 |
|
 |
|
Улсын аварга Одвогийн Балжинням: Аварга хүний хувьд бөхгүй газраас бөх төрүүлнэ гэж нэлээд зүтгэдэг байлаа |
|
|
 |
|
 |
Улсын аварга Одвогийн Балжинням: Аварга хүний хувьд бөхгүй газраас бөх төрүүлнэ гэж нэлээд зүтгэдэг байлаа
2014-07-02-Таны ажил тавлаг уу? Шигшээ багийхнаар сонин юутай вэ? 
-Тавлаг байна даа. Манай тамирчид саяхан Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдсан гранпри тэмцээнд оролцоод ирлээ. Эмэгтэй 48 кг-ын жинд ОУХМ Отгонцэцэг, эрэгтэй 73 кг-д МУХБ, МУГТ Х.Цагаанбаатар нар хүрэл медаль хүртсэн. Мөн 57 кг-д ОУХМ Сумъяа, 73 кг-д ОУХМ Г.Одбаяр нар шагналт тавдугаар байранд шалгарлаа. -Та УШБ-ийн ахлах дасгалжуулагч болоод багагүй хугацааг үдсэн байна. Энэ хугацаанд шавь нар тань олимп, тив дэлхий, улсын чанартай тэмцээнүүдэд ямархуу амжилт үзүүлээд байна вэ?
-Би 2011 оноос жудогийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд 2012 оны Лондонгийн олимпоос мөнгө, хүрэл медаль, 2013 оны ДАШТ-нээс анхны эмэгтэй дэлхийн аварга төрсөн төдийгүй, 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин мөнгөн медалийн эзэн болж төрийн дууллаа эгшиглүүлсэн. Шагналт 5-р байранд 60 кг-д ОУХМ Г.Болдбаатар, 73 кг-д МУГТ С.Ням-Очир, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар нар шалгарсан. Үүнээс гадна шилдэг 16, Ази тивийн аварга, грандслам, грандпри тэмцээнүүдээс олон медаль авсан. Шилдэг 16 тэмцээнд багаараа 2-р байр, Францын грандслам тэмцээнд багаараа 3-р байранд орлоо. Мөн азийн аваргаас дөрвөн алтан медаль аваад байна. Төрөөс М.Уранцэцэг, Д.Амартүвшин нарын маань амжилтыг үнэлж МУГТ цолоор шагнасан гээд олон л зүйлийг ярьж болохоор байна даа. -Шигшээ баг бэлтгэлээ ямар горимоор хийцгээж байна вэ?
-Шигшээ баг маань өдөр болгон тогтмол бэлтгэлтэй байдаг. 1 -5 дахь өдөр хүртэл өдөрт 2 удаа, хагас сайн өдөр нэг, бэлтгэл хийгээд бүтэн сайнд нь амардаг. Ер нь бол 2011 оноос амралтгүй бэлтгэл хийгээд тэмцээнээс тэмцээнд оролцоод явж байна. -Олон улсын жудо бөхийн холбооноос чансаа гаргадаг. Энэ чансаанд манай жудочид ямархуу үзүүлэлттэй явж байгаа вэ?
-Манай тамирчид нэлээн дээгүүр явж байгаа шүү. Дэлхийн жудогийн холбооноос жиндээ түрүүлсэн тамирчдад 10000 доллар олгодог. 2013 онд манайхаас 2 тамирчин жиндээ тэргүүлж шагналын эзэн болсон. Одоо бол МУГТ М.Уранцэцэг чансаагаараа 1-д, 60 кг-д манай гурван тамирчин шилдэг 16 дотор явж байна. Ер бол дэлхийн чансааны эрэгтэй эхний 22-д, эмэгтэй нь 16 дотор байваас олимпод ордог. Одоогоор энэ болзлыг эрэгтэй +100, 90, эмэгтэй -78, +78 кг-аас бусад жинд хангаад явж байгаа. -УШБ-т тамирчнаар орно гэдэг хэр баргийн аавын хүүд амаргүй биз?
