 |
|
 |
|
Монголын Казахууд яагаад дорд үзэгдэх болов оо |
|
|
 |
|
 |
Монголын Казахууд яагаад дорд үзэгдэх болов оо
2014-06-06Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос алс хол орших баруун хязгаарт амьдарч буй үндэсний цөөнх  болсон казахууд тэртээ 150-180 жилийн өмнө БНХАУ- ын Шинжаан Уйгарын өөртөө засах орноос нүүдэллэн ирж суурьшсан билээ. Тэр үед Монголын ард түмэн казахуудыг баяртайгаар хүлээн авч газар нутаг таслан өгч Монгол оронд энх тайван амьдрах нөхцөл бүрдүүлж өгсөн юм. Монгол Улсад 1921 онд ялсан Ардын хувьсгалын үр дүнд шинэхэн байгуулагдсан төр засаг маань казахуудын хувьд эхнээс нь зөв бодлого баримталж, баруун хязгаарт энх тунх амьдрах асуудлыг нь төр засгийн удаа дараагийн бодлого, шийдвэрээр баталгаажуулж тэдэнд бүхий л талаар дэмжлэг туслалцаа үзүүлж ирснийг бид мартахгүй. 1924 онд хуралдсан Улсын анхдугаар их хуралд казах түмний төлөөлөл анх удаа оролцож анхдугаар Үндсэн хуулиа батлах, тусгаар улсаа дэлхийд зарлан тунхаглах үйлст хүчин зүтгэж түүхэнд нэр нь мөнхөрсөн билээ.
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Х.Чойбалсаны шууд санаачилгаар 1940 онд Ховд аймгаас Баян-Өлгий аймгийг салган тусад нь аймаг байгуулж өгсөн нь казах үндэстэн бие даан хөгжих, өөрийгөө удирдах төрийн байгууллагуудтай болох, зан заншил, соёл, өв уламжлалаа хадгалах, эх хэлээрээ боловсрол эзэмших, төрөлх нутагтаа сайхан амьдрах зэрэг казах түмний язгуур эрх ашигт нийцсэн, тэдний хөгжил цэцэглэлтэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Баян- Өлгий аймгийг тусгайд байгуулж өгсөн нь түүхэн ач холбогдлоо ч алдаагүй байна. Өнгөрсөн хугацаанд Монголын казахууд эх орны минь торгон хилийг хамгаалан бүлээн цусаа урсгаж, төрөлх аймагт төдийгүй эх орны өнцөг булан бүрт өрнөсөн бүтээн байгуулалтад оролцож, улс орны хөгжил цэцэглэлд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн билээ. Монголын казахуудын дундаас ардын хувьсгалын жилүүдэд төр нийгмийн зүтгэлтнүүд Дауитбай, Жамила, Монгол Улсын баатар Н.Икей, алдарт нисэгч Зайсанов, Хаби, Б.Хурметбек, А.Сарай, Х.Хызырхан, К.Зардыхан, Тилей хан, Ахмет, У.Хамбар, Шангишбай, Хашгынбай, К.Мизамхан, Сейлхан, УИХ-ын гишүүд А.Болат, Р.Сандалхан, Т.Султан, Х.Володя, Х.Жекей, К.Сайран, А.Мурат, А.Бакей, А.Тлейхан, Х.Баделхан зэрэг шилдэг сэхээтнүүд төрөн гарч Монголын төрд зүтгэж ирснийг ард түмэн сайн мэднэ. Ер нь өнгөрсөн 74 жилийн хугацаанд Баян-Өлгий аймагт амьдарч буй казах, урианхай, тува, дөрвөдийн ард түмэн цэцэглэн хөгжиж хүн амын хөгжил, малын тоо, амьжиргааны төвшингөөр улсын хэмжээнд томоохон байр суурь эзэлж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байдаг. Үүнийг яах аргагүй Монголын төрийн үе үеийн удирдлага үндэсний цөөнхийн язгуур эрх ашгийг хамгаалах үйлст онцгой анхаарлаа хандуулж ирсний бодит үр дүн гэж үзэж байна.
Казакстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев 1990 онд хуралдсан Дэлхийн казахуудын анхдугаар чуулганд “Монгол Улсад амьдарч буй казахууд бол түүх, соёл, зан заншлаа унаган хэлбэрээр хадгалж ирсэн цорын ганц ард түмэн гэдгээр бахархаж байна” гэж цохон тэмдэглэсэн нь үүний нэг нотолгоо гэж үзэж байна. Гэтэл УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд УИХ-д Ардчилсан нам олон суудал авч, Баян-Өлгий аймагт орон нутгийн сонгуулиар ардчилсан хүчин ялалт байгуулснаас хойш казахуудыг дорд үзэх, шилдэг сэхээтнүүдийг албан тушаалаас нь чөлөөлөх зэрэг зүй зохисгүй үйл ажиллагаа явагдаж эхэлснийг Баян-Өлгий аймагт амьдарч буй казахууд сайн мэдэж байгаа ба тэд үүнийг хүчтэй эсэргүүцэж байна. Үүний заримыг дараахь нотолгоог үндэслэн дурдвал: 1. Баян-Өлгий аймгийн төр засгийн байгууллагын дэргэдэх хэлтэс, агентлаг, тасаг, албадын даргын албан тушаалыг үеийн үед казахын шилдэг сэхээтнүүд удирдаж ирсэн уламжлал өнөө үед бараг алдагдаж тэднийг янз бүрийн шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь өөр аймаг, хотоос казах бус хүмүүсийг илрүүлэн албан тушаалуудад тохоон томилсан явдал юм. Жишээ нь: Баян- Өлгий аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч, аймгийн прокурор, Цагдаагийн газар \дарга болон түүний харьяа бүх хэлтсийн дарга нар\, Онцгой байдлын хэлтэс, Хилийн цэргийн хоёрдугаар анги болон барилгын цэргийн анги, Гадаадын иргэдийн харьяатын асуудал эрхлэх алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цэргийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс зэрэг томоохон 12 агентлагийн удирдлагад ажиллаж байсан казах сэхээтнүүдийг янз бүрийн шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаад асуудалд казахын ард иргэд ихээхэн сэтгэл дундуур байна. Түүнчлэн аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Сум дундын шүүхэд ажиллаж байсан казах хуульчдыг өөр аймагт шилжүүлэн ажиллах бодлого баримталж байна. Өнөөдөр гол, гол агентлагийг казах бус хүн удирдах болсноор тухайн байгууллагад ихэвчлэн тэдний төрөл садан, найз нөхөд, нутаг нэгт хүмүүс ажилд орж байна.
Улсын хэмжээнд Баян-Өлгий аймаг ажилгүйдлийн төвшингөөр дээгүүрт тооцогддог ба орон нутагт оршин сууж буй гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн казах сэхээтнүүд ажилд орж чадахгүй байна. УИХ- аас шүүхийн шинэчлэл гэсэн нэрийдлээр Баян-Өлгий аймагт 73 жил тасралтгүй ажиллаж байсан давж заалдах шатны шүүхийг татан буулган Ховд аймаг руу нүүлгэн шилжүүлсэн нь шүүхийн хаалга татаж ядарч зовсон иргэдэд маш их дарамт болж, зовж зүдэрсэн иргэд эрхээ хамгаалуулахаар Баян- Өлгий аймгаас талдаа 220 км орших Ховд аймагт очих гэж эдийн засгийн хувьд багагүй хохирол амсаж байна. Энэ бүх асуудал наанаа хуулийн хүрээнд явагдаж байгаа мэт боловч цаана үндэсний цөөнх болсон казах иргэдэд үзүүлж буй дарамт шахалт гэж үзэж байна. 2. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар аливаа үндэс- тэн, ястан төрөлх хэлээрээ ярих, сурах бүрэн эрхтэй юм. Гэтэл сүүлийн үед УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын зарим гишүүн, сайд нар Баян-Өлгий аймагт амьдарч буй казах иргэд, бүр одоогийн аймгийн удирдлага ч монгол хэлээр сайн ярьж чадахгүй байна, казахуудын боловсролын түвшин хангалтгүй байна гэж шүүмжлэх боллоо.
