 |
|
 |
|
Монгол ээжийн гарын цайны зарим жор |
|
|
 |
|
 |
Монгол ээжийн гарын цайны зарим жор
2014-09-06Ээж, цай гэдэг хоёр үг салшгүй холбоотой. Ээжийнхээ чанасан аагтай сайхан цайг амталж өсөөгүй хэн ч  байхгүй. Иймээс ч Монгол улсын гавьяат жүжигчин С. Жаврлангийн дуулдаг “Ээжийн чанасан цай”, гавьяат Н. Чулуунхүүгийн “Ээжийн бор аяга” гэхчилэн ардын болон зохиолын олон дуунд монгол хүний гайхамшигт ундаа болох цай, бас айл гэрийн галын бурхан болсон ээжийн тухай гардаг. Ингээд монголчууд цайг чухам хэдийнээс эхлэн хоол хүнсний зүйл болгон хэрэглэж ирсэн талаар сонирхож үзье. Энэ талаар тодорхой баримт ихээхэн хомс байдаг. Доктор Г. Норовсамбуу 1989 онд хэвлүүлсэн <<Идээний дээд цайны тухай тэмдэглэл>> өгүүлэлдээ монголчууд цайг дээр үеэс хэрэглэж ирсэн байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлээд “…Бодвол Монголын Юань улс буюу XIII-XIY зууны үед монгол хүн цай хэрэглэж байсан болов уу гэх үндэслэл тухайн түүхэн үйл явдлуудтай онолдож байна.” хэмээн тэмдэглэж бичжээ. Харин энэхүү таамаглал нь монголчууд таримал цайг хэрэглэж эхэлсэнтэй холбоотой байж болох юм. Харин өвөг дээдэс маань эрт дээр үеэс байгальд ургадаг зуу гаруй ургамлыг таньж цай орлуулан хэрэглэж ирсэн баримт бий. Эдгээрийн дотор хөвөн оройт, мягмарсанж, нохойн хушуу, цээнэ, өрөл, гичгэнэ, бүйлс, пагдгар бадаан, сөөгөн боролзгоно, гоёо, алирс, сөд өвс, тэхийн шээг зэрэг олон зүйл ургамал байдгийг тогтоожээ. Тэр ч атугай Богд хаант Монгол улсын үед монголчууд цайны навч түүж боловсруулан зузаан, нимгэн шахмал цай үйлдвэрлэх ажлыг зохион байгуулалттай хийж байсан сонин баримт бий. Өөр нэг сонин баримт бол Орост 1638 онд Монголоос буцаж харьсан Москвагийн элч Василий Старковт Монголын хаанаас 200 боодол буюу 64 кг цай бэлэглэж энэ нь хааны ордныхонд ихэд таалагдсан тул Орос оронд цай дэлгэрч улмаар түүнийг Хятадаас Өргөө, Сибириэр дамжуулан авдаг болсон явдал юм. Монголчууд цайг ихэвчлэн малын сүүгээр сүлж зарим нутагт шар тос, хужир, давс нэмж, аль болох тосорхог, тэжээллэг хийдгээрээ бусад үндэстний хэрэглэдэг цайны төрлөөс өвөрмөц ялгаатай бөгөөд ингэж чанасан цай зөвхөн ундааны төдийгүй хоолны үүрэг гүйцэтгэх тал ч бий. Монголчуудын аяганы хийц гэж нэрлэдэг хоолны зүйл ч цайтай холбоотой. Судалгаанаас үзэхэд монгол цайны найрлага дахь тос, сүү, гурил зэрэг нь цайны илчлэг чанарыг ихээхэн нэмэгдүүлдэг нь тодорхой байна. Академич А.