-Тэгэлгүй яахав. Улсын шигшээ багт тамирчнаар орно гэдэг тамирчин хүний хувьд нэр төрийн хэрэг. Улсын шигшээ багт орчихоод дамжаад цаад амжилтууд болох гранпри, грандслам зэрэг том тэмцээнүүдэд явах эрх олгогддог учраас УШБ-т орно гэдэг маш чухал.Тиймээс өндөр шалгууртай. Энд л орохын төлөө тамирчид гол мөрөөдлөө болгон хичээх хэрэгтэй. -Та өөрөө УШБ-т тамирчнаар орж байсан үеэ одоо нэг дурсана уу?
-Би анх 1979 онд УШБ-ийн тамирчин болж байсан. 1979-1992 он хүртэл тамирчин байж байгаад 1993 оноос улсын шигшээ багийн дасгалжуулагч болсон. -Өмнө нь олон улсын тэмцээнд чамгүй амжилт үзүүлж байсан болоод л шигшээд багтсан нь гарцаагүй?
-Тэр ч тийм шүү. Миний хувьд 1978 онд жудогийн анхны УАШТ болоход 18 настай аравдугаар ангийн хүүхэд ирж оролцоод хүрэл медаль авсан. Дараа нь 1979 онд залуучуудын ОУТ-нээс 84 кг болон, үнэмлэхүй жинд түрүүлээд улсын шигшээ багийн тамирчин болж байсан. Мөн 1979 оны самбын улсын аваргаас мөнгөн медаль авсан., -Та самбо, жудо бөхөөр дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль авсан байх аа?
-Самбын дэлхийн аваргаас гурван алтан медаль, дэлхийн цомоос гурван алтан медаль, жудо бөхийн дэлхийн аваргаас мөнгөн медаль, дэлхийн цомоос мөнгөн медаль, сүүлд жудо бөхийн ахмадын дэлхийн аварга болсон. -Хэдэд барилддаг байв. Жингийн тань хүчтэй өрсөлдөгч хэн байв?
-Самбоор 90 кг-д барилддаг байсан. Хүчтэй өрсөлдөгч нар гэвэл Болгар, Оросын бөхчүүд байсан. Монголоос гэх юм бол улсын начин З.Дэлгэрдалай агсан байсан. Жудогоор ихэвчлэн 84кг-д, сүүлд -95кг-д барилддаг болсон. 84кг-д улсын начин С.Эрхэмбаяр, -95кг-д улсын заан С.Хүрэлбаатар нар хүчтэй өрсөлдөгчид байлаа. -Та бүхний ойрын зорилго юу вэ?
-7 сарын 4-6-ны өдрүүдэд Монголд болох гранпри тэмцээний бэлтгэлд өнөөдрөөс гарч байна. Энэ тэмцээний дараа 7 сарын 12,13 нд ОХУ-д болох грандслам тэмцээнд зарим тамирчид оролцох байх. Тэгээд л 8.24-нөөс 9.1-ний өдрүүдэд ОХУ-ын Чилвеск хотод болох ДАШТ-ний бэлтгалд гарна даа. Гол бэлтгэл тэнд л чиглэгдэж байна. -Хоёулаа яриагаа үндэсний бөхийн талаар өрнүүлье. Таныг Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны дарга, тамирчины албыг хашиж явсны хувьд амьдралыг тань энэ байгууллагатай салшгүй холбоотой байх гэж бодож байна?
-Тэгэлгүй яахав. Би 1997 оноос 2011 хүртэл энэ байгууллагыг удирдаж явсан. Миний ажиллаж байх хугацаанд Алдар спорт хороо маань МБАТ-ний гурван спартакиадад оролцож гурвууланд нь багаараа түрүүлсэн. Ер нь Алдар бол МБАТС 13 удаа зохиогдоход 11-д нь түрүүлсэн байдаг. Энэ спорт хорооноос олон сайхан тамирчин төрөн гардаг. Намайг байх хугацаанд О.Гүндэгмаа олимпоос мөнгөн медаль авч Монгол улсыи хөдөлмөрийн баатар боллоо. Мөн олон тамирчин гавьяат дасгалжуулагч.гавьяат тамирчин болсон доо.Үндэсний бөхөөр бол Г.Өсөхбаяр хоёр удаа, Б.Ганбат нэг удаа, П.Бүрэнтөгс нэг удаа түрүүллээ. Дээр нь заан, начин, арслан цолтой олон бөх төрөн гарсан. -Та бөхийн удамтай юу? Яагаад бөхийн спортыг сонгосон юм бэ?
