Түүхэн гавьяаг нь төр үнэлэх ёстой
Түүхэн гавьяаг нь төр үнэлэх ёстой
2014-05-19 Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэж явсан ч түүхийн хуудаснаа дурдах төдийхнөөр
тэмдэглэгдэн үлдсэн, бүр мартагдах шахсан баатарлаг гавьяатай хүмүүс олон байгааг түүхчид тодотгож байна. Тэдгээр хүмүүсийн нэг Богд хаант Монгол Улсын Цэргийн яамны Дэд сайд, Зарлигаар зарсан Ховдын хэргийг бүгд захиран шийтгэх сайдын албыг хашиж байсан Засагт хан аймгийн Зүүн Хан Хөхийн хошууны ноён, зоригт бэйл Ринчинпилийн Наваанцэрэн юм.
Увс аймгийн Зүүнхангай сумын Нутгийн зөвлөл,"Хан Хөхий" сангаас санаачлан Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгээс энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан "Ховд, баруун хязгаарыг сэргийлэн батлах Сайд зоригт бэйл Р.Наваанцэрэн" сэдэвт эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлүүдэд Р.Наваанцэрэнгийн улс төрийн үйл ажиллагаа, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө түүний оруулсан хувь нэмрийг түүхийн тулгуур сурвалж, архивын баримтад тулгуурлан олон сонирхолтой жишээ баримтаар нотлон дурдсан нь судлаач, шинжээчдийн анхаарлыг зүй ёсоор татаж, түүхэн гавьяаг нь сэргээж олон түмэнд таниулахад чухал ач холбогдолтой боллоо. Энэ нь Манжийн олон зуун жилийн дарлалаас эх орноо чөлөөлж, тусгаар тогтносон улсынхаа хил хязгаарыг батлан хамгаалах үйл хэрэгт зүтгэн тэмцэж ирсэн хүмүүсийн гавьяа зүтгэлийг нь Монголын хойч үрсэд дуурсах нэгэн бахархал, дууриах нэгэн үлгэрлэл болгон, эх орны хоо тусгаар тогтнол, язгуур эрх ашгаа дээдлэх үзэл төлөвшихөд ихээхэн тустай юм. Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг эхлүүлэх Манжаас салж тусгаар улс болох талаар хэлэлцэхээр Богд уулын арын Төр хурхын амны модонд нууцаар цугласан Монголын нөлөө бүхий ноёдын нэг нь Р.Наваанцэрэн байв. Тэрхүү нууц уулзалтаас Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг хэрхэн хангах, уг үйл хэрэгт тусламж эрэх зорилгоор Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өвөр Монголын Хайсан гүн нарыг Орос улсад явуулахаар хэлэлцэж, улмаар Богд Жавзандамба хутагтад өргөн мэдүүлж соёрхлыг олж байжээ. Энэ тухай Бурдуков дурдатгалдаа тодорхой бичсэн байдгийг судлаач С.Тулгаа илтгэлдээ тэмдэглэсэн. Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг эхлүүлэх үйл хэрэгт ийнхүү анхлан оролцсоны учир Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагт Монгол улсын хаанд өргөмжлөгдсөнөө тохиолдуулан олон ноёдод цол хэргэм шагнахдаа, Хан Хөхийн зүүн хошууны Засаг ноён Р.Наваанцэрэнд үе улиран хошууны бэйс, зоригт цол, харавтар улаан жолоогоор шагнаж, дараахан нь Цэргийн яамны дэд сайдаар томилсон байдаг. Түүхч, судлаач Д.Түмэнжаргал "1911-1922 онд улс эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө өрнөсөн тэмцэл, Ховдыг харийн түргэмгийлэгчдээс чөлөөлөх, Дөрвөд, Баяд, Өөлд, Урианхайн олон хошуудыг Монгол улсад дагаар оруулах, цагаантнаас эх орноо чөлөөлөх, Ховд, Баруун хязгаарыг элбэн тохинуулах, 1921 оны Ардын хувьсгал зэрэг үйл хэрэгт Р.