 |
|
 |
|
Ч.Тэгшсайхан: ЭДИЙН ЗАСГАА ТОМСГОХЫН ТУЛД УУЛ УУРХАЙГАА ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ |
|
|
 |
|
 |
Ч.Тэгшсайхан: ЭДИЙН ЗАСГАА ТОМСГОХЫН ТУЛД УУЛ УУРХАЙГАА ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
2014-07-22Техникийн шинжлэх ухааны Доктор Ч.Тэгшсайхантай ярилцлаа.  -Эдийн засгийн хувьд хүчирхэг биш манай улсын хувьд уул уурхайг тэргүүлэх салбар болгохын ач холбогдол юу вэ? -Ерөнхий бодлогодоо хэр зэрэг нийцэж байна вэ гэдэгт л гол, асуудал байгаа шүү дээ. Ер нь бид яагаад уул уурхай гэж яриад байгаа юм бэ? Уул уурхай гэдэг юмыг бүр больчихвол яасан юм? Яагаад гэвэл улс орон хөгжих ёстой юм. Хөгжихийн тулд эдийн засаг л дээшлэх ёстой. Эдийн засгаа томсгох, хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд л уул уурхай хэрэгтэй байгаа юм.
-Уул уурхай бол цорын ганц гарц биш. Бусад салбараа хөгжүүлье гэж яриад байна. Өөр салбараа хэрхэн хөгжүүлбэл манай улсын эдийн засаг өндийх бол?
-Эдийн засгаа сайжруулна гэдэг маань улсын төсвөө л томруулна гэсэн үг шүү дээ. Төсвийг томруулахын тулд хэд хэдэн шаардлагыг хангах ёстой. Сонгогдож байгаа салбар болгонд шүү. Юуны өмнө аж ахуйн нэгжүүд буюу татвар төлөгчид олшрох ёстой. Үйл ажиллагаа нь томрох ёстой. Эдийн засгийн хэлээр бол татварын бааз гэдэг юм. Үүнийгээ цар хүрээнийх нь хувьд тэлэх хэрэгтэй. Ингэж гэмээнэ төсвөө томруулна. Төсөвт орлого оруулдаг ганц арга бол татвар. Гэхдээ татвар ганц төрөл биш. Өөрөөр хэлбэл, хэдэн "үнээгээ" турж үхтэл нь саагаад байх нь буруу. Жишээ нь, "Эрдэнэт" үйлдвэрээ сайн саалаа гээд нэмэр байхгүй. "Эрдэнэт" шиг "сүү сааль" ихтэй "үнээгээ" л олшруулах ёстой юм. Үүнийг татварын баазаар нэмэгдүүлнэ гэж эдийн засагчид ярьж байна шүү дээ. Тэр баазыг бий болгохын тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Дахиад нөгөө мөнгө чинь хэрэг болно гэсэн үг. Мөнгө бий болгохын тулд гаднын хөрөнгө оруулалтыг л татах ёстой.
Уул уурхайн хувьд манай эдиин засгийг сайжруулах хэд хэдэн шаардлагыг хангаж байгаа юм. Хамгийн түрүүнд хөрөнгө оруулагчийг татах тал дээр энэ салбар өнөөдөртөө бусад салбараас илүү байна. Хоёрдугаарт, томоохон боруулалттай, татвар их өгдөг. Энэ утгаараа бусад чиглэлийн үйлдвэр байгуулснаас ач холбогдлын хувьд илүү. Дээрээс нь энэ салбар бусад салбар дахь бизнесийг дэмждэг. Хүнс, оёдол, тээвэр, холбоо. технологи, худалдаа үйлчилгээ гэх мэт. Энэ утгаараа эдийн засгийг өсгөөд зогсохгүй бусад салбарыг дэмжих замаар эдийн засагт нөлөөлдөг онцгой салбар юм. Өөр нэг зүйл бол манай эдийн засагчдын ярьдагчлан өөр бизнесийн салбарын дундчуудыг бий болгох нь чухал юм. Бизнесийн дундчуудын хүрээг өргөтгөж байж эдийн засаг өснө шүү ээ. Энэ бол нэгэн чухал нөхцөл. Харамсалтай нь тийм бизнесийн дундчууд манайд үүсч чадахгүй байна.
