 |
|
 |
|
“Эзэн-100” хөтөлбөр бүдрэх нь тодорхой боллоо |
|
|
 |
|
 |
“Эзэн-100” хөтөлбөр бүдрэх нь тодорхой боллоо
2014-07-30Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг  УИХ тавдугаар сарын 8-нд баталсан. Ингэснээр эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН- 100” хөтөлбөрийн цаг явж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн тухай шинжээчид “Эдийн засагт голлон нөлөөлөх зүйлсийг ялган, жагсаасан” хэмээн дүгнэж байгаа. Үүний зэрэгцээ “100 хоногийн дотор юуг ч амжуулж чадахгүй” гэсэн олон түмний эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн. Одоо Засгийн газрын ажилд дүн тавихад хоёрхон долоо хоногийн хугацаа үлдэж байна. Дээрх хугацаанд хийхээр төлөвлөсөн арга хэмжээний дийлэнх нь хуулийн нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулгын төсөл, бодлогын шийдвэрийг УИХ-аар батлуулсны үндсэн дээр хэрэгжих учиртай. Гэвч өдгөө 10 гаруйхан хоног дутуу байхад эдийн засгийг эрчимжүүлэх хэдэн арга хэмжээ авч дөнгөсөн бол? Одоогийн байдлаар энэ асуултад хариулт өгөх эрх мэдэлтэн эзгүй байна. Эрх баригчид улсын баяр наадмаас эхлээд сумдын ой, даншиг, их хурд, овооны наадам зэргээр явж, хуушуур “амталж” үндэсний хувцсаа сурталчилж яваа. Тэднийг ийн цэнгэж явах хойгуур “Эзэн-100”-гийн сүүлчийн өдөр хоногууд ямар ч хариуцах эзэнгүй, хийсэн ажилгүй өнгөрч байна. Уг нь УИХ-ын ээлжит бус чуулган хуралдвал энэ хөтөлбөрийг нэлээд урагшлуулах төлөвтэй. Тус хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар татварын ачааллыг бууруулах, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох чиглэлтэй Татварын багц хууль, далд эдийн засгийг бууруулах, татварын баазыг өргөтгөх зорилгоор боловсруулсан Эдийн засгийн Өршөөлийн тухай хууль, Өмчлөх эрхийн тухай хууль, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд давхацсан хяналт шалгалтыг хийхгүй байх Хяналтын тухай хууль, Хөдлөх болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Гэвч валютын ханшид дарлуулсан олон нийт энэ хөтөлбөрийн биелэлтэд чих тавьсаар суугаа. Тиймээс Ерөнхий сайдын өмнөөс тус хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар чадан ядан хариулт өгөхийг хичээе.
1. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталсантай уялдан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах болон ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээхтэй холбогдох хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; Энэ зорилтын хүрээнд төрийн тусгай хамгаалалттай болон дархан цаазат газар, хилийн зурвас нутгийн ашигт малтмал олборлохыг санаархав. Өнгөрсөн сарын байдлаар 1200 гаруй тусгай зөвшөөрөл олголоо. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноор эдийн засагт 1-1.5 тэрбум ам.доллар орж ирнэ гэж Монголбанк таамаглаж буй. Мөн энэ хугацаанд амжиж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж амжлаа. Үүний үр дүнд “2014 оны эхний хагасын байдлаар улсын төсөвт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр гэж 17.5 тэрбум төгрөгийн орлого оржээ. Энэ нь 2014 оны төлөвлөгөөт дүнгийн 69 хувьтай тэнцэх үзүүлэлт боллоо.
2. Ашигт малтмал, тансаг хэрэглээнээс бусад салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжид татварын таатай нөхцөл бүрдүүлж, ажиллах; Энэ заалтад бизнес эрхлэгчид нэлээд сэтгэл дундуур байгаа. Тухайлбал, барилгын компаниудын хувьд бүтээн байгуулалтын улиралд тоног төхөөрөмж оруулж ирэхэд гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөх таатай орчинг бүрдүүлсэнгүй. Гэвч барилгын материалын үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгохдоо хятад эзэнтэй хоёр ч үйлдвэрийг шинээр нэмсэн тухай яриа бий.
