Бидний угсаа гарал-Хүннү
2014-07-15Монголчуудын үүсэл гарлын тухай Монголч эрдэмтдийн тоймгүй олон зохиол бүтээлтэй танилцаж болох боловч  Монголчууд хэдий үеэс угсаатан болон бүрэлдсэн, өвөг Монгол нь ямар хэлтэн байсан тухай маргаантай таамаглал бий. Монголчуудын өлгий нутаг, гарал үүслийг судлахад хамгийн түрүүнд хүний үүсэл гарлын тухай асуудлыг гүнзгий авч үзэх нь зүйтэй. Өвөг дээдсийн маань тодорхойлсноор "Мянган амьтны манлай, түмэн амьтны түрүү" хүний үүслийн талаар олон эрдэмтэн таамаглал дэвшүүлэн оюун ухаанаа уралдуулсаар өдийг хүрчээ. Хүний гарал үүслийн тухай асуудалд дорвитой өгсөн хариултыг шинжлэх ухааны зүгээс хамгийн оновчтой баталгаатай онол болох Ч. Дарвины онол өгсөн юм. Хүн нь эрт цагийн хүн дүрс бичнээс үүссэн гэх энэ онол нь цаашид хөгжин хүн үүссэн газар нутгийн байдлаас хамааран нэг төвт онол болон олон төвт онол үүссэн. Азийн төв хэсэг болон өмнөд хэсэг, Африк тив нь эртний хүн болон хүн дүрст бичний эд өлгийн зүйлсээр баялаг байдгаас хүн үүссэн байх магадлалтай төвүүдийн тоонд зүй ёсоор ордог. Хүний дээд өвөг Төв Азиас гаралтайн тухай онолыг М.Ф.Нестурх "Хүн төрлөхтөний ууган эх орны тухай, Хүн төрөлхтөний уг үүсэл" номондоо "Энэ нь эрт цагт бичнээс хүн үүсэх үйл явцад түлхэц өгөхүйц байгалийн хүчин зүйл нөлөөлж болох газар нь Төв Ази юм" хэмээн онцолсон байна. Мөн Америкийн нэрт хайгуулч, түүхч Г.Ф.Осборнийн тэргүүлсэн эрдэм шинжилгээний ангийн явуулсан судалгааны ажлын дүгнэлт нь Төв Азид хүн үүсэн байж болох таамаглал байсан юм. Монгол улсын нутаг дэвсгэр дээрээс олсон чулуун зэвсгийн эд өлгийн зүйлсээс харахад хүн дүрст бичний үлдэгдэл олдсон тодорхой баталгаат баримт үгүй боловч хуучин болон доод чулуун зэвсгийн соёлын дурсгалууд маш өргөнөөр олддог. Ялангуяа хайргаар хийгдсэн чулуун зэвсгийг одоогийн Монголчуудын уугуул нутаг Гурван голын сав газраас хайгуулчид багагүй хэмжээгээр нээсэн байна. Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутагт чулуу бэлтгэх доод чулуун зэвсэг үйлдвэрлэх дарханы газрын эд өлгийн зүйлс нь Монгол оронд балар эртний уе буюу ойролцоогоор 300-100 мянган жилийн өмнө хүн амьдарч байсны баталгаа болж өгдөг. Мөн МЭӨ 40 орчим мянган жилийн өмнөөс арьс өнгөний болон хэл ярианы ялгаварлал явагдаж эхэлсэн гэдэг баримтаар бол гарцаагүй хүн төрөлхтөний өлгий нутаг бол Монгол орон юм гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм. Хүн төрөлхтөнийг арьс өнгөний ялгаагаар нь Монголжуу, Европжуу, Негржүу гэсэн гурван үндсэн бүлэгт хуваадаг нь санамсаргүй зүйл биш. Монгол хүний нэгэн онцлог бол Монгол хүн бүр хөх толботой төрдөгт байдаг. Хөх толбо нь дэлхий дээр Монгол улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Афганистаны Хазарстан, ОХУ-ын Халимаг улс, Буриад