-Манай аав аймгийн начин цолтой. Ээжийн талд дөрвөдийн бух ноолдонд барилддаг тийм хүмүүс байсан гэж ярьдаг. Аав өөрөө барилддаг болоод ч тэр үү бөхөд маш их хорхойтой хүн байлаа. Тэр үед намайг хүүхэд байхад радиогоор бөх сонсоод тэмдэглэл бичдэг байсан. Би хажууд нь суугаад л сонсдог байсан. Тэгж бөхөд их сонирхолтой болсон. -Хэдэн настайгаасаа барилдаж эхэлсэн бэ?
-Дөрөвдүгээр ангиасаа эхлэн барилдсан. Одоо талийгаач улсын заан С.Сүхбаатар бид хоёр чинь ах дүүсийн хүүхдүүд. Сүхбаатар надаас нэг ах. Сумын наадмын хүүхдийн барилдаан зохион байгуулна, сүүлд тэндээсээ аймагт очоод идэрчүүд, залуучуудын барилдаанд барилдацгааж бөх болох гapaaraa эхэлж байлаа. -Та ахлах ангийн сурагч байхдаа аймгийн начин, заан цолыг дараалан авсан байдаг. Их залуудаа цол авч дээ?
-Есдүгээр ангиа аймгийн начин, 10-р ангиа аймгийн заан цолтой төгсөж байсан. Нэлээн эрт л тодорч гарч ирсэн юм болов уу гэж бодоод байгаа (инээв). 17,18 тай хүүхэд аймгийн начин, аймгийн заан цолыг тийм амар ч аваад байхгүй шүү дээ. Ялангуяа Увс аймагт бол цол авна гэдэг хүнд, хүнд. -Аймгийн заан цолтойгоо улсын наадамд анх барилдсан уу?
-Тийм ээ. Аймгийн заан цолтой хүүхэд 1980 оны улсын наадамд анх удаагаа барилдаж хоёр давтал гурвын даваанд миний нэр байдаггүй хасагдчихсан байсан. Наадмын комиссын тогтоол гараад гарын даа нар будилуулаад даваагүй цэргийг Б.Батхуяг начин амлаж барилдсан юм билээ. Би сүүлд гарах юм байх тунаж байгаа юм байна гэж бодоод суугаад байхгүй юу. Хоёр давсан гээд тамга дардаг үнэмлэх байсан, тэрнийгээ аваачаад үзүүлсэн чинь миний нэр байдаггүй. Уг нь би давсан байдаг. Тэгж анх улсын наадмаас хасагдсан. Тэгээд тэрнээс хойш аймгийн заан цолтойгоо заал танхимын барилдаанд барилдаж дөрөвт, үзүүрт, заримдаа түрүүлчихдэг ч болсон. Улсын наадамд начингаас шууд зааны тааварт орж тэрнээсээ болоод ч юм уу, хоёр жил доогуур даваанд унасан даа. -1984 онд улсын заан Д.Цэнд-Аюушаар тав давж начин цолны босгоор алхсан байх аа? Төрийн есөн хөлт цагаан тугаа тавантаа тойроод явж байхад юу бодогдож байв?
-Тэгсэн. Улсын цолтны их гэр бүлд багтлаа гээд мундаг сэтгэгдэл төрж байсан шүү, их л баярлаж байсан. -Та 1989 онд тойргийн барилдаанаас улсын заан цол авсан билүү?
-Нэгдүгээр сарын үед улсын аварга, спартакиад болж 32 бөх тойргоор барилдахад Бат-Эрдэнэ аварга түрүүлж, би хоёрт, гуравт Ц.Баярсайхан заан орж би заан цол, Баярсайхан улсын начин цол авсан юм шүү дээ. -Энэ ондоо арслан цол аваад хураалгасан гэсэн. Яагаад хураасан юм бэ?
