 |
|
 |
|
Ч.Алтаннар: Бид олон улсын стандартыг Монголд нэвтрүүлнэ |
|
|
 |
|
 |
Ч.Алтаннар: Бид олон улсын стандартыг Монголд нэвтрүүлнэ
2014-05-28
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Германы Канцеллор Ангела Меркель нарын санаачилгаар байгуулагдсан Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль нь төрийн өмчийн отгон сургууль болж мэндлээд байгаа билээ. Манайд нэн түрүүнд шаардлагатай байгаа мэргэжлээр инженерүүдийг бэлтгэх, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнийг төгсгөж, олон улсын боловсролын жишиг ямар байдгийг харуулах томоохон зорилго энэ сургуулийнханд бий. Тус сургуулийн гүйцэтгэх захирал, төрийн шагналт, доктор Ч.Алтаннартай ярилцсанаа уншигчдадаа хүргэж байна. -Төрийн өмчийн отгон сургууль байгуулагдаж, элсэлтээ авахад бэлэн болчихоод байгаа. Манай уншигчдад зориулж сургууль байгуулагдах болсон шалтгаан, түүхийнх нь талаар эхэлж сонирхуулна уу?
-2011 онд Германы Канцеллор Ангела Меркелийг Монголд айлчлах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж германчуудын дэмжлэгээр хамтарсан сургууль барих санаачилга гаргасан. Үүнийг нь Канцеллор дэмжсэнээр Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль маань байгуулагдах болсон юм. Энэ тохиролцооны дагуу 2012 онд манай БШУЯ, Германы Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны яамнаас хамтарсан сургууль байгуулах Санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн 2013 оны эхээр БШУЯ-ны сайд Л.Гантөмөр ХБНГУ-д айлчлах үеэрээ сургууль байгуулах, цаашид тогтвортой хөгжүүлэх тал дээр ярилцан тохироод улмаар 2013 оны есдүгээр сард сургууль маань инженерийн бэлтгэл хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн. Манай улсын хувьд өндөр түвшний инженерийн боловсон хүчин үнэхээр шаардлагатай байсан.Тэр дундаа олон улсын томоохон корпорациуд ороод ирчирхсэн болохоор тэдний шалгуурыг хангасан инженерүүдийг бэлтгэн гаргах бодит шаардлага байсан. Тиймээс орчин үеийн инженер технологийн мэргэжилтнүүд бэлтгэх, олон улсын хэмжээний сургалт судалгаа хийх зорилгоор энэ сургууль маань байгуулагдсан. Герман инженерийн чанар дэлхийд гайхагддаг. Бидний зорилго бол зөвхөн Монголдоо гэхгүй бүс нутагтаа жишиг сургууль болж ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
-Энэ бол хамтарсан сургууль. Цаад талаасаа хэр зэрэглэлийн ямар сургуулиудтай хамтран ажиллаж байгаа вэ?
-Манайх Германы нэр хүндтэй их дээд сургуулиудын консорциумтай түншлэл тогтоон хамтран ажиллаж байгаа. Одоогоор тус консорциумд дэлхийн хамгийн ууган уул уурхайн сургууль болох Фрайбергийн уулын академи, Германы хамгийн том сургуулиудын нэг Аахены технологийн их сургууль нэгдээд байна. Цаашлаад Германы өөр нэр хүндтэй сургуулиуд энэ консорциумд нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд байна. Мөн түнш сургуулиуд биш ч гэсэн Дармшдадтын Техникийн их сургууль, Бохумын технологийн сургуулиуд манайхтай олон талаар хамтран ажиллаж байгаа.
-Танайх энэ хавар анхны элсэлтээ авах байх аа. Шалгуур хэр өндөр байх бол?