М. Майский XX зууны эхээр Монголд анх ирээд монголчуудын уудаг цайны тухай өгүүлэхдээ: “анхлаад уухад хэцүүхэн байсан боловч дараа нь зүгээр энгийн цай биш, харин шөл юм байна гэдгийг ухаарч, аажмаар ууж дассан юм” хэмээн таашаан бичсэн буй. Хэдийгээр монгол түмэн цай хэмээх энэ гайхамшигт ундааг нийтлэг хэрэглэдэг ч бас ястан үндэстэн, газар газрын онцлог ялгаа бий. Тухайлбал, Төв аймагт цайг гол төлөв хийцэлж уудаг. Ингэхдээ хонины сэмж, сүүлийг хайлуулж шар будаагаар хийцэлсэн цайндаа цагаан тос, ээзгий, хорхой ааруул дэвтээж уух дуртай аж. Түүнчлэн шар будаагаар хийцэлж дотор нь хонины нэг үе сүүл, дунд чөмөгний таллаж ташсан яс хийгээд зөөлөн галаар буцалгаж хийсэн цай алжаал ядаргаа тайлдаг хэмээн энэ нутгийн хөгшчүүл хуучилдаг. Өмнөговь аймагт цагаан будаагаар хийцэлж дотор нь тэмээний махан борц хийж чанасан цай уудаг бол Дундговийнхон цайгаа буцалмагц шаарыг нь шүүж сүлээд дахин буцалгаж үүндээ нимгэн зүссэн мах, хонины сүүл хийж уух дуртай аж. Харин Ховд нутгийнхан цай чанахдаа эхлээд тогоогоо тосолж халаасны дараа сүүгээ хийж цайны идээ нэмж зөөлөн галаар буцалгасны дараа ус нэмж хужир, давс, тосоор амт тохируулан олон дахин самарч буцалгадаг. Тэд ингэж хийсэн аагтай шаргал цайндаа боорцог хийж ууж заншжээ. Харин Архангай нутгийнхан цайгаа чанаж бэлэн болгоод тосонд хуурсан мэхээрээр хийцэлж амт тохируулан уудаг. Үүнийг мэхээртэй цай гэнэ. Манай орны дорнод хэсэгт амьдардаг ардууд хэрлэн цай гэж нэрлэдэг нэгэн цай хийж уудаг.. Үүнийг ердийн сүүтэй цай чанаж шүүгээд дотор нь хэрчсэн мах, сүүл хийж дахин буцалгаж хийнэ. Ингээд монгол ээжийн гарын зарим цайны жор, бэлтгэдэг аргаас түүвэрлэн уншигч танаа толилуулъя. Халхын борцтой цай Хар цай чанаж дараа нь сүлээд дахин буцалгана. Ингээд цайгаа өөр саванд шүүж юүлээд тогоог сайтар цэвэрлэж халаана. Шар буюу цагаан будааг сүүлний өөхтэй хамт тогоонд хийж хуураад дээрээс нь шүүсэн цайгаа хийнэ. Үүн дээрээ нимгэн хөшиглөсөн сүүл, годгор борц, бог малын хатааж хуршаасан хавирга, эсвэл гургалдай нэмж хужир, давсаар амт тохируулан нэг удаа оргитол буцална. Энэ цайг аягалахдаа будаагаа шүүж аяганд хийгээд хэрчим сүүл, зүсэм хавирга дээр нь хөндөлдүүлж цай дүүргээд цагаан тос нэмнэ. Ийм цайг төв халхынхан өргөн хэрэглэж заншжээ. Дөрвөд цай Ширмэн тогоонд усаа буцалгаж идээ нэмээд үргэлжлүүлэн буцалгаж идээшлүүлнэ. Дараа нь сүүгээр сүлж буулт буулт (энэ нутагт цайны хужрыг ийнхүү нэрлэдэг) шар тос нэмээд тосоо задарч уустал олон удаа самарч буцалгана. Ийм цай ядаргаа тайлахад сайн гэж нутгийн ардууд ярьдаг. Түүнчлэн ингэж чанасан цайндаа хонины хуйхалж хярвасласан годон сүүл, эсвэл шийр хийж буцалгасан цайг хургастай цай гэнэ. Казах цай Ойролцоогоор гурван литр ус, 50 грамм цайны идээ, айрагны 30 грамм тос, түүхий сүүний цөцгий, хужир тус бүр 10 грамм орно. Жоронд заасан бүх зүйлийг данх буюу тогоонд үйж хийгээд самрахгүйгээр чанаж буцалгасны дараа пийшин, зуухны хүхээг дээр тавьж халуунаар аягалан цөцгий хольж ууна. Казах үндэстний энэ цай өтгөвтөр, хандлаг бөгөөд зөөлөн амттай тул уух тусам дахин дахин уумаар санагддаг. Торгууд цай Ус, идээг тааруулан хүчтэй галаар хар цай буцалгаж шаарыг нь шүүгээд сүүгээр өтгөн сүлж, ахиухан шар тос нэмэн олон удаа самарч үе үе оргитол