 |
|
 |
|
”Давхар дээл”-тэйгээ зууралдсан арван зургаа |
|
|
 |
|
 |
”Давхар дээл”-тэйгээ зууралдсан арван зургаа
2014-05-07Энэ Засгийн газар 19 сайдтай. Архайсан 19 сайдын 17 нь “Давхар дээл”-тэй, даалимбан хантаазтай. Энэ 17 сайдаас болж УИХ-ын хуралдааны ирц наашаа, цаашаа хэлбэлздэг. УИХ нь пүрэв, баасан гаригт үлгэн салган хуралдаж, “Улсын бага хурал” шиг болсон Засгийн газар нь амралтын өдрүүдээр хуралдаад ч хууль тогтоох байгууллагын ирц хаанаа ч хүрдэггүй 
гэж байгаа. Түүнээс нь болоод чухал асуудлууд хойшилно гэсэн үг. Ерөнхийлөгч тэдний дээлийг тайлуулах санал гаргасан ч “Хос морьтой, давхар гишгүүр”-тэй сайд нар унагаж орхисон. Харин тэдний дундаас ганц л хүн засаглал хуваах зарчим алдагдсаныг хүлээж, цаашлаад сайдын сэнтийгээс буух хүсэлтээ өгсөн. Бусад нь юу ч болоогүй мэт царайлсаар байна. Үлдсэн 16 сайдын долоо нь жагсаалт, ес нь тойргоос сонгогдсон эрхмүүд. Энэ 16 хүнийг сайдаасаа татгалзаж, төрийн түшээгээрээ үлдэхийг цөөнгүй хүн хүсч, шаардаж байгаа. Тэдний талаар урьд өмнө сонин хэвлэлд гарч байсан болон бусад мэдээлэл түшиглэн нийтлэх эрхээ эдэлж, үзэл бодлоо сийрүүллээ. 1.Монголын шинэ төрийн анхны зайран НЯМЖАВЫН БАТБАЯР
Тэрбээр Эзэн хааны нэрээр бонд босгох гэж эрх чөлөөний орныг зорихдоо Нью-Йоркийн нэр хүндтэй, тансаг зочид буудалд ил гал тахьсанаар галын дохиоллыг нь ажиллуулж онигоонд орсон гэдэг. Эх орондоо ч удаа дараа гал тахин, үе үе хормой дороосоо тулга гаргаж элдвээр бувтнах түүнийг монголчууд “Мөрөөдлийн баг”-таа хэдийнэ оруулчихсан. Баатарлаг эх орончийн дүрээр Оюутолгойн та¬лаар Баабартай маргасан түү¬нийг нийтлэлч “Хутга шөвөгний хэн¬хэгтэй, паталогийн шинжтэй, ди¬застер (гамшиг, гай барцад) маягийн тоодгор” гэдгийг маш тодорхой заачихсан. 1990-1992 оны АИХ-ын депутат, Р.Амаржаргалын ЗГХЭГ-ын дарга, Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үеийн Барилга, хот байгуулалтын сайд, 2004 оноос гурав дахиа УИХ-д суугаа, МҮДН-ын үлдэгдэл тэрбээр УИХ-ын 2012 оны анхдугаар чуулганд фракцийнхаа до¬лоон гишүүний картаар шантаажлан өдгөө сайдын давхар сэнтийд за¬ларч, сүрт золголт хийж суугаа. Нэртэй брэндийн дэлгүүр охиндоо бэлэглэж, нэрт хамтлаг дуулуулж жаргадаг ч ард түмнээ “Зөвхөн сайн, сайхныг л бодож амьдар” гэх номлодог нөхөр. Юутай ч тэнгэртэй ярилцдаг, зайран түшээ, Эдийн засгийн хямралын сайдыг тоондоо ноль гэдгийг Ерөнхийлөгч цай ууж суунгаа хэлээд зогсохгүй суудлаас нь буулгах сайд нарын хар жагсаалтын дугаар нэгдүгээрт байгааг мэдэгдсэн. 2.Богдын музейн газарт бяр нь дутсан ЦЭДЭВДАМБЫН ОЮУНГЭРЭЛ Төрийн нарийн ба газрын дарга асныхаа зодооныг тоодоггүй атлаа өөрт хамаагүй нисэхийн луйварт “Өмгөөллийн гар”-аа сунгасан нь хувийн сонирхлоо дийлээгүйнх гэдэг. Л.