Наваанцэрэн, Л.Гончигдамба нар болон Жалханз хутагт Дамдинбазар, Манлай баатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав зэрэг олон хүний улс төрийн үйл ажиллагаа, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд оруулсан хувь нэмрийг тодотгон дурдаад эдгээр хүмүүсээс Жалханзхутагт Дамдинбазар, Манлайбаатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав, Жалам Дамбийжанцан нарын талаар дуртгал, тэмдэглэл, намтар түүх, судалгааны хэд хэдэн ном зохиолууд бичигдэж гарсан бөгөөд Хатанбаатар Магсаржав, Жалам Дамбийжанцан нарын талаар кино бүтээгдэж дэлгэцнээ гарсныг бид мэднэ. Гэтэл Р.Наваанцэрэн, Л.Гончигдамба нарын талаар тусгайлан судалсан бүтээл тун ховор. Социализмын үед 1911-1912 оны үндэсний хувьсгалын Баруун Монголын цөөн зүтгэлтнүүдийн нэг Р.Наваанцэрэнгийн үйл ажиллагааг зориуд доош дарж, ноёд феодлуудыг үзэн ядаж хоморголон устгаж байсан коммунист үзлийн үүднээс БНМАУ-ын түүхийн ботиуд болон бусад бүтээлүүдэд түүний нэрийг орхигдуулан зөвхөн Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн хоёрыг л Ховд баруун хязгаарыг Манжаас чөлөөлж, үндэсний хувьсгалт хөдөлгөөнийг ялуулсан мэтээр сурталчилж иржээ. Мөн зарим судлаач Дөрвөд,Урианхайг дагаар оруулах ажилд Жалханзгэгээн Дамдинбазар нар л гол үүрэг гүйцэтгэсэн мэт хэт нэг талыг барьж бусад зүтгэлтнүүдийн үүрэг оролцоог орхигдуулан түүхэн хуудаснаас хасч бичиж иржээ. Энэ нь социализмын үед түүхийг анги ч, нам ч байр сууринаас авч үзэж, түүхийн үнэнийг нуун дарагдуулж, тэр үеийн коммунист үзэл сурталд нийцүүлж байсантай холбоотой. Ардчиллын жилүүдэд ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн эрдэмтдийн бичсэн Монгол Улсын түүхийн таван ботид ч Р.Наваанцэрэн нарын нэр мөн л орхигджээ. Зарим судлаачид Дөрвөд, Урианхай нар дагаар орох өргөдөл хүсэлт, батлах бичгээ Л.Гончигдамба, Р.Наваанцэрэн нарын газраар дамжуулалгүй шууд л Богдын засгийн газарт юм уу, эсвэл Жалханзгэгээн, Дамбийжанцан хоёрт л өгөөд, энэ ажилд Л.Гончигдамба, Р.Наваанцэрэн нар ямар ч үүрэг оролцоогүй байсан мэтээр бичиж ирсэн нь ташаа юм" гэдгийг онцолсон. Сайд Зоригт бэйл Р.Наваанцэрэн, хавсран зөвлөн шийтгэх сайд Жалханз хутагт Дамдинбазар нар монголчуудын нэгдлийн төлөө үндэс угсаа, шашин нэгт баруун монголчуудад хандан тулгар төрд нэгдэхийг уриалан бүх хошуудад ухуулан зарлах бичиг тарааж аймаг, хошуудын нөлөө бүхий ноёдтой хамтран 1912 оны тавдугаар сард Дөрвөд хоёр аймгийн онц их хурлыг хийлгэж, дагаар орохыг хүссэн батламж бичгүүдийг гаргуулжээ. 1912 оны зунаас эхлэн Дөрвөдийн Зүүнгарын Төгс хүлэг Далай хан аймгийн 12 хошуу, Дөрвөдийн баруун гарын дөрвөн хошуу, Захчин, Ойрадын Самбуу нарын гурван хошуу, Алтайн Урианхайн долоон хошуу, Торгууд аймгийн гурван хошуу, Өөлд, Мянгадын хоёр хошуу, Тагна Урианхайн Салчиг, Тож, Хэмчиг зэрэг хошууд Монголын тулгар төрд дагаар орохыг хүссэн өргөдлөө сайд Р.