Яг бодит байдал дээр казах иргэдийн хэдэн хувь нь монгол хэл мэдэхгүй байгаа, боловсролоор таруухан байгааг судалгаа хийж албан ёсоор тогтоогоогүй байж, монгол хэл мэдэхгүй гэж хавтгайд нь өрөөсгөл дүгнэлт хийж байгаа нь бас нэг доромжлол, дарамт гэж үзэж байна. Саяхан УИХ-ын чуулгаанаар Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын бичиг баримтыг хэлэлцэх үед Казахын ард түмний боловсролыг хөгжүүлэх талаар нэг ч үг, өгүүлбэр тусгагдаагүй байгааг УИХ-ын гишүүн А.Бакей гишүүн гомдсон маягтай хэлж байсан юм. Миний бодлоор Монголын казахууд өдөр тутам зурагт үзэж, монгол хэл дээр сонин уншиж, монгол хэл дээр төрийн албыг залгуулж, ерөнхий боловсролын сургуульд монгол хэлний хичээл тогтмол орж байхад монгол хэл мэдэхгүй байна гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай. Одоо Баян-Өлгий аймагт монгол хэлийг казах хэлнээс ч илүү сайн мэддэг, дотоодын их, дээд сургууль төгссөн олон зуун сэхээтнүүд ажиллаж байна. 3. Сүүлийн үед Баян-Өлгий аймагт үйлдэгдсэн гэх казах иргэдтэй холбоотой эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг ч Улаанбаатар хотод Улсын Мөрдөн байцаах газарт мөрдөн шалгах буруу жишиг тогтож байгаад ихээхэн сэтгэл түгшиж байна.
Ганц жишээ дурдахад, 2013 оны арванхоёрдугаар сард илэрсэн улсын нийгмийн халамжийн санд онц их хэмжээний хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийн талаар хэн нэгэн иргэний гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад казах иргэдийг улсын олон сая төгрөгийг зохион байгуулалттай бүлэглэн завш- сан гэж Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хууль хяналтын байгууллагын удирдлагаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаад гомдолтой байна. 2014 оны нэгдүгээр сараас одоог хүртэл бараг хагас жилийн нүүр үзэж байхад 13 казах иргэнийг Улаанбаатар хотод авчирч улсын мөнгө төгрөгийг завшин үрэгдүүлсэн гэж шалгаж байгаа ба энэхүү 13 казах иргэнийг өсч төрсөн, дассан нутаг орноос нь, ажиллаж буй байгууллага, хамт олноос нь, түшиг тулгуур болж байсан аав, ээж, хань, үр хүүхэд, ах, дүү, төрөл садан, найз нөхдөөс нь салган заримыг нь шорон дамжуулан удаан хугацаагаар цагдан хорьж эрүү шүүлт үзүүлэх, сэтгэл санааны болон эрүүл мэндээр хохироох, заримыг “Гадуур хувийн батлан даалтад байлгаж байна” гэж өдөр бүр Улсын мөрдөн байцаах газарт дуудан бүртгэх, олон сар, хоногоор мэдүүлэг авахгүй байх зэрэг асуудал нь казах иргэдэд боловсон хэлбэрийн эрүү шүүлт хэрэглэж байгаагаас ялгаа алга. Эдийн засаг хүндэрч, ард иргэдийн амьжиргааны төвшин доройтож байгаа цагт хэрэг төвөгт холбогдсон гэх эцэг эх, хань, үр хүүхэд, ах дүү, төрөл саднаа эргэж тойрох гэж алс хол Баян-Өлгий аймгаас ар гэрийнхэн нь онгоцоор болон газраар удаа дараа Улаанбаатар хотод ирж багагүй зардал гаргаж байна.
