1. Хөлдүү маслоо үрэгчээр үр

11111

Бялуу, жигнэмэг, нарийн боов хийх гэсэн чинь масло чинь тас хөлдүү байна уу? Гэсэхийг нь хүлээхэд хугацаа орно. Ийм үед маслоо үрэгчээр үрээд шууд ашиглаж болно. Эсвэл бага зэрэг хүлээсэн ч үрсэн масло хурдан гэснэ.

2. Бутарсан өндөгний хальс авах

22222

Өдөр бүр л ийм зүйл тохиолддог. Өндгөө хагалаад саванд хийтэл өндөгний хальс бутраад орчихдог. Ийм үед хуруугаараа чимхэж авахын оронд өндөгнийхөө хагалсан хэсгээр хутгаад аваарай.

3. Өндөгний шинэ эсэхийг шалгах

33333

Хөргөгчиндөө байгаа өндгийг аваад аягатай усанд хийгээд шалгаад хэр удсаныг нь шалгаад үзээрэй.

4. Хөлдөөсөн иштэй чихэр

44444

Зун энэ арга их хэрэг болно. Дуртай жүүс, сироп, эсвэл таргаа ингэж хөлдөөгөөд зун идэхэд сайхан сэрүүцнэ.

5. Жүрж хальслах

55555

Жүржийн хальсыг авахын тулд урт хумс шаардлагатай байдаг. Тэгвэл хумсгүй хүмүүс зурганд анхаарлаа хандуулаарай. Хутгаар хэдхэн зүсэлт хийгээд жүржийн хамаг шүүсийг гартаа наалгүйгээр идэх боломжтой болно.

6. Үлдсэн соусаа хөлдөөчих

66666

Ухаалаг арга биш гэжүү? Хоолны соус илүү гарсан үед хөлдөөгөөд дараа хэрэгтэй үед хоолондоо хийчихнэ.

7. Сармис хальслах хялбар арга

77777

Сармис хальсласны дараа гарнаас сармис их үнэртдэг. Тэгвэл энэ хялбар аргыг хэрэглээд үзээрэй. Дараад, сэгсрээд, ялга!

8. Гоймон халаах арга

88888

Гоймонгоо богино долгионы зууханд хийж халаахдаа тавагны голд зай үлдээж байрлуулаад халаавал илүү сайн хална.

9. Зайрмагаа уутанд хийгээд хөлдөө

99999

Хэрэв та тас хөлдүү зайрмаганд халбагаа муруйлгахыг хүсэхгүй байгаа бол энэ аргыг хэрэглээрэй. Савтай зайрмагаа уутанд хийгээд доторх агаарыг нь гаргаад битүүлнэ. Ингээд хөлдөөгчиндөө хийвэл зайрмаг тас хөлдөхгүй.

10. Гамбанзаа гулгахаас сэргийлэх

121212

Юм хэрчихэд гамбанз чинь гулгаад байвал доор нь нойтон алчуур тавьчих. Ингээд л асуудал шийдэгдлээ.

11. Аялалын аяга бэлдэх

131313

Хүүхэд тань аяган дахь уух зүйлээ асгаж цутгаад байна уу? Аяган дээгүүрээ хүнсний скочоор бүрээд дунд нь соруул хатгаад асуудал шийдэгдлээ. Аялалд авж явахад бэлэн.

12. Тарвас зүсэх арга

1414141

Тарвасыг жижиг жижиг зүсээд саванд хийгээд идвэл илүү тохиромжтой. Энэ зун энэ аргыг хэрэглээд үзээрэй.

13. Пицца зүсэгчийг ашиглах

151515

Пицца зүсэгчийг бин, шарвин, омлет болон шпагеттиний гоймонг зүсэхэд ч ашиглаж болно.

14. Тарган зайрмаг өөрсдөө хийцгээе

161616

Таргаа хүссэнээрээ амтлаад хөлдөөгөөд зайрмаг болгож болно. Мөн нэг арга бол жижиг савтай ёогуртад иш зоогоод хөлдөөвөл хэв ч шаардлагагүй сайхан амттай зайрмаг бэлэн болно.

15. Салатны навчыг шинээр нь хадгалах

171717

Салатны навч хурдан мууддаг гол шалтгаан чийг байдаг. Үүнийг шийдхийн дулд цаасан салфетка хэрэгтэй. Салатны навчин дээрээ цаасан салфетка тавиад гадуур нь хүнсний скочоор таглана. Ингээд хөлдөөгчиндөө хийхэд 7 хоногийн турш шинэхэн хэвээрээ байна.

16. Интоорын яс салгах хялбар арга

181818

Интоор жимсийг бүтэн хэвээр нь яснаас нь салгаж болно. Ингэхийн тулд шилэн лонхны амсар дээр интоороо тавиад савхаар хатгахад яс нь салж, лонхон дотор унана.

17. Мяндсан утсаар хэрчих

191919

Бялууны кекс, бяслаг зэрэг зөөлөн бутрамтгай зүйлсийг зүсэхэд мяндсан утас ашиглавал үйрч, бутрахгүй.

