 |
|
 |
|
Н.Төгсбат: Шал сайн угааж сурах нь хүртэл эрдэм юм шүү дээ |
|
|
 |
|
 |
Н.Төгсбат: Шал сайн угааж сурах нь хүртэл эрдэм юм шүү дээ
2014-08-29 Ч.ҮЛ-ОЛДОХ
Нямжавын Төгсбат гэдэг залуу АНУ-д домог шиг амьдардаг тухай тэнд байгаа монголчууд ам уралдан ярьдаг. Учир нь тэр монгол хүний ухаан, тэвчээрээс эхлээд уйгагүй зүтгэвэл бид ямар ажилтад хүрч болох вэ гэдгийн бодит жишээ болсон нэгэн ажээ. Нэлээд удаан хайсны эцэст эх орондоо түр амрахаар ирэх үед нь уулзаж “Баасан гаригийн зочин”-оор урьсан юм.
-Амьдралын төлөө сонирхолтой, бас адал явдалтай зам туулсны эцэст АНУ-д домог шиг амьдарч яваа гэж тэнд байгаа монголчуудаас сонссон. Тэнд амьдраад хэр удаж байгаа билээ?
-Есөн жил болох гэж байна. Эхнэр бид хоёр охинтойгоо АНУ-ын Чикагод амьдардаг. Наадмын өмнөхөн эх орондоо амрахаар ирсэн. Удахгүй буцна.
-Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ. Амьдралын гараагаа хэзээ, хаанаас эхлэв ?
-Би хуульч мэргэжилтэй, одоо бол олон янзын мэргэжилтэй, бас хийж чадахгүй зүйл ч үгүй.
Москвагийн Цэргийн дээд сургуулийг 1991 онд таван монгол залуу төгссөний нэг нь би байгаа юм. Уг нь арван хүн төгсөх байсан ч тав нь янз бүрийн шалтгаанаар хасагдсан. Тэр үед цэргийн сургуулийнхныг хойноос хүн ирж шалгаж авдаг байсан юм. Ирээд мэргэжлээрээ ажиллах сонирхол байгаагүй. Тэр үед цэргийн дарга нарын хүүхдүүд л гайгүй ажил алба хашдаг байсан. Одоо ч тэр хэвээр байгаа юм билээ. Намайг ирэхэд Ховд руу мөрдөн байцаагчаар явуулах гэж байсан. Аав, ээж минь ч яв гэж ятгалаа. Би явахгүй гэж зүтгэсээр түүндээ хүрсэн.
-Армиас гарчихсан, ажилгүй дээр нь ардчиллын эхэн картын барааны хүнд үеийг яаж давав, яаж гэр бүлтэй болов?
-Нэг удаа найзтайгаа таартал эхнэрээсээ салсан гээд сэтгэл санаа гундуу явна. Тэр нөхрийг ангийнхаа найзтай танилцууллаа. Тэр хоёр сэтгэл нийлж суухаар боллоо. Түүний эхнэрийнх нь найз бүсгүйтэй би танилцаж эхнэрээ болгосон. Өөрөөр хэлбэл, би ангийнхаа хүүхнийг нөхөртэй болгож, тэр намайг эхнэртэй болгосон юм. Манай эхнэрийнх тэр үед Бага тойрууд, Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ард байлаа. Тэднийд очиход автобусанд сууж зовохгүй, явган гүйгээд л оччихно. Ингэж би эхнэртэй болсон. Тэгэлгүй Баянхошууны эцэст гэртэй охин руу чигээрээ яваад байсан бол миний амьдрал ч, манай хүүхдүүдийн амьдрал ч огт өөр замаар явах байж гэж одоо бодогддог юм.
-Эхнэртэйгээ танилцаад шууд л хуримаа хийж гэрлэсэн үү?