Гүндалайг дагаж Дархадын нутагт явахдаа “Хотгойдын унага”-ыг уянгалуулж, найрнаас хөөгдсөн гэх паянтай түүнийг “Эмэгтэй хү¬ний юбканы хормойд төрийн нууц за¬дардаг” хэмээн ангийнх нь Ж.Бат¬зандангийн хэлснээр ойлговол итгэж боломгүй этгээд юм. “Ногоон нүдэн лам”-ын ээдрээт хувь тавилан шиг тагнуулын хараа хянал¬тад байнга өртөж байдаг хөөрхий Жефригийн “Бүжигчин эхнэр”-ээс илүү Монголын соёлын бодлогыг ха¬рийнхнаас салгаад явуулчих, урлагийн хэдхэн байгууллагын ажилт¬-наа яснаас дээгүүрт ан¬хаар¬чих, музейн газраа бизнесийн са⬬раас буцаачих ээжийн охин, аавын хүү бий гэдэгт олон хүн найддаг. Харин хойд хөрш болон алсын Америкт тус бүр хоёр, нийт дөрвөн гадаад сургууль төгссөн сайд маань Солонгосын савангийн дуурьт соёлоо нухуулчихаад л сууж байна. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл ги¬шүүнд хантаазаа тайлж орхиод ардчиллаа хамгаалах, сонгогчдынхоо өмнө амлалтаа биелүүлэх нөр их ажил буй. 3.Гишүүн, сайдынхаа ажилд бэдэрч яваа ЦЭВЭЛМААГИЙН БАЯРСАЙХАН
“Давхар дээл”-ний тухай асуудал гарахад сонирхлын зөрчилгүйгээ илэрхийлж, баатрын дүрд хувирсан ч албан бичгээ буцаагаад татчихсан. Түү¬нийг нүүрэндээ угласан “Ард¬чиллын баг”-аа хуулж орхихыг ард түмэн хүлээж суугаа. “Дүр эсгэсэн ардчилал”-ыг парламентад өөгшүүлж, зөвшөөрөлгүй барил¬гуудын аюултай ажиллагааны хэл¬мэгдэлд иргэд амь нас, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байхад загас шиг чимээгүй суугаад барилга, барилгын материалын үнийг буулгах амлалтаа ч мартчихсан яваа. Түүнд хүндэдсэн дээлээ тайлж, биеэ амраахыг зөвлөх хүн цөөнгүй байгаа байх. Шударга байсных нь төлөө жагсаалтаар орж ирсэн гэж хөөрхий Р.Бурмааг гоочлохын оронд байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй давхар хүнээ татахыг ардчиллын залуус, сон¬гогчдын төвийнхөн харзнаж суугаа. 4.Хэмнэлт хийнэ гэдэг ч “Приус” унадаггүй ЛУВСАННЯМЫН ГАНТӨМӨР Төр, төсвийнхөө мөнгийг хэмнэж, том машинаас жижиг машинд уриалан төв дүүргээс сонгогдсон тоочин залуугийн хэмнэлтийн бодлого сайд болсноос нь хойш 180 градус эргэчихсэн яваа дуулддаг. “Бензин бага иддэг машин унаж, хэрэгтэй бол алхсан ч яах вэ” гэж уриалсан түшээ маань сайд болонгуутаа овоо сүрхий иддэг “Ниссэн тийна”, “Лексус-570” гээч машинуудыг хөлөглөдөг болсон. Энэ үнэн бол өдийд “Приус” унаж, төсвийн мөнгө хэмнэж суух төрийн бодлого нэг иймэрхүү л яваа юм байна. Намынхан нь түүнийг “Ченж сэтгэлгээ”-тэй гэлцдэг ч АН-МАН дамжсан клуб, нутгийнхаа сүлжээгээр сайдын суудлыг бөглөж суугаа. Түүний удирддаг салбарт Кембриж “школ”-ын нутагшуулалт амь хурааж, Мүүний фанатистууд монгол хэл, түүх, уран зохиолыг эвдэж, хууль бус халаа, сэлгээний асуудал шүүхийн хаалганд овоорч, дээд сургуулиудын шинэчлэлийн дал¬баанд өмчийн цамаархал илүүрхэж, боловсрол наашаа ч үгүй, цаашаа үгүй гацаж, шинжлэх ухаан мануколист, ауроист, фортунизмд нам цохиуллаа. Математик сэтгэл¬гээтэй, инженер боловсролтой ги¬шүү¬нийг сайдын сэнтийгээсээ их хуралдаа ирж, хэмнэлтийн бодлогоо хэрэгжүүлэхийг олон хүн дэмжинэ дээ. 5.Монголын хувьсгалт залуучуудын нэг ЯДАМСҮРЭНГИЙН САНЖМЯТАВ
