2014-08-05Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улс дахь айлчлалын хүрээнд 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр
Монгол-Японы Бизнес форум болон Монгол-Японы Бизнес эрхлэгчдийн уулзалт Токио хотноо амжилттай болж өнгөрлөө.
Бизнес форумын арга хэмжээг дэлхийд нэр хүнд бүхий Японы 1300 гаруй аж ахуйн нэгжүүдийг эгнээндээ нэгтгэсэн Японы Бизнесийн холбоо (KEIDANREN), Бизнес эрхлэгчдийн танилцах уулзалтын арга хэмжээг Япон талаас ЖЕТРО байгууллага манай холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, энэхүү арга хэмжээнд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ.
Тус Форумын үеэр Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхантай уулзаж, зорилгын нь талаар товч ярилцлаа.
- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ Форумын онцлог, ач холбогдолын талаар таны сэтгэгдлийг сонсоё?
- Энэ удаагийн бизнесФорумд Монголын талаас 130 гаруй, Японы талаас 300 гаруй ААН-ийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд өргөн хүрээнд болж байгаагаараа онцлог, ач холбогдолтой болж байна. Эндээс их эрх ашгууд бий болно гэж харж байна.
- Төрийн банкны төлөөлөл энэ форумд ямар зорилготой оролцож байна вэ?
- Төрийн банкны хувьд 3 үндсэн зорилготой ирсэн. Эхний шатанд JCB гэдэг японы зээлийн картын төвийн картыг Монголд уншдаг болгох ажлыг өнгөрсөн оны 3 дугаар сараас эхлүүлсэн. Одоо Төрийн банкны салбаруудаар JCB картыг уншиж байгаа. Бид нууцлалынхаа гэрээг явуулсан байгаа. Өнөөдрийн уулзалтаар энэ картыг албан ёсоор Монголд гаргах ажлыг Төрийн банк гүйцэтгэхээр хэлэлцээр хийж байна. Тэгэхээр үүний үр дүнд японд амьдарч байгаа Монголчууд маань Монголдоо байгаа юм шиг картаар үйлчлүүлэх боломжтойгоос гадна Монголчууд маань японд зорчихдоо ч мөн энэ картыг хэрэглэх боломжтой. Японы иргэд ч гэсэн Монголд зорчихдоо Төлбөрийн хэрэгслийн таатай нөхцөл, боломж бүрдэх юм.
- Хамтын ажиллагааны чиглэлээр өөр ямар байгууллагатай уулзалт хийхээр төлөвлөж байна.
- Бид Номура /NOMURA/ банкныхантай уулзаж, хамтын ажиллагааны талаар уулзалт хийнэ. Мөн Муудиз /MOODY’S/-хантай уулзаж хэлэлцээр хийх юм. Музисын хувьд бол бид рейтинг тогтоолгох ажлыг эхлүүлж байгаа. Төрийн банкны хувьд Өнгөрсөн оны сүүлээр 2011, 2012, 2013 оны буюу сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланд Олон улсын аудит хийлгэж, олон улсын стандартад амжилттай шилжсэн. Одоо бид Олон Улсын үнэлгээ тогтоолгох ажлуудыг хийхээр ажиллаж байна.
- Баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье.
- Баярлалаа.