3. Төрийн өмчийн тогтолцоог шинэчилж, засаглал, удирдлага, хараат бус үйл ажиллагааг бизнесийн зарчимд бүрэн нийцүүлэх, энэ хүрээнд “Монголын баялаг” холдинг компанийг байгуулах, Засгийн газраас төрийн өмчит компанитай зөвхөн татвар ногдуулах, ноогдол ашиг хуваарилах сувгаар харилцдаг байх тогтолцоог бүрдүүлэх; “Төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдийг эзэнжүүлэх хөтөлбөр боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх” зорилтын хүрээнд улс орны хөгжлийн хөшүүрэг болсон томоохон аж ахуйн нэгжүүдийг хувьчлахаар болж байна. Тухайлбал, “Хөтөлийн цемент шохой”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, “Оргил рашаан сувилал” гэх аж ахуйн нэгжийг хувьчлах гэж байгаа бол “МИАТ”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Шивээ-Овоо”, “Багануур” компаниудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулж, эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр ард түмний өмчийг цөөн хэдэн эзэнтэй болгох нөхцөлийг бүрдүүлэв.
4. Үндэсний үйлдвэр, дотоодын аж ахуйн нэгжийн тогтвортой үйл ажиллагааг санхүүгийн, бодлогын болон зохицуулалтын арга хэрэгслээр дэмжих хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлэх: Засгийн газар татварын ачааллыг бууруулах, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох чиглэлтэй Татварын багц хууль, далд эдийн засгийг бууруулах, татварын баазыг өргөтгөх зорилгоор боловсруулсан Эдийн засгийн өршөөлийн тухай хууль, Өмчлөх эрхийн тухай хууль, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд давхцсан хяналт шалгалтыг хийхгүй байх Хяналтын тухай хууль, Хөдлөх болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. 4.1.Жижиг бизнес эрхлэгчидтэй яриа, хэлэлцээр хийсний үндсэн дээр тэдэнд төрөөс үзүүлэх бодлогын дэмжлэгийн зохистой хэлбэрийг тодорхойлж, тэдгээрийн үндсэн үйл ажиллагааны өртөг, зардлыг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлсийн нөлөөллийг саармагжуулах, улмаар бууруулах арга хэмжээ авах, жижиг бизнес эрхлэх зөвшөөрлийг хөнгөвчлөх, татвар, түрээсийг тодорхой хугацаанд тогтвортой байлгах арга замыг судалж шийдвэрлэх. Хувийн хэвшлийн зүгээс уулзалтыг зохион байгуулж, хэлэлцээд бодит санал боловсруулж, Засгийн газарт хүргүүлж байгаа. Үүнд, хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, нүүрсний компаниуд, Монголын Банкуудын холбоо, Барилгын ассоциаци, Лиценз тусгай зөвшөөрөлтэй холбоотой сонирхлыг төлөөлсөн нийгэмлэг, Монголын Бизнесийн зөвлөл, олон улсын байгууллага, төслүүд, Арилжаа эрхлэгчийн холбоо, Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо гэх бизнесийн олон төлөөлөл саналаа оруулсан. 4.2.Дунд хэмжээний компаниудын бизнес эрхлэх орчинг сайжруулж, тэдгээрт зээлийн болон зээлийн даатгалын дэмжлэг үзүүлэх. Энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр сарын дотор гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн уулзалт, зөвлөгөөнийг 10 гаруй удаа зохион байгуулсныг дурдах нь зүйтэй. Мөн даатгалын дэмжлэг үзүүлэх талаар нааштай шийдэх магадлал өндөртэй байгаа тухай эдийн засагчид хэлж байна. 4.3.Томоохон компаниудын тогтвортой үйл ажиллагааг хангах, тэдгээрийг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд оролцоход нь дэмжлэг үзүүлэх. Хэрэгжихэд хүндрэл багатай хэдий ч Засгийн газраас олон хууль, тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан ч хаврын чуулганаараа хэлэлцэн баталж амжсангүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 29 хууль, тогтоомжийн төсөл өргөн барьсан ч есийг нь баталлаа хэмээн чамлаж байсан удаа бий.