Одоогоор хэлэх гэм багатайхан сайд буюу гишүүдийн нэг. Хөдөөнийх болохоор нь ч тэр үү түүний талаар хэвлэл болон интернэтийн хуудсаар мэдээлэл цөөхөн юм. МХЗЭ-ээр хүмүүжиж, тэндээс өнөөгийн “Давхар дээлт” Ч.Сайханбилэг, “данс” хочит С.Баярцогт нартай нөхөрлөж, өдгөө “Алтангадас” фракцид жигүүрлэж яваа. Баруун аймгийнхан голчлон толгойлдог энэ фракциас түүнд “Давхар дээл”-ний хишиг хайрласан. Сайд болоод удаагүй байхдаа (2012.10.17) албан бичгийн төсөл дээр гарын үсгээ зурж, тамгаа дараад явуулсныг харахад аймгийн Засаг байхдаа бүрэн боловсроогүй бололтой. Ямартай ч Монголын залуучуудын байгууллагыг толгойлж үзсэн, Завхан нутгаас хоёронтоо сонгогдсон түүнийг “Давхар дээл”-ээ тайлж, төрөө түшихийг сонгогчид хүлээж суугаа. УИХ-ын 2004 оны сон¬гуульд “Эх орон-ардчилал” эвсэлд гээгд¬сэн ч ард түмэн сонгоод өгсөн шигээ шударга байвал дэмжээд л явна. 6.Хүний өсөлтөө дэмждэггүй хүн амын сайд СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ
Түүнийг “Баянголын” гэдгээр нь олон нийт мэддэг. Уг нь АН дахь МҮАН фракцийн хүн. Баянгол дүүргийн АН-ыг базаж, барьдаг ганц хүн нь гэж ярьдаг. Тиймдээ ч тус дүүргийг олон нийт “Эрдэнэ засгийн хошуу” гэж нэрлэх нь бий. Дүүргийн ИТХ-д түүний гэр бүл, ойр тойрныхон дүүрэн байдгийг хэвлэлээс олонтоо уншиж, сон¬соцгоосон. УНДЕГ-ын дарга байхдаа албан тушаалаа ашигласан гэх асуудлаар хойшилсон ч 2009 онд УИХ-ын гишүүний тангараг өргөж, өдгөө хоёр дахиа сонгогдоод “Давхар дээл”-тэй даналзаж сууна. 2000 онд МоАН гэгчийг байгуулж Баянгол дүүрэгт АН ялагдаж, УИХ-д Н.Энхбаярыг гаргахад бодит хувь нэмрээ оруулсан түүх түүнд бий. Төрөх тухайгаа бичсэн нэгэн эмэг¬тэйд түүний твиттер хаягаас болчимгүй үгтэй жиргээ явуулсныг харвал хүн амын сайд маань хүний өсөлтөө дэмждэггүйгээ харуулж, “Давхар дээл”-ээ тайлах хэрэгтэйг нь нотолно. 7.Залуучуудын хувь заяаг атгасан ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ “Та сувгаа битгий солиорой” гэсээр 27-хон насандаа УИХ-ын г謬шүүн залуу сайд болсон түү¬нийг Монголын залуучуудын бай¬гууллагын удирдах ажлыг олон жил хийсэн гэдгийг бидний үеийнхэн сайн мэднэ. Нийгмийн шилжилтийн эхэн үе болон мань эрийн шинэхэн гишүүн болсон ардчиллын дөрвөн жилд МЗХ сайн ажиллаж байсан. Харин түүнээс хойш ажил нь унасан. Унах байтугай залуучуудаа луйвардчихсан. Ч.Сайханбилэгийн намтарт МЗХ-ны Ерөнхийлөгч гэж тэмдэглэгдсэн байх үед буюу 2001 онд хөл дээрээ босож ядсан олон залууг “Залуу хос” гэх орон сууцны хорооллын нэрээр Л.Оттингер тэ¬р¬гүүт¬нүүд залилсан. Тэгэхэд эрхэм гишүүний тэргүүлж байсан МЗХ тэр ажилд оролцож, залуусаа луй¬вардсан байдаг. Нам нь 2000 онд ялагдсаны дараа алсын Америк явж ирээд 2004 оноос хамтарсан засаг (Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр)-уудад том алба хашиж, 2008 онд “талхны үнийн зөрүүг өгнө, Евро-Азийг холбосон кабель татна” гэсээр УИХ-д дахин заларч, бүлгийн даргын хувьд олон ажлыг бужигнуулаад өнөөгийн парламентад “Давхар дээл”-тэй суугаа. 8.Батлан хамгаалахын сайд ДАШДЭМБЭРЭЛИЙН БАТ-ЭРДЭНЭ