Наваанцэрэн, Жалханз хутагт Дамдинбазар нарын нэр дээр ирүүлснийг тэд хүлээн авч ёсоор болгуулсан байна. Дагаар оруулах үйл хэргийг тухайн нутаг, хошуудын ахлагч, ноёдын оролцоотойгоор гүйцэлдүүлсний дараа Ховд хотыг манжаас чөлөөлөх, үүний тул цэрэг дайчлах ажилд шамдан оржээ. Р.Наваанцэрэн, Жалханз хутагт Дамдинбазар нар аймаг, хошуудаас цэрэг дайчлах ажлаа үргэжлүүлэн Дамдинсүрэн, Магсаржав нарын цэрэгтэй нийлж, 1911 оны долдугаар сарын 8-ны өдөр Ховд хотыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлжээ. Мөн тухайн үеийн түүхэн үйл явдлыг хамгийн тодорхой мэдэх хүмүүсийн нэг нь Дилав хутагт Жамсранжав юм. Тэрбээр "Ариун сэтгэл авралын үндэс" дуртгал намтар өгүүллийн номондоо "Ховдыг авсан байлдаанд зүтгэгсдийн гавьяаг илэрхийлэн айлтгасанд, Жалханз хутагтад Самади багш Номун хан цол ба тамга өргөмжлөлийн хамт, Дамдинсүрэн бэйсд бэйлийн хэргэм, Хатанбаатар цол, Дамбийжанцан ламд ноён хутагтын хэргэм ба Баруун хязгаарын олон монголчуудыг дагуулан тохинуулах цэргийн захирагч сайд, Наваан бэйсд Зоригт цол жүн вангийн зэрэг олгож Ховдын сайд болгов. Сайд цэрэг нар буцаж, Ховдын сайд ба Жа лам нар 300 цэрэгтэй хязгаарыг сэргийлэн суув. Жалханз хутагт түр чөлөөгөөр нутаг буцав" гэж бичсэн байдаг. Судлаач Ц.Пунцагноров, "Монголын автономит үеийн түүх" номондоо "... 1912 оны есдүгээр сард Баруун хязгаарын сайдын тушаалаар Юань Шенде пүүсний 2000 гаруй адуу, 30000 хонь, 2000 тэмээ, 1000 үхэр, 1000 сарлагыг улсын санд хураажээ" хэмээн бичсэн байдаг нь Сайд Р.Наваанцэрэнгийн удирдан хийсэн олон ажлын зөвхөн нэг нь юм. Ховдыг чөлөөлсний дараа ардын хувьсгал ялж, гадаадын түрэмгийлэгчдийг хязгаар нутгаас бүрэн чөлөөлж амар төвшин амьдрал эхлэх хүртэл Р.Наваанцэрэнг 10-аад жил сайдын албанд үргэлжлүүлэн ажиллуулсан нь Ховд хязгаарт түүний үүрэг нөлөө үнэхээр их байсныг харуулж байна" гэж зохиолч, судлаач Ч.Жанчивдорж дүгнэсэн байна. Ховдыг чөлөөлөхөд Р.Наваанцэрэн хэрхэн оролцсон талаар доктор Б.Нямдорж илтгэлдээ "...тэрээр баруун хязгаарыг сэргийлэн батлах сайдын хувьд бусад сайд, жанжин нартай хамтраад Ховдын хязгаарын олон хошуудыг Монгол Улсад дагаар оруулах, тэдгээр хошуудаас цэрэг дайчлах, Ховдыг дайлах ажлын бэлтгэлийг хангуулах, Дөрвөдийн нэгдсэн чуулганыг хуралдуулж Ховд хотыг чөлөөлөх түүхэн шийдвэрүүдийг гаргуулах, Ховдод суугаа Манж амбанд тулган шаардах бичиг хүргүүлэх, Ховд хотыг чөлөөлөх байлдааны төлөвлөгөөг боловсруулж байлдааны үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгт хүчин зүтгэж түүхэн гавьяа байгуулжээ" гэж тэмдэглээд Ховд хотыг чөлөөлсний дараа 1912 оны наймдугаар сарын 27-нд сайд Жалханз хутагт Дамдинбазараас энэ үйл хэрэгт хүчин зүтгэсэн хүмүүсийг хөхиүлэн шагнуулах тухай Богд хаанд айлтгал өргөсөн бөгөөд энэ дагуу Богд Жавзандамба хутагт, бэйс Наваанцэрэнд Зоригт цол, жун вангийн зэрэг олгож, баруун хязгаарыг сэргийлэн батлах, Ховдод сууж хэрэг шийдэх сайдаар дэвшүүлэн Тамга тавин олгож нутгийн хязгаарыг сахиулан суулгажээ гэдгийг онцолсон. Илтгэгч цааш нь Р.