлийн эмийн судалгааг эхлүүлсэн байна. Киотогийн
|
Японы эрдэмтэд хүний дутуу шүдийг сэргээн ургуулах шинэ төрлийн эмийн судалгааг эхлүүлсэн байна. Киотогийн »»
|
|
Хар салхины улмаас Тайваны аралд 100 гаруй хүн сураггүй алга болж, Хонконгийн нисэх буудал түр зогсоод байна 11:21 “Рагаса” хэмээх хар салхины улмаас Тайваны арлын зүүн хэсэгт дор хаяж 14 хүн амь үрэгдэж, 18 хүн шархадсан ба
|
“Рагаса” хэмээх хар салхины улмаас Тайваны арлын зүүн хэсэгт дор хаяж 14 хүн амь үрэгдэж, 18 хүн шархадсан ба »»
|
|
Чарли Киркийн эхнэр: Түүнийг минь буудсан хүнийг би уучилж байна 10:09 Чарли Киркийн бэлэвсэн эхнэр нөхрийг нь буудаж хөнөөсөн сэжигтнийг уучиллаа хэмээн олон хүний өмнө индрээс мэдэгджээ.
|
Чарли Киркийн бэлэвсэн эхнэр нөхрийг нь буудаж хөнөөсөн сэжигтнийг уучиллаа хэмээн олон хүний өмнө индрээс мэдэгджээ. »»
|
|
“Рагаса” шуурга Хонконг, Хятадын өмнөд нутгийг чиглэж байна 19:35 ХОНКОНГ, 2025 оны есдүгээр сарын 24 /AP/. Сүүлийн жилүүдэд нүүрлэсэн хамгийн хүчтэй хар салхинуудын
|
ХОНКОНГ, 2025 оны есдүгээр сарын 24 /AP/. Сүүлийн жилүүдэд нүүрлэсэн хамгийн хүчтэй хар салхинуудын »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|