5. Хөрөнгө оруулалтын сангууд болон урт хугацааны даатгалын бүтээгдэхүүний үр дүнд бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд ашиглах, эдгээр сан болон банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн корпорацийн бизнесийн санхүүжилтийн үйл ажиллагааг Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс бодлогоор дэмжих; Хөрөнгө оруулалтын сан бий болгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тус сангийн анхны хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкнаас гаргахаар боллоо. Санг хараахан байгуулаагүй байна. Мөн Төрийн өмчийн хороог сан болгож, Засгийн газраас төрийн өмчит компанитай зөвхөн татвар ногдуулах, ногдол ашиг хуваарилж харилцдаг болгохоор Сингапурын “Темасек холдинг” компанийн туршлагыг судалж, хуулийн төсөл боловсруулж байгаа аж.
6. Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, бие даасан байдлыг нэмэгдүүлэх, Хөгжлийн банкнаас хийж байгаа хөрөнгө оруулалтыг зохистой болгох чиглэлээр Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг тэлэх, бие даасан байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг оновчтой болгохоор хуулийн төсөл боловсруулж байгаа. Тиймээс тов гаргасан өдрөө амжихгүй нь мэдээж.
7. Бичил, жижиг, дунд бизнесийн хөгжлийн санхүүжилтийн арга хэлбэрийг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газар, Монголбанкны үйл ажиллагааг уялдуулах, энэ чиглэлийн сангийн үйл ажиллагаанд Монголбанкны оролцоог хангах, сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх; Эдийн засгийн хүндрэлээс болоод өмнө нь хэвийн үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрүүд түүхий эдээ авч чадахгүйд хүрч, улмаар бараа бүтээгдэхүүнээ зарж чадахаа больж байна. Зарим нэг нь орлогогүй болж эхэллээ. Ихэнх нь банкны зээлтэй аж төрж байна. Мөн Төв банкийг улс төрийн хараат байсаар байгааг үндэсний эдийн засагчид дуу нэгтэйгээр хэлж байгаа.
8. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид огцом хэлбэлзэл үүсч, валютын захад цочрол бий болсон үед түүний нөлөөллийг саармагжуулах арга хэмжээг цаг тухайд нь авч байх, санхүү, эдийн засгийн болзошгүй хямралын эрсдэлээс сэргийлэх зорилгоор гадаад валютын урсгалыг сайжруулах; Ам.долларын ханш өчигдрийн байдлаар Монголбанкны албан ёсны сайтад 185 төгрөгтэй тэнцэж байв. Сонирхуулахад нэгийн тоотой “ногоон” мөнгө 1700 төгрөгтэй тэнцэж байх үед эсэргүүцэж хэсэг нөхөд Чингисийн талбайд салаавч үзүүлж байсан билээ. Тэгэхээр энэ заалт огт хэрэгжээгүй гэсэн үг.
9. Валютын ханшийн эрсдэлийг бууруулах санхүүгийн үүсмэл хэрэгслийн хэрэглээг бүх чиглэлд идэвхжүүлэх; Валютын ханшийн өөрчлөлтөөс болоод улсын өр ДНБ-ий 60-аас дээш хувьд хүрсэн.
10. Хөрөнгийн зах зээл, корпорацийн үнэт цаасны зах зээлийн хөгжлийг мөнгөний бодлоготой уялдуулан дэмжих; Эдийн засгийн зөвлөлөөс одоогоор Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Барилгын ассоциаци, Бизнесийг дэмжих төсөл, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагын саналыг хүлээн авч хэлэлцэж байгаа.