буцалгана. Давс, хужраар амт тохируулна. Өтгөн шаргал энэ цай хоолыг орлодог. Захчин цай Тогоонд усаа халааж дээр нь сайтар нунтагласан цайны идээ нэмж идээштэл буцалгана. Дараа нь цайгаа өөр саванд шүүж юүлнэ. Цэвэрлэсэн тогоонд сүүгээ хийж буцалгаад дээрээс нь хар цайгаа хийж дахин буцалгахдаа давс, айрагны цагаан тос нэмж олон дахин самарна. Ингэж хийсэн цайг задгай амтай сав, эсвэл домбонд хийж халуунаар нь аягалан уудаг. Урианхай цай Өтгөн хар цай чанаад сав, данханд уудална. Халаасан ширмэн буюу хайлшин тогоонд сүүгээ хөөрүүлээд дээр нь хар цайгаа тунгаан хийж давсаар амт тохируулан айргийн цагаан тос нэмж хөөсөртөл самарч буцалгана. Дарьгангын будаатай цай Цэвэр уутанд буюу самбайнд боож битүүлсэн цайны идээг шар будаатай хамт усанд хийж буцалгана. Дараа нь сүүгээр сүлж хужир, шар тосоор амт тохируулна. Аягалахын өмнөхөн данхаа сэгсэрч шар будааг цайнд тараагаад аягална. Дарьганга нутгийнхан цайныхаа будааг шүүж аваад боорцог, нунтаг ээзгий, хурууд, өрөмтэй хольж идэх дуртай. Цаатан цай Зод модны холтсыг сайн хатаагаад нарийн хуурайгаар үрж нунтагласны дараа шигшиж усандаа хийж самардаг. Цай буцалж ухаа ягаан өнгөтэй болсны дараа цааны сүүгээр сүлж самраад хужир нэмж үргэлжлүүлэн буцалгана. Ийм цай ходоодны үйл ажиллагаанд сайн, цусны даралтыг тогтворжуулах, биеийн өөрчлөлт, хямралаас сэргийлэх үйлчилгээтэй гэлцдэг. Сэлэнгийн бор цай Ширмэн тогоонд шар тос, давс, цайны идээ, гурил хамтатган хийж бага зэрэг хуурсны дараа ус нэмж самран буцалгана. Хонины нимгэн хярсан түүхий сүүлнээс хэрчмийг аягандаа хийж дээрээс нь буцламгай халуун цай нэмээд ижил хэмжээний амсартай аягаар хөмрөн таглаж 2-3 минут орчим болсны дараа уухад биеийн алжаал тайлагддаг тухай Сэлэнгэ нутгийн настан буурлууд хуучилсныг Монгол улсын худалдааны гавьяат ажилтан, мастер тогооч Б. Дашзэвэг агсан надад ярьж энэ цайны жор, хийх аргыг өгсөн билээ. Говийн цай Шар будааг сайтар цэвэрлэж дэвтээсний дараа сэврээж нүднэ. Үүнийгээ халаасан шар тосонд бага зэрэг хуурсны дараа шүүсэн хар цайгаа шүүж хийгээд нимгэн зүссэн мах нэмж болтол нь буцалгана. Мах, будаа болох үед давс, хужраар амт тохируулан сүүгээр сүлж оргитол буцалгана. Цай бэлэн болмогц шар тос нэмж самраад халуунаар нь аягална. Говь нутагт загасгал хэмээх бутлаг ургамлыг цайнд чанаж уухаас гадна цулхирын гурилыг шар тосонд хуурч дээрээс нь шүүсэн цайгаа хийж хүчтэй галаар буцалгасны дараа сүлж хужраар амт тохируулан уудаг. Энэ мэтчилэн монголчуудын уламжлалт цай ундааны олон арван төрөл зүйл бий. Тухайлбал, хийцэлсэн цай, таван тансаг цай, хөөрцөглөсөн, цоргисон цай, борви тойгны ястай цай, будаа, сүүлтэй цай, борц, будаатай цай, дом болсон долоон банштай цай, хонины сүүлтэй цай, битүү цай, чөмөг, толгойны ястай цай, хорхоглосон цай зэрэг олныг дурдаж болно. Монгол ёсонд цайтай холбоотой дараах