 |
|
 |
|
Шударга бус зүйлүүдийг бүгдийг нь шат дараалан сэргээсэн тэр хүчний манлайд чухамдаа Элбэгдорж та хоёр л явсан шүү дээ |
|
|
 |
|
 |
Шударга бус зүйлүүдийг бүгдийг нь шат дараалан сэргээсэн тэр хүчний манлайд чухамдаа Элбэгдорж та хоёр л явсан шүү дээ
2014-06-06Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд МоАХ-ы анхны 13-ын нэг Ч.Энхээгээс илгээсэн нээлттэй захидлыг хүргэж байна.
 Юуны өмнө амрыг чинь эрж, эрхэлж байгаа ажилд чинь амжилт хүсье. Чи бид Ардчилсан хөдөлгөөнд хамт оролцож, гол цөмийг нь бүрдүүлж, нэг санаатай, оволзсон халуун сэтгэлтэй явсныхаа хүчинд амжилтанд хүрсэн тэр цагаас хойш хорь гаруй жил өнгөрч, их ч юм өөрчлөгджээ. Хэдийгээр гол цөм гэдэг дотор дагуулж, хошуучилж намирсан, дагаж дууриаж явсан нь хамт багтаж байсан боловч, тэр тусмаа дагуулж намирсны нь дотор би байж, дагаж явсны нь дотор Элбэгдорж та хоёр багтаж байсан боловч би хувьдаа ингэж ялгах дургүй. Гэхдээ ялгахаас өөр аргагүй үе бас байх юм, учир нь өнгөрсөн хориод жилийн дотор хамгийн их өөрчлөгдсөн хүмүүсийн нэг нь чи. Ардчилсан холбоонд тээр хойно гуйж орж ирчихээд, анхны цуглаанд ч оролцолгүй бултаж, шившгээ дэлгэж явсан чи өнөөдөр өөрийнхөө хулчгар зан, дутуу ухаан, дундуур соёлоо ихэрхэг, мэдэмхий зангаар далдалж, даруу зан гээчийн тухай ор тас мартаад, байгуулаагүй гавъяа, хийгээгүй үйлсээ дэвэргэн магтахад бүхнээ зориулдаг нэгэн болжээ. Чи дөчин мянгатын атаман байгаагүй, далжиганаж байгаад зодуулчихаараа цагдаад гомдоллож, заргалддагаараа л нэртэй байсан. Чамайг ганц өшиглөчихснөөс болж шүүхээр таслагдаж, ял эдэлсэн хүн одоо ч байж л байна, адгийн муу би хүртэл чамайг шөргөөснөөсөө болж хорин таван төгрөгөөр торгуулаад салсныг чи мартаагүй л байх. Даварчихаад, “Монгол туургатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орохдоо Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнөөр хэдэн залуучууд байгаль хамгаалах тухай л ярьсан, харин би тэднийг улс төрийн чигтэй болгосон гэж халихыг чинь сонсоод хэлэх ч үг олсонгүй. Дарьсүхбаатар, Чимидийн Энхээ тэргүүтэн ойн цагдаа нарын холбоо байгуулах гээд ухнатаж байхад нь Владимир Ильич Бат-Үүл гуай ирээд л чиг замыг нь зааж ухааруулсан юм биз дээ? Тэгж ярих юм бол улс төрийн байгууллага байгуулахад чамаас илүү түлхэц үзүүлсэн мөртөө өнөөдөр таг даруу явж байгаа хүн бий. Анх зөвлөгөөн дээр бид улс төрийн байгууллага байгуулах санааг дэвшүүлэх үеэр эргэлзэж байсан хүмүүс цөөнгүй. Тэд өөрчлөн байгуулалтын хүрээнд асуудал аяндаа шийдэгдэж магадгүй гэсэн санааг зөвлөгөөний индэр дээрээс дэвшүүлж, эрх баригчдад уриалах талыг барьж байсан юм. Тэр үеэр драмын найруулагч Баатар /одоо УГЗ/ огт өөр хүний нэр дуудсаныг далимдуулан индэр дээр гарч ирээд: -Та нар энэ эрх баригчдаас гуйгаад ямар ч нэмэр байхгүй. Эд нар та нарын үгийг нэг чихээрээ оруулаад, нөгөөгөөрөө гаргана, эд нар юуг ч өөрчлөхгүй, өөрчлөх чадвар ч байхгүй. Залуучууд өөрийнхөөрөө л яв.