Хүмүүсийн төдийлөн сайн мэдэхгүй хүний арьсыг гайхалтай харагдуулах хүнсний бүтээгдэхүүнүүд дэлхий дээр маш олон байдаг. Хүн цэвэрхэн сайхан арьстай байхад илүү залуу, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байж чаддаг. Таны өдөр бүр хэрэглэдэг хоол хүнс таны арьсны эрүүл байдалд болон биеийн ерөнхий эрүүл мэндэд ч чухал нөлөөүзүүлж байдаг билээ. Одоо ингээд таны арьсыг залуу, эрүүл болгох 7 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулъя.

1. Маалинганы үр

h1

Маалинганы үр Омега-3-аар баялаг учир арьсны залуу байдлыг хангадаг. Өдөр бүр хэрэглэснээр арьсны улайлт болон цочролыг арилгаж арьс гэрэлтсэн зөөлөн харагдуулдаг.

2. Хөх ягаан өнгийн жимс

h2

Нэрс, үхрийн нүд, бөөрөлзгөнө, чавга зэрэг хөх, ягаан өнгийн жимсийг байнга хэрэглэснээр арьсанд тэжээл өгч, илүү залуу харагдуулдаг.

3. Наран цэцгийн үр

h3

Наран цэцгийн үрэнд Е витамин ихээр агуулагддаг учир таны арьсыг нарны гэрлийн нөлөөнөөс хамгаална.

4. Шоколад

h4

Шоколаданд дуртай хүмүүст сайхан мэдээ байгаа биз. Шоколад батга гарах бас нэгэн шалтгаан гэж ихэнх хүмүүс боддог ч хэмжээг нь тохируулаад зөв хэрэглэвэл арьсанд эерэг нөлөө үзүүлдэг. Гэхдээ зөвхөн хар шоколад гэдгийг санаарай.

5. Чихэрлэг төмс

h5

Чихэрлэг төмсөнд их хэмжээний А, С витамин агуулагддаг учир арьс эрүүл байхад тусална.

6. Улаан лооль

h6

Улаан лооль нь арьсны эрүүл байдлыг хангаж, нөсөөжөхөөс сэргийлдэг.

7. Тараг

h7

Тарагийг байнга хэрэглэснээр үрчлээнээс сэргийлж, мөн арьсыг уургаар хангана. Аль болох чихэргүй цэвэр тараг хэрэглээрэй.