“Ажнай” гэдэг нэрээрээ алдарш¬сан нэгэн. Олон хурдан хүлэг морь¬той, овоо сүрхий хөрөнгөтэй гэдгээр нь өргөн түмэн мэднэ. Нэг аймгийг хувьчлаад авчихсан, компани нь татварын асуудалд орооцолдсон, “999” гэдэг компани байгуулсан, Өмнөговьчуудад жил¬дээ нэг өглөг өгдөг, Соёлын төв өргөөний захирлын хүргэн гэхээс өөрөөр хэвлэлд түүний талаар дорвитой мэдээлэл алга. Уурхайн магнат сайдын толгойлдог Батлан хамгаалахын салбарт өмнөх, хуучин дарга нарын “үлгэр байгаасай” гэмээр хэргүүд ар араасаа дуулдах боллоо. Мэргэжлийн чухал таван цэрэг байдгийн нэг болох дотоодын цэргээ татан буулгаж, бахархлын өдөртөө монгол цэргүүд харьжиж байгаагаа илтгэн ганнам бүжиглэдэг болсон нь салбарын бодлого, сахилга бат, дэг журам нэгэнтээ алдагдсаных гэлтэй. Улсыг батлан хамгаалах чиг үүрийн яамыг мэргэжлийн хүнд нь даал¬аж, эрх орныхоо тусгаар байдал, батлах хамгаалах бодлогыг улс төрөөс ангид бие даалган хөгжүүлэх шаардлага байгааг олон хүн хэлдгийг “давхар дээл”-тэй сайдтан анзаарсан байлгүй. 10.Сураг алдарсан сайд буюу САНЖААСҮРЭНГИЙН ОЮУН УИХ-д тав дахь бүрэн эрхийн хугацаандаа сууж байгаа цөөхөн гишүүний нэг. Түүн шиг урт хугацаанд парламентад сууж, мэргэшсэн хүн цөөхөн дөө. Гэхдээ С.Оюун гишүүний хийж, бүтээсэн ажил, санаачилсан хууль гэж сүрхий юм дуулддаггүй нь бас үнэн. Ялж тодордоггүй басхүү парламентаас гараад явчихдаггүй нэг намтай. Тэнд нь жигүүр ургаад ч нэмэргүй, намтай нэгдээд ч урагшилдаггүй, намаас салаад ч унадаггүй, намаас нь гишүүд гараад ч цөөрдөггүй. Одоо УИХ-д жагсаалтын хоёр гишүүнтэй. Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зоригийг Монголын ард түмэн хайрладагтаа түүний орыг дүүд нь залгуулж, “Аллагын хэрэг”-ийг илрүүлэхийг үүрэгдсэн. Харин одоо хүртэл таг чимээгүй. Таван бүрэн эрхийн дийлэнх хугацаанд эрх баригч байсан ч “Алтан хараацай”-н хөшөөнд хавар, намартаа цэцэг өргөхөөс цаашгүй болжээ. Байгаль сахих, мод тарих чиглэлийн яамаа бусдад ацаглаад ядаж ганц гайгүй хууль санаачлан батлуулахыг УИХ-ын гишүүнээс сонгогчид хүлээж суугаа. 11.МҮАН-ын ганц “азтан” буюу МИШИГИЙН СОНОМПИЛ