- гэж билээ. Энэ үг эргэлзэж байсан хүмүүсийг /бид дотроо тэднийг “умеренные радикалы” гэдэг асан/ дор нь эргүүлснээр МоАХ-ны эх үүсвэрийг тавьсан юм. Тэхээр “би эднийг улс төрийн замд оруулсан” гэж хэлэх эрх чамаас илүү, одоо бараг тэгж хэлж байснаа ч мартчихсан байж магадгүй Баатар найруулагчид бий шүү. Ардчиллын нэрийн дор зөвхөн өөрийнхөө нэр төр, хангалуун амьдрал, албан тушаалын төлөө явсаар байгаад, сүүлдээ ардчилсан хөдөлгөөнийг үүсгэгч бидний хамгийн их шүүмжлэн тэмцэж байсан шударга бус зүйлүүдийг бүгдийг нь шат дараалан сэргээсэн тэр хүчний манлайд чухамдаа Элбэгдорж та хоёр л явсан шүү дээ. Ардчиллын тухай ямар ч ойлголтгүй байхдаа /чи Ардчилсан хөдөлгөөн эхэлсэн хойно орж ирсэн гэдгийг дахиад сануулъя, Элбэгдоржийн хувьд Ардчилсан хөдөлгөөний эхний үед юунд орчихоод, юуны төлөө явж байгаагаа огт ойлгохгүй явсан гэдгээ номон дээрээ дурдсан юм чинь давтаад яах вэ/ Ардчилсан хөдөлгөөний тэргүүн эгнээнд гарч ирсэн та хэд ерөөс ардчилал гэдэг нь хувийн ашиг завшааныг нэн тэргүүнд тавихыг л хэлдэг юм байна гэж ойлгоод, хэрэгжүүлээд эхэлсэнд л өнөөгийн ардчиллын эмгэнэл оршиж байгаа юм. Энэ үйл ажиллагаа чинь дангаараа жирийн тэнэгтэл мэт боловч өнөөгийн улс төр, нийгмийн амьдралд буруу, халдвартай үлгэр, загвар, жишиг болгож тогтоосон нь та нарын хамгийн том нүгэл мөн. Дэлхий даяар хамгийн шударга, хүнлэг гэж үнэлэгдэн зөвшөөрөгдсөн ардчилсан хууль ёсыг хүртэл хамгийн хүнлэг бус, хууль бус үйлдлүүдийг хамгаалах, улс төрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгож хувиргасныг чинь юу гэх вэ? Ардчилсан хөдөлгөөний эхэн үед хамгийн их тэмцэж байсан боловч та нар эрх мэдэлд хүрэнгүүтээ амь тариа хийн сэргээсэн төрийн хүнд суртлаараа халхавчлан, шударга ёсны замд чулуу овоолж, тэр чулууг зайлуулахын тул хувийнхаа хөрөнгө зоорийг шавхан ТББ байгуулж, цуглаан, жагсаал хийсэн шударга эх орончдын өөдөөс бууны нохойнуудаа турхирах болжээ. Та нарын “Ардчилал” гэдэг нэрийн дор тэжээсэн “хувийн ашиг сонирхол” гэсэн өлөн нохойн цустай аманд нь наад захын соёл, үнэнч нөхөрлөл, шударга ёс, тэр бүү хэл садан төрлийн холбоог ч ямар ч эргэлзээгүйгээр хаяж өгдөг боллоо. Энэ нохойг та нар төрүүлээгүй бол нийгмийн амьдрал хэдийнэ голдрилдоо ороод, бид бүгдээрээ ардчиллын үр шимийг хүртээд, тайван сайхан амьдарч байх байсан даа гэж би үргэлж харамсдаг. Нийт ард түмэндээ хүртээхээр бидний зорьж зүтгэсэн эрх чөлөөний үр шимийг өнөөдөр чам