 |
|
 |
|
Н.Энхболд: 2016 оны сонгуулиа бодвол засгаар оролдох нь бидэнд л ашиггүй |
|
|
 |
|
 |
Н.Энхболд: 2016 оны сонгуулиа бодвол засгаар оролдох нь бидэнд л ашиггүй
2014-06-11УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛДТОЙ ярилцлаа. 
-Та Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүн. Бас одоо УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд даргын ажилтай. Сая Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар Петербургийн форумд оролцоод ирлээ. Тэгэхэд яригдсан "Таван гарц", зарим хүний хэлж буйгаар "Талын зам"-ын талаар та ямархуу мэдээлэлтэй байна вэ. Эндээс ярилцлагаа эхэлье?-Яг одоогоор "Талын зам" гэж төслийн талаар тодорхой мэдээлэл алга аа. Форумд оролцоод ирсэн сайд нар ч бидэнд мэдээлэл өгөөгүй. Тэд ерөнхийдөө олон нийтэд хандаж л "Бид ийм юм хийх гэж байгаа" гэсэн агуулгаар ярьсан байна лээ. Түүнээс "Талын зам"-ын талаар шийдвэр гаргах төвшинд үндэслэл тооцоог нь хийчихсэн зүйл алга. Бодвол транзит тээвэр, бүс нутгийн интеграцад орох тухай асуудал гэсэн том суурин дээр өмнө нь ярьж байсан яриануудын үргэлжлэл л товчхон болсон байх. Ерөнхийдөө хоёр тал "Энэ асуудлаа шийдвэл яасан юм бэ, бидэнд аль аль нь хэрэгтэй ш дээ" гэдэг яриа болсон болов уу. Дэлгэрэнгүй мэдээлэл бол надад алга. -Энэ сэдэвтэй холбогдуулаад асуухад таныг Зүүн хойд Азийн орнуудад ажиллаад ирсэн гэж сонслоо. Эрдэс баялгийн экспортыг нэмэгдүүлэх, транзит тээврийг нэмэх чиглэлд ажилласан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?-Гадаад харилцааны яамны шугамаар Зүүн хойд Азийн орнуудад Монгол Улсаас сууж буй Элчин сайд нарын зөвлөлгөөн саяхан болсон юм. Тэр зөвлөлгөөнд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны төлөөлөгчид оролцсон юм. Ц.Оюунбаатар, М.Батчимэг гишүүд бид гурав яваад ирлээ. Тэгэхэд Зөвхөн Элчин сайд нарын зөвлөлгөөн хийхээс гадна манайтай залгаа байгаа мужуудын дэд бүтцийн байдалтай танилцсан. Мөн Хойд Солонгостой хамтарч ажиллах боломжийн талаар нэлээд хэдэн жил яригдаж байгаа зүйлстэй газар дээр нь танилцлаа. -Тэр нь юу билээ?-Далайн боомт хамтарч ашиглах тухай юм. Тэр ч байтугай Монгол хөрөнгө мөнгөө гаргаж чадвал далайн боомт дангаар эзэмшиж ашиглах асуудал ч яригдаж байсан шүү дээ. Тэр бүгдтэй танилцаад ирлээ. -Хятадын гарцын талаар...?-Хятад бол зүүн хойд талынхаа мужуудын дэд бүтэц, хөгжлийн асуудлыг нэлээд эрчимтэй шийдэж эхэлжээ. Тэд орчин үеийн хөгжлийнхөө чигийг ч зүүн урд талаасаа эхэлсэн байхаар тооцсон байна. Хурдны галт тэрэг тавьж, нисэх буудлынхаа сүлжээг өргөтгөж, төмөр замынхаа асуудлыг дотооддоо үндсэнд нь шийдсэн байна. Орос, Монгол хоёртой холбогдох цэгүүд дээрээ төмөр замууд нь бүгд очжээ. Элчин сайд нарын зөвлөлгөөн дээр ч бид энэ талаар ярилцсан. Ер нь Зүүн хойд Азийн бүс нутагт Монгол Улсын оролцоо ямар байх юм, тэр тусмаа дэд бүтцээрээ холбогдох ямархуу зураг харагдаж байгаа