 |
|
 |
|
Д.ЭРДЭНЭБАТ: НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙД ЗОХИОМЛООР БУХИМДАЛ ҮҮСГЭХ НЬ ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЭЛ |
|
|
 |
|
 |
Д.ЭРДЭНЭБАТ: НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙД ЗОХИОМЛООР БУХИМДАЛ ҮҮСГЭХ НЬ ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЭЛ
2014-06-17УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан бүтэн өдрийн турш үргэлжилж байна. Хуралдааны завсарлагаанаар  бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа болон ЭЗБХ-ны дарга Б.Гарамгайбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Гадаадын иргэнд газар өмчлүүлэхгүй
АН-ын бүлэг үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээлэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судалж, санал болгох үүрэгтэй ажлын хэсэг болон УИХ-ын гишүүн ч Л.Цогийн мэдээлэл, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаагийн мэдээллийг сонссон юм. Эдгээр асуудлын талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Тэрээр Газрын тухай хуулиар буруу, ташаа мэдээлэл твиттер хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байна. “Өнөөдөр 18 цагаас газрыг гадаадын иргэнд өмчлүүлэхийн эсрэг жагсаал хийнэ” гэсэн мэдээллийг Ё.Отгонбаяр гишүүн твиттер хуудсандаа цацсан байна. Иймд энэ талаар мэдэгдэл хийхэд хүрлээ. Манай Үндсэн хуульд зөвхөн Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй гэж заасан. Бид 2002 онд анх удаа Газрын тухай хуультай болсон. Энэ хуулийн 44-р зүйлд гадаадын иргэнд газар ашиглуулах тухай асуудлыг тодорхой зааж өгсөн байдаг. Гурав дахь парламентдаа дамжин хэлэлцэгдэж байгаа Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд уг заалт яг хэвээрээ орж ирсэн. Газрыг дуудлага худалдаагаар борлуулахад анхны үнийг зарласан байна гэсэн ганцхан тодотгол нэмэгдсэн. Үүнийг орон нутгийн Засаг дарга нь шийдвэрлэнэ гэсэн хуучин заалт нь ч хэвээрээ байгаа. Өөр ямар ч өөрчлөлт ороогүй. Нийгмийн сэтгэл зүйд зохиомлоор бухимдал үүсгэн, тэр байтугай Үндсэн хуультай зөрчилдүүлсэн асуудлыг зориудаар тарааж, хурал цуглаан зохион байгуулахыг уриалах нь Үндсэн хуульд харшилсан, хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна. Тиймээс хууль хяналтын байгууллагууд энэ асуудлыг анхааралдаа авах ёстой. Монгол Улс Газрын тухай хуулийг баталж, иргэдээ өмчтэй болгож, газраар дамжуулан иргэдийнхээ зээлжих, эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг нь баталгаажуулах ёстой. Иймд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай. Газрын тухай хууль нь бэлчээртэй ямар ч холбоогүй болсон. Бэлчээр бол монголын ард түмний уламжлалт ёс заншил, нүүдэлчин соёлыг хадгалж байгаа гол зүйл. Тиймээс бэлчээрийг хувьчлахгүй хэмээн мэдэгдлээ.
Өмчлөх, эзэмших, ашиглах, түрээслэх эрх гэдэг бол дөрвөн өөр ухагдахуун. Эдгээрийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулиа зөрчөөд, монгол нутгаа зарчихъя гэсэн сонирхолтой нэг ч хүн байхгүй гэдэгт би итгэж байна. Ард түмэнд газрыг нь өмчлүүлнэ гэж олон жил худал яриад, улс төрөөс болоод төр зоригтой алхам хийж чадахгүй байсан. Бид энэ асуудлыг шийдэх үүрэгтэй. Гэхдээ зөв шийднэ. Сүүлийн үед эх оронч дүр эсгээд популист маягаар улс төр хийдэг байдал түгээмэл болж байна. Газрын тухай хуулиас гадна Ашигт малтмалын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гээд бүгдийг нь жадлан эсэргүүцэж, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хойш нь татах санаархал зохион байгуулалттайгаар өрнөж байгаа нь яавч сайн зүйл биш. Монголд гялтайх зүйлгүй болсон мэтээр ухуулан сурталчилж, Монгол Улсыг хамгийн муухайгаар харагдуулах үйлдлийг хөхиүлэн дэмжиж байгаа нь хамгийн буруу улс төр юм. Монгол Улсад гялтайж байгаа, хөгжиж байгаа зүйл олон байна. Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан тулгамдаж байгаа асуудал ч олон бий. Иймд эдийн загсийн цоо шинэ эрх зүйн орчныг бий болгохын тулд хаа хаанаа хамтарч ажиллах нь чухал байна гэдгийг бүлгийн дарга нэмж хэлсэн юм.