мэтийн хэдхэн хувиа хичээгчид эдлэх болоод, харин жирийн иргэдийг төрийн анхаарал халамжийн гадна зөнд нь хаячихаад, түүнийгээ “бид та нарт эрх чөлөөг чинь олголоо шүү” гэж молиго үмхүүлэв. Энд ганц жишээ хэлэхэд хангалттай. Хувийн өмчийн эрхийг баталгаажуулах хүрээнд төрийн өмчийн зарим нэгжүүдийг хувьчлах асуудал яригдсаныг чи одоо санадаг уу? Социалист хөгжлийн үед байгуулсан аж ахуйн байгууллагуудын ашиг орлогыг хоёрдугаар зэрэгт үзэж, зөвхөн хэрэгтэй гэдэг үүднээс ханддаг байснаас тэр үед байгуулсан үйлдвэрийн нэлээд нь ашиггүй ажиллаж байсан, тэгж ч төлөвлөгдсөн байсан. Бид ярилцаад, хэрэв тийм нэгжүүдийг хувьчлах бол эхний ээлжинд техник, технологийн шинэчлэл хийхэд нь туслах зэргээр ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, хөл дээр нь босгох тухай ярьсан даа. Гэтэл ингэж хэрэгжүүлээгүйгээс хувьд очсон аж ахуйн нэгжүүд тэр дороо унаж, бутарч, өнөөдрийн ажилгүйдлийн эхийг тавьсан. Жирийн хүмүүсийг зах зээлийн нөхцөлд хөлөө олтол нь арга зүйн туслалцааг төрийн зүгээс байнга үзүүлж байх тухай ярьсан маань ч лөөлөө боллоо. Тэгвэл ажилгүй, ядуу хүний эрх чөлөө гэдэг ойлголт энэ дэлхийн бөмбөрцөг дээр байдаггүй юм. Өнөөдөр америкийн улс төрчид, солонгосын үйлдвэрийн эзэд та нарын дотны найзууд болж, ардчиллын төлөө мөр зэрэгцэн тэмцэж байсан хүмүүс, бусад шударга эх орончид та нарын дайсан болж хувирсны цаад учир ердөө л энд байдаг шүү дээ. Эцэг өвгөдийн маань байгуулж, ард түмний итгэл ухаанаар гагнагдан зуун зууныг туулсан монгол үндэсний төрт ёс, үндэстний онцлог шинж болон, гадныханд гайхагддаг асан тусч нөхөрсөг, цагаан цайлган сэтгэлийн хэлтэрхийнүүд сүүлийнхээ хоногуудыг өнгөрөөж байна. Хүнд өвчлөөд хоног хоногоор доройтсоор байгаа эх орноо хайрлаж, эдгээж, босгохын оронд, үлдээд байгаа сүүлчийн үнэт зүйл нь болсон газар шороо, байгалийн баялгийг нь хиртэй гараараа сүйтгэн хамж, америк, канад, хятад, солонгосчуудад найр тавин өгөөд, өөрийнхөө халаасыг түнтийлгэн, хилийн чанадад худалдан авсан үл хөдлөх хөрөнгөөрөө гайхуулах нь хэрээс хэтэрч байна. Үүнд чиний сэтгэл өвдөхгүй байна уу? Бидний тунхагласан ардчилсан зарчим тэр даруйдаа маш олон хүний үзэл санаа, итгэл үнэмшил болж хувирсан. Тэд өөрсдийн нь анх төсөөлж байснаас шал өөр, “ардчилсан” гэдэг нэрээр халхавчилсан шударга бус явдалтай хожим нь олонтаа тулгарсан боловч ардчилсан үзэл санааны түүхэн үнэн зөвд итгэх итгэл нь мохоогүй өнөөг хүрчээ. Ийм хүчтэй үзэл санааг бид анх тавьж чаджээ гэдгээрээ бахархах нь зүй боловч, нөгөө талаас нь харвал энэ үзэл санаанд тулгуурласан нэгдмэл байдалд бидний үеийнхний хүч чадлаас гадна эмгэнэл оршиж байгааг харахгүй өнгөрөх аргагүй. Чухамдаа бидний үеийнхэн ардчилсан шинэчлэлт өөрчлөлтийг тэргүүлж, шилжилтийн үе болон өнөөгийн шударга бус явдал, хүнд суртал, ажилгүйдэл, ядуурал ноёрхсон цагийн хамаг хүнд бэрхийг нуруундаа үүрлээ.