-Тийм ээ. Бид ирэх долдугаар сарын 8-9-нд элсэлтийн шалгалтаа авна. Гэхдээ бид өнгөрсөн намар Инженерийн бэлтгэл хөтөлбөртөө оюутан авч бэлтгэж эхэлсэн. Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн оюутнууд маань шууд бакалаврын ангидаа орно. Инженерийн чиглэлийн оюутнууд математик, физик, химийн хичээл шахуу үздэг. Бид өндөр ур чадвартай инженерүүд бэлдэх гэж байгаа учир хатуу чанд шалгуур тавьж байгаа. Манай сургуулийн бакалаврын түвшний бүх хичээлүүд англи хэл дээр явна. Тэгэхээр шинээр элсэгчид маань нэлээд өндөр шалгуурыг давж байж элсч орох эрхтэй болно. Бид ЭЕШ дээрээ англи хэл, математик, физик, хими гэсэн дөрвөн хичээлийн хоёроос доошгүй хичээлд 500-гаас дээш оноо авсан хүүхдүүдийг бүртгэн авч, өөрсдөө байгалийн ухааны шалгалт болон англи хэлний гэсэн хоёр шалгалт авна. Байгалийн ухааны шалгалтад математикийн асуулт 50 хувь, физик 30, химийн асуулт 20 хувийг нь бүрдүүлнэ. Шалгалтын хувьд дээд болон доод босго оноотой. Дээд босго оноог давсан хүүхдүүд шууд бакалаврын ангид элсэх боломжтой харин дээд босгыг даваагүй доод босго оноог давсан хүүхдүүд нэг жилийн бэлтгэл ангид элсэн сурах боломжтой. Бэлтгэлд дээр хэлсэн дөрвөн хичээлийг, ялангуяа математик, англи хэлний хичээлийг маш олон цагаар үзнэ. Тэгэхээр зарим хүүхдүүдийн хувьд математик, физикийн хичээлдээ гайгүй харин англи хэлний дунд зэргийн мэдлэгтэй байвал манай бэлтгэл ангид элсэн орж нэг жилийн дотор англи хэлийг маш эрчимтэйгээр үзээд бакалаврын болзлыг хангах англи хэлний мэдлэгтэй болох боломжтой гэсэн үг.
-Бүх хичээл англи дээр явах учраас хэлний түвшин ямар байвал танайд элсэн орох боломжтой вэ. ТОЕФЛ-ийн тэдэн оноотой байхад гэж зэргээр багцаа хэлэх боломж бий юу?
-Бакалаврын бүх хичээл англи хэл дээр харин бэлтгэл ангийн хичээлүүд холимог байдлаар орж байгаа. Олон улсын түвшинд их дээд сургуулиудад элсэн орох хэмжээний ТОЕФЛ-ийн оноо авч чадсан хүүхдүүд бол манай англи хэлний шалгалтыг хөнгөхөн даваад ороод ирнэ. Манайх ерөнхийдөө бэлтгэл ангид элсэхэд В1, бакалаврт элсэхэд В2 түвшинд англи хэлний мэдлэгтэй байх шаардлага тавьж байгаа.
-Бакалаврын ангидаа ямар мэргэжлээр элсэлт авах вэ. Манайдаа чухал шаардлагатай байгаа мэргэжилтнүүдийг бэлдэж чадах болов уу?
-Уул уурхайн боловсруулалтын инженер,механик инженер, байгаль орчны инженер гэсэн мэргэжлээр элсэлт авна. Бид энэ мэргэжлийг зүгээр бодож байгаад гаргачихаагүй. Герман-Монголын хамтарсан баг сургууль байгуулахаас өмнө олон чиглэлд нарийн судалгаа хийсэн. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа 80 гаруй үйлдвэрийн газруудаас судалгаа аваад энэ гурван мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх шаардлага байна гэж гаргаж ирсэн л дээ. Гэхдээ цаашдаа бид сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр болон инженерийн бусад салбаруудад мэргэжилтэн бэлтгэхээр төлөвлөж байна. Өнөө жил бэлтгэл болон бакалаврын ангиуддаа нийлээд 125 оюутан авах төлөвлөгөөтэй байгаа. Бид тооноос илүү чанартай оюутан бэлтгэхийг чухалд үзнэ. 2016-2017 оны хичээлийн жилд 400, 2017-2018 онд 500 орчим оюутантай болно гэж харж байгаа. Цаашдаа магистр, докторын сургалтаа ч эхлүүлнэ. 2016 оноос магистрын бэлтгэл ангийг нээхээр төлөвлөсөн, наашлуулах ч боломжтой.