талаар бид нэлээд дүгнэж, цэгнэж ярилцлаа. Маш товчхоноор хэлэхэд бид энэ асуудал дээр нэгдсэн бодлого гаргаж яаралтай ажиллаж эхлэхгүй бол хоцрох нь. Эхний ээлжид энэ ордуудаасаа урагшаа гарах нарийн төмөр замынхаа асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Хоёрт, Чойбалсан-Рашаантыг холбосон төмөр зам тавих юм бол Европ руу шинэ коридор харагдаж байна. Ядаж энэ хоёр замын асуудлаа хний ээлжид шийдэх шаардлагатай байна даа. Хоёр том гүрэн бол өөрсдийн асуудлаа шийдье гэвэл зардал мөнгө нь хамаагүй гээд бидний оролцоотой, оролцоогүй шийдчихнэ. Мэдээж Монгол оролцвол өөрсдөд нь ч, бидэнд ч илүү ашигтай гэдгийг хоёр тал хоёулаа ойлгож байгаа. Өөрсдөд нь ч ашигтай, Монголд ч хэрэгтэй гарцуудын талаар ярьж байгаа гэсэн үг. Тиймээс бид түргэн хөдлөхгүй бол юмнаас сугарч хоцрох нь. Дотооддоо бие биеэ хэмлэсээр байгаад дуусахаар санаа зовмоор л дүр зураг ажиглагдаж байна даа. -Та сая "дотооддоо хэмлэлдээд" гээд хэлчихлээ. Яг үүнтэй холбоод асуухад ОХУ-тай "Талын зам"-ын асуудал яриад ирсэн сайдаа энд огцруулах гээд хүлээж байсан нь гадна талдаа яаж харагдах бол. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах МАН-ын бүлгийн саналыг "Цагаа олоогүй, гадаад талдаа буруу мессеж өгсөн үйлдэл боллоо" гэж АН-ынхан ярьж байна.-Тэр бол сайд нь огцрох гээд байгаа бүлгийн зүгээр гарч байгаа тайлбар. Нэг хүнтэй, нэг хүнгүй явна шүү дээ. Төрийн бодлого ганцхан хүнээс хамаардаггүй. Ер нь ч тэгээд том гүрнүүд ганц хүнээс асуудлыг хамааруулж харахгүй. Нэг сайд огцруулснаас болоод Монголын хөгжлийн тухай асуудал хоцорно гэж байхгүй ээ. Харин ч энэ хоёр жилийн хугацаанд хоёр хөрштэй тогтоож ирсэн уламжлалт харилцаа илт зогсонги байдалд орлоо. Наад зах нь манай Ерөнхий сайд л гэхэд энэ хоёр том гүрний удирдагчдын уулзалтад ямархуу байдлаар хандаж, ямар үг хэллээ. Ер нь ч тэгээд Орост болсон эдийн засгийн форумд ороод ирсэн болохоор нь асуудал тавиагүй шүү дээ. Урд нь хийгээд ирсэн алдаатай бодлогынх нь үр дагавар болгож энэ хүн энэ ажлыг хийж болохгүй гээд үндэслэлүүдээ гаргаж тавьсан. Хэрэв Оросын тал, хэрэв Хятадын тал Монголтой тэгж хамтран ажиллах сонирхолтой бол, бас нэг хүнд биш Монголын төрд тийм бодлого байгаа бол асуудал саатна гэж байхгүй ээ. -Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах саналыг МАН-ын бүлэг хоёр дахиа орууллаа. Эрх баригчид ч гэсэн хоёр дахиа авч үлдэнэ гэж байна. Ер нь ингэж оруулах яг үндэслэл нь юу байсан юм бэ?