Бидэнд итгэж, дэмжээд, эцсийн бүлэгт хууртаж орхисон ард түмнийхээ өмнө би ч, чи ч адилхан хариуцлага хүлээх ёстой. Өнөөгийн хуурамч ардчиллын үнэн төрхийг ганцхан жишээгээр хэлье. Тухайн үедээ биднийг эсэргүүцэж, ардчиллын өрнөлтөд саад учруулж байсан зарим хүмүүс өнөөдөр улаан ардчилагчийн дүрд тоглож, та нарт долигонож байгаад өндөр албан тушаалд хүрэх, “ардчиллын хөгжилд хувь нэмэр оруулсан” гэдэг үндэслэлээр төрийн дээд шагнал хүртэх явдал юу ч биш болсон байна. Бүр байчихаад, ардчиллын ач буянаар дээшээ гарч ирсэн энэ хэдэн дураакууд ардчилсан хөдөлгөөнийг анх зохион байгуулж, удирдахад гар бие оролцож явсан мань мэтийг хүртэл дэвсэлж, доромжилж, таашаал авдаг боллоо. Нэрээр нь хэлвэл нэлээд урт жагсаалт гарах тэднийг та нар л турхирч байгаа шүү дээ, худлаа гэх үү? Ардчилсан нийгмийн хамгийн гол шинж гэж бидний тодорхойлж байсан нэг зүйл бол нийгэм өөрийнхөө хэрэгцээ, зардлын ихэнхийг өөрөө нөхөх чадвар байлаа. Тухайн үеийн МАХН-ыг бид үүгээр нь хамгийн их шүүмжилж, Зөвлөлтийн зээл тусламжгүйгээр өөрсдөө юу ч бүтээж чаддаггүй, гаргасан зардал, хүн амынхаа хэрэгцээг дотоодоосоо хангаж чаддаггүй, “байнгын угжтай”, “өлгийндөө өтөлсөн” нийгмийг байгуулсан гэж балбасаар байгаад унагаасан даа. Бид ардчиллыг бүтээн байгуулалт гэж харж байснаас биш, өмнө буй болгосон, барьж байгуулсан бүхнийг нураачихаад сэвсэн дээр нь майхан барьж, маангаа татаж амьдрах явдал гэж харж байгаагүйг энэ гэрчилнэ. Тэгээд яав? Монгол улс бусад улсаас, тэр дотроо бидний адилаар 90-ээд онд ардчилсан тогтолцоонд шилжсэн улсуудаас нийгмийн зардлыг өөрийнхөө бүтээн босголт, баялгийн үйлдвэрлэл, иргэдийнхээ хөдөлмөрөөр нөхөх чадвараараа улам хоцорч, гадны зээл тусламж, хөрөнгө оруулалтаас хараат байдал нэмэгдсээр байгааг статистик харуулна. Одоо болохоор өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн баялгийн сүүлчийнх болох ашигт малтмалаа харийнханд үнэгүй шахуу өгөх замаар хэсэгхэн хугацаанд ч гэсэн “статистикийн өнгийг хувиргаж” албан тушаалдаа үлдэх аргыг олсон юм биз дээ? “Зардлаа нөхөх чадвар” гэж бид энийг ч хэлээгүй л юм даа. Гэх мэтээр яриад байвал их л юм байна. Гэхдээ үүнээс бидний ардчилсан зорилт огт биелээгүй юм байна аа гэсэн ганцхан дүгнэлт хийнэ. Ардчиллын төлөө анхнаас нь үнэнчээр зүтгэж, үүнд сэтгэл оюунаа зориулсан хүмүүс үүнийг хэлнэ, үнэхээр тэдний тухайн үед мөрөөдөж байсан зүйл одоо ч мөрөөдөл хэвээр үлдэж, ярьж байсан зүйлийн олонхи нь таг мартагджээ. Ардчиллыг цаашид улам гүнзгийрүүлэх, ололтыг