-Баахан хөглөсөн. Үерхэж байтал манай хүн “Чи яваад л байх юм. Ямар зорилготой юм бэ. Аав, ээжтэй уулзаж, танайх бэр гуйдаггүй юм уу” гэлээ. Тэгэхээр нь би нэг өдөр гэрт нь шууд орлоо. Ээж нь “Нэг залуу бий гэсэн, чи мөн үү” гэж байна. Тэгээд “Манай охиныг аваад амьдраад явж чадах юм уу. Чи чинь сургууль төгссөн ч ажилгүй юм байна шүү дээ” гэж байна. Би “Хоёр гуйлгачин болох байх аа. Би бэр гуйя” гэчихсэн чинь “Хаашаа янзын яриа хөөрөөтэй хүүхэд вэ” гэж зэмлэсэн. Ингэж би өөрөө өөртөө эхнэр гуйж байлаа. Гэхдээ би тэр үед их тэнэг байж, бэрийг өөрөө гуйгаад болчихдог гэж боддог байсан юм даг. Сүүлд аавдаа өөрөө бэр гуйсан тухайгаа хэлж инээлгэсэн. Дараахан нь аав, ээж хоёр тэднийд очиж ярилцаад бид хоёрыг нийлүүлэхээр болсон. Гэхдээ тэр ярианаас хойш нэг их удаагүй эхнэрийн аав, ээж хоёрыг Улаан-Үд яваад ирэхэд манай аав бурхан болчихсон байсан. Ингээд эхнэр бид хоёр айл боллоо. Тэдний эгч тухайн үед Таван шарын конторт нягтлан байсан. Ажилчдын 00-ийн өрөө гэдэгт эгч нь түр сууж байгаад байранд орж байсан юм. Бидний амьдрал тэр өрөөнөөс эхэлсэн. Өрөө нь жижиг, “Монэл” гэдэг жижиг телевиз, “Харьков” нэртэй бяцхан хөргөгчтэй ер нь бүх юм нь жижигхэн. Эхнэрээ “Тэмүүжин Менч” оёдлын компанид ажиллаж байсныг нь болиуллаа. Өөрөө ах дүүстэйгээ орос пальтоны материал /драп/ оруулж ирж, манай хүн хувцас хийдэг. Тэр үеийн өргөн мөртэй, шкаф шиг пальтог бүгдийг оёсон доо. Манай эргэн тойрныхон бүгд тийм пальтотой болчихсон байсан. Тэгж байтал эхнэр жирэмсэн болж юм оёж чадахаа байлаа, би наймаанд явж ганц нэг юм зарна. Хүүхэд гарах үед бидний цуглуусан мөнгө байранд хүрэлцдэггүй. Хадмынх нэг өрөөгөө суллаж, биднийг оруулсан. Тэр үеэс дорвитой юм хийхгүй бол болохгүй нь гэж бодогдсон.
-Тэгээд юу сэдэв?
-Дүү маань Солонгост ажиллахаар явчихсан байсан юм. Юу болж байгаа нь бүрхэг, утсаар ч ярьдаггүй. Нэг удаа ярихаар нь зовлонгоо хэлтэл, хүрээд ир гэсэн. Ингээд 1996 онд том охиноо таван сартай байхад Солонгос руу явлаа. Эмэгтэй хүний том лакан түрийвчинд мөнгөө хийчихсэн. Гаалийн ажилтнууд шоолж инээлдэж байж билээ. Солонгост очоод машины тоног төхөөрөмж хийдэг хуванцрын үйлдвэрт ажилд орсноор капитализмтай танилцсан даа. Нэг шуудайтай юм ухахад л гар цэврүүтээд ажил нь ч их хүнд. Тэнд бээлий өмсөх ёстой гэдгээс эхлэн олон юм сурсан. Тэнд байхдаа ширээ сандлын үйлдвэр, синтфоны үйлдвэр гэхчлэн 5-6 үйлдвэрт ажилласан. Жаахан туршлагажаад эхнэрээ татсан. Солонгост би 1.6 жил, эхнэр нэг жил болсон. Тэр үед буюу 1998 онд дэлхийн эдийн засгийн хямрал тохиож, компанийн захирал бидний цалинг хаслаа. Тэрийг нь бид мэдэхгүй юм чинь ажил хаялт зарлаад ажилгүй боллоо, Солонгост. Хоёулаа ажиллаад гайгүй мөнгө хураасан тул Монголдоо ирээд зургаан сая төгрөгөөр хоёр өрөө байр авч байлаа, 120-д. Машингүй ч гэсэн байрныхаа хажууд бас нэг гарааш худалдаж авлаа. Тэгээд мөнгөгүй болсон тул амьдрал бас хэцүүдлээ. Тэгэхээр нь намар баахан мах худалдаж авч гараашдаа хийгээд цасаар хучлаа. Гялгар уутаар бүтээж, агаарыг нь тоос сорогчоор соруулан вакумжууллаа. Зөөлнийг нь бодож, залуу шүдлэн үхрийн мах авахаа мартсангүй. Хүмүүс хадгалсан махаа зарж дууссаны дараа нэлээн сүүлд үнэ өссөн үед гаргаж зараад гайгүй ашиг олж байлаа. Махны бизнес хэцүү болохоор дараа нь аялал жуулчлалын компанид цэвэрлэгч, засварчин, тогооч хийлээ. Орост төгссөн, халтар хултар хэлтэй болохоор боломжийн байсан. Сүүлд найзууд маань ажилд ор гэлээ. Гэтэл Солонгост нэг өдөрт авдаг цалин Монголын сарын цалинтай дүйцэж байгаа юм. Тэгэхээр яах ч аргагүй цалингаа голно. Хүмүүс цаг сайхан болж байна, Монгол хөгжиж байна гэж яривч би гадагшаа гарч юм үзэж, нүд тайлсан хүний хувьд болоогүй гэдгийг мэдрээд байсан. Тиймээс гадагшаа гарч ажиллах л хэрэгтэй гэж бодож явсан. Ингээд Израиль явуулах зарын дагуу бүртгүүлж 30 гаруй хүний хамт Москвад очоод дампуурлаа. Биднийг зуучилсан хүмүүс залилаад зугтсан. Аргаа барсан гар хоосон би Москвад сургууль дээрээ очиж хоол идэж, дотуур байранд нь долоо хонож байлаа.