Өргөтгөлөөр эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Ерөнхий сайдын мэдээлэл байлаа. Эдийн засгийг идэвхжүүлэх энэ хугацаанд Засгийн газраас өргөн барих ёстой хуулиудаа бүгдийг өргөн мэдүүлээд байгаа. Наадам хүртэл маш их ачаалалтай дөрвөн долоо хоног хүлээж байна. Арваад хуулийн төслийг наадмаас өмнө хэлэлцэж, батлах ёстой. Шаардлагатай гэж үзвэл чуулганы хугацааг сунгаж өгөөч гэсэн хүсэлтийг АН-ын бүлгээс УИХ-ын даргад тавьсан. Үүнээс өөр арга зам байхгүй гэдгийг АН-ын бүлгийн дарга мэдэгдлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ “Өнөөдөр Ерөнхий сайд “ТЭЦ-3” дээрх өргөтгөлийг хүлээж авах нээлтийн ажиллагаанд оролцож байгаа. Бид цахилгаан станц барина гэж нэлээд олон жил ярьсан. Үнийн зөрүүгээс болоод энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй ч гэсэн “ТЭЦ-3” болон “ТЭЦ-4”-ийн өргөтгөлийг барьснаараа монголын эрчим хүчний чадлыг 173 мвт-аар, хамгийн хямд өртгөөр нэмэгдүүлж байгаа. Урьд нь бид их өндөр өртөгтэй ажил хийдэг байсан. Жишээлбэл, 2012 онд 50 мвт-ын хүчин чадалтай Салхитын цахилгаан станцыг 120 сая ам.доларын өртгөөр байгуулсан. Гэтэл өнөөдөр “ТЭЦ-3”-ын өргөтгөлийг 35 сая ам.доллараар хийж байна. Тэгэхээр цаашид өргөтгөл хийх маягаар эрчим хүчний асуудлыг шийдвэрлээд явах нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайдад зөвлөсөн. Цаашид эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд ямар эх үүсвэрийг сонгох вэ гэдгийг бодолцох ёстой гэлээ.
Үндсэн хуультай холбоотой судалгааны талаар Л.Цог гишүүний мэдээлллийг АН-ын бүлэг сонссон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн урьдчилсан дүгнэлтийг зүйтэй гэж үзэж байгаагаа бүлгийн дарга илэрхийлэв. Тиймээс бүлэг дээрээ ажлын хэсэг зохион байгуулахаар болсон юм.
Сонгуулийн хуулийг парламент дотроо ярилцах цаг болсон
Бүлгийн хурлаар хэлэцсэн дараагийн асуудал Сонгуулийн тухай хууль. Энэ хууль дээр ажлын хэсэг жил гаруй хугацаанд ажилахдаа улс төрийн бүх намууд, ТББ-ууд, судлагааны байгууллагуудын саналыг авсан байна. Одоо парламент дотроо энэ хуулийг ярилцах цаг болсон гэж үзэж байна. АН-ын бүлгийн хувьд парламент дахь намуудынхаа зөвшилцлийг хэрхэн хийх вэ, юуг нь дэмжих вэ гэдгийг анхаарч, болж өгвөл өмнөх амжилтаасаа ухрахгүй байх шаардлагыг тавьж байгаа. Мөн олон сонгуулийг нэг мөр хамтад нь хийж байя гэсэн байр суурьтай байгаа. Сонгуулийг хамгийн бага зардлаар зохион байгуулж, хамгийн нээлттэй байдлаар зөв тоолдог болоосой гэж хүсч байна. Тиймээс бусад намуудтай зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Өнөөдрөөс эхлээд анхныхаа уулзалтуудыг хийгээд явна. АН-ын хувьд урьд нь олсон ололтуудаасаа ухрахгүй байх тал дээр бусад намуудтай зөвшилцөнө. Тухайлбал: 2012 оны сонгууль 28:48 гэсэн хувилбараар явагдсан. Үүнийг ахиулаад 50:50 харьцаатай болгох саналтай байна. “Шударга-Ёс “эвсэл бидэнтэй санал нэгдэж байгаа. Харин МАН-ын бүлэг жижигчилсэн буюу можаритори сиситемээр явъя гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаад байгаа. Гэхдээ бид хоорондоо ярилцаж байгаад алтан дунджийг олох байх гэж найдаж байна гэж Д.Эрдэнэбат дарга мэдээллээ.
