 |
|
 |
|
Р.Лувсанзундуй: Р.Чойном тийм ч архичин хүн байгаагүй |
|
|
 |
|
 |
Р.Лувсанзундуй: Р.Чойном тийм ч архичин хүн байгаагүй
2014-08-16Бид энэ удаад зураач Р.Луюсанзундуйтай уулзаж ярилцлаа. Тэрээр идэр залуу нас, уран бүтээлээс эхлээд нэрт яруу найрагч  Р.Чойномын тухай сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
-Таныг яруу найрагч Р.Чойномтой нэг айлын хүргэн байсан гэдэг. Яаж яваад ийм хувь тавилантай холбогдчихов?
-Би Чойномыг баз болохоосоо өмнө Хэнтий аймагт байхын мэднэ. Гэхдээ яахав. Би Чойномын сууж байсан хүүхэн Нинагийн эгч Хөхөөтэй амьдарч байсан юм. Учрахын хувьд бол өөр хэрэг. Би тэр айлд хүргэн орчихсон байхад Чойном хүргэн орсон. Одоо болохоор хүмүүс Нинаг нөхрөөс нь салгаж суусан мэтээр ярьдаг юм. Үнэн хэрэгтээ Нинагийн нөхөр салчихсан байсан. Тэд хоёр жил амьдраад нэг охинтой болоод салсан даа. Чойном чинь олон авгай сольсон. Тэр ерөөсөө тэдэнтэйгээ нэг ч хэрэлдэж байгаагүй, нэг л өдөр сураггүй болдог, тийм хачин нөхөр.
-Хүмүүсийн ярих нь Чойном Нина гуайтай амьдарч байхдаа их л таарамж муу байсан гэдэг. Түүний архи их уудгаас болдог байсан уу?
-Түүнийг архичин, их архинд орсон гэх хүмүүс байдаг л юм. Р.Чойном тийм ч архичин хүн байгаагүй. Уухын хувьд бол уунаа. Хамгийн гол нь Нинад бас учир байсан байх шүү. Мань хүн ч сураггүй алга болоод юу ч болоогүй юм шиг хүрээд л ирнэ. Охин Хулан нь төрөөд удаагүй байтал мань хүн хэд хоног алга болоод ирэхдээ тэднийд ч очлоо, эднийд ч гээд анд нарынхаа нэрийг дурьдаад л, би ч хадмындаа байгаа нөхөр, учиргүй хэнхэглээд загналаа. Тэгсэн чинь нэг ч тоох шинжгүй, Хөхөө та хоёр гэж нэг улаан хэнхэг юмнууд, би яасан юм гэртээ амрах гэж ирж байна гээд тоосонгүй. Түүнийг явсан хойгуур Нина нь хүүхдээ тэврээд Сэлбэ өгсч, уруудан харуулдах нь хэцүү байлгүй яахав дээ. Уг нь тэр үед Чойном бага сага юм бичээд гайгүй мөнгө олчихдог л байсан.
-Нина гуайн хувьд түүнд таалагдахгүй ямар ааш гаргадаг билээ?
-Үнэнийг хэлэхэд жаахан шуналтай байсан юм даа. Зайлуул амьдралаа бодож байсан ч байж болох шүү дээ. Гэтэл Чойномын хувьд бол харамлах гэдгийг даанч мэдэхгүй амьтан даа. Энэ мэтээс араншин тохироогүй байх аа. Миний нөгөө мундаг хүн болж загнаад байсны маргааш хадам ирээд л баахан буув. Нинагийн ээж чинь хоёрдугаар эмнэлэгт ажиллаж байсан юм.
-Хадам ээж юу гэж буухав?
-Их юм ярьсан. Чойномыг биш, Нинаг л чи ийм гөлөгнүүд цувуулж гаргаад арчаагаа алдах нь уу гэж баахан загнасан. Тэр орой ч билүү, өнөөх чинь гэнэт явчихсан. Тэгээд л салсан даа. Тухайн цагт их зүйл нөлөөлсөн байх даа. Зохиолчдын байгууллагаас томчууд дарамтлаад гээд ярьж л байдаг нь үнэний ортой дог шүү. Тэгээд ясны сүрьеэтай байж түүндээ ч шаналдаг биз. Одоо болохоор Нина чинь бүр үзэг харандааг нь бэлдэж өгдөг байсан мэтээр ярьж байгаа дуулддаг, угтаа тийм ч 100 хувь үнэн зүйл биш. Ардчилал түүнд Төрийн шагнал нэхэн олгосон, тэгэхэд Нина л зогсч байсан болохоос биш, сүүлд сууж байсан авгай нь байсан шүү дээ. Албан ёсоор бол түүнийг очих ёстой гэж боддог юм.