цээрийн ёс байдгийг мэдэхэд илүүдэхгүй. · Айлд ороод эздээс өргөн барьсан идээ, цайнаас амсахгүй гарах · Амсар нь эмтэрхий аяганд цай унд хийж алив хүнд барих · Аяга шаазангаа хөмөрч тавих · Аяга шаазанд цай унд аягалан хүнд барихдаа амсрыг нь хуруугаараа дарах · Аяга шаазанг амсраас нь чимхэж барих · Аяга шаазан харшуулан дуугаргах · Аяга шаазантай цайг гэр дотроос үүдээр гадагш цацах · Аяга шаазангийн ёроолд үлдсэн идэх, уух юмыг аяганаас нь шууд асгах · Аягандаа шавхруу үлдээх · Аяганд цай хийхдээ бялхаах · Зочинд хоол цай аягалахдаа асгаж цутгах · Зочинд ар талаас нь тавгийн идээ, цай, зоог барих · Сүүтэй цайнд мах хөшиглөж идэх · Хусам дээр цай хийж уух · Хярам хийхдээ сүүн дээр ус эхлэн хийх · Цай нүдэхдээ тоолох · Цай хоол аягалах, барихдаа ганц гараар өгөх, авах · Цай хоол аягалах, таваглахдаа ханцуй шамлах, хормой шуух · Цай хоол аягалахдаа халбага, шанаганы амсрыг буруу тийш гадагш хандуулах Энэ ялдамд монгол үндэстний уламжлалт цайны орц жор, технологид тулгуурлан хийж тусгайлан савлаж бэлтгэсэн “Хаан сүүтэй цай”, “Өгөдэй цай” зэрэг зөвхөн бид төдийгүй хилийн чанад дахь монгол туургатнуудад таашаагдсан цайг Монголын топ аж ахуйн нэгжийн нэг “Бимэкс” холдинг” компани санаачлан хийх ажилд хоол хүнс судлаачийн хувьд бусад нөхөдтэйгээ хамтран оролцсондоо би бахархаж явдгаа өчсүгэй. |
| Монгол ээжийн гарын цайны зарим жор |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Дөрвөн настай охиныг ээжийнх нь хамт хутгалж, амь насыг нь хохироожээ 17:21 БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн
|
БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн »»
|
|
Зэсийн үнэ 2025 онд 31.1 хувиар өсжээ 16:47 2025 онд зэсийн ханш шинжээчдийн таамагласнаар 9000 ам.долларыг давж, тонн нь 11.768 ам.доллар болж өсжээ.
|
2025 онд зэсийн ханш шинжээчдийн таамагласнаар 9000 ам.долларыг давж, тонн нь 11.768 ам.доллар болж өсжээ. »»
|
|
"Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг бодитоор хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав 16:44 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг, »»
|
|
Энэ сарын 09-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна 16:40 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны ээлжит шуурхай хуралдаан боллоо 12:23 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж,
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Газартай холбоотой хүсэлтийг 15 хоногийн дотор шийдвэрлэнэ 10:07 “Шинээр газар эзэмших хүсэлтийг 12 дугаар сарын 31-нээс эхлэн www.egazar.gov.mn цахим системээр хүлээн авч,
|
“Шинээр газар эзэмших хүсэлтийг 12 дугаар сарын 31-нээс эхлэн www.egazar.gov.mn цахим системээр хүлээн авч, »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Нийслэлд өнөөдөр -14 хэм байна 09:56 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр.