11. Гадаадад байгаа Монгол улсын иргэдийн хөрөнгийн урсгалыг татах, иргэд, аж ахуйн нэгжийн гадаад дахь мөнгөн хадгаламжийг эх орондоо шилжүүлэх тааламжтай нөхцөл бүрдүүлэх; Гадаадад байгаа иргэд мөнгөө эх орондоо санаа амар хадгалах тийм боломжийг бүрдүүлж чадсангүй. Тэр ч бүү хэл чанаргүй ээлийн хэмжээ эрс өссөн үзүүлэлттэй байгаа.
12. Үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, ханшийн эрсдэлээс хамгаалах зорилгоор CВОП(SWAP) хэлцлээр бий болсон боломж, нөхцөлийг үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаж байгаа болон экспортлогч, импортлогч томоохон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ашиглах талаар тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэх; Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар Монгол Улсын эрдэнэсийн сан жилийн өмнөхөөс хоёр дахин дундарсан үзүүлэлттэй байна. Мөн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дунджаар 25 хувь өссөн.
13. Улсын өрийн хэмжээг зохистой түвшинд байлгах, гадаадын өр, зээлийг тооцох аргачлалыг боловсронгуй болгох, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газрын баталгаа олгохтой холбогдуулан холбогдох хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; Энэ зорилтын ард өрийн хэмжээг 70 хувьд хүргэх гэсэн санаа нуугдаж байгаа хэмээн олон нийт хардаж байгаа. Тиймээс УИХ-аар Өрийн удирдлагын тухай хуулийг батална гэдэг тун төвөгтэй байгаа. Харин УИХ 2014 оны Улсын төсвийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зэрэг тоймтой хэдэн төслийг өнгөрсөн хугацаанд баталж дөнгөв.
14. Тавантолгойн ордын олборлолт, борлуулалтын үйл ажиллагаанд стратегийн хөрөнгө оруулагч гадаадын компаниудын оролцоог хангах, нүүрсний нийлүүлэлтийн урт хугацааны гэрээ байгуулах замаар эрчимжүүлж, борлуулалтын орлогын тодорхой хэсгээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулах санхүүжилт, даатгалын механизм бүрдүүлэх; Тавантолгойн ордоос олборлож буй нүүрсний өрсөлдөх чадварыг сайжруулах, орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцуулахаа Засгийн газар зарласан. Гэхдээ хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ эхлүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Ирэх есдүгээр сарын 1-нээс ажил эхлэх төлөвтэй байгаа.
15. Үйл ажиллагаа, үйлдвэрлэлдээ их хэмжээний бараа, материал худалдан авдаг төрийн байгууллагууд болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Монголд үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг худалдан авдаг байх. Ингэхдээ дамжуулан зуучлагчгүйгээр үйлдвэрлэгчээс шууд авдаг болох эрх зүйн орчныг бүрдүүлэх; Төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын хувьд эдийн засгийн хямралаас шалтгаалж “Биеийн” байдал мөн ялгаагүй хүнд байгаа. Засгийн газрын Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дагуу 3.8 их наяд төгрөг хэвлэн он дамжуулан зах зээлд нийлүүлснээр мөнгөний ханш эдүгээ 30 орчим хувиар унав. Ханшийн уналт импортын үнийг түрэн өсгөж, олон компани үйл ажиллагаагаа хумин, улмаар татвар болон төсвийн орлого эрс багассанаас төрийн хөрөнгө оруулалттай зам барилга, нийгмийн байгууламжийн ажил зогссон байдалтай байгаа. Харин манай улс Японд ноос, ноолуур, савхин эдлэл, боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, гоймон, давс, аарцны ундаа зэрэг хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр болон гаалийн татваргүйгээр зах зээлд гаргахаар болсон таатай мэдээ Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр дуулдлаа.