-Тэр нь хэн бэ?
-Автобусны кондуктор Лхагважав гэж хүүхэн байсан юм. Одоо ч бий. Эрдэмном гэж нэг охин бий дээ. Сүрхий эдийн засагч гэж дуулдсан. Хулан ч гэсэн хөөрхөн хөгжим тоглоно, бас ганц нэгэн шүлэг бичнэ гээд дажгүй хүүхэд байсан. Одоо ч амьдрал ахуй гээд өнгөрөө биз. Албан ёсны гэвэл үүнээс хойш нэг багш хүүхэнтэй сууж байгаад салсан. Түүнээс хойш хүнтэй суулгүй явсаар өөд болсон доо. Албан бус бол байсан. Шоронгоос гараад Хэнтийн Батноровт нэг хэсэг байхдаа Цэрэндулам гэдэг хүүхэнтэй дотно байсан юм. Тэр бөглүү, жижиг газарт өнөө хоёр чинь нөхөрт нь баригдаад сүйд болсон шүү дэз. Нөхөр нь цонхоор буудаад мань хүн шалан дзэр нь элэгдэж хэвтэж байгаад амь гарсан байгаа юм.
-Сэлбийн энэ хавьд юм уу даа, та хотоос ирээд бас түүнтэй цуг байсан гэдэг билүү?
-Тухайн цагт хоёр Гомбосүрэн, Цагаанхүү тэр хэд хамт энүүхэн Сэлбийн зүүн талд хамт байсан. Хөдөө аж ахуйн яамны ар талд юм уу даа. Тэнд хужаа нар олон. Бид бүгд шахам хөдөөнөөс ирсэн, ажлын захад дөнгөж хүрч байсан. Тэгэхэд биднийг Товууч гэдэг хүүхэн тэжээж байсан даа. Үнэнийг хэлэхэд тэр хужаа нараас л мөнгө салгадаг байсан. Хөөрхий минь унтаж хэвтэхтэй нь хэвтээд л мөнгө олж ирдэг байсан даа. Бидэнтэй хамт л байна. -Мэдээж олон харчуудтай хагйт байгаа хүүхэн хэн нэгэнд нь илүү ойр л байсан баих даа, эсвэл? -Бүгд л сайхан найзууд байсан. Гэхдээ Гомбосүрэнд илүү дотно. Чойном л надад захина. Чи наадах Товуучтайгаа иймээ тиймээ юм болов оо. Ямар ч өвчтэй байж мэднэ шүү гэнэ. Бид сайхан найзууд байсан. Нэг тийм л хүүхэн байж байгаад сураг тасарсан даа. Дандаа хамт байх биш, амьдралын эрхээр хэдүүлээ салж одсон. Тус тусын амьдрал хөөгөөд сураг тасарсан. -Товуучтайгаа ахин таараагүй хэрэг үү?
-Би Улаанбаатарын урчуудын эвлэлд ажиллаж байсан юм. Өрөөндөө байтал хаалга сэвхийгээд л нэг их ганган хүүхэн ороод ирсэн. Өдөн малгай духдуулчихсан, их гоё хувцас өмсчихсөн, тэр үед л хүрээний ганган хүүхнүүдийн өмсдөг бүгдийг өмсчихсөн Товууч маань зогсч байлаа. Манайх чинь хэрийн хүнийг оруулдаггүй хатуу чанга манаачтай, тэгээд би “чи яаж орж ирэв” гэхэд тэр “авгай нь байнаа гээд ороод ирлээ” гээд инээж байсан. Сүүлд Налайхад очсон хойноо хотод ирээд явж байтал нэг тааралдсан юм. Завхай зайдан явсан хүн чинь их муухай болдог юм билээ. Их муухай болчихсон, нэлээд царай алдсан явж таарсан. Хоёулаа сүйд болж, уулзсан даа. Тэгээд би Налайхад байгаа, очоорой гэж урьсан, Тэр ч нэг өдөр яваад очсон. Тухайн үед надад мөнгө төгрөг ч байгаагүй, нэг хоол хийж өгөөд цайлаад л гаргасан даа хөөрхий, Түүнээс хойш таарсангүй. Одоо юу гэж байхав дээ. Хамгийн сүүлд таардаг чинь 1975 он.