нь түрүүлж далбаганасан хэдхэн хүнд биш, нийгмийн бүх давхрагынханд хүртээмжтэй болгох тал дээр хэрэгжүүлж байгаа бодлого, авч байгаа арга хэмжээ, шийдлүүд нь шинэлэг, сэргэг байдлаа хэдийнэ алдаад, хэн хүн авсаар ойлгохооргүй, ерөнхий, тархи угаах шинжтэй боллоо. Ажаад байхад бид өнөөдөр зөвхөн өмнөх үеийнхээ “баасыг цэвэрлэх” ажил л хийж байна. Хамгийн инээдтэй нь, энэ “баас” нь социализмын үеэс үлдсэн зүйл биш, чухамдаа ардчилсан өөрчлөлтийн үед л гарч ирсэн зүйл байх юм. Авилга, ажилгүйдэл, архидалт хэдийд нийгмийг хамарсан гамшгийн хэмжээнд хүрсэн юм бэ, тураалтай цэрэг, траншейны амьдрал гэдэг ойлголт хэдийг гарч ирсэн юм бэ гэдгийг чи үүр шөнийн оддоос нэг асуугаарай. Ардчилсан нийгмийн тогтолцоог гүнзгийрүүлэх, бэхжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухааны үндэстэй гаргалгааг олж, нийгмийн өмнө үзэгдэхүйц, үнэмшигдэхүйц шинэ зорилтыг тавихын оронд “Одоо жаахан тэсчих, та нар ч бас бидэн шиг амьдрах цаг хариу мөдгүй ойрхон байна” хэмээн шилний цаанаас чихэр долоолгосоор хорин хэдэн жилийг ардаа хийжээ. Үүнээс үзэхэд та нар ардчилал гээч юмыг цааш яаж хөгжүүлэхээ мэдэхээ байгаад, харанхуйд тэмтчиж явдаг болжээ гэсэн ганц дүгнэлтийг хийж болно. Чи бид нар анх ардчиллын төлөө тэмцэж байхдаа мэдээллийн өлсгөлөнд хатаж байсан. Бид наашаа гэсэн хүн бүрийг сонсч, олдсон бүхнийг уншдаг байсан. Гэтэл ардчиллын нэр хүнд өсөхийн хэрээр та нар өөрсдийгөө бурхнаас заяагдсан онцгой тавилантай гэдэгт гэнэт үнэмшиж, хэн нэг хүн ардчилсан үзэл санааны тухай надаас илүү мэддэг байж болно гэсэн бодлоо хуу хамж жорлон руугаа хийчихээд эрдэмтэй мэдлэгтэй хүмүүсээс, тэр дотроо Ардчилсан холбоонд байсан арай дөмөг мэдлэгтэй, унаган гадаад хэлтэй, удам дамжсан сэхээтний хэсгээс зайгаа барин хөндийрч эхэлсэн нь бас үнэн. Өнөөдөр Ардчилсан тэмцлийн эхэн үеэс шахагдсан хүмүүсээ нэг бүртгээд үзээрэй, Бошигт гуай, “Малыш” Энхтүвшин, Нинжээс эхлээд Нэргүй доктор, философич Оюунбилиг, А.Мурат, би ч бас өртсөн. Тухайн үед би эд нараас илүү юмыг уншиж, сонссон байсан гэж чи хэлж чадах уу? Та нараас, ядахдаа орос хэл дээр улс төрийн ном уншаад ойлгочих чадвартай нь ганц Зориг байж, бусад нь паг, “дараас дэрийс”-ээс цаашгүй амьтад байсан, чи ч бас адил. Англи хэлний тухайд бол дурсаад ч хэрэгггүй. Би эхлээд гайхдаг л байлаа. Тэмцлийг хамт эхэлсэн нөхөдтэйгөө нийлж ардчиллыг цааш нь өрнүүлж, бэхжүүлэхгүй юм бол өөр хэнтэй нийлдэг хэрэг вэ гэж боддог байлаа. Намайг ардчиллын тухай ярихаар ам ангайгаад гайхан сонсдог байсан Элбэгдорж та хэдийг хэдийдээ ийм мундаг мэдлэгтэй болчихов оо гэдэг байлаа. Гэтэл мэдлэгтэй болсондоо биш, ардчиллын төлөө тэмцэл ялалтанд хүрэх