-Тэгээд Монголдоо буцаж ирсэн үү?
-Хоосон гуяа ганзгалаад Улаанбаатарт ирсэн. Ирээд маш хэцүү зүйлтэй нүүр тулсан. Тэр бол найз нөхдөөс эхлээд “Нөгөөх чинь шатчихаж гэнэ” гээд нүүр буруулж, дуугарах ярих хүн олдохгүй болсон. Би Швед, Япон, Солонгос гээд гадагш нь хүн зуучилдаг бүх газарт хандсан. Гадагшаа явах бодол толгойноос гардаггүй. Нэг өдөр гэртээ телевиз үзэж суутал америк лам гарч түүний яриаг монгол лам орчуулж байна. Таньдаг хүн шиг харагдахаар нь лавшруулаад хартал манай дүүгийн найзын найз мөн байна. Тэр залуугийн багын найзуудыг олж аваад уулзууллаа. Дараа нь тэднээр дамжуулан өөрөө уулзлаа. Ингээд Америкийн шашны байгууллагаас урилга гаргуулж лам залуу дүүтэйгээ, намайг аваад АНУ-ыг зорилоо. Би хэлгүй юм чинь, ачаа барааг нь зөөх туслах ажилчин нэрээр гарсан. Ингэхдээ АНУ-д тосч авах хүнээ бэлдээгүй байсан. Өөр гарцгүй тул би таван хүний утас олж аваад гарсан даа. Америкийн шашны байгууллага бол нөгөө хоёрыг тосч аваад явна. Би ганцаараа үлдэх нь тодорхой. Тэгж ярьж тохирсон болохоор өөр аргагүй.
-Америкт анх тэгж хөл тавьж. Түүнээс цааш юу болов. Яаж ажил олов?
-Надад таван хүний утасны дугаар байсны эхнийх рүү ярилаа. Намайг тосохоор нэг хүнтэй хамт ирсэн нь манай байрны таньдаг ах байж таарсан. Тэгэхээр нь эхний нөхрийг орхиж, нэг байранд байсан таньдаг ахаа бараадлаа. Надад 700 ам.долларын цалинтай хятад хоолны газрын угаагчийн ажил олж өгч чадах гэнэ. Гэхдээ нэг хүний байранд 500 ам.доллар төлж суух юм байна. Тэгэхээр боломжгүй санагдлаа. Мөнгө ч хурааж чадахгүй нь. Өөр хувилбар асуулаа. Тэр нь харуудын хороололд гурван монгол оюутантай хамт амьдрах 400 ам.долларын байр байна. Жоом гүйсэн, жорлон, ванн нь тос хиртэй холилдсон Монголд ч харж байгаагүй муухай газар юм. Харин ажил нь 1200 ам.долларын цалинтай, онгоцны буудалд цэцэг зарах юм байна. Хэцүү юм нь онгоцны буудал учраас хяналт шалгалт их, тэр нь хараар ажиллаж байгаа хүнд асуудалтай. Байр, ажил нь таалагдаагүй учраас Монголоос ирэхээс өмнө олж авсан нөгөө утасны дугаарууд руу залгая гэж бодлоо. Лос Анжелос руу залгатал бүтэлтэй юм болсонгүй. Заавал нийгмийн хамгааллын бүртгэлийн дугаар хэрэгтэй гэнэ. Гэтэл тэр нь оюутан, ажиллах визтэй хүнд хамаатайгаас биш над шиг жуулчны визтэй хүнд хамаагүй юм билээ. Тэгээд ойлголцсонгүй. Дараа нь Денвер рүү залгалаа. Хоккейчин гэдэг шал угаагчийн ажил санал болгож байна. Тэр нь сарын 1400 ам.долларын цалинтай, гэхдээ ажилд зуучилсанд 1000 ам.долларын шагнал төлөх ёстой гэнэ. Тэгэхээр нь болилоо. Хамгийн сүүлд багын найз, архинд орсон гэж ад үзэгдсэн нэг найзынхаа эмэгтэй дүү рүү залгалаа. Тэр утсыг би намайг таниа ч уу, үгүй ч үү гээд ойшоогоогүй юм. Гэтэл танихаар барахгүй, ахыгаа надаас сураглаж, та хүрээд ир. Манайд сарын 400 ам.доллараар бай. Хоолны мөнгөнд санаа бүү зов. Би таныг хооллоно” гэлээ. Давхиад очлоо. АНУ-д очиход тосч авсан ах маань ачаанаас салллаа гэсэн шиг баяртай гэгч нь хүргэж өглөө. Ингэж би Чикагод анх хөл тавьсан.