-Танайх олон улсын жишигт нийцсэн сургууль болно гэж байгаа. Тэгэхээр танай төгсөгчдийн диплом олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө гэж үзэж болох уу?
-Бидний зорилго бол дэлхийн хэмжээний сайн сургуулиудыг магадлан итгэмжилдэг байгууллагын шалгуурыг хангах. Энэ бол зөвхөн бидний ч бус хамтран ажиллаж байгаа түнш сургуулиудын маань ч хамтын зорилго. Бид эхнээсээ сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтын орчин бүрдүүлэх, багш нараа сонгох гээд сургалтын бэлтгэл хангахдаа олон улсын магадлан итгэмжлэлийн шаардлагад нийцүүлэн ажиллаж байна. Энэ асуудлыг Германы талаас Германы эрдмийн солилцооны алба хариуцаж байгаа. Нөгөө талаас БШУЯ-наас дээд боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлж төрийн өмчийн их дээд сургуулиудыг олон улсын жишигт нийцсэн судалгааны сургууль болгох зорилттой ажиллаж байна. Энэ хүрээнд яамнаас манай сургуулийг энэ шинэчлэлийн нэг хэсэг гэж харж бидэнтэй маш ойр ажиллаж, дэмжиж байгаа.
-Багш нарын хувьд ямар зэрэглэлийн багш нар байгаа вэ?
-Монгол багш нараас гадна Германаас багш нар ирж хичээл заана. Нэгэнт олон улсын стандартыг нэвтрүүлэх гэж байгаа учраас багш нар дээрээ ч бид өндөр шалгуур тавьж байгаа. Манайд багшлах Монгол багш нарын хувьд олон улсын стандартаар дээд боловсролыг олгох төв ямар байдаг вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр голдуу олон улсын түвшинд эрдэм шинжилгээний ажил хийдэг эсвэл нэр хүндтэй сургуулиудад докторын зэрэг хамгаалсан, ажиллаж байсан хүмүүс байх шаардлагатай болж байгаа. Одоо ажиллаж байгаа монгол багш нар маань Герман АНУ, БНСУ-д эрдмийн зэрэг хамгаалж, олон улсад бүтээлээ хэвлүүлсэн хүмүүс байгаа. Герман багш нарын хувьд хамтран ажиллаж байгаа сургуулиудын профессорууд ирж мэргэжлийн хичээлүүд орно. Багш нар маань Германаас тодорхой хугацаагаар ирж хичээлээ заагаад ирж, буцаж байна. Зөвхөн Герман ч гэлтгүй томоохон сургуулиудын эрдэмтэн профессор нарыг урьж хичээл заалгана гэсэн төлөвлөгөө бий. Нэгэнт бид нар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургууль байгуулах гэж байгаа юм чинь олон улсын сайн багш нараар хичээлээ заалгах хэрэгтэй болно. Тэгж байж өнөөх олон улсын стандарт чинь нэвтэрч, хөрсөндөө сууна. Нэг жишээ дурдъя л даа. Саяхан Лондонд төвтэй “QS” хэмээх олон улсын судалгааны байгууллагаас Азийн шилдэг 300 их дээд сургуулийг жагсаахад манай улсаас ганц ч сургууль багтаагүй. Гэтэл Өвөр Монголын хэд хэдэн сургууль тэнд орсон л байх жишээтэй. Үнэндээ тэр жагсаалтын шалгуур маш нарийн л даа. Тэгэхээр манай сургуулиуд тэр жишигт нийцэж л ажиллах шаардлага тулгараад байгаа юм.
-Танайхан сургалтынхаа төлөвлөгөөг хэрхэн гаргасан бэ. Нэлээд ултай судалгааны үр дүнд гаргасан талаар яригдаж байсан. Үйлдвэр, компаниудын төлөөллөөс хүртэл саналыг нь авсан гэж?