|
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Монгол улс аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийн шилдэг 20 орны нэгээр нэрлэгдлээ 09:52 Tourism-оос сар бүр эрхлэн гаргадаг олон улсын World Tourism Barometer тайлангийн 2025 оны үр дүнгээр Монгол Улс
|
Tourism-оос сар бүр эрхлэн гаргадаг олон улсын World Tourism Barometer тайлангийн 2025 оны үр дүнгээр Монгол Улс »»
|
|
Онцгой албан татварын тэмдэгтүүдийг хилээр нэвтрүүлэхийг завдав 09:48 Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн байцаагч Отгонбаяр болон улсын байцаагч Баярцогт нар нь 2026 оны 01 дүгээр
|
Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн байцаагч Отгонбаяр болон улсын байцаагч Баярцогт нар нь 2026 оны 01 дүгээр »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүртэй холбоотой журмыг шинэчлэнэ 09:41 Улсын Их Хурлын дарга Н.Учралаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн Эрчим хүчний
|
Улсын Их Хурлын дарга Н.Учралаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн Эрчим хүчний »»
|
|
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Пунцагийн Золзаяа сонгогдлоо 09:36 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д “Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг
|
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д “Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 72 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ 09:33 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.29-2026.01.04/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 20 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.29-2026.01.04/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 20 суманд аюулт »»
|
|
Нууц камер суурилуулж иргэдийн мэдээллийг цуглуулж байсан хүмүүсийг шалгаж эхлэв 09:31 Тэдэнд Эрүүгийн хуулийн 13.8-4 дэх хэсгийн “Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны,
|
Тэдэнд Эрүүгийн хуулийн 13.8-4 дэх хэсгийн “Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, »»
|
|
Зудын урьдчилсан төлөв 09:28 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Шинэ оны анхны нар харах галт тэрэгний аялалд 500 орчим хүн оролцжээ 16:05 УБТЗ”-ын Аялал жуулчлалын төвөөс зохион байгуулдаг шинэ оны анхны нар харах галт тэрэгний аялал 26 дахь жилдээ
|
УБТЗ”-ын Аялал жуулчлалын төвөөс зохион байгуулдаг шинэ оны анхны нар харах галт тэрэгний аялал 26 дахь жилдээ »»
|
|
Цана, чаргаар гулгах зөвлөмж 16:03 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ 15:44 Улаанбаатар хотын 2026 оны дулааны улиралд хэрэгжих хамгийн том бүтээн байгуулалтын нэг нь Туулын хурдны зам.
|
Улаанбаатар хотын 2026 оны дулааны улиралд хэрэгжих хамгийн том бүтээн байгуулалтын нэг нь Туулын хурдны зам. »»
|
|
Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв 15:01 Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2026 оны нэгдүгээр сарын цаг агаарын төлөвийг танилцууллаа.
|
Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2026 оны нэгдүгээр сарын цаг агаарын төлөвийг танилцууллаа. »»
|
|
Солонгос улсын иргэд Монгол улсад визгүй зорчих хугацааг нэг жилээр сунгалаа 14:53 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монголд зочлох жил”-ийн хүрээнд
|
2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монголд зочлох жил”-ийн хүрээнд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал нарны хавтангаар тог, дулаанаа шийдсэн өрхийн сайн туршлагатай танилцав 14:22 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг нар албаны хүмүүсийн
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг нар албаны хүмүүсийн »»
|
|
“УБТЗ” ХНН ачаа тээврийн түүхэн шинэ дээд амжилт тогтоожээ 14:18 2025 онд уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, үнэ ханш тогтворгүй байсан нь тээврийн захиалга буурахад
|
2025 онд уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, үнэ ханш тогтворгүй байсан нь тээврийн захиалга буурахад »»
|
|
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Бүх суманд бага оврын тэжээлийн үйлдвэр байгуулна 14:00 Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн, Дорнод аймгийн Онцгой
|
Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн, Дорнод аймгийн Онцгой »»
|
|
Мөсний зузаан 2025 оны мөн үе болон жилийн дунджаас 5-50 см нимгэн байна 13:19 Нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан
|
Нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан »»
|
|
Жолооч нар зам ашиглалтын төлбөрөө төлөхгүй бол өнөөдрөөс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож эхлэх гэж байна 13:16 Тодруулбал, уг төлбөрийг товчоодоор нэвтрэх үед 1000-10,000 төгрөгөөр тооцож авдаг.
|
Тодруулбал, уг төлбөрийг товчоодоор нэвтрэх үед 1000-10,000 төгрөгөөр тооцож авдаг. »»
|
|
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо 13:11 Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн
|
Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн »»
|
|
НТБГ: Жолооч тээврийн хөлс төлөөгүй зорчигчдод үйлчлэхээс татгалзаж болно 13:07 Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажилладаг.