-Тэр жилийн улсын наадамд Бат-Эрдэнэ арслан цолтой түрүүлж, би заан цолтой үлдээд үзүүрлэсэн. Улсын наадамд арслан түрүүлж, заан үзүүрлэсэн тохиолдолд түрүүлсэнд нь аварга, үзүүрлэсэнд нь арслан цол өгдөг байсан. Жишээ нь: У.Мижиддорж арслан тэгж арслан болж байсан шүү дээ. Харин 1989 оноос хойш тэрийг болиулсан. Тэр жил Бат-Эрдэнэ түрүүлж аварга болоод, би арслан цол авсан. Надад үнэмлэх гардуулж өгсөн. Стадион дотор хувцасаа солиод сууж байтал тухайн үеийн БТСХ-ны хэлтсийн дарга байсан Мөнхсайхан гэж хүн ирээд үнэмлэхийг чинь аваад ир гэж байна. Маргааш хурал хийж өгөх юм шиг байна гээд аваад явчихсан. Маргааш нь хурал хийсэн юм байлгүй, үнэмлэхийг буцаасан. -Та сумо бөхөөр анхлан барилдан бөхчүүдийн нэг байх аа?
-Анх Японд жудогийн азийн аварга шалгаруулах тэмцээнээр очиж барилдсан. Дараа нь сумогийн том дэвжээ биднийг аваачиж сумогийн бэлтгэл хийлгэсэн юм. Дэлхийн аварга, азийн аваргад Бат-Эрдэнэ, Баярсайхан бид гуравт урилга ирээд очиж барилддаг байсан.Би нэг мөнгө, хоёр хүрэл медаль авч байсан -Та 1991 онд түрүүлсэн. Энэ наадмаа одоо нэг дурсахгүй юу?
-Түүхт ойд түрүүллээ гээд баяртай байсан. Энэ наадмын тавын даваанд улсын начин Д.Нэгдэлийг, зургаагийн даваанд шинээр начин цол авсан Ховдын Ш.Лхагвасүрэнг, долоод Д.Хишигдоржтой тунаад, наймын даваанд Х.Баянмөнх аваргыг, есийн даваанд П.Сүхбатыг давж түүхт ойгоороо түрүүлж, өмнө нь аваад байсан арслан цолоо авсан даа. -Хэр олон бөхийг цолонд дөрөөлүүлсэн бэ?
-Надаар олон бөх начин, заан болсон доо. Б.Ганбат, И.Доржсамбуу нарыг заан болгож байлаа. Начин гэх юм бол 2002 онд сумынхаа Ю.Батаа гээд залууг, 2003 онд Дорнодын Ж.Гансүхийг, 2004 онд Өмнөговийн Т.Энхтуяаг начин болгож байсан. Аварга хүний хувьд бөхгүй газраас бөх төрүүлнэ гэж нэлээд зүтгэдэг байлаа. Олон жил улсын цолтон тасарсан байсныг нь нутгийн бөхчүүдээс нь авч цолд дөрөөлүүлсэн тохиол бий шүү. -1994 онд үзүүрлэж, аварга болсон наадмынхаа тухайд.,.?
-Тэр жил нэг түүхт ой болж байсан санагдана. 1024 барилдуулахгүй гээд 768 бөх барилдуулж нэг хийтэй болгоод 3 хүн үлдээд Бат-Эрдэнэ хийлж, Цэрэнпунцаг бид хоёр есийн даваанд барилдаад би давсан. Үзүүр түрүүнд Бат-Эрдэнэд унаж аварга цол хүртсэн. -Та улсын наадамд Бат-Эрдэнэ аваргатай найман удаа барилдаж, наймууланд нь унасан байдаг юм билээ?