-Герман, Монголын талын хамтарсан профессоруудын баг манай сургалтын төлөвлөгөөн дээр ажилласан. Энэ баг өнгөрсөн хоёрдугаар сард Берлинд, гуравдугаар сард Улаанбаатарт цуглаж сургалтынхаа төлөвлөгөөн дээр суусан. Хоёр дахь уулзалтаараа үйлдвэрийн газрын төлөөллүүдийг урьж, тэдний саналыг авсан юм. Олон улсын жишгээр бол их, дээд сургуулиуд болон үйлдвэрийн газрууд маш нарийн холбоотой ажилладаг. Бид яг энэ жишгээр үйлдвэрийн газруудтай ойр хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа. -Манайд сургууль, компаниуд нягт ажиллах уламжлал алдагдсан. Цаад талууд танай санаачилгыг хэр хүлээж авч байна даа?
-Үнэндээ тийм жишиг сүүлийн гучаад жилд байхгүй явж ирсэн. Үүнийг цаад талдаа сайн ойлгуулах асуудал бидэнд гарч байсан нь нууц биш. Тэд хэрэгтэй гэдгийг нь ойлгоод байдаг гэхдээ яаж хэрэгжүүлэхээ мэддэггүй. Энэ тал дээр саяхан манай сургууль Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрийн газрууд, их дээд сургуулиудын төлөөллийг урьж оролцуулаад “Монголд их сургууль-үйлдвэрлэлийн хоршил хэрэгтэй юу?” гэсэн хэлэлцүүлгийг БШУЯ, Ерөнхийлөгчийн тамгын газар, сургалт судалгааны Либерал хаус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгээс хоёр тал энэ хамтын ажиллагаа өнөөдөр илүү өргөн хүрээнд явагдах хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа нь харагдсан. Гадны сургуулиуд үйлдвэрийн газруудтай сургалт, судалгаа гэсэн чиглэлд хамтран ажилладаг. Сургалтын хувьд инженерийн оюутнуудад дадлага маш чухал. Манай сургуулийн оюутнууд дөрвөн жил суралцахдаа 120 өдөр нь үйлдвэрт дадлага хийх юм. Энэ бол сургууль, үйлдвэрийн хоорондын хамтын ажиллагааны нэг хэлбэр л дээ. Манайд хамтын ажиллагаа байхгүйгээс төгсөөд гарч ирсэн мэргэжилтнийг үйлдвэрүүд нэмэлт зардал гарган сургаж байдаг. Хэрэв оюутан байх хугацаанд нь хамтран ажиллаж чадвал сургуулийн ширээнээс шууд ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэх боломжтой. Мөн биднийг үйлдвэрийн газруудтай уулзаад явж байхад өөрсдийн мэргэжилтнүүдээ их сургуулиудыг ашиглан дахин мэргэшүүлэх боломжийг маш их асууж байсан. -Бас үйлдвэрүүд нь ирээдүйн боловсон хүчиндээ хөрөнгө оруулах боломж ч байж болох юм...
- Яг үнэн. Оюутнуудад тэтгэлэг олгож, боловсон хүчнээ бэлтгэж авдаг уламжлал бий. Мөн хэд хэдэн үйлдвэрийн газрууд манай сургуулийн амжилттай суралцах оюутнуудад тэтгэлэг өгөх санаагаа илэрхийлсэн байгаа.
-Танай сургууль сургалт, судалгааг хамтад нь авч явах талаар хэллээ. Манайд оюутан бэлтгээд байдгаас судалгааны тал дээр анхаардаггүй. Та судалгааны чиглэлд ажиллах талаараа дэлгэрүүлж өгөхгүй юу?