|
Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажилладаг. »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Солонгосын виз мэдүүлэх журамд дараах өөрчлөлтүүд оржээ 09:52 БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15 (Даваа)-ны өдрөөс эхлэн монгол
|
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15 (Даваа)-ны өдрөөс эхлэн монгол »»
|
|
Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё! 09:50 Шинэ оны баярын энэ өдөр эмзэг сэдвээ дахиад нэг хөндчих үү? Монголчуудын ажиллах соёлд хошуу нэмэх гэдгээр баяр
|
Шинэ оны баярын энэ өдөр эмзэг сэдвээ дахиад нэг хөндчих үү? Монголчуудын ажиллах соёлд хошуу нэмэх гэдгээр баяр »»
|
|
Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд чарганаас унаж, бэртэх тохиолдол их байна 14:58 Амралтын өдрүүдээр иргэд цэвэр агаарт салхилж, хүүхдүүдээ цана, чаргаар тоглуулах нь нэмэгдэж байгаа ч анхаарал,
|
Амралтын өдрүүдээр иргэд цэвэр агаарт салхилж, хүүхдүүдээ цана, чаргаар тоглуулах нь нэмэгдэж байгаа ч анхаарал, »»
|
|
"Чөлөөлье": Зах зээл биш далд мөнгө хүүлэлтийг зогсоож, иргэдийн эрх ашгийг хамгаална 14:30 УИХ-ын дарга Н.Учрал "Чөлөөлье" санаачилгыг дэвшүүлж байгаагаа зарласан. Тэгвэл энэ талаараа тэрбээр
|
УИХ-ын дарга Н.Учрал "Чөлөөлье" санаачилгыг дэвшүүлж байгаагаа зарласан. Тэгвэл энэ талаараа тэрбээр »»
|
|
2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн амрах хилийн боомтууд 14:07 Хилийн боомтуудын 2026 оны нэгдүгээр сард ажиллах болон түр хаах өдрүүдийн мэдээллийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.
|
Хилийн боомтуудын 2026 оны нэгдүгээр сард ажиллах болон түр хаах өдрүүдийн мэдээллийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ. »»
|
|
Бэрхийн уурхайд ажиллаж байсан 112 иргэнд нөхөн төлбөр олгох уу? 13:14 Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дахь Бэрх хот Монголын анхны өнгөт металийн уурхайд түшиглэн 1954 онд байгуулагджээ.
|
Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дахь Бэрх хот Монголын анхны өнгөт металийн уурхайд түшиглэн 1954 онд байгуулагджээ. »»
|
|
Ёс зүйн дэд хорооны даргаар Б.Хэрлэнг сонгов 13:13 УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэв.
|
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэв. »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
Асуух нь сэтгүүлчийн эрх, хариулах нь даргын үүрэг 13:04 “Чи хаанаас явж байгаа юм, худлаа ярьдгаа боль”, “Хэний захиалгаар юу асууж байна, шууд хэлчих, миний дүү”, “Женкогийн
|
“Чи хаанаас явж байгаа юм, худлаа ярьдгаа боль”, “Хэний захиалгаар юу асууж байна, шууд хэлчих, миний дүү”, “Женкогийн »»
|
|
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13:01 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өчигдөр (2025.12.30) Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн БНМАУ-ын
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өчигдөр (2025.12.30) Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн БНМАУ-ын »»
|
|
Зеленский Путинийг дайсан гэж нэрлэсэн ч хэлэлцээ хийхэд бэлэн гэв 12:45 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх »»
|
|
МАН-ын бүлэгт иргэд, төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн санал хүсэлтийг шийдвэрлэх хүрээнд 151 албан бичиг илгээлээ 12:44 УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд МАН-ын бүлэг нийт 12 удаа хуралдаж, давхардсан тоогоор 33 хууль
|
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд МАН-ын бүлэг нийт 12 удаа хуралдаж, давхардсан тоогоор 33 хууль »»
|
|
Монгол Улсын Засгийн газраас Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 12:31 Ингэснээр иргэдийн НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг 2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР, аж ахуйн нэгжүүдийн татварын
|
Ингэснээр иргэдийн НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг 2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР, аж ахуйн нэгжүүдийн татварын »»
|
|
Чуулган: УИХ үндсэн хуулиын цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн авлаа 12:25 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.30/-ийн хуралдаанаар, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 09 дүгээр дүгнэлттэй танилцлаа.
