өөрчлөгддөг. Дүпү нь зөөлөн цэлцэгнэсэн шинжтэй ба олон амин дэм агуулсан байдаг бөгөөд мөн өндөр хэмжээний төмөр болон уураг агуулсан байдаг учир цагаан хоолтон хүмүүсийн уургийн хэрэгцээг хангаж өгдөг байна. Ихэвчлэн махыг орлуулж хэрэглэдэг дүпүг шар буурцагны сүүнээс гаргаж авдаг. Шар буурцагны сүүнээс гаргаж авсан ээдмийг дөрвөлжин хэлбэрт шахан дүпү бэлэн болно.

Нэг дөрвөлжин дүпүнд 9,2г уураг агуулагддаг. Ийм учраас цагаан хоолтнууд хэрэглэхэд их тохиромжтой ба өөх тос маш бага агуулагдсан байдаг учир эрүүл хоолны дэглэм барьдаг хүмүүст тохиромжтой.

Дүпүнд мөн калци, төмөр ихээр агуулагддаг. Нэг аяга дүпүнд 227мг калци, 1,82мг төмөр агуулагддаг байна. Мөн загасны маханд агуулагддаг Омега-3 хэмээх зүрхний үйл ажиллагаанд маш сайн, зүрхний өвчлөл, хавдраас сэргийлдэг өөх тосны хүчил дүпүнд байдаг аж. Тиймээс зөвхөн цагаан хоолтон гэлтүй мах иддэг хүмүүсч хэрэглэхэд тохиромжтой.

Дүпү нь ямар нэгэн онцгой хурц амтгүй учир ямар ч хүнсний бүтээгдэхүүнтэй хэрэглэхэд зохицно. Ялангуяа сармис, soy sauce, цагаан гаа, карри зэргээр амталвал илүү тохиромжтой. Дүпүг шарж, чанаж, жигнэж хэрэглэж болдог. Өдөр тутмын хүнсэндээ хэрэглэж болох энэхүү тэжээллэг эрүүл хүнсийг та сонгоорой.