Би хав харанхуйн гүн рүү аажмаар уусч байсан
Би хав харанхуйн гүн рүү аажмаар уусч байсан
2014-05-12 Би АНУ-ын Денвер хотод амьдардаг байсан. Хэдийгээр хүмүүс намайг тансаг харшийн дэгжин бүсгүй гэж боддог
боловч үнэндээ миний дотор айдас, түгшүүрээс өөр зүйл байгаагүй. Миний нөхөр Америкийн иргэншилтэй Кано гэх Япон хүн. Тэр энд нэгэн томоохон компанид ажилладаг. 2010 онд би гэрийнхэнийхээ хамаг мөнгийг шавхаад Америкт сурахаар явсан. Эрх чөлөөний орон гэгддэг энэ улсад би мэдлэг боловсролоо дээшлүүлэхээс гадна мөнгө хураана гэсэн итгэл үнэмшилтэй байлаа. Эхний зургаан сар хэлний бэлтгэлдээ суугаад хажуугаар нь цагийн ажил хийж, их л завгүй өдөр хоногийг өнгөрөөсөн. Миний ажилладаг ресторанд Азиуд их орж ирдэг байв. Кано бол манай байнгын үйлчлүүлэгч байсан. Тэр долоо хоногт дор хаяж гурван удаа манайхаар үйлчлүүлдэг байлаа. Цэмцгэр дэгжин хувцастай, царай зүс сайтай түүнийг манай ажлынхан андахгүй мэднэ. Нэг өдөр Кано хоёр найзтайгаа орж ирээд миний үйлчилдэг ширээнүүдийн нэгэнд суусан. Тэр өдөр би санаанд оромгүй их “гарын мөнгө” авсан юм. Бараг нэг сарын цалинтай тэнцэх гарын мөнгө авсандаа гайхаж, баярласан гэж жигтэйхэн. Үүнээс хойш Каног орж ирэх бүрт би үйлчилдэг боллоо. Сүүлдээ түүний ирэх өдрийг хүлээдэг болов. Эелдэг зөөлөн харилцаатай, ихэмсэг дэгжин энэ залуу намайг үнэхээр өөртөө татаж байсан юм. Нэг өдөр би хичээлээ тараад ажил руугаа явах гээд яаран сандран гүйж явтал мөнгөлөг саарал өнгөтэй, тансаг машин миний өмнө ирж зогсоод тас хар теньтэй цонхоо буулгатал машин дотор Кано над руу өнөөх л танил, дотно инээмсэглэлээрээ тосч авсан. Тэр намайг яаж энд сурдагийг мэдсэн юм бол гэж гайхаж байсан ч, энэ талаар би огт асуугаагүй. Учир нь ийм сайхан залуу намайг ирж авч байгаад би дэндүү их баярласан. Үнэндээ би түүнд ухаангүй дурласан байлаа.
Тэр өдрөөс хойш Кано над руу утсаар ярьж, хааяа гэрт минь хүргэж өгдөг болов. Удалгүй бид хоёрын харилцаа гүнзгийрч, тэр надад хамт амьдрах санал тавьсан юм. Хүний нутагт хэн нэгэн хүн намайг хайрлаж, халамжилж байгааг өдөр бүр мэдрэх үнэхээр сайхан байсан. Тэр тусмаа миний дурлалт залуу намайг хайрлаж байгаа нь гайхамшигтай. Ингээд би ээждээ энэ тухай яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан учир Каног монгол хүн гэж хэлсэн юм. Ээж минь ч миний өмнөөс баяртай хүлээж авсан.