-Бизнесийн дундчууд гэж хэнийг хэлээд байна вэ? Ямар хүрээнд, ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс энэ ангилалд хамаарах бол? -Дунд зэргийн үйлдвэр, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийг л хэлээд байгаа хэрэг. Өерөөр хэлбэл, ганц хоёр сая долларын татварыг жилдээ өгчихдөг, тав, арван сая долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бизнесмэнүүд хэрэгтэй байна гэсэн үг. Нэг ёсондоо тэрбумаар биш саяар ярьдаг бизнесмэнүүд олшрох ёстой юм. Энэ хүрээнийхэн нэг юман дээр дөрөөлж босох ёстой. Түүнийг бий болгоход уул уурхай учир дутагдалтай. Би энэ сэдвээр хэсэг хугацааны дараа ярья. Одоо бол уул уурхай яагаад хэрэгтэй юм бэ гэж сэдвийг хөндөж байна л даа. Өнөөдөр ажлын байрыг олноор бий болгох хэрэгтэй байна. Энэ бол манай тулгамдсан асуудлын нэг яах аргагүй мөн. Тэгвэл хүмүүсээ ажилтай болгох шаардлагыг уул уурхай хангадаг. Онцгой гойд биш ч гэсэн ямар ч байсан тун боломжийн хэмжээнд хангадаг. Энэ хэдийгээр бусад бүх салбарт буй нийтлэг үзэгдэл ч гэлээ эдийн засгийн ач холбогдлоороо уул уурхай нь илүү юм. Түүнээс гадна энэ салбар гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаараа онцгой. Төсөвт томоохон мөнгө өгөх талаараа ч харьцангүй давуу. Улсын эдийн засгийн хөгжлийн чухал дүрэм болох эдийн засгийн дундчуудыг бий болгоход өнөөдөртөө уул уурхай л нөлөөлж чадна.
-Хөгжихийн тулд уул уурхайгаа л мөнгө босгох хэрэгтэй гэж та хэлээд байна уу? -Уул уурхайг хөгжүүлэх нь бидний зорилго. Эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ гэдэг шаардлага бидэнд тавигдаад байгаа болохоос биш эдийн засгийг яаж хязгаарлах вэ гэдэг бодол байхгүй. Эдийн засаг бидний шаардлагад хүртэл өсөх яагаа ч үгүй байна. Гудамжинд гараад л хөл дороо байгаа газраа харахад л ойлгомжтой. Хотын төвийн хэсэгхэн газар л гэхээс ихэнх гудамж талбай гутал, хувцсыг саарал болгож байна. Бөөн тоос шороо. Үүнээс болоод агаар их бохир байна. Эмэгтэйчүүд гутлыг нь шалбалчихдаг тийм гудамжаар явж байна. Бусад хөгжилтэй орны гудамжтай жишээд үз. Бид ямар замаар алхаж явна вэ? Хотоос гараад ямар замаар явж байна вэ? Бусад улс ямар замаар явж байна вэ? Үүнээс эхлээд асуудал их байна. Ийм учир эдийн засгийн хөгжлийн шаардлага их байна. Хөгжихийн тулд мөнгө хэрэгтэй байна. Өнөөдөр нэг үеэ бодвол гайгүй болсон. Гэвч яагаа ч үгүй байна. шаардагддсан хүссэн зүйлд хүрэх яагаа ч үгүй байна. Ийм учир уул уурхайг хязгаарлах зүйл ерөөсөө байж болохгүй.