-Одоо таны гэр бүлээрээ амьдарч байгаа хот биз дээ. Чикагод анх очсон нь тэр үү. Анхны ажил ямар газар байв?
-Эхэндээ айлд хоол идээд, нөхрийг нь пицца зарахаар явахад замын хань, зугаа болж яваад хийсэн юмгүй хэсэг байсан. Сүүлдээ уурлалаа, би чамд туслах болох гэж ирсэн биш, Монголд эхнэр хүүхэд хэцүүдлээ, би энд мөнгө олохгүй яах билээ гэлээ. Эхнэр нь ч ахыг ажилд оруулахгүй, яасан дүүрсэн юм бэ гэж нөхөртөө уурлалаа. Нэг өглөө нөгөөх маань нэг дэлгүүрийн хажууд буулгачихаад, “Наанаасаа ажил олоорой” яваад өглөө. Ажил хайсан солонгос, мексик олон хүн байна. Тэнд надтай нийлээд дөрвөн монгол ажил хайлаа. Машинтай хүмүүс ирж, ажилчид авч яваад л байна. Биднийг тоодоггүй. Гэтэл бид ажлын хувцасгүй, нэг л их ганган савхин хүрэмтэй залуус. Сүүлд ажлын хувцастай нэг монгол залуу ирж биднийг шоолж баахан инээгээд дараа нь зааварчилгаа өгч ажлын хувцасны дэлгүүр зааж өгч замчиллаа. Нэг өдөр тэнд солонгосууд ирж барилгын ажилчин авлаа, би Солонгост ажиллаж байсан болохоор хэл мэднэ. Ингээд ажилд сонгогдлоо. Барилгын дотоод заслын ажил хийж, өдөрт 100 ам.доллар авдаг юм байна. Гэхдээ ажлын дөргүй учраас жаахан голсон ч хэлтэй байгааг олзуурхаж долоо хоног ажиллуулсан. Америкт очсон хэрнээ би солонгосуудтай харилцаж, тэдэнтэй гар нийлж явлаа. Тэр үед АНУ-д вакум цонхны эрин эхэлж, бүх айл цонхоо сольж байсан юм. Би цагийн ажлаас байнгын ажилд шилжин вакум цонхны компанид ажилд орсон. Ажиллах явцад Америкт байгаа солонгос хүмүүсийн утсыг авч, танилцаж, дээвэр хийдэг польшуудтай нөхөрлөж явсан. Ажлын хувьд будаг, замаскаас эхлэн барилгын бүх ажлыг хийсэн. Сүүлд том машины жолооч болж, бас настай хүн асрах ажил руу шилжсэн. Ингэхдээ би нэг дороо байнга байсангүй. Тэр нь ч дэмий. Байнга цалингаа ахиулж, ажиллах боломжоо сайжруулж явсан.
-Гэр бүлээ хэзээ аваачив?