Бид хамт амьдраад эхний нэг сар яг л үлгэрийн юм шиг гайхалтай өнгөрсөн. Каног ажилдаа явах бүрт нь би өглөөний цайг нь бэлдэж өгч, орой бүр тэр намайг ажлаас минь авч, амралтын өдрөөрөө дэлгүүр хэсч, тоглолт үзээд их л жаргалтай байсан. Би яг л өөрийнхөө төлөө амьдрах хүнийг оллоо гэж бодсон. Гэтэл миний төсөөлж байсан аз жаргал надад ирээгүй. Хамт амьдраад хоёр сар болсны дараа тэр намайг ажлаасаа гарахыг ятгаж эхэлсэн. Би ч баян тансаг амьдарч байгаа болохоор цагийн ажил хийж өөрийгөө зовоохыг хүссэнгүй. Түүний хэлснээр ажлаасаа гарав. Гэтэл нэг өдөр Кано надад хүүхэдтэй болмоор байгаагаа хэлсэн. Би харин түүнд хүүхэдтэй болчихвол хичээлдээ явахад хэцүү болно гэдгээ учирлатал тэр уурлаж, гомдоод сүйд болов. Тэгээд надад “Би ээжийг чинь энд авчиръя. Бидэнтэй хамт амьдрангаа хичээлтэй үед чинь хүүхэд хараад байж байг. Би бүгдийг зохицуулна. Энэ гэрт хүүхэд л дутагдаад байна” гээд л надаас гуйж эхэлсэн. Үнэхээр тэр ээжийг минь аваад ирчихвэл хичнээн сайхан бэ. Энэ үг намайг үнэхээр их баярлуулсан. Тэгээд би түүний саналыг зөвшөөрөв. Гурван сарын дараа би бие давхар болсноо мэдэв. Кано ч энэ мэдээг их баяртай хүлээж авсан. Өдөр өдрөөр би ээж болох бэлтгэлээ хийж байлаа. Харин тэр ээжийг минь авчирна гэсэн амлалтаа огт дурсахгүй байв. Хэвлий дэх үр минь өдрөөс өдөрт томорч, миний ээж болох мөч ойртсоор...
Каногийн ажил улам ихэсч, олон хоногоор өөр хотуудаар явах болов. Түүний анхаарал ч надаас илүү ажилдаа төвлөрөх болсон. Ээжийг минь авчирна гэдэг миний бодож байсан шиг тийм амар байсангүй. Харин би түүнд ээжийгээ авчрах тухай сануулж хэлэх бүрт тэр “Хөөцөлдөж байгаа. Удахгүй бүтэх байхаа” гэхээс өөр юм хэлдэггүй байв. Тэгээд нэг өдөр тэр надад гэрлэлтээ батлуулж, овогоо солихгүй бол ээжийг чинь авчрах асуудал бүтэхгүй нь гэсэн юм. Ингээд би төрөхөөсөө өмнө ээжийгээ авчрахын тулд гэрлэлтээ батлуулж, овогоо солиулан, АНУ-ын иргэн болов. Харин энэ бол хүүхдийг минь өөрөөрөө овоглох гэсэн түүний заль байсныг би сүүлд ойлгосон.
Ингээд би 2011 оны зургаадугаар сарын 8-ны өдөр ээж болж, хөөрхөн хүүгээ өлгийдөн авсан юм. Намайг төрөхөд Кано байсангүй. Ажил нь түүнд надаас илүү чухал бололтой. Хүү минь надаас төрсөн байтлаа миний нэг ч зүйлийг дуурайсангүй. Тэр яг л аавыгаа “өвччихөж”. Хүүгээ төрүүлснээс хойш бүтэн нэг жил өнгөрлөө. Би гэдэг хүн сургууль ч үгүй, хүүхдээ хараад л гэртээ суудаг нэгэн болов. Ээжийг минь авчрах тухай яриа бүр дурсагдахаа ч больсон. Хааяа ээжтэйгээ утсаар ярьж санасан сэтгэлээ бага ч гэсэн тайтгаруулдаг болов. Каногийн ажил улам л ундарсаар. Гэртээ ирэхээрээ хүүгээ л эрхлүүлэхээс намайг бүр анхаарахаа ч больсон. Энэ байдал үргэлжилсээр.