16. Хөрш хоёр оронтойгоо эдийн засгийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор таван шугам буюу ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, авто зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтцийн урсгал бий болгох ажлыг эрчимжүүлэх; ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, хурдны авто зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтэц бий болгох ажил амжихгүй нь энэ хугацаанд тодорхой боллоо.
17. Гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжих, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулж, тус салбарын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бусад улсын чөлөөт бүс, амралт зугаалгын төвийн зарим үйлчилгээг хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх; Энэ хөтөлбөрийн хүрээнд байгаа ажлаас иргэдийн анхаарлыг ихээр татаж буй заалтын нэг нь энэ. Учир нь, аялал, жуулчлалын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор казино байгуулахаар санаархаж буй. Энэ зорилт иргэдийн эсэргүүцлийг давж, иргэний нийгмийн байгууллагуудтай эв зүйгээ олж хэрэгжинэ гэдэг тун эргэлзээтэй байгаа юм.
18. Экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор худалдан авагчийн төмөр замтай шууд холбогдох асуудал болон дамжин өнгөрөх тээвэр, логистикийн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; Экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах хүрээнд төмөр замын цариг, тээврийн бусад дэд бүтцийг шийдвэрлэх тогтоолын төслийг өргөн барьсан ч буцаан татсан. Энэ тогтоолын төсөлд урд хөрш рүү долоон чиглэлээр нарийн царигтай төмөр зам тавина гэж тусгасан нь улстөрчдийн хооронд хэрүүл үүсгэсэн билээ. Өмнөд хөрш рүү тавих төмөр замын гурав нь нарийн, дөрөв нь өргөн царигтай байхаар тогтоолын төсөл бэлтгэн дахин өргөн барих сураг бий.
19. Эрчим хүчний нэмэлт эх үүсвэрүүдийг шинээр барьж байгуулах асуудлыг шийдвэрлэх; Олон жил сунжирсан ДЦС-V- ын концессийн гэрээнд гарын үсэг зурсан. Мөн Газрын тосны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар уламжлалт бус газрын тос, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, эрчим хүч экспортлох төсөл, хөтөлбөрүүдэд томоохон дэмжлэг болох гэнэ.
20. Төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 2014-2016 онд хувьчлах хөтөлбөр боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; Хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг 2014-2016 онд хувьчлах, тэдгээрийн удирдлагыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд шилжүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан.
21. Бизнесийн орчны шинэтгэлийн үйл явцад эрс шинэтгэлийн хандлага, арга барилыг голчлон хэрэглэх чиглэлээр УИХ-аас шаардлагатай бодлогын дэмжлэг үзүүлэх; Олон улсын зах зээлээс татсан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгийн зарцуулалтын ил тод байдлыг хангах, хяналтыг сайжруулах, улсын өрийг зохистой байлгах Өрийн удирдлагын тухай хууль, бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалах Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, тусгай зөвшөөрлийн
22. Төсвийн орлогыг бүрдүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг хангах нэрийн доор хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хэт дарамт учруулсан, давхцсан хяналт шалгалтыг хийхгүй байх, хяналт шалгалтыг зөвхөн эрсдэлд суурилсан зарчим, тухайн салбарын чиглэлийн хүрээнд хийж байх; Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд давхцсан хяналт шалгалтыг хийхгүй байх Хяналтын тухай хууль, Хөдлөх болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.
23. Хөгжингүй орны иргэд болон гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн зориулалттай болон олон удаагийн визийн дэглэмийг тааламжтай, урт хугацаатай болгох; Гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, жуулчдад визийн дэглэмийг тааламжтай болгох арга хэмжээг авлаа.