Наваанцэрэн Ховдод сууж хэрэг шийдэх сайдаар ажиллах хугацаандаа хязгаар нутагт Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх ажлыг удирдлагаар хангах, хязгаар нутгийг элбэн төвхнүүлэх, орон нутгийн шинж чанартай олон асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцон Засгийн газар, орон нутагт суугаа Оросын консул, Хятадын төлөөний түшмэд болон орон нутгийн сурвалжитнуудын үйл ажиллагааг зангидан зохицуулж аливаа асуудалд өөрийн тодорхойлсон зарчмыг мөрдлөг болгон ажилладаг, эгзэгтэй цаг үеийг тогтворжуулагч, Төрийн төлөөний түшмэл байжээ" гэсэн дүгнэлтийг хийжээ. Тус эрдэм шинжилгээний хуралд оролцож, түүхчдийн тавьсан илтгэл, хэлэлцүүлгээс үнэ цэнтэй, чухал мэдээлэл олныг сонссон бидний мэт хүмүүсийн хувьд өмнө нь түүхч, судлаач Д.Түмэнжаргал, С.Тулга нарын туурвисан "Сайд Зоригт бэйл Р.Наваанцэрэн болон түүний зарим хамтран зүтгэгчдийн улс төрийн үйл ажиллагаа" номноос уншсан Р.Наваанцэрэнгийн талаарх өөрсдийн ойлголт, мэдлэгээ улам баяжуулсандаа сэтгэл нэн хангалуун байв. Баруун хязгаарыг Монголд нэгтгэсэн нь үнэхээр түүхэн гавьяатай үйлс юм. Халх, Ойрад хоёр Манжид цуварч эзлэгдэхээсээ өмнө 200-аад жил шахам хугацаанд нэгэн тугийн дор байж чадаагүйг түүх бэлхнээ гэрчилнэ.Тэгвэл Баруун хязгаарыг Монголын тулгар төрд нэгтгэн монголчуудын эв нэгдэл, бүрэн бүтэн байдлыг хангах үйл хэрэгт Жалханз хутагт Дамдинбазар нартай мөр зэрэгцэн эхнээс нь эцсийг хүртэл хүчин зүтгэсэн Р.Наваанцэрэн болон бусад ноёдын түүхэн гавьяаг Монголын төр, засаг зохих байранд нь тавьж, үнэлэх ёстой гэсэн санал, дүгнэлтийг судлаачид дэвшүүлж байна. Увс аймгийн Зүүнхангай сум байгуулагдсаны 90 жилийн ой, Зоригт бэйл Р.Наваанцэрэнгийн мэндэлсний 150 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал нь олон эрдэмтдийг нэг дор цуглуулж, түүхийн бодит үнэний талаарх тэдний судалгаанд үндэслэсэн үнэлэлт, дүгнэлтийг олон нийтэд хүртэснээрээ ихээхэн ач холбогдолтой боллоо. Түүхийг хойч үедээ зөв үлдээх, ялангуяа улс төр, нийгмийн зүтгэлтэн хүмүүсийн талаар судлан түүний гүйцэтгэсэн үйл хэрэг, түүхэн гавьяаг нь үнэлж дүгнэх, Монгол Улсын албан түүхийг бичихдээ судалгаа, шинжилгээний байгууллага, түүхчид тухайн цаг үе, улс төр, нийгмийн шаардлага, шахалтад үл автан зохих байранд нь тавьж, ялгамжгүйгээр тэгш хандах ёстойг илтгэгчид онцгойлон тэмдэглэж байсныг энд зориуд дурдалтай. Зоригт Бэйл Р.Наваанцэрэн Засагт хан аймгийн Зүүн Ханхөхийн хошууны ноён Зоригт бэйл Ринчинпилийн Наваанцэрэн (1879-1922 онд уг хошууг захирч байсан) нь гэрийн багшаар ном заалган монгол, манж, түвд бичгийн боловсрол эзэмшсэн, улс төрийн идэвхи өндөр, төрөлхийн удирдан зохион байгуулах авьяастай нэгэн байжээ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний төлөөх хувьсгал, Ховд, баруун хязгаарыг харийнхнаас чөлөөлөх, Дөрвөд, Урианхайн олон хошуудыг Монголын төрд дагаар оруулах ажлыг зохион байгуулагчдын нэг Р.