найдлагатай гэдгийг олж харангуутаа шинэ нөхцөлд эзлэх өөрийнхөө байр суурь, тав тух, албан тушаалын тухай бодож эхэлсний анхны шинж тэгж илэрсэн юм билээ. За яах вэ, биднийг явуулж, та нар бидний эхэлсэн зүйлийг үргэлжлүүлж чадсан уу? Үгүй шүү дээ. Элбэгдорж та хэд эрдэм ухааныхаа савыг ёроолд нь хүртэл шавхаад шавхаад, шинэ коммунист үзэл санаанаас өөр олигтой юм гаргаж ирж чадаагүй. Үүгээрээ та нар Коминтерний Монгол дахь хамгийн сүүлчийн төлөөлөгчид, өөрсдийгөө ил зарласан хамгийн сүүлчийн коммунистууд болж түүхэнд үлдсэн. Азаар ард түмэн, ялангуяа сэхээтний давхарга үүнийг хүлээж аваагүй. Үүнээс хойш хорин хэдэн жил өнгөрсөн ч чи биднээс сурсан “ард түмний эрх ашиг” гэдэг үгнээс өөр ардчиллын үзэл санааг зөв илэрхийлэх ганц үг цээжилж чадсангүй. Гэхдээ “миний л зөв” гэдэг булчирхай чинь энэ хугацаанд зогсолтгүйгээр, дээд цэгтээ хүртэл хөгжиж ирснийг тэмдэглэх нь зүйтэй. Үүнээс болоод ардчилсан тогтолцооны хөгжил зогсонги байдалд орж, ардчиллын үр шимийг нийтээр хүртэх, тэр дундаа баялаг бүтээгчдийн тоог нэмэгдүүлэх замаар хуримтлал үүсгэж, шударгаар хуваарилах гэх мэт тулгамдаад байгаа асуудлууд өөрийн гэсэн шийдэлгүй өнөөдрийг хүрлээ. Монгол улс гайгүй хөгжиж байсан хөнгөн үйлдвэрийн салбартай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжиж байсан орон байснаа одоо зөвхөн байгалийн баялагт дулдуйдан зүүний үзүүрт дөнгөн данган тогтох эдийн засагтай, амиа аргацаасан хэмжээнд хүртэл тарж жижгэрсэн үйлдвэрлэлийн салбартай, түүхий эдийг нь дотооддоо боловсруулж чаддаггүй мал аж ахуйтай, иргэдийн олонхи нь тохиолдлын наймаагаар гол зогоосон, соёлын түвшин нь тогтвортой доошилж, бие даасан тусгаар улсын улс төр, эдийн засгийн болон нийгмийн сэтгэл зүйн шинж нь байнга суларч байгаа орон болжээ. Үүнд ч чи бид нар адилхан буруутай, гэхдээ миний хувьд үнэхээр жинхэнэ, нийтэд хүртээмжтэй ардчилсан өөрчлөлтийг хүсч, эхлүүлснээрээ уучилж болох талтай байх. Харин чи? Намайг бодвол анхны сонгуулиас эхлээд төрийн эрх барих дээд байгууллагад төлөөллөө нэг ч удаа алдаж үзээгүй намын даргаас эхлээд хамгийн нөлөө бүхий албан тушаалуудыг хашиж, эрх барилцаж явсан чи энэ байдлыг өөрчлөхийн тулд юу хийсэн юм бэ? Бид эдийн засгийн тогтолцоог муутгах биш, сайжруулах л гэж өөрчилсөн, гэтэл өнөөг хүртэл үйлдвэрлэлийн нэг ч салбар /хямд үнээр баялгаа өгөөд өөрөө хоосон хоцордог уул уурхайн салбарыг эс тооцвол/ хөгжсөнгүй. Харин төрийн хөрөнгөөр хөлжиж баяжих өргөн боломжийг нээсэн нь одоо ч үргэлжилсээр. Үүнтэй тэмцэх тэмцлийг эхлүүлсэн нэр хэмээсэн боловч үүнийгээ өрсөлдөгчөөсөө улс төрийн өс хонзон авах арга болгож бүр ч дампууруулав. Өмнө төрт ёсны мэдлэг багатай, төрийн үйл