Д.Ганбаатар

|
| “Эзэн-100” хөтөлбөр бүдрэх нь тодорхой боллоо |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Он гарснаас хойш 1222 гадаад иргэнийг албадан гаргажээ 18:40 Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253
|
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 »»
|
|
Өчигдрийн түгжрэл зам тээврийн 12 осол гарснаас үүдэлтэй гэв 18:38 Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий.
|
Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий. »»
|
|
Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү 18:35 Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг
|
Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг »»
|
|
Л.Эрдэнэчимэг: Татвараас болоод бизнесүүд цэцэглэж чадахгүй байна 15:51 УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. »»
|
|
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр боллоо 15:39 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
ОБЕГ: Барилгад гарсан галыг унтраахаар ажиллаж байна 12:05 Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр
|
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр »»
|
|
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ 11:56 Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж,
|
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж, »»
|
|
Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох нь нэмэгдэж байна гэв 10:51 Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар
|
Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар »»
|
|
Аж ахуй нэгжүүдэд хугацаатай үүрэг өгсөний дагуу бүх сумдад шатахуун нийлүүлжээ 10:48 Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж
|
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж »»
|
|
Сумын захиргааны байранд өрөө тохижуулж үнэ төлбөргүй амьдарч байжээ 10:46 Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд
|
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд »»
|
|
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно 10:33 Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ.
|
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ. »»
|
|
Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ 10:03 УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж
|
УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж »»
|
|
Төрийн тахилгат Алтай Таванбогдоос улаан номонд орсон цоохор ирвэс агнаж, өвчсөн байжээ 09:54 Баян-Өлгий аймагт байрлах "Алтай Таванбогд" хайрхнаас энэ оны 9-р сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж
|
Баян-Өлгий аймагт байрлах "Алтай Таванбогд" хайрхнаас энэ оны 9-р сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж »»
|
|
Улсын II дугаар төв эмнэлэг 8 хүнд хавдар хөлдөөх эмчилгээ хийжээ 09:31 Улсын II дугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв богино хугацаанд ашиглалтад орж, дурангийн болон бичил
|
Улсын II дугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв богино хугацаанд ашиглалтад орж, дурангийн болон бичил »»
|
|
Хойд хөршөөс хоёр мөнгө хоёр хүрэл медаль хүртлээ 09:28 ОХУ-ын Ханты Мансийск хотод боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болов.
|
ОХУ-ын Ханты Мансийск хотод боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болов. »»
|
|
Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн асуудлыг шийдвэрлэвэл их наядаар тоологдох мөнгө орж ирнэ 09:27 УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн
|
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн »»
|
|
Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан хэмээв 09:25 Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Энэ үеэрээ
|
Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Энэ үеэрээ »»
|
|
Зургаан байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов 09:23 Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн
|
Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн »»
|
|
Элчин сайд Ричард Буанган: Монголын хүүхдүүдийн ирээдүйн талаарх мөрөөдөл, хүсэл эрмэлзлээ шингээсэн захидлуудыг унших сайхан байлаа 09:19 “Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт
|
“Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ 15:23 Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ.
|
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ. »»
|
|
УИХ-ын өнөөдрийн чуулганд 126 гишүүнээс 64 нь иржээ 10:32 УИХ-ын өнөөдрийн чуулганд 64 гишүүн ирц бүрдүүлэн иржээ. Ингээд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн
|
УИХ-ын өнөөдрийн чуулганд 64 гишүүн ирц бүрдүүлэн иржээ. Ингээд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн »»
|
|
Пара пауэрлифтингийн тамирчин Д.Жигмэд алтан медалийн болзол хангалаа 10:24 Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 146 кг
|
Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 146 кг »»
|
|
Улсын хил зөрчихийг завдсан үйлдлийг таслан зогсоолоо 10:23 Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу
|
Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу »»
|
|
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2.0 хувийн татварыг хүчингүй болгохтой холбоотой “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10:13 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хуралдаан гишүүдийн 50.9 хувь буюу Улсын Их Хурлын
|
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хуралдаан гишүүдийн 50.9 хувь буюу Улсын Их Хурлын »»
|
|
АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн усан доорх шатрын дэлхийн аварга болжээ 10:11 АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн стандарт бус тоглолтоороо алдартай билээ. Тэрбээр саяхан
|
АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн стандарт бус тоглолтоороо алдартай билээ. Тэрбээр саяхан »»
|
|
Монгол Ардын намын дарга Н.Учрал СДМЗХ-ны залуусын диалогид оролцов 10:07 Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос
|
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос »»