Наваанцэрэн Цэргийн яамны дэд сайд, улмаар Ховд, баруун хязгаарыг сэргийлэн батлах сайдаар томилогдон, хил дамнасан дээрэмчид, цагаантнуудаас чөлөөлөх, хязгаар нутийг засан тохинуулах, 1921 оны хувьсгал, Ардын засгийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө өөрийн эх оронч үзэл, эрдэм чадал, авъяас билэг, зохион байгуулах чадвараараа тодрон сайдын албыг 10 гаруй жил хашжээ. Р.Наваанцэрэн Богд Жавзандамбыг хаан ширээнд залагдсан үеэс ардын хувьсгал ялж баруун хязгаарыг бүрэн чөлөөлсөн 1922 оныг хүртэл сайдын албыг хашжээ. 1921 оноос хошуу засгийн шинэчлэл хийхэд Наваанцэрэнг хошуу даргаар улираан тавьж 1924 оны тавдугаар сарын төгсгөл хүртэл ажиллуулжээ. Хан Тайшир уулын аймаг, Зоригт вангийн хошууны тогтмол хурлын 1924 оны тавдугаар сарын 19-ний тогтоолд "Зоригт ван Наваанцэрэн нас буурай болж биед өвчин тохиолдож, албан хэрэг шийтгэж чадахгүй учрыг гаргаж засаг хошууны даргаас шилжүүлэхийг эрж хуудас бичиж ирүүлсэн тул хэлэлцээд төлөв үнэн тул хошууны даргаар хэнийг сонгох тухайд нууц ба илэрхий хоёр зүйлээр саналыг авч Далайжаргалыг хошуу даргаар сонгов" гэжээ. Ингэж 45 жил засаг бариад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн малчин ардын амьдралаар дөрвөн жил гаруй амьдарч байгаад өвчний учир 1928 онд насан өөд болжээ. Зүүн Ханхөхийн хошууны засаг ноён Р.Наваанцэрэн нь ийнхүү үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд онц үүрэгтэй оролцоод ардын нам, ардын засгийн газрыг дэмжиж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож явсан түүхэн хүн юм. Элжигэн тайжууд овгийн Цагаанхүүгийн Цэнджав
Түүхэн гавьяаг нь төр үнэлэх ёстой
Bolod.mn
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
»»
Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 11:58 Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан
Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан
»»
Монгол Улсад бэлэн гоймон үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 90 аж ахуйн нэгж 17 улсаас бэлэн гоймон импортолдог 11:51 Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх,
Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх,
»»
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12 настай хүү угаартаж нас барсан ба ээж нь ухаан ороогүй байна 11:37 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10:25 цагт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо буюу Баруун салаанд
2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10:25 цагт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо буюу Баруун салаанд
»»
Одон орончид Дэлхийн вангийн гадаргуу дээрх асар том "зүрхний" нууцыг тайлжээ 11:22 Швейцарийн одон орончид Берны их сургууль болон Үндэсний одон орон судлалын PlanetS төвийн эрдэмтдийн хамт
Швейцарийн одон орончид Берны их сургууль болон Үндэсний одон орон судлалын PlanetS төвийн эрдэмтдийн хамт
»»
АН-аас Х.Баттулгыг хөөхийг шаардаж, зарим нь иргэдийн 1072 хувьцааг хуурч авсандаа уучлалт гуй гэв 11:19 АН-ынхан хэд хэдэн фракц болж эвлэлдэн нэгдэж чаддаггүй. Тэгвэл өнөөдөр тус намын зарим гишүүд намаасаа гарч буйгаа илэрхийлэв.