-Тэнд нэг жил ажиллаад эхнэрээ татсан. Нөгөө лам маань 5-6 хүн АНУ руу гаргасны дотор манай эхнэр багтсан. Эхнэрийгээ АНУ-д очиход би вакум цонхны үйлдвэрийн эзний эхнэрийн ресторанд туслах тогоочоор оруулахаар ярьчихсан байсан юм. Удалгүй тэр газар нь дампуурсан. Тэгээд еврей айлд гэрийн үйлчлэгч болсон. Тэднийх олон хүн авч яаж ажиллаж байгааг камераар хардаг байж. Манай эхнэр шалны модоор биш гараараа угааж байгаа нь таалагдаж ажилд авсан юм билээ. Тэр айлд эхнэр маань 13 цаг ажилладаг, ажил нь ч хүнд байсан. Бас еврейчүүд шашны ёс нь төвөгтэй. Удалгүй өөр айл руу шилжсэн нь залуухан гэр бүл байсан. Тэднийх зургаан цаг ажиллуулдаг, манай хүн ч ажлаа сайн хийдэг байсан. Яваандаа ажлын цаг, цалин нь нэмэгдэж тэр айлд долоон жил ажилласан. Эхнэрийнхээ цалинг нэмүүлэх, ажлыг сайжруулах бүх зүйл надтай их холбоотой байсан. Хамгийн гол нь би жил бүр цалин нэмэх ойлголтыг тдэнд өгч чадсан. Ер нь Америкт эхнэрүүд нь хийх юмгүй дэлгүүр хэсдэг, нөхрүүд нь ажил, амьдралын бүх ачааг үүрдэг. Тэгэхээр эхнэр нь ажилгүй байх тусам манай эхнэр ажилтай, орлоготой байгаа юм, тэгэхээр тэрэнд нь баярлахаас яахав. Харин сүүлд би настай өвөөг асрах ажилд орж, байр мөнгө, хоолны төлөх асуудалгүй болж, эхнэр айлд гэрийн үйлчлэгч хийж тэндээ байрласнаар богино хугацаанд гайгүй мөнгө хийсэн. Эхнэр хоёр өдөр амрахдаа миний асарч байгаа өвөөгийнд ирдэг, өвөөгийн олон өрөөтэй хаус бараг л манай гэр шиг болсон. Эцэст нь би Америкт сайхан амьдрахын тулд хууль ёсоор амьдрах эрхтэй больё гэж өмгөөлөгч хөлсөлж мөнгө төлсөн. Одоогоос таван жилийн өмнө тийм эрхтэй болж эхнэр найм, би есөн жил хоёр охинтойгоо уулзаагүй байсны эцэст гэр бүлээрээ сайхан амьдарч байна. Одоо том охин коллежоо төгсч, тэтгэлгээр суралцах эрхээ авсан бол бага охин есдүгээр ангиа төгсч байна. Эхнэр маань сайн оёдолчин, одоо АНУ-д хуримын хувцасны хоёр ч агентлагт гэрээгээр ажилладаг.
-Эх орондоо түр ч гэсэн ирснийх монголчууддаа, төр засагтаа хандаж юу хэлэх вэ?
-Юуны өмнө бид үр хүүхдээ мэдлэг боловсролтой болгож, эх орондоо хэрэгтэй хүн болгож өсгөмөөр байна. Түүний тулд наашаа, цаашаа чөлөөтэй явж баймаар байдаг. Гэтэл манай улсад хууль алга. Ганц АНУ-д ч биш, олон улс оронд монголчууд янз бүрийн байдлаар ажиллаж, амьдарч байна. Тэднийг Монгол Улс ашиглаж чаддаггүй. Эцэг, эх нь хууль бусаар тэнд амьдардаг бол хүүхдүүд нь иргэншилтэй болчихдог. Тэгэхээр хоёр иргэншлийн асуудлыг шийдэж өгөөсэй. Тэр хүмүүс эх орондоо ирж ихийг бүтээнэ. АНУ-д өндөр боловсрол эзэмшсэн, төлөвшсөн, ядаж авлига гэгчийг үл зөвшөөрөх ийм л хүүхэд залуус шүү дээ. Залуустаа хандаж хэлэхэд, манайхан хэтэрхий залхуу болсон байна. Зөвхөн мэдээллээр юу ч сурахгүй. Цахим ертөнцөөр аялж, утсаа оролдоод юу ч сурахгүй. Гэрээ цэвэрлэж, аяга тавгаа угаахаас эхлээд юу ч сурсан тэр бол эрдэм. Уншиж мэдсэнээ амьдрал дээр турш гэдгийг л хэлмээр байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин |
| Н.Төгсбат: Шал сайн угааж сурах нь хүртэл эрдэм юм шүү дээ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин хэ хэ сайхан мэргэжил улсийн зардлаар эзэмшчихээд тэрийгээ ш******** угаагчаар солиж хуний газарт боолийн худулмур хийсэн л баагий бна ш дэ. . . юу ни домог шиг юм. .
2014-08-29 | 16:40:53 | 112.72.13.71 | |
|
|
|
|
|

С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|