-Та Чойномыг бүр эртнээс таньдаг гэсэн. Анх яаж уулзаж байв. Энэ талаар ярьж өгөхгүй юу? -Намайг Өндөрхаанд Дампил багштайгаа хамт зурдаг байхаас таних болсон. Чойном чинь тавдугаар ангиасаа сургуулиас гарчихсан байсан. Хөдөөний хүүхэд манай урлан дээр ирээд л зураг үзэж хараад л сууна. Тэгж байгаад аймгийн эвлэлийн хороонд бичээчээр ажилласан юм. Тэнд ажиллахдаа эвлэлийн татварын хэдэн төгрөг наана, цаана болгосон хэргээр шоронд орохгүй юу. Шоронд орох ч юу байхав дээ, шоронд нэртэй бидэн дээр л байдаг байсан. Дампил багш бид хоёр “Огонёк” захиалж, зураг, хөрөг харна, мань хүн түүнийг авч яваад орчуулаад ирдэг байсан. Тэр хүнийг дагаж үерхдэггүй, дагуулж үерхдэг байсан. Хүн харахад нэг муу унжийсан доожоогүй юм хэрнээ, хүнтэй яриад л суухад хэнд ч таалагдана. Энэ нь түүний их уншсан, орос хэл мэддэг, толгой сийрэг байсны гэрч л дээ. Хэнтийн урчуудын эвлэлд бидний учрал эхлээд энд ирж дууссан даа. -Найрагч маань Улаанбаатарт ирээд Урчуудын эвлэлд хэсэгхэн зуур ажилласан гэдэг. Та мөн л энд ирчихсэн байсан уу? -Би ирчихсэн байсан. Тэр Урчуудын эвлэлд ажиллаад нэг ч их удаагүй юм. Манай урчуудын эвлэл дээр бидний зурсан зураг эгнээтэй байх, Чойномын “Зуны орой” гэж уянгын сэдэвтэй хэрнээ сэтгэмж өөр нэг зураг үүд хавьд шоовдорлогдсон маягтай л байна. Манай аваргууд чинь орж ирээд л бидний зургийг гүйлгэж хараад Чойномын тэр зургийг тун ч нухацтай ажиглаж, ажиглаж аргагүй л зуны орой юм аа гээд толгой сэгсэрдэгсэн. Бас “Инперлизмийн уналт” гэж улс төрийн сэдэвтэй зураг байх. Түүнийг ч манай хэд үнэлнэ. Миний хувьд Чойномыг Монголын уран зурагт уянга оруулж ирсэн гэж үздэг юм. Шинэ урсгал байлгүй яахав. Тэр Монголын уран зурагг хоёр бүтээл үлдээсэн хүн дээ. Намайг цэргийн ансамбльд ерөнхий зураачаар ажиллаж байхад их ирнэ. Тэгэхэд Ардын жүжигчин Оюун гуайн охин Гүндэгмаа тэнд ажилладаг байсан, Зундуй ахаа гээд миний ажилд ойр зуур их туслана даа. Мань хүн над дээр ирж байгаад түүнтэй нэлээд дотно танилцсан. “Залуу нас” шүлгийг түүнд зориулсан гэж хүмүүс ярьж байдаг юм. Манай нэг зураач уншаад чамд л бичсэн байна лээ гэж байсан. Уншаад байхаар надад бичсэн нь үнэн юм шиг байна лээ. Хэнтий аймгийн урчуудын эвлэлд байхад би ойр ойрхон хот уруу ажлаар явна. Тэгэхэд л тэр шүлгээ захидлын хамт Зохиолчдын хороо руу өгүүлдэг байсан. Тэр захидал, шүлгийн хариу гэж авч байгаагүй байхаа. -Хэргээр дардаг байсан юм болов уу?