18. Шүүслэг жимсийг өнхрүүлэх

212121

Би лемоны шүүсийг бараг өдөр бүр хэрэглэдэг. Лемон, жүрж зэрэг жимсийг хэрчиж, шүүсийг нь авахын өмнө бага зэрэг дарж, өнхрүүлж өгөх хэрэгтэй. Ингэвэл жимсний хальсан дахь шүүс болон амт нь шүүсэндээ шингэж илүү амттай болно.

19. Дарс хөргөх арга

232323

Дарсаа хөргөхийн тулд хүйтэн устай саванд хийхийн оронд хөлдөөсөн усан үзэм хийгээд ууж болно. Өрөөний дулаан дарсыг бүлээсгээд байвал шилтэй дарсандаа ч хийчихэж болно.

20. Калькин цаас хэрэглэ

242424

Бялуу, жигнэмэг зэрэг зууханд жигнэдэг нарийн боовны төрөл хийхдээ хэвэндээ калькин цаас дэвсээрэй. Тэгвэл ёроол нь савандаа наалдахгүй хялбар байх болно.

21. Гар аргаар хийсэн аяган тортны хэв

252525

Маффин болон аяган торт хийх үед цаасан хэв нь байхгүй тохиолдолд энэ аргыг ашиглаарай. Аяган тортны хэвэндээ калькин цаас тавиад хэв гарган дээрээс нь зуурмагаа хийгээд жигнэхэд болно.

22. Тахианы мах жижиглэх хялбар арга

262626

Чанаж болгосон тахианы махаа халуунаар нь mixer-тээ хийгээд mixer-дэхэд минут ч бололгүй тахианы мах тань жижиглэгдэнэ.

23. Цагаан гааг халбагаар хальсал

272727

Цагаан гааг хялбар хальслахын тулд хутганаас илүү халбага хэрэглэвэл илүү хялбар.

24. Чинжүүг хурдан цэвэрлэх

282828

Амтат чинжүүг үрнээс нь хялбар цэвэрлэх аргыг туршаад үзээрэй.

25. Наалдуулдаггүй шүршигч

292929

Зөгийн бал, хайлсан масло гэх мэт наалдамхай шингэнийг саванд хийхдээ наалдуулдаггүй шүршигч цацвал саванд наалдахгүй.

26. Модон хутгуурны заль

303030

Буцалж буй шөлийг дэвэргэхгүйн тулд модон халбага саван дээрээ тавьбал дэврэхгүй.

27. Бялууг хатахаас хамгаалах

313131

Бялуунаас зүсэмийг аваад дараа нь үлдсэн бялуугаа идэх гэхэд зах нь хатсан байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд зүсэм талхаар бялууныхаа ил гарсан кексийг бүрээд үзээрэй.

28. Зөгийн балаа шингэлэх

323232

Зөгийн бал хэтэрхий өтгөрөөд, хатуураад байвал савтай зөгийн балаа халуун устай саванд хийгэрэй. Тэгвэл удаан хугацаанд зөөлөн хэвээрээ байна.

29. Ургамлан ногоогоо тосонд хөлдөө

343434

Ургамлан ногоонуудаа оливийн тосонд хийгээд хөлдөөвөл хатаж муудахгүй удаан хадгалах боломжтой. Дараа нь хэрэгтэй үедээ тостой нь шууд хуураад эсвэл халаагаад л болоо.

30. Шилэн савны тагийг хялбар онгойлгох

353535

Шилэн савны тагийг нээж чадахгүй үедээ ихэнхдээ нөхөртөө даатгадаг. Тэгвэл нөхөр хажууд байхгүй үед гал тогооны резинен бээлий өмсөөд онгойлгоод үзээрэй. Хялбар онгойно.

31. Жижиг улаан лооль хялбар хэрчих арга

363636

Жижиг улаан лоолийг ихэнхдээ нэг нэгээр нь хэрчдэг. Тэгвэл яарсан үед 2 ширхэг хуванцар таг ашиглан олноор нь зүсэж болно.

32. Тунгалаг мөс хөлдөөх

373737

Усаа буцалгаад хөлдөөвөл мөс тунгалаг болно.

33. Гадил болгох

393939

Гадилтай талх хийх зэрэг үед боловсруулсан гадил хэрэгтэй болдог. Тэгвэл гадилаа шарах шүүгээнд хэдэн минут болгоход боловсруулсан гадил бэлэн болно.

34. Загасыг нимбэг дээр шарах

414141

Загасыг грилдэж шарах үед наалдах эсвэл бутарч унах тохиолдол гардаг. Тэгвэл доор нь нимбэг дэвсээд шарвал загас бүтэн үлдэх бөгөөд амттай болно.

35. Том хэмжээтэй мөс хөлдөөх

424242

Нимбэг, өргөст хэмх, жүржийн хэрчмийг бүтнээр нь хийж мөс хөлдөөх хэрэгтэй үед аяган тортны хэвээ ашиглаарай. Нимбэг, өргөст хэмхний хэрчимтэй ус тураах шидтэй гэдгийг санаарай.

36. Жимс ногоог гэрийн аргаар ариутгах

bibidi

Шүршдэг саванд нэг аяга ус хийгээд дээрээс нь нэг халбага нимбэгийн шүүс, нэг халбага сода хийгээд сайн сэгсэрнэ. Ингээд жимс ногоолуугаа цацаад угааж болно.