ажиллагааны соёл дутмаг хүмүүс эрх барьж байсныг бид буулгаж чадсан мөртөө эргээд, өмнөхөөсөө долоон дор, төрт ёсны мэдлэг, үйл ажиллагааны соёл огт байхгүй хүмүүст эрхийг нь өгчихжээ. Үүнийгээ ардчиллын ололт гэх үү? Өнгөрсөн социалист нийгмийг бид их муулдаг. Муулах юм ч их байсан, гэхдээ тэр үед хүн амынхаа сонирхлыг нэг зүгт чиглүүлж, хүчийг нь нэгтгэж чаддаг байсныг хүлээн зөвшөөрөх нь зүй. Тэр үеийн хүмүүс коммунизмын ялалтад үнэн сэтгэлээсээ итгэдэг, түүнийг ойртуулахын тулд биеэрээ зүтгэх хүсэл эрмэлзэлтэй байжээ. Тэр эрмэлзлээрээ атар газрыг эзэмшиж, мал аж ахуйн салбарт илгээлтээр гарч, Дархан, Эрдэнэтийг босгож, дэлхийн хэмжээнд хүрсэн сонгодог урлагийн баазтай, спортын салбартай, шинжлэх ухаантай болсон. Өнөөгийн монголчууд, яг тэр үед коммунизмын үзэл санаанд итгэдэг байсан шигээ ардчиллын үзэл санаанд итгэдэг боловч түүнд биечлэн оролцох сонирхолгүй болжээ. Өмнөх үеийнхэн энэ их үйлсэд би өөрийнхөө хувь нэмрийг заавал оруулах ёстой гэсэн итгэлд шууд хөтлөгддөг байсан бол, одоо яваад байгаа зам нь хаа хүрэх нь тодорхойгүй болсон учраас, магадгүй зарим хүмүүсийг ерөөс ардчиллын хөгжил дээд цэгтээ хүрчихсэн, үүнээс цааш явах газаргүй, явах шаардлагагүй гэсэн бодолд хүргэж орхисон учраас, зарим нь зөвхөн мөнгөнд хөтлөгдөх болсон учраас, хэдий итгэдэг ч гэсэн ардчиллыг хөгжүүлэх үйлсэд биечлэн оролцох ямар ч сонирхолгүй болсонд гайхах юмгүй. Өнөөгийнхөн зөвхөн өөрийнхөө ирээдүйг л бодож, хийснээрээ би бусдаас илүү баян, бусдаас илүү албан тушаалтай болно гэх найдлагатай л бол ажилдаа сэтгэл, хүчээ зориулахаас биш, “эх орон, ард түмэн” ч гэх шиг хаа хамаагүй юмны төлөө зүтгэх нь ичгүүртэй гэх үзэл баттай тогтлоо. Нэг үгээр хэлэхэд монголын нийгмийг нэгтгэж, хүчийг нь төвлөрүүлж чадах, хүрэх арга зам, шат дараалал, хугацаа нь ойлгомжтой тодорхойлогдсон, шинжлэх ухааны үндэслэлтэй том зорилго байхгүй болжээ. Нийгэм нь өөрөө нэг зорилгын төлөө явж байгааг тусгаар тогтносон улсын хамгийн гол шинжүүдийн нэг гэж үздэг, энэ шинжээ бид алджээ гэсэн үг. Зорилгогүй болохоор хүмүүсийн идэвх мохож, амьдрал өөрөө сонирхолгүй болдог. Энэ нь ерөөс “нийгэм” гэдэг ойлголтыг задлаад, өөр өөрийн ашиг сонирхолд захирагдсан хувь хүмүүсийн цуглуулга төдий болгодог, энэ нь дагаад ар араасаа үргэлжилсэн ужиг хямралын эх үүсвэр болдог, энэ тохиолдолд эрх баригчид суурь суудлаа хадгалахын тулд дарангуйллын тогтолцоог бий болгодог. “Хоёр хоёрын дөрөв” гэдэг шиг хөдөлбөргүй, түүхээр шалгагдсан үнэн гэвэл энэ л байна даа. Чи бол хүний нүдэн дээр л зогсоолдоо ирсэн тэх шиг архайж дархайж чадахаас биш нарийн дээрээ зурам шиг хулчгар амьтан, өөдгүй новш, албан тушаал, эрх мэдлийн төлөө хэнийг