Хүүгээ нэг ой хүрсний дараа би дахин ажил хийхээр болов. Кано намайг хүүгээ цэцэрлэгт өгөөд өөрөө ажилд орсныг ч мэдсэнгүй. Учир нь бидний харилцаа ихэд хөндийрсөн бөгөөд тэрээр шөнө дөлөөр орж ирээд өглөө эртлэн гардаг болсон юм. Ингээд нэг өдөр ирэхэд нь би түүнтэй ярилцахаар шийдлээ. Тэрээр миний ажилд орсныг мэдээд маш ихээр бухимдаж, намайг ажлаасаа гарахгүй бол хүүгээ өөрийнхөө аав, ээж рүү явуулна гэв. Эх хүн үрээсээ холдоно гэдэг хэцүү, тэр тусмаа урьд нь барааг нь ч хараагүй хүмүүс рүү өгч явуулахыг би хүссэнгүй. Ингээд дахиад л би ажлаасаа гарлаа.
Нэг өглөө сэртэл хүү минь алга. Кано хүүгээ аваад явсан бололтой. Түүн рүү залгатал утсаа авсангүй. Би эхэндээ Каног хүүгээ салхилуулахаар гарсан гэж бодсон. Үд дунд болоход тэр ганцаараа орж ирлээ. Хүүгээ яасан гэж асуухад тэр “Одоо чи ажил хиймээр байвал хий. Бүр эндээс явсан ч болно. Дахиж энэ гэрт ирэхгүй байсан ч болно” гэв. Би түүний юу яриад байгааг ойлгосонгүй. Хүүгээ хаана байгааг мэдэх гэж би түүнээс уйлж, орилж баахан шалгаалаа. Гэтэл тэр Япон руу явуулчихсан байсан. Надад хэлэлгүйгээр, миний зөвшөөрөлгүйгээр тэр миний хүүхдийг өөрийнхөө аав, ээж рүү явуулчихсан байсан. Үүнийг сонсоод би галзуурах шахам уурлаж, түүнээс хүүхдээ нэхэж өдөржин уйлав. Тэгээд эцэст нь би түүнийг цагдаад мэдэгдэхээр шийдсэн. Гэтэл тэр намайг “Амьд мэнд байж байгаад, хүүхдээ харахыг хүсч л байгаа бол чимээгүй байгаарай” гэж анхааруулсан. Кано бол хуримтлуулж, хураасан хөрөнгө ихтэй, Америк, Японд танил ихтэй хүн. Тэр яаж ч чадна. Би ганцаараа гүйгээд түүнийг ялж гарна гэж байхгүйгээ мэдэрсэн. Ингээд надад түүний үгнээс гаралгүй энэ гэрт толгой хоргодож байгаад энхрий үртэйгээ уулзах өдрийг хүлээхээс өөр сонголт байсангүй. Хүүгээ харалгүй жил гаруй хугацаа өнгөрлөө. Каногийн ааш авир дийлдэхээ больж, хүүгээ нэхвэл намайг ална гэж сүрдүүлнэ. Заримдаа надад гар хүрнэ.