Д.Гарамгайбаатар: Газрын биржийн журмыг боловсруулж, ажиллуулна
Бүлгийн дарга мэдээлэл хийсний дараа Газрын тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар гишүүн уг хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр:
Сүүлийн үед Газрын тухай хуулиар улс төр явагдаж байна. Намууд өөрсдийн байр сууринаас улс төр хийхийг хориглохгүй. Гэхдээ үнэн бодит мэдээллийг ард иргэдэд өгөхгүй байгаа нь харамсал төрүүлж байна гэдгийг онцоллоо. Ажлын хэсгийн ахлагч цааш нь хэлэхдээ “Миний хувьд, Газрын тухай хуулийн ажлын хэсгийг ахлаад жил гаруй болж байна. Улс төрийн нилээд олон асуудал дагуулсан том хууль учир олон талаас нь нухацтай хэлэлцэж байна. Монгол Улсын Засгийн газраас Газрын тухай багц хуулийн төслийг 2013 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн. 2013 оны гуравдугаар сарын 10-ны өдөр яам, тамгын газрын холбогдох албан тушаалтан, МУИС, ХААИС-ын багш, эрдэмтэн, судлаачид, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцуулсан өргөн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгээр оролцогсод өөрсдийн санал, сэтгэгдлээ өгсөн. Мөн оныхоо дөрөвдугаар сард уг хуулийн нэр томъёогоор хэлэлцүүлэг хийсэн. Энэ хэлэлцүүлэгт багш, оюутан, эрдэмтдээс гадна газрын тухай холбогдох хууль хяналт, өмгөөлөл, шүүхийн байгууллагаас төлөөлөл оролцсон. Олон улсад газартай холбоотой асуудлаар ямар нэр томъёо хэрэглэдэг талаар санал бодлоо солилцсон юм. Мөн газартай холбоотой шүүх, өмгөөлөл маргааны талаар ярилцсан. Нэлээд ач холбогдолтой хэлэлцүүлэг болсон. Мөн хөдөө аж ахуйн газрын эрхзүйн зохицуулалт хэлэлцүүлгийг энэ оны дөрөвдүгээр сарын 17-нд явуулсан. Үүнд ҮАБЗ, Үндэсний шинэтгэлийн хороо, УУЯ, ҮХААЯ, Газрын харилцаа, геодези, зурагзүйн газар, АМГ, шүүх, МУИС зэрэг байгууллагуудаас холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцож, санал бодлоо солилцсон. Үүний дараагаар бид эрчимжсэн мал аж ахуйн асуудлаар хэлэлцүүлэг хийсэн. Үүгээр эрчимжсэн мал аж ахуй, тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, нийслэлийн Хан-Уул, Налайх, Сонгинохайрхан дүүрэг, Булган, Сэлэнгэ, Төв аймаг зэрэг аймгуудаас малчид, тариаланчдын төлөөллийг авчирч, санал солилцлоо. Дараагаар нь бид тавдугаар сарын 13-нд АНУ-ын Газар ашиглалт, хамгаалалт, түүнд тавих хяналт, эрх зүйн орчныг ямар байгааг туршлага судлалж ярилцсан. Энэ хэлэлцүүлэгт төрийн байгууллага, яам тамгын газар, энэ чиглэлээр судалгаа явуулдаг мэргэжилтнүүд оролцсон. Газрын багц хуулийн төсөлд хэлэлцүүлэг явуулсны дараа иргэдээс захидал, өргөдөл, цахим хаягаар 194 санал ирүүлсэн. Эдгээр саналуудыг бид багцлан, томъёолол бэлтгээд ажлын хэсэг өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Энэ чиглэлээр хэвлэл мэдээллийн сэтгүүлчид надаас ярилцлага өгөхийг хүсдэг. Гэвч байнгын хороогоор орж хэлэлцүүлээгүй байгаа асуудалд өөрийн байр сууринаас хандаж хэлэх нь зохимжгүй гэж үзсэн. Байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулсны дараагаар хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөх боломж бүрдэх байх гэсэн зарчмыг барьж ажилласан. Хамгийн гол нь өнөөдрийг хүртэлх хугацаанд улс төр хийх гэсэн хүчнүүд өөрсдийн зүгээс ард иргэдийн санаа бодлыг үймүүлсэн янз бүрийн мэдээлэл өгсөн. Өнөөдрийг хүртэл бид хүлээцтэй хандсан. Цаашдаа хариуг нь дор бүр нь өгч байхаар боллоо.