Харин Улаанбаатар хотод эрүүгийн хэрэгт шалгагдаж буй 13 казах иргэн нь бүгд одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй мөртлөө өдөр бүр автобусны зардал, хоолны үнэ, байрны түрээс, утасны төлбөр зэрэг эдийн засгийн хохирол амсаж байна. Энэ нь дулаан конторт сууж, төрөөс цалин хангамж авч байгаа хэн нэгэн албан тушаалтанд маш бага мөнгө мэт санагдах боловч жирийн нэгэн иргэнд наад зах нь өдөрт 30000 төгрөгийн зардал гаргалаа гэхэд өнгөрсөн зургаан сарын 180 хоногт нэг хүнээс ойролцоогоор тав орчим сая төгрөгийн зардал гарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн ухаалаг төр маань хаана байна вэ. Иргэдэд эрүү шүүлт хэрэглэдэг, эдийн засгаар хохироодог, хүнд суртлын бай болгодог, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрийг нь гутаадаг, нэгэнт гэм буруутай асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад “Гэм буруутай” гэж зарладаг төртэй болж байна уу. Казах иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг Улаанбаатар хотод татан авч ирж шалгах болсон шалтгааны талаар уг эрүүгийн хэрэгт хяналт тавьж буй прокурор нь “.... Бид Казахын ард түмний зан заншилтай холбоотой учраас уг хэргийг зориуд Улаанбаатар хотод шалгаж байгаа” гэж ярьж байгааг юу гэж ойлгох вэ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “Үйлдэгдсэн хэрэгт мөрдөн байцаалт явуулах харьяаллыг тогтоох асуудлыг шийдвэрлэхэд иргэдийг үндэс, угсаагаар буюу халх, казах, урианхай, дөрвөд, тува ард түмний зан заншилтай холбоотой учраас тэднийг байнга оршин сууж буй газраас нь өөр газарт авч ирж эрүү шүүлт үзүүлэн мөрдөн байцаалт явуулна гэсэн ямар ч үг, өгүүлбэр байхгүй. Монголын хууль эх орны аль ч өнцөгт, иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой биш үү. Харин одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ”Мөрдөн байцаалтыг хэрэг гарсан газарт явуулна, хэргийг бүрэн гүйцэд, түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогчийн аль олонхи байгаа газарт, эсхүл хэрэг илэрсэн газарт.... мөрдөн байцаалтыг явуулна” гэж заасан байдаг юм. Цагаан цаасан дээр хараар бичсэн хуулийн энэхүү үг, өгүүлбэр нь өнөөдөр казах иргэдийн хувьд зөвхөн хоосон цаас болж үлдэж байна. Ер нь сүүлийн жилүүдэд хууль гууль болж хэн дуртай нь хуулийг өөрт ашигтай хэлбэрээр тайлбарлан ажиллах болсон нь нууц биш юм.