улс, Солонгос, Унгар улсын мөн зарим нутагт амьдардаг хүмүүс болон Америкийн Индианчуудын дунд ажиглагддаг. Унгар, Солонгос зэрэг улсад эртний Монгол улсуудын булаан эзлэлт, нүүдлэн суурьшилт зэргээс хамаардаг байж болох боловч Америкийн уугуул оршин суугчдын хөх толбоны хувьд анхаарал татахуйц байна. Америк тив рүү Азиас хүн Берингийн хоолойгоор дамжин нүүдэллэн очсон гэх таамаглал байдаг бөгөөд үүнийт Р.Ч.Эндрюсийн эрдэм шинжилгээний ангийн эрдэмтэн Н.Нельсон Аляск ба Говиос олдсон эд өлгийн зүйлийн үлдэц хоорондоо нэн төстэй байгаагаар уг таамгийг баталсан байдаг. Бүх хүн төрөлхтөн 3000 гаруй хэл яриагаар хоорондоо ярилцдаг бөгөөд хэлзүйн шинжлэх ухаан зарим нэг нийтлэг шинжээр нь Индо-Европ, Семит-Хамит, Алтай, Фин-Угор гэх мэтчилэн 10 орчим болгон ангилан таньсан байдаг. Үүнээс Алтай хэлний бүлэгт Монгол хэл ордог бөгөөд ойроос Манж, Түрэг болон холоос Япон, Солонгос зэрэг хэл хамрагдана. Нийтийн тооллын III мянганд Төв Азийн нүүдэлчдийн хэл болох Өвөг Алтай хэл хэл задран Өвөг Монгол, манж, түрэг хэл үүсэхийн хамтаар эдгээр хэлээр ярилцдаг овог аймгуудын дунд соёл, зан заншил болон амьдралын хэв шинжийн ялгаварлал явагдан тусдаа овог аймгуудад хуваагдах болсон. Монголчуудын удам угсааг нэхэн хөөж үзвэл Хятадын зарим түүхчид эртний Ся улсын хаан Зе нь маш хэрцгий догшин байсан учир улс оронд нь бослого гаран төрт улс эргэж Шан улс тогтсон гэх бөгөөд хуандигийн хүү Хунь Юй хойд нутагт цөлөгдөн мал адгуулан аж төрж улмаар Хүннү улсын уүсэл тэр болов гэх. Энэ таамаглал нь өмнөд Нанхиад улсын дээрэнгүй бодлогын нэг илрэл байсан юм. Мэдээж хойд нутагт цөлөгдсөн ямар нэгэн дотор иргэн байлаа ч Монгол хэлийг зохион, шинэ ундэстэн бий болгох үндэслэл үгүй нь мэдээжийн хэрэг юм. Шарын шашин Монголд хүчтэй нөлөө үзүүлсэн үеийн түүхчид Монголчуудыг Энэтхэг, Төвдийн хаан Хүзүүн болон Алтан сандалт хаадын удам мэтээр бичсэн байдаг. Мөн Монголын нууц товчоонд гардгаар аль нэг тэнгис далай болон нуурыг гатлан ирсэн Бөртэ Чоно болон Гоо марал нарын удам гэж тайлбарлан Японоос тэнгис гатлан ирсэн гэх буюу аль нэг газраас нүүдэллэн ирсэн гэж баталдаг. Өчүүхэн миний бодлоор Монголчуудын өлгий нутгийг аль газраас ирсэн нүүдэлчдийн удам мэтээр бичих нь эндүүрэлтэй бөгөөд аль хүн үүссэн цагаас Монголчуудын дээд өвөг болох отог аймгууд энэ нутагтаа аж төрөн, нүүдэлсээр ирсэн гэж боддог. Монголчуудыг нүүдэлчин гэдэг утгаараа газар нутаггүй мэтээр бичдэг нь маш эндүүрэлтэй зүйл юм. Монголын малчин ард түмэн маань тодорхой тогтоосон тэг, газар нутгийг хамарч хаваржаа, намаржаа, зуслан, өвөлжөөндөө цаг үеэ тохируулан бууж нуүдэллэн аж төрсөөр ирсэн. Харин дайн тулаан болон ган зудны аюул тохиолдоход оторлох буюу дайны хөлөөс зайлан нүүж, аюул өнгөрсөн үед эргэн нутагтаа