-Судалгаа бол их дээд сургуулиуд дээр суурь болон хэрэглээний гэж хоёр хуваагддаг л даа. Үйлдвэрийн газруудтай хамгийн ойр хамтран ажиллах нь хэрэглээний судалгаа юм. Суурь судалгаа нь олон улсын түвшинд судлагдаж байдаг, шууд хэрэглэгддэггүй. Магадгүй арван жилийн дараа хэрэглээнд орж ирэх тийм судалгаа байдаг. Хэрэглээний судалгаа нь үйлдвэрт шууд хэрэгжээд явах боломжтой. Энэ нь сургуулийн үйл ажиллагааны орлогын нэг эх үүсвэр болох юм. Монголд их дээд сургуулиуд орлогын 90 хувиа сургалтын төлбөрөөсөө бүрдүүлж байна. АНУ-д гэхэд төрийн мэдлийн сургуулиудын 10-15 хувь, хувийн сургуулиудын 20-25 хувь нь төлбөрөөсөө санхжүүдэг. Харин томоохон судалгааны сургуулиуд орлогынхоо 20 орчим хувийг хамтран ажиллаж байгаа үйлдвэрүүдээсээ олдог байх жишээтэй. Манайд өнөөдөр БШУЯ-аас төрийн өмчийн сургуулиудыг судалгааны их сургуулиуд болгоно гэсэн бодлого баримталж байна. Судалгаанд суурилсан сургууль байгуулахын тулд хоёр зүйлийг анхаарахаас аргагүй. Гадаадад ихэнх судалгааг магистр, докторын оюутнууд хийж багш нар нь удирдаад явдаг. Манайд цол авах гэсэн хүмүүс ажлынхаа хажуугаар сурдаг тогтолцоо бий болчихсон нь нууц биш. Үүнийг өөрчилж, судалгаанд суурилсан сургууль болохын тулд тэднийг ашиглах хэрэгтэй. Нөгөө талаас их дээд сургуулиудын эсвэл салбар хоорондын уялдаа холбоог сайн гаргаж өгөх хэрэгтэй. Нэг ёсондоо салбар хоорондын дэд бүтцийг гаргах хэрэгтэй. Өнөөдөр судалгааг ганц анагаахын доктор эсвэл ганц математикч хийхээ больсон. Ихэнх хэрэглээний түвшний судалгааг өөр, өөр салбарын эрдэмтдийн баг бүрдүүлж амжилтад хүрдэг болсон. Манайх шиг хүн ам цөөн, тэр дундаасаа шинжлэх ухааны мэргэшсэн хүмүүс, олон улсын түвшинд судалгаа хийгсэд цөөнтэй газар аль болох тарж бутарсан хүмүүсээ нэгтгэж баг болгож судалгаан дээрээ ажиллах хэрэгтэй юм. Түүгээр зогсохгүй олон улсын сайн судлаачдыг урьж баг болж ажиллаад үйлдвэрүүдэд гарч байгаа асуудлыг нь шийддэг болж болно. Манай сургуулийн хувьд мөн судалгааны сургууль болох зорилттой анхнаасаа энэ бүх зүйл дээр анхаарч ажиллаж байна. -Танай сургууль хоёр орны хамтарсан сургууль болохоор хөрөнгө оруулалтын хувьд ч хоёр талаас гаргаж байгаа юу. Энэ талаар жаахан тодруулахгүй юу?
-Сургуулийг байгуулах эхний үе шатанд хоёр орны Засгийн газрын хамтарсан хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Үүнээс гадна Монголын талаас орох хөрөнгө оруулалтын хүрээнд Оюутолгой компанийн санхүүжилтээр 600 оюутны хичээлийн байр, 160 оюутны дотуур байр бүхий хотхон маань Налайхад үүдээ нээхэд бэлэн болчихсон байна. Германы талаас гаргаж байгаа хөрөнгө оруулалт герман багш нарын замын зардал, цалинд зарцуулагдана. Цаашдаа манай талаас хоёр дахь оюутны байр, оюутны үйлчилгээний төв, сагсан болон хөлбөмбөгийн талбайг барих хөрөнгө оруулалтууд хийгдэхээр байгаа.
-Гадаадад мөнгө зарцуулж хүүхдээ сургаснаас танайд суралцуулах хүсэл олон хүнд төрөх байх аа. Танай төлбөрийн хувьд хэр үнэтэй байх вэ?