-Лицензийг замбараагүй олгосноос уул уурхайн үйл ажиллагаа хяналтгүй явж ирлээ гэж ярих хүмүүс байна. Яавал зөв гольдирол руу орох бол. Таны бодлыг сонсоё? -Өнөөдөр манай уул уурхай салбарт ямар шүүмжлэл давамгайлж байна вэ гэвэл базааж хэлэхэд гурван шалтгаан байна. Нэгдүгээрт, байгаль орчинд их халтай юм. Хоёрдугаарт, лиценз олголт хэт замбараагүй байна. Гуравдугаарт, гаднынханд хамаг юмаа зүгээр шахуу алдаад дуусах нь. Баялаг байхгүй болох нь гэж. Ерөнхийдөө нийгэмд нэг иймэрхүү шүүмжлэл яваад байгаа юм. Миний хувьд байгаль орчинд хамгийн халтай нь уул уурхай биш. Авто тээвэр гэдэг хүчин зүйлийн нөлөө бас байна шүү дээ. Лиценз олголт хэт замбараагүй байна гэдэг дээр би өмнө нь байр сууриа хэлж байсан. Хэт замбараагүй зүйл ерөнхийдөө байхгүй. Дутагдал байсан уу гэвэл байсан. Хэрвээ түүнийг хязгаарлавал бид бүхэн өөрсдөө хязгаарлагдана. Хязгаарлаж байна гээд тендертэй болгоно гэж байна. Ашигт малтмалын тухай шинэ хуулийн төсөлд тийм санаа байсан. Хэрэв тэгвэл гадныханд таатай нөлөөлж, тэдний түрэлт нэмэгдэж биднийг ухраана. Бид яагаад гадныхныг дуудаад байна вэ? Хөрөнгө оруулагчид хэрэгтэй байгаа болоод тэр шүү дээ.
Гэтэл лиценз авая гээд ирсэн гадынханд лиценз өгдөг нь буруу. Өөрөөр хэлбэл, гадныхныг хөрөнгө оруулагч болоё гээд ирэхэд нь лизенз олгох биш хөрөнгө оруулагч болсных нь дараа өгөх ёстой юм. Эхлээд барилгад ч юм уу, уул уурхайд ч юм уу, ноос ноолуурт ч юм уу хөрөнгө оруулаг л дээ. Хөрөнгө оруулагч болонгуут нь лиценз авах эрхийг нь өгье. Тэгэхгүйгээр хөрөнгө оруулаагүй байхад нь лиценз өгөхөөр түүнийг нь зараад олз олчихоё гэсэн сонирхолтой хүмүүс орж ирээд байгаа юм. Орж ирсэн ч байгаа. Лиценз олголт, гаднын түрэлт хоёр чинь холбоотой. Гадныхныг хязгаарлаж, монголчуудаа дэмжихийн тулд тендертэй болгож болохгүй. Дахин хэлье. Гадныхныг хязгаарлахын тулд хөрөнгө оруулагч болгох ёстой. Энэ нь давхар ач холбогдолтой. Манай бизнес хийх гэж байгаа хүмүүст хөрөнгө орж ирэх нь байна шүү дээ. Нөгөө талаас байгаль орчинд хяналтаа сайн тавь гэсэн үг. Ингэхийн тулд хөрөнгөтэй чадалтай байх ёстой. Сайн унаатай байх ёстой. Зүгээр л нэг морин дээр сундалчихсан хоёр нөхөр байгаль орч ны байцаагч гээд очих, жийпэнд дөрөв тавуулаа суучихаад цагдаагаа суулгачихаад очих хоёрт их ялгаа байгаа биз дээ. Байгаль орчны байцаагчаа тоо чанарын хувьд өсгөхөд мөнгө хэрэгтэй. Тэр мөнгийг уул уурхайгаас олигтойхон аваад, хяналтаа сайжруулах нь зөв гэж би хэлээд байна л даа!
Уул уурхайн хувьд мод ургамал энэ тэрийг бүрмөсөн сүйтгэж мөхөөдөггүй нь батлагдсан. 11 жилийн дараа мод үндсэндээ ургачихдаг. Бугантын алтны уурхай гээд овоолсон шороо байсан. Одоо их сайхан сэргэсэн. Ийм учир хэдэн арга хэмжээг л хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Лицензийг тендерийн аргаар олгох нь буруу гэж та хэллээ. Өөр ямар зөв арга байна вэ? -Гадны түрэлт, лиценз хоёр холбоотой. Нэгдүгээрт, хөрөнгө оруулагч болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, тоотой болгох хэрэгтэй. Чи хайгуулын гурван лицензээс илүү авч болохгүй. Нэг хүн гурван компани байгуулаад 9 лиценз авах боломжгүй. Хууль дээр ашиг сонирхолын нэгдэл ч гэдэг ч юм уу нэг ашиг сонирхолын компани гэдэг тодорхойлолт өгөх хэрэгтэй. Үүнийг нэг ашиг сонирхолын компани гэж үзнэ гэж. Нэг ашиг сонирхолын компанийг нэг компани гэж үзнэ. Нэг лиценз өмчлөгч гэж үзнэ. Ийм учир гурван компани байгуулаад 9 лиценз авах боломжийг хазаарласан, үүнийг мэдэрдэг хууль хийнэ гэсэн үг. Дээрээс нь нэг хүн учиргүй олон компани байгуулж чадахгүй хорвоод бичигдээгүй хууль байдаг юм.