-Тийм байж болох талтай. Зохиолчдын эвлэлийн нэгдсэн хурал дээр түүний бүтээлийг Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нар хэлэлцээд “Шинэ залуу хүн гэхэд хэдийнэ зохиолч болчихсон Чойном гэж ямар хүн байна” гэж байсан гэдэг. Тэр аугаа хүмүүсээс ийм үнэлэлт авна гэдэг том хэрэг. Энэ мэт байдлаас болоод дардаг байсныг үгүйүсгэх аргагүй. -Чойномын тухай их ярилаа. Таны уран бүтээлийн талаар ярилцах уу?
-Би ч яахав, Хэнтий аймгийн Урчуудын эвлэлээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн хүн. АнхУлаанбаатарт дагалдан зураачаар О.Цэвэгжав багш дээр байлаа. Тэр үед дагалдан зураач гэж юу л бол юу хийдэг, бараг л зарц маягийн хүмүүс байсан юм. Бид бие дааж, том зураг зурах гэхээр өгөхгүй.
-Анхны бие дааж авсан том зураг юу байв? -Их сургуулийн баганан дээрх Сүх жанжны дөрвөн метр орчим зургийг зурж байлаа. Тэгээд Улаанбаатар хотын урчуудын эвлэлд очсон. Тэнд ч хөрөг их зурна, бас лоозон их бичнэ дээ. 1982-1986 онд одоо энэ энэ УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хамт ажиллаж байсан. Намайг багшаа ч гэдэг л байсан. Х.Баттулгын хувьд нэг их удаагүй спорт, бизнес гээд яваад өгчихсөн, түүнээс биш сайн зураач болох байсан юм. Х.Баттулгыг дэлхийн аварга болоход нь бид очиж байсан. Сүүлд миний номыг ивээн тэтгэн гаргаж өгсөн шүү.
-Лоозон гэхээр “Хүн болгон бага балчраасаа” гээд л бичнэ биз дээ?
-Наадах үгийг чинь л одоо хэлмээр байгаа юм. Яг энэ цаг үед мөн ч хэрэгтэй байна даа. Тухайн цагт энэ лоозонг бол бараг мянга дахин бичээ биз. Маргааш наадам болно гэж байхад Яармагийн дэнж дээр машины гэрэлд л бичиж байдаг байлаа. Тэгээд л Маркс, Энгельс, Ленин, Сүхбаатар, Чойбалсан гээд тухайн үеийн суутнуудын хөргийг зураагүй хөрөг нэг ч байхгүй. Ямар сайндаа Брежнев ЗХУ-ын баатар болж, түүний хөргөн дээр Улсын баатрын тэмдэг зурах ажил ногдож байлаа. Соёлын төв өргөөний хойно түүний хөрөг байх, улсын баатрын тэмдэг зурах гээд л авирна шүү дээ. Хөргийг төмөр самбар дээр их зурсан.
-Налайх уруу яагаад яваад өгөв?
-Яахав ээ. Зургийг мэргэжлийн байгууллагаар зөвшөөрөгдсөн зураач нараар зуруулахыг шаарддаг байсан юм. Тодорхой хэдэн хүмүүс тамгатай, энд тэнд зураг батлаад л явна. Тухайн үед Налайхад халтуурны зураачид их байсан хэрэг. Тиймээс мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлтэй тамгатай зураач л очихгүй юу. Очоод ч хэнхэг амьтан халтуурчдыг журамлаж өгсөн дөө. Тэгж л очсон юм.
-Таныг их хожуу үзэсгэлэнгээ гаргасан гэдэг?
-Орой гаргасан. Ажиллаж байх үед үнэхээр завгүй байсан даа. Урчуудын эвлэлийн хорооноос “цаад Лувсанзундуй чинь 60 хүрчихлээ. Үзэсгэлэнг нь гаргая” гээд гаргасан юм. Намайг үзэсгэлэнгээ гаргахад Төрийн шагналт зураач До.Болд “Тэр их хүнд үйлдвэрт ажиллаж байж, хаагуур нь ийм их бүтээл хийдэг байнаа” гээд толгой сэгсэрч байсан.
-Хүнд үйлдвэр гэж юугаа яриад байгаа юм?
-Социалист нийгмийн үед урчуудын эвлэл гэдэг чинь дандаа үзэл суртлын хөрөг, лоозонг өдөр шөнөгүй хийдэг байлаа. Түүнийгээ л хэлсэн хэрэг.