|
|
ТБХ: Төсвийн гүйцэтгэлийн талаарх сангийн сайдын мэдээллийг сонсов 10:00 Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн
|
Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн »»
|
|
Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал, унтраах ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлага зохион байгууллаа 09:50 Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 84 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр
|
Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 84 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр »»
|
|
БОХХААБХ: Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ 15:37 Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Засгийн газраас
|
Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Засгийн газраас »»
|
|
Авлигатай тэмцэх газраас “Цемент шохой” ХХК-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна 15:34 Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай
|
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Гамшгаас хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа "ой, хээрийн түймрээс сэргийлэх" чиглэлд анхаарч ажиллана 13:22 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа. »»
|
|
Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо 12:32 Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө
|
Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл нь хотын төвийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой 12:30 “Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км
|
“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км »»
|
|
Эмээлт захад ямааны арьс ₮57000, хонины нэхий ₮3000 байна 12:00 Өвлийн улиралд иргэд идэх махаа нөөцөлж бэлддэг. Тиймээс малчид малын мах, түүхийн эдээ худалдаалж боловсруулдаг.
|
Өвлийн улиралд иргэд идэх махаа нөөцөлж бэлддэг. Тиймээс малчид малын мах, түүхийн эдээ худалдаалж боловсруулдаг. »»
|
|
Алба хаагчдад мөнгөн урамшуулал олгож, батламжийг гардууллаа 11:43 Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Зоригтбаяр Төрийн алба хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн
|
Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Зоригтбаяр Төрийн алба хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн »»
|
|
Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө 11:18 Өнгөрөгч арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 8.9 мм тунадас орсон ба өмнөх жилээс 2.5, олон жилийн
|
Өнгөрөгч арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 8.9 мм тунадас орсон ба өмнөх жилээс 2.5, олон жилийн »»
|
|
Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтыг шинжлэн судална 10:00 УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр үргэлжилж байна.
|
УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр үргэлжилж байна. »»
|
|
Жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг 14:41 Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар
|
Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар »»
|
|
ДЭМБ-аас жин бууруулах үйлчилгээтэй эмийг анх удаа санал болголоо 14:38 ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой
|
ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой »»
|
|
Хулгай цэгцэрч, хулгайчид чичирч байна 14:34 Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй
|
Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй »»
|
|
“УБТЗ” ХНН нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 14:25 Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг.
|
Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг. »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ 13:40 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдаж, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эргүүлэн авлаа 12:57 Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг
|
Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг »»
|
|
Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 7.6 баллын газар хөдлөлт болжээ 10:46 Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд магнитутын
|
Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд магнитутын »»
|
|
“Чингис” хааны дүрд тоглосон ӨМӨЗО-ны жүжигчин Б.Баасанжав гэр бүлийн хамт Монголд иржээ 10:39 “Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх байхгүй, учир нь хүмүүс намайг
|
“Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх байхгүй, учир нь хүмүүс намайг »»
|
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа 18:03 Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын
|
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын »»
|
|
Европт урьд хожид үзэгдээгүй ойн түймэр нүүрлэжээ 15:49 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн »»
|
|
Медведев: Вашингтон Европын холбоог амьтан сургах мэт номхруулж, захирч байна 12:23 ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний
|
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний »»
|
|
АНУ-д гурван өдөр хэлэлцсэн нь үр дүнд хүргээгүй тул Зеленский Европыг зорино 11:02 АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ.
|
АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ. »»
|
|
“Netflix” компани “Warner Bros Discovery”-гийн студи, стримингийн салбарыг $72 тэрбумаар худалдан авна 09:58 “Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн
|
“Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн »»
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Путин: Донбассаас украинчууд ухарна эсвэл цэргийн хүчээр хяналтдаа авна 13:54 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ. »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Д.Трамп: В.Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 12:19 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг »»
|
|
Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна 11:53 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|