Нэг хүнд итгэлтэй хүн тийм олон байдаггүй юм. Таван хүүхэдтэй хүн байлаа гэхэд бүгд өөр сэтгэлтэй. Энэ архи болгочихно. Эсвэл тэр ажил муутай. За энэ маань л авч явж чадна даа гэж. Хүүхдүүд нь итгэлтэй байлаа гэхэд хань нь итгэлгүй байх жишээтэй. Тэгэхлээр нэг хүн олон компани байгуулж чадахгүй. Түүнийг мэдэрсэн хууль хэрэгтэй. Ялангуяа гадаадад нэг хүн олон компани байгуулдаггүй. Үүн дээр лицензтэй талбайг нэг гэж ойлгоно. Үүнээс гадна хэмжээг нь заачихна. Чиний энэ талбай чинь хааш хаашаа 20 км-ыг үржих нь 50 км байвал 2 лиценз шүү. Өөрөөр хэлбэл, талбай заана гэсэн үг. Нэг лицензтэй бол төдөн кв метр нь нэг лиценз. Томоохон талбай 2 юм уу 3 лицензэд тооцогдох нь байна шүү дээ. Ингээд тэр хүний лицензтэй талбай дуусч байна гэсэн үг.
Дээрээс нь хэд хэдэн нөхцөл гаргаж ирж болно. Аливаа талбайд хайгуул хийгээд хайгуулаа дуусгачихаад тайлангаа хамгаалсан бол түүнийг нь хувь эзэмших ёстой лицензний тооноос нь хасч өгч болно. Дахиад нэг талбай авч болно гэсэн үг. Ашиглалт явуулж байгууллагад лиценз нэмж өгч болно гэдэг заалт оруулах замаар тоог хязгаарлаж болно. Яагаад лиценз олголт замбараагүй байна вэ гэхээр аргагүй шүү дээ. Хэдэн арав, тэр ч бүү хэл хэдэн 100 лиценз төвөлрүүлсэн компаниуд бий болсон. Үүнийг хязгаарлах ёстой. Түүнээс биш зохих ухаалаг хэмжээнд байгаа тийм тоог замбараагүй гэж болохгүй.
Тэр олон лицензийг яагаад хүчингүй болгох гээд байна вэ. Уул уурхай эрдэс баялагийн салбараа хязгаарлахгүй гээд байгаа тэр ойлголт харшилж эхэлж байна. төрөөс хязгаарлаагүй байхад хувь хүн компани хязгаарлаж байна. 60 лицензтэй хүн гэдэг чинь хайгуул хийж чадахгүй. Бусад хайгуул хийх гэсэн хүмүүсийг хориглоод саад болоод байна. Ийм учир хязгаарлалт болж байгаа тэр тоонд хүргэхгүй нааш нь татах хэрэгтэй. Тоо заавал заах хэрэгтэй. Хязгаарлалт заавал хэрэгтэй. Нэгдүгээрт тоо, хоёрдугаарт талбайн хэмжээ. Энэ л хамгийн чухал. Түүнээс биш тендер буруу. Лицензээ авахын тулд шөнөжин дугаарласан ч буруудах зүйл байхгүй.
Тендер өөрөө луйвар буй болгох арга болдог. Хоёрдугаарт гаднынхны түрэлтийг жаахан хязгаарлаж дотоодын уул уурхайн аж ахуйн нэгжээ нэмье гэсэн. Түүний эсрэг зүйл хийгээд байна. лиценз эзэмшигч хөрөнгө оруулалт
Хэдэн том уурхай ашиглаад бусдыг нь больё гэж ярьж байна. Томыг нь авч яваад бусдыг нь зоондоо хавчуулаад ямар хэрэг байна вэ. Тэр жижиг дээр чинь манайхан ажиллах ёстой. Нөгөө бизнесийн дундчуудыг бий болгох тэр бааз чинь тэр жижиг уурхайд байна?" Жижиг уурхай ашигла. Ингэж бизнесийн дундчуудыг бий болох хэрэгтэй. Олон жижиг уурхай нэг томтой тэнцэнэ. Том уурхай дээр луйвар их гардаг бол жижиг дээр гайгүй. Хүн өөрийгөө луйвардахгүй. Улс татвараа л авдаг байр хэрэгтэй. Байгаль хамгаалах шаардлагаа л сайтар тулгадаг байх хэрэгтэй.