АН-ынхан хэд хэдэн фракц болж эвлэлдэн нэгдэж чаддаггүй. Тэгвэл өнөөдөр тус намын зарим гишүүд намаасаа гарч буйгаа илэрхийлэв.
»»
Төв аймагт 11 настай хүү айлын морь хөлсөлж унахдаа чирэгдэж, амь насаа алджээ 11:02 Төв аймгийн Борнуур суманд өчигдөр /2024.04.25/ 11 настай хүү айлын морь гуйж, хөлсөлж унажээ. Улмаар мориноос унаж, чирэгдсэн байдалтай амь насаа алдсан байна.
Төв аймгийн Борнуур суманд өчигдөр /2024.04.25/ 11 настай хүү айлын морь гуйж, хөлсөлж унажээ. Улмаар мориноос унаж, чирэгдсэн байдалтай амь насаа алдсан байна.
»»
ХҮН намаас татгалзаж буй гишүүдийн цуваа үргэлжлэв 10:42 Сонгууль-2024 болоход хоёр сарын хугацаа үлдээд буй билээ. Тэгвэл улс төрчдийн дунд сонгуулийн халуухан тулаантай
Сонгууль-2024 болоход хоёр сарын хугацаа үлдээд буй билээ. Тэгвэл улс төрчдийн дунд сонгуулийн халуухан тулаантай
»»
ҮАГ-т бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар ирүүллээ 10:09 Үндэсний аудитын газар энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа.
Үндэсний аудитын газар энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа.
»»
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
»»
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 10:07 “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.
»»
Сонсголонгийн гүүрний нэг талын зорчих хэсгийг хаана 09:49 Хан-Уул дүүргийн 8, 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн гүүрний зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хаахаар болжээ.
Хан-Уул дүүргийн 8, 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн гүүрний зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хаахаар болжээ.
»»
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
»»
МЕТА компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 09:41 Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон холбогдох албан тушаалтнууд МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол,
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон холбогдох албан тушаалтнууд МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол,
»»
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
»»
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт 09:16 СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
»»
“Жагсаалтын 48 мөнгө гаргахгүй, барьцаалагдахгүйгээр гишүүн болно” 08:27 УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай, Авлигатай тэмцэх
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай, Авлигатай тэмцэх
»»
Эмийн үнийг хуулиар зохицуулна 18:36 Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, түүнтэй
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, түүнтэй
»»
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарч ажиллана 17:12 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн
»»
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана 17:09 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай
»»
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 16:59 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
»»
Хангай зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх шаардлага тавилаа 16:46 Улаанбаатар хотын төвд байрлах Хангай зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон.
Улаанбаатар хотын төвд байрлах Хангай зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон.
»»
Тендерийн урилга 16:26 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
»»
Фото сурвалжилга: Нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгаж байна 16:23 2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах ажлыг үе шаттайгаар хийж буй.
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах ажлыг үе шаттайгаар хийж буй.
»»
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 16:00 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
»»
"Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчид авах асуудлаар уулзалт хийлээ 15:51 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах "Эрин эверест интернэшнл" сургуулийн
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах "Эрин эверест интернэшнл" сургуулийн
»»
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 15:27 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
»»
"Замын-Үүд, Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг хот, Цагаанхадыг тосгон болгоно" 15:09 Ерөнхий сайд энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үүргийг ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ, Улаанбаатар хотын захирагчид өгсөн. Энэ үүргийн дагуу дээрх хуулийн төсөлд хэрхэн өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
Ерөнхий сайд энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үүргийг ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ, Улаанбаатар хотын захирагчид өгсөн. Энэ үүргийн дагуу дээрх хуулийн төсөлд хэрхэн өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
»»
Төв магистрал замуудыг бүхэлд нь хучна 15:01 Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ.
Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ.