ирдэг байсан уламжлал бий. Төв Азид эрт нэгэн цагт төрт улсаа байгуулан хүчирхэг явсан Түрэгүүдээс гаралтай мэтээр зарим түүхчид гуйвуулан бичдэг. Энэ нь огт үндэслэлгүй зуйл бөгөөд Түрэг хэл болон Монгол хэл нь Алтай хэлэнд харъяалагддаг ч мал аж ахуй эрхлэхээс өмнө энэ хоёр хэл салсан гэдэг таамаглал байдаг. Учир нь мал аж ахуйтай холбоотой уг хэллэг нь хоорондоо огт төсгуй байдаг ба тоо болон зарим нэг нийтлэг зүйл дээр ижилхэнээр нэрлэх явдал байдагтай холбоотой. Харин Монгол болон Түрэг нь Балар эртний үеэс нэг угсаа гарвалтай гэж баталсан нь үнэнд илүү ойртоно. Монгол гэдэг нэрийн үүслийн талаар Тоба улсын цэрэг сахал үсэндээ баригдсан гарал үүслээ үл мэдэх нэгэн боол олзлон авч Мугулюй буюу мухар толгойт гэж нэр өгөв. Хойшид тэрээр боолоос чөлөөлөгдөн Морин цэрэг болоод, ноён болж хүн ам өсөж хүчирхэгжин Монгол гэдэг нэрийг уүсгэв гэсэн түүх бий. Уг боолыг барьсан Тоба улс бол эртний Сүмбэ улсын аймаг бөгөөд Сүмбэ нь Өвөг Монгол хэлтэн аймаг байсаар атал нэгэн боолыг барьж авснаар тэндээс Монгол гэдэг нэр үүсэв гэдэг нь мөн л үгүйсгэлтэй санагдаж байна. Эрт нэгэн цагт нэг овог аймаг хядагдаж барагдаад хүү, охин хоёр үлдэн зугтаж Эргүнэ Хунд очин эндээс Монгол овогтон тодруулвал Монгол Нирун, Монгол Дэрлигэн аймгууд үүссэн гэсэн домгоор зарим түүхчид үнэн бодит мэтээр батлахыг оролддог. Хамниган овог үүссэн гэх Охид, Хүүхэд гэх ууланд очиж амь гарсан хүүхдүүдийн тухай домогтой нэн ойр байгаа нь сонирхол татдаг. Хэдийгээр цөөн хэдэн өрх гэр очсон болон ууланд шахагдсан байж болох боловч түүхийн хувьд ингэтэл Монгол аймгууд цохигдон түрэгдэж байсан нь Түрэг, Уйгуруудын үед хамаарагдана. Түрэг нь угтаа Нируны өтөг боол аймаг байсан. Ингэхээр Түрэг аймгуудаас өмнө Нирун үүссэн нь тодорхой байна. Хүн төрөлхтөний соёл иргэншлийн түүхэнд хамгийн анх төрт улсаа үүсгэсэн голомтуудад эртний Египет, Грек, Ром, Хоёр мөрний улсууд (Ассир, Вавилон зэрэг), Энэтхэг, Хятад ордог. Эртний Хятад улсад МЭӨ 2140-1711 оны үеэс боолын соёл иргэншил бүхий Ся улс, дараа нь Шан улс тогтсон гэж үздэг бөгөөд энэ үеэс умард зүгт нүүдэллэн амьдардаг бүдүүлэг нүүдэлчид хил залган амьдардаг тухай сурвалж бичигтээ дурьдсан байдаг. Эдгээр нүүдэлчин аймгуудыг нийтэд нь ху, жун, ди гэж нийтэд нь нэрлэж, цаашид дотор нь нохой жун, линь ху, дун ху зэргээр нарийвчлан ялгаж таньдаг байсан бололтой. Мөн эртний төвд улс Монголыг хор, согбу зэргээр тэмдэглэсэн байдаг. Харин Европийн түүхчид Ромын эзэнт улсын үед тэнгэрийн ташуур хэмээгдэх Аттилла хааны Гунн улсаас Монгол хэлтэн аймгуудын тухай мэдэх болсон. Эртний хүннү цэрэгтэй тулалдсан Хятад жанжны тэмдэглэлд Хүннүгийн цэрэгт цагаан царайтай, хонгор шаргал үстэй цэнхэр нүдтэй цэрэг олон байдаг бөгөөд тэд байлдахдаа