Дээрх казах иргэд Баян-Өлгий аймагт байнга оршин суудаг, тэнд ажиллаж, амьдарч байсан, үйлдсэн гэх хэрэг нь Баян- Өлгий аймагт гарсан, хэргийг Баян-Өлгий аймагт илрүүлсэн, бүх сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогчид нь Баян-Өлгий аймагт амьдарч байгаа боловч тэдний үйлдсэн гэх хэргийг заавал Улаанбаатар хотод шалгаж байгаа нь хэнд ашигтай вэ. Улсын мөрдөн байцаах газраас удаа дараа ажлын хэсэг гарган тэрхүү ажлын хэсэг нь Баян-Өлгий аймагт онгоцоор очиж аймгийн бүх сумдаар тойрон удаан хугацаагаар хяналт шалгалт хийж байгаа ба тэр албан тушаалтнуудын унаа, зочид буудал, албан томилолтын зардлуудыг улсын төсвөөс гаргаж байгаа нь өнөөдрийн эдийн засаг хүндхэн байгаа үед төсөвт бага ч гэсэн дарамт учруулж байна. Энэхүү бусармаг, казах иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж буй асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хороо болон Өргөдлийн байнгын хороо, Хүний эрхийн Үндэсний комисс, Хууль зүйн Сайд, Улсын ерөнхий прокурор, Нийслэлийн прокурорын газарт удаа дараа гомдол гаргаж байсан боловч тэрхүү гомдол маань шийдэгдэхгүйгээр “Казахын ард түмний зан заншилтай холбоотой учраас хэргийг зориуд хотод татан авчирч шалгаж байгаа” гэх хяналтын прокурорын гарт очиж сейфэнд нь хадгалагдаж байгаа нь Монгол Улсад хууль ёсыг сахих, шударга ёсыг тогтоох, хариуцлагын тогтолцоо байна уу гэдэгт эргэлзээ төрүүлж байна.
Одоо Баян- Өлгий аймагт шүүх, цагдаа, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байна. Тэнд ажиллаж буй хуульчид төрөөс цалин хөлс авч ажиллаж байна. Баян-Өлгий аймагт амьдарч буй хуульч казах сэхээтнүүд ээдрээ төвөгтэй, олон холбогдогчтой, эрүүгийн хэргүүдийг цаг тухайд нь илрүүлж, хуулийн дагуу мөрдөн шалгаж төр засгийн өмнө хүлээсэ тангарагтаа үнэнчээр ажиллаж ирснийг өнгөрсөн түүх гэрчилнэ. Гэтэл одоо яагаад казах хуульчдад Улсын ерөнхий прокурорын газрынхан итгэл алдрах болов. Тэгвэл Баян- Өлгий аймагт хууль хяналтын байгууллагыг татан буулган Увс, Ховд аймагт шилжүүлэн ажиллуулах биш үү. Энэ захидалд дэлгэрэнгүй дурдсан казах иргэд, сэхээтнүүдийг ялгаварлан гадуурхаж ажлаас чөлөөлсөн асуудал, 13 казах иргэд Улаанбаатар хотод боловсон цөллөгт байгаа зэрэг ноцтой асуудлыг тус аймгийн шинэ удирдлага мэдэхийн дээдээр сайн мэдэж байгаа боловч юу ч мэдээгүй, юу ч сонсоогүй дүр үзүүлж, үндэсний цөөнх болсон казах иргэдийн язгуур эрх ашгийг тууштай хамгаалах чадвар, чадамж байхгүй болсон явдалд харамсаж байна. Энэхүү асуудлыг захидлыг бичихдээ миний бие хэрэг хийсэн хүнийг өмгөөлөн хамгаалах санаа огт агуулаагүй гэдгийг хэлье.
Монголын төр өнөөгийн ороо бусгаа цагт өнгөрсөн 70 гаруй жилдээ төр засгийн ивээл дор амар жимэр, энх тунх, хүн шиг амьдарч ирсэн үндэсний цөөнх болох казах иргэдийг яагаад дорд үзэх болов, тэдэнд яагаад итгэл алдрав, сүүлийн жилүүдэд яагаад хатуу хандах болов, ийм цөвүүн цаг үеэ ирж байгаа юм уу зэрэг асуулт гарч ирж байна. БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨЛГИЙ СУМЫН НАЙМДУГААР БАГИЙН ИРГЭН, ИТЕЛИ-КҮЙИК |
| Монголын Казахууд яагаад дорд үзэгдэх болов оо |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (10) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин сайн бна монголчуудаа, хасагууд хэзээ ч хэргээ хулээдэггүй гарууд шуу дээ, сайн ш********га
2014-06-08 | 17:18:13 | 180.235.186.96 | |
Зочин Энд соммент бичсэн хүмүүс ухвар мөчид, боловсрол дорой гэдгээ л харууллаа.