Дэд бүтцийн хөгжил жижиг уурхайн хөгжилд их нэмэртэй. Сумын төвөөс дэд бүтэц цацарч чадахгүй байна. Тэгэхлээр сумын төвөөс хэдэн км зам цахилгааны шугам тавих хэрэгтэй. Уул уурхай бусад бизнесийг дэмждэг гэдэг энэ жишээ сумын төв дээр байна. Сумын төв дээр жижиг оёдлын үйлдвэр, талхан цех байгуулагдаад ерөөсөө тогтож чадахгүй байна. Яагаад гэхээр зах зээл, хэрэглэгч байхгүй. Хэрэглэгч цөөн байна. Байгаа нь ядуу. байна. Харин уул уурхай өөр. Жишээ нь Сүхбаатар аймагт байгаа Бүрэнцогтын уурхай 200 орчим ажилтантай байсан. 200 мөнгөтэй хүн гэдэг чинь сумандаа мэдрэгдэхүйц зах зээл. Сум болгон нэг уурхайтай болтол энэ уул уурхайг дэмжих ёстой.
-Баялагаа шавхчихаар үр хойч маань яах вэ гэдэг яриа их байна? -Юмаа дуусгачихаад сүүлд нь яах юм бэ гэдэг. Энэ бол бас асуултыг би үүнтэй гаргаж ирсэн. Юмаа ашиглахгүй байсаар хэрэггүй болгочихвол яах вэ гэж. Ховордсон цагт нь үүцээ задлах ухааны юм ярьж байна шүү дээ. Ховордчихвол хэнд ч хэрэггүй болно. Дэлхий дээр зэс дуусвал манай зэс хэнд ч хэрэггүй болно. Манай зэстэй зэсгүй дэлхий хэдхэн өдөр хэрэглээд дуусна. Энэ хэрэгцээг дэлхий тооцохгүй. Зүгээр л хаяна. Технологийн өөр арга нээнэ. Хувингийн ёроолд үлдсэн цөөн зүйл хэрэггүй болно. Тэр үлдсэн зүйлийг хамгийн ховордсон хэрэгтэй зүйл болохгүй. Бидэнд энэ баялаг яах гэж заясан юм бэ. Хэрэгтэй зүйл болго л гэж заяасан юм. Түүнээс биш идэж болдоггүй юм.
-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар та ямар бодолтой байна вэ? -Хамгийн гол нь янз бүрийн хязгаарлалтыг цөөрүүлнэ үү гэхээс олшруулж болохгүй. Би хувьдаа 1997 онд батлагдсан хамгийн анхны хууль руугаа орсон ч буруудахгүй гэсэн бодолтой байсан.
Д.Сайхнаа /ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ/
|
| Ч.Тэгшсайхан: ЭДИЙН ЗАСГАА ТОМСГОХЫН ТУЛД УУЛ УУРХАЙГАА ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
Монголын нүүрсний экспорт ба өрсөлдөх чадварт бодит байдлын үнэлгээ хийх боломж алга уу?! 10:20 Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх
|
Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх »»
|
|
11 яам, 3 агентлагийн удирдах албан тушаалтнуудтай санал солилцох уулзалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар зохион байгууллаа 10:16 Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас
|
Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас »»
|
|
Х.Нямбаатар: "ДЦС-5" төсөл 658 сая ам.долларын санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл шийдэх боломжтой 10:15 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн »»
|
|
И.Маскийн хөрөнгө 800 тэрбум ам.доллароос давжээ 10:15 НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа
|
НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа »»
|
|
"Гадаадын банк” Монголд давуу тал уу, далд эрсдэл үү? 10:11 ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн
|
ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн »»
|
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжааллаа 10:09 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн »»
|
|
Алба хаагчид барилгын тэсвэржилт, хүчитгэлийн чиглэлээр мэдлэг, ойлголтоо дээшлүүлэв 10:04 Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн
|
Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн »»
|
|
"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|