бамбайгаараа яст мэлхийн хуяг хийн тулалдсан байдаг. Өнөөдрийн байдлаар Хүннүгийн үеийн булшнаас эртний Ромын үеийн эд өлгийн зүйлс олдсон нь ямар нэгэн холбоо харилцаатай байсныг гэрчилнэ. Зарим түүхчид Ромын нэгэн легион дундад Ази руу аялан яваад огт сураггүй алга болсныг Хүннүгийн цэрэгт олзлогдон боол болсон мэтээр таамаглал бичсэн байна. Харин эртний Грек Ромтой харилцаатай байсны нэг гол гэрч нь Монголын алдарт "Сулхарнай хааны түүх" юм. Сулхарнай жанжин бол Македоны Александр хаан болохыг баталсан байдаг. Төв азийн өндөрлөгт олон хүчирхэг овог аймаг, төрт улсууд мандан бадарч бутран сарниж байсны нэг нь бидний өвөг дээдэс болох хүннүчүүд буюу Хүннү гүрэн юм. Түүхэнд тэмдэглэгдэх болсон цаг хугацаа нь МЭӨ II зуун боловч хятадын эртний МЭӨ Л1-/1 зууны үед үүссэн гэх Шан улс болон түүний дараа дараагийн эзэнт улсуудыг айлган болгоомжлуулж байснаас үзэхэд түүнээс эртнээс улбаатай болох нь харагдаж байна. Хятадын цагаан хэрэм МЭӨ У-р зуунд баригдаж эхэлсэн гэж үзвэл үүнээс өмнө 500 магадгүй түүнээс ч урт хугацаагаар урд хөршөе зовоосны эцэст нанхиадын хуанди нар аргаа барахдаа хэрэм барих шийдвэр гарган ажлыг эхлүүлсэн байх л даа. Нүүдэлчид тусгаар овог аймгуудыг нэгтгэснээр дотооддоо хүчирхэгжихийн хамт гадагшаа том хэмжээний дайн тулаан хийх боломж нээгдэн мөн нийгэмших явц хурдсаж эхэлсэн. Хүннүчүүдийн хүчирхэг шаньюй Модуны үед газар нутгийг гурав хувааж төв хэсгийг өөрөө захиран зүүн, баруун хэсгийг Жуки ван, Лули вангаар захируулж тэдний доор мянгат, зуутын ахлагч ноёд түшмэдүүд байсан нь хожимын нүүдэлчид энэ аргыг шууд авч хэрэглэж байжээ. Хүннү нарын сурвалжит овог нь Хуянь, Суйбу, Лянь гурав байсан бөгөөд эндээс сурвалжит ноёд түшмэдүүд үе залгамжилан гардаг байсан. Сонирхолтой нь хожмын Сүмбэ, Нирун улсуудад бас Хуянь овгийнхон сурвалжит овог байсаар байсан бөгөөд Монголын Хиад овог эртний Хуянь овгийн үргэлжилэл ч байж болох талтай. Хүннүчүүд хүчирхэгийн туйлд хүрсэн нь нанхиадын Жоу улс МЭӨ 256 онд бум гаруй цэргээр дайрахад тэднийг хиартал цохиж буцаасан тухай мөн МЭӨ 200 онд нанхиадын Хан улсын цэргийг400 мянган морьт цэргээр бүслэн байлдахдаа баруун талд дан цагаан, хойд талд дан хар, зүүн талд дан халзан, өмнөд талд дан саарал морьдоор зүс нийлүүлэн дайтаж байсан нь тухайн үедээ хэмжээлшгүй олон адуутай, хүн хүч зэр зэвсэг ихтэй, байлдах чадвараар ялгарсан болохыг нь илтгэж байна. Нанхиадын хан улсын үед цагаан хэрэмнээс хойшхи нутгииг нум агсагч нүүдэлчдийн эзэмшил хэмээн эрхгүй хүлээн зөвшөөрч гэрээ хэлэлцээр хийж байсан нь Хүннүчүүдийг өөрийн бичиг соёлтой байсныг илтгэнэ. Эртний хятадын сурвалж бичигт тэд мал гаршуулах, морин дээрээс харвах зэргийг нүүдэлчдээр заалган сурч байсан тухай байдаг. Харин Хүннүчүүд ямар бичиг