-2012 оны долдугаар сар, 2014 оны зургадугаар сар хоорондын хугацаан дахь эдийн засгийн гол үзүүлэлт, юмны үнэ, валютын ханш, хөгжлийн хурдацын саарал зэргийг харьцуулаад үзэхэд тодорхой л доо. Огцруулах хангалттай үндэслэл байгаа нь уг нь олон юм яриулалгүй харагдах юм. Ярина гэвэл сонины хуудас ч хүрэлцэхгүй. Үнэхээр шаардлагатай гэвэл манай бүлгийн гаргаж байсан дүгнэлтүүдээс тоо баримт харж болно. Угаасаа энэ асуудлыг ганц бид ч яриад байгаа юм биш шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр эдийн засгийн байдлыг ярьсан. Ингэхдээ цэвэр Эдийн засгийн хөгжлийн яамтай холбоотой зүйлийг ч ярьсан. Томоохон төслүүд удааширч, хөрөнгө оруулагчид зугтаад явчихсан энэ нөхцөл байдлыг ч ярьсан. Их тодорхой дүгнэлт байдаг ш дээ. Би Ерөнхийлөгчийн хэлсэн үгээр нь хэлье дээ. "Хөгжлийн биш хямралын яам боллоо. Холбогдох сайд нартай хариуцлага тооцох шаардлага байна" гэж. Бас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид ч тодорхой туссан. Өөрөөр хэлбэл, ганцхан Ардын намынхан л оролдоод байгаа мэтээр бүгдийг тайлбарлах хэрэггүй. Эрүүл саруул ухаанаар бодоод үзвэл, ард иргэдийн амьдралыг харвал, бизнес эрхлэгчидтэй уулзвал эдийн засаг амаргүй байгааг, цаашдаа улам хүндрэхээр байгааг хэлээд өгнө дөө. Энэ бүгд үндэслэл биш гэж үү. Ер нь бол энэ байтугай сайд огцруулна гэж ярьдаг шүү дээ. Улсын эдийн засгийг ийм байдалд оруулчихсан Засгийн газартай, түүний сайдтай хариуцлага ярихад өөр ямар үндэслэл хэрэгтэй юм бэ. Сөрөг хүчин асуудал ярихаас өөр аргагүй. Яахав улам муудаад явж байг. Муу байх тусмаа бидэнд сайн гэдэг байдлаар хандвал нэг өөр байхсан. Гэхдээ манай нам хэзээ ч асуудалд тэгж хандахгүй л дээ. -Хүмүүс ч бас заримдаа тэгж ярих юм. Засгаар оролдох нь, Н.Батбаярыг огцруулах нь МАН-д ашиггүй гэж. -Харин тийм, хүмүүс 2016 оны сонгуулиа бодож байвал энэ чигээр нь явуулаад байвал та нарт ашигтай ш дээ гэдэг. Магадгүй тэр хүмүүсийн зөв байх. Гэхдээ тэгж болохгүй. -Эдийн засгийн хөгжлийн сайдыг кнопны олноороо дахиад аваад үлдлээ гэж бодъё. Ерөнхийлөгч нь "дийлдэггүй", засаг нь ч "айдаг" тийм нэг улстөрчтэй болж байгаа юм биш үү. Засгаасаа хүчтэй сайдтай боллоо гэх үү?-Энэ ч нэг хүнээс болсон асуудал биш л дээ. Анх энэ шинэчлэлийн гэж нэрлээд байгаа Засгийн газрыг байгуулахдаа АН-ын доторхи бүлэг, фракцуудад эрх мэдлийг мөнгөний хамт өгсөн хуваарилалт хийсэн. Эндээс л бүх юм эхтэй. Эндээс л чиний хэлсэн шиг нэг сайдаа дийлдэггүй Засгийн газар, Ерөнхийлөгчтэй болсон. Бидний ойлгож буйгаар хэлбэл, мөнгө, эрх мэдлийн сүлжээ нь Засгийн газарт байгаа сайд нартайгаа Ерөнхий сайд нь хариуцлага тооцож чадахааргүй тогтолцоог бүрдүүлчихсэн. Үүнээс үүдэлтэй. -УИХ, Ерөнхийлөгч гэсэн хоёр институцийн харилцаа нэлээд ойлгомжгүй байдал орчихлоо. Ерөнхийлөгчийн оруулсан хуулиудыг УИХ нь унагадаг ч гэдэг юм уу. Санал болгосон зүйл нь ч хэрэгждэггүй. "Давхар дээл"-тэй сайд дахиад томилох гээд л сууж байна шүү дээ?