-Нэг шигшээ багт хамт бэлтгэл хийдэг байсан болохоор нэгнийхээ барилдааныг сайн мэддэг байсан. Бат-Эрдэнэ надаас арай илүү рамтай. Бид нэлээн удаан барилдаад би ч сүүлдээ ядраад л унадаг байсан. -Бат-Эрдэнэ аваргад зориулж мэх бэлдээд давчихъя гэсэн бодол байв уу?
-Бат-Эрдэнэ аваргын нэг онцлог бол хий гаргадаггүй нягт барилдаантай бөх л дөө. Хамаг юмаа тултал нь дуусгаж байж л хүнийг хаядаг, огцом мэх хийгээд хий гаргана гэсэн юм байдаггүй байсан. Дээр нь нэг талтай барилдахад тал таардаг байсан учир амар байсан байх. -Таньд харамсаж явдаг барилдаан бий юу?
-1988 оны Сөүлийн олимп байна. Би тэр жилийн европын бүх цувралаас алт, мөнгө, хүрэл медаль авчихсан байсан. Австрийн Зайцн Байхрт л ялагдаад бусдыг нь ялдаг байсан үе л дээ. Олимпод очоод сугалаа сугалтал Зайцн нөгөө зоонд орж миний зоонд гайгүй хүмүүс орсон. Барилдааны өмнө шөнөжин л нөгөө Зайцн Байхртайгаа алт, мөнгөн медаль дээр гараад ирсэн байна гэж зүүдэлж байгаа юм чинь. Барилдаан ч эхэллээ. 2 юмуу 3-р тойрогт Голландын бөх Спейрстэй таарлаа. Би коко үнэлгээ авчихаад дарж дахин коко авлаа. Нөгөө бөх нэг торгуулсан, би илүү явж байсан мөртлөө илүү хожно гэж яваад дэвжээний захад түлхээд гаргах гэтэл гар авч эргээд намайг хажуугаараа унатал шүүгч Спейрст цэвэр ялалт өгсөн. Тэр үед мөнгөн медалийн төлөө дагасан хүнээ ахиж дагадаг байсан. Миний дараагийн барилдаанд Австрийн бөх Оросын бөхөд коко үнэлгээгээр хожигдсон. Тэр нь мөнгө дээр гарч ирээд нөгөөх нь хүрлийн төлөө барилдсан. Би хасагдаад медалгүй хоцорч байсан, сугалаа ч сайхан таарсан байсан үедээ хүнийг илүү хожих гэж яваад хожигдсон. Олимпод гарцаагүй мөнгөн медаль дээр гарах боломжоо ингэж алдсан даа харамсдаг. -Танай гэр бүлийн хүнийг хэн гэдэг вэ. Хаана юу хийдэг байв?
-Манай гэр бүлийн хүнийг Ц.Мягмар гэдэг. Увс аймгийн Тэс сумын харъяат. Цэцэрлэгийн багш хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Бид таван хүүхэдтэй. Гурван банди, хоёр охинтой. -Хүү нар тань барилддаг уу?
-Барилдсан юм одоохондоо алга. Бага нь секц дугуйланд яваад л байж байна. -Шавь нар тань амжилт гаргахад өөрөө барилдсан юм шиг сэтгэгдэл төрдөг үү?
-Өө тэгэлгүй яахав. Өөрөө барилдаад авсан медалиас илүү шавь нар медаль авахад илүү их баярладаг болсон. -Таныг усны аж ахуйч мэргэжилтэй гэж сонссон. Хэрвээ барилдаагүй бол мэргэжлээрээ ажиллах байсан уу?
-Би усны инженерт сурч байсан. Барилдаад хүн дийлэхгүй байсан бол мэргэжлээрээ ажиллах байсан гэж боддог. -Удахгүй наадам боллоо. Та улсынхаа наадамд барилдана биздээ?
-Гарч сэтгэлээ сэргээдэг юм билүү гэж бодоод л байна. -Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
ХААИС-ийн оюутан С.Давааням Эх сурвалж: “Бөх” сонин |
| Улсын аварга Одвогийн Балжинням: Аварга хүний хувьд бөхгүй газраас бөх төрүүлнэ гэж нэлээд зүтгэдэг байлаа |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|