УИХ-ын БОХХААБХ-оос байгуулагдсан ажлын хэсэгт бүх намуудын төлөөлөл байгаа. Ажлын хэсэг 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Харамсалтай нь энэ бүх төлөөлөл ач холбогдол бүхий хуулийн төсөл дээр чин сэтгэлээсээ ажиллаж чадаагүй. Тийм учраас байнгын хороод дахин хуралдаж бүрэлдэхүүний тоог цөөлсөн. Өнөөдрийг хүртэл УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр нэгдсэн байдлаар гараагүй. Гишүүдийнх нь дунд үзэл бодлын зөрүү байгаа учраас нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байна гэсэн. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дээр МАН-ын бүлэг хэд хэдэн асуудал дээр нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байгаагаа албан ёсоор хэлсэн. Бие даагч нараас С.Ганбаатар гишүүн энэ хуулийн төсөлтэй холбогдуулан эрдэмтэд, холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзуулсан. С.Ганбаатар гишүүний саналыг бид хүлээж аваад, тэдэнтэй ярилцсан. Энэ хуулийн төсөлд хүнд хандсан чиглэсэн ямар нэг асуудал байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Харамсалтай нь бие даагчид, МАН-ын бүлгийн гишүүд хувь улстөрчийн зүгээс ард олонд таалагдахын тулд уг хуулийн төслийг мушгин гуйвуулсаар байна.
Өмчлөх гэдэг асуудлыг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуульд тодорхой заасан байдаг. Өргөн баригдсан хууль холбогдох хуулиудыг огт зөрчөөгүй. Монгол Улсын иргэн 0,07-05 га газрыг үнэ төлбөргүйгээр нэг удаа өмчлөх эрхтэй. Үүнийг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуульд тодорхой заасан. Үүнээс өөр ямар нэг өмчлөлийн асуудал Газрын тухай хуулинд тусгагдаагүй байгаа. УИХ-ын ажлын хэсгийн эцсийн хувилбараар “Газар бол төрийн өмч. Монгол Улсын төрийн төсөвт байгууллага л эзэмшиж болно. Гэхдээ үйл ажиллагаа явагдах тодорхой чиглэл хугацаагаар гэрээ байгуулна.” гэж хуулийн төсөлд тусгасан. Өөр эзэмших тухай заалт байхгүй. Ашиглах гэдэг дээр Монгол Улсын иргэн, Монгол Улсын хуулийн этгээд ашиглаж болно. Гэхдээ “Тодорхой үйл ажиллагаа явуулах зураг төсөлтэй гэрээг аймаг, нийслэлийн Засаг дарга хийж, ашиглана” гэсэн заалт байгаа. Гэрээн дээр нөхцөл, шаардлагууд тодорхой тусгагдана. Мөн “Монгол Улсын иргэн газрыг оршин суух зориулалтаар ашиглаж болно” гэсэн заалт байгаа. Үүний сум, дүүргийн Засаг дарга нар шийдвэрлэнэ. Гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс Монгол Улсад оршин суух зорилгоор мөн ашиглаж болно. “Гадаадын хуулийн этгээд тодорхой үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр мөн ашиглаж болно” гэсэн заалт байгаа. Тухайн ашиглах газар дээр зураг төсөл нь байх юм. Гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж мөн газар ашиглаж болно. Гэрээнд заагдсан зориулалтаар л ашиглана. Өмчлөх, эзэмших эрх байхгүй. Тодорхой хугацаатай. Газрын биржээр дамжуулж ашиглах юм.