хэрэглэж байсан нь одоогоор эд өлөг олдоогүй боловч цаг хугацааны явцад мэдэгдэх нь гарцаагүй бизээ. Хүннү гүрэн цаг хугацааны эрхэнд хүч сулран буурч ирснийг Хан улс ашиглаж дотроос нь хагалан бутаргах, гаднаас нь довтлон дээрэмдэх, зарим хэсгийг нь еөртөө татах гэх зэрэг бодлогыг тасралтгүй хэрэглэснээр манай эриний эхний үед Хүннү гүрэн гурван хэсэг болон бутрав. Энэ хойд, өмнөд болон цагаан Хүннү нэртэйгээр хуваагдаж цагаан Хүннүчүүд Энэтхэгийн хойд хэсгийг эзлэн Гуптийн улсыг унагааж Эфталитын хаант улсыг байгуулав. Өмнөд Хүннүчүүд өөрсдийн гарал нэг болох Сүмбэ нартай нэгдэн төрт улсаа байгуулжээ. Сүмбэ буюу Сянбичууд Монгол хэлтэй анчин, нүүдэлчид байсан бөгөөд МЭ 150 -д оны үед Хүннүгийн орыг эзлэх хүртлээ өсөж хөгжжээ. Харин хойд Хүннүчүүд нүүдэллэсээр Кипчакийн тал, Дунай, Балканы хойг хүрч хожим 450 оны үед Тэнгэрийн ташуур хэмээгдэх Атиллагийн удирдлагын дор улсаа хүчирхэгжүүлэн тухайн үеийн хүчирхэг гүрэн болох Зүүн, Баруун Гот мөн Алан, Вандалыг шахан Ромчуудыг хашрааж байжээ. Хойд Хүннүчүүд нүүдэллэн очиж тусгаар улсаа байгуулсан голомт нь түрэг угсааныхны ууган газар нутаг байснаас тэдэнд түрэгийн хэл, соёл, зан заншил нөлөөлснөөс зарим түүхчид хүннүчүүдийг түрэг гаралтай мэтээр эндүүрэн бичсэн байх нь тааралддаг. Энэ эндүүрэл нь гадаадын томоохон эрдэмтдийг бас төөрөгдүүлсэн нь Ф.Мюллер, Л.Гумилёв, А.Бернштам, В.Радлов нар Хүннүчүүд түрэг хэлтэн мэтээр бичсэн байдаг. Хүннүчүүд Монгол хэлтэн байсан гэж К. Ширатори, И.Шмидт, П.Паллас, Н.Бичүрин, Ф.Бергман нар үзэж байгаа бөгөөд Монгол судлаачдын дийлэнх олонх нь Хүннүчүүдийг Монгол хэлтэн, Монгол угсаатан байсан гэжтооцох болжээ. Үүний баталгаа нь Хүннү гүрнийг залгамжилж гарч ирсэн төрт улсуудболохСяньби, Нирунчууд Монгол хэлтэн , Монгол угсаатан байсныг Эртний хятадын түүхийн бичиглэлүүдэд тодорхойгоор дурдсан байдаг. Хүннү гүрэн бутарсны дараа Хүннүгийн түм гаруй өрх Сяньбичуудтай нэгдсэн нь тэднийг хэл соёл, угсаа гарвалаар тун ойр байсныг харуулж байна. Хүннүчүүдийн уналгад хэрэглэж байсан морьдын ясыг өнөөгийн монгол морьдтой харьцуулж үзэхэд нэг үүлдрийн адуу болох нь тогтоогдсон. Түүнчлэн цэргийн нум багаж хэрэгсэл нь бүх талаараа эртний монгол хийц технологитой ижил байна. Эндээс Монголчууд нь Хүннү, Сяньби, Нирунчуудаас гаралтай гэвэл Хүннүчүүдийн дээд өвөг нь хүн сармагчин буюу бич болж таарна. Тэгэхээр бид язгуурын гаралтай төдийгүй төв азийн цээжинд төрж, өсөж бойжсон газар нутгийнхаа жинхэнэ эзэд болж таарч байна. Туркуудын байгуулсан 16 гүрний тоонд Авар түрэн орж явах нь сонин төдийгүй бидний соёлыг гуйвуулж байгаа хэрэг мөн. Нирун гүрнийг тэдний өтөг боол түрэг угсааныхан бослого гаргаж унагааснаар түрэгүүдэд цохигдсон нирунчуудын зарим хэсэг нь хойд Хүннүчүүдийн