-УИХ-аас гарч байгаа аливаа бодлого, байр суурь олонхиосоо хамаардаг. Өнөөдөр УИХ-аас гарч байгаа бүх шийдвэр бидний оролцоотой, оролцоогүй олонхийн шийдвэрээс л шалтгаалдаг. Гэхдээ мэдээж бидний оролцоо байгаа юу гэвэл байгаа. Зарим буруу зүйлийг нь засч, болохгүйг нь зогсоож байна. Харин УИХ, Ерөнхийлөгчийн институц хоёрын хоорондын харилцааны тухайд гэвэл тэр нь олонхи болон Ерөнхийлөгч хоёрын байр суурь илүү төвөгтэй, ойлголцохгүй байдалтай байна гэж хэлнэ. Жишээ болгож асуусан "давхар дээл"-ийн асуудал дээр бид Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжсэн ш дээ. Унасан хуулиуд дээр манай бүлэг ерөнхийдөө боломжийн зүйлийг нь дэмжээд явсан. Унагаах асуудлыг нь олонхи л хийсэн. -Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах асуудал УИХ-д орж ирсэн ч хэлэлцэх эсэх нь эргэлзээтэй байдалд явсаар байгаа. Валютын ханш өссөн, Мөнгөний бодлого хэрэгжихгүй байхад хариуцлагын асуудлыг яагаад ярихгүй байгаа юм бэ?-Манай бүлгийн байр суурь анхнаасаа тодорхой байсан. Засгийн газар, Монголбанк хоёр хэтэрхий хүзүү, сээрээрээ холбогдож болохгүй ээ гэж. Яагаад гэвэл, тус тусын үүрэг, хариуцлагатай байгууллага. Гэвч эхнээсээ энэ хоёр хуулийн агуулгаас давсан хүрээнд хэтэрхий их холбогдсон. Ингэж өнөөдрийн хүнд нөхцөл байдлыг бий болгоход тодорхой нөлөөлсөн. Ганц жишээ хэлье л дээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ нь аливаа асуудлыг түр зуурын бэрхшээлийг давж туулах талаас нь харсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, алс хэтийн хортой үр дагаварыг нь хараагүй. Их хэмжээгээр ардаа баталгаагүй мөнгөн тэмдэгт хэвлэсэн нь ямар үр дүнд хүргэв. Валютын ханш ийм өндөр хэмжээнд хүрсний тэрний нэг үр дагавар. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд бараг дөрвөн их наяд төгрөг зарцуулсан. Гэтэл өнөөдөр юмны үнэ яаж өсөв. Энэ нь бие даасан хоёр институц хуулийн агуулгаас хэтэрхий давсан, улс төрийн агуулгаар сүжирсэн нь нөхцөл байдлыг хүндрүүлсэн. Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд УИХ-аас томилогддог, УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг. Түүнээс Засгийн газрын өмнө, эсвэл аливаа нэг улс төрийн намын өмнө хариуцлага хүлээх ёстой хүн биш. Н.Золжаргалыг би энэ байр сууриас асуудалд хандаж ирсэн болов уу гэж найдаж байна. Гэхдээ Засгийн газартай хамтран явуулж ирсэн бодлогыг нь харахаар бас л хэцүү байдал руу орууллаа даа. -Эрх баригчдын хэлж буйгаар эдийн засаг хүндэрсэн, та нарынхаар бол хямарсан. Эндээс гарахын тулд 100 хоногийн хугацаа зарлаад явж байхад сайдыг нь огцруулна гээд л, "Ард 100" гэж сөргүүлсэн арга хэмжээ зарлах нь оновчтой юу. Сөрөг хүчин сөрөх гэж л явуулж байгаа хэлбэр юм биш үү?-100 хоногийн хөтөлбөр гээд гаргасан. Үүнийг нь бид ч дэмжилцээд гаргасан. Арга хэмжээнд туссан зарим зүйл хэрэгжээд явбал 100 хоногийн дараа зарим зүйлийг залруулах эх суурийг тавьсан л үр дүн гарна. Түүнээс өөр үр дүн гарахгүй. Хямарч байгаа эдийн засгийг сэргээх нь байтугай хэвийн явж байгаа эдийн засгийг 100 хоногт өсгөдөг ид шидтэй байхгүй. Хараарай, 100 хоногийн дараа эд нар "Бид дараа, дараагийн юмаа зөв болгох сууриа тавьчихлаа" гэж хэлнэ. Бас "100-хан хоногийн дотор юм болдоггүй юм" гэж хэлнэ. Бас "Бид нар 100 хоногийн дотор юм хийх гэсэн боловч Ардын намынхан бужигнуулаад юм хийлгэсэнгүй" гэдэг гурван л яриа гарна. Түүнээс юмны үнэ хямдарчихсан, санхүү эдийн засгийн байдал сайжирчихсан, төсвийн алдагдал багасчихсан юм гарахад хэцүү. -УИХ-аас гарч байгаа шийдвэрүүдэд сөрөг хүчний оролцоо мэдээж бий. Гэтэл УИХ-аас шийдвэр гаргаж Засгийн газарт чиглэл өгчихөөд эргээд сөрөг хүчин тэрийгээ эсэргүүцээд байна гэдэг. Жишээ нь, таван тэрбум ам.