2014-06-08 | 16:48:44 | 27.123.214.110 | |
Зочин ТААЛАГДАХГҮЙ БОЛ ЗАРДЫХАН ЖЭКЕЙ НАРЫНХАА АРААС КАЗАХСТАН ,ШИНЖААН РУУГАА ЯВЦГАА. ТА НАР БАС МОНГОЛ НУТАГ ДЭЭР КАЗАХ УЛС БАЙГУУЛАХ НЬ УУ? ХАСАГУУД ЕР НЬ ХҮНИЙРХҮҮ СЭТГЭЛЭЭР МОНГОЛЧУУДАД ХАНДДАГ. ТЭЖЭЭСЭН БЯРУУ ТЭРЭГ ЭВДЭНЭ ГЭЖ ЭНЭ ДЭЭ.
2014-06-07 | 10:29:31 | 103.26.193.9 | |
Зочин казакууд та нараас 100% болсон гэдгийг ойлго монгол эх ороноо хайрла та нарийг хаана ч хэн ч монголчууд шиг амидруулахгуй гэдгийг л ойлго битгий элдэв хатгаас тулхээсэнд ор тэгээд л ок
2014-06-06 | 21:56:23 | 210.98.160.155 | |
Зочин казак бол манай монгол нутагт идээшэж дассан нэг яастан манай нэг үндэстэн элэг нэгт монгол ахан дуус минь бид та нартаа яаж ********хай хандаж гадуурхахав дэ, ижилхэн л хандана шдэ, гэхдээ төр хаана хэнийг тавьж ажиллуулахаа мэднэ, энэнд битий нээх эмзэгээр хүлээж ав. харин та нар минь монгол ахан дүүстэйгээ илүү ойртох боломж гарч байган бишүү
2014-06-06 | 16:39:40 | 103.26.193.9 | |
Зочин монголчууд байдгаараа байгаа, бурууг өөрсдөөсөө хай нилээн дээр ах дүү чэнжүүдийг ********сан хэрэгтнүүдээ манай т********д өг бид өөрсдийхөө заншлаар шүүнэ гээд нэхэж байсан тэгэхээр хэнд нь буруу байна айн
2014-06-06 | 15:46:39 | 202.21.106.169 | |
Зочин МАН-ын ********ны нохой л бичсэн байна.
2014-06-06 | 14:16:00 | 103.26.193.8 | |
Зочин Тусгаар улс болох тухай яриа гаргаж байсанаа мартсан уу Казах ах дүү нараа .Та нар эх орондоо хоноцийн сэтгэлээр хандсан биз дээ.Зүв зүгээр байхад чинь тэгэхгүй ээ.
2014-06-06 | 13:24:50 | 174.16.48.41 | |
Зочин казахстан руу нүүхдээ хасгууд 30 тэрбумаар Монгол улсыг хохироогоод хүний хүн шиг зугтаасан дараа нь засгаас 40 тэрбумыг гаргаж Баянөлгийг босгосон биз дээ энд ш********гагдаж буй нөхөд бүгд нийлж үхсэн болон казахстаны иргэн болсон хүний өмнөөс мөнгө идэж байсан гээ биз дээ хасаг гэж ялгасан юм ёстой байхгүй байх шүү төр ямар хүнээ ажилуулахаа мэднэ заав******** хасаг тэнд ажиллах ёстой юм уу харин ч ялгаварлах заваан үзэл ийг хасгууд гаргаж байна монголчууд руу ус цацах аа болиоорой та нар
2014-06-06 | 12:39:01 | 112.72.13.73 | |
|
|
|
|
|

Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|