»»
Дэлбэрэлтэд өртсөн БЗД-ын 207-р байрыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ 14:56 Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
»»
БНКУ-ын Парламентын дарга Н.Шакиев Чингис хаан Үндэсний музейд зочлов 14:45 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев энэ сарын
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев энэ сарын
»»
ЗАСГИЙН ГАЗАР: Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэгслийг сайжруулахад 25 тэрбум төгрөг зарцуулна 14:43 Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
»»
"Монгол, Тайландын иргэд харилцан визгүй 60 хоног зорчино 14:35 Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тус улсын Шадар сайд бөгөөд
Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тус улсын Шадар сайд бөгөөд
»»
Финлянд болон Эстонд их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ 13:35 Финлянд болон Эстонд орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн зуун жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ.
Финлянд болон Эстонд орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн зуун жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ.
»»
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга 13:31 Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:
»»
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар 13:26 Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
»»
Ачааны автомашин шатаж, 45 настай иргэн амиа алджээ 13:23 Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/
Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/
»»
Үхрийн мах 17,500-21,500 төгрөгийн үнэтэй байна 13:22 Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнийн мэдээллийг хүргэж байна.
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнийн мэдээллийг хүргэж байна.
»»
Ногоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ 13:01 "Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.04.24/ товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлуулжээ.
"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.04.24/ товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлуулжээ.
»»
Н.Батсуурь аварга бүх оддын барилдааны зохион байгуулагчдыг шагналаа өгөхийг шаардав 12:58 “Пэпси Алтан цом бүх оддын барилдаан” гуравдугаар сарын 16-ны өдөр болсон. Уг барилдааныг Монголын үндэсний бөхийг хөгжүүлэх зорилгоор Premier sport суваг,
“Пэпси Алтан цом бүх оддын барилдаан” гуравдугаар сарын 16-ны өдөр болсон. Уг барилдааныг Монголын үндэсний бөхийг хөгжүүлэх зорилгоор Premier sport суваг,
»»
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
»»
Автобус засаж байгаад домкратад дарагджээ 11:19 Автобусанд засвар хийж байсан 50 настай эрэгтэй домкратад дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ.
Автобусанд засвар хийж байсан 50 настай эрэгтэй домкратад дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ.
»»
Онцгой байдлын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн асуудлыг хэлэлцэж байна 11:11
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа 11:09 Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд
»»
ЦАГ АГААР: Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 08:17
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог 18:45 14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер болон унадаг дугуйтайгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна.
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер болон унадаг дугуйтайгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна.
»»
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевыг угтан авлаа 17:47 Монгол Улсын Их Хурлын дарга Г омбожавын Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиевыг өнөөдөр ( 202 4 .0 4 .2 3 ) ж анжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Г омбожавын Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиевыг өнөөдөр ( 202 4 .0 4 .2 3 ) ж анжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэллээ.
»»
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээн боллоо 17:27 Улаанбаатар хотын аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд гурван насны ангиллаар,
Улаанбаатар хотын аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд гурван насны ангиллаар,
»»
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 17:12 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
»»
Тендерийн урилга 16:08 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
»»
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
»»
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
»»
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
»»
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
»»
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
»»
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
»»
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
»»
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
»»
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
»»
АНУ-ын онцгой байдлын алба гал руу аврагчдаа явуулах биш, дрон нисгэн унтрааж байна 12:26 Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
»»
Газын зурваст амиа алдсан хүний тоо 34049 болжээ 11:55 Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
»»
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ 14:07 Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
»»
Японд газар хөдлөлтийн улмаас 9 хүн гэмтжээ 13:52 Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
»»
Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд 80 гаруй эмэгтэй амиа алддаг 10:46 Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
»»
“Их-7” сайдууд Ойрхи Дорнодын асуудлаар хуралдаж байна 08:27 “Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
“Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
»»
Филиппинд цахимаар мөрийтэй тоглосон Хятад иргэн баривчлагджээ 16:16 Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
»»
Д.Трамп Польшийн Ерөнхийлөгчтэй Нью-Йоркт уулзжээ 13:39 Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ.
Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ.
»»
8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас баржээ 13:10 Өмнөд Солонгост 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас барсан хэрэг гарчээ.
Өмнөд Солонгост 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас барсан хэрэг гарчээ.
»»
Индонезид галт уул дэлбэрсний улмаас цүнами үүсэж болзошгүй байна 11:48 Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв.
Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв.
»»
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
»»
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
»»
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
»»
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
»»
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
»»
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
»»
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
»»
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
»»
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
»»
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
»»
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
»»
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
»»