Тэр надтай яг л гэрийн үйлчлэгч, гудамжны гуйлгачинтай харьцаж байгаа мэт харьцана. Хааяа нэг хүүгийнхээ дууг сонсоё гэж гуйдаг ч тэр надад зөвшөөрдөггүй. Би гэдэг хүн хоёр бүлцэн нүдтэй, хов хоосон сэтгэлтэй л өглөөг угтдаг боллоо. Тэр үед надад сэтгэлээ онгойлгох хэн ч байгаагүй. Гэрийнхэнтэйгээ ч холбоо барьж чадахаа больсон. Надад зугтаая гэсэн ч очих газар үнэндээ байхгүй. Зугтаалаа гээд яах ч юм билээ. Би чинь эх хүн шүү дээ. Хүний гарт амиа алдчихгүйхэн шиг хэлснээр нь байж байгаад хүүтэйгээ л уулзчих юм сан гэж боддог байлаа. Сүүлдээ итгэл минь ч алдарсан. Тэр намайг зүгээр л чимээгүйхэн явахыг хүсч байсан. Үнэндээ би хав харанхуй руу аажмаар уусч байсан юм. Үрээ тэврээд ээждээ л очихыг би туйлын их хүссэн. Энэ л миний цорын ганц хүслэн байлаа. Ингээд шинэ жилийн өмнө гэр лүүгээ ярих ганц боломж олдсон юм. Яг тэр үед би ээжийнхээ биеийг муу байгааг мэдсэн. Орой нь Каног ирэхийг тэсч ядан хүлээж, ирмэгц нь ээжийгээ амьд мэнд дээр уулзах зөвшөөрөл гуйлаа. Тэр надад нүүр өгсөнгүй. Бүтэн долоо хоног би өглөө үдэшгүй түүний хөлд сууж гуйж гувшиж байж наашаа явах боломжтой зөвшөөрөл авсан. Одоо би дахиж хэзээ ч тийшээ явахгүй. Харин хүүгээ л олж авмаар байна.
Ийнхүү Г.Минжин бүсгүй өөрийн биеэр туулсан зовлонгоо дэлгэн ярилаа. Түүний нүдээр үзэж, биеэр туулсан бүхэн нүүрэнд нь үрчлээ болон тодорчээ. Энэ мэтчилэн Монголын минь олон арван бүсгүйчүүд харь орнуудын хаа нэгтээ эрх чөлөөгөө боомилуулж, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсоор байгаа.
Түүнчлэн сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн асуудал үнэхээр газар авч байна. Ихэнхдээ охид, бүсгүйчүүд, бага насны хүүхдүүд болон өндөр настнууд энэ хүчирхийллийн золиос болдог. Нөхөртөө үргэлж дарамтлуулж, зодуулдаг байсан гэх эмэгтэй шүүх хурлаас гарч яваад нөхрийнхөө гарт амиа алдсан. Найз залуудаа 48 цагийн турш зодуулсан залуу бүсгүй мөн л энэ хорвоог орхисон. Төрсөн эцэгтээ зодуулж, хүнд бэртэл авсан бяцхан хүү биеийн шархнаас сэтгэлдээ асар их айдас, дарамттай үлдсэн гээд сэтгэл сэртхийлгэм аймшигтай жишээнүүдийг та бид мэднэ. Гэхдээ олонд ил болсон эдгээр хэргүүдийн цаана хэнд ч мэдэгдээгүй мянга мянган хүчирхийлэл нуугдсаар. Хүчирхийлэлд өртөгчдийн ихэнх нь энэ талаар нуудаг. Тэд бусдад хэлэхээс айдаг. Энэ нь нэг талаар хүчирхийлэгчийг даврааж, дахин хүч хэрэглэх үндэс болдог.
Мөн хүчирхийллийг дэврээдэг гол хүчин зүйл бол архидалт. Архи хэзээ ч сайн үр дагавартай байгаагүй. Согтуу хүнээс эрүүл ухаан гардаггүй. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн ихэнх нь хэрэг хийх үедээ их, бага хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Тиймээс архидалттай тэмцэх арга хэмжээг идэвхитэй явуулах хэрэгтэй.
Түүнчлэн зөвхөн амь нас, эрүүл мэндээр нь хохироосон бол хүчирхийлэл гэдэг ойлголт нийгэмд байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл нь нэг нь нэгнийхээ үзэл бодолд халдах, өөрийн эрх мэдэл, хүчээр далайлган эрх чөлөөнд нь халдаж, сэтгэл санааны хувьд дарамт шахалт болдог. Ийм гэр бүлд өссөн хүүхдүүд ихэнхдээ нийгмийн идэвхи муутай, жожиг байдгаас гадна бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлэх нь бий. Тиймээс хүчирхийлэл бол халдварт өвчин мэт тухайн гэр бүлийн бүх хүнд халдварладаг.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа мэдээллүүдийн дийлэнх нь гэмт хэргийн хэв шинжтэй, хар бараан, хүчирхийллийн үйлдлийг нэгд нэгэнгүй дэлгэдэг нь нийгэмд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөөллийг бий болгож байгаа. Түүнчлэн сүүлийн үед гарч байгаа кино, жүжгүүдэд хүчирхийллийн өнгө аястай ямар нэгэн үзэгдэл байсаар байдаг нь мөн л буруу үр дагавар болдог.