араас өрнө зүг нүүдэллэн одов. Тэд дундад Ази, Европийг дамнасан хүчирхэг Аварын эзэнт улсыг байгуулж байсан түүхтэй. Одоогийн Унгар, Дагестан улсуудын угсаа гарвал энэ Аварын эзэнт гүрэнтэй салшгүй холбоотой байдаг. Тэгвэл яагаад Түрэгүүдэд хөөгдөж өрнө нүүсэн Монгол хэлтэнгүүдийн улс Түрэгүүдийн байгуулсан улс болчихдог нь сонин байна. Унгарууд хөх толботой төрдөг нь бид нэг угсаа гарвалтайг харуулж байна. Харин Түрэгүүд хөх толботой төрдөггүй нь тэднийг Хүннүчүүдийн угсаа мөн гэдэгт эргэлзүүлдэг билээ.

|
| Бидний угсаа гарал-Хүннү |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
Энэ онд нөхөн төлбөртэйгөөр газар чөлөөлөх байршлууд 09:32 Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна.
|
Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна. »»
|
|
Орон нутагт ажиллаж, иргэдээ сонсоно 09:31 Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж УИХ-аас
|
Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж УИХ-аас »»
|
|
Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төлөвлөгөөг батлууллаа 09:24 Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог
|
Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог »»
|
|
Орон сууцад хүн буудаж шархдуулжээ 17:47 Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг
|
Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг »»
|
|
Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй гэх 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн 17:43 Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор
|
Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор »»
|
|
Дөрвөн настай охиныг ээжийнх нь хамт хутгалж, амь насыг нь хохироожээ 17:21 БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн
|
БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн »»
|
|
Зэсийн үнэ 2025 онд 31.1 хувиар өсжээ 16:47 2025 онд зэсийн ханш шинжээчдийн таамагласнаар 9000 ам.долларыг давж, тонн нь 11.768 ам.доллар болж өсжээ.
|
2025 онд зэсийн ханш шинжээчдийн таамагласнаар 9000 ам.долларыг давж, тонн нь 11.768 ам.доллар болж өсжээ. »»
|
|
"Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг бодитоор хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав 16:44 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг, »»
|
|
Энэ сарын 09-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна 16:40 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны ээлжит шуурхай хуралдаан боллоо 12:23 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж,
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, »»
|
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
Зеленский Путинийг дайсан гэж нэрлэсэн ч хэлэлцээ хийхэд бэлэн гэв 12:45 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|