АН-аас салсан МҮАН, МАН-аас тасарсан МАХН эвсэж, 2012 оны сонгуульд оролцсон нь УИХ-д санамсаргүй хэдэн гишүүн орж ирэх боломжийг нээсэн. Тус эвслийн жагсаалтаар сонгогдсон гишүүдийн нэг нь М.Сономпил бөгөөд талийгаач ахынхаа тойрог болох Дарханд 1998, 2000 онуудад өрсөлдсөн ч ялагдал хүлээсэн. Харин 2004 онд даагаа нэхэн УИХ-ын гишүүнээр сонгогдож, “өрх тусгаарласан нам”-ынхаа хүчээр 2006 онд Батлан хамгаалахын сайд хийж үзсэн улстөрч. Энэ удаагийн парламентад “Жагсаалтын гишүүн” болсны зэрэгцээ Эрчим хүчний сайд болж, өнөөх “Давхар дээл”-ийг бас өмсчихсөн. Зам тээврийн салбарт багтаж шингээгүй намын даргыгаа нөмөртөө авч, хүн чанар гаргасан. Эрчим хүчний салбарыг дан дээлтэй сайдаар удирдуулж, удаан хүлээгдэж байгаа ТЭЦ-V бүтээн байгуулалтаа яаралтай эхлүүлэхийг олон хүн хүсдэг. 12.Салж гарсан намаасаа шахагдсан ДЭНДЭВИЙН ТЭРБИШДАГВА Герман боловсрол эзэмшиж, үйлд¬вэрийн цехийн мастер, хувийн биз¬несээр ажлын гараагаа эхлүүлсэн тэрбээр 2000 оны сонгуулийн дараах Засгийн газарт дэд сайдаар ажиллаж улс төрд хөл тавьсан. Түүнийг улс төрд оруулж ирсэн хүн нь Н.Энхбаяр. Бас Ардын намаас нь сэтгэл урвуулж, “шинэхэн нам”-даа уургалж чадсан хүн нь ч Н.Энхбаяр. Түүний хүч, ивээлээр ХБНГУ-д элчингээр томилогдож, дипломатын түүхээ эхэлсэн. Элчин сайд байх үедээ хүн хулгайлах хэрэгт оролцсон гэх асуудал үе үе хэвлэлээр шуугьдаг. Өнөөгийн засагт шадарлан яваагийн хувьд өөрийн гарын хүнээ онцгойд тавьсан нь бас л асуудал болоод байсан. Одоо гишүүнчлэлтэй бай¬гаа намд нь ч асуудал дүүрэн. Байс¬хийгээд л Д.Тэрбишдагвыг “огц¬руулна, огцруулахаар шаардлаа” гэнэ. Асуудлаас асуудлын хооронд яваа түүнд намын нөхөр, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлсэнчлэн дааж ядсан “гурван давхар” дээл нь ч ийн асуудал удсаар буй. Харин гишүүн, сайдтан сүүлийн мөчөө хүртэл гүрийсээр л явна. 13.Урдахаасаа уруудсан ЧҮЛТЭМИЙН УЛААН
Хуучин тогтолцооны боловсролд илүүтэй нухлагдаж, төрийн сайдын сэнтийд тавантаа заларсан турш¬лагатай ч юмны ялгаа харж, намын бууриа сахиж чадаагүй улс төрч гэж ахмадууд их хэлдэг. 1992 оноос сайд, дарга тасралтгүй хийсээр ирсэн Ч.Улаан УИХ-д мөн л таван удаа сууж байгаа хашир парламентач. Гэвч хамтарч суусан засгийнхаа эсрэг “огцруулах” гарын үсэг зурж, байнгын хорооны даргаас салбарын сайдад шилжиж, УИХ-ын дэд даргын суудлаас хэдхэн хоногийн дараа Сангийн сайдад хөрвөсөн нь эрх тушаалын ямба ихтэй гэж дүгнэхээс өөр аргагүй. Өнгөрсөн түүхийн хуга¬цаанд гурвантаа улсын сан хөрөнгийг удирдаж байгаа ч “Урд урда¬хаасаа уруудан доройтсон” гэд¬гийг санхүүгийн салбарынхан дүгнэн хэлдэг. Нас ахих тутам албан тушаалын хойноос хөө¬цөлдөн зууралдах бус ажил, амьд¬ралын туршлагаасаа залуу үедээ үлгэрлэн сургаж, “Давхар дээл”-ээсээ суга¬ран Монгол тө¬рийн бодлогыг парла¬ментад хэрэг¬жүүлэхийг сонгогч түмэн түүнд дайсаар байгаа. 14. Ардчилагч байхдаа “Үгс”-ээ бичсэн Хишигдэмбэрэлийн Тэмүүжин 1998 оноос өнөөг хүртэл МУИС-д багшилж байгаа сайд бөгөөд гишүүн Х.