Газрын бирж өнөөдрийг хүртэл ажиллаагүй. Өмнөх хууль дээр Газрын биржийн талаар тодорхой заалт байсан. Гэхдээ хэрхэн ажиллах журам нь батлагдаагүй байсан. Одоо бид журам боловсруулж, Газрын биржийг ажиллагаанд оруулна. Газрын тухай хуулиар бүгдийг зохицуулна. Гадаадын иргэн, аж ахуйн нэгжид газрыг өмчлүүлэх тухай асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараахь хариултыг өглөө.
-Улсын баялагтай холбоотой хуулийн төслүүдийг баяр наадам дөхөж буй, хөл бөмбөгийн ДАШТ болж байгаа энэ үед давхцуулан шууруулах гэж байна гэсэн хардлага байна. Ер нь стратегийн орд гэж байхаа больж байгаа юм уу? Төрийн өмчийн хувьчлах гэж буй 32 компанид яг ямар ямар компани багтаж байгаа вэ? МИАТ байгаа юу?
Д.Эрдэнэбат: Үндсэн хуульд “Газар бол ард түмний өмч” гээд заачихсан. Гэхдээ уул уурхайн баялгийг ямар хэлбэрээр ашиглавал ард түмэнд илүү үр өгөөжтэй байх вэ гэдэг дээр гишүүдийн дунд хоёр янзын санал байна. Нэг хэсэг нь стратегийн орд газар байх ёстой, тодорхой хувийг төр эзэмших ёстой гэдэг. Нөгөө хэсэг нь уул уурхайг илүү үр ашигтай ашиглая гэвэл төрийг оролцуулахгүй байя. Төр оролцохоороо хамаг юм нь шахааны байдлаар явагдаж, улс төржсөөр ард түмэн баялгаасаа хүртэж чадахгүй байна гэдэг. Ямар нэг баяр наадам, хөл бөмбөгийг далимдуулаад, ардуур нь хулгайч нар асуудлыг шийдэх гээд байгаа юм шиг ойлголтыг олон нийтэд түгээж, ийм гэнэн улс төр хийж болохгүй шүү дээ.
С.Одонтуяа: Стратегийн оруудын талаар нэмэлт мэдээлэл өгье. Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогод 2007 оны 27-р тогтоолд заасан стратегийн ордуудыг цэгцлэх тухай тусгасан байгаа. Зарим ордыг энэ жагсаалтаас хасъя, зайлшгүй үлдэх ёстой ордууд дээр төр хяналтаа зөв тавьж, үр ашгийг нь нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллая гэсэн заалт орсон. Манай улсын эдийн засаг томоохон ордуудаас шууд хамааралтай байдаг. Тийм учраас Засгийн газраас эдгээр ордын асуудлыг оруулж ирж байгаа юм. Оруулж ирсний дараа төрийн өмчийн оролцоо хэдэн хувь байх вэ гэдгийг УИХ өөрөө шийдэх ёстой. Бодлогын баримт бичгийг хэлэлцэх үед санал өгч байсан эрдэмтэн, судлаачид, ААН-үүдийн 90 гаруй хувь нь стратегийн ордыг болих хэрэгтэй, энэ бол эдийн засгийн үр ашиггүй хувилбар гэдгийг хэлж байсан. Төрийн өмч нэрээр хэдхэн хүн завшдаг, авилгын уурхай болдог асуудлыг эцэслэе гэсэн зарчмыг баримталж байгаа юм.
УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны Олон нийттэй харилцах хэсэг |
| Д.ЭРДЭНЭБАТ: НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙД ЗОХИОМЛООР БУХИМДАЛ ҮҮСГЭХ НЬ ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЭЛ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө гарна 17:20 МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана.
|
МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана. »»
|
|
Булган аймагт нас барсан нэг сартай нярайн хэрэгт нөхцөл байдлыг тогтоох шалгалт үргэлжилж байна 12:57 Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны
|
Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны »»
|
|
ОПЕК+ 2026 оны эхний улиралд газрын тосны олборлолтын өсөлтөө түр зогсооно 12:38 ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын
|
ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын »»
|
|
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд малаа оруулсан 28 иргэнд зөрчлийн хуулиар арга хэмжээ авчээ 12:35 Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс,
|
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Т.Даваадалай: Өргөө зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авна 11:22 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй.
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй. »»
|
|
Д.Бекхэмд хүлэг баатар цол хэргэм хүртээжээ 10:26 ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг
|
ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 10:17 Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд: »»
|
|
2026 онд нийслэлийн 6 дүүрэгт 78,5 км урт дугуйн зам барина 10:16 2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт
|
2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт »»
|
|
Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ 10:10 УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг
|
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг »»
|
|
Улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр зохион байгуулна 10:07 Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/
|
Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/ »»
|
|
Их Монгол орноо Бурханы шашин гурвантаа дэлгэрсэн гэж түүхчид, шашин судлаачид үздэг 10:05 Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас
|
Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас »»
|
|
Шадар сайдын нэрэмжит тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж, цомын эзэн боллоо 09:44 Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог
|
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог »»
|
|
М.Бадамсүрэнийн Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд илэрхийлсэн байр суурь 15:10 Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын
|
Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын »»
|
|
Сэргээшийн төрлийн эм тариаг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бодис дунд хүнд хэрэглэхийг хоргилосон эм бэлдмэл байжээ 15:08 Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах
|
Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах »»
|
|
Иргэн Ц.Батболдын өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгууллаа 15:04 Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар
|
Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар »»
|
|
ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй 14:51 САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ
|
САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ »»
|
|
“Мөнгөн гүүр“ эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх замыг хоёр эгнээ болголоо 13:38 Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны
|
Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны »»
|
|
Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,
|
Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж, »»
|
|
Б.Баяраа: Манайх “Стратегийн орд” гэх дэлхийд байхгүй ойлголтыг хуульчилснаар хөрөнгө оруулагчдыг үүдэн дээрээсээ үргээж байна 11:37 Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компанийн хувьцааг төр үнэгүй авах болон хөрөнгө
|
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компанийн хувьцааг төр үнэгүй авах болон хөрөнгө »»
|
|
Шоргоолж ингэж өвөлждөг... 10:43 Өвлийн жавар эхлэхээс өмнө шоргоолжнууд идэш тэжээлээ нөөцлөн, үүрээ илүү гүн ухаж бэлтгэлээ базаадаг.
|
Өвлийн жавар эхлэхээс өмнө шоргоолжнууд идэш тэжээлээ нөөцлөн, үүрээ илүү гүн ухаж бэлтгэлээ базаадаг. »»
|
|
Согтуурсан үедээ маргалдан хамт архи ууж байсан эмэгтэйдээ хутгалуулжээ 10:29 Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт
|
Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт »»
|
|
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийн Монгол Улсын уул уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн “Найрамдал медаль”-аар шагналаа 09:39 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Өмнөд Африкийн
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Өмнөд Африкийн »»
|
|
Хохирогч хүүхдүүдэд асран хамгаалагч тогтоохыг БГД-ийн Засаг даргад үүрэг болгосон 09:36 Тэгвэл хүүхдүүдийн асран хамгаалагчаар насанд хүрсэн ахыг нь тогтоохоор болсон байна
|
Тэгвэл хүүхдүүдийн асран хамгаалагчаар насанд хүрсэн ахыг нь тогтоохоор болсон байна »»
|
|
Өвлийн саруудын цаг агаарын ерөнхий төлөв 08:52 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
Хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан судалгааны ажлыг хийхээр тохиролцов 08:50 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “People in Need” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Тришиа Төрболдыг хүлээн авч уулзлаа.