долларын бонд гаргах эрх өгчихөөд өрийн босгыг ДНБ-ий 70 хувьд хүргэж болохгүй ч гэдэг юм уу. 100 хоногийн хөтөлбөр ч гэсэн Эдийн засгийг идэвхжүүлэх тухай УИХ-ын тогтоолын дагуу явж байгаа биз дээ?-Одоо хүртэл "Чингис" бондоос үлдсэн тодорхой хэмжээний мөнгө бий. Тэрийг юунд зарцуулахаа зөв бодох хэрэгтэй. Хоёрт, эдийн засгийг хөгжүүлэх хөрөнгийг заавал бонд гаргаж олж ир гэсэн юм байхгүй. Ардын намын зүгээс тийм бодлого бариагүй. Хөрөнгө оруулалт гэж юм бий шүү дээ. 100 хоногийн дотор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдынхаа санаа сэтгэлийг эргүүлээд урд байсан хэмжээнд хөрөнгө оруулалтыг босгоод ирж мэдээж чадахгүй. Гэхдээ хичээх ёстой. 2011, 2012 оны эдийн засгийн өндөр өсөлтөд хүрэх хөрөнгө оруулалтыг арван хэдэн жил гуйж түүж, уриалж даллаж оруулж ирсэн. Сая "Чингис" бондыг гаргаж олж ирсэн мөнгө ч тэр үеийн суурин дээр, итгэлд тулгуурлаж гадныхны зээлсэн мөнгө. Тийм болохоор 100 хоногт хөрөнгө оруулалтыг татах нь төвөгтэй. Бидний тавьж байгаа шаардлага бол ирээдүйгээ бодно оо. Та нарын дураар 20 жилд босгосон зээлтэй тэнцүү хэмжээний мөнгийг хоёрхон жилд авчихаад юм хийнэ гэж ярьж байгаатай санал нийлэхгүй. Тэр тусмаа олж ирсэн түрүүчийн мөнгөө ҮАБЗ-ийн өгсөн зөвлөмжөөс зөрж зарцуулсан байхад дахиж зээл тавьж болохгүй. Бас зарцуулалт нь ч гэсэн богино хугацаанд эргэлтэд орох төслүүд биш байгаа шүү дээ. Ийм байхад дахиад их хэмжээний зээл тавьж болохгүй гэдэг нь манай бүлгийн зарчмын байр суурь. -Тэгээд яах ёстой юм бэ?-Дотоод нөөц бололцоогоо ашигла л даа. Одоо байгаа мөнгөө зөв ашигла. Мөн бизнесийн орчноо зөв уур амьсгалтай болгож, хүмүүст итгэл төрүүлэх хэрэгтэй. Юм л болбол үзэл бодол байр сууриар нь айлгадаг ичээдэг, бизнесийн хүмүүсээ хорьдог, хавчдаг, эрүүгийн хэрэг үүсгэдэгээ болих хэрэгтэй. Тэгвэл магадгүй дотоодын хөрөнгө оруулагчдад итгэл сүүмэлзэж мэдэх юм. Сүүлийн үед банк санхүүгийн салбарт ажилладаг хүмүүстэй ярьж байхад дотоодын тодорхой хэмжээний хуримтлалтай байсан хүмүүс төгрөгөө ам.доллар болгож эргэлтэд оруулахгүйгээр хадгалж хүүг аваад явж байгаа нь газар авч эхэлсэн гэх. Ийм зүйлүүдэд зөв дүгнэлт өгч байж хөрөнгийг их, бага хэмжээгээр босгох боломж байна. Түүнээс зээл л авъя гээд байгаа нь буруу бодлого. Зээлгүйгээр юм хийж болохгүй байна гэдэг ухуулгаа зогсоох хэрэгтэй.
Ч.ГАНГЭРЭЛ
|
| Н.Энхболд: 2016 оны сонгуулиа бодвол засгаар оролдох нь бидэнд л ашиггүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|