-Германы жишгээр бакалаврын ангид дөрвөн жилийн турш 240 кредит цагийн хичээл үзнэ. Нэг кредит цагийн үнэлгээ нь 116 мянган төгрөг. Тооцоод үзэхээр бакалавр нь ойролцоогоор жилд долоон сая, бэлтгэл нь 3,5 сая төгрөг болж байгаа юм. Гэхдээ бид сайн суралцаж байгаа оюутнууддаа тэтгэлэг өгч сурах боломжийг нь хангана. Манайд элсэлт өгсөн хүүхдүүд жагсаалтаар эхний 10 хувьд нь багтсан бол төлбөрийг 100 хувь, дараагийн 10 хувьд нь орвол 50 хувь хөнгөлөхөөр болж байгаа. Цаашдаа сургалтынхаа үнэлгээгээр энэ зарчмаар тэтгэлэг аваад явах боломжтой. Дээр нь эмзэг бүлгийн хүүхдүүд, малчны хүүхдүүд зэрэг сургалтын төрийн сангаас улсаас тэтгэлэг, зээл авдаг тэр бүх хөнгөлөлтүүд манай сургууль дээр хэрэгжинэ. Мөн өмнө хэлсэнчлэн үйлдвэрийн газруудын тэтгэлэгт манай оюутнууд хамрагдах боломжтой. Манай оюутнуудын хувьд Германд үйлдвэрлэлийн дадлага хийх боломжтой. Мөн сайн суралцаж байгаа оюутнуудаа 1-2 семестер гадаадын сургуулиудад оюутан солилцоогоор явуулах юм. Манай сургалтын хөтөлбөр Германы сургуулиудтай адил учир бакалаврын анги төгссөн оюутнууд Германы их дээд сургуулиудад шууд магистрт суралцах боломжтой. Германы их сургуулиудын хувьд сургалтын төлбөргүй байдаг нь манай оюутнуудыг нэлээд татдаг. -Таныг олон улсын түвшинд бүтээлээ үнэлүүлж улмаар төрийн шагнал хүртсэн манай залуу математикчдын нэг гэдгээр хүмүүс мэднэ. Харин хэзээнээс энэ сургуулийн захиралаар томилогдов?
-Би энэ оны нэгдүгээр сараас эхлэн МГТИС-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Манай сургуулийн бүтэц ямар байх тал дээр Монгол Германы хамтарсан бүхэл бүтэн баг ажиллаж байсан. Бүтэц зохион байгуулалт, мөн багш захиргааны ажилчдыг авах журам бүгд олон улсын их дээд сургуулиудын бармталдаг зарчимаар явагддаг. Нэг ёсондоо олон улсын их сургуулиудийн орчинг бүрдүүлж байна гэж ойлгож болно. Нөгөө талаас Монгол оюутнууд дэлхийд гайхагддаг Германы инженерийн мэдлэгийг эх орондоо эзэмших боломжийг энэ сургууль бүрдүүлж байгаа юм. Энэ бүгд миний хувьд энэ сургуульд орж ажиллах хангалттай шалтгаан байсан. -Та гадны ямар, ямар сургуульд суралцаж, ажиллаж байсан талаараа сонирхуулахгүй юу?
-Би МУИС-ийн Математикийн сургуулийг 2002 онд төгсөөд, АНУ-ын Флоридагийн их сургуульд хэрэглээний математикаар 2005 онд магистр, 2007 онд докторын зэрэг хамгаалаад 2007-2009 онд төгссөн сургуульдаа ажилласан. Дараа нь 2009-2011 онд Английн Империал коллежид ажиллаж байгаад нутагтаа ирсэн дээ. Ирээд Монголын математикийн хүрээлэн мөн МУИС-ийн Эдийн засгийн сургууль буюу одоогийн Бизнесийн сургуульд ажиллаж байгаад энэ ажилд ороод байна. -Монголдоо хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэхээс гадна олон улсын стандартыг нэвтрүүлсэн сургуультай болох танай ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.
Ч.БҮЖИН |
| Ч.Алтаннар: Бид олон улсын стандартыг Монголд нэвтрүүлнэ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
Дөрвөн дансны арга гээч схем 09:37 • 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
|
• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ. »»
|
|
Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ 09:36 Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
|
Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх »»
|
|
Б.Гончигсүрэн улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ 09:27 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон. »»
|
|
-90 кг-д А.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 09:26 Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
|
Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин »»
|
|
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 09:23 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 09:18 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|