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “People in Need” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Тришиа Төрболдыг хүлээн авч уулзлаа. »»
|
|
“1242: Өрнөдийн босгон дээр” кинонд дөрвөн орны уран бүтээлчид ажиллажээ 15:46 Унгар, Англи, Австрали, Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “1242: Өрнөдийн босгон дээр” кино өчигдрөөс
|
Унгар, Англи, Австрали, Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “1242: Өрнөдийн босгон дээр” кино өчигдрөөс »»
|
|
А.Амартүвшин: Нас барсан 7200 гаруй иргэний “Сайн карт”-ыг ашиглаад түлш худалдан авч, их хэмжээгээр хадгалж, орон нутаг руу зарж байсан зөрчлийг илрүүлсэн 14:40 Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан 10 баг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд түлш
|
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан 10 баг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд түлш »»
|
|
Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа 14:11 Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон
|
Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон »»
|
|
Үл үзэгдэгч аюул 11:55 Сүүлийн жилүүдэд бичил хуванцрын асуудал дэлхий нийтийн анхааралд орж, “үл үзэгдэгч аюул” хэмээн нэрлэгдэх болсон.
|
Сүүлийн жилүүдэд бичил хуванцрын асуудал дэлхий нийтийн анхааралд орж, “үл үзэгдэгч аюул” хэмээн нэрлэгдэх болсон. »»
|
|
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо 11:17 Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд
|
Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд »»
|
|
11 дүгээр сард "Монгол бахархал" уриан дор бүтээлч сарын аян зохион байгуулагдана 08:51 Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв
|
Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв »»
|
|
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай Ерөнхий сайд Г.Занданшатар газар дээр нь очиж танилцлаа 08:45 Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй
|
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй »»
|
|
А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой 08:39 Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч
|
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч »»
|
|
Чуулган: УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг танилцууллаа 08:38 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.31/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг УИХ дахь Монгол Ардын намын
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.31/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг УИХ дахь Монгол Ардын намын »»
|
|
Г.Занданшатар: “Их гурвал” буюу дэлхийн гурван гол зээлжих зэрэглэл тогтоогч байгууллага Монгол Улсын үнэлгээг ахиуллаа 08:36 Төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэж, нүүрсний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлж, гадаад валютын
|
Төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэж, нүүрсний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлж, гадаад валютын »»
|
|
"Оюу толгой" төслийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд талууд хүрлээ 08:32 Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн
|
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн »»
|
|
“Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг хянаж, хүчингүй болгуулав 08:26 Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд
|
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд »»
|
|
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянана 17:59 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах
|
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах »»
|
|
“Ханийн тэнгэр дуудна” гэх зэрэг зар нийтлэн иргэдийг залилж байсан эмэгтэйг саатууллаа 17:13 Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч,
|
Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч, »»
|
|
"Нвидиа" зах зээлийн үнэлгээ нь 5 их наяд долларт хүрсэн анхны компани болжээ 12:49 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах »»
|
|
Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед цалинг яаж нэмснийг 230 мянган төрийн албан хаагчид хэлнэ 12:43 УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн
|
УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн »»
|
|
Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ 12:40 Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн
|
Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн »»
|
|
“Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийн хөтөлбөр, арга зүй, үнэлгээний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна 09:45 Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд
|
Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд »»
|
|
Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ 08:55 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж
|
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж »»
|
|
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр албан ёсоор эхэллээ 20:32 Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна.
|
Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна. »»
|
|
Нийслэлийн хүрээний анги, байгууллагын хүйтний улирлын дүрэмт хувцасны үзлэгийг зохион байгууллаа 20:15 Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй
|
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй »»
|
|
Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ 15:37 Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм.
|
Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм. »»
|
|
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй 15:03 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны
|
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны »»
|
|
МИАТ Улаанбаатар-Баянхонгор чиглэл дэх нислэгээ эхлүүллээ 14:00 МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн
|
МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн »»
|
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Зеленский: “Европын 12 зүйл бүхий энхийн төлөвлөгөө” бол цуурхал төдий зүйл 09:55 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн »»
|
|
Медведев: Барууныхан Украинд их мөнгө цутгах тусам, Орос илүү их газар авна 12:47 Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй
|
Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй »»
|
|
Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,
|
Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж, »»
|
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ нар уулзав 10:02 Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч
|
Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »»
|
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »»
|
|
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
|
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|