Тэмүүжиний талаар “Хонгио”-ны хэргээс эхлээд хуулийн салбарын шинэчлэлийг буруу хийсэн, амьдралаас тасархай үр дүн гарч байгаа, хар тамхины сүлжээнд холбогдсон, оюутан охинтой уулздаг, өөрийн хүүхдээ бусдад хууль бусаар үрчлүүлсэн, төрсөн дүү (туслах нь байсан)-гээ БШУЯ-нд дарга болгосон, эмнэлэгийн байрыг булааж авсан, үнэтэй тоног төхөөрөмжийг эвдүүлсэн, улс орныг шоронжуулсан, эрүүгийн салбарын хяналт алдагдаж гэмт хэргийн тоо өссөн, цагдаа цэрэг (дотоод)-ийн салбарыг түйвээсэн гээд олон асуудал мань эртэй холбогддог. Иймэрхүү шалтгаар түүнийг огцруулах асуудлыг өргөн барьж, УИХ хэлэлцээд явж байгаа. Гаднаас харвасан сумны нум нь нам дотроо, тэгэхдээ бүр таван ширхэг байгааг сайдтан өөрөө мэдэгдэхэд, түүнд нь хариу болгон томилгооны баримт дэлгэж, дарсан кнопноосоо ухрахгүйгээ нотлосон спикер цензургүй ярьж байр сууриа улам бататгасан. “Ноцтой алдаа гаргадаг. Харилцааны доголдолтой” сайдыг засарч чадах ч хугацаа хэрэгтэйг Ерөнхийлөгч бас л сануулсан. 15. Монголдоо хааяахан айлчилдаг Лувсанвандангийн Болд Батлан хамгаалах, Гадаад харилцаа хоёр бол тэс ондоо салбар гэж бодогддог. Ер нь л тийм байдаг байх. Гэвч нэг нөхөр түүнийг дараалаад зайдагначихлаа. Тэгээд болоогүй ээ, одоо ч бас “олбог”-оо давхарлаад суучихсан. Яг л Эйнштэйн эсвэл супермен шиг их л мундаг эр бололтой. Гэвч түүний удирдаж байсан батлан хамгаалах салбарт бөөстдөг цамцны бус сөнөөгч онгоц, төмөр замын наймааны ноцтой хэргүүд гарчээ. Түрүүчийн шүүх хурлууд нь болоод л байгаа. Хариуцаж асан сайд нь хэвлэлээр өөрийгөө өмөөрөөд л сууна. Сайд нь байхдаа өөрийгөө “цэргийн гавъяа”-гаар шагначихсан хүнд хамаа ч үгүй байдаг юм байлгүй дээ. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахдаа “манай сайд нар 2-оос илүү удаа гадаад явахгүй, өдөр шөнийн аль ч цагт эх орондоо ажиллана, тэгж чадахгүй бол явуулна” гэснийг эргэн санавал анх МОХ-ны нэрээр улс төрд орсон Лу.Болд хэдийнээ нутаг заагдах хүний нэг болж таарлаа
Н.БАТСҮМБЭРЭЛ
|
| ”Давхар дээл”-тэйгээ зууралдсан арван зургаа |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
Дөрвөн дансны арга гээч схем 09:37 • 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
|
• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ. »»
|
|
Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ 09:36 Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
|
Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх »»
|
|
Б.Гончигсүрэн улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ 09:27 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон. »»
|
|
-90 кг-д А.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 09:26 Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
|
Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин »»
|
|
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 09:23 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 09:18 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|