Урлаг хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Тиймээс урлагаар дамжуулж гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, амьдралын аз жаргалыг сурталчлан таниулах нь зүйтэй.
Би хав харанхуйн гүн рүү аажмаар уусч байсан
Bolod.mn
Сэтгэгдэл (4)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Зочин Угаалгын машинд хятад спирт, хар ус хоёр хийж аргүүлээд архи болгодог түүнийгээ нууц сүлжээгээр зардаг гэр бүлүүд . Их мөнгө, их ч нүгэл хураамарууд. Хойд насандаа олон төрөлдөө мэдрэл муутай, согтуу тасарсан хүн шиг хүн болж төрөх байх. Наманчилаад наминчилаад санаатай хийгээд байгаа болохоор нүгэл цайрахгүй л дээ. Цөвийн цагийн доройтсон олон амьтныг улам галзууруулагчид энэ нийгмийг хуурсан ч Эрлэг Номун хааныг хуурч чадахгүй л д ээ. Азгүй гэхэд дэндүү азгүйчүүд. 2015-07-24 | 16:28:10 | 202.21.118.98 |
Зочин сүүлийн үед гадны иргэд манай охид эмэгтэйчүүдийг ашиглаг тээгч эх болгож байгаа мэдээ үргэлж сонсогдох боллоо манай бүсгүйчүүд энэ асууд******** дээр тун нухацтай хандаж байх хэрэгтэй санагдаж байна монгол з********уучууд сайн хүн олон л байгаа ш дээ тун харамс********тай явд******** болжээ 2014-09-06 | 09:50:38 | 180.149.97.1 |
Зочин Ер нь хараад байхад мөнгөнд л жаахан хөл ********даж дээ Япон хүмүүс их үндсэрхэг үзэлтэй тэрнийхээ төлөө юу ч хийж чадах хүмүүс чамд энэ хувь тавилантайгаа л эвлэрхээс өөр зам байхгүй бололтой. Өнгөц хархад ийм боловч яг ойлгоё гэвэл ш******** ондоо л доо даанч чин үнэн гэж байдгүй хойно дөө 2014-07-07 | 13:51:04 | 112.72.13.2 |
Зочин xэн чамайг монго xарж гадаад xунтэй суу гэсийн...
чиний тэр япон xууxэд монголд xэрэгтэй гэж бодож байна у, э р л и й з xурлийзууд огт xэрэггүй..цус боxирдуулсан б а л и а р эм.. 2014-05-13 | 13:08:00 | 122.254.127.67 |
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
»»
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
»»
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
»»
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
»»
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
»»
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
»»
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
»»
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
»»
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
»»
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
»»
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
»»
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
»»
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
»»
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
»»
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
»»
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
»»
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
»»
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
»»
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
»»
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
»»
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
»»
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
»»
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
»»
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
»»
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
»»
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
»»
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
»»
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
»»
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
»»
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
»»
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
»»
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
»»
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
»»
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
»»
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
»»
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
»»
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
»»
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
»»
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
»»
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
»»
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
»»
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
»»
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
»»
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
»»
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
»»
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
»»
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
»»
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
»»
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
»»
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
»»
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
»»
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
»»
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
»»
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
»»
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
»»
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
»»
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
»»
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
»»
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
»»
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
»»
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
»»
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
»»
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
»»
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
»»
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/ . ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/ . ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
»»
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
»»
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
»»
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
»»
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
»»
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
»»
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
»»
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
»»
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
»»
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
»»
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
»»
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57