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.30/-ийн хуралдаанаар, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 09 дүгээр дүгнэлттэй танилцлаа. »»
|
|
Дуучин Бейонсе албан ёсоор тэрбумтан болов 12:15 НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /Daily Mail/. Дуучин Бейонсе албан ёсоор тэрбумтан болж,
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /Daily Mail/. Дуучин Бейонсе албан ёсоор тэрбумтан болж, »»
|
|
Хавдар судлалын үндэсний төвд анх удаа роботоор мэс засал хийжээ 14:29 Робот мэс засал эмчилгээг Хавдар судлалын үндэсний төвд анх удаа 2025 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хийжээ.
|
Робот мэс засал эмчилгээг Хавдар судлалын үндэсний төвд анх удаа 2025 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хийжээ. »»
|
|
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага 14:25 Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн үүлдрийн ухна 235 мянган юаньд хүрч байна. Намрын сүүл үеийн хөдөө нутгаар малын ашиг орлогын тухай халуун яриа өрнөж байлаа. Малчдын ашиг орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь хүнсний аюулгүй байдалтай шууд холбогдох тул ӨМӨЗО, орон нутаг хүртэл бэлчээрийн мал аж ахуйн хэлбэрийг өөрчилж байна.
11-р сарын эхээр бид бэлчээрийн даац хэтрүүлэн малжихыг хориглох асуудлыг шийдэх туршилтын бүс болох Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуу, Улаанхад хотын Ар хорчин хошуу, Улаанцав хотын Цахар баруун гарын хойд хошуугаар сурвалжилж явахдаа тухайн газрын мал аж ахуй, газар тариаланг уялдуулан малын тарга хүчийг нэмэгдүүлэх, үүлдрийг сайжруулах, шинжлэх ухаанчаар малжиж, шинэ мэргэжлийг ашиглан ажлын үр бүтээмжээ дээшлүүлж буй байдалтай танилцсан юм.
|
|
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд” 14:21 Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын аяны зүүн шугамын багийнхан ӨМӨЗО-ны Улаанхад хотын Ар Хорчин хошуу, Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуу, Улаанцав хотын Цахар Баруун Гарын Хойд хошуугаар сурвалжлан явлаа. Эдгээр хошуу нь бэлчээрийн даацаас хэтрүүлэн маллах асуудлыг шийдэх туршилтын цэг учраас ихэнх малчид уламжлалт маллагааны арга хэлбэрээ өөрчлөн, бэлчээрийн даац ба малын тоо толгойны харьцлыг зөв зохистой шийдвэрлэж байгаа нь мэдрэгдэн, тал нутгийн эзэн хүний эрхэм үүргээ гүйцэтгэж яваа нь үнэхээр бахархалтай. Мөн орон нутгийн засгийн газраас малчдыг удирдан бэлчээрийн мал аж ахуйн хэлбэрийг шинэчлэх ажлыг дэмжин, шинэ арга зам эрэлхийлсээр байгаа нь сайшаалтай.
|
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
Зеленский Путинийг дайсан гэж нэрлэсэн ч хэлэлцээ хийхэд бэлэн гэв 12:45 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх »»
|
|
Трамп-Зеленскийн уулзалтаас тодорхой үр дүн гарсангүй 14:33 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 29 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины удирдагч
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 29 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины удирдагч »»
|
|
Шуурганы улмаас АНУ-д олон зуун нислэг цуцлагджээ 10:18 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 28 /Reuters/. АНУ-ын зүүн хойд нутгийг цас, мөстсөн бороотой хүйтэн
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 28 /Reuters/. АНУ-ын зүүн хойд нутгийг цас, мөстсөн бороотой хүйтэн »»
|
|
Кремль: В.Путин жил тутмын илтгэлээ тавихгүй 11:28 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу »»
|
|
АНУ Нигери дэх "Исламын улс" бүлэглэлд цохилт өгчээ 10:57 Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS)
|
Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS) »»
|
|
В.Зеленский: 20 заалт бүхий төлөвлөгөөг АНУ-тай хамтран боловсруулсан 14:58 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий »»
|
|
Украины ард түмнийг өрөвдөхийн зэрэгцээ улстөрчдийг нь жигших юм 12:03 Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн.
|
Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн. »»
|
|
Далайн ёроолоос газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11:15 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын »»
|
|
Хятад Улс цөмийн зэвсгийг түрүүлж ашиглахгүй байх бодлогыг баримтална гэв 17:36 12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв.
|
12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв. »»
|
|
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
|
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|