ч, тэр дундаа ардчилсан хөдөлгөөний тэргүүн эгнээнд чиний өмнөөс зогсож, цохилтын хүндийг өөр дээрээ авч байсан мань мэтийг ч хайрлахгүй гишгээд гарах хүн гэдгээ нэгэнт харуулсан. Гэхдээ чи бидний өнөөгийн харьцаа тэндээ л биз, ямар ч гэсэн бидний хамтын тэмцлийн дүн болсон ардчилал ийм байдалд хүрчихээд байгаа энэ үед чиний судсаар Монголын удам дамжсан, эх оронч сэхээтний цус гүйж байгааг санавал санах цаг боллоо. Чи худлаа ярьж явахаа түр ч гэсэн зогсож, орчин тойрноо нэг харж, ардчилал маань хаана халтирчихаад байгаа талаар бодох цаг болоогүй юу? Нэгэнт зогсчихоод байгаа ардчиллын тэргийг түлхэж, суучихаад байгаа намаг шавраас нь гаргахаар ханцуйгаа шамлах цаг ирсэн биш үү? Өнөөдөр чамд бий болсон бүхнийг дан өөрийнхөө эрдэм ухааны ач буянаар олсон биш, бидний бүгдийн оролцож явсан ардчиллын үр шимийг л бусдаас булааж, өөртөө төвлөрүүлж яваа гэдгээ дахин нэг санаж, хэрэв одоо цадаж ханасан бол ард түмэндээ энэ үр шимээс бага ч гэсэн хүртэх боломжийг эрж хайхад Ардчилсан нам, ардчилсан хүчний дунд босгосон нэр хүндээ ашиглах талаар бодох болсон юм биш үү? “Ганцаараа идсэн гахай таргалдаггүй” гэж үг байдаг даа. Чимидийн ЭНХЭЭ |
| Шударга бус зүйлүүдийг бүгдийг нь шат дараалан сэргээсэн тэр хүчний манлайд чухамдаа Элбэгдорж та хоёр л явсан шүү дээ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (5) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин энхээ нэрын эхэлсэн ардчиллын буянаар амьдарч энэ сайт дээр сан********аа ********ах эрхээ хүртэл олж авчихаад чамайг мэдэхгүй гэж байгаа бол үнэхээр юу ч мэддэггүй сохор амьтан юм. Бат-Үүл чинь анхны цуглааны үеэр ********ийн ёавны цаана нуугдчихаад гарч ирээгүй гэдгийг хүн бүр ярьдаг шүү, тийм сүрхий юм бол би байсан гээд хэлчихгүй яасан юм бэ
2014-06-08 | 05:15:45 | 182.160.34.55 | |
Зочин ардчилсан нам үеэ солихгүй бол удахгүй ман-ын араас орох нь тодорхой. Одоо зөвхөн ******** долоогчид болоод тэднийг түлхэн гаргаж хувийн эрх ашгаа гүйцэлдүүлж буй лидер нэртэй гахайнуудын улсаа цөлмөж байгаа цаг үе шүү Монголчууд сэрэх цаг болсон шүү.
2014-06-07 | 15:26:36 | 103.9.90.229 | |
Зочин өгөр толгойт үүл- 24 жил тархи уга********аа.
2014-06-07 | 08:46:49 | 182.160.34.131 | |
Зочин ҮҮЛ ГУАЙ БАГАНУУРЫН тэнэг засаг дарга гончигжавын асуудлыг шийдэхгүй бол бид чиний өрөөнд очиж сууна шүү ******** дарангуйлагчаа
2014-06-06 | 20:50:20 | 202.21.113.141 | |
Зочин чи хэн юм бэ чамайг мэдэх хүн байх ч үгүй харин Бат Үүлийг бүх хүн мэднэ хүндэлдэг, хийсэн юм нь ч бүгдэд ил байгаа , хар хорсолдоо буц********сан зѳнѳг ѳвгѳн бэ
2014-06-06 | 19:18:44 | 103.26.193.11 | |
|
|
|
|
|

Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|