-Та ингэхэд ямар сургууль төгсөв? -Би ямар ч сургууль төгсөөгүй. Байгалиас авсан тэр л авьяасаараа зурж ирсэн. Р.Чойдог багш дээр курст суусан. Түүнчлэн 1953 онд аймгуудын нэгдсэн курс хийсэн, түүнд бас суусан юм. Миний сургууль гэвэл тэр дээ. Үйлдвэрт лоозон, хөрөг гэснээс хүмүүсийн захиалга их ирнэ. “Жинчин”, “Өвгөн Дамдинсүрэн” гэсэн тосон будгийн зургийн захиалга ирнэ. Түүнийг хуулаад л зураад байна даа. Манай залуучууд их залхуурна. Би ч огт залхууралгүй, өдөр шөнөгүй зураг хуулдаг байлаа. Байгалиас авсан авьяас дээр дээрх курс их тус болсон. Манай курсыг анхны долоогийн нэг зураач Балдандорж гээд бүгд л зааж зурж байсан.
-Анхны долоо гэсэн чинь их содон сонсогдож байна. Чухам юугаа нэрлэсэн юм бол? -Анх одоогийн Урчуудын эвлэл чинь Дүрслэх урлагийн газар нэртэйгээр 1942 онд байгуулагдсан юм. Тэгэхэд л долоон зураач байсны нэг нь учраас анхны долоогийн нэг гэж нэрлэхгүй юу. Зураачдад зэрэг олгоно, намайг Налайхад очиход дөрөвдүгээр зэргийн зураач өгсөн. Дараа нь гурав, хоёр гээд авсан л даа. Харин хоёрдугаар зэрэгтэй их удсан. Бүр сүүлд нэгдүгээр зэргийг авсан. Бид нэг удаа өнөөх л тухайн цагийн суутнуудын хөргийг 7Ч8 хэмжээтэй 10-аадыг өдөр шөнөгүй зураад заасан хугацаанаас өмнө амжуулахгүй юу. Тэгсэн чинь улстөрийн товчооноос ихэд сайшааж билээ. Бид бол ингэж өдөр шөнөгүй ажиллалаа гээд цалингаа л авна. Харин ачаалалтай үед зураач хөлслөхөд их мөнгө өгнө. Адилхан сунаж унахдаа тулж ажиллаад авдаг цалингаа л авч байхад манай энэ зураач “хөргийн” Н.Орхон эд нар чинь хэдхэн хоноод л 10 мянган төгрөг авч байсан даа. Тухайн цагт чинь их мөнгө шүү.
-Энэ нь хэдэн он бэ?
-1970-аад оны сүүл үе. Их мөнгө байгаа биз дээ. Тэгэхэд бид төлөвлөгөө норм гээд л гүрийнэ үү гэхээс өөр зүйлгүй.
-Таны ид бүтээж байсан үеийг бодоход одоо ч цаг өөр болсон. Гадагшаа ч их бүтээлээ гаргах болжээ. Өнгөрсөн үеэ бодохоор харамсдаг уу?
-Юундаа харамсах вэ. Бид нэгэнт л амьдраад, бүтээгээд туулаад ирсэн. Тухайн үед бүх зүйл хаалттай л байсан. Хүнийг хэрэгтэй, хэрэггүй зүйлд их зарсан нь үнэн. Гэхдээ л туулаад, үзээд, амьдраад ирсэн цаг үедээ харамсаад яахав. Социалист нийгмийн үед оросоос хоёр зураач ирж сар болоод, туршлага солилцоод явдаг байсан. Манайхаас бас хоёр зураач тэнд очино. Миний хувьд 1985 онд Ардын зураач А.Чогсомтой хамт орос руу явсан юм. Бид’хоёр эндээс таван шил архи авч яваад сар болоход гурвыг нь буцааж авчирч байж билээ.
-Одоо харж байхад зураач нар нэлээд сайн балгадаг юм шиг билээ. Та хоёрын хувьд бол бараг огт уудаггүй байсан гэхээр юм байна?
- Балгадаг хүмүүс байсан шүү. Гэхдээ одоогийн залуучууд шиг яаж уух вэ. Одоо бол замбараагүй уух юм байна шүү. Бид хоёрын хувьд бол бараг уухгүй дээ. Яахав, найз нөхдийн хүрээнд бол уулгүй яахав.
С.Ууганбаяр
|
| Р